| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 102/2016/04327/И |
| Дугаар | 184/ШШ2016/00780 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2016/00780
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу 3-9 тоотод байрлах, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо, Баянцагаан 5 гудамж 10 тоотод оршин суух, Д.Оюунбилэгт холбогдох
90 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Оюунбилэг нь 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1166043 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж NP10 төхөөрөмжийг худалдан авсан. Гэвч хэрэглэгч Д.Оюунбилэг нь сүүлийн 3-н сарын хугацааны төлбөр болох 60 000 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байна. Иймд Д.Оюунбилэгээс үлдэгдэл төлбөр 60 000 төгрөг, алданги 30 000 төгрөг, нийт 90 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч нь 60 000 төгрөгийг төлсөн тул алданги авахаа больж, 60 000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
“Жи мобайл” ХХК нь хариуцагч Д.Оюунбилэгээс 90 000 төгрөгийг нэхэмжилжээ.
“Жи мобайл” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 90 000 төгрөгийн шаардлагын 30 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, 60 000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 60 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсан ба татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Оюунбилэгт холбогдох 60 000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар 2601025961 тоот данснаас 2 275 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ