Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2016/00843

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, Улаанбаатар-49, Энхтайвны өргөн чөлөө-16а өөрийн байр, “Хүнс хөдөө аж ахуйн яам, Мал хамгаалах сан”-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, Бармон барилгын 403 тоотод байрлах, “Жоб” ХХК-д холбогдох

31 400 000 төгрөг гаргуулах тухай тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Хүнс хөдөө аж ахуйн яам, Мал хамгаалах сан”-гийн захирал П.Мөнхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус сангаас “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/220 дугаар тушаалаар олгосон хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт хариуцагч “Жоб” ХХК нь хамрагдан 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “ЭМААХДХ/2013/ҮАА/32 тоот зээлийн гэрээн гэрээг байгуулан 20 000 000 төгрөгийг жилийн 2,4 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай авсан байна. Хариуцагчид зээлийн төлбөрөө хуваарийн дагуу төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй өдийг хүрсэн. Иймд зээлийн гэрээний 4-р зүйлийн 4.1.1-т зааснаар гэрээг нэг талаас цуцлан зээлийн төлбөрийг нэхэмжилж байна.

Иймд хариуцагч “Жоб” ХХК-иас үндсэн зээл 20 000 000 төгрөг, гэрээний хавсралтаар батлагдсан хуваарт төлбөрт заасны дагуу хүү 1 400 000 төгрөг, гэрээний 7-р зүйлийн 7.1.1-т заасны дагуу алданги 10 000 000 төгрөг, нийт 31 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Хариуцагч “Жоб” ХХК-иас нэхэмжилж буй 31 400 000 төгрөгийн шаардлагын 10 712 000 төгрөгөөс татгалзан, үлдэгдэл 23 288 000 төгрөгийг Төрийн сангийн 900019044 тоот дансанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

Хариуцагч “Жоб” ХХК-ийн төлөөлөгч Б.Жавхлан шүүхэд ирүүлсэн  тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 23 288 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 9 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 4 192 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 4 096 000 төгрөгийн төлбөрийг тус тус хуваарийн дагуу Төрийн сангийн 900019044 тоот дансанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Хүнс хөдөө аж ахуйн яам, Мал хамгаалах сан” нь хариуцагч “Жоб” ХХК-д холбогдуулан 31 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

“Жоб” ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “ЭМААХДХ”-2013/ҮАА/32 тоот гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Хүнс хөдөө аж ахуйн яам, Мал хамгаалах сан” нь хариуцагч “Жоб” ХХК-иас 31 400 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа багасгаж  23 288 000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 9 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 4 192 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 4 096 000 төгрөг, нийт 23 288 000 төгрөг төлөхийг зөвшөөрч эвлэрсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч “Хүнс хөдөө аж ахуйн яам, Мал хамгаалах сан”-гийн нэхэмжлэлтэй хариуцагч “Жоб” ХХК-д холбогдох  23 288 000 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч нь  2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 9 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 4 192 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 4 096 000 төгрөг, нийт 23 288 000 төгрөг төлөхөөр  зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас 137 195 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               С.ОЮУНЧИМЭГ