Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 963

 

                              

 

 

 

 

 

 

 

2019        12          16                                     2019/ШЦТ/963

 

     

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч: Б.Чимгээ,

Хохирогч: О.Баярцэцэг,

  Шүүгдэгч: Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Гүндалайн Хд холбогдох эрүүгийн “1911020171116дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 36 дугаар гудамжны 485 тоотод түр оршин суух, 2009 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймаг дахь сум дундын шүүхийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, Боржигон овгийн Г....... Х, /РД: ......... 

Шүүгдэгч Г.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Х нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кофе шопын орчим О.Баярцэцэгийн халааснаас 500,000 төгрөгийн үнэ бүхий “самсунг галакси нөт-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2019 оны 07 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцэг төв”-ийн уулзварын баруун талд кофе шопын урдуур явж байхад миний орчим насны эмэгтэй хүний хүрэмний зүүн талын халаасанд гар утас нь цухуйсан байхаар нь араас нь дагаж байгаад авсан. Тухайн гар утас хар өнгийн “Самсунг Нөүт-8” загварын гар утас байсан ... Тухайн үед гар утас ямар нэг кодгүй байсан учраас тэндээсээ хороолол ороод танихгүй хүнд 200,000 төгрөгөөр авах уу гээд зарчихсан тухайн хүнийг одоо бол танихгүй...” гэх /хх-ийн 30х/,

Хохирогч О.Баярцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ ... Би цайны цагаараа цайндаа орох гээд найзуудтайгаа явж байсан. Пиджакны халаасанд утсаа хийчихсэн байсан. Зам гарч байхад нэг хүн миний биед хүрэх шиг болоход миний гар утас алга болсон байсан. Кофе шопын хяналтын камерын бичлэгийг шүүж авсан ...” гэв.

Хохирогч О.Баярцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны  07 дугаар сарын 30-ны өдрийн 12 цаг өнгөрч байсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцэг төв”-ийн ертөнцийн зүгийн баруун талд кофе шопын урдуур ажлын газрын хүмүүтэй явж байсан бөгөөд энэ үед хүрэмний зүүн талын халаасанд байсан “Самсунг нөүт 8” загварын гар утсаа халаасандаа үзсэн байсан бөгөөд гарцан дээр ирээд гар утсаа үзсэн байхгүй болсон байсан. Тэгээд тухайн орчмын хяналтын камерын бичлэгийг шалгаж үзэхэд хар саравчтай малгайтай цэнхэр өнгийн жинсэн хүрэмтэй залуу араас дагаж байгаад миний гар утсыг аваад явж байгаа бичлэг байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандан болсон...” гэх /хх-ийн 15-16х/,

Эд зүйлийн үнэлгээний баримт /хх-ийн 12х/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-10х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн болон хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.   

Шүүгдэгч Г.Хгаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нийт 500,000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Баярцэцэгт олгуулж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                  

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Гүндалайгийн Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Хгаас нийт 500.000 /таван зуун мянга /төгрөгийг гаргуулан хохирогч Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 25-15 тоотод оршин суух хаягтай Монгол овогтой Отгонбатын Баярцэцэг, /НЩ95071208/-т олгосугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      П.АРИУНБОЛД