Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 00964

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би, 

          Нэхэмжлэгч: *******,*******,  ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *******,*******,*******-д холбогдох,

          дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд  222 750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч ******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ *******ас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд  222 750 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

  Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ Миний бие 2016.11.10-ны дотор ******* СӨХ-ны үлдэгдэл төлбөрийг 2 хувааж төлнө. 111 375 төгрөгийг 2016.10.31-нд, үлдэгдэл 111 375 төгрөгийг 2016.11.10-ны дотор төлж барагдуулна. 2016.10.11-нд  ******* СӨХ-д 87 000 төгрөгийг 2 цагийн үед СӨХ-ны байранд төлсөн” гэжээ.                                                                                            

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 222 750 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй болно.

Талуудын тайлбар, төлбөр төлсөн баримт, банкны хуулга зэргээс үзэхэд хариуцагч ******* нь 222 750 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 222 750 төгрөгийг 2 хувааж буюу  2016.10.31-нд 111 375 төгрөгийг, 2016.11.10-нд 111 375 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн байх бөгөөд 2016.10.11-нд  87 000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 135 750 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 222 750 төгрөгнөөс 87 000 төгрөгийг төлсөн үлдэх 135 750 төгрөгийг  хариуцагч ******* нь 2016.11.10-ны дотор төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ас 2362 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 2362 төгрөгийг тус тус гаргуулж ******* СӨХ-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016.04.29-нд төлсөн 75 төгрөг, 2016.06.20-ны өдөр төлсөн 7250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

  

      

                                                

                                      ШҮҮГЧ                                        Д. ЭНХЦЭЦЭГ