| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/05307/И |
| Дугаар | 00722 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 00722
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******нд холбогдох,
2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/71 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Иргэний нисэхийн ерөнхий газрын Газрын тусгай үйлчилгээний албанд жолоочоор 27 дахь жилдээ ажиллаж байгаа ба тус албаны дарга ийн хууль бус үйл ажиллагаатай үл эвлэрч Иргэний нисэхийн дотоод аудитод шалгалт хийх тухай хүсэлт гаргаж шалгуулсан. Шалгалтыг хуулийн дагуу явуулж илэрсэн зөрчил дутагдалд -ын даргын тушаалаар холбогдох арга хэмжээг авч, надад Хууль эрх зүйн газрын дарга З.Туяа албан бичгээр хариу ирүүлсэн. Дээрх хуульд нийцэхгүй байгаа үйл ажиллагаа болон хариу мэдэгдсэн албан бичгүүдийг тус байгууллагын нэр бүхий фэйсбүүк цахим хуудсанд байршуулж тавьсан байгаа нь Хөдөлмөрийн хууль, -ын хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж үзэн -ын даргын хариуцлага тооцуулах тухай 2016.03.29-ний өдрийн 01/899 дүгээр албан бичиг ирсэнийг хэрэгжүүлж байгаа нэрийдлээр тус газрын дарга нь 2016.04.20-ны өдөр Б/71 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь манай байгууллагад байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох үүрэг хөдөлмөрийн хуульд зааснаар ажилтанд ч байдаг ба хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтэнд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд хяналт тавина гэж заасны дагуу ажилтан миний зүгээс хууль бус үйлдэл, үйл ажиллагааг л илчилсэн. Үүний дагуу холбогдох хяналтын байгууллага ажиллаж, холбогдох арга хэмжээг авч ажилласан. Миний энэ үйлдэл нь хуулийг, дотоод журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Хууль бус үйлдлийг ил гаргаж байгаа нь нэр бүхий албан тушаалтан нарт таатай байдал үүсэхгүй байгаагаас шалтгаалан миний үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хууль бус үйлдлийг ил гаргаж байгааг таслан зогсоох, нухчин дарах үйлдэл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл дарга удирдах албан тушаалтнуудыг зүй бус үйлдэл яагаад ил гарч болдоггүй байгууллагын нэр хүнд, эрх ашигт халдсан үйлдэл болоод байна. Мөн сануулах сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотойгоор сар бүрийн шагналт цалин болох 40 хувийн нэмэгдлийг хасаж сахилгын арга хэмжээг давхардуулан оногдуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж байх тул -ын Газрын тусгай үйлчилгээний албаны дарга ийн 2016.04.20-ны өдрийн Б/71 дугаартай тус газрын жолооч ажилтай надад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Жавхлант нь -ын Газрын тусгай үйлчилгээний албанд жолоочоор 27 дахь жилдээ ажиллаж байна. Тус албаны дарга Батхуягийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллүүдийг -ын Дотоод аудит хяналт шалгалтын газарт гомдол гаргасан. Удирдлага зохион байгуулалтын ажлыг буруу хийхээс гадна улсад тодорхой хэмжээний хохирол учруулж байгаа асуудлыг шалгаж өгнө үү гэж гомдол гаргасан. Дотоод аудит хянан шалгалтын хэлтсээс гомдлын хүлээж авч тус газарт шалгалт хийж, арга хэмжээ авсан. Тус арга хэмжээг авсан тухай хариу мэдэгдэх хуудсыг иргэн Жавхлантад Иргэний нисэхийн ерөнхий газраас өргөдөл гомдолд хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Уг албан бичигт мэдэгдсэн мэдээллийг тухайн байгууллагын Facebook буюу Газрын тусгай үйлчилгээний албаны цахим хуудаст байршуулсан, уг цахим хуудаст байршуулсныг нь -ын дарга болон тухайн газрын дарга Батхуяг нар нь байгууллагатай холбоотой буюу нэр хүндэд халдах мэдээллийг нийтэд мэдээлсэн байна гэж -аас -ийн Газрын Тусгай үйлчилгээний газарт хүргүүлснийг үндэслэн арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 5.1-д заасны дагуу “Байгууллагын үйл ажиллагаанд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд харилцан бие биендээ хяналт тавьж ажиллаж байна” гэсний дагуу Жавхлант үүргээ биелүүлсэн. Энэ үүргээ биелүүлж гомдол гаргаж, хяналт шалгалтын байгууллагад оруулсан. Уг гаргасан гомдол нь ямар нэгэн хууль зөрчсөн, хууль бус үйлдэл, байгууллагын нэр хүнд, байгууллагын удирдлага, албан тушаалтныг гүтгэн доромжилсэн мэдээлэл байгаагүй учраас тухайн шалгалтын дүнг албан ёсоор гаргаж өгсөн. Үүнийг Facebook-ны “Газрын Тусгай үйлчилгээний алба” гэсэн цахим хуудсанд тавьсанаараа буруутай болоод сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь хууль зөрчиж байна Хөдөлмөрийн хууль болон дотоод журамд заасны дагуу үүргээ гүйцэтгэж ажилласан иргэн хүнд ийм байдлаар хандаж байгаад хуульд нийцэхгүй байгаа тул Батхуягийн 2016 оны 4 сарын 20-ны өдрийн Б-76 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Тээврийн үйлчилгээний хэлтсийн жолооч нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох фэйсбүүк хуудасны “Агаарын тээвэр Mongolia” нэртэй группт 2016.03.22-ны өдрийн 07.19 цагт, 2016.03.17-ны өдөр Газрын тусгай үйлчилгээ нэртэй группт байгууллагын нэр хүнд, эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц мэдээллийг байршуулж, -ын Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6.1.1-т ажилтан хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллана, 3.6.1.6-д аливаа байгууллага, иргэд, улс оронтой харилцах харилцаанд байгууллагын нэр хүнд, эрх ашгийг эрхэм болгоно, 3.6.1.7-д -ын нэр хүнд, эрх ашгийг хөндсөн, түүнчлэн байгууллагын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад байгууллага, хувь хүмүүст мэдээлэл өгч болно гэж тус тус заасныг зөрчсөн. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заасны дагуу тус албаны даргын 2016.04.20-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар сахилгын сануулах шийтгэл ногдуулсан болно. ын дээрх үйлдэл нь -ын Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдэл тул уг ажилтанд холбогдох арга хэмжээг авахыг -ын даргын 2016.03.29-ний өдрийн 01/899 дүгээр албан бичгээр үүрэг болгосны дагуу арга хэмжээ авч ажилласан. Иймд ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: -ын Газрын тусгай үйлчилгээний албанд жолоочоор ажилладаг Жавхлан нь 2016 оны 3-р сарын 22-ны өдрийн 07 цаг 15 минутад Facebook-ны “Газрын тусгай үйлчилгээний алба” нэртэй групп болон “Агаарын тээвэр Монголиа” гэсэн нэртэй вэб сайтууд дээр -ын дотоод аудитын дүгнэлтийг хууль бусаар олж авч нийтэлсэн байна. Уг нийтэлсэн үйлдэл нь -ын хөдөлмөрийн дотоод журмын 3.6.1.1-т заасны дагуу “Хөдөлмөрийн гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлж, хөдөлмөрийн тухай журмыг мөрдөж ажиллана”, 3.6.1.6-т зааснаар “-ын болон албан хэргийн нууц хадгалах аливаа байгууллагын, иргэд улс оронтой харилцах харилцаанд байгууллагын нэр хүнд, эрх ашгийг эрхэм болгоно. Удирдах, удирдуулах ёс журмыг мөрдөж эрхэлж буй ажилтай холбоотой асуудлаар өөрийн шууд удирдлагатай шат дараалласан байдлаар харьцана”, 3.6.1.7-д зааснаар “Байгууллагын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, бусад байгууллага хувь хүмүүст мэдээлэл өгч болно. Энэ тохиолдолд нэр хаягыг нь тодорхой зааж, гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.” гэсэн хөдөлмөрийн тухай гэрээний хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний нисэхийн Ерөнхий газрын Газрын тусгай үйлчилгээний албаны дарга ийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/71 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч ын нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нь хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхийн дагуу хандсан байх боловч харъяалах шүүхэд уг гомдлоо гаргаж шийдвэрлүүлэхийг мэдэгдэж, , 2016.05.05-ны өдрийн 04/1485 албан тоотоор хариу өгсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлоор үүссэн маргааныг мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар шүүх шийдвэрлэхээр байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн тайлбараар нь*******нд 27 дахь жилдээ жолоочоор ажиллаж байгаа гэх бөгөөд тус албатай байгуулсан ТҮ/44 дугаартай хөдөлмөрийн гэрээний дагуу 2015.10.07-ны өдрээс эхлэн нийтийн үйлчилгээний жолоочоор ажиллаж байна.
Хэргийн баримтаас үзэхэд*******ны дарга ийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/71 дугаартай тушаалаар нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Агаарын тээвэр Mongolia, Газрын тусгай үйлчилгээний алба нэртэй фэйсбүүк хуудсанд байгууллагын нэр хүндэд холбогдох мэдээллийг нээлттэй байршуулсантай холбогдуулж Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын хариуцлага тооцуулах тухай 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/899 дүгээр албан бичиг ирсэнийг хэрэгжүүлж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Дээрх тушаалын үндэслэл нь ыг “...хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг зөрчсөн” гэж үзсэн байх бөгөөд ын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох /Агаарын тээвэр Mongolia-д 2016.03.22-ны өдрийн 07.15 минутад, Газрын тусгай үйлчилгээний алба нэртэй фэйсбүүк хуудсанд 2016.03.17-ны өдрүүдэд/ байгууллагын нэр хүндэд холбогдох мэдээллийг нээлттэй байршуулсан үйлдэл нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6.1.1, 3.6.1.6, 3.6.1.7-д заасныг тус тус зөрчсөн гэж буруутгажээ.
Дотоод журмын дээрх заалтуудаас үзэхэд ажилтан нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, дотоод журмыг мөрдөн ажиллах, ...аливаа байгууллага, иргэд, улс оронтой харилцах харилцаанд байгууллагын нэр хүнд, эрх ашгийг эрхэм болгож, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгөх байсан байна.
ын гаргасан үйлдэлд зохих арга хэмжээг авч эргэн мэдэгдэхийг Газрын тусгай үйлчилгээний албанд үүрэг болгосон Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваагийн гарын үсэг бүхий 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/899 дугаартай албан бичгийг шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн байна.
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад 2015.12.01-ний өдөр гаргасан ын гомдол, өргөдөл гомдолд хариу өгөх хуудсаар 2016.03.15-ны өдөр Хууль, эрх зүйн газрын даргын түүнд өгсөн хариу, Иргэний нисэхийн дотоодын аудитод гаргасан Хууль, эрх зүйн газрын хүсэлт, мөн дотоод аудитын шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай -ын даргын 2016.03.15-ны өдрийн А/163 тоот тушаал зэрэгт тусгагдсан үйл баримтууд нь -ын нэр хүнд, эрх ашгийг хөндсөн, түүнчлэн байгууллагын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудал байх тул ыг хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй болно.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэн ад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан Ины даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/71 тоот тушаал хууль зөрчөөгүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.7 дахь хэсэгт зааснаар Инд холбогдох 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/71 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ