| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0201/Э |
| Дугаар | 213 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 213
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч Р.Баярхүү Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, Мөн аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Манхтайн Алтаншагай, шүүгдэгч Борлууд овогт Сүхбаатарын Гансүх нарт холбогдох 1931002750188 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн 1990 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл урьд Дархан Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 01 сарын хорих ял оногдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн гэх, Боржигон овогт Манхтайгийн Алтаншагай, РД:МА90041015, Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн 1999 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дархан Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх, Борлууд овогт Сүхбаатарын Гансүх, РД:ТК99053011, Шүүгдэгч: М.Алтаншагай, С.Гансүх нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3-р баг Дулаанхаан тосгоны “Арангатын даваа” нэртэй газраас зохих зөвшөөрөлгүйгээр “дэрэвгэр жиргэрүү” нэртэй ховор ургамлыг түүсэн гэмт хэрэгт холбогджээ. Тодорхойлох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч М.Алтаншагайн мөрдөн байцаалтын шата нд 2019 оны 10 дугаар сарын 28-нд яллагдагчаар өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дархан Уул аймгийн “Буян” зах дээр явж байхдаа 2015 онп ургамал хамт түүж байсан ахтайгаа тааралждаж ойр зуурын зүйл ярьж байгаад “нөгөө “Дэрэвгэр жирэвгэр” ургамлыг авч байгаа” гэж ах хэлсэн. Ингээд би 2019 оны 10 2 дугаар сарын 11-ний өдөр өглөө 09:00 цагийн үед Гансүхийн гэрт очиж уулзаад “онцын ажил бахйгүй бол өвсөнд яваад ирье” гэж хэлээд дагуулаад явсан. Гансүхийн хамтаар Сэлэнгэ Дархан хоорондын таксинд суугаад “Арангатын даваа” нэртэй газарт буусан. Тухайн үед Дарханаас хамгийн эхний таксигаар гарсан гэдэг чинь 10:00 цаг болж байсан. “Арангатын даваа” буугаад 2 дов гүвээ даваад уулын ам жижиг жалга хэсэгтэй газар руу орсон. Уг газраас Гансүхэд энэ ургамалыг энэ багажаар ийм байдлаар явна гэж зааж өгч түүцгээсэн. Тухайн газарт “дэрэвгэр жирэвгэр” ургамал тархац ихтэй харахад мэдэгдэж байсан. Гансүхийн хамтаар шуудайны талд дундуур болж байхад өвс гишгэдэг багж эвдэрчихсэн юм. Багаж эвдэрсэн болохоор явъя гэж бодож байтал цаана нь цагаан машинтай хэдэн хүмүүс бас ургамал түүгээд байгаа бололтой байсан. тэгэхээр нь тухайн хүмүүс дээр очиж багаж асууя гэж бодоод тухайн хүмүүсийн зүг рүү нөгөө хүмүүс бид 2-г хараад машиндаа суугаад явчихсан. Тэгсэн тухайн хүмүүсийн байсан газарт 3 шуудай дэрэвгэр жиргэрүү ургамал байсан ба уг ургамлыг түүсэн ургамалтайгаа нийлүүлээд үүрчихсэн. Ургамлуудаа үүрээд төв зам руу гарч ирээд ах Гантөмөр руу утсаар ярьсан. Тэгэхэд Гантөмөр ах “найз Батжаргалтай “Шаамар” сумын гүүрэн дээр загас бариад байж байна” гэж хэлсэн. Би Гантөмөр ахыг энд найзтайгаа байна. Та хүрээд ирээч гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Батжаргал, Гантөмөр ах хүүхэдтэйгээ ирсэн. Ингээд Батжаргалын машины багажинд ургамалаа хийгээл явж байхад цагдаагийн пост руу дөхөж байх үедээ Батжаргал ахад таны машинд сая хориотой ургамал хийчихлээ гэж хэлэх үед Батжаргал ах машинаа зогсоогоод “шуудаатай ургамлаа аваад буу” гэж хэлээд буулгасан. Тэр үед 4 шуудаатай ургамалтай байсан болохоор манай төрсөн ах Гантөмөр нь хамт бууж үлдээд шуудаатай ургамалаас үүрэлцэж цагдаагийн пост өнгөрөх гэж байгаа баригдсан. Миний амьдардаг түрээсийн байрны мөнгө гарчихсан байсан болохоор арга байхгүйн эрхэнд ургамал түүж зараад ашгийг нь хувьдаа хэрэглье гэж бодсон юм. анхнаасаа л Гансүхийн хамтаар ашиг олох гэж байсан. Гансүхэд бол өвсний ажил байна гэж хэлээд дагуулж явсан. Яг юунд дагуулж явах гэж байгаа талаараа хэлээгүй. Би өмнөх өдөр нь төмөр багажаа шуудайд боогоод бэлдчихсэн байсан. Тэрийг Гансүх анзаарч хараагүй байх. Төмөр багажийг би өмнө нь хийсэн байсан, уг багаж “дэрэвгэр, жиргэрүү” түүх зориулалтын багаж. Газар руу уг багажаар гишгээд ургамлыг авах боломжтой. Би Гансүхийн хамтаар “Дэрэвгэр, жиргэрүү” ургамлыг түүж, бэлтгэсэн. Гантөмөр Батжаргал нар энэ ургамлыг түүж бэлтгэсэн талаар огт мэдээгүй. Гансүх бид 2 хэлээгүй юм. Би өмнө нь 2015 онд тусгай зөвшөөрөлтэй компанид ажилтангаар ажиллаж байсан болохоор энэ ургамлыг сайн мэддэг. Би ажилгүй, түрээсийн байрны мөнгө гараад уг ургамлыг түүж мөнгөтэй болъё гэж бодсон юм. Уг ургамлыг зарвал ашигтай гэж би угаасаа мэдэж байсан учраас Гансүхийг дагуулж явсан. Гантөмөр миний төрсөн ах учраас хаана байгаа талаар асуутал “найз Батжаргалтайгаа хамт загас бариад байж байна” гэж хэлсэн. Тухайн өдөр “буцахдаа замаараа аваарай” гэж ярьсан. Хэсэг хугацааны дараа Гантөмөр ах, найз Батжаргалтай хамт “Арангатын даваа" орчмоос ирж авсан. Энэ хэрэгт Гантөмөр, Батжаргал нар ямар ч хамаарал байхгүй. Гансүх бид 2-ыг энэ газар ямар учиртай явж байсан шуудайнд юу байсан талаар огт мэдээгүй байсан. Дархан явах унаагүй болоод ах руу ярьсан. 3-н шуудайг олсон талаар гэрчлэх зүйл байхгүй. Тухайн ургамал түүж байсан хүмүүсийг таньж мэдэхгүй, ямар ч байсан цагаан өнгийн машинтай 4 хүн байсан. Ургамал түүж байсан хүмүүсийн 3 автомашин улсын дугаар, марк номер мэдэхгүй мөн Дарханы таксины дугаар номер мэдэхгүй. Дарханы зах дээр очоод мөнгө өгөөд Дарханаас-Сэлэнгэ явах машинд суугаад л замдаа буучихсан. “Арангатын даваа” гэх газарт манай ээж урьд нь мал малладаг байсан. Тийм учраас би тэр хавиар “дэрэвгэр жирэвгэрүү” гэх ургамал ургадаг гэдгийг мэдэх болсон. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг шүүх хуралдаанаас өмнө барагдуулах болно. Гансүх бид хоёрын олсон гэх 3 шуудай ургамалыг хөндлөнгөөс нотлох, тухайн үед харсан үзсэн гэрч байхгүй. Тийм учраас шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч дахин гаргуулах шаардлага байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр гарсан хохиролыг барагдуулах болно. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 58-59-р ху/, 2.Шүүгдэгч С.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 24-нд яллагдагчаар өгсөн: ...Надад мөнгөний хэрэгцээ гараад л уг ургамлыг түүх болсон юм. Алтаншагай ах надад 2019 оны 08 дугаар сарын 11- ний өглөө 09:00 цагт манай гэрт ирээд “мөнгөний ажил байна. Уг нь ашигтай шүү” гэж хэлсэн. Би тухайн үедээ эргэлзэж байгаад хамт явахаар болсон юм. Ингээд Алтаншагай ах бид 2, Дархан-Сэлэнгэ гэсэн таксинд суугаад “Арангатын даваа” нэртэй газарт замын хажууд буусан. Энэ газрын нэрийг Алтаншагай ах мэдээд байсан. Ингээд замаас нилээн зайтай 2 уул давж өгсөөд Алтаншагай ах надад ““Дэрэвгэр, Жиргэрүү” ургамал энэ шүү” гэж зааж өгсөн, бөгөөд тухайн үед ойр орчмын газар тархацтай, газраас түүгээд авах боломжтой байсан. “Арангатын даваан”-д 2019 оны 08 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед очоод 17 цаг хүртэл Алтаншагай ах бид 2 нийтдээ 1 шуудай дэрэвгэр, жиргэрүү ургамал түүсэн. 3 шуудайг нь тэнд байсан хүмүүсийн бэлдсэнг авчихсан юм. Алтаншагай ах тухайн үедээ өөрийн төрсөн ах Гантөмөр рүү утасдаж замаар ирээд авах талаар ярьсан. Алтаншагай ах надад хэлэхдээ “Гантөмөр ах найзтайгаа загасанд явж байгаа юм байна” гэж хэлсэн. Алтаншагай бид 2, шуудайтай ургамлаа үүрээд доошоо төв зам руу уруудсан. Хэсэг хугацааны дараа Гантөмөр ах хүүхэдтэйгээ мөн Батжаргал ах машинтайгаа ирсэн. Тухайн үедээ шуудайтай ургамлаа машинд хийгээд цагдаагийн пост руу дөхөх үед нь Алтаншагай Батжаргал ахад “бид 2 сая хориотой ургамал түүчихсэн” гэж хэлсэн чинь Батжаргал ах уурлаад “машинаас бууцгаа өөрсдөө учраа олцгоо, надад хамаагүй шүү” гэж хэлсэн. Цагдаагийн постны наана Алтаншагай, бид 2 бас Гантөмөр ах хүүхэдтэйгээ буусан. Шуудай ургамлуудыг Гантөмөр ах, Алтаншагай ах бид нар тус бүр үүрээд цагдаад баригдахгүй гэж хичээгээд Дулаанхаан тосгоны сайжруулсан шороон зам дээгүүр явах гэж байхад ардаас цагдаа ирж зогсоож саатуулсан. Би энэ гэмт хэргийг Алтаншагай ахын хамтаар үйлдсэн. Алтаншагай бид 2 “Дэрэвгэр, жиргэрүү” ургамал түүсэн Гантөмөр, Батжаргал нар Аптаншагай бид 2-н шуудайнд юу байгаа талаар огт мэдээгүй, бид 2, юу ч хэлээгүй. Аптаншагай ах надад мөнгөний ажил байна, хамт явах уу гэж асуухаар нь би гэртээ хийх юм байхгүй болохоороо хамт явахыг зөвшөөрсөн Ингээд “Арангатын даваа” нэртэй газарт очоод ургамал түүе гэж хэлээд надад энэ ургамлыг ийм байдлаар түүн шүү гэдгийг хэлж, зааж өгсөн. Дэрэвгэр, жиргэрүү ургамлыг түүж болохгүй талаар мэдээгүй, ийм нэртэй ч гэдгийг мэдээгүй, сүүлд л ямар ургамал түүж байсанг мэдсэн. Гантөмөр, Батжаргал нар нь Алтаншагай бид 2-н шуудайнд хууль бус “Дэрэвгэр, жиргэрүү” ургамал байсан талаар мэдээгүй байсан. Гантөмөр, Батжаргал нарт 4 замын цагдаагийн пост руу ойртох үед Батжаргал ахад “машины багажинд чинь 4 хориотой ургамал байгаа” гэж хэлэх үед Батжаргал ах уурлаад буулгасан. Харин Гантөмөр ах Алтаншагайн төрсөн ах болохоор аргагүйн эрхэнд цуг буугаад үлдсэн. Би энэ ургамлыг түүж бэлтгэж болохгүй талаар нь мэдээгүй, дараа нь мэдсэн. Би өмнө нь түүж байгаагүй, Алтаншагай надад хэлээд би уг ургамлыг гар аргаар хийсэн нэмэх хэлбэрийн төмөр багажаар түүсэн. Аптаншагай бид хоёрын хажууханд хэдэн машинтай хүмүүс бас энэ ургамлыг түүгээд байгаа бололтой түүгээд байхаар нь очиж багаж асуух гэсэн чинь бид хоёрыг хараад машиндаа суугаад зугтаасан. Тухайн хүмүүсийн түүсэн газарт очсон чинь 3 шуудай ургамал модны доор үлдээгээд явсан байхаар нь Алтаншагай бид 2 авчихсан. Алтаншагай бид 2, өөрсдөө шуудайн талыг түүгээд үлдсэн 3 шуудайг нь олсон. Бид нарын хажууд байсан машинтай хүмүүсийг таньж мэдэхгүй, машины марк, улсын дугаар мэдэхгүй Нилээн холоос харсан болохоор яах ийхийн зуургүй машиндаа суугаад явсан. Манай багаж хугарчихаар нь очиж уулзъя гэсэн бодолтой очсон боловч явчихсан. Алтаншагай бид 2 ямар ч байсан хамт ургамал түүгээд, зарах гэж байсан. Яг хэнд яаж гэдгийг нь мэдээгүй. “Энэ ургамлыг зарж ашиг олъё” гэж бодсон. Алтаншагай ах Гантөмөр ахтай утсаар холбогдож ярьсан. Гантөмөр ах Батжаргал гээд найзтайгаа тухайн ургамал түүсэн өдөр болох 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Шаамар сумын гүүрэн дээр загас барьж байсан юм байна лээ. Тэгээд л буцах замаараа Алтаншагай бид хоёрыг "Арангатын даваа”-ны орчмоос машинтайга авсан. Алтаншагай бид хоёр нийт 1 шуудай талыг түүгээд, үлдсэн 3 шуудайг нь олсон. Нийтдээ 4 шуудай ургамалтай болсон. Захиалга өгсөн хүн, байнга авдаг хүн байхгүй. Ургамал авдаг хүн Дархан-Уул аймагт байдаг талаар Алтаншагай ах сонссон гэсэн. Ямар ч байсан ургамлаа түүгээд зарах талаар учран олдох байх гэж хэлсэн. Алтаншагай бид хоёрыг 3 шуудай ургамал олсон талаар гэрчлэх зүйл байхгүй Шинжээчийн дүгнэлттэй холбоотой гаргах саналт хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг шүүх хуралдаанаас өмнө барагдуулах болно. Олсон гэх 3 шуудайтай ургамлыг Алтаншагай бид 2 хоёрыг олсон болохыг нотлох, харсан үзсэн гэрч байхгүй болохоор шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлага байхгүй шинжээчийн дүгнэлтээр учирсан хохирлыг нөхөн төлөх болно. ...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52-р ху/, 3.Шүүгдэгч М.Алтаншагайн шүүх хуралдааны шатанд өгсөн: ...Ургамал түүх зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2015 онд дэргэрүү жигэрүү ургамлыг түүх зөвшөөрөлтэй байх үед нэг удаа түүж үзэж байсан. Ургамалд явах талаар би санаачилсан. Энэхүү ургамалыг арангатын даваа гэх газраас түүсэн. Хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулсан. Үлдсэн хохирол төлбөрийг барилгын ажил хийж байгаад төлөх бодолтой байгаа. Одоогоор барилгын ажил ховор байгаа тул дулааны улирал эхэлхээр барилгын ажил хийж төлөх хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг, 4.Шүүгдэгч С.Гансүхийн шүүх хуралдааны шатанд өгсөн: ...Ховор ургамалыг зөвшөөрөлгүйгээр түүсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсч байна. ...гэх мэдүүлэг, 5.Хохирогч иргэний нэхэмжлэгч Ө.Цогтбаярын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ...Миний хувьд энэ талаар мэдэх зүйл байхгүй. Би энэ талаар тосгоны цагдаа болон, байгаль орчны 5 хүмүүсээс сонсож мэдсэн. Миний хувьд гаргах хүсэлт байхгүй. Учирсан хохирлыг нөхөн төлөх юм бол санал хүсэлт байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 05-р ху/, 6.Гэрч Н.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: ...Дархан-Уул аймгаас Гантөмөр бид хоёр 09 цагийн орчим гарсан ба Гантөмөр надад хэлэхдээ “Шаамар сумын гүүрэн дээр загас барьж байгаад буцахдаа Арангатын даваа гэх газраас манай 2 дүүг аваад ирэхүү, тэр 2 ургамал түүж байгаа гэнээ” гэж ярьсан.Тэгээд 10 цаг өнөгрч байхад Сэлэнгэ аймгийн Шаамар сумын гүүрэн дээр очсон ба тэндээ 14 цаг хүртэл байж байгаад 4 ширхэг загас барьсан ба буцаад Дархан-Уул аймаг руу явсан. Тэгээд 15 цагийн орчим Арангатын даваа гэх газар иртэл даваан дээр Гантөмөрийн дүү нь болох Алтаншагай, түүний найз Гансүх 2 зогсож байсан ба Гантөмөр бид хоёрыг хараад овгор шорооны цаанаас 3 шуудаатай зүйл барьчихсан ирж байсан. Тэгээд тэр шуудаатай ургамалыг машиндаа ачаад Дулаанхаан тосгоны 4 замын постны харалдаа ирээд машинаасаа буулгаад “та нар шуудаатай ургамалаа аваад буучих, би Постны цаана гараад хүлээгээд байж байя” гэж хэлтэл, Гантөмөр 2 дүүгийнхээ хамт буугаад шуудаатай ургамлаа үүрээд явсан. Харин би машинаа жолоодоод 4 замын Постны цаана гараад хүлээгээд байж байтал ирэхгүй 30 орчим минут болохоор нь гайхаад буцаад Постоор гараад буулгасан газраа иртэл Гантөмөр 2 дүүгийн хамт байхгүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13-р ху/, 6.Насанд хүрээгүй гэрч Г.Ганхүүгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ...Батжаргал ах, аав бид нарыг голын эрэг дээр байхад аавтай нэг хүнтэй утсаар яриад байсан. Өдөр хэдэн цагт гэдгийг мэдэхгүй байна. Аав гэнэт “явъя Алтаншагай ирээд авчих гээд байна замд байгаа юм шиг байна” гэж хэлсэн. Батжаргал ах, аав бид нар машинтай явж байхад Алтаншагай ах Гансүх ах нар хэдэн шуудайтай зүйлтэй замын хажууд зогсож байсан. Тэгээд бид нарыг машинтай очих үед Алтаншагай ах, Гансүх ах нар тэр шуудайтай зүйлээ машины ард багажинд нь хийсэн. Тэгээд хоорондоо “юу хийж явж байгаа юм бэ, юун шуудайтай зүйл авч явж байгаа, хэзээ энэ газар руу ирсэн юм” гээд яриад байсан. Алтаншагай ах, Гансүх ах нар шуудайнд юу байгаагаа хэлэхгүй байсан. Тэгсэн цагдаагийн пост руу ирэх үед Алтаншагай ах Батжаргал ахаа таны машинд ургамал хийсэн, тэгэхдээ түүж болохгүй ургамал гэсэн чинь Батжаргал ах уурлаад Алтаншагай, Гансүх ах нарыг шуудайтайгаа юмаа аваад машинаасаа буулгасан. Тэгсэн аав намайг “хамт бууя” гээд авч буусан. Тэгсэн аав нэг шуудайг үүрээд Алтаншагай ах, Гансүх нар бас шуудайг нь үүрээд явж байхад цагдаа ирж шалгасан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р ху/, 7.Гэрч Н.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дахин өгсөн: ...Тухайн өдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Алтаншагай, Гансүх нар миний машинд суухдаа авч суусан 3 ширхэг шуудаатай зүйлийг “Дэрэвгэр жиргэрүү” нэртэй ургамал байсан гэдгийг мэдээгүй. Би “Дэрэвгэр жиргэрүү” гэж ямар ургамал байдаг болохыг сайн мэдэхгүй. Тухайн өдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Алтаншагай, Гансүх нар нь миний машинд суухдаа 3 ширхэг шуудаатай зүйлээс өөр зүйл авч суугаагүй. Би тухайн үед найз Гантөмөр болон түүний дүү нарыг хаяад шууд явж чадаагүй юм. Тэгээд жаахан хүлээж байгаад ирэхгүй болохоор нь уурлаад явчихсан юм байх гэж бодоод шууд Дархан-уул аймаг явсан. ...гэх 6 мэдүүлэг, /хх-ийн 35-р ху/, 8.Гэрч Н.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дахин өгсөн: ...Угаасаа бүгд л ДарханУул аймаг руу буцаж байсан болохоор зөвшөөрөөд авахаар болсон юм. Алтаншагай, Гансүх нар нь шуудайтай зүйлээ юу гэдгээ хэлээгүй. Машинтай очих үед машины багажинд хийчихсэн. Тухайн үед 16 цаг болж байсан гэж бодож байна. Тэгээд явж байгаад 4 замын цагдаагийн пост дөхөх үед замын цагдаа нар машин зогсоогоод шалгаж байхыг Алтаншагай хараад “Батжаргал ахаа сая таны машинд шуудайтай, хориотой үндэс хийчихсэн шүү дээ” гэж хэлсэн. Би тэгэхээр юун үндэс вэ ямар учиртай юм бэ гэж асуухад Алтаншагай “түүж бол болохгүй ургамлын үндэс шуудайнд түүгээд хийсэн юм” гэхээр нь шууд машинаа зогсоогоод “наад үндэсээ аваад машинаас буу” гэж хэлээд машины арын багажинд байсан үндсийг нь замын хажууд буулгаад “явлаа” гэж хэлээд яваад өгсөн. Сүүлд нь Алтаншагай, Гансүх, Гантөмөр нар цагдаагийн газар баригдсан гэж сонссон. ...Гантөмөр, Алтаншагайгийн төрсөн ах болохоор хамт буугаад тэр шуудайнаас нь өргөлцөхөөр болсон. Гантөмөр нь бас шуудайнд юу байсан талаар нь мэдээгүй байсан. Алтаншагайг хэлэх үед бас мэдээд гайхаж уурлаад байсан. Төрсөн ах нь болохоор хаяаад явж чадахгүй хамт үлдсэн. Гантөмөр нь өөрөө бас хориотой ургамал түүж байсан асуудлаар цагдаагийн газар шалгагдаж байсан болохоор Алтаншагай, Гансүх нарыг загнаж уурлаад байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37-р ху/, 9.Гэрч М.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: ...Би эхнэр болон 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймагт амьдардаг ба одоогоор эхнэр маань төрөх гээд би ажилгүй гэр зуураа байгаа. Эхнэр маань ядраад байхаар нь загасны шөл уулгах гээд 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр найз Батжаралын 99400175 гэсэн дугаарлуу нь өөрийн 94118574 гэсэн дугаараас залгаад “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Орхон гол руу загас барихаар явах хэрэгтэй байна яваад өгөөч” гэж хэлтэл, зөвшөөрсөн. Тэгэж байтал 2019 оны 08 дугаар сарын 10-ны орой 17 цагийн орчим манай төрсөн дүү болох Аптаншагай миний утасруу залгаад “та маргааш буюу 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр юу хийх гэж байна. Би нэг найзын хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Арангатын даваа” гэх газарлуу явж байгаа юм. Тэгээд орой та намайг тосоод авчаач” гэж хэлэхээр нь би “маргааш өглөө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Орхон гол орж загас барих гэж байгаа юм. Буцахдаа залгаж байгаад авая” гэж хэлсэн. Би ямар ажиллаар явж байгааг нь асуугаагүй. Би 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өөрийн төрсөн дүү болох Алтаншагай болон түүний найз Гансүх нарыг 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Арангатын даваа гэх газраас найз Батжаргалтай хамт түүний 9982 УНУ улсын дугаартай Цагаан өнгийн Саната-5 маркийн тээврийн хэрэгслээр очиж авсан. Тухайн үед тэр хоёр машинд суухдаа 3 хэсэг шуудаатай юм барьчихсан ирж байсан. Би Алтаншагай, Гансүх нарыг Арангатын даваа явсан гэж л мэднэ. Тэрнээс ямар ажиллаар явж байгааг нь мэдээгүй. Би Алтаншагай, Гансүх хоёрын авч явсан 3 хэсэг шуудаатай зүйлийг юу байсныг нь мэдээгүй. Харин 4 замын Пост дөхөж иртэл манай найз Батжаргал намайг “суудлын бүсээ зүүгээрэй, цагдаа нар байна” гэж хэлтэл Алтаншагай, Гансүх 2 “Дэрэвгэр жиргэрүү” нэртэй ургамал түүсэн ба ямарч зөвшөөрөл байхгүй гэдгээ хэлсэн. Тэгтэл Батжаргал дургүйцээд байхаар нь би дүүгээ загнаж байгаад хаяад явж чадалгүй хамт нөгөө 3 хэсэг шуудаатай зүйлийг нь аваад 4 замын Постны наана 7 буугаад үлдсэн юм. Тухайн үед 16 цаг болж байсан ба гадаа гэгээтэй байсан болохоор Алтаншагай, Гансүх бид 3 шуудаатай ургамлыг аваад 4 замын Постны араар нь тойроод гарах санаатай явж байгаад цагдаад баригдсан.Тэрнээс бол хаашаа юунд явсан талаар надад хэлээгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39-р ху/, 10.Гэрч М.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: ...Тиймээ “дэрэвгэр жиргэрүү” ургамал түүсэн талаараа надад болон Гантөмөрт огт хэлээгүй. Би өөрөө энэ асуудлаар бас шалгагдаж байсан болохоор дүүдээ уурлаж загнасан. Яагаад түүсэн талаар дүүгээсээ асуухад “мөнгөний хэрэгцээ гараад найзтайгаа түүсэн юм аа” гэж хэлсэн. Би дүүтэйгээ тусдаа амьдардаг болохоор дүүгээ “Арангатын даваа” руу явсан талаар нь мэдээгүй байсан. Харин ирээд авчихааж гэж хэлэхээр нь гайхаж байсан. Алтаншагай, Гансүх энэ ургамлыг түүгээд Дарханд зарах гэж байсан гэж бодоод байна. Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй, яагаад гэхээр би сая хэллээ, би найз Гантөмөртай хамт Шаамар суманд загас барих гэж ирсэн байсан. Би тэрнээс хамт “Арангатын даваа” гэдэг газар руу яваагүй, очоогүй, харин зүгээр үүрэх үед нь тусласан. Яаж бас дүүгээ улаан цайм орхиод явж чадаагүй юм. Алтаншагай, Гансүх нарын шуудайтай ургамлыг онгойлгож хараачгүй. Харин ч энэ талаар сонсоод дүүгээ загнаж, уурласан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41-р ху/, 11.Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяагийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ШМ/380 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Иргэн М.Алтаншагай, С.Гансүх нарын түүж бэлтгэж, тээвэрлэсэн гэх нийт 4 шуудай /51кг 620гр/ ургамлын дээж нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Энэ ургамал нь “Дэрэвгэр, жиргэрүү” гэх ховор ургамалд хамаарна. 3.дээрх иргэдийн түүж, бэлтгэж, тээвэрлэсэн ургамал нь буву “дэрэвгэр, жиргэрүү” гэх ургамлыг иргэн хүн түүж болохгүй. Учир нь энэ ургамал нь Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ “экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай” 2015 оны 07 дугаар сарын А-282 тоот тушаалаар батлагдсан байгалын ургамалын “ховор” ургамалын жагсаалтад багтсан. 4.”Арангатын даваа” гэх газрын баруун энгэр тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй. 5.Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “ойн экологиэдийн засгийн үнэлгээ” батлах тухай 2015 оны А-282 дугаар тушаалд зааснаар 1 кг дэрэвгэр жиргэрүүний экологи эдийн засгийн үнэлгээ нь 50.000 төгрөг, Зөвшөөрөлгүй түүсэн 51кг 620 гр дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход: 51.620 кг х 50.000=2.581.000 төгрөг болж байна. 6 .“ховор” ургамалд байгалийн жамаар нөхөн сэргээх чадвар хязгаарлагдмал тархац, нөөц багатай устаж болзошгүй ургамал хамаарна. “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг түүж бэлтгэхийг хориглосон. ...гэх дүгнэлт, /хх-ийн 22-р ху/, 12.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, эд зүйлд үзлэг хийж, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 15-р ху/, Цагдаагийн илтгэх хуудас, /хх-ийн 16-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 17,43-р ху/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай, /хх-ийн 18-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 20-р ху/, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 21-29-р ху/, шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /ххийн 30-31-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх- 8 ийн 32-р ху/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 42-р ху/, шүүгдэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 46-47, 53-54-р ху/,шүүгдэгч нарыг яллагдагчаар татан мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 50-52,57-59-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 61-р ху/, шүүгдэгч М.Алтаншагайн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 84-р ху/, шүүгдэгч С.Гансүхийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 85-р ху/, шүүгдэгч М.Алтаншагайн захиргааны арга хэмжээ хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 86-р ху/, шүүгдэгч С.Гансүхийн захиргааны арга хэмжээ хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 87-р ху/, шүүгдэгч Т.Алтаншагайн хувийн байдалтай холбоотой баримтууд, /хх-ийн 63,66,70,73,77,80-83-р ху/, шүүгдэгч С.Гансүхийн хувийн байдалтай холбоотой баримтууд, /хх-ийн 62,68-69,74,78, шүүгдэгч С.Гансүхэд хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 92-р ху/, шүүгдэгч М.Алтаншагайд хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 93-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 94-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч М.Алтаншагай, С.Гансүх нар нь 2019 оны 08 дугаар сарын 11- ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3-р баг Дулаанхаан тосгоны “Арангатын даваа” нэртэй газраас зохих зөвшөөрөлгүйгээр “дэрэвгэр жиргэрүү” нэртэй байгалийн ховор ургамал болох “Дэрвэгэр жиргэрүү” ургамалын үндсийг зарж борлуулах зорилгоор зохих зөвшөөрөлгүй бүлэглэн түүсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийж, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, Цагдаагийн илтгэх хуудас, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч нарыг яллагдагчаар татан мэдүүлэг авсан тэмдэглэл, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, шүүгдэгч нарын захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл болон хууль сануулагдан асуугдсан гэрч хохирогчийн мэдүүлэг зэргээр батлагдаж байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.Алтаншагай, С.Гансүх нарын гэмт үйлдлийн улмаас ургамлын аймагт 2.581.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон бөгөөд уг бодит хохирлоос 1.781.000 төгрөгийг төлж үлдэх 800.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж, үүнийг бичгээр үйлдэж шүүхийн хэлэлцүүлэг дээр өгсөн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт: “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ноогдуулна” гэж хуульчилсан бөгөөд энэ хуулийн 4-р зүйлийн 2-д заасны дагуу Байгаль орчны Хяналтын Улсын байцаагч ургамлын аймагт учирсан хохирлыг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ноогдуулсан акт гаргаагүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж хавтаст хэрэгт хавсаргаагүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан 9 шийдвэрлэх тухай хуулийн 34.14-р зүйлийн 1-д “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлын асуудлыг шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч М.Алтаншагай, С.Гансүх нарын гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч М.Алтаншагай, С.Гансүх нарын нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан бодит хохирлоос 1.781.000 төгрөгийг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан шүүгдэгч М.Алтаншагай, С.Гансүх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус бүрт 5400 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 5.400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүхээс шүүгдэгч М.Алтаншагай, С.Гансүх нарын эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц 12/арван хоёр/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг ...гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” мөн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ Хураан авсан хөрөнгийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж хуульчилсан байна. Иймд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зөвшөөрөлгүй түүсэн 51кг 620 гр /51.620 кг х 50.000=2.581.000 төгрөг/ “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлж зарж борлуулаад шүүгдэгч нарын төлөөгүй үлдсэн 800.000 төгрөгийг Сэлэнгэ амйгийн Шаамар сумын 3-р баг Дулаанхаани тосгоны захирагчийн албанд шилжүүлж, илүү гарсан орлогыг улсын орлого болгохыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгох нь зүйтэй. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг “Т” хэлбэрийн төмөр багажийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Манхтайн Алтаншагай, шүүгдэгч Борлууд овогт Сүхбаатарын Гансүх нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Манхтайн Алтаншагай, шүүгдэгч Борлууд овогт Сүхбаатарын Гансүх нарыг тус бүр 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт 10 зааснаар ялтан М.Алтаншагай, С.Гансүх нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус бүрийг 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжээр торгох ялыг 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Алтаншагай, шүүгдэгч С.Гансүх нарт мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 3,4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зөвшөөрөлгүй түүсэн 51кг 620 гр /51.620 кг х 50.000=2.581.000 төгрөг/ “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зарж борлуулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлж, шүүгдэгч нарын төлөөгүй үлдсэн 800.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3-р баг Дулаанхаан тосгоны захирагчийн албанд шилжүүлж, илүү гарсан орлогыг улсын орлого болгохыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
6.Шүүгдэгч М.Алтаншагай, шүүгдэгч С.Гансүх нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Хавтас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн баримтаар 2 ширхэг “Т” хэлбэртэй төмөр багажийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устагасугай.
8.Шүүгдэгч М.Алтаншагай, шүүгдэгч С.Гансүх нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН