Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 202

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу Нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хув хар овогт Дашцэрэнгийн Цэдэнд холбогдох 1831001820245 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо Их наран 1 дүгээр гудамж, 27 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал байхгүй, урьд 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 444 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Хув хар овогт Дашцэрэнгийн Цэдэн /РД:ЧБ80010377/, Шүүгдэгч Д.Цэдэн нь 2018 оны 05 дугаар сарын 05, 2018 оны 08 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Хавчирганы ам” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт тус холбогджээ. Тодорхойлох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Д.Цэдэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 13-нд яллагдагчаар өгсөн: ...Би О.Чинбаатар ахаас “Мини Драг” гэх төхөөрөмжийг 200.000.000 төгрөгөөр худалдаж авахаар ярьж тохироод Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд авчирсан. Би “Мини Драг” гэх төхөөрөмжийг ажиллуулаад хүмүүст 230.000.000 гаран сая төгрөгөөр зараад дундаас нь мөнгө унагах гэж байгаад л ийм асуудалд орчихлоо. ...гэх мэдүүлэг /хх-ийн 132-133-р ху/, 2.Шүүгдэгч Д.Цэдэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 06 дугаар сарын 20-нд яллагдагчаар дахин өгсөн: ...Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ярьж хэлэх зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 32-р ху/, 3.Шүүгдэгч Д.Цэдэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 06-нд яллагдагчаар дахин өгсөн: ... шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 68-р ху/, 4.Шүүгдэгч Д.Цэдэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Тухайн үед хууль эрх зүйн мэдлэг байхгүйгээсээ болж байгальд хохирол учруулсандаа гэмшиж байна. Хохирлоо барагдуулсан байгаа. Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Миний хувийн байдал болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэх мэдүүлэг, 5.Хохирогч Х.Батцэнгэлийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Нөхөн сэргээлтийг хийж байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлөх юм бол гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26- 27-р ху/, 6.Хохирогч Э.Одгаравын 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Надад хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй. Манай Ерөө сумын Бугант тосгоны газар нутагт ашигт малтмал хууль бусаар драг төхөөрөмж ашиглах ажилласан гэж сонссон. Би Д.Цэдэн гэх хүнийг танихгүй. Уг хэрэгт урд өмнө миний урд ажилласаж байсан Х.Батцэнгэл хохирогчоор оролцож байсан учраас би хохирогчоор оролцохоор ирсэн. Найз нөхөд ураг төрлийн холбоо байхгүй. Урьд өмнө нь харж байгаагүй. Шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан хохирлыг төлүүлж барагдуулмаар байна. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 52-53-р ху/, 7.Иргэний нэхэмжлэгч О.Чинбаатарын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Д.Цэдэн 2018 оны 02 дугаар сарын дундуур цагаан сарын өмнөхөн над руу яриад “танд Драг байгаа юм уу, би Драгийг тань ашиглаад хэдэн төгрөг олох боломжтой байна. Эхлээд ажиллуулж үзэж байгаад зараад өгье, болохгүй бол ажиллуулж байгаад ашиг олох боломжтой бол мөнгийг чинь олсон ашгаараа төлөөд яваад байж болох уу? Та хашаандаа зүгээр байлгаж байхаар дүүдээ өгчихөөч” гэж хэлсэн. Бид 2 аман яриа хэлцэл хийгээд надаас 2 сарын дараа авсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р ху/, 8.Гэрч Ц.Энхбаатарын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Намайг ирэхэд манаач гэх нэг залуу байсан. Хариуцсан эзэд нь байхгүй байсан. Намайг ирснээс хойш тухайн “Драг” гэх төхөөрөмжөөр ашигт малтмал олборлосон асуудал байхгүй. Би энд хиймэл нууранд ашигт малтмал олборлох төхөөрөмж байгааг мэдээгүй байж байгаад өнөөдөр аймгаас шалгалтаар ирсэн хүмүүстэй очиж харахад улаан өнгийн “Драг” гэх төхөөрөмж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37-р ху/, 9.Гэрч М.Энхтөрийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр засвар хийхээр Хавиргана гэх газарт ирсэн бөгөөд намайг ирэхэд манаач гэх залуу ганцаараа байсан. Энд ирсний дараа ямар нэгэн байдлаар хууль бусаар ашигт малтмал олборлоогүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37-р ху/, 10.Гэрч Б.Насандоржийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай төрсөн дүү Батболд нь 2018 оны 05 дугаар сард Цэдэн гэдэг хүнтэй намайг анх танилцуулж өгсөн. Тэгээд тухайн хүнтэй 80449944 дугаарийн утсаар ярихад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Хавчиргана” гэх газарт сарын 800,000 төгрөгийн ажиллуулая гэхээр нь би зөвшөөрч 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр уг газарт манаач хийхээр ирсэн. ...Цэдэн ах надад хэлэхдээ 1 удаа энэ хавар ажиллуулж үзтэл хэвийн ажиллахгүй байна гэж ярьж байсан. Намайг ирснээс хойш огт ажиллаагүй. ...гэх мэдүүлэг, /хх- ийн 40-41-р ху/, 11.Гэрч Д.Цэдэндашийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Цэдэн ах над руу залгаад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгонд очиход Хятад улсын 4 ажилчид ирсэн байсан ба тухайн Хятад ажилчид “Драг” нэртэй төхөөрөмжийг угсрах гэж ирсэн байсан. Маргаашнаас нь “Драг” нэртэй өөрөө ашигт малтмал олборлох зориулалт бүхий төхөөрөмжийг угсарч эхэлсэн ба төхөөрөмжөө 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр угсарч дуусаад хиймэл нууранд байрлуулж орхисон. Тэгээд бид явсан. ...гэх мэдүүлэг, /хх-Ин 43-44-р ху/, 12.Гэрч О.Алтанбаярын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Д.Цэдэн гэдэг хүн 2018 оны 6 дугаар сарын дундуур манай ажил дээр ирээд тус тосгонд алт олборлох тусгай зөвшөөрлийг “Ашигт малтмал, газрын тосгоны хэрэг эрхлэх газраас” ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хурлаар батлагдах гэж байгаа болохоор танай тосгоны “Хавчиргана” гэх газарт “Драг”аар алт олборлох гэж ирсэн. Одоогоор манай уурхай ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Үйл ажиллагаа явуулах машин, техникийг зөөж авчирсан байгаа, бичиг баримт бүрдэх үед танд үзүүлнэ гэж хэлээд явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 49-50-р ху/, 13.Гэрч К.Алтынтасын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны “Хавчирганы ам” гэх нэртэй газарт ашигт малтмал олборлох нөхөн сэргээлт хийх нь хууль бус юм ...Д.Цэдэн нь “Драг” гэх төхөөрөмжөөр ашигт малтмал олборлож байсан эсэх талаар мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 52-53-р ху/, 14. Гэрч Ц.Чагнайдоржийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Намайг ирэхэд 4 хужаа гадаадын иргэн байсан. Энэ 4 гадаадын иргэд 2 нь очоод “Драг” гэх төхөөрөмжийг ажиллуулж байгаа. Би хааяа түлш багаж хэрэгсэл, хоол зэргийг нь хүргэж өгдөг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 57-58-р ху/, 15.Гэрч Э.Өсөхбаярын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би алт олборлох зорилгоор хүмүүс авчирсан байгаа. Би ирээд 2 хонож байна. Бичиг баримт нь арай бүтээгүй байгаа болохоор техникүүдээ татаад засвар үйлчилгээ хийж байгаа...Бид нарыг ирэхэд хиймэл нуур үүсгэсэн газар “Драг” гэх төхөөрөмж ажиллаж байсан. Мотор ажиллах чимээ гараад байж байсан. ...Манайх ирээд 2 хоноход ирсэн өдрийн өдөр нь ажилласан. Харин дараа өдөр нь өдөр шөнөгүй ажиллаж мотор нь дуугарч байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 59-60-р ху/, 16.Шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 18-05-038/45 дугаартай ...Байгаль экологид 2,172,619 төгрөгийн хохирол учирсан байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 101-105-р ху/, 17.Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай ...Б.Цэдэнд холбогдох хууль бус олборлолтын улмаас экологид учруулсан хохирлын хэмжээ нийт 1.218.580 төгрөг болов. ...гэх дүгнэлт, /хх-ийн 116-118-р ху/, 18.”Ашид билгүүн” ХХК-ийн ...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2018 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 110.000.000 төгрөгөөр тогтоов. ...гэх үнэлгээ, /хх-ийн 123-126-р ху/, 19.Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, мэргэжлийн хяналтын газрын гаргасан шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Сэлэнгэ аймгийн нутгийн ой болон Ерөө сумын 23-р багийн нутаг Бугант тосгоны “Хавчирганы ам” гэх газар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаар тушаалын дагуу ойн 3-р мужийн ашиглалтын бүсийн ойн сан бүхийг газарт хамаарна. 2.Монгол Улсын Газрын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.1-т ...газар гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг... ойлгоно гэж, Газрын хэвлийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-т Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ... гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.1-т “”ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг; ойлгоно... гэж тус тус томъёолсон байдаг. Ашигт малтмалын аливаа олборлолт явуулахад газрын хөрс болон хэвоий заавал хөндөгддөг, мөн Цагдаагийн газраас иргэн Б.Цэдэнг байлцуулан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлтээр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд ухсан, олборлосон овоолго шорооны хэмжээний талаар тэмдэглэсэн байна. иймээс Бугантын Хавчирганы ам гэх газарт драг суурилуулж газрын хөрс болон хэвлийд халдсан гэж үзэх үндэслэлтэй. 3.Ашигт малтмалын аливаа олборлолт явуулахад газрын хөрс болон хэвлий заавал хөндөгддөг, иргэн Б.Цэдэнг байлцуулан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлтээр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд ухсан, олборлолт овоолго шорооны хэмжээний талаар тэмдэглэсэн ба Бугантын “Хавчиргана” гэх газарт драг суурилуулж газрын хөрс болон хэвлийд халдсанаас тухайн орчин дахин хэвийн байдалдаа орохгүйгээр хөндөгдөж байгалийн тэнцэл алдагдуулсан гэж үзэх үндэслэлтэй. 4.Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг үндэслэн Д.Цэдэнгийн үйлдлийн улмаас байгаль экологид учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг “Es=Ors x Kp x Kg x Ks x Ss x He” томъёогоор тооцов. Нийт нэрвэгдсэн /0.04 га/ 462.5 м2 талбайн хөрсний зузааныг 1.3м-ээр тооцоход ялзмагийн нөөц 36075 кг болж байна. Es = 36075 кг x0.9x0.9x0.7x0.04x276=225818 төгрөг буюу байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.4.5 дахь хэсэгт хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлж тооцохоор заасан байх тул хөрсөнд учирсан хохирол нь 677454 төгрөг болж байна. Нийт өртөгдсөн талбай 462.5 м2 буюу 0.04 га талбайн гүнийг 1.3м-ээр тооцоход 601.25м3 болсон ба нөхөн сэргээлт хийхэд гарах зардлыг дараах байдлаар тооцов. 1.10м3 элс хайрга, шороог ухаж ачих зардал 180 төгрөг, тээвэрлэх зардал 50 төгрөг, түрж тэгшлэх зардал 220 төгрөг байна. 1.0м3 нөхөн дүүргэлт хийх зардал нь нийт 450 төгрөг м3 болох ба хууль бус ашиглалтаас учирсан хохирлыг энэ үнэлгээгээр тооцоход 270563 төгрөг болж байна. Үүнийг байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.5.1 дэх хэсэгт хохирлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлж тооцохоор заасан байх тул энэ нь 541126 төгрөг болсон бөгөөд иргэн Д.Цэдэнд холбогдох хууль бус олборлолтын улмаас экологид учруулсан хохирлын хэмжээ нийт 541126+677454=1.218.580 төгрөг болно. гэх дүгнэлт, /2-р хх-ийн 29-30-р ху/, 20.Байгаль орчны зөвлөх “НУМАН АЛТАЙ” ХХК-ний шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Тус үнэлгээгээр байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27- ны өдрийн А-156 дугаартай тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар тооцсон болно. Дээрх үйл ажиллагааны өнөлөөгөөр эвдэрсэн 0.25 га талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 419.727 төгрөг болж байна. ...гэх дүгнэлт, /2-р хх-ийн 57-64-р ху/, 21.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1-р хх-ийн 2- р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хх-ийн 6-7, 15, 20-21-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 8-14, 18-19, 22–р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 91,100, 121-р ху/, шинжээчийн дүгнэлт, /1- р хх-ийн 93-97, 101-105, 116-118, 123-127-р ху 2-р хх-ийн 28-30-р ху/, дахин шинжилгээ хийлгэх прокурорын тогтоол, /1-р хх-ийн 110-111-р ху, 2-р хх-ийн 22-24, 54-55-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /1-р хх-ийн 98, 119, 128-р ху 2-р хх-ийн 31-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /1-р хх-ийн 120, 129-р ху/, иргэний нэхэмжлэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 34-р ху/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 130-131-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /1-р хх-ийн 132-134-р ху/, шүүгдэгч Д.Цэдэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 168-р ху/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, /1-р хх-ийн 162-167, 171-172-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 179-р ху, 2-р хх-ийн 35-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 178-р ху, 2-р хх-ийн 33-р ху/, иргэний нэхэмжлэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 177-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Цэдэнг 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Хавчирганы ам” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулан газрын хэвлийд халдан улмаар байгаль экологид 419.727 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэх хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, дахин шинжилгээ хийлгэх прокурорын тогтоол, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, иргэний нэхэмжлэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэргээр шүүгдэгч Д.Цэдэн нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Хавчирганы ам” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулан газрын хэвлийд халдан улмаар байгаль экологид 419.727 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль орчны экологийн үнэлгээгээр тогтоогдсон 417.240 төгрөгийг төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, ашигт малтмалтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоож, уг шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгох нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй гэснийг дурьдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 110.000.000 /нэг зуун арван сая/ төгрөгний “Мини Драг” загварын ашигт малтмал олборлоход хэрэглэдэг төхөөрөмжийг улсын орлого болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч Хув хар овогт Дашцэрэнгийн Цэдэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хув хар овогт Дашцэрэнгийн Цэдэнд ял шийтгэл оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-д зааснаар шүүгдэгч Д.Цэдэнд ашигт малтмал олборлох, хайх, ашиглах зэрэг ажил үүрэг гүйцэтгэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоож, уг шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг ялтан Д.Цэдэнд мэдэгдсүгэй.. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Хавчирганы ам” гэх газарт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 110.000.000 /нэг зуун арван сая/ төгрөгний “Мини Драг” загварын ашигт малтмал олборлоход хэрэглэдэг төхөөрөмжийг улсын орлогод оруулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд үүрэг болгосугай. 

5.Шүүгдэгч Д.Цэдэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай 

6.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй. 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,түүний өмгөөлөгч, иргэний хариуцагч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч,түүний өмгөөлөгч, иргэний хариуцагч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НОЛХООСҮРЭН