| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/05616/И |
| Дугаар | 00644 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 00644
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* ББСБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,
Хариуцагч: *******,*******,*******, Сайд Содном овогт Пүрвээгийн Алтанзул/РД: ШЗ75072708/-нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэг 856.002.07 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргад М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн нар нь “ ББСБ”-тай 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2015/73 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Улаанбаатар хот Хархорин захад байрлах Комиссын задгайн 3-р эгнээнд байрлалтай лангууны эргэлтийн хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгчдийн хүсэлтээр үлдэгдэл 1.270.000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зээлийн гэрээний хугацааг 1 сарын хугацаагаар сунгасан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл, хүүний төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд зээлээ төлөхийг удаа дараа сануулж байсан. Зээлдэгч зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсгийг зөрчсөн. Зээлдэгч нь үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрдөггүй. Тус зээлийн гэрээний хугацаа 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дууссан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээл хаагдаагүй байна. Иймд нараас зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, цаашид ч төлөхгүй нь тодорхой байгаа тул үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 856.002 төгрөгийг түүний бусад орлогоос гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие “ ББСБ”-тай 2015 оны 07 дугаар сарын 10-ний өдөр 2015/73 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээ байгуулах үед батлан даагчаар Алтанзул эгч гарын үсэг зурсан. Алтанзул эгч миний авсан зээлээс 500.000 төгрөгийг нь өгөөч гэж надаас гуйж авсан. Зээл авсаны дараа наадмын баярын үе таарсан учраас наймаа орлого муу байсан. 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд би 350.000 төгрөгийг төлсөн. Би зээлийн гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийг “ ББСБ”-д гаргаж, 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар хугацаа сунгуулсан. Түүнээс хойш “ ББСБ”-тай зээлийн гэрээ огт байгуулаагүй байхад миний төлөх ёстой мөнгө 60 хувиар нэмэгдэж төлөгдөхөөр болсоныг мэдээд гайхсан. 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд би 1.590.000 төгрөгийг төлчихөөд, үлдэгдэл 131.600 төгрөгийг төлнө гэж бодоод өнөөдрийг хүртэл ойлгож ирсэн. Би төлбөрийн чадваргүй, өрх толгойлсон эх хүн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Н.Алтанзул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие батлан даагчаар орсон ба уг мөнгийг Алтансувд авч зээлээ хугацаа хэтрүүлэн төлсөн. Уг нэхэмжилсэн хүү, алдангийг миний бие зөвшөөрөхгүй. Төлөх төлбөр гарсан ч үндсэн зээлдэгч нь өөрийн биеэр байгаа болохоор миний бие уг мөнгийг төлөхгүй” гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ББСБ нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 535 087.85 төгрөг, зээлийн хүү 267 428.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53 485.70 төгрөг нийтдээ 856 002.07 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахыг шаарджээ.
Талуудын хооронд байгуулсан 2015.07.10-ны өдрийн 2015/73 тоот зээлийн болон барьцааны гэрээний дагуу сарын 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаагаар, 1 500 000 төгрөгийг , нар зээлж авсан, зээлийн төлбөрийг графикийн дагуу төлөхөөр тохирсон байна.
Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Хархорин зах Комиссын задгайн 3 дугаар эгнээнд байрлалтай лангууны эргэлтийн хөрөнгийг барьцаалсан байна.
Зээлийн гэрээний хугацааг 2015.08.10-ны өдрөөс 2015.08.30-ныг хүртэл сунгасан байх бөгөөд хариуцагч нар 2015.07.10-ны өдрөөс 2016.01.11-ний хоорондох хугацаанд нийтдээ 1 590 000 төгрөгийг төлсөн болох талуудын тайлбар, төлбөрийн баримтаар тогтоогдож байна.
Зээлийн гэрээний 1.6-д зааснаар зээлийн эргэн төлөлтийн хугацаа хоцорсон тохиолдолд зээлийн сарын хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд хоорондоо тохирсон байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй болно.
Иймд зээлийн хүү тооцооллын хүснэгт, нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 535 087.85 төгрөг, зээлийн хүү 267 428.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53 485.70 төгрөг нийтдээ 856 002.07 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.
Зээлийн гэрээний 1.8-д батлан даагч нь үндсэн зээлдэгчийн зээлийг өөрийн хөдлөх хөрөнгө болон нэр төрөөр батлан даах үүрэг хүлээсэн, нөгөөтэйгүүр зээлдүүлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн 500 000 төгрөгийг батлан даагч авсан гэж хариуцагч тайлбарладаг, батлан даагч нь зээлийн төлбөрийг тодорхой хэмжээгээр******* ББСБ-д төлж байсан зэргээс үзэхэд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар аас шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч , нараар хамтран төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хүлээн авсан атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар , нараас 856 002.07 төгрөгийг гаргуулж******* ББСБ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 25 094 төгрөг гаргуулж******* ББСБ-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 094 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Барьцааны зүйл болох Хархорин зах 3 дугаар эгнээний задгайд байрлалтай лангууны Комиссын барааны эргэлтийн хөрөнгө, мөн батлан даагчийн эргэлтийн хөрөнгө зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ