| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00756/И |
| Дугаар | 184/ШШ2016/00902 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 184/ШШ2016/00902
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, Өнөр хороолол 23 байр 10 тоотод оршин суух, эрэгтэй, ЧО68112719 регистрийн дугаартай, Боржигин овогт Шуураахүүгийн Амарсайханы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, 3-60 байр 09 тоотод оршин суух, эмэгтэй, ШБ83120869 регистрийн дугаартай, Цанжид овогт Отгончимэгийн Ариунаад холбогдох
6 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Амарсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие О.Ариунаатай 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 93 000 000 төгрөгөөр худалдан борлуулахаар болсон. Гэрээнд 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртлэх хугацаанд 70 000 000 төгрөгийг өгч, үлдэгдэл 23 000 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар тохиролцож бичгээр гэрээ байгуулсан. Гэвч худалдан авагч О.Ариунаа нь байрны үлдэгдэл төлбөрөөс 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 6 500 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10 500 000 төгрөг, нийт 19 000 000 төгрөг өгсөн. Гэвч үлдэгдэл 4 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртлэх хугацаанд төлөөгүй байгаа тул гэрээний дагуу 4 000 000 төгрөг, гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа хэтэрвэл 0,5 хувийн алданги тооцно гэсний дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож 2 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг О.Ариунаагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нямдаваа шүүхэд гаргасан тайлбартаа:
Ш.Амарсайханы нэхэмжлэлтэй О.Ариунаад холбогдох 6 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Амарсайхан нь хариуцагч О.Ариунаад холбогдуулан 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 6 000 000 төгрөгийг бүрэн төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Ш.Амарсайханы нэхэмжлэлтэй, О.Ариунаад холбогдох 6 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 55 475 төгрөг, хариуцагчаас 55 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ