| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00823/И |
| Дугаар | 184/ШШ2016/00781 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2016/00781
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу 3-9 тоотод байрлах, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, 1-р хороолол 22 байр 8 тоотод оршин суух, Ц.Наранхүүд холбогдох
60 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн Захиргаа хүний нөөцийн газрын захирал Д.Довчинням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.Наранхүү нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай компанитай 1182136 тоот төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэвч Ц.Наранхүү нь гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн.
Иймд үндсэн төлбөр 40 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 20 000 төгрөг, нийт 60 000 төгрөгийг хариуцагч Ц.Наранхүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Наранхүү шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Шаардлагын 60 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн 2 300 төгрөгийн хамт төлсөн гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
“Жи мобайл” ХХК нь хариуцагч Ц.Наранхүүгээс 60 000 төгрөгийг нэхэмжилжээ.
Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага буюу 60 000 төгрөгийг төлсөн болох нь түүний тайлбар, бэлэн мөнгөний тооцооны хуудас гэсэн баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжид 2 300 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх тул нэхэмжлэгчийн төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн хариуцагч Ц.Наранхүүд холбогдох 60 000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ