Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 212

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Найман Бура овогт Анасагины Аманбект холбогдох 1931003880187 тоот хэргийг хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р баг, ПСМК байранд түр оршин суух хаягтай, урьд 2005 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулан мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 336 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1-д зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2010 оны 01 сарын 29-ний өдөр Амгалан 421 дүгээр ангиас 1 жил 8 сар 26 хоногийн хугацааны өмнө тэнсэж суллагдсан, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дугаартай шүүгчийн захирамжаар 08 сар 02 хоногийн хугацааны өмнө тэнсэж суллагдсан, 2013 оны 08 сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 6 сар хорих ялыг нэмж 03 жил 06 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь хорих 413 дугаар ангиас 1 жил 1 сар 12 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, 2016 оны 03 сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 16а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сар баривчлах ялаар шийтгэгдэж, 2016 оны 05 сарын 13-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, 2016 оны 08 сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Найман Бура овогт Анасагиний Аманбек, РД:МБ82121715; Шүүгдэгч А.Аманбек нь Сүхбаатар сумын 5-р баг 1-р хэсэг 071 тоотод оршин суух Г.Батхишигийн байшинд 2019 оны 08 дугаар сарын 17, 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд хууль бусаар нэвтрэн орж цахилгаан дрилл, худгийн мотор зэрэг эд зүйл хулгайлан 165.000 төгрөгний хохирол, Сүхбаатар сумын 5-р баг 1-р хэсэг 070 тоотод оршин суух Д.Баярмөнхийн байшинд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хууль бусаар нэвтрэн орж суран бүс,эмэгтэй хүний хос гутал, хонины мах зэрэг эд зүйл хулгайлж 66.000 төгрөгийн хохирол, Сүхбаатар сумын 3-р баг 1-р хэсэг 072 тоотод оршин суух Г.Аззаяагийн байшинд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хууль бусаар нэвтрэн орж годон гутал, индүү зэрэг эд зүйл хулгайлан 630.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт тус тус холбогджээ. Тодорхойлох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч А.Аманбек нь мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 20- нд яллагдагчаар өгсөн: ...Би 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 445 дугаар хорих ангиас суллагдсан. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р баг хэсэг 040 тоотод байх өөрийн эцэг Анасагины гэрт ирсэн. Би ер нь эцгийнхээ гэрт амьдардаг байсан бөгөөд ажил олдвол хаашаа ч хамаагүй олон хоногоор явчихдаг юм. 2019 оны 07 дугаар сараас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р баг хороолол гэх газарт байшин барих ажил хийж эхэлсэн. 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ганцаараа ууж байгаад үдээс хойш санагдаж байна, архи авах мөнгөггүй болчхоод архины мөнгө олох зорилгоор хулгай хийж мөнгө босгоод архи авч ууна гэж бодоод нэг хашаа байшин байхаар нь хашааны хаалгаар нь ороод харахад ногоон өнгийн байшин байсан. Тухайн байшинд ямар нэг хүн байгаагүй. Уг байшин руу ойртоод очход вакум цонхтой байхаар нь цонхыг нь түлхэж онгойлгоод байшинд ороод үүдэн хэсэгт байсан цахилгаан дриллийг аваад буцаад гарсан. Уг дриллийг гудамжинд явж байсан нэг залууд 5000 төгрөгөөр зараад архи аваад уучихсан юм. Дараа нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр архи ууж яваад мөнгөгүй болчихоод өмнө нь очсон байшинруугаа дахиж очтол эзэнгүй байхаар нь вакум цонхыг нь түлхээд байшин дотор ороод үүдэн хэсэгт байсан хөнжил, чемодан, худгийн нацосс, обой зэрэг эд зүйлийг аваад гарсан. Уг эд зүйлийг авчхаад хажуу талын айлруу хашаа давч орсон чинь эзэнгүй байхаар нь амбаарын цонхыг нь гараараа цохиж хагалаад дотогшоо ороод байшингийн хаалга байхаар нь татаад үзтэл онгорхой байсан. Уг байшинд хүн байхгүй байхаар нь үүдэнд байсан цагаан өнгийн хос гутал, хөлдөөгчинд байсан мах, шкафнаас нь төмөр тоногтой бүс зэрэг эд зүйлүүдийг аваад гарсан. Тэгээд өмнө нь орсон эд зүйлсээ чемодан дотроо жижиг эд зүйлсээ хийж аваад “бойны тохой” гэх газрын призер хүртэл алхаж явсан. Уг газарт очоод хашаанд унтаад өгсөн юм. Өглөө нь босоод хулгайлсан эд зүйлүүдээ чемодан дотроос гаргаад худгийн нацоссыг нь хийгээд чемодантайгаа цуг аваад буцаад хороолол руу алхаж явсан. Хороололд очоод хулгайлсан эд зүйлсээ барьж байсан. байшингийн дээвэр хэсэгт нь тавьсан юм. Түүнээс хойг архи ууж явж байгаад 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг “Салхитын ам” гэх газарт ганцаараа явж байгаад нэг хашааруу очсон. Тухайн хашааны хаалга нь онгорхой байсан. Уг хашааруу орсон чинь байшин байх бөгөөд ямар нэг хүн байхгүй байсан. Уг байшинг тойрч яваад ард нь байсан цонхоор дотогш ороод хос годон гутал, индүү зэрэг эд зүйлийг аваад шөнөжингөө архи ууж байгаад өгоөө нь гудамжинд явж байсан залууд индүүг нь 8000 төгрөгөөр, машин зогсоогоод жолоочид нь гутлаа 45.000 төгрөгөөр зараад явсан юм. Хулгайн эд зүйл зарсан мөнгөөрөө архи авч уугаад, тасраад гадаа унтаж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан. Би архи уусан үедээ хулгай гэмт хэрэг үйлдээд, хулгайлсан эд зүйлээ зараад дахиад архи авч уудаг. Би хулгайн эд зүйл зарсан хүмүүсээ огт танихгүй. Би ганцаараа хулгайн гэмт хэрэг хийсэн. Намайг өдөж хатгасан хүн байхгүй. Би хулгайн гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг, /хх-ийн 124-128-р ху/, 2.Шүүгдэгч А.Аманбекын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр айлаас дрилл хулгайлж түүнийгээ зараад архи авч уусан. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр худгийн нацос мотор, хөнжил зэргийг хулгайлсан. Мөн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хулгай хийсэн. Эдгээр үйлдлүүдийг дандаа айлын гэрт нэвтэрч орж үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг, 3.Хохирогч Г.Батхишигийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: ...Манайх одоогоор Дархан-Уул аймагт амьдардаг. 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр миний эзэмшлийн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Бор гүвээ 5 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 071 тоотод байрлах гэрт баруун талын 3 дахь цонхоор хулгай орж, барилгын ажил хийхэд ашиглаж байсан цахилгаан дрилл хулгайд алдагдсан байсан юм. Тухайн үед бид нар гэртээ мөн байгаагүй ба 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн үед байшин дээрээ очтол манай цонх онгорхой байхаар нь гэртээ орж хартал тус эд зүйл алдагдсан байдалтай байсан. Гэрт хэнийх гэдэг нь үл мэдэгдэх хар өнгийн “нокиа” гэсэн бичигтэй гар утас үлдээгээд явсан байхыг олж авсан. Тэгээд тухайн гар утсыг асааж үзтэл пин кодтой байхаар нь ямар нэгэн код хийгээгүй орхисон. Тэгээд тухайн үедээ бага зэрэг зүйл алдагдсан болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Харин дараа нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай ах гэрийг маань эргэж очтол “манай гэрлүү дахин цонхоор хулгай орсон байдалтай байна гэрээс чинь худгийн мотор алга болсон байна” гэж хэлсэн. Манайх одоогоор Дархан-уул аймагт амьдарч байгаа болохоор тэр болгон цагдаагийн байгууллагаар явах боломжгүй байсан юм. Тэгээд дахин гэрт маань хулгай орохоос сэргийлж цагдаагийн байгууллагад хандсан юм. Анх алдагдсан цахилгаан дрилл манай ахын дрилл байсан болохоор би тухайн дриллтэй ижил төстэй дрилл 65.000 төгрөгөөр худалдан авч буцааж өгсөн. Харин худгийн моторыг одоогоор хэдэн төгрөгний ханштай байгаа талаар хэлж мэдэхгүй байна. Манай гэрийн цонхыг хагалсан болон эвдлэсэн зүйл байхгүй тухайн үед цонх түлхэж орсон байсан. Манай гэрээс өөр зүйл алдагдсан талаар одоогоор сайн мэдэхгүй байна. Бид нарын мэдэж байгаагаар дээрх эд зүйлс алдагдсан байна. Алдагдсан эд зүйлсийг олж тогтоон хохиролгүй болохыг хүсэж байна. ...Худгийн мотор, чемоданыг буцаан өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39-р ху/, 4.Гэрч П.Мөнхбүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 17- ны өдөр өгсөн: ...Хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Манай эхнэр энэ талаар надад хэлж байсан. Анх хулгай ороход манай ахын эзэмшлийн цахилгаан дрилл алдагдсан гэж байсан. Харин дараа нь худгийн мотор алдагдсан байсан тул дахин хулгай орж эд зүйл алдагдахаас сэргийлэн цагдаагийн байгууллагад хандсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р ху/, 5.Гэрч Г.Гантүшигийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 14- ний өдөр өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын эхээр би дүү болох Батхишигийн гэрт засвар хийж байх үедээ өөрийн цахилгаан гар дриллийг үлдээгээд явчихсан байсан юм. Түүнээс хойш 2 хоног амарсныхаа дараа дүү Батхишигийн гэрт очсон чинь байшингийн нүүрэн талын цонх онгорхой, мөн хаалга нь онгойчихсон байхаар нь хулгай орчихсон юм байхдаа гээд цагдаа дуудаад өөрсдөө дотор орж үзэхэд ямар ч байсан миний дрилл алга болчихсон байсан. Хулгай хийсэн хүн нь олдохгүй байсан уу яасан Батхишиг надад яг адилхан цахилгаан гар дрилл авч өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р ху/, 6.“Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн үнэлгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Захиалагчаас ирүүлсэн тогтоолтой танилцаад ижил, төстэй хөрөнгийн үнэ ханшийн судалгааг аман болон бичгэн хэлбэрээр цуглуулан зах зээлийн харьцуулан жиших аргаар дүгнэлт хийлээ. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн дундаж үнийг 2019 оны 11 сарын байдлаар үнэгүй.мн, зармэдээ.мн сайтууд, мөн хувь хүмүүсээс лавлан асууж зах зээлийн дундаж үнийг тогтоов. № Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ, төгрөгөөр Нийт үнэ, төгрөгөөр Тайлбар 1 Худгийн нацосс Ш 1 60.000 60.000 Хуучин жижиг 2 Цахилгаан дрилл Ш 1 45.000 45.000 Худалдан аваад нэг жил ашигласан 3 Хулдаасан обой Боодол 2 15.000 30.000 Шинэ 4 Хоёр хүний хөнжил Ш 1 20.000 20.000 Шинэ 5 Чемодан Ш 1 10.000 10.000 Хуучин эвдэрхий Нийт дүн 165.000 Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 165.000 /нэг зуун жаран таван мянга/ төгрөгөөр тогтоов. ...гэх дүгнэлт /хх-ийн 31-33-р ху/, 7.Хохирогч Д.Баярмөнхийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: ...Намайг Дархан Уул аймагт байхад манай хажуу айлын Цэрэнханд эгч над руу гар утсаар залгаад “танай цонх хагарчихсан байна” гэж хэлэхээр нь би тухайн үед нэг их юм бодолгүй “за, за” гэж хэлээд өнгөрсөн. Түүний дараа цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдгийг мэдсэн. ...Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 75-76-р ху/, 8.Гэрч С.Адъясүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 22- ны өдөр өгсөн: ...Би сайн санахгүй байна. Ойролцоогоор 5 хоногийн өмнө хоолны махаа хөргөгчнөөс авахаар очсон тэгтэл манай гэр зүгээр байсан. Тэгээд удалгүй 2 хоногийн дараа манайхтай нэг хашаанд байдаг нөхрийн дүү Цэрэнханд гэх эмэгтэй утсаар залгаад “танай гэрийн цонх хагарсан дотор талын хаалга нь онгорхой байна” гэж хэлэхээр нь би 2 хоногийн дараа төвийн гэртээ ирж хагарсан цонхоо дотор талаас нь модоор хааж хадаад явсан. Миний мэдэж байгаагаар ямар нэгэн хүн ирэхгүй байсан. Манай хүүхдүүд Дархан-Уул аймагт ажил хийдэг болохоор тэндээ байцгаадаг тэр болгон ирээд байдаггүй харин ирэх үедээ бид нарт хэлдэг. Манай хажуу айлын эзэн надруу ярьсны дараа би гэртээ очтол манай гэрийн үүдний амбаарны цонх хагарсан байдалтай, миний мэдэж байгаагаар хөргөгчинд байсан 2-3 кг хонины мах мөн миний өөрийн дуураймал мөнгөн тоногтой бүс хоёр алга болсон байсан. Өөрөөр ямар нэгэн зүйл алга болсон талаар сайн анзаараагүй. Өөр алдагдсан эд зүйлс одоогоор хараагүй байна. Гэхдээ гэртээ орж үзтэл бусад эд зүйлс алдагдаагүй байсан. Би тухайн бүсийг 3 жилийн өмнө Улаанбаатар хотод байдаг хүүхдээрээ захиулж авч байсан. Урьд өмнө хэрэглэж байсан. Тухайн бүсний тоног нь мөнгөний хольцтой байж магадгүй тэр талаар сайн мэдэхгүй байна. Гадна талаас нь харахад шаргал өнгийн суран урд талдаа тоногтой бүс байсан. Харин анх авахдаа хэдэн төгрөгөөр худалдаж авч байсан талаараа сайн мэдэхгүй байна. Миний хувьд алдагдсан зүйл болон хагарсан цонх зэрэгт ямар нэгэн хохирол, гомдол санал байхгүй байна. Би тухайн зүйлийг эргүүлэн олж авах талаар нэхэмжлэхгүй. Харин манай гэрт тэр болгон хүн байдаггүй болохоор дахин хулгай орж эд зүйл устгаж гэмтээхгүй байх талаар ямар нэгэн арга хэмжээ авч, манай гэрээс хулгай хийсэн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Өөр ямар нэгэн хүсэлт байхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 54-55-р ху/, 9.Гэрч Ц.Цэрэнхандын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: ...Би гэртээ байхгүй байж байгаад одоогоос 7 хоногийн өмнө гэртээ очоод байшингийн ар талаар тойрч үзтэл манай хамаатан болох Адъяасүрэнгийн үүдний амбаарны гадна цонх хагарсан, дотор талд гэрийн хаалга нь онгорхой байхаар нь гайхаад утсаар асуутал “бид нар сайн мэдэхгүй байна гэрийн түлхүүр үүдний шатны доогуур байгаа. Та ороод гэрийн хаалга хаачих” гэж хэлсэн тэгээд би гэрт нь ороод үзтэл анзаарагдах ямар нэгэн зүйл байгаагүй мөн хөргөгчийг нь нээж үзтэл дотор нь ямар нэгэн мах болон бусад зүйл байгаагүй болохоор би гэрийг нь түгжээд буцаад гарсан. Тухайн айл нь манай нөхрийн ах, эгч хоёр нь байгаа юм хүүхдүүд нь Дархан-Уул аймагт ажил хийдэг болохоор тэндээ байгаа харин манай хоёр болохоор “Согоо булаг” гэх газар мал маллаж байгаа тул заримдаа төвд орж ирэхдээ гэртээ ирээд явдаг. Гаднаас ямар нэгэн хүн ирэх шалтгаан байхгүй гэж бодож байна. Одоогоор манай гэрээс ямар нэгэн зүйл алдагдаагүй мөн гаднаас хүн ороогүй байна. Харин манай хоёр гэрт ихэвчлэн хүн байдаггүй эзэнгүй байдаг болохоор дахин хулгайч орж эд зүйл алдагдахаас сэргийлэн цагдаагийн байгууллагад хандсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 56-57-р ху/, 10.“Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Захиалагчаас ирүүлсэн тогтоолтой танилцаад ижил, төстэй хөрөнгийн үнэ ханшийн судалгааг аман болон бичгэн хэлбэрээр цуглуулан зах зээлийн харьцуулан жиших аргаар дүгнэлт хийлээ. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн дундаж үнийг 2019 оны 10 дугаар сарын байдлаар худалдааны газрууд болон хувь хүмүүсээс үнийн судалгаа аван зах зээлийн дундаж үнийг тогтоов. № Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ, төгрөгөөр Нийт үнэ, төгрөгөөр Тайлбар 1 Төмөр тоногтой эмэгтэй хүний суран бүс Ш 1 15.000 15.000 Хуучин 2 Эмэгтэй хүний цагаан өнгийн түрийтэй гутал Ш 1 30.000 30.000 Хуучин 3 Хонины мах Кг 2 8.000 16.000 Шинэ 4 Цонхны шил Ш 1 5.000 5.000 40*50 хэмжээтэй Нийт дүн 66.000 Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 10 дугаар сарын байдлаар зарх зээлийн үнэ нийт 66.000 /жаран зургаан мянга/ төгрөгөөр тогтоов. ...гэх дүгнэлт, /хх-ийн 69- 71-р ху/, 11.Хохирогч Г.Аззаяагийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 19- ний өдөр өгсөн: ...Намайг ажилтай байж байхад манай нөхөр Шинэбаярын дүү Түвшинбаяр над руу залгаад “танай гэрт хулгай орчихсон байна” гэж хэлэхээр нь би ажлаасаа түр чөлөө аваад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн 1 дүгээр хэсэг 072 тоотод байх гэрлүүгээ явж үзсэн юм. Тэгсэн чинь жижиг өрөөний цонхны поорчик нь онгорхой байсан ба ороод үзтэл миний өвлийн улиралд өмсөж хэрэглэдэг байсан годон гутал алга болчихсон байсан. Тэгээд би годон гутал алга болчихсон бусад зүйлс гайгүй болохоор нь буцаад ажил руу гаа явсан юм. Дараа нь цагдаагийн байгууллагад ирээд индүүгээ алга болсныг мэдсэн юм. Уг хашаа байшин бол миний эзэмшлийн байшин байгаа юм. ...Миний годон гутал жижиг өрөөнд байрлалтай шүүгээн дотор уутанд хийгээд тавьчихсан, индүү том өрөөний тольны тавиур дээр байсан. Би өөрийн алдсан эд зүйлийг буцааж авмаар байна. Надад өөр гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 109-110-р ху/, 12.Гэрч Д.Түвшинбаярын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 24- ний өдөр өгсөн: ...Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг “Салхитын ам”-ны “Далай ээж” дэлгүүрийн урд талд байдаг ахынхаа 00-д орох гээд хашаа руу ортол гэрийнх нь ертөнцийн зүгээр урагшаа харсан байсан цонх нь онгорхой байхаар нь, гаднаас нь цонхоор харчхаад нагац эгч Дугармаа руу залгаад “Шинэбаяр ах ирсэн юм уу, цонх нь онгорхой байна, хөргөгч нь байхгүй юм шиг харагдаад байна” гэж хэлсэн чинь Дугармаа эгч “за би Аззаяа руу залгаад асууя” гэж хэлээд тасалсан. Тэгээд 5, 10 минутын дараа над руу залгаад “Аззаяа хөргөгчөө зарчихсан юм байна, чи юу ч гэсэн байшинг нь эргэж тойроод хараад үз” гэж хэлэхээр нь би байшинг нь тойроод харсан чинь хойд талынх нь цонхных нь жижиг поорчик хагарчихсан байсан. Тэгээд байж байтал бэр эгч Аззаяа ирээд “гэрээс юу алга болдог юм гээд шууд гэр лүүгээ ороод эд зүйлээ үзэж байгаад, цонх нь хагарсан өрөөний жижиг түмбүүшкнээс годон гутал алга болчихсон байна” гэж хэлж байсан. Тэгээд цонхоо хаачхаад, өөр эд зүйл алга болсон эсхийг харчхаад, надад түлхүүрээ өгчхөөд “ажилруугаа явлаа” гэж хэлээд яваад өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 98-р ху/, 12.Гэрч А.Жанаргүлийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 20- ны өдөр өгсөн: ...Миний ах А.Аманбек нь бага насандаа сургуульд суралцаж байгаагүй. Ойр зуурын ажил хийж өссөн. Гэртээ удаан тогтож байгаагүй энд тэнд ажил төрөл хийнэ гээд явдаг хүн байсан. Насанд хүрснийхээ дараа архи согтууруулах ундааны зүйл их хэрэглээд гэртээ тогтохоо байсан. Мөн түүнчлэн Цагдаагийн байгууллагад шалгагдаж шоронд явсан юм. Уг нь архи дарс уухгүй бол ажилсаг, ажилд сайн, гарын эв дүйтэй хүн байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 100-р ху/, 10.“Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Захиалагчаас ирүүлсэн тогтоолтой танилцаад ижил, төстэй хөрөнгийн үнэ ханшийн судалгааг аман болон бичгэн хэлбэрээр цуглуулан зах зээлийн харьцуулан жиших аргаар дүгнэлт хийлээ. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн дундаж үнийг 2019 оны 10 дугаар сарын байдлаар худалдааны газрууд болон хувь хүмүүсээс үнийн судалгаа аван зах зээлийн дундаж үнийг тогтоов. № Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ, төгрөгөөр Нийт үнэ төгрөгөөр Тайлбар 1 Годон гутал /цахилгаантай/ Ш 1 600.000 600.000 2018 оны 3 сард худалдан авч байсан. 2 Индүү Ш 1 30.000 30.000 Марк, загвар тодорхойгүй хуучин Нийт дүн 630.000 Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 10 дугаар сарын байдлаар зарх зээлийн үнэ цэнэ нийт 630.000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгөөр тогтоов. ...гэх дүгнэлт, /хх-ийн 103-105-р ху/, 11.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-10, 87- 90-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 17-22, 62-66, 91-94-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 30, 69, 102-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 31-33, 69-71, 103-105-р ху/, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 35, 73, 107-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 34, 72, 106-р ху/, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, /хх-ийн 13-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 16-р ху/, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, /хх-ийн 42-43-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 45-46, 79- 80, 113-115-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 47, 82-83, 117-118, 124-127-р ху/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 52, 86-р ху/, эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 85, 120-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 131-р ху/ шүүгдэгч А.Аманбект холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт, /хх-ийн 165-р ху/, хохирогч Г.Батхишигт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 166-р ху/, хохирогч Г.Аззаяад хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 117-р ху/, хохирогч Д.Баярмөнх-д хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 168-р ху/, шүүгдэгч А.Аманбект хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 169-р ху/, мөн гэрч, хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч А.Аманбек нь 2019 оны 08 дугаар сарын 17, 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд Сүхбаатар сумын 5-р баг 1-р хэсэг 071 тоотод оршин суух Г.Батхишигийн байшинд хууль бусаар нэвтрэн орж цахилгаан дрилл, худгийн мотор зэрэг эд зүйл хулгайлан 165.000 төгрөгний хохирол, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар сумын 5-р баг 1-р хэсэг 070 тоотод оршин суух Д.Баярмөнхийн байшинд хууль бусаар нэвтрэн орж суран бүс,эмэгтэй хүний хос гутал, хонины мах зэрэг эд зүйл хулгайлж 66.000 төгрөгийн хохирол, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар сумын 3-р баг 1-р хэсэг 072 тоотод оршин суух Г.Аззаяагийн байшинд хууль бусаар нэвтрэн орж годон гутал, индүү зэрэг эд зүйл хулгайлан 630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудаар батлагдаж байна. Иймд шүүгдэгч А.Аманбекийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Аманбек нь үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа шудрагаар хүлээн зөвшөөрсөн, мөн хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй, удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдэг шийтгүүлж байсан зэргийг харгалзаж мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Аманбек 2 /хоёр/ жил 6/зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аманбекийн цагдан хоригдсон 61/жаран нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон болно. Шүүгдэгч А.Аманбек нь дээрхи 3 удаагийн хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ согтуурах ундаа хэрэглэсэн үедээ үйлдэж байсан нь нотлогддог боловч шүүхийн хэлэлцүүлэгт оролцож байгаа улсын яллагч шүүгдэгч А.Аманбек нь удаа дараа согтууруулах ундаа хэрэглэж байсан, энэ нь архинд донтох зуршилтай болсон тул хорих ял эдэлж дууссаны дараа эмнэлгийн чанартай арга хэмжээ авах санал гаргасан боловч шүүгдэгчийг согтуурах, мансуурах донтох эмгэгтэй болох нь тогтоогдоогүй, энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул улсын яллагчаас гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгч А.Аманбекийн хулгайн гэмт үйлдлийн улмаас хохирогч Г.Батхишигт 165.000 төгрөгийн, хохирогч Г.Аззаяад 630.000 төгрөгийн, хохирогч Д.Баярмөнхөд 66.000 хохирол тус тус учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон бөгөөд уг хохирлуудаас хохирогч Г.Батхишигт 70.000 төгрөгний эд зүйлийг нь буцаан өгсөн, хохирогч Д.Баярмөнх нь 66.000 төгрөгийн хохирлоо нэхэмжлэхгүй гэснийг болон бусад хохирлууд нь төлөгдөөгүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас 61 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Нокиа” загварын гар утас, сим картыг уг утасны эзэмшигч болох шүүгдэгч А.Аманбект олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4,36.3-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч Найман Бура овогт Анасагины Аманбекийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Анасагины Аманбекээс 725.000 төгрөг гаргуулан, хохирогч Г.Батхишигт 95.000 төгрөгийг, хохирогч Г.Аззаяад 630.000 төгрөгийг тус тус олгосугай. 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Найман Бура овогт Анасагины Аманбекийг 2/хоёр/ жил 6/зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аманбект оногдуулсан 2/хоёр/ жил 6/зургаан/ сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аманбекийн цагдан хоригдсон 61/жаран нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

6.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Нокиа” загварын гар утас, сим картыг уг утасны эзэмшигч болох шүүгдэгч А.Аманбект олгосугай. 

7. Хавтаст битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай. 

8.Шүүгдэгч А.Аманбект урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үргэлжлүүлсгэй. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шйидвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. . 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   С.НОЛХООСҮРЭН