Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 207

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин М.Гансүх Хохирогч Х.Батсуурь Хохирогчийн өмгөөлөгч Ц.Цэлмэг Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хадныхан овогт Дамбын Ууганбаярт холбогдох 1831004010005 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Хөвсгөл аймагт 1985 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг Цагааннуур сум Хуурч 2 дугаар баг 8 дугаар хэсэг 38 тоотод оршин суух “Гацуурт” компаний “Шаргал тариа” ХХК-д техникч ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байхгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Хадныхан овогт Дамбын Ууганбаяр РД:РМ85080233, Шүүгдэгч Д.Ууганбаяр нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 1 дүгээр багт газар тариалангийн ажиллагаа эрхэлдэг “Шаргал тариа” ХХК-д техникчээр ажиллаж байхдаа тус сумын “Шаргал 230 га” гэх талбайгаас 2018 оны 09 дүгээр сард 2 удаагийн үйлдлээр 3500 кг рапс ургамлыг хууль бус аргаар машин механизм ашиглан хулгайлсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. Тодорхойлох нь: 1.Шүүгдэгч Д.Ууганбаярын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн: ...Би 2018 оны 09 дүгээр сарын дундуур байсан санагдаж байна. Цагааннуур сумын “Шаргал тариа” нэртэй газарт 410 га рапс тарьсан талбайгаас рапс хураах ажил хийж байхдаа хуурай дүү А.Энхбаатарыг дуудаж уулзаад улмаар оройн барагцаагаар \цаг хараагүй гэх\ 21 цагийн үед буюу дөнгөж бүрэнхий болж байх үед “ахдаа рапс ачаад төврүү оруулаад өгөөч” гэж гуйж байгаад машин дээр нь ачаад асгаж тэвшийг нь дүүргэж өгөөд явуулж байсан юм. Үүнээс хойш дахин 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр байсан шиг санаж" байна Цагааннуур сумын “Шаргал тариа” гэх газарт байрлах 187 га нэртэй рапс тариалсан талбайд рапс хураах ажил хийж байхдаа хуурай ах Л.Ерөөлтийг надтай ойролцоо явж байгааг нь сонсож мэдээд дуудуулж уулзаад улмаар барагцаагаар /цаг хараагүй гэх/ оройны 21 цаг өнгөрч байх үеэр буюу бүрэнхий болж байхад “Л.Ерөөлт ахын автомашины тэвшин дээр рапс ачаад төврүү оруулаад өг” гэж гуйж байгаад машин дээр нь рапс асгаж тэвшийг нь дүүргэж өгөөд явуулж байсан юм. Ингэж 2 рапс хураах ажил хийж байхдаа хувьдаа рапс авчихсан байгаа. Үүнээс өөрөөр авч байгаагүй. Би өмнөх мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар тодорхой ярьсан байгаа. Би өөрийн хийсэн хэрэгтээ үнэхээр харамсаж байна. ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-72-р ху/, 2.Шүүгдэгч Д.Ууганбаярын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: ...Надад ял өөрчилж сонсгож байгаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие “Гацуурт ХХК”-нд трактор, комбанчинаар ажилладаг уг ажил үүргийн хувиар маань тариа будаа, рапс гэх ургамлыг хураах, тарих үүрэгтэй ажил юм. Энэ утгаараа би хийх ёстой ажлаа хийж байхдаа хувьдаа ашиг олох зорилгоор өөрийн хурааж авсан байсан рапснаас хуурай дүү Энхбаатар, хуурай ах Ерөөлт нарын машин дээр гуйж байгаад ачиж явуулж байсан юм. Тухайн үед би рапсыг хураахдаа барьж байсан комбаныхаа агуулах пүнкерд өөр дээр нь хураадаг байсан ба компаний эзэмшлийн машиныг станцаар дуудаж рапс ачиж өгөөд явуулдаг байсан. Би өөрөө боллоо гэж үзэх үедээ машин дуудаж ачиж явуулдаг байсан. Тэрнээс хөндлөнгөөс хяналт тавьдаг хүн байгаагүй. Учир нь би рапс хураах ажлыг бие даан явуулж, машин дуудаж, хураасан рапсаа ачиж компаний хашааруу явуулах нь, миний үүрэгт ажил юм. Энэ утгаараа би өөрийн ажлын нөхцөл байдалд тулгуурлан өөрт ашигтай байдлыг харж хурааж байсан рапснаас хувьдаа авсан юм. Тэрнээс би компанийн хашаанд аваачиж буулгасан байсан рапснаас нь хулгай хийж авсан зүйл байхгүй надад хулгай хийх шаардлага байхгүй учир нь би өөрөө рапс хураах ажлыг бие даан явуулдаг, хариуцдаг учир, яаж авах нь м иний өөрийн мэдэх асуудал учир дур мэдээд холбогдох албан тушаалтан нарт мэдэгдэлгүй хувьдаа авчихсан юм. Энхбаатар, Ерөөлт нарын ямар ч оролцоо байхгүй би өмнөх мэдүүлэгтээ нэг бүрчлэн хэлж ярьсан байгаа. Энэ хэрэгт үнэхээр хамааралгүй юм. Би л гуйж байгаад рапс машин дээр ачиж өгөөд явуулсан юм. Тэрнээс намайг хувьдаа дур мэдэн авч байгааг мэдээгүй учир нь би рапс хураах ажлыг бие дааж хийж гүйцтэгдэг хяналт тавьдаг хүн байхгүй учир намайг өөрөө мэдээд авч байгаа л гэж ойлгосон байх. Тэрнээс намайг дур мэдэн авч байна гэж мэдсэн бол машин дээрээ ачиж явахгүй байсан байх. Зүгээр байгаа хүмүүсийг энэ хэрэгт холбогдуулмааргүй байна. Би өөрийн хийсэн хэрэгтээ бол үнэхээр их харамсаж гэмшиж байгаа дахин ийм алдаа дутагдал гаргахгүй. Би хурааж байгаа рапсыг хариуцна. Учир нь би комбайн барьж рапс хураах ажлыг бие даан хийж байсан юм. Энэ утгаараа рапсны бүрэн бүтэн байдлыг хариуцдаг рапс хураагаад комбаны пүнкэр нь дүүрсэн тохиолдолд станцаар машин дуудаж ирүүлээд ачиж өгөөд явуулдаг ба дахин ажиллаа үргэлжпүүлэн хийдэг юм. Энэ утгаараа би хариуцаж байгаа юм. Комбайн нь үр тариа буюу будаа, рапс хураах зориулалттай техник юм, үүнээс өөрөөр ашиглах зориулалт байхгүй. Би энэ утгаараа комбанчаар ажилладаг юм. Энэ маань тариа будаа хураах үүрэгтэй ажил юм. Миний ажил үүргийн хувиар дээр комбайн, тракторыг бие даан хариуцах мөн агарномчийн үүргийн дагуу тариа будаа, рапс тарьж, хураах үүрэгтэй юм. Миний хийдэг ажил энэ л байна үүнээс өөр ажил хийж байгаагүй. ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-108-р ху/, 3.Шүүгдэгч Д.Ууганбаярын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: ...Надад ял өөрчилж сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хулгайн гэмт хэрэг огт үйлдээгүй. Би өөрийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хувьдаа ашиг олох зорилгоор хурааж авч байсан рапснаас авсан юм. Тэрнээс компанийн хашаа агуулах савнаас хулгайлж авсан зүйл байхгүй юм. Тухайн үед рапс хураах үйл ажиллагаанд компаниас ямар ч хүн хяналт тавьж байгаагүй би л бие даан үйл ажиллагаа явуулж байсан. ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-р ху/, 4.Шүүгдэгч Д.Ууганбаярын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: ...Рапс хураах үйл ажиллагаанд хяналт тавьдаг албан ёсны хүн байдаггүй. Агарномич гэх хүн “энэ талбайгаас рапс хураах ажлыг эхлүүл гэсэн үүрэг, чиглэл” өгсний дагуу тухайн хэлсэн талбайгаас нь эхлүүлэн хураах ажил эхэлдэг юм. Хураах ажил явагдах үед хажууд хүн хяналт тавиад байдаггүй, бид нар өөрсдөө рапс хураагаад комбайны пүнкер дүүрсэн тохиолдолд дотоод станцаар тээврийн машин дуудаж ирүүлдээд тэвшийг нь дүүргэж өгөөд явуулдаг ба дахин хураах ажил явагддаг юм. Ийм л зарчимтай үйл ажиллагаа явагддаг тэрнээс байнгын хяналт тавиад байдаг хүн үнэхээр байдаггүй. Намайг рапс хураан ажил хийж байхад ганц нэг хүмүүс ирж хөндлөнгөөс харж байгаад явдаг байсан. Ямар учиртай хүмүүс хараад явдаг байсныг нь мэдэхгүй байна. Талбай дээр ажил явагдаж байдаг учир очиж уулзаад байдаггүй. Хааяа нэг харахад хүмүүс машинтай ирсэн харагддаг. Миний хувьд тэр том талбай дээр комбайн бариад рапс хурааж ажил хийдэг учир өглөөнөөс орой, шөнө, үүр цайтал ажилладаг цай хоолыг пойлонд ажлаа хийж байхад үйлчилгээний машин авч ирээд өгчихдөг юм. Ажлын байрнаасаа шөнө л бууж амардаг. Ер нь бол ажил ихтэй үед шөнөжингөө үүр цайтал ажиллах үе байдаг. ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-159-р ху/, 5.Шүүгдэгч Д.Ууганбаярын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар өгсөн: ...Компанийн эдийн засагч Цасчихэр гэх хүнийг бол талбай дээр хяналт тавьж ажиллаж байхыг хараагүй, хааяа нэг ирж явж харагдаж байсан. Ажлын байранд байж харагддаг байсан. Харин талбайн эдийн засагч Д.Эрдэнэчимэг гэдэг эмэгтэй ерөнхийд нь хараад тээврийн машин, комбайны кабинд суугаад мот цаг буюу хэдэн пункер рапс ачуулсныг комбайнчин бүрээр тус тусад нь хянаж бүртгэдэг байсан. Агарномич Номин, бригадын дарга Нямдорж нар бол ерөнхийдөө талбай дээгүүр явж ургац ямар байгаа, аль аль талбайгаас хураалт хийх талаар зааж өгдөг байсан нэг газартаа байнга байгаад байна гэж байхгүй. Бүх талбайг тойроод л явж харагддаг байсан. Тэрнээс тогтмол намайг хянаад хараад байж байна гэж байхгүй. Би өмнөх мэдүүлэгтээ хэлсэн тогтмол хянадаг хүн байхгүй гэж эдгээр хүмүүс бол ерөнхийд нь хяналт тавьж ажилладаг хүмүүс юм. Би өмнөх мэдүүлэгтээ энэ талаар хэлээгүй учир нь надаас асуугаагүй болохоор хэлээгүй байх. Бас тогтмол хяналт тавьдаггүй болохоор нь хэлээгүй. Рапс хураах үйл ажиллагаа явагдаж байх үед эдгээр хүмүүс хажууд байхгүй, би ганцаараа байх үедээ рапс хувьдаа авсан эдгээр хүмүүс чинь байнгын хажууд бол байхгүй тойроод л явж харагддаг, энэ хугацаанд нь авчихсан юм. Үүнийг эдгээр хүмүүс мэдэхгүй байхаа. Би хоёр удаа рапс авахдаа цаг хэд болж байсныг нь бол тодорхой мэдэхгүй байна ойролцоогоор оройны 19-20 цагийн үед буюу гэгээтэй байхад өгч явуулж байсан. Ер нь бол 2 удаа өгч явуулахдаа дандаа гэгээтэй бүрий болох гэж байхад явуулсан. Бүрэнхий болж байхад авдаг байсан учир нь хяналтын хүмүүс байхгүй байх хугацаа нь тэгэж таардаг байсан. Ганцаараа байх хугацаандаа л хүнд ачуулна шүү дээ тэрнээс хүн байхад бол чадахгүй. Тухайн үед цаг хугацаа нь тэгээд таарчихдаг байсан... .гэх мэдүүлэг /2-р хх-ийн 07-09-р ху/, 6.Шүүгдэгч Д.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын дундуур эхнэрийн маань бие өвдөөд мөнгөний хэрэг гарсан.Тэгээд цалин буухгүй удаад байхаар нь эхнэрээ хагалгаанд оруулах мөн эм тарианы мөнгө олох зорилгоор 2 удаа рапс авсан. Тэгээд зарж борлуулж чадахгүй байсаар байгаад 2018 оны 12 дугаар сард зарах гэж байгаад баригдаад 12 дугаар сарын 03-ны өдөр компаний хүмүүст хүлээлгэж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна... гэх мэдүүлэг 7.Хохирогч П.Урангоогийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хохирогчоор өгсөн: ...Надад одоогоор санал хүсэлт гах зүйл алга байна. Мөн нэхэмжлэх зүйл алга байна. Гэхдээ манай компан 2018 оны хугацаанд нийтдээ 100 гаран тонн рапс ургамал алдагдсан байгаа. Үүнийг эдгээр хүмүүсийг үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байна. Иймд эдгээр хүмүүсийг сайтар шалгаж өгнө үү. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 27-28-р ху/, 8.Хохирогч П.Урангоогийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хохирогчоор дахин өгсөн: ...Д.Ууганбаярын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд рапсны бүрэн бүтэн байдлыг хариуцах ажилтан биш. Д.Ууганбаярын ажил үүргийн хувиарт рапсны бүрэн бүтэн аюулгүй байдал, хадгалалтанд хариуцах ёсгүй ажилтан. Д.Ууганбаяр нь зөвхөн техник ажиллуулж рапс хураах үүрэгтэй ажилтан. Рапсны бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалтыг дотоод хяналтын ажилтан хариуцах ёстой байдаг. Манай байгууллага нь улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг учраас оффисоос бусад ажилтай хүмүүс хавар болтол амардаг. Ийм учраас дотоод хяналтын хүмүүстэй холбогдож дуудан ирүүлж мэдүүлэг өгөх боломжгүй байна. Дээрх хүмүүс өөр хөдөө орон нутаг руу явчихдаг. Утас нь ходбогдохгүй холбоо барих ямар ч боломжгүй нөхцөл байдалд байна. ...гэх мэдүүлэг, /1-р ххийн 102-р ху/, 9.Хохирогч П.Урангоогийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хохирогчоор дахин өгсөн: ...Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг “Шаргал тариа ХХК”, “Гацуурт ХХК”-ууд нь бүгд нэг эзэнтэй буюу үүсгэн байгуулагч нь Л.Чинбат захирал юм. Уг 2 компани нь тус тусын үйл ажиллагаа явагддаг ба ерөнхий нэг эзэн нь Л.Чинбат захирал учир харилцан хамаарал бүхий компаниууд юм. Ийм учраас “Шаргал тариа ХХК”-ны ажилтнууд “Гацуурт ХХК”-ний тарьсан рапсыг хурааж байсан. Энэ талаар “Шаргал тариа” компанийн гаргаж өгсөн албан бичиг баримтыг гаргаж өгсөн. Яллагдагч Д.Ууганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хамгийн сүүлд 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шинэчилсэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээг “Шаргал тариа ХХК”-тай байгуулсан байна. Уг гэрээг хэрэгт хавсаргуулахаар өгсөн байгаа. Компанийн үр тариа, рапсны бүрэн бүтэн байдалд хяналт тавьдаг үндсэн чиг үүрэг бүхий ажилтан манай компанид байдаггүй харин хийж байгаа ажлынхаа хажуугаар дарга удирдлагаас өгсөн үүрэг даалгаварын дагуу буюу ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу компанийн эдийн засагч талбайд хяналт тавьж ажилладаг. Гэвч хэрхэн хяналт тавьж ажилладагыг нь мэдэхгүй байна. Үндсэн чиг үүрэг бүхий ажил нь биш учир хэрхэн хариуцдаг болохыг хэлж мэдэхгүй юм. Бодит байдал дээрээ рапс, үр тариа хурааж байгаа ажилтан нар хурааж дуусаад машин дуудаж ачиж явуулдаг гэж сонссон. Энэ үед нь эдийн засагч хяналт тавьдаг гэж сонссон гэвч хэрхэн хяналт тавьдагыг мэдэхгүй. Яллагдагч Д.Ууганбаяр нь үр тарианы бүрэн бүтэн байдлыг хариуцах этгээд биш. Харин үр тариаг хураах үүрэгтэй юм. Үр тариаг зөөвөрлөдөг тусдаа ажилчид байдаг. Талбай дээр хяналт тавих эдийн засагч байхгүй байх хугацаанд эдгээр ажилчид рапс хулгайлж авсан байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 155-156-р ху/, 10.Хохирогч Х.Батсуурийн шүүх хуралдааны шатанд өгсөн: ...Энэ хэргийг манай ажилтнууд үүрэг хариуцлагынхаа дагуу илрүүлсэн байсан. Ингээд илрүүлсний дараа цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн. Энэ асуудал ганцхан Д.Ууганбаяраар тогтохгүй байгаа. “Гацуурт” ХХК одоогийн байдлаар 20 гаруй охин компанитай. Үүнээс 2-3 компани хаалгаа барихад хүрч байгаа. Яагаад хаалгаа барих болоод байна вэ гэвэл орон нутагт ажилладаг Д.Ууганбаяр мэтийн хүмүүс компанид маш их хохирол учруулж байгаа юм. Компаний зүгээс эдгээр хүмүүсийг хэдэн арван жилээр ажлын байраар хангаж сар болгон цалин өгч амьдралд нь тус нэмэр болж байхад баярлаж талархсанаа илэрхийлэхийн оронд компаний эд хөрөнгө, бараа бүтээгдэхүүн, үр тариаг шамшигдуулан хувьдаа завшиж хэрэглэх гээд явж байсан байдал нь компанийг өнөөдрийн байдалд хүргэсэн. Ганцхан манай компани хохироод зогсоогүй.Д.Ууганбаяр “манай компанид 100 гаруй ажилтантай” гэж хэлсэн. Тэгэхээр 3 компанид 300 гаруй ажилтан ажиллаж байгаа. 300 гаруй хүнийг цалинжуулдаг байсан компаниуд байхгүй болсон. Өрөөр хэлбэл 300 гаруй хүн ажлын байргүй болсон. Эдгээр 300 гаруй ажилтны дийлэнх нь Сэлэнгэ аймгийн сумдуудад амьдардаг. Ажилгүй болсон 300 гаруй хүний ар гэрийнхэн нь ч гэсэн хүнд байдалд орж байгаа. Ийм ажилчид ахин битгий давтагдаасай гэж хүсч байна. Өмгөөлөгчийн хөлсөөс гадна маш их хохирол, зардал гарсан. Гэвч Д.Ууганбаяр нь өмгөөлөгчийн хөлс болох 5,000,000 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлсэн тул бусад зардлыг нэхэмжлэхгүй гэж бодож байна. Харин түүнд хуульд заасан хүрээнд тохирох ял шийтгэлийг нь оноохыг хүсч байна... гэх мэдүүлэг, 11“Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн СЭА-004 дугаартай үнэлгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахмад А.Тэмүүжингийн ирүүлсэн тогтоолын дагуу 2006 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2012 онд Монгол улсад орж ирсэн СЭҮ-1713 улсын дугаартай Киа бонго пронтер маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 01 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг судлан 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгний үнэтэй болохыг тодорхойлов. ...гэх дүгнэдт, /1-р хх-ийн 15-р ху/, 12“Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн СЭА-004 дугаартай үнэлгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахмад А.Тэмүүжингийн ирүүлсэн тогтоолын дагуу 2004 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2017 онд Монгол улсад орж ирсэн СЭҮ-0917 улсын дугаартай Хьюндай портер2 маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 01 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг судлан 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгний үнэтэй болохыг тодорхойлов. ...гэх дүгнэдт, /1-р хх-ийн 22-р ху/, 13.Гэрч А.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын дундуур Д.Ууганбаяр ах намайг “Шаргал” нэртэй газар намайг дуудсан. Би СЭА 09-17 улсын дугаартай портер маркийн машинтай очсон. Тэгээд Ууганбаяр ах дээр очход Рапс гэх ургамал хурааж байсан. Тэгээд миний портер дээр комбаниасаа гоожуулаад ачсан. Тэгээд Ууганбаяр ах намайг нэг газар буулгачихаарай гэж хэлэхээр нь Цагааннуур сумын Ерөөлт гэдэг ахын грашинд буулгасан. Мөн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ууганбаяр ах надруу залгаад нөгөө рапсаа ачаад Дархан Уул аймаг руу ачаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ерөөлт ахынд очиход “Гацуурт ХХК-ний 2 ажилтанд баригдсан. Би Ууганбаяр, Ерөөлт нартай нэг суманд амьдардагаар нь мэднэ. ...Ууганбаяр ах “Гацуурт ХХК”-д ажилладаг. Тэгээд намайг машинтай болохоор нь гуйсан байх. Надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Зүгээр ачаад буулгахад болно гэж бодсон. Хууль бус үйлдэл хийж байгаагаа мэдээгүй. Тухайн үед надад найдвартай газар буулгачих гэж хэлэхээр нь буруу зүйл хийснээ мэдсэн. Би Ууганбаяр ахтай рапс ачих гэж урьд нь төлөвлөж, тохирч, ярьсан зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 37-39-р ху/, 14.Гэрч А.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн: ...Би Ууганбаяр гэх хүнтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй. Тухайн үед Ууганбаяр ах надруу утсаар залгаад “зав байна уу? ахын дүү ахдаа ирээд рапс ачаад өг, ахад нь машин олдохгүй байна” гээд гуйгаад байхаар нь Ууганаа ахын рапс хурааж байгаа газар өөрийн эзэмшлийн 0917-СЭА улсын дугаартай портер маркийн машинтай очсон юм. Тухайн үед бол би Ууганаа ахыг хууль бус үйлдэл хийж байгааг мэдээгүй. Өөрийн хариуцсан компаний хүмүүсээс зөвшөөрөл авсны дагуу хувьдаа рапс авч байгаа юм болов уу гэж бодсон. Ууганаа ах харин рапсаа миний машин дээр ачиж дуусаад “за үүнийг найдвартайхан шиг эвтэйхэн газар очоод буулгачих ахын дүү” гэж хэлэхээр нь л хууль бус үйлдэл хийж байгаа юм байнадаа гэдгийг ойлгосон. Тэгээд нэгэнт миний машин дээр рапс ачаад намайг “хүний нүднээс далд эвтэйхэн газар буулгачих ахын дүү” гээд гуйгаад байхаар нь би Ерөөлт ахын байшингийн урд рапсаа буулгаад дараа нь шуудайнд хийж гражид нь оруулсан юм. Ууганбаяр ах надаас “машинаараа рапс ачаад өг” гээд гуйгаад байхаар нь л очиж рапс ачиж өгсөн. Надад мөнгө төгрөг, шан харамж өгсөн асуудал байхгүй. Бид хоёр бараг хуурай ах дүүс шиг хүмүүс болохоор би очиж тус болсон юм. 2018 оны 12 дугаар сард Ууганбаяр ах над руу залгаад “нөгөө ачуулсан рапсаа Дархан оруулаад өгөөч” гээд надаас гуйхаар нь би Ерөөлт ахынд очоод өөрийнхөө портер маркийн машин дээр урьд өмнө буулгасан рапсаа ачиж байгаад “Гацуурт ХХК”-ний хүмүүст баригдсан. Тухайн рапсыг хаана, ямар хүнд борлуулах тал надад ерөөсөө хэлээгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 40-р ху/, 15.Гэрч А.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн: ...Намайг Ууганбаяр ах “хүрээд ир ярих зүйл байна” гэж рапс хурааж байгаа талбай дээрээ дуудсан юм. Ингээд би машинтайгаа яваад очход “ахын дүү эндээс машинаараа рапс ачаад явчих, төврүү оруулаад буулгачих” гэж хэлэхээр нь “үгүй” гэж хэлж чадалгүй ачаад явсан юм. Ингээд төврүү оруулаад Ерөөлт ахтай ярьж байгаад хашаанд нь буулгасан. Ерөөлт ахынх том гражтай учир гражид нь буулгачихвал болох байх гэж бодоод Ерөөлт ахтай яриад буулгасан юм. Тухайн үед Ерөөлт ах надаас ямар учиртай юм гэж асуугаагүй. Би тухайн үед “Ууганбаяр ахынх шүү” л гэж хэлсэн юм. Тухайн үед бол би мэдээгүй намайг ачаад явчих гэж хэлэхээр нь болох л юм байлгүй гэж бодоод хэлснээр нь ачиж явсан тэрнээс ямар учиртай талаар нь асууж лавлаагүй юм. Тухайн үед би рапс ачиж явах үед гадаа гэгээтэй хөл хөдөлгөөнтэй байсан ил цагаан гэгээтэй байхад сумын төврүү оруулж буулгасан юм. Би хулгайлж авч байгааг нь мэдээгүй надад ч юм хэлээгүй юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 41-р ху/, 16.Гэрч А.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дахин өгсөн: ...Би Дархан-Уул аймаг, Цагааннуур сумын хооронд өөрийн портер маркийн машинаар тээвэр хийж, ачаа ачиж амьдралаа залгуулдаг юм. Нэг ачааг Дархан-Уул аймаг руу ачаад ороход ойролцоогоор 150-180 мянган төгрөгөөр ачдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ууганбаяр ах надруу залгаад “нөгөө ачаагаа Дархан, оруулаад өг” гэж хэлэхээр нь л би бас хэдэн төгрөг олчих санаатай тухайн рапсыг нь Ерөөлт гэх айлын гражнаас ачиж байгаад баригдсан юм. Надад ямар нэгэн санаа зорилго байхгүй. Ачаа ачих ажил олдох юм бол би өөрийн машинаараа очиж ачдаг юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 42-43- р ху/, 17.Гэрч Л.Ерөөлтийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шиг санаж байна намайг гадуур явж байхад Энхбаяр над руу залгаад “пойл руу цуг рапсанд яваад ирье” гэж хэлээд намайг дагуулаад пойл руу явсан. Бид хоёр замдаа салаад би Ууганбаярын рапс ачиж байгаа пойл руу яваад очход Уугаанбаяр гэх техникч рапс хураагаад талбай дээр явж байсан. Ингээд би Ууганбаяр дээр очход миний машин дээр рапс ургамал ачиж өгсөн. Би тухайн рапсаа ачаад гэрийнхээ гражид буулгасан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ууганбаяр манай гражид хийсэн байсан рапсаа ачуулах гэж байгаад “Гацуурт ХХК”-ний хүмүүст баригдсан. Ууганбаяр гэх хүнтэй урьдаас үгсэн тохиролцож хулгай хийсэн асуудал байхгүй. Тухайн үед миний машины тэвшинд рапс ургамал ачиж өгөөд л явуулсан юм. Тухайн үед Ууганбаяр гэх хүнээс шан харамж, мөнгө төгрөг хөлс авсан асуудал байхгүй. Би Цэнд-Аюуш, Сүхбаатар, Ууганбаяр, Энхбаатар, Батнасан, Энхбаяр гэх хүмүүстэй үгсэн тохиролцож, бүлэг зохион байгуулалттайгаар хулгай хийсэн асуудал байхгүй. Энхбаяр, Энхбаатар нарын ачиж ирсэн рапсыг граж дотроо хадгалсан асуудлын талаар ярихад “Гацуурт ХХК”-ний захирал Чинбат нь манай эхнэр Ганцэцэгт хандаж “манай ххк-наас хулгайн будаа рабс их хэмжээгээр алдагдгаж байна. Ямар нэгэн байдлаар энэ хэрэг дээр мэдээлэл авагдвал тухайн хэрэгт хамтран оролцоод ч болтугай хулгай хийж байгаа этгээдүүдийг надад олж өгч туслалцаа үзүүлээч” гэж гуйсан байсан. Тэр үүднээс Энхбаяр, Энхбаатар нарын ачиж ирсэн рапсыг агуулахдаа буулгаж хадгалж байсан юм. Ингээд Ууганбаяр, Цэнд-Аюуш, Сүхбаатар, Энхбаатар, Энхбаяр нарыг манай гражнаас рабсаа 3 портер машинд ачаад Дархан-Уул аймаг руу хөдлөх гэж байхад нь манай эхнэр Чинбат захиралд мэдээлэл өгч эдгээр хүмүүсийг үйлдэл дээр нь барьж өгсөн бөгөөд тус компанийн алдагдсан будааг олж өгч гэмт хэрэг илрүүлэх ажилд тусалсан юм. Ийм асуудал болсон. Ууганбаярыг хууль бус үйлдэл хийж байгааг мэдэж байсан. “Гацуурт ХХК”-ний захирал Чинбат нь манай эхнэртэй тохиролцсон байсан учраас Энхбаярыг намайг дагуулаад рапс ачина гэж хэлэхээр нь дагаж очоод ачсан юм. Тэрнээс би бусадтай үгсэн тохиролцож хулгай хийсэн асуудал байхгүй. Би 70 хувь сонсголын алдагдалтай учраас чихэндээ сонсголын апрад зүүж явдаг юм. 2018 оны 12 дугаар срын 04- ний өдөр мэдүүлэг өгөхдөө буруу сонсоод буруу зөрүү мэдүүлэг өгсөн байсан. Харин одоо болсон асуудлыг үнэн зөвөөр нь ярьж байна. Надад хүн гүтгэсэн асуудал балхгүй. Манай гражид Энхбаатар 1 удаа, Энхбаяр 2 удаа, би өөрөө 1 удаа нийт 4 удаа рапс ургамал буулгасан, өөр хэн нэгэн рапс ургамал буулгасан асуудал байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 45-46-р ху/, 18.Гэрч Л.Ерөөлтийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дахин өгсөн: ...1713-СЭҮ улсын дугаартай Бонго машин миний эхнэр Г.Ганцэцэгийн нэр дээр байдаг автомашин юм. Би авах ёстой юмаа авч байгаа юм байна гэж ойлгосон. Нарийн ширийн зүйл асуугаагүй ачаад яваач гэж хэлэхээр нь ачаад явсан юм. Гэгээ дөнгөж тасрах гэж байхад очиж ачаад авч явсан шиг санагдаж байна. Энэ чинь намар 09 дүгээр сарын үед болсон асуудал юм дөнгөж л бүрэнхий болох гэж байсан. Намайг очих үед рапс хураах комбан барьсан хүмүүс явж харагдаж байсан яг рапс ачих үед бол хажууд гадны ямар нэгэн хүн байгаагүй. Рапс ачиж өгөхдөө техникээрээ шууд л асгачихдаг юм байналээ 20-30 секунт дотор тэвш дүүргэчихсэн юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 47-р ху/, 19.Гэрч Л.Ерөөлтийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дахин өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 17-18-ны өдрүүд байх, яг хэдний өдөр байсныг тодорхой санахгүй байна. Би тухайн өдөр “Шаргалын пойл” нэртэй газарт шороон замаар дайран өнгөрч явахад надруу Энхбаяр гэх залуу утасдаад “таныг Д.Ууганбаяр уулзъя гэж дуудуулж байна” гэж хэлэхээр нь “хаана юм” гэж асууж Энхбаяраар заалгаж очсон юм. Ингээд Ууганбаяртай очиж уулзахад “ах машин дээрээ рапс ачаад явчих” гэж гуйхаар нь “үгүй” гэж хэлж чадалгүй ачаад явсан ба “төврүү оруулаад буулгачихаарай” гэж хэлхээр нь өөрийн граждаа аваачиж буулгасан юм. Би Ууганбаярын рапсыг автомашинаараа зөөвөрлөж өгсний төлөө шан харамж авсан зүйл байхгүй. Би “Шаргалын пойл”-ын хажуугаар явах шороон замаар автомашинтайгаа явж байхад надруу Энхбаяр яриад “Ууганбаяр таныг уулзъя гэж байна” гэхээр нь би яваад очиход надаас Ууганбаяр “машинаараа рапс ачаад явчих” гэж гуйхаар нь ачиж явсан юм. Тэрнээс би шан харамж хүссэн, авч, явж өгсөн зүйл байхгүй. Тухайн үед явж таараад ачаад явчихсан юм. Би “үгүй” гэж хэлж чадаагүй юм. Ямартайч рапсыг нь зөөвөрлөөд төврүү оруулсны дараагаар түлшний мөнгө авна гэж бодож байсан юм. Би анх хулгайн рапс зөөвөрлөж граждаа хадгалж байгаагаа мэдээгүй. Ууганбаяр ачаад явчих гэж гуйхаар нь ачаад явсан юм. Тухайн үед би Ууганбаяр өөрөө мэдээд л зөөлгөж байгаа юм байх гэж ойлгосон. Нарийн ширийн зүйл асуугаагүй юм. ...гэх мэдүүлэг, /1- р хх-ийн 48-49-р ху/, 20.Гэрч А.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: ...Би энэ талаар ярихад 2018 оны 09 дүгээр сарын дундуур хавьцаа байсан юм. Яг хэдний өдөр байсныг одоо сайн санахгүй байна. Би пойлны захын шороон замаар машинтайгаа явж өнгөрсөн ба энэ үед рапс хураах ажил явагдаж байсан юм. Үүнийг хараад Ууганбаяр найзыг ажиллаж байгаа эсэхийг асуухаар утасруу нь залгахад Ууганбаяр утсаа авч ярьсан ба “рапс хураах ажил хийж байна” гэж ярихаар нь хаана хурааж байгаа талаар нь асуухад “Шаргалын пойл”-нд байна гэж хэлэхээр нь “би сая наагуур чинь өнгөрөөд явлаа Ерөөлт ах явж харагдсан таарсан уу” гэж зүгээр үгэн дундаа асуусан юм гэтэл “Ууганбаяр би таараагүй ээ Ерөөлт ахтай уулзчихмаар байна. Чи найздаа дуудаад өгөөч” гэж хэлэхээр нь “заза” гэж хэлээд утсаа тасалсан юм. Ингээд Ерөөлт ахруу утасдаж “Ууганбаяр тантай уулзъя гэж байна. Та яваад очооч” гэж хэлсэн юм. Ингээд л харихаар явсан, үүнээс хойш юу болсныг хэлж мэдэхгүй юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 49-50-р ху/, 21.Гэрч Б.Амарсанаагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 21- ний өдөр өгсөн: ...Зан байдлын хувьд дөлгөөхөн, дуугай талдаа хүн. Хүнтэй харьцах харилцаа хэвийн, олон таван зангүй, яг байгаагаараа зантай. Их сайн хүн шиг санагддаг. Миний эгчтэй гэр бүл болоод 12-13 жил болж байна ямар нэгэн хэл шуугиан гаргаж байгаагүй амьдралынхаа төлөө гэсэн сэтгэлтэй их л хөдөлмөр ч сайн хүн. Д.Ууганбаяр ах эхнэр 4 хүүхэдтэй Цагааннуур суманд амьдардаг. Өөрөө “Гацуурт ХХК”-нд трактор комбанчнаар ажилладаг эхнэр нь ажилгүй гэртээ хүүхдүүдээ хараад байдаг том хүүхэд нь 9 настай, дараагынх нь 8 настай, дараагынх нь 5 настай дараагынх нь 2 настай, гээд 4 байгаа хүүхэдтэй. Д.Ууганбаяр л ажил төрөл хийж энэ 5 хүнийг тэжээдэг юм. Д.Ууганбаяр нь зөрчилд холбогдож байгаагүй их л томоотой байдаг юм. Миний ойлгож байгаагаар мөнгө төгрөгний асуудалтай болоод ийм зүйл хийчихвүү дээ гэж бодож байна. Учир нь миний эгч хоолойны хагалгаанд орсон хоолойны өвчин нь зүрх, үе мөчиндөө ороод их хэцүү байсан, энэ үеээр мөнгө төгрөгний хэрэг их байсан учир дээрх хэргийг хийсэн байх гэж бодож байна. Тэрнээс уулна хулгай хийхээр хүн биш. ...гэх мэдүүлэг, /-р хх-ийн –р ху/, 22.Гэрч Д.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: ...Д.Ууганбаяртай хамт ажилладаг хуурай ах нь байна. Зан байдлын хувьд даруухан, хүнтэй нийтэж, үг дуу цөөтэй, элдэв авир аашгүй, архи дарс хэрэглээд байдаггүй. Их л төлөв томоотой зөв хүмүүжилтэй хүүхэд шиг санагддаг. Д.Ууганбаяр олон хүүхэдтэй эхнэр нь жаахан бие муутай байс хийгээд л “эмнэлгээр явж байна” гэж ярьдаг гэр бүлээ ганцаараа авч явдаг их л хөдөлмөрч залуу даа энэ хүн л ажиллахгүй бол гэр бүл нь хоолгүй хонох аюултай, амьдрал ахуй нь дундаж тийм ч сайн бишээ. Д.Ууганбаяр гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй их л томоотой байдаг юм. Д.Ууганбаяр нь ямар учраас хэрэгт холбогдсон талаар надад мэдэх зүйл алга. Ямар нэгэн шалтгаан байсан болоод л энэ хэргийг хийсэн байх, тэрнээс уулна ийм зүйл хийхээр хүн бишдээ ажилдаа их сайн, энэ жил уулна улсын аварга болгохоор тодорхойлсон байсныг нь энэ асуудлаас болоод хассан гэж сонссон. Нодлин жил аймгийн аварга тариалан ч болж байсан юм. Уулна их сайн мундаг залуу. Би үнэхээр их харамсаж байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 52-53-р ху/, 23.Иргэний нэхэмжлэгч Л.Ерөөлтийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: ...Миний эзэмшлийн 1713-СЭҮ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байгаа учир намайг иргэний нэхэмжпэгчээр оролцуулж байна гэж ойлгож байна. Миний хувьд өөрийн автомашинаа хүлээн авсан унаж ашиглаж байгаа. Миний хувьд Д.Ууганбаяр дүүтэй хамтарч санаа нэгтэйгээр рапс хулгайлсан зүйл байхгүй. Надаас гуйхаар нь туслах зорилготой л рапсыг нь зөөж өгсөн юм. Тэрнээс хулгайгаар авч байгааг нь мэдээгүй байсан. Сүүлд асуудал үүсэхэд нь хууль бус зүйл байсныг нь мэдсэн юм. Би уг хэргийн талаар “Гацуурт ХХК”-нд огт мэдэгдээгүй би өөрөө рапсыг нь машинаараа зөөж өгөөд граждаа хадгалж байсан юм байж юу гэж “хулгайн рапс манайд байна” гэж би “Гацуурт ХХК”-нд мэдэгдэх билээдээ. Яг үнэндээ би хулгайн рапс гэж огт бодоогүй, мэдээгүй байсан юм. Сүүлд “Гацуурт ХХК”-наас хүмүүс ирээд барьж авахад нь эхнэр бид 2 Гацууртын захиралд юу болсныг бүгдийг хэлээд, цагдаагаас мэдүүлэг авах үед нь “би өөрөө мэдээлэгч байна. Энэ хэрэгт хамааралгүй” гэж хэлчихсэн юм. Өөрийгөө хаацайлах гэж л тэгэж хэлсэн болохоос яг үнэндээ “Гацуурт ХХК”-нд мэдээлээд баригдуулсан зүйл байхгүй. Тухайн “Гацуурт ХХК”-ний ажилчид өөрсдөө яаж мэдсэн нь мэдэхгүй гэнэт манайд хүрээд ирсэн юм. Ингээд “хулгайн рапс танайд байна” гээд асуудад үүссэн. Түүнээс биш би хулгайнх гэдгийн нь огт мэдээгүй байсан. Хэрэв мэдсэн бол юу гэж граждаа хадгалаад, өөрөө машинаараа зөөж өгөх билээ. Миний хүнд тус болсон санаа минь иргээд надад гай болж байна. Уг 1713-СЭҮ улсын дугаартай автомашин манай эхнэр Г.Ганцэцэгийн нэр дээр байдаг юм. Эхнэрийн нэр дээр байдаг боловч би унаж ашгалдаг эхнэр бид 2-ын дундын өмч юм. Одоогоор манай эхнэр Дархан уул аймагт уламжлалтын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 10 гаран хоног хэвтэнэ. Хэвтээд дөнгөж л 3 хонож байна. Манай эхнэр наашаа ирж мэдүүлэг өгөх боломжгүй байгаа учир нь “эмчилгээний үед салхи хамаагүй авч болохгүй” гэж эмч нь хэлсэн юм. Ингээд наашаа ирэх боломжгүй байгаа учир хүсэлтээ гараараа бичээд наашаа өгч явуулсныг нь би сая таксинаас хүлээн аваад авчирж өгсөн. Манай эхнэр миний ажилд оролцоод байдаггүй учир нарийн ширийн зүйлийг мэдэхгүй би өөрөө зөвшөөрөөд машинаар рапс зөөж өгсөн. Мөн граждаа хадгалсан байгаа. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 55-56-р ху/, 24.Иргэний нэхэмжлэгч А.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: ...Миний эзэмшлийн 0917-СЭА улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байгаа учир намайг иргэний нэхэмжпэгчээр оролцуулж байна гэж ойлгож байна. Миний хувьд өөрийн автомашинаа хүлээн авсан. Унаж ашиглаж байгаа. Миний хувьд Д.Ууганбаяр ахтай хамтарч санаа нэгтэйгээр рапс хулгайлсан зүйл байхгүй надаас гуйхаар нь туслах зорилготой л рапсыг нь зөөж өгсөн юм. Тэрнээс хулгайгаар авч байгааг нь мэдээгүй байсан сүүлд асуудал үүсэхэд нь хууль бус зүйл байсныг нь мэдсэн юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 58-р ху/, 25.“Ашид Билгүүн” ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-518/003 дугаартай үнэлгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Захиалагчаас ирүүлсэн тогтоолтой танилцаад ижил, төстэй хөрөнгийн үнэ ханшийн судалгааг аман болон бичгэн хэлбэрээр цуглуулан зах зээлийн харьцуулан жиших аргаар дүгнэлт хийлээ. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн дундаж үнийг 2018 оны 12 дугаар сарын байдлаар “үнэгүй.мн”, “зармэдээ.мн”, Facebook “Газар тариалан хөдөө аж ахуйн үндсэн бирж” группээсс судлан гаргав. № Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ, төгрөгөөр Нийт үнэ, төгрөгөөр Тайлбар 1 Рапс тн 1 1500000 1500000 Нийт дүн 1500000 № Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ, төгрөгөөр Нийт үнэ, төгрөгөөр Тайлбар 1 Рапс кг 3500 1500 5250000 Д.Ууганбаяр завшсан Нийт дүн 5250000 Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2018 оны 12 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 5,250,000 /таван сая хоёр зуун тавин мянга/-н төгрөгөөр тогтоов. ...гэх дүгнэлт, /1-р хх-ийн 60-63-р ху/, 26.Гэрч А.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дахин өгсөн: ...Намайг дуудаад би яваад очих үед рапс ачаад өгөөч гэж гуйхаар нь “үгүй” гэж хэлж чадалгүй, ачаад явсан юм. Учир нь тухайн газарт Д.Ууганбаяр ах л ганцаараа техник бариад рапс хураагаад байж байсан. Би дураараа авч байна гэж мэдээгүй. Өөрөө мэдээд л ачиж явуулж байгаа юм байна гэж ойлгосон. Тэрнээс надад ямар нэгэн шан харамж амлаагүй, өгөөгүй, түлшний мөнгө ч өгөөгүй байгаа. Миний хуурай ах учир би тусалсан учиртай юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 103-р ху/, 27.Гэрч Л.Ерөөлтийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дахин өгсөн: ...Ийм л явдал болсон. Тухайн үед “Шаргалын пойлонд явж таараад Ууганбаяр намайг дуудуулаад уулзаж рапсыг нь машинаараа зөөвөрлөх болсон. Тэрнээс урьдаас ярьж тохирсон, шан харамж авсан зүйл байхгүй. Хүнд л тус болж байгаа ухаантай юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 104-р ху/, 28.Иргэний нэхэмжлэгч А.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: ...Надад ямар ч гомдол, хүсэлт, алга байна. Учир нь би өөрийн машиныг ямар ч асуудалгүй унаж ашиглаад явж байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 120-р ху/, 29.Гэрч П.Цасчихэрийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...Би хэргийн талаар тухайн үед бол мэдээгүй юм. Тэр хэрэг асуудал нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа талаар саяхан мэдсэн. Хэрхэн ямар байдлаар ямар хэмжээний рапс ургамлыг хулгайлсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Ямартай ч тэр талаар надад мэдэх зүйл байхгүй. Би 2018 оны 09, 10 дугаар сард ажил үүргээ бол гүйцэтгэж байсан. Би тариа хураалтын үеэр агрономич тариан талбайгаар явж шалгаад тариаг нь хураах шаардлагатай гэсэн талбайнуудын бүртгэлийг гаргаж хураалтын үйл ажиллагаа явагддаг юм. Миний хувьд тариа хураалтын үед комбайны шатахууныг цэнэгдэж өгөх, цэнэглэсэн шатахуунаар комбайны жолооч ямар хугацаанд хэдий хэр хэмжээний тариаг хурааж байгаа, хураасан үр тариаг компаний тээвэрлэлтийн ачааны автомашинд ачих үеийг нүдээр үзэж шалгах, тээврийн ачааны автомашинд ямар нэртэй комбайны жолоочийн хураасан тариаг ямар хэмжээтэйгээр ачиж тээвэрлэж явааг тэмдэглэсэн бүртгэлийн хуудас өгч явуулах зэргийг бүртгэж байсан. Би дээрх хугацаанд өдөр бүр ажил үүргээ гүйцэтгэж байсан. Хэрхэн ямар байдлаар үр тариа хулгайд алдагдсан талаар надад үнэндээ мэдэх зүйл алга. Тухайн гэмт хэргийг манай байгууллагын зүгээс хэрхэн илрүүлэн цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Манай компаний захирал Л.Чинбат тухайн үйлдлийг илрүүлэн цагдаагийн байгууллагад шалгуулхаар шилжүүлсэн байх. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 236-237-р ху/, 30.Гэрч Л.Чинбатын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: ...Манай гэр бүлийн эзэмшилд байдаг хөдөө аж ахуйн чиглэлийн 20-оод охин компани байдаг учир нь нэг компани 3000 га талбайгаас хэтрүүлэн эзэмшиж болохгүй гэсэн хууль байдаг учир олон компани бүртгүүлж газар тариалангийн бүс нутгаа өргөсгөж үйл ажиллагаа явуулж өдийг хүрсэн байна. Манайд бүртгэлтэй Баяндулаан-Уул, Шаргал тариа, Монгол ногоо, Сэлэнгэ мах, Виго буудай, Скрин ХХК, Сэлэнгийн тариалан, Халимаг, Аптанговь, Хандгайт уул, Гацуурт ХХК, Сайхан толгой, Сэлэнгэ хүнс ХХК, Сэлэнгэ тос ХХК, Номгон буудай, Гацуурт Агро, Сэлэнгэ Алтанговь, Монгол Ангус, Гацуурт Машинери, Гацуурт Майнинг, Гацуурт Мах, Гацуурт Грүпп, Гацуурт гурил ХХК-нууд миний эзэмшилд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компаниудад бүртгэлтэй ажилчид нэгдсэн байдлаар “Гацуурт ХХК”-нд хамаарч ажилладаг юм. Рапсны хулгай бол нэг биш удаа гарч байна. Дээрээс нь 1 жил биш өмнө нь хулгай хийж байсан Манай компанийн эзэмшлийн талбайгаас рапс хураах үйл ажиллагаа өндөр хяналтан дор явагддаг. Миний бие яг аль талбайгаас рапс хураах үйл ажиллагаа явуулах талаар амаар шийдвэр гаргадаг юм. Үүний дагуу миний шийдвэрт үндэслэн талбайгаас рапс хураах үйл ажиллага явагддаг. Талйбайгаас хэдэн машин, хэдэн тонн, рапс хураасан, хэдэн литр шатахуун зарцуулсан, хэдэн цаг сул зогссон зэрэгт нь талбайн хяналтын Цасчихэрийн удирдлагад байсан эрдэнэчимэг хариуцаж талбайд бүртгэл хөтлөн ажилладаг. Энэ нь комбайн дүүрэх үед машин дуудаж ачуулах үйл ажиллагааг Эрдэнэчимэг зохион байгуулж хэн гэдэг комбайнчин аль машинд рапс ачиж явуулав гэдгийг бүртгэдэг ба комбайн дүүрсэн тохиолдол бүрт дүүрсэн талаарх тэмдэглэлийг үйлддэг юм. Цасчихэрийн хувьд болохоор Эрдэнэчимэгээс гаргаж өгсөн мэдээлэл баримтанд үндэслэн тухайн өдөр хэдэн тонн рапс хураан авсан, ургацын хэмжээ зэргийг тооцоолж гарган надад танилцуулдаг юм. Мөн хэдэн литр шатахуун зарцуулсан, хэдэн цаг сул зогссон, техник хэрэгсэл эвдэрсэн эсэх зэргийг няггалж шалгаж надад танилцуулдаг юм. Мөн рапс тээвэрлэж ирж байгаа машин бүрийн рапсыг пүүлж хэдэн тонн ачсаныг тогтоож, рабснаас дээж авч чийгшилт зэрэг байдлаас хамаарч шууд хадгалах уу, хатаах уу гэдгийг шийдвэрлэдэг юм. Рапсыг агуулах саванд хийснээр Цасчихэрийн хяналт дуусдаг юм. Мөн талбайн бригадын дарга Нямдорж гэх хүн талбайн бүх үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавьж эвдэрсэн техник хэрэгслийг богино хугацаанд засварлуулж ажилд гаргах. ажилчдыг унтаж амраах, хоол унд идүүлэх, өглөө ажилд нь гаргах, орой буулгах гээд бүхий л процессыг хариуцан тус тусын чиг үүрэгтэй ажилладаг байгаа. Мөн агарномич Номин гэж хүн талбайн чийгийг шалгана хураах хураахгүйг шийднэ, мөн өглөө хэдэн цагаас, хэдэн цаг хүртэл хураах эсэхийг шийднэ, агарномич нь рапсны чанар хурааж болох эсэхэд биечлэн хяналт тавьдаг хүн юм. Мөн санхүүгийн зөвлөх Зоригбаяр, бид 2 талбайгаас гаднах хулгай, хулгайг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг дотооддоо зохион байгуулж ажилладаг байсан. Энэ утгаараа ч энэ рапсны хулгайн хэргийг би илэрүүлсэн юм. Ерөөлт гэх айлынд аваачиж буулгасан талаар мэдээлэл аваад үүнийг нь ажилчдаараа шалгуулж улмаар цагдаад хандаж шалгуулсан юм. Зөвхөн Сүхбаатар, Цэнд-Аюуш, Ууганбаяр рапс хулгай хийдэг биш юм өөр хүмүүс хүртэл хулгайлдаг үүнийг нь илэрүүлэхээр ажиллаж байгаа. Эрдэнэчимэг гэдэг хүнийг би Д.Ууганбаяр, Сүхбаатар, Цэнд-Аюуш нарыг сайтар хараараа комбайныхан кабинд цуг суугаад яваарай гэж хэлээд явуулж байхад Д.Ууганбаяр гэх залуу машинд эмэгтэй хүн суухаар комбайн эвдрээд байдаг юм гэж уурлаад суулгахгүй орхиж явдаг байсныг нь сүүлд мэдсэн. Талбай дээр буулгаж үлдээгээд рапсаа хураах ажил хийж байхдаа Эрдэнэчимэгийг өөр тийшээ явсан, байхгүй байхыг нь далимдуулаад тэр хооронд нь хулгайлж авдаг болж таарсан. Мөн рапс хураах ажил хийж явахдаа замдаа рапс асгаж орхих үүнийг нь шөнө оройн цагаар машинтай ирж ачиж явдаг зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байгаа үүнийг шалгаж байгаа энэ мэт их хулгай байдаг юм. Ганц рапснаас гадна өөр зөндөө хулгай байгаа. Энэ болгоныг дотооддоо шалгаж тогтоосны дараагаар цагдаад хандах юм. Би арга барагдсандаа давхар давхар хяналт тавьж ажиллуулдаг боловч ямар нэгэн байдлаар хулгай хийдэг. Цасчихэр ерөнхийд нь хяналт тавиад харин Эрдэнэчимэг гэх хүүхэд талбай дээр нь яг гардан хяналт тавьж ажилладаг байсан. Ингэж хяналт тавьсаар байхад хулгай хийж авсан байдаг. Би хулгай хийгээд байж болзошгүй хүн бүрийг анхааралдаа авч тандаж тухайн хүнрүү чиглэсэн ажил зохион байгуулдаг юм. Миний бие төлөөлөн хохирогчоор оролцох хүнийг ажилтан П.Урангоог томилсон байгаа энэ хүн гомдол хүсэлтээ гарган миний хувьд энэ хулгайч нарыг дарж авмаар байна. Тэгэхгүй бол хулгай хийгээд сурсан байгаа. Энэ мэт байдлаас нь хамаарч би өөрөө шөнө оройн цагаар эргүүл шалгалт хийгээд явдаг юм. Энэ байдлаас хамаарч энэ рапсны хэргийг илэрүүлсэн. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 38-40-р ху/, 31.Гэрч Д.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 08- ны өдөр дахин өгсөн: ...Талбай дээр үйл ажиллагаа явуулж байгаа тариалалт, хор цацалт, хураалт зэрэг санхүүгийн төрлийн үйл ажиллагаанд газар дээр нь хяналт тавьж гар бүртгэл хөтөлж бүртгэлжүүлдэг. Миний хийх ёстой ажил бол өдөрт хэн гэдэг техникч, жолооч хэдэн тонн рапс, буудайг хаанаас хураасан, хураахад хэдэн литр түлш зарцуулсан, хэдэн цаг ажилласан, хэдэн тээвэрч ачуулсан зэрэгт биетээр хяналт тавьж бүртгэлжүүлдэг. Харин намайг хариуцсан ахлах эдийн засагчаар ажиллаж байсан Цасчихэр гэх хүнд би өдөрт ажилласан тухай мэдээгээ өгч үүнийг ахлах эдийн засагч Цасчихэр нэгтгээд захиралд танилцуулдаг зарчмаар ажил явагддаг байсан. Цасчихэрийн хувьд бол талбайн үйл ажиллагааг ерөнхийд нь хариуцан ажилладаг ба хаяа нэг талбай дээр ирсэн байдаг байсан. Харин миний хувьд тогтмол талбай дээр ганцаараа үүрэг гүйцтэгдэг байсан. Тухайн рапс, буудай хурааж байгаа бүх техникүүдийн үйл ажиллагааг хянаж ажилладаг байсан. Эдгээр техникчид рапс тарьсан ихэнх талбайд хураалтын үйл ажиллагаа явуулсан. Миний санаж байгаагаар эдгээр техникчдийн хураалтын үйл ажиллагаанд би байнгын хяналт тавьж ажиллаж байдаг. Ихэнхдээ комбайных нь кабинд сууж хамт явдаг байсан. Уг 3 техникч 3 өөр газарт хураалтын үйл ажиллагаа явуулдаг байсан учир нэгэн зэрэг хяналт тавиад байж чаддаггүй, тодорхой хугацаанд хянаж ажилладаг байсан. Би үүний талаар тайлбар хэлье. Би талбай дээр ганцаараа биетээр хяналт тавьж ажилладаг. Миний бие ганцаараа учир уг 3 техникчдийн үйл ажиллагааг нэг нэгээр хяналт тавьж ажилладаг байсан нэгийг нь хараад хянаад байж байхад нөгөө 2 нь эзэнгүй хяналтаас гадуур уйл ажиллагаа явуулдаг байсан энэ цаг хугацааг ашиглаад надад мэдэгдэлгүй рапс хулгайлж авсан байх гэж бодож байна. Тэрнээс намайг байхад бол рапс хулгайлж авна гэж огт байхгүй. Би байнгын хяналтаар бүртгэж ажигладаг байсан. ...Би 3 техникчдыг хувьдаа рапс хулгайлж авч байгаа талаар баттай мэдээгүй. Зүгээр ажиглаж байхад кабинд нь суугаад хамт явъя гэж хэлэхээр эдгээр гурав нь дургүйцэж “эмэгтэй хүн суухаар техник эвдэрдэг юм, хажууд хүн байхаар дараатай юм, толинд юм харагдахгүй байна” гэх зэргээр уурлаад хажуудаа байлгадаггүй байсан. Үүнээс үүдэн би хөндлөнгөөс ажиглаж техникчид пүнкэр дүүрсэн талаар мэдэгдэх үед нь би машин дуудаж ачуулж бүртгэдэг байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 241-243-р ху/, 32.Гэрч Д.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 13- ны өдөр дахин өгсөн: ...Цасчихэрийн хувьд оффисдоо суугаад миний бүртгэж ирсэн бүртгэл судалгаанд үндэслэн тооцоог гаргаж хяналт тавьж ажилладаг байсан. Тэрнээс талбай дээр Цасчихэр байнгын ажиллахгүй хааяа нэг ирээд явдаг байсан. Миний хувьд бөглөх хуудсаар бүртгэдэг үүн дотор он сар өдөр, аль компанийн талбай болох, хэд гэсэн дугаартай, хэдэн мот цаг ажилласан, хэдэн га талбайгаас хэн гэдэг техникч, ямар техникээр, хэдэн км цагийн хурдтайгаар хэдэн тонн рапс хураасан, ямар машинд ачуулсан, шатахууны зарцуулалт, хэдэн хувийн чийгтэй байсан зэргийг бөглөх хуудсанд бичиж тэмдэглэдэг. Уг бөглөх хуудаснуудыг 2018 оны архивт өгсөн төв компани дээр байгаа дээрх 3 хүний нэрээр шүүхэд бөглөх хуудас гараад ирнэ. Урьдчилсан байдлаар бол талбайгаас ийм хэмжээтэй рапс хураана гэсэн тооцоог гаргаж байгаагүй үүнийг тогтоох боломжгуй юм. Харин рапс хурааж дууссаны дараагаар тухайн талбайгаас хэдэн тонн рапс хураан авсныг тогтоодог юм. Бүх талбайд хүрч хяналт тавих боломж байхгүй. Зэрэг рапс хураагдах үед хяналт тавьж ажиллахад хэцүү болдог харин ганц хоёроор хурааж байгаа үед байнга л хянадаг юм. Талбайн агарномич Номин, бригадын дарга Нямдорж нар ерөнхийдөө хяналт тавьдаг юм. Эдгээр хүмүүсийн ажлын чиг үүргийн талаар бол өмнөх мэдүүлэгт хэлсэн байгаа. Миний хувьд бол талбай дээр яг хяналт тавих үүрэгтэй ажилтан юм. Тухайн үед бол талбайн эдийн засагч албан тушаалтай байсан одоо бол талбайн нярав гэж өөрчлөгдсөн байгаа. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 244-246-р ху/, 33.Гэрч Д.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: ...Миний зүгээс Сүхбаатар, Цэнд-Аюуш, Ууганбаяр нар рапс хулгайлж авсан талаар сүүлд мэдсэн. Тэрнээс хураалт хийж байгаад авсан талаар нь бол мэдээгүй. Хэзээдээ ч авчихсан юм бүү мэд уг нь Эрдэнэчимэг хянаад л байдаг байсан. Цасчихэр талбайн зардал, тооцоолол, бүртгэл тооцоонд хяналт тавьж ажилладаг байсан. тэрнээс талбайн хяналтыг бол Эрдэнэчимэг гэдэг охин тавьдаг байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 247-248-р ху/, 34.Гэрч Б.Номингийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: ... Миний зүгээс Сүхбаатар, Цэнд-Аюуш, Ууганбаяр нар рапс хулгайлж авсан талаар сүүлд сонсож мэдсэн. Тэрнээс хураалт хийж байгаад авсан талаар нь бол мэдээгүй. Хэзээдээ ч авчихсан юм бүү мэд уг нь Эрдэнэчимэг хянаад л байдаг байсан. Цасчихэр талбайн зардал, тооцоолол, бүртгэл тооцоонд хяналт тавьж ажилладаг байсан. тэрнээс талбайн хяналтыг бол Эрдэнэчимэг тавьдаг байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 249-250-р ху/, 35.Гэрч Д.Амарсанаагйин мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 15- ны өдөр өгсөн: ...”410 га” гэх талбай нь “Сэлэнгэ тос ХХК”-ний эзэмшлийнх, “198 га” талбай нь “Виго буудай ХХК”-ний эзэмшлийнх, “187 га” талбай нь “Баяндулаан уул ХХК”-ний эзэмшлийнх, “188 га талбай” нь “Шаргал тариа ХХК”-ний эзэмшлийнх, “230 га” нь “Баяндулаан уул ХХК”-ний эзэмшлийнх гэсэн бүртгэлтэй байна. Эдгээр компаниудын бүртгэлийн кадастрын зураг, гэрчилгээний хуулбар надад байна. Сэлэнгэ тос ХХК-н нь Л.Чинбат захирлын эхнэр Наранчимэг гэх хүний нэр дээр бүртгэлтэй байдаг компани. Уг хүний эзэмшлийн талбай юм. Харин бусад 3 компани болох “Виго буудай”, “Баяндулаан уул”, “Шаргал тариа” ХХК-нууд нь Л.Чинбат гэх хүний эзэмшлийнх юм. Л.Чинбат нь газар тариалангийн чиглэлийн 9 аж ахуй нэгжээр Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг. Би сая шалгаж үзлээ дээрх нэр бүхий 4 компанийн эзэмшлийн талбайд кординот цэгүүд нь хамаарч байна. Дээрх 4 компани нь эзэмшлийн талбайдаа үйл ажиллагаагаа явуулсан байгаа үүнд тогтмол хяналт тавьж ажилладаг. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 02-04-р ху/, 36.Гэрч А.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дахин өгсөн: ...Тухайн үед харуй бүрий болж байсан санаж байна. Багцаагаар 20-21 цагийн үед л байсан байх. Цаг яг хараагүй болохоор нарийн хэлж мэдэхгүй байна. Рапс зөөж яваад Л.Ерөөлт ахын хашаанд буулгасан ба зөөж яваад аваачиж буулгахад 30-40 минут орчим болсон. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 05-р ху/, 37.Гэрч Л.Ерөөлтийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...Харуй бүрий л болж байсан санаж байна. Барагцаагаар 21 цагийн үед л байсан байх цаг яг хараагүй болохоор нарийн хэлж мэдэхгүй байна. Рапс ачиж яваад хашаанд аваачиж буулгасан ба ачиж яваад аваачиж буулгахад 1 цаг орчим болсон байх. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 06-р ху/, 38.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 01-р ху/, хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 04-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-08, 231-235-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хх-ийн 09-18-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 14, 21, 59, -р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 65-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 64-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /1-р хх 69-70, 117-118-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд, /хх-ийн 77-93-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 80-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, /2-р хх-ийн 10, 44-45, 69-р ху/, шүүгдэгчийн хуогай хийсэн гэх гэзрын гэрчилгээний хуулбар, /2-р хх-ийн 17,25-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 95-98, 112-115, 120- 124-р ху, 2-р хх-ийн 71-73-р ху/, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Д.Ууганбаяр нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багт газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг “Гацуурт” ХХК-ны охин компани болох “Шаргал тариа” ХХК-д техникчээр ажиллаж байхдаа тус сумын “Шаргал тариа ХХК-ны 188 га” “БаяндулаанУул ХХК-ны 230 га” талбайгаас 2018 оны 09 дүгээр сард тус бүр нэг удаагийн үйлдлээр нийт 3500 кг рапс ургамлыг хууль бус аргаар машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болох хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгчийн хулгай хийсэн гэх гэзрын гэрчилгээний хуулбар, шүүгдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг батлагдаж байх тул шүүгдэгчийг “Хөрөнгийг хууль бусаар машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Ууганбаярын гэмт үйлдлийн “Гацуурт” ХХК-д 5.250.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон бөгөөд уг бодит хохирлыг хулгайлсан рапс ургамлаа буцаан өгч төлж барагдуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-р зүйлийн 1-д ...хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч ...өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалд тооцохоор хуульчилсан бөгөөд хохирогч тал өмгөөлөгчид 5.000.000 төгрөг төлсөн төлсөн болох нь банкны орлогын мэдүүлгийн хуулбараар батлагдсаны гадна шүүгдэгч энэ зардлыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул өмгөөлөгчийн зардал 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Ууганбаяраас гаргуулан хохирогч “Гацуурт” ХХК-д олгох нь зүйтэй. Шүүгдэгч Д.Ууганбаярын гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд хуульд заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Д.Ууганбаяр нь үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлж барагдуулсан төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Д.Ууганбаяр 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.Ууганбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо барагдуулсан болон 09-17-СЭА улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгсэл, 17-13-СЭҮ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл тус тус битүүмжлэгдэн ирсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч Хадныхан овогт Дамбын Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4- р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Хөрөнгийг хууль бусаар машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-р зүйлийн 1-д зааснаар өмгөөлөгчийн зардал 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Ууганбаяраас гаргуулан хохирогч “Гацуурт” ХХК-д олгосугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Хадныхан овогт Дамбын Ууганбаярыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ууганбаярт оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй. 

5.Шүүгдэгч Д.Ууганбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдсугай. 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2,4-т зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 09-17-СЭА улсын дугаартай “Портер-2” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч А.Энхбаатарт, 17-13-СЭҮ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Л.Ерөөлтөд тус тус буцаан олгож, дээрхи хоёр тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Д.Ууганбаяраас гаргуулан улсын орлогод оруулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай. 

7.Шүүгдэгч Д.Ууганбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  С.НОЛХООСҮРЭН