Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 615

 

Э.Анх-Ирээдүй, Э.Төгс-Эрдэнэ, П.Ононбаяр, О.Бэхбат, Ц.Пүрэвмаа, С.Энхтуул, О.Номин-Эрдэнэ, Д.Солонго, Ө.Сарантуяа, Т.Түвшинзаяат нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын гаргасан 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 584 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч тус дүүргийн Ерөнхий прокурор Д.Отгонбаярын бичсэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 20 тоот дээд шатны прокурорын эсэргүүцэлд үндэслэн Э.Анх-Ирээдүй, Э.Төгс-Эрдэнэ, П.Ононбаяр, О.Бэхбат, Ц.Пүрэвмаа, С.Энхтуул, О.Номин-Эрдэнэ, Д.Солонго, Ө.Сарантуяа, Т.Түвшинзаяат нарт холбогдох 2014260005971 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1.  Зуунмод овгийн Энхцэцэгийн Анх-Ирээдүй, 1992 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 19 дүгээр хорооллын 38-20а тоотод оршин суух, /регистрийн дугаар: Ж392092035/,

- Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

2.  Боржигон овгийн Энхбатын Төгс-Эрдэнэ, 1994 оны 11 дүгээр сарын 24-ний
өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгчийн хамт
Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялаатын 16-9 тоотод оршин суух,
/регистрийн дугаар: ЛЮ94112411/,

- Дорнод аймаг дахь Хэрлэн сумын сум дундын шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 8 хоногийн ялыг тэнсэн сулласан.

З. Бодонгууд овгийн Пүрэвсүрэнгийн Ононбаяр, 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, ахын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 32-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: Ж094121519/,

4.     Боржигон овгийн Отгонжаргалын Бэхбат, 1995 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо 30-578а тоотод оршин суух, /регистрийн дугаар: ШУ95042319/,

5.     Осгонуут овгийн Цогтдаваагийн Пүрэвмаа, 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эмээ, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Моносын 3-4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УК96121907/,

6.     Боржигон овгийн Саранцэцэгийн Энхтуул, 1991 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймагт, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 16-113 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ИЮ91042104/,

7.     Боржигон овгийн Отгонбаатарын Номин-Эрдэнэ, 1992 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 5-27 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УХ92042761/,

8.     Гочоо овгийн Дашзэвэгийн Солонго, 1995 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Мистер пицца” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 4, өвөө, эмээ, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 3-1 тоотод оршин суух, /регистрийн дугаар: НИ95092801/,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

9.  Жаран овгийн Өлзийсайханы Сарантуяа, 1995 оны 12 дугаар сарын 18-ны
өдөр Булган аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү болон хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 15-11 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ГД95121824/,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан.

10. Боржигон овгийн Түвшинжаргалын Түвшинзаяат, 1999 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, ахын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 12-66 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ИЭ99051814/,

1. Э.Анх-Ирээдүй нь ганцаараа 2011 оны 5 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 38 дугаар байрны 3 тоотод оршин суух Г.Од-Эрдэнийн гэрт нэвтрэн орж зөөврийн компьютер, гар утас, мөнгөн бөгж, гинж, хэтэвч зэрэг эд зүйл хулгайлж 545.000 төгрөгийн хохирол,

- Давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо 46 дугаар байрны 74 тоотод оршин суух Ц.Золбоогийн гэрт
нэвтрэн орж “Асер” загварын зөөврийн компьютер хулгайлж 830.000 төгрөгийн
хохирол,

2014 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 18 дугаар байрны 29 тоотод оршин суух Г.Ганбаатарын гэрт нэвтрэн орж цүнх, гар утас зэрэг эд зүйлийг хулгайлж 520.000 төгрөгийн хохирол,

2014 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 25 тоотод оршин суух М.Чимэдцэрэнгийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж биет 1.000.000 төгрөг, мөнгөн аяга, монетон ээмэг зэрэг эд зүйлс хулгайлж 1.750.000 төгрөгийн хохирол,

2014 оны 8 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19   дүгээр хороо Яргайтын зуслангийн задгайд байх А.Гансүхийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж мөнгөн аяга, “Самсунг Нөүт 5” загварын гар утас, “Самсунг Нөүт 3” загварын гар утас, “Самсунг Эс 4” загварын гар утас, хэтэвч зэрэг эд зүйлс хулгайлж 2.860.000 төгрөгийн хохирол,

2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туулын Хөвөө хотхоны 54 дүгээр байрны 12 тоотод оршин суух иргэн С.Бат-Эрдэнийн цонхыг хагалан орж 1.730.000 төгрөгийн хохирол,

2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “Дархан” их дэлгүүрийн 503 тоот лангуунаас иргэн Ц.Энхжаргалын “Самсунг А-7” загварын нөүтбүүкийг хулгайлан 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 5-р хороо Яармагийн 20-5176 тоотод оршин суух Ч.Буянтогтохын байшингийн цонхыг түлхэн орж 7 ширхэг мөнгөн аяга, монетон гинж, монетон бөгж, булган шуба, бугуйн цаг зэрэг эд зүйлс хулгайлан 4.800.000 төгрөгийн хохирол,

2017 оны 2 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 хороо 12-4-26 тоотод оршин суух Д.Ариунболдын байшингийн цонхыг хагалж нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний гоёлын хайрцаг, түүнд дотор мөнгөн ээмэг зүүлт, монетон ээмэг зэрэг эд зүйлс хулгайлан 1.150.000 төгрөгийн хохирол,

2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 6-295 тоотод оршин суух У.Баянмөнхийн байшингийн цонхоор нэвтрэн орж 43 инчийн “Самсунг” загварын зурагт, “Самсунг ай 13” загварын үзүүлэлттэй зөөврийн  нөүтбүүк,  монетон  ээмэг  1  хос,  хөнжил  зэрэг эд зүйлс хулгайлан 1.840.000 төгрөгийн хохирол,

- Э.Ганбаганатай бүлэглэн 2011 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 24 дүгээр байрны 183 тоотод оршин суух Б.Мөнхзаяагийн гэрт нэвтрэн орж зөөврийн компьютер, сувдан зүүлт, бугуйвч, монетон ээмэг, бөгж, сейф зэрэг эд зүйлс хулгайлан 1.408.000 төгрөгийн хохирол,

2012 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим хүчний 49 дүгээр байрны 45 тоотод нэвтрэн орж Г.Жавхлангийн зөөврийн компьютерийг хулгайлан 1.850.000 төгрөгийн хохирол,

2012 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Монгол, Солонгосын хамтарсан техникийн коллежийн 110 тоот өрөөнд нэвтрэн орж А.Оюунхандын зөөврийн компьютер хулгайлж 500.000 төгрөгийн хохирол,

2012 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 19 дүгээр байрны 74 тоотод оршин суух Н.Эрдэнэтуяагийн байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 22.790.000 төгрөгийн хохирол,

2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар байрны 1 тоотод оршин суух Н.Чимгээгийн байранд нэвтрэн орж телевизор, будаа зэрэг эд зүйлс хулгайлан 535.000 төгрөгийн хохирол,

2011 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 26-7-4 тоотод оршин суух иргэн Х.Алтантуяагийн байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 1.204.000 төгрөгийн хохирол,

- О.Бэхбат, Э.Төгс-Эрдэнэ нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 22 дугаар байрны 1 дүгээр орцны подвальд байрлах оёдол засварын газраас Н.Ганболдын зөөврийн компьютер хулгайлан 900.000 төгрөгийн хохирол,

- Э.Төгс-Эрдэнэтэй бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 5а-265 тоотод оршин суух иргэн Б.Батцэнгэлийн байшингийн цонхыг хагалан орж 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, халтар манан хөөрөг, даалин зэрэг эд зүйлсийг хулгайлан 1.320.000 төгрөгийн хохирол,

- Б.Азбилэг, Д.Солонго, Ө.Сарантуяа нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 5-73 тоотод байрлах Д.Очирбатын эзэмшлийн “Соёмбо” шашины дэлгүүрт нэвтрэн орж 6.400 юан буюу 1.920.000 төгрөг, биет 250.000 төгрөг, “Жи-5” загварын гар утас, “Самсунг Галакси” загварын гар утас зэрэг эд зүйлс хулгайлан 2.735.000 төгрөгийн хохирол,

- Г.Мөнххүсэлтэй бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлай 1-8 тоотод оршин суух В.Батчулууны гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 40 инчийн “Самсунг” загварын зурагтыг хулгайлан 1.000.000 төгрөгийн хохирол,

- Э.Эрхэмжаргал, М.Болорцэцэг, Г.Баясгалан, Т.Олзбаяр нартай бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 4-405 тоотод оршин суух иргэн Ц.Эрдэнэчулууны сууцны вакум цонхны төмөр хаалтыг эвдэн нэвтрэн орж 42 инчийн “Монел” брендийн зурагт хулгайлан 750.000 төгрөгийн хохирол,

- Т.Түвшинзаяаттай бүлэглэн 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 21-608 тоотод оршин суух иргэн Х.Ууганбаярын өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж бэлэн 100.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 9 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 14 ширхэг, цаа бугын годон гутал, “Асер” загварын нөүтбүүк, “Секо” брендийн бугуйн цаг зэрэг эд зүйлс хулгайлан 5.790.000 төгрөгийн хохирол,

- Т.Түвшинзаяат, О.Бэхбат, Э.Төгс-Эрдэнэ нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо “АПП” тауны 53г-295 тоотод оршин суух иргэн Г.Даваабаярын байрны цонхыг түлхэн нэвтрэн орж 32 инчийн “Эл Жи” загварын цагаан хүрээтэй зурагт, “Делл” загварын зөөврийн компьютер зэргийг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол,

2017 оны 3 дугаар сарын 14-18-ны хооронд Баянзүрх дүүргийн 4 хороо, 14 хороолол 104 байрны 1 тоотод оршин суух иргэн Б.Отгонтөгсийн байшингийн вакум цонхыг түлхэн орж монетон бөгж, хуримын бөгж, эрэгтэй мөнгөн гинж, хар, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж зэрэг эд зүйлс хулгайлан 570.000 төгрөгийн хохирол,

2017 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж 50-1-6 тоотод оршин суух иргэн Ё.Отгонбаярын гэрт нэвтрэн орж гар утас 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний цүнх, түрийвч, иргэний үнэмлэх, биет 160.000 төгрөг зэргийг хулгайлан 1.435.000 төгрөгийн хохирол,

- Т.Түвшинзаяат, О.Бэхбат нартай бүлэглэн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 8-205 тоотод оршин суух иргэн Б.Батбаярын байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга, алтан ээмэг, монетон ээмэг зэрэг эд зүйлс хулгайлан 1.867.500 төгрөгийн хохирол,

2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгойн 33-859 тоотод оршин суух Н.Даваасүрэнгийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж зургийн аппарат, үнэртэй ус, пүүз зэрэг эд зүйлс хулгайлан 500.000 төгрөгийн хохирол,

2017 оны 2 дугаар сарын 28-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, 18 тоотод оршин суух иргэн С.Оюунцэцэгийн байншингийн цонхоор нэвтрэн орж бага гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, хос ээмэг, биет 600.000 төгрөг зэргийг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол,

2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Г.Ичинноровын гэрт нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, хэт цахиур буюу асаагуур зэргийг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол,

2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо “Хилчин” хотхоны 38 тоотод оршин суух Т.Гантуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж “Ай фон Эс 5” загварын гар утас, бугуйн цаг зэргийг хулгайлан 450.000 төгрөгийн хохирол нийт 65.629.500 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан.

2. Э.Төгс-Эрдэнэ нь ганцаараа 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 16-184 тоотод оршин суух И.Ууганбаатарын байшингийн вакум цонхыг түлхэн орж дунд гарын мөнгөн аяга, их гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, эмэгтэй мөнгөн бүс зэрэг эд зүйлс хулгайлан 1.620.000 төгрөгийн хохирол,

- Давтан үйлдлээр 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар  хороо,  Дамбадаржаагийн   16-136  тоотод оршин  суух  иргэн Ж.Энх-Амгалангийн  байшингийн  цонхоор  нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 3.125.900 төгрөгийн хохирол,

- Э.Ганбагана, Э.Сүхбаатар, Г.Даваадорж болон 14 насанд хүрээгүй Н.Болдхүү, А.Дэлгэрбат, О.Нямсайхан нартай бүлэглэн 2009 оны 9 дүгээр сарын 26-наас 28-ны хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 16 дугаар байрны 51 тоотод үйл ажиллагаа явуулдаг Л.Энхболдын “Хаян дүүрэн” ХХК-ийн ломбарданд нэвтрэн орж 3.785.000 төгрөгийн эд зүйлс, биет 1.400.000 төгрөгийн эд зүйлс хулгайлан 5.185.000 төгрөгийн хохирол,

- Давтан үйлдлээр П.Ононбаяр, Э.Ганбагана нартай бүлэглэн 2010 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Ерөөлт хишиг” ХХК-ийн “Хишиг” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлан Г.Мөнхтуяад 931.022 төгрөгийн хохирол,

- П.Ононбаяр, Э.Ганбагана, 14 насанд хүрээгүй Б.Баатархүү нартай бүлэглэн 2010 оны 2 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Венус” төвийн “Түмэн” ломбарданд нэвтрэн орж эд зүйлс хулгайлан М.Түвшинбаярт 1.865.000 төгрөгийн хохирол, биет 1.250.000 төгрөгийн хохирол, иргэн Л.Одсүрэнгийн 78.000 төгрөгийн эд зүйлс хулгайлан нийт 3.193.000 төгрөгийн хохирол,

- Б.Сүхбаатар, 14 насанд хүрээгүй Э.Баасандорж нартай бүлэглэн 2010 оны 5 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж нарлаг тал” ХХК-ийн дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлан Р.Наранцэцэгт 480.000 төгрөгийн хохирол,

- П.Ононбаяр, Э.Ганбагана, Э.Сүхбаатар, Ц.Батжаргал нартай бүлэглэн 2010 оны 6 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Шүр захын хойд талд байрлах “ИФ” хүнсний сүлжээ 5 дугаартай дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлан Н.Булгамаад 648.930 төгрөгийн хохирол,

- Э.Ганбаганатай бүлэглэн 2011 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 58 дугаар байрны 38 тоотод оршин суух Б.Батгаригийн гэрт нэвтрэн орж биет 1.017.000 төгрөг болон 160.000 төгрөгийн үнэ бүхий камер хулгайлан нийт 1.177.000 төгрөгийн хохирол,

- О.Бэхбат, П.Ононбаяр, Ц.Пүрэвмаа, О.Номин-Эрдэнэ нартай бүлэглэн машин механизм хэрэглэн 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Төв аймгийн Зуун мод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гайхамшиг” гоо сайхны газраас Р.Уранчимэгийн хэтэвч, түүн доторхи биет мөнгийг хулгайлан 392.000 төгрөгийн хохирол,

- Давтан үйлдлээр 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр машин механизм хэрэглэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заяа” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс М.Ариунболдын “Прадо” загварын гар утсыг хулгайлан 250.000 төгрөгийн хохирол,

- О.Бэхбат, П.Ононбаяр, Ц.Пүрэвмаа, С.Энхтуул, О.Номин-Эрдэнэ нартай бүлэглэн машин механизм хэрэглэн 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөтийн 2 дугаар баг Цав хангай гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл” нэртэй цайны газраас Ж.Отгонсүрэнгийн цүнхтэй эд зүйлсийг хулгайлан 964.000 төгрөгийн хохирол,

- П.Ононбаяртай бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 58 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг Б.Дорждангийн эзэмшлийн “Дулаан хан” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан зөөврийн компьютерийг хулгайлан 900.000 төгрөгийн хохирол,

- О.Бэхбат, Э.Анх-Ирээдүй нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 22 дугаар байрны 1 дүгээр орцны подвальд байрлах оёдол засварын газраас Н.Ганболдын зөөврийн компьютер хулгайлан 900.000 төгрөгийн хохирол,

- Э.Анх-Ирээдүйтэй бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 5а-265 тоотод оршин суух иргэн Б.Батцэнгэлийн байшингийн цонхыг хагалан орж 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, халтар манан хөөрөг, даалин зэрэг эд зүйлсийг хулгайлан 1.320.000 төгрөгийн хохирол,

- Э.Анх-Ирээдүй, Т.Түвшинзаяат, О.Бэхбат нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо “АПП” тауны 53г-295 тоотод оршин суух иргэн Г.Даваабаярын байрны цонхыг түлхэн нэвтрэн орж 32 инчийн “Эл Жи” загварын цагаан хүрээтэй зурагт, “Делл” загварын зөөврийн компьютер зэргийг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол,

2017 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж 50-1-6 тоотод оршин суух иргэн Е.Отгонбаярын гэрт нэвтрэн орж гар утас 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний цүнх, түрийвч, иргэний үнэмлэх, биет 160.000 төгрөг зэргийг хулгайлан 1.435.000 төгрөгийн хохирол,

2017 оны 3 дугаар сарын 14-18-ны хооронд Баянзүрх дүүргийн 4 хороо 14 хороолол 104 байрны 1 тоотод оршин суух иргэн Б.Отгонтөгсийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж монетон бөгж, хуримын бөгж, эрэгтэй мөнгөн гинж, хар, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж зэрэг эд зүйлс хулгайлан 570.000 төгрөгийн хохирол буюу нийт 23.441.852 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол,

- Э.Ганбаганатай бүлэглэн 2010 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 13в байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй Б.Оргилсайханы эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж 140.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн.

З. П.Ононбаяр нь ганцаараа 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Торгоны зам худалдааны төвийн 1-Б-З тоот лангуун дээрээс Н.Үүрийнтуяагийн гар цүнх, хэтэвч, ноолууран ороолт, биет 218.000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайлан 278.000 төгрөгийн хохирол,

- Давтан үйлдлээр Э.Төгс-Эрдэнэ, Э.Ганбагана нартай бүлэглэн 2010 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Ерөөлт хишиг” ХХК-ийн “Хишиг” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж эд зүйл хулгайлан Г.Мөнхтуяад 931.022 төгрөгийн хохирол,

- Э.Төгс-Эрдэнэ, Э.Ганбагана, 14 насанд хүрээгүй Б.Баатархүү нартай бүлэглэн 2010 оны 2 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Венус” төвийн “Түмэн” ломбарданд нэвтрэн орж эд зүйлс хулгайлан М.Түвшинбаярт 1.865.000 төгрөгийн хохирол, биет 1.250.000 төгрөгийн хохирол, иргэн Л.Одсүрэнгийн 78.000 төгрөгийн эд зүйлс хулгайлан нийт 3.193.000 төгрөгийн хохирол,

- Э.Баасандоржтой бүлэглэн 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Шөүс” барааны дэлгүүрт нэвтрэн орж У.Шинэбаярын эд зүйлс хулгайлан 2.064.000 төгрөгийн хохирол,

- Э.Төгс-Эрдэнэ, Э.Ганбагана, Э.Сүхбаатар, Ц.Батжаргал нартай бүлэглэн 2010 оны 6 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар ба Шүр захын хойд талд байрлах “Иф” хүнсний сүлжээ 5 дугаартай дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлан Н.Булгамаад 648.930 төгрөгийн хохирол,

- Б.Өлзийсайхантай бүлэглэн 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо “Некст” дэлгүүрийн лангууны араас Ж.Мөнхсарнайгийн “Самсунг Галакси” загварын гар утас хулгайлан 250.000 төгрөгийн хохирол,

2013   оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо
“Начин заан” ломбард доторхи иргэн П.Алтанзулын түрээслүүлэн ажиллуулдаг
солонгос хувцасны дэлгүүрт нэвтрэн орж хүүхдийн хувцас зэрэг эд зүйлс
хулгайлан 682.000 төгрөгийн хохирол,

- Э.Төгс-Эрдэнэ, О.Бэхбат, Ц.Пүрэвмаа, О.Номин-Эрдэнэ нартай бүлэглэн машин механизм хэрэглэн 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Төв аймгийн Зуун мод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гайхамшиг” гоо сайхны газраас Р.Уранчимэгийн хэтэвч, түүн доторхи биет мөнгийг хулгайлан 392.000 төгрөгийн хохирол,

2014   оны 11 дүгээр сарын 2-ны өдөр машин механизм хэрэглэн Төв
аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг
“Заяа” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс М.Ариунболдын “Прадо” загварын гар
утсыг хулгайлан 250.000 төгрөгийн хохирол,

- Э.Төгс-Эрдэнэ, О.Бэхбат, Ц.Пүрэвмаа, С.Энхтуул, О.Номин-Эрдэнэ нартай бүлэглэн машин механизм хэрэглэн 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөтийн 2 дугаар баг Цав хангай гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл” нэртэй цайны газраас Ж.Отгонсүрэнгийн цүнхтэй эд зүйлсийг хулгайлан 964.000 төгрөгийн хохирол,

- Э.Төгс-Эрдэнэтэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 58 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг Б.Дорждангийн эзэмшлийн “Дулаан хан” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан зөөврийн компьютерийг хулгайлан 900.000 төгрөгийн хохирол,

- О.Бэхбаттай бүлэглэн машин механизм хэрэглэн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хайлаастын хуучин эцэст байрлах Бейкери үсчний газраас Б.Болор-Эрдэнийн 750.000 төгрөгийг түрийвчний хамт хулгайлан 864.880 төгрөгийн хохирол нийт 11.417.832 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

4. О.Бэхбат нь ганцаараа 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Ачлал” их дэлгүүрийн 214 дүгээр лангуун дээрээс С.Анхбаярын “Самсунг Галакси Нөүт 1” загварын гар утсыг хулгайлан 280.000 төгрөгийн хохирол,

- Давтан үйлдлээр 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Гурван гал” худалдааны төвийн 2 давхрын У.Дэчмаагийн “2” дугаартай лангуун дээрээс эмэгтэй савхин куртик хулгайлан 240.000 төгрөгийн хохирол,

2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Цахилгаан станцын 3 дугаар байрны 1 дүгээр орцны зурагчны газраас С.Мядагмаагийн “Канон 600д” загварын зургийн аппарат хулгайлан 450.000 төгрөгийн хохирол,

2015   оны 2 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар
хороо, Шинэ цэргийн хотхоны 12 дугаар байрны оёдлын цехээс Б.Дэнсмаагийн “Эл Жи 100” загварын гар утас хулгайлан 180.000 төгрөгийн хохирол,

2016    оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар
хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үйлсийн эзэд” үйлчилгээний
төвийн үсчний өрөөнөөс А.Түмэн-Өлзийгийн “Ай фоне 4, “Самсунг Галакси Эс 3” загварын гар утсыг хулгайлан 440.000 төгрөгийн хохирол, Э.Батцолмонгийн түрийвч “Самсунг Галакси Нөүт 2” загварын гар утсыг хулгайлан 112.000 төгрөг буюу нийт 552.000 төгрөгийн хохирол,

2017   оны 4 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5
дугаар хороо, Яармагийн 10-1 тоотод байрлах иргэн Д.Ичинхорлоогийн эзэмшлийн
“Баасангарьд” хүнсний дэлгүүрийн цонхыг түлхэн орж хүнсний бүтээгдэхүүн
хулгайлан 252.800 төгрөгийн хохирол,

- Давтан үйлдлээр Э.Анх-Ирээдүй, Э.Төгс-Эрдэнэ, Т.Түвшинзаяат нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо “АПП” тауны 53г-295 тоотод оршин суух иргэн Г.Даваабаярын байрны цонхыг түлхэн нэвтрэн орж 32 инчийн “Эл Жи” загварын цагаан хүрээтэй зурагт, “Делл” загварын зөөврийн компьютер зэргийг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол,

2017 оны 3 дугаар сарын 14-18-ны хооронд Баянзүрх дүүргийн 4 хороо 14 хороолол 104 байрны 1 тоотод оршин суух иргэн Б.Отгонтөгсийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж монетон бөгж, хуримын бөгж, эрэгтэй мөнгөн гинж, хар, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж зэрэг эд зүйлс хулгайлан 570.000 төгрөгийн хохирол

2017 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж 50-1-6 тоотод оршин суух иргэн Ё.Отгонбаярын гэрт нэвтрэн гар утас 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний цүнх, түрийвч, иргэний үнэмлэх, биет 160.000 төгрөг зэргийг хулгайлан 1.435.000 төгрөгийн хохирол,

- Э.Анх-Ирээдүй, Т.Түвшинзаяат нартай бүлэглэн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 8-205 тоотод оршин суух иргэн Б.Батбаярын байншингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга, мөнгөн аяга, алтан ээмэг, монетон ээмэг зэрэг эд зүйлс хулгайлан 1.867.500 төгрөгийн хохирол,

2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгойн 33-859 тоотод оршин суух Н.Даваасүрэнгийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж зургийн аппарат, үнэртэй ус, пүүз зэрэг эд зүйлс хулгайлан 500.000 төгрөгийн хохирол,

2017 оны 2 дугаар сарын 28-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо. 1   хэсэг  18  тоотод оршин  суух  иргэн  С.Оюунцэцэгийн  байншингийн  цонхоор нэвтрэн орж бага гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, хос ээмэг, биет 1.600.000 төгрөг зэргийг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол,

2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Г.Ичинноровын гэрт нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, хэт цахиур буюу асаагуур зэргийг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол,

2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хилчин хотхоны 38 тоотод оршин суух Т.Гантуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж “Ай фоне Эс 5” загварын гар утас, бугуйн цаг зэргийг хулгайлан 450.000 төгрөгийн хохирол,

- Т.Түвшинзаяаттай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 хороонд байрлах 47 байрны нэг давхарт байрлах “Манлай” оёдлын газраас иргэн Б.Ариунзаяагийн “Ай фоне 5” загварын гар утас хулгайлан 240.000 төгрөгийн хохирол,

2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгатын 18 байрны 2 дугаар орцонд үйл ажиллагаа явуулдаг үсчний газраас иргэн З.Оюунцэцэгийн “Самсунг Галакси Нөүт 4” загварын утас хулгайлан 240.000 төгрөгийн хохирол,

- П.Ононбаяр, Э.Төгс-Эрдэнэ, Ц.Пүрэвмаа, О.Номин-Эрдэнэ нартай бүлэглэн машин механизм хэрэглэн 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Төв аймгийн Зуун мод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гайхамшиг” гоо сайхны газраас Р.Уранчимэгийн хэтэвч, түүн доторхи биет мөнгийг хулгайлан 392.000 төгрөгийн хохирол,

2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр машин механизм хэрэглэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заяа” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс М.Ариунболдын “Прадо” загварын гар утсыг хулгайлан 250.000 төгрөгийн хохирол,

- П.Ононбаяр, Э.Төгс-Эрдэнэ, Ц.Пүрэвмаа, С.Энхтуул, О.Номин-Эрдэнэ нартай бүлэглэн машин механизм хэрэглэн 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөтийн 2 дугаар баг Цав хангай гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл” нэртэй цайны газраас Ж.Отгонсүрэнгийн цүнхтэй эд зүйлсийг хулгайлан 964.000 төгрөгийн хохирол,

- Э.Төгс-Эрдэнэ, Э.Анх-Ирээдүй нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 22 дугаар байрны 1 дүгээр орцны подвальд байрлах оёдол засварын газраас Н.Ганболдын зөөврийн компьютер хулгайлан 900.000 төгрөгийн хохирол,

- П.Ононбаяртай бүлэглэн машин механизм хэрэглэн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хайлаастын хуучин эцэст байрлах Бейкери үсчний газраас Б.Болор-Эрдэний 750.000 төгрөгийг түрийвчний хамт хулгайлан 864.880 төгрөгийн хохирол, нийт 13.728.180 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан.

5. Ц.Пүрэвмаа нь О.Бэхбат, П.Ононбаяр, Э.Төгс-Эрдэнэ, О.Номин-Эрдэнэ нартай бүлэглэн машин механизм хэрэглэн 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Төв аймгийн Зуун мод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гайхамшиг” гоо сайхны газраас Р.Уранчимэгийн хэтэвч, түүн доторхи биет мөнгийг хулгайлан 392.000 төгрөгийн хохирол,

- Давтан үйлдлээр 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр машин механизм хэрэглэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заяа” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс М.Ариунболдын “Прадо” загварын гар утсыг хулгайлан 250.000 төгрөгийн хохирол,

- О.Бэхбат, П.Ононбаяр, Э.Төгс-Эрдэнэ, С.Энхтуул, О.Номин-Эрдэнэ нартай бүлэглэн машин механизм хэрэглэн 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөтийн 2 дугаар баг Цав хангай гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл” нэртэй цайны газраас Ж.Отгонсүрэнгийн цүнхтэй эд зүйлсийг хулгайлан 964.000 төгрөгийн хохирол, нийт 1.606.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

6. О.Номин-Эрдэнэ нь О.Бэхбат, П.Ононбаяр, Э.Төгс-Эрдэнэ, Ц.Пүрэвмаа нартай бүлэглэн машин механизм хэрэглэн 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Төв аймгийн Зуун мод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гайхамшиг” гоо сайхны газраас Р.Уранчимэгийн хэтэвч, түүн доторхи биет мөнгийг хулгайлан 392.000 төгрөгийн хохирол,

- Давтан үйлдлээр 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр машин механизм хэрэглэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заяа” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс М.Ариунболдын “Прадо” загварын гар утсыг хулгайлан 250.000 төгрөгийн хохирол,

- О.Бэхбат, П.Ононбаяр, Э.Төгс-Эрдэнэ, С.Энхтуул, Ц.Пүрэвмаа нартай бүлэглэн машин механизм хэрэглэн 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөтийн 2 дугаар баг Цав хангай гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл” нэртэй цайны газраас Ж.Отгонсүрэнгийн цүнхтэй эд зүйлсийг хулгайлан 964.000 төгрөгийн хохирол, нийт 1.606.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

7.     С.Энхтуул нь О.Бэхбат, П.Ононбаяр, Э.Төгс-Эрдэнэ, О.Номин-Эрдэнэ, Ц.Пүрэвмаа нартай бүлэглэн машин механизм хэрэглэн 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөтийн 2 дугаар баг Цав хангай гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл” нэртэй цайны газраас Ж.Отгонсүрэнгийн цүнхтэй эд зүйлсийг хулгайлан 964.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

8.     Д.Солонго нь Э.Анх-Ирээдүй, Б.Азбилэг, Ө.Сарантуяа нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 5-73 тоотод байрлах Д.Очирбатын эзэмшлийн “Соёмбо” шашины дэлгүүрт нэвтрэн орж 6.400 юан буюу 1.920.000 төгрөг, биет 250.000 төгрөг, “Жи-5” загварын гар утас, “Самсунг Галакси” загварын гар утас зэрэг эд зүйлс хулгайлан 2.735.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

9.     Ө.Сарантуяа нь Э.Анх-Ирээдүй, Б.Азбилэг, Д.Солонго нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 5-73 тоотод байрлах Д.Очирбатын эзэмшлийн “Соёмбо” шашины дэлгүүрт нэвтрэн орж 6.400 юан буюу 1.920.000 төгрөг, биет 250.000 төгрөг, “Жи-5” загварын гар утас, “Самсунг Галакси” загварын гар утас зэрэг эд зүйлс хулгайлан 2.735.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

10. Т.Түвшинзаяат нь Э.Анх-Ирээдүйтэй бүлэглэн 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 21-608 тоотод оршин суух иргэн Х.Ууганбаярын өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж бэлэн 100.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 9 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 14 ширхэг, цаа бугын годон гутал, “Асер” загварын нөүтбүүк, “Секо” брендийн бугуйн цаг зэрэг эд зүйлс хулгайлан 5.790.000 төгрөгийн хохирол,

- Давтан үйлдлээр Э.Анх-Ирээдүй, Э.Төгс-Эрдэнэ, О.Бэхбат нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо “АПП” тауны 53г-295 тоотод оршин суух иргэн Г.Даваабаярын байрны цонхыг түлхэн нэвтрэн орж 32 инчийн “Эл Жи” загварын цагаан хүрээтэй зурагт, “Делл” загварын зөөврийн компьютер зэргийг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол,

2017 оны 3 дугаар сарын 14-18-ны хооронд Баянзүрх дүүргийн 4 хороо, 14 хороолол 104 байрны 1 тоотод оршин суух иргэн Б.Отгонтөгсийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж монетон бөгж, хуримын бөгж, эрэгтэй мөнгөн гинж, хар, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж зэрэг эд зүйлс хулгайлан 570.000 төгрөгийн хохирол,

2017 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж 50-1-6 тоотод оршин суух иргэн Ё.Отгонбаярын гэрт нэвтрэн орж гар утас 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний цүнх, түрийвч, иргэний үнэмлэх, биет 160.000 төгрөг зэргийг хулгайлан 1.435.000 төгрөгийн хохирол,

- Э.Анх-Ирээдүй, О.Бэхбат нартай бүлэглэн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 8-205 тоотод оршин суух иргэн Б.Батбаярын байншингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга, мөнгөн аяга, алтан ээмэг, монетон ээмэг зэрэг эд зүйлс хулгайлан 1.867.500 төгрөгийн хохирол,

2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо,  Эрдэнэтолгойн 33-859 тоотод оршин суух Н.Даваасүрэнгийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж зургийн аппарат, үнэртэй ус, пүүз зэрэг эд зүйлс хулгайлан 500.000 төгрөгийн хохирол,

2017 оны 2 дугаар сарын 28-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг 18 тоотод оршин суух иргэн С.Оюунцэцэгийн байншингийн цонхоор нэвтрэн орж бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бэлэн 1.600.000 төгрөг, хос ээмэг зэргийг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол,

2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Г.Ичинноровын гэрт нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, хэт цахиур буюу асаагуур зэргийг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол,

2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хилчин хотхоны 38 тоотод оршин суух Т.Гантуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж “Ай фоне Эс 5” загварын гар утас, бугуйн цаг зэргийг хулгайлан 450.000 төгрөгийн хохирол,

- О.Бэхбаттай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 хороонд байрлах 47 байрны нэг давхарт байрлах Манлай оёдлын газраас иргэн Б.Ариунзаяагийн “Ай фоне 5” загварын гар утас хулгайлан 240.000 төгрөгийн хохирол,

- 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгатын 18 дугаар байрны 2 дугаар орцонд үйл ажиллагаа явуулдаг үсчний газраас иргэн З.Оюунцэцэгийн “Самсунг Галакси Нөүт 4” загварын гар утас хулгайлан 240.000 төгрөгийн хохирол, нийт 14.192.500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: П.Ононбаяр, О.Бэхбат, Ц.Пүрэвмаа, О.Номин-Эрдэнэ, С.Энхтуул, Д.Солонго, Ө.Сарантуяа, Т.Түвшинзаяат нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар, Э.Анх-Ирээдүйд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар, Э.Төгс-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж...хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай...мэдэгдэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүхээс яллагдагч нарт яллах дүгнэлт гардуулах хууль зүйн зохицуулалт байхгүй болсон. Нөгөө талаас яллах дүгнэлтийн хавсралтад шинжлэн судлах нотлох баримтын жагсаалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дурдаагүй. Түүнчлэн яллах дүгнэлтийг прокурор гардуулж өгөх зохицуулалт бий болсонтой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинэ зохицуулалт болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх, яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хангах боломжгүй буюу талуудын гаргасан санал хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэгт тус хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байгаа эсэхийг нэг мөр эцэслэн шийдвэрлэж холбогдох ажиллагааг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэх үндэслэлээр Э.Анх-Ирээдүй нарт холбогдох 2014260005971 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Дүүргийн Ерөнхий прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Үүнд: Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авсан гэж захирамжийн удиртгал хэсэгт дурдсан атлаа “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр” тус шүүхэд ирүүлсэн гэж,

Прокурорын газраас яллагдагч Э.Анх-Ирээдүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, яллагдагч Э.Төгс-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, яллагдагч П.Ононбаяр, О.Бэхбат, Ц.Пүрэвмаа, О.Номин-Эрдэнэ, С.Энхтуул, Д.Солонго, Ө.Сарантуяа, Т.Түвшинзаяат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад “2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт” гэж,

Яллагдагч Э.Анх-Ирээдүй нарын нэрийг “Э.Мэндсайхан” гэж тус тус дурдсан нь анхан шатны шүүх Э.Анх-Ирээдүй нарт холбогдох хэрэгт бус Э.Мэндсайханд холбогдох хэрэгт дүгнэлт хийсэн байна гэж үзэхээр байна. Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон захирамжилсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь тус тус зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 584 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл болон шүүгдэгч нарын нэр зөрүүтэй байсан. Э.Анх-Ирээдүй нарт холбогдох хэрэгт дүгнэлт хийгээгүй. Мөн Мэндсайханд холбогдох хэрэгт дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Хэргийг шүүхэд шилжүүлсэн огноо 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр байхад шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн гэж алдаатай бичсэн байсан.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33-т “шүүхийн шийдвэр гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3, 31.4-т заасныг ойлгоно.” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж тус тус заажээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Анх-Ирээдүй, Э.Төгс-Эрдэнэ, П.Ононбаяр, О.Бэхбат, Ц.Пүрэвмаа, С.Энхтуул, О.Номин-Эрдэнэ, Д.Солонго, Ө.Сарантуяа, Т.Түвшинзаяат нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авсны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, яллах дүгнэлтийг прокуророор гардуулуулах зорилгоор хэргийг прокурорт буцаах тухай 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 584 дүгээр шүүгчийн захирамжийг гаргажээ.

Гэтэл уг захирамжийн тодорхойлох хэсэгт яллагдагчийн овог нэр, холбогдсон хэргийн зүйлчлэл зэргийг “Э.Мэндсайхан”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1” гэх зэргээр өөр хэргийн холбогдогчийг хэргээс хуулбарлан бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн энэхүү алдаа зөрчил нь техникийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, Э.Анх-Ирээдүй, Э.Төгс-Эрдэнэ, П.Ононбаяр, О.Бэхбат, Ц.Пүрэвмаа, С.Энхтуул, О.Номин-Эрдэнэ, Д.Солонго, Ө.Сарантуяа, Т.Түвшинзаяат нарт холбогдох хэрэгт хууль зүйн дүгнэлт хийхдээ алдаа гаргасан атлаа уг хэрэгт прокурорын эсэргүүцэл бичигдсэний дараа залруулга хийж 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 605 дугаартай захирамж гаргасан нь эрх зүйн зөрчилтэй эрхийн актыг техникийн шинжтэй алдаанд хамруулж залруулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.” гэж заасныг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 20 тоот дээд шатны прокурорын “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” тухай эсэргүүцлээс бусад заалтыг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 605 дугаартай захирамжийг хүчингүй болгон, 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 584 дугаартай захирамжид зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 584 дүгээр захирамжийн Тодорхойлох хэсэгт “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...” гэснийг “...2017 оны 6 дугаар сарын 9-ний...” гэж,

“...181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад...” гэснийг “...145 дугаар зүйлийн 145.2, 145.4, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт...” гэж,

“...Э.Мэндсайханыг...” гэснийг “...Э.Анх-Ирээдүй, Э.Төгс-Эрдэнэ, П.Ононбаяр, О.Бэхбат, Ц.Пүрэвмаа, С.Энхтуул, О.Номин-Эрдэнэ, Д.Солонго, Ө.Сарантуяа, Т.Түвшинзаяат нарт...” гэж тус тус өөрчилж, захирамжийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 605 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

3. Прокурорын эсэргүүцлийн “шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах” талаарх бичсэн заалтыг хүлээн авч ханган “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар гаргасан заалтыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Э.Анх-Ирээдүй, О.Бэхбат нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Э.Төгс-Эрдэнэ, П.Ононбаяр, Ц.Пүрэвмаа, С.Энхтуул, О.Номин-Эрдэнэ, Д.Солонго, Ө.Сарантуяа, Т.Түвшинзаяат нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

                                                                                                Ц.ОЧ