Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 61

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Т.Н-ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******д холбогдох 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/74 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* дугаар сургуулийн захирлаар буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, улирлын мөнгөн урамшуулал, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Н, хариуцагч тус аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д, У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 201******* оны 8 дугаар сарын 29-ны өдөр тухайн үед Завхан аймгийн *******ар ажиллаж байсан Ж.*******ийн захирамжаар ******* дугаар сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад орж тэнцсэнээр томилогдсон. 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/74 дүгээр захирамжаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн учир хуулийн дагуу миний гомдол өргөдөлийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсч байна. 2016 оны 1 дүгээр сард аймгийн *******тай үр дүнгийн гэрээ байгуулсан. *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байхад Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд ажлаас чөлөөлсөн. Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 06 сарын 16-ны өдрийн Б/74 дүгээр захирамжийг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан *******-р сургуулийн захирлаар буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, улирлын мөнгөн урамшуулал, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 201******* оны 8 дугаар сарын 24-ний үед сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтны сонгон шалгаруулалт явагдсан. Энэхүү сонгон шалгаруулалтад миний бие орж тэнцсэн. Ийм учраас гуравдугаар сургуулийн захирлаар 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон юм. Ийнхүү сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Тухайн сургуулийн бүхий л үйл ажиллагаанд манлайлан оролцож, тус сургуулийн амжилтыг урагшлуулсан. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар гуравдугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, улирлын мөнгөн урамшуулал гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага болон аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/74 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэгдүгээрт ажилтны санаачилгаар өөрөө хүсэлтээ гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримталсан байсан. Гэтэл би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ огт өгч байгаагүй. Ийм учраас Б/74 дүгээр захирамжид баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг буруу гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацааны цалингийн талаар надад ямар нэгэн ойлголт байхгүй байна. Ер нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс хойш үндсэн цалин болон нэмэгдэл орох байх гэж бодож байна гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн Улиастай сумын иргэн Т.Н-ын нэхэмжлэлийг хүлээн аваад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, У.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Т.Н-ыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1.1, *******9 дүгээр зүйлийн *******9.2 дахь заалтуудыг үндэслэн Улиастай сумын бүрэн дунд боловсролын ******* дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн тул аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/74 дүгээр захирамжийг хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Завхан аймгийн Улиастай сумын иргэн Т.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу Т.Н-ыг ажлаас чөлөөлөхдөө сонсох ажиллагааг биечлэн явуулж хамгийн сүүлд 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нутгийн удирдлагын ордонд Засаг даргын өрөөнд Т.Н нь намайг ажлаас чөлөөлж өгнө үү би өөрийн хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна гэдгээ бичгээр хүсэлтээ бичиж Боловсрол соёл, урлагын газрын С.Г даргад өгнө гэсний дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/74 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлсөн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжихгүй байгаа. Нэгдүгээрт нэхэмжлэгч нь ажил олгогчийн санаачилгаар хүсэлтээ гаргасан гэж хэллээ. Гэтэл ажил олгогчийн санаачилгаар хүсэлтэй гаргаагүй. Харин ажилтан нь өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ аймгийн *******д амаар гаргасан байгаа. Үүнийг гэрчийн мэдүүлэг нотолно.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон улирлын мөнгөн урамшуулал гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний тухайд маргаан бүхий захирамжийг төлөвлөн гаргасан байгаа. Ийнхүү захирамжийг төлөвлөхдөө нэхэмжлэгчийн хэлснээр ажил олгогчийн санаачилгаар биш. Харин ажилтан нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ийм учраас нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж маргаан бүхий захирамжийг төлөвлөсөн юм. Яагаад маргаан бүхий захирамжийг төлөвлөх болсон бэ? гэхээр өмнөх өдөр нь миний бие аймгийн Засаг даргын нарийн бичгийн өрөөнд орсон. Тэгэхэд гуравдугаар сургуулийн захирал өөрөө ирж аймгийн *******тай уулзаж байна гэж нарийн бичгийн дарга нь надад хэлсэн. Харин маргааш нь эрх бүхий албан тушаалтан хэлэхдээ гуравдугаар сургуулийн захирал ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгсөн, тиймээс ажлаас чөлөөлөх захирамж төлөвлө гэж надад хэлсэн. Ийнхүү нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ амаар өгсөн учраас ажлаас чөлөөлсөн байгаа гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие иргэн Т.Н-ын гаргасан нэхэмжлэлээр үүссэн хэргийн шүүх үйл ажиллагаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Н нь Завхан аймгийн Улиастай сумын бүрэн дунд ******* дугаар сургуулийн захирлаар ажиллаж байгаад тус аймгийн Засаг даргын 2017 оны 06 сарын 16-ны өдрийн Б/74 дүгээр захирамжаар дээрх албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөний улмаас хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн хэмээн үзэж маргаан үүсгэжээ.

Уг маргаан бүхий сургуулийн захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.12-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байх ба нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байх тул нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн маргаан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* 2017 оны 06 сарын 16-ны өдрийн Б/74 дүгээр захирамжаар[1]Т.Н-ыг Улиастай сумын бүрэн дунд боловсролын ******* дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Дээрх захирамжинд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1.1, *******9 дүгээр зүйлийн *******9.2 дахь заалт үндэслэснийг нэхэмжлэгч хууль бус гэж үзэж маргаж байгаа бол хариуцагч тал нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлан маргаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт нь ******* эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах заалт байна. Хариуцагч нь сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхдээ маргаан бүхий Б/74 дүгээр захирамжинд дээрх хуулийн заалтыг баримталсныг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч болох Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-д зааснаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаал юм. Харин хариуцагч нь Т.Н-тай хөдөлмөрийн гэрээ болон Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үр дүнгийн гэрээ байгуулаагүй, аймгийн *******, сумын *******, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргатай төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ байгуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг зөрчсөн байна. Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй мөртлөө хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1.1 дэх зохицуулалтыг хэрэглэж, захиргааны акт гаргасан байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1-д ...ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш *******0 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2 дахь заалт нь *******9.1 дэх заалттайгаа уялдах бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн *******9.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болох тухай зохицуулалт юм. Үүнээс үзэхэд ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажлаас чөлөөлөгдөх өөрийн саналаа бичгээр гаргах зохицуулалттай байх бөгөөд нэхэмжлэгч Т.Н нь өөрийн хүсэлтээр дээрх маргаан бүхий албан тушаалаас сайн дураараа чөлөөлөгдөхөөр хүсэлтээ гаргасан байдал тогтоогдохгүй байна. Мөн Т.Н-ын хариуцагчтай тохиролцсон байдал, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх нь тогтоогдоогүй байхад түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Боловсрол соёл урлагийн газрын даргад өгсөн гэж тайлбарлаж байх боловч гэрч С.Г-ийн ...Энэ асуудлаар Т.Н надтай 2, ******* удаа уулзсан. Хамгийн сүүлд уулзахдаа өргөдлөө ерөөсөө аймгийн *******д өгчнөө гээд гарсан. Аймгийн *******тай хэд хэдэн удаа уулзсан байх гэсэн мэдүүлгээр[2] үгүйсгэгдэж байна.

Мөн гэрч С.Г-ийн Т.Н-ын ажлаас чөлөөлөгдөх асуудал хэд хэдэн удаа яригдсан юм. Аймгийн ******* 2017 оны 1 сард сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай биечлэн үр дүнгийн гэрээ байгуулах үедээ уг албан тушаалд анхнаасаа хууль бусаар томилогдсон хүмүүс байна. Энэ хүмүүстэй гэрээ байгуулахгүй гэж байсан. Гэхдээ сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдах ёстой. Энэ ажиллагаа алдагдах вий гэдэг үүднээс уг захирлуудтай уулзаж, нөхцөл байдлыг танилцуулж, ажлаас чөлөөлөгдөх үндэслэл байгааг хэлж өргөдөл, хүсэлтийг нь авч, тохиролцоонд хүрэх үүрэг өгөгдсөн гэснээс үзэхэд нэхэмжлэгч өөрөө сайн дураараа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй, аймгийн *******ас чиглэл өгсний дагуу түүнийг ажлаас чөлөөлөх асуудал яригдсан байна гэж дүгнэхээр байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Завхан аймгийн ******* маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1.1, *******9 дүгээр зүйлийн *******9.2 дахь заалтуудыг үндэслэн Т.Н-ыг ажлаас чөлөөлж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн байна.

Иймд аймгийн Засаг даргын 2017 оны 06 сарын 16-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/74 дүгээр захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

2. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, улирлын мөнгөн урамшуулал, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/74 дүгээр захирамжийн улмаас өөрт учирсан хохирол буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлс, улирлын мөнгөн урамшуулал гаргуулахаар нэхэмжилж байна.

Монгол Улсын Засгийн газрын 201******* оны *******9******* дугаар тогтоолоор баталсан Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам-ын 1.2-т үр дүнгийн урамшлыг төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид ажлын үр дүнг нь харгалзан олгох-оор, 2.5-д сургалтын байгууллагын эрхлэгч, захиралд үр дүнгийн урамшил олгох эсэх асуудлыг тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан холбогдох үнэлгээг харгалзан шийдвэрлэх-ээр байна. Үүнээс үзэхэд үр дүнгийн мөнгөн урамшууллыг хийсэн ажлын үр дүнг харгалзан, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр олгохоор байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх урамшууллын мөнгийг нэхэмжлэхдээ аль хугацааны хичнээн төгрөг нэхэмжилж байгаа талаараа шаардлагаа тодорхойлж чадахгүй байх ба түүнд ажлаас чөлөөлөгдсөний дараа үеэс өөрөөр хэлбэл 2017 оны 06 сарын 16-ны өдрөөс хойш ажиллаагүй учраас үр дүнгийн урамшуулал олгох үндэслэлгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгчийг ажлаа яаж дүгнүүлсэн, урамшуулал авах эрх үүссэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт байхгүй гэж маргаж байх тул нэхэмжлэгчийн үр дүнгийн мөнгөн урамшуулал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийгхэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын *******1-ний өдрийн *******07/91/2*******7 дугаар тушаалаар баталсан Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам-ын гуравын 27-д ...багш, ажилтны ээлжийн амралтын хугацааг Хөдөлмөрийн хууль, Боловсролын тухай хуулийг тус тус баримтлан тогтоох-оор заасан байна. Боловсролын тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1.2-т ...захиралд ажлын 15 өдрийн нэмэгдэл амралт олгох-оор зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Т.Намжилжав нь шүүх хуралдаан дээр ажлаас чөлөөлөгдсөний дараа 1100000 төгрөг авсан талаараа тайлбарлаж байх ба хэзээнээс эхэлж амралтаа эдэлсэн болох, ажилгүй байсан хугацааг хэзээнээс тооцож, хичнээн төгрөгний цалин нэхэмжилж байгаагаа тодорхойлж тайлбарлахгүй байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь маргаантай байна гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцож шийдвэрлээгүй тул эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлагыг мөн шийдвэрлэх боломжгүй байна. Завхан аймгийн Засаг даргын хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгааг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.*******.1, 106.*******.1*******, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1.1, *******9 дүгээр зүйлийн *******9.2 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн Б/74 дүгээр захирамжийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Т.Н-ыг Завхан аймгийн Улиастай сумын бүрэн дунд боловсролын ******* дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин, улирлын мөнгөн урамшуулал гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас *******5100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Н-д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

 

 

[1] Хавтаст хэргийн 2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 49-р хуудас