| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 149/2019/0087/Э |
| Дугаар | 193 |
| Огноо | 2019-11-19 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 22.1.1., 22.5.1., |
| Улсын яллагч | А.Энхтулга |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 193
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван, улсын яллагч Б.Энхтулга, шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч А.Мөнхбат /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №1037/, шүүгдэгч Ц.Гансүх, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №0566/, шүүгдэгч Ж.Батсайхан, түүний өмгөөлөгч Ц.Цогзолмаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №111366/, гэрч С.Ширнэнбаатар, С.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Рагчаагийн Мөнх-Эрдэнэ, Бэрсүд овогт Цэрэндоржийн Гансүх, Боржигон овогт Жавхланбатын Батсайхан нарт холбогдох 1832001040053 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Боржигон овогт Рагчаагийн Мөнх-Эрдэнэ, Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч, эрх зүйч, автомеханик инженер мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт хэсгийн байцаагч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр баг, 2 дугаар байрны 178 б тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, РД:/НЮ78112972/, Бэрсүд овогт Цэрэндоржийн Гансүх, Монгол улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик жолооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг дахь Мандал сумын хот тохижуулах газарт механик ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, 47-2-15 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, РД:/НМ75051035/, Боржигон овогт Жавхланбатын Батсайхан, Монгол улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг дахь Мандал сумын хот тохижуулах газарт жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн 27 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, РД:/МЗ80110930/, 2 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ нь албан тушаалын бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон С.Тайванжаргал, С.Ширнэнбаатар, Ж.Нямдорж, Ж.Батсайхан нарыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгохоор заасан байхад торгуулахгүй давуу байдал бий болгож, төрийн санд төвлөрөх 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/-н төгрөгийг төвлөрүүлээгүй, мөн Ж.Батсайханы жолоодох эрхийг хасаагүй, 400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 400,000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгуулаагүй явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Ж.Батсайхан, Ц.Гансүх нараас 300,000 /гурван зуун мянга/-н төгрөгийн хахууль авсан, Шүүгдэгч Ц.Гансүх нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ж.Батсайханыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгохоор заасан байхад Ж.Батсайханы жолоодох эрхийг хасуулахгүй байх ашиг сонирхолын үүднээс Ж.Батсайхантай бүлэглэн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн ахмад Р.Мөнх-Эрдэнэд 400,000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгийн хахууль өгч жолоодох эрхийг хасуулаагүй, мөн Ц.Гансүх нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн боловч 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг нь эрс зөрүүтэй худал мэдүүлсэн, Шүүгдэгч Ж.Батсайхан нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хүнийг 400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 400,000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгохоор заасан зөрчлийг гаргасан байхад Ж.Батсайханы жолоодох эрхийг хасуулахгүй байх ашиг сонирхолын үүднээс хот тохижуулах газрын механик Ц.Гансүхтэй бүлэглэн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн ахмад Р.Мөнх-Эрдэнэд 400,000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгийн хахууль өгч жолоодох эрхээ хасуулаагүй гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл: 1. Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэний гэм буруугийн талаар. Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ нь албан тушаалын бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон С.Тайванжаргал, С.Ширнэнбаатар, Ж.Нямдорж, Ж.Батсайхан нарыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгохоор заасан байхад торгуулахгүй давуу байдал бий болгож, төрийн санд төвлөрөх 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/-н төгрөгийг төвлөрүүлээгүй, мөн Ж.Батсайханы жолоодох эрхийг хасаагүй, 400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 400,000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгуулаагүй явуулж албаны чиг үүргээ 3 хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Ж.Батсайхан, Ц.Гансүх нараас 300,000 /гурван зуун мянга/-н төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: -мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Гансүхийн 2018 оны 08 дугаар сарын 16- ны өдөр гэрчээр мэдүүлсэн “...2018 оны 03 дугаар сарын 12-ны өглөө ажилдаа ирээд эхнэр төрөх гээд эмнэлэгт хэвтсэн байсан учраас буцаад эмнэлэг рүү явж байтал манай дарга Баасанхүү над руу утсаар “Ж.Батсайхан жолоочийг бичиг баримтын зөрчилтэй гээд цагдаагийн постон дээр зогсоосон байна. Чи өөрөө оч” гэхээр нь “Мандал” сумын цагдаагийн хэлтэст ажилладаг найз Мөнх-Эрдэний 99039252 дугаарын утсаар нь холбогдож “манай нэг техникийг үзлэгт ороогүй гээд цагдаа Батгэрэл зогсоосон гэнэ. Чи ярьж хэлээд явуулаад өгөөч” гэж хэлэхэд тэрээр “намайг ирээд авчих хамт очоод ирье” гэхээр нь түүнийг шүүхийн үүднээс аваад замын цагдаагийн постон дээр очиж, МөнхЭрдэнийг цагдаа Батгэрэлтэй уулзуулахад Батсайхан нь бичиг баримтын зөрчлөөс гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилтэй учраас чадахгүй юм байна гээд буцаад явсан. Гэтэл дарга Баасанхүү надад “...жолооч Батсайханы жолооны эрхийг хасуулахгүй авах ямар арга байна, ажилгүй болох нь...” гэхэд нь “Батсайхантай уулзаад чиний жолоодох эрхийг чинь хасаад дээр нь 480,000 төгрөгөөр торгуулах юм байна шүү дээ, эсвэл 400,000 төгрөг олчих тэгвэл хүнтэй ярилцаж байгаад эрхийг чинь хасуулахгүй бичиг баримтыг нь аваад өгье” гэхэд тэрээр “надад ямар ч мөнгө байхгүй яах бэ?” гэсэн. Тэгвэл “би хүнээс мөнгө олоод өгье чи дараа нь төлөөрэй” гэхэд тэр зөвшөөрсөн учраас модны компанитай Энхболд гэх найзтайгаа утсаар ярихдаа “манай нэг ажлын ядарсан нөхөр архи ууж машин барьж яваад цагдаад журамлагдаж эрхээ хасуулахад хүрээд байна. 400,000 төгрөг түр хугацаагаар зээлдээч” гэхэд тэрээр “намайг дансаа явуулчих” гэхээр нь өөрийн Хаан банкны 5001302299 гэсэн дансыг явуулахад удалгүй 400,000 төгрөг миний дансанд шилжиж орсон. Уг мөнгийг орсны дараа би Мөнх-Эрдэнэтэй утсаар ярьж “чиний данс руу мөнгө шилжүүлье” гээд дансыг нь аваад Хаан банкны АТМ-аас Мөнх-Эрдэнийн 5688091909 гэсэн данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэний дараа жолооч Ж.Батсайханы бичиг баримт болон ковшийн бичиг баримтыг авч энэ асуудлыг шийдвэрлэсэн. Тухайн үед жолооч Ж.Батсайханы амьдрал ахуйг бодоод түүний жолоочийн эрхийг хасуулахгүй байх зорилгоор ахмад Мөнх-Эрдэнэд 300,000 төгрөг өгсөн нь бол үнэн. Миний хүсэлтээр Мөнх-Эрдэнэ, Батсайханы эрхийг нь хасалгүй бичиг баримтыг нь өгсөн. Өмнө нь цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа найз Мөнх-Эрдэнийг хамгаалах зорилгоор худлаа хэлсэн. Үнэндээ бол найзаа ажилгүй болгох боллоо гэж харамсаж байна” гэх мэдүүлэг, -мөрдөн байцаалтад гэрч С.Тайванжаргалын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...манай ажлынхан паб-д сууж байсан бөгөөд намайг ирээд аваач гээд утасдаад байхаар нь очиж авах гээд очсон. Ингээд намайг очтол гэртээ хариад амрах гэж байгаа юм чинь эгч нэг татчих гэхээр нь би нэг хундага архи уучихсан. Паб-аас гараад булан тойроод гараад иртэл замын цагдаа Батгэрэл намайг дохиж зогсоосон. Драгер үлээ гэхээр нь үлээгээгүй. Тэгтэл та бичиг баримтаа гаргаад ир гэхээр нь гаргаад өгтөл аваад цаашаагаа яваад өгсөн. Тэгэхээр нь Мөнх-Эрдэнэ рүү залгаад “эгч нь булан тойртол танай нэг цагдаа бичиг баримт хураачихлаа” гээд хэлэхэд “та наанаа байж бай, бид нар эргүүлтэй явж байна” гээд хэлсэн. 10-20 минутын дараа Мөнх-Эрдэнэ ирээд “та яасан юм гэхээр нь, эгч нь яг булан тойроод гараад иртэл цагдаа зогсоолоо, нэг татчихсан юмаа” гэж учраа хэлсэн. Мөнх-Эрдэнэ нь “та наанаа байж бай” гээд нөгөө цагдаатайгаа очиж уулзаад миний үнэмлэхийг авчирч өгсөн” гэх мэдүүлэг, 4 -мөрдөн байцаалтад гэрч Т.Ганбатын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...хяналт шалгалтын үүргийг цагдаагийн ахлах ахлагч Батгэрэлийн хамт гүйцэтгэж байхад цагаан өнгийн буруу талдаа жолооны хүрдтэй япон машинЫ надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан Батгэрэл зогсоож шалгаад намайг дуудаж согтуурлын тандагч багажаар үлээлгэх гэсэн боловч уг цагаан өнгийн машиныг жолоодож явсан жолооч эмэгтэй урдаас шалгуулахгүй гэж татгалзаад байхад нь түүнийг машины бичиг баримтыг хурааж аваад удаагүй байхад цагдаагийн хэлтсийн хэв журмын хэсгийн дарга Мөнх-Эрдэнэ ирж зохицуулагч Батгэрэлтэй уулзаж, жолооч эмэгтэйн бичиг баримтыг авсан. Тухайн үед уг эмэгтэйг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсэхийг шалгаж чадаагүй. Тэрээр утсаар Мөнх-Эрдэнийг дуудаж ирүүлж бичиг баримтаа авсан. Би бодохдоо тэр эмэгтэй ямар нэг хэмжээгээр согтуурах ундаа хэрэглэсэн болоод л тандагч багаж үлээлгүй Мөнх-Эрдэнээр бичиг баримтаа авахуулсан гэж ойлгож байна” гэх мэдүүлэг, -мөрдөн байцаалтад гэрч С.Ширнэнбаатарын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Сэлэнгэ аймгийн Мандал суманд орох замдаа “Хэрх” тосгонд амьдрах Батжаргал гэх хуурай дүүгийнхээр ороход тэрээр 1 шил “Хараа” архи гаргаж түүнийг хувааж уусан. Батжаргалынхаас 19 цагийн орчимд гэр рүүгээ “Хонда Сара” маркийн 22-05 УНИ улсын дугаартай машинаа жолоодон замын хөдөлгөөнд оролцож, төвийн “Сансар” захын хажууханд замын цагдаагийн цагдаа Батгэрэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчлөөр саатуулагдаж машиныг маань журмын хашаанд оруулан, намайг гэр рүү явуулсан. Энэ тухайгаа би Мандал сумын цагдаагийн хэлтсийн ахмад Мөнх-Эрдэнэ рүү утасдаж журмын хашаанд орсон тухайгаа хэлээд гэртээ очиж унтсан. Маргааш нь байх Мөнх-Эрдэнэ миний машиныг журмын хашаанаас гаргаж, миний машин жолоодох эрхийг хасуулаагүй шийдвэрлэж өгсөн” гэх мэдүүлэг, -мөрдөн байцаалтад гэрч Б.Бат-Эрдэний 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...2018 оны 04 дүгээр сарын 27-нд ахлагч Ч.Мөнхбаярын хамт спиртын байрны орчимд хэв журмын үүрэг гүйцэтгэж явсан чинь бидний урд цагаан өнгийн жижиг суудлын машины жолооч согтуу бололтой замаа олохгүй зам хөндлөн гулд нааш цааш яваад байхаар нь түүнийг зогсоож шалгасан чинь жолооч нь нилээд согтуу байсан учраас үүргийн дагуу замын цагдаагийн зохицуулагч ахлах ахлагч Батгэрэлийг утсаар дуудаж, түүнийг ирэхэд нь хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг, -мөрдөн байцаалтад гэрч Т.Батсайханы 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Жижүүрийн мөрдөгчөөр 24 цагийн хугацаагаар үүрэг гүйцэтгэж байхад орой 22 цаг өнгөрч байсан. Замын цагдаагийн зохицуулагч, ахлах ахлагч Батгэрэл согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон Ширнэнбаатар гэх иргэний зөрчлийг илрүүлсэн тэмдэглэлийг зохих журмын дагуу хоногийн мэдээнд оруулахаар өгөхөд нь уг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ширнэнбаатар гэх иргэний зөрчлийг хэлтсийн хоногийн мэдээнд оруулан 2019 оны 04 дүгээр сарын 28- ны өглөө 09 цагт дотоод журмын дагуу Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн ахмад Мөнх-Эрдэнэ өөрөө танилцсан. ...Мөнх-Эрдэнэ ахмад 27-ны хоногийн мэдээнээс Ширнэнбаатарын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг хасаж шинээр хэвлэн гаргахдаа хоногийн мэдээнээс хассан юм” гэх мэдүүлэг, -мөрдөн байцаалтад гэрч Ж.Нямдоржийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...2018 оны 03 дугаар сарын 10-ны орчимд байх хөдөөний айлд түлээний мод буулгаад тэр айлдаа нэг аяга шимийн архи уусан. Буцаад Зүүн-Хараа руу явах замдаа замын цагдаа Батгэрэлд баригдсан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ 5 хэлээд жолооны үнэмлэх болон машины бичиг баримт машины хамт хураалгаж гэртээ ирсэн. Миний машиныг цагдаагийн хэлтсийн журмын хашаанд тавьсан. Сүүлд нь МөнхЭрдэнэд учир байдлаа ярьж байгаад машин болон бичиг баримтаа авсан. Гэхдээ надад ямар нэгэн шийтгэл оногдуулаагүй, эрхийг минь ч хасаагүй. Мөнх-Эрдэнэ надад тусалсан” гэх мэдүүлэг, -мөрдөн байцаалтад гэрч Б.Батсүрэнгийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Миний бие тус цагдаагийн хэлтсийн мэдээлэл, судалгааны ахлах мэргэжилтний албан тушаалд ажилладаг бөгөөд хоногийн жижүүрийн шуурхай албанд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг цагдаагийн мэдээллийн санд бүртгэж ажиллах үүрэгтэй юм. Тус цагдаагийн хэлтсийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн жижүүрийн рапортын бүртгэлд иргэн Нямдорж гэх согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн зөрчил бүртгэгдсэн байсан. Үүнийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж жагсаалтанд оруулсан. Гэтэл хэв журмын хэсгийн даргаар ажиллаж байсан ахмад О.Мөнх-Эрдэнэ өрөөндөө дуудаж “Хандгай нуур” ХХК-ний захирал Нямдоржийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тухай зөрчлийн мэдээллийг цагдаагийн нэгдсэн бүртгэлд оруулахгүй байх талаар үүрэг өгөхөд нь ямар учраас энэ хүний зөрчлийн мэдээллийг оруулахгүй байгаа юм бэ? гэхэд; тэрээр “энэ иргэн манай цагдаагийн хэлтсийн ахмадын зөвлөлд тусламж, дэмжлэг, хандив өгдөг хүн юм” гэж хэлэхэд нь би үүрийнхээ дагуу дээрх Нямдоржийн талаарх согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тухай мэдээллийг цагдаагийн нэгдсэн санд оруулсан гэдгээ хэлсэн. Хэд хоногийн дараа замын зохицуулагч, дэслэгч Батболд иргэн Нямдорж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн оронд тээврийн хэрэгсэл эрхийн үнэмлэхгүй жолоодон зөрчил гаргасан Ганболд гэх иргэнийг 200,000 төгрөгөөр торгосон зөрчлийг оруулж, нэгдсэн сангийн мэдээллийг хаасан” гэх мэдүүлэг, -мөрдөн байцаалтад гэрч Б.Батгэрэлийн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байхдаа зам дээр шалгалт хийж байхад ковш явж байхаар нь зогсоогоод бичиг баримтыг шалгахад жолооч Батсайхан нь жолооны үнэмлэхгүй байсан тул торгуулийн хар машинаар регистрийн дугаарыг нь хийгээд шалгаж үзэхэд механизм барих ангилал байхгүй байсан. Мөн жолооч Батсайханаас архи үнэртээд байхаар нь драгер үлээлгэхэд 0.53 хувьтай гарсан. ...Хот тохижилтын инженер Гансүх гэх хүн манай хэсгийн дарга Мөнх-Эрдэнэтэй хамт ирсэн. Хэсгийн дарга Мөнх-Эрдэнэд рапорт өгсөн. Тэгтэл “ковшийн жолооч Батсайхан яасан юм бэ?” гэхээр нь “ангилал бус, мөн согтуу байна” гэхэд эргэж Гансүх рүүгээ хараад “энэ чинь согтуу юм байна шдээ” гээд машиндаа суугаад буцаад яваад өгсөн. 10-20 минутын дараа хэлтэс дээр очоод Наранбаатар дэслэгчээс бичиг баримтыг нь аваад өг гэж гуйсан юм шиг байна лээ. Дэслэгч Наранбаатар над руу утасдаад “Мөнх-Эрдэнэ дарга гуйгаад байна, наадахаа явуулчих” гэсэн. Батсайхан жолооч дараа нь “...Би 400,000 төгрөгөөр торгуулсан, авахуулдаг арга хэмжээгээ авахуулчихсан” гэсэн. “Юу яриад байгаа юм бэ? хэн чамайг 400,000 төгрөгөөр торгосон юм” гэхэд “Гансүх инженер нь шалгасан цагдаад чинь өгнө гээд хүнээс мөнгө зээлж өгсөн. Эрхийг нь хасуулаагүй үлдээсэн” гэж хэлсэн байсан. Яг энэ хүнийг явуулсныхаа дараа Мөнх-Эрдэнэ дарга Сэлэнгэ яваад өгсөн болохоор нь дарга мөнгө авчихаад явчихаж гэж ойлгосон” гэх мэдүүлэг, -мөрдөн байцаалтад гэрч, иргэний нэхэмжлэгч Б.Энхтуяагийн 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг 400 нэгжээр буюу 400,000 төгрөгөөр торгож, торгуулийн арга хэмжээ авч дээрх торгуулийн мөнгийг Төрийн сангийн дансанд төвлөрүүлэх учиртай. Тиймээс энэ мөнгийг 6 нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, шүүгдэгч Р.Мөнх-Эрдэний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,шүүгдэгч Р.Мөнх-Эрдэний дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Ц.Гансүхийн депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ нь “...Хэрэг хийгээгүй гэдгээ өөрөө мэдэж байгаа... Гэм буруугүй гэж үзэж байна. ...Намайг харъяаллын бус асуудалд хөндлөнгөөс оролцсон гэж үзээд миний албан тушаалыг бууруулах сахилгын арга хэмжээ авсан...“ гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн талаар маргасан. -мөн “...Тухайн үед авилгатай тэмцэх газрын комиссороор ажиллаж байсан Батболд надад “чи энэ асуудлыг нэг мөсөн дуусгая гэж бодож байвал тэр хүмүүстэйгээ уулзаад хохирол төлбөрийг нь төлүүл. Тэгвэл энэ хэрэг чинь прокурорын шатанд хэрэгсэхгүй болно гэж ярьсан. Тэгэхээр нь би тэдгээр хүмүүстэй холбогдож энэ талаар хэлэхэд Ж.Батсайхан “надад ямар ч боломж алга” гэсэн. Харин Тайванжаргал “би драйгер үлээгээгүй учраас төлөхгүй” гэсэн. Харин С.Ширнэнбаатар “би наадахыг чинь төлсөн бүх юм нь бэлэн болсон” гэж хэлсэн. Харин Нямдорж “төлсөн гэж хэлсэн. Тэгээд би Ж.Батсайхан, Тайванжаргал нар төлөхгүй гээд байна гэж комиссор Батболдод хэлэхэд “чи өөрөө төлөхгүй юу” гэж намайг дарамталсан. Тэгээд “чи төлчих юм бол хэргийг чинь хэрэгсэхгүй болгож өгнө шүү” гэхээр нь би энэ хоёр хүний нэрийн өмнөөс тус бүрд нь 400,000 ,400,000 төгрөг төлсөн” гэхэд; Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “Та буруугүй юм бол яагаад мөнгө төлөөд байгаа юм бэ?” гэсэн асуултад шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ: Мөрдөгч надаас шаардсан гэсэн хариултыг өгсөн нь хэрвээ шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ буруугүй юм бол яагаад мөрдөгчийн зүгээс тавьсан хууль бус шаардлагыг биелүүлээд байгаа юм. Өөрөө хуулийн сургууль төгссөн, хуульч, эрх зүйч хүн мөртлөө хууль ёсны шаардлагыг тавьж шалгуулалгүй, хүний нэрийн өмнөөс торгуулийн мөнгө төлөөд байгаа нь учир шалтгаантай, шалтгаант холбоотой байна гэж үзэхээр байна” гэж, Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэний сонгон авсан өмгөөлөгч А.Мөнхбатаас: “...Хахуулийн гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг. Хахууль өгч байгаа хүн хахууль авч байгаа хүндээ ил тодоор дансаар нь дамжуулж өгөх асуудал бараг байхгүй. Ж.Батсайханы зөрчлийг шалгасан цагдаа нь Р.Мөнх-Эрдэнэ биш Батгэрэл өөрөө. Шалгасан цагдаад нь өгнө гээд Ц.Гансүх 400,000 төгрөг авсан. Тэгэхээр эрхийг нь хасах болон хасуулахгүй байх ашиг сонирхол Р.Мөнх-Эрдэнэд огт байгаагүй. ...Хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал байвал шүүгдэгчид аль ашигтай байдлаар шийдвэрлэх тухай хуучин болон шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулиудад тусгаж өгсөн. Тиймээс миний үйлчлүүлэгч Р.Мөнх-Эрдэнийг гэм буруутайд тооцох үндэслэлгүй байх тул түүнд холбогдох хэргийг цагаатгуулах” саналыг гаргаж мэтгэлцсэн. Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ нь хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах хэсгийн дарга байсан бөгөөд мөн тухайн сум дундын цагдаагийн хэлтсийн зөвлөлийн гишүүний тоонд багтдаг удирдах албан тушаалтан юм. Төрийн албаны тухай хуулиар “Төрийн тусгай албан хаагч” бөгөөд зохицуулагч цагдаа ахлагч цолтой. Дээд цолтой буюу офицер цолтой хүн асуудал тавихад дагаж гүйцэтгэдэг. Энэ үүднээс тухайн үед хашиж байсан ажил, албан тушаалын байдлаа ашиглан ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс нөлөөлж зөрчил үйлдсэн этгээдүүдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авах ёстой ажлуудыг хийлгүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлсэн нь 1 дүгээр хавтаст хэргийн эхэнд авагдсан Цагдаагийн ерөнхий газрын хяналт шалгалтын материалаар хангалттай, бүрэн дүүрэн 7 нотлогдсон. Харин Цагдаагийн албаны тухай хуульд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн асуудалд нь сахилгын арга хэмжээ авсан. Найз нөхдийн холбоотой хэн бүхэндээ туслах нэрийдлээр Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх ёстой хүмүүст хариуцлага оногдуулахаар өнгөрүүлээд байгаа нь цаашид нийгэмд аюултай нөхцөл байдал бий болгохыг үгүйсгэхгүй. Тэгвэл тэдгээр хүмүүсийг шалгуулахгүй байх нөхцлийг Р.Мөнх-Эрдэнэ бүрдүүлсэн гэж үзэхээр байна. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэнчлэн тухайн үед тогтоогоогүй, хэрэг явдал гараад удаан хугацаа өнгөрсний дараа тухайн хүмүүсээс цусны шинжилгээ авах, согтуу байсан эсэхийг нөхөн гүйцэтгэх ямар ч боломжгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч С.Ширнэнбаатараас “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд таны өгсөн мэдүүлэг үнэн үү эсвэл шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлэг үнэн үү? гэсэн асуултад тэрээр хариулахдаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг “үнэн” гэж хариулсан боловч тэгвэл өмнө нь өгсөн мэдүүлэг чинь худлаа мэдүүлэг байсан юм уу? гэсэн асуултад хариулахгүй байв. Түүний мэдүүлэг тогтворгүй, нэг болохоор ямар нэгэн захиргааны зөрчил гаргаж байгаагүй, огт арга хэмжээ авахуулаагүй гэж нэг яриад тэр дороо мэдүүлэг нь өөрчлөгдөж 2019 оны 05 сард эрхээ хасуулсан гэж мэдүүлдэг. С.Ширнэнбаатарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлгийг эргэн харахад “...тухайгаа би Мандал сумын цагдаагийн хэлтсийн ахмад Мөнх-Эрдэнэ рүү утасдаж журмын хашаанд орсон тухайгаа хэлээд гэртээ очиж унтсан. Маргааш нь байх Мөнх-Эрдэнэ миний машиныг журмын хашаанаас гаргаж, миний машин жолоодох эрхийг хасуулаагүй шийдвэрлэж өгсөн” гэж мэдүүлсэн байдаг. Гэрч С.Ширнэнбаатарын өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн болох нь Мандал сумын Цагдаагийн хэлтсийн хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн хошууч, гэрч Т.Батсайханы 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон Ширнэнбаатар гэх иргэний зөрчлийг илрүүлсэн тэмдэглэлийг зохих журмын дагуу хоногийн мэдээнд оруулахаар өгөхөд нь уг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ширнэнбаатар гэх иргэний зөрчлийг хэлтсийн хоногийн мэдээнд оруулан 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө 09 цагт дотоод журмын дагуу Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн ахмад Мөнх-Эрдэнэ өөрөө танилцсан. ...Мөнх-Эрдэнэ ахмад 27-ны хоногийн мэдээнээс Ширнэнбаатарын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг хасаж шинээр хэвлэн гаргахдаа хоногийн мэдээнээс хассан юм” гэсэн мэдүүлгээр давхар нотлогддог. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон гэрч С.Гантулгаас гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Та мэдүүлэг өгөхдөө “хэлтсийн дарга “Caster” тамхи захиад би картгүй байсан тул Р.Мөнх-Эрдэний данс руу мөнгийг нь шилжүүлж аваад дютигээс тамхи авсан” гэж мэдүүлсэн. Гэтэл Р.Мөнх-Эрдэний дансыг шалгаад үзэхэд өөр хүнээс мөнгө авсан байдаг. Тэгэхээр танай хэлтсийн дарга тамхи захиж Р.Мөнх-Эрдэнээр дамжуулж авсан эсэх, Р.Мөнх-Эрдэнэ тухайн үед тантай хамт яваад дюти буюу татваргүй барааны дэлгүүрээс тамхи, архи авсан асуудал байна уу? гэсэн асуултад гэрч С.Гантулгаас: “...Бид хоёрыг Сэлэнгэ явах үед манай хэлтсийн дарга дютигээс тамхи захидаг. Тэр үед ч гэсэн захисан. Тухайн үед надад карт байхгүй байсан. Тэгээд дэлгүүрт ороод явж байтал Р.Мөнх-Эрдэнэ тамхи аваад явж байхаар нь хэлтсийн дарга мөнгө шилжүүлээд тэр мөнгөөр нь тамхийг нь авсан юм байна гэж 8 ойлгож байсан” гэж мэдүүлдэг. Гэрч С.Гантулгын мэдүүлэгт дүн шинжилгээ хийж үзэхэд хэлтсийн дарга нь Гантулгад хандаж тамхи захисан. Тэгээд тухайн үед Гантулгад банкны карт байхгүй байсан учраас хамт явсан Мөнх-Эрдэний дансаар мөнгийг нь авч хэлтсийн даргын захисан тамхийг авах тус хүргэх, захиас биелүүлэх мэт харагдаж байгаа боловч “...Мөнх-Эрдэнэ тамхи аваад явж байхаар нь ...хэлтсийн даргын захисан тамхийг авсан юм байна гэж ойлгож байсан” гэж гэрч мэдүүлсэн нь өөрт ямар ч хамааралгүй, хэлтсийн даргын захиасыг биелүүлэх, тус хүргэх шаардлагагүй байсан мэт. Шүүгдэгч Р.МөнхЭрдэнэ нь тухайн мөнгийг юунд зарцуулсан талаар юу ч гэж хэлж болно. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Р.Мөнх-Эрдэний авилгын зөрчил, нийтийн албан тушаалтны зүгээс /төрийн тусгай албан хаагч/ шударга бус, ёс суртахуунгүй, ёс зүйгүй, шунахайн сэдэлтээр эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөрт болон бусдад давуу байдал бий болгон ашиг хонжоо олж авах гэсэн санаатай үйлдэл байна. Авилгын эсрэг тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “Авилга” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ” гэж хуульчилжээ. Харин Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээд гэдэгт “...4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан; ... хамаарахаар байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалд ...цагдаа...” хамаарна гэж хуульчилжээ. Авилгын эсрэг хууль болон Төрийн албаны хуульд заасан субьект мөн. Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ нь гэмт хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн хэсгийн дарга, цагдаагийн хошуучийн албан тушаал хашиж байсан бөгөөд тэрээр төрийн тусгай албан хаагч юм. Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ нь Авилгын эсрэг НҮБ-ын конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон Эрүүгийн хуульд тусгайлан заасан авилгын гэмт хэргийн улмаас нийгмийн тогтвортой болон аюулгүй байдалд үүсч буй бэрхшээл, аюул занал нь ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс түүнчлэн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж байгааг болон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, мэдсэн атлаа “Хахууль авах”, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлджээ. Иймд шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль авах”, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. 9 2.Шүүгдэгч Ц.Гансүхийн гэм буруугийн талаар. Шүүгдэгч Ц.Гансүх нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ж.Батсайханыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгохоор заасан байхад Ж.Батсайханы жолоодох эрхийг хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс Ж.Батсайхантай бүлэглэн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн ахмад Р.Мөнх-Эрдэнэд 400,000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгийн хахууль өгч, жолоодох эрхийг хасуулаагүй, мөн Ц.Гансүх нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн боловч 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг нь эрс зөрүүтэй худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь -мөрдөн байцаалтад гэрч Б.Батгэрэлийн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байхдаа зам дээр шалгалт хийж байхад ковш явж байхаар нь зогсоогоод бичиг баримтыг нь шалгахад жолооч Батсайхан нь жолооны үнэмлэхгүй байхаар нь торгуулийн хар машинаар регистрийн дугаарыг нь хийгээд шалгаж үзэхэд механизм барих ангилал байхгүй байсан. Мөн жолооч Батсайханаас архи үнэртээд байхаар нь драгер үлээлгэхэд 0.53 хувьтай гарсан. ...Хот тохижилтын инженер Гансүх гэх хүн манай хэсгийн дарга Мөнх-Эрдэнэтэй хамт ирсэн. Хэсгийн дарга Мөнх-Эрдэнэд рапорт өгсөн. Тэгтэл “ковшийн жолооч Батсайхан яасан юм бэ?” гэхээр нь “ангилал бус, мөн согтуу байна” гэхэд эргэж Гансүх рүүгээ хараад “энэ чинь согтуу юм байна шдээ” гээд машиндаа суугаад буцаад яваад өгсөн. 10-20 минутын дараа хэлтэс дээр очоод Наранбаатар дэслэгчээс бичиг баримтыг нь аваад өг гэж гуйсан юм шиг байна лээ. Дэслэгч Наранбаатар над руу утасдаад “Мөнх-Эрдэнэ дарга гуйгаад байна, наадахаа явуулчих” гэсэн. Батсайхан жолооч дараа нь “би 400,000 төгрөгөөр торгуулсан, авахуулдаг арга хэмжээгээ авахуулчихсан” гэсэн. “Юу яриад байгаа юм бэ? хэн чамайг 400,000 төгрөгөөр торгосон юм” гэхэд “Гансүх инженер нь шалгасан цагдаад чинь өгнө гээд хүнээс мөнгө зээлж өгсөн. Эрхийг нь хасуулаагүй үлдээсэн” гэж хэлсэн байсан. Яг энэ хүнийг явуулсныхаа дараа Мөнх-Эрдэнэ дарга Сэлэнгэ яваад өгсөн болохоор нь дарга мөнгө авчихаад явчихаж гэж ойлгосон” гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг, -шүүгдэгч Ж.Батсайханы 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ковшны жолооч байхгүй, шүлхий гараад үхэр устгалд оруулах ажилтай байсан тул ковшийг бариад явж байтал замын цагдаагийн постонд замын цагдаа Батгэрэл зогсоосон. Тэгээд бичиг баримт шалгахад ангилал байхгүй, би жолооны В,С ангилалтай байсан. Ковш болон хүнд даацын Е ангилал байхгүй байсан. Мөн драгер үлээлгэхэд 0,5 бүхэлтэй гарсан. Тэгээд байж байтал манай механик Гансүх ирээд “одоо яах уу?” гэсэн. Гансүх “одоо чиний эрхийг хасна гээд байна. 400,000 төгрөг ол гэсэн” Тэгэхээр нь “надад мөнгө байхгүй, хаанаас мөнгө зээлэх юм“ гэхэд “ямар ч байсан ол” гэсэн. Тэгээд Гансүх өөрөө хүнээс мөнгө асууя, тэгээд чиний эрхийг хасуулахгүй авч үлдье, дараа нь чи төлөөрэй” гэсэн. Ямар хүнд мөнгө өгөх гэж байгаагаа хэлээгүй, би ямар хүнд өгснийг нь ч мэдээгүй” гэх мэдүүлэг, -мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Гансүх 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр мэдүүлсэн “...2018 оны 03 дугаар сарын 12-ны өглөө ажилдаа ирээд эхнэр 10 төрөх гээд эмнэлэгт хэвтсэн байсан учраас буцаад эмнэлэг рүү явж байтал манай дарга Баасанхүү над руу утсаар “Ж.Батсайхан жолоочийг бичиг баримтын зөрчилтэй гээд цагдаагийн постон дээр зогсоосон байна. Чи өөрөө оч” гэхээр нь “Мандал” сумын цагдаагийн хэлтэст ажилладаг найз Мөнх-Эрдэний 99039252 дугаарын утсаар нь холбогдож “манай нэг техникийг үзлэгт ороогүй гээд цагдаа Батгэрэл зогсоосон гэнэ. Чи ярьж хэлээд явуулаад өгөөч” гэж хэлэхэд тэрээр “намайг ирээд авчих хамт очоод ирье” гэхээр нь түүнийг шүүхийн үүднээс аваад замын цагдаагийн постон дээр очиж, МөнхЭрдэнийг цагдаа Батгэрэлтэй уулзуулахад Батсайхан нь бичиг баримтын зөрчлөөс гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилтэй учраас чадахгүй юм байна гээд буцаад явсан. Гэтэл дарга Баасанхүү надад “...жолооч Батсайханы жолооны эрхийг хасуулахгүй авах ямар арга байна, ажилгүй болох нь...” гэхэд нь “Батсайхантай уулзаад чиний жолоодох эрхийг чинь хасаад дээр нь 480,000 төгрөгөөр торгуулах юм байна шүү дээ, эсвэл 400,000 төгрөг олчих тэгвэл хүнтэй ярилцаж байгаад эрхийг чинь хасуулахгүй бичиг баримтыг нь аваад өгье” гэхэд тэрээр “надад ямар ч мөнгө байхгүй яах бэ?” гэсэн. Тэгвэл “би хүнээс мөнгө олоод өгье чи дараа нь төлөөрэй” гэхэд тэр зөвшөөрсөн учраас модны компанитай Энхболд гэх найзтайгаа утсаар ярихдаа “манай нэг ажлын ядарсан нөхөр архи ууж машин барьж яваад цагдаад журамлагдаж эрхээ хасуулахад хүрээд байна. 400,000 төгрөг түр хугацаагаар зээлдээч” гэхэд тэрээр “намайг дансаа явуулчих” гэхээр нь өөрийн Хаан банкны 5001302299 гэсэн дансыг явуулахад удалгүй 400,000 төгрөг миний дансанд шилжиж орсон. Уг мөнгийг орсны дараа би Мөнх-Эрдэнэтэй утсаар ярьж “чиний данс руу мөнгө шилжүүлье” гээд дансыг нь аваад Хаан банкны АТМ-аас Мөнх-Эрдэний 5688091909 гэсэн данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэний дараа жолооч Ж.Батсайханы бичиг баримт болон ковшийн бичиг баримтыг авч энэ асуудлыг шийдвэрлэсэн. Тухайн үед жолооч Ж.Батсайханы амьдрал ахуйг бодоод түүний жолоочийн эрхийг хасуулахгүй байх зорилгоор ахмад Мөнх-Эрдэнэд 300,000 төгрөг өгсөн нь бол үнэн. Миний хүсэлтээр Мөнх-Эрдэнэ, Батсайханы эрхийг нь хасалгүй бичиг баримтыг нь өгсөн. Өмнө нь цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа найз Мөнх-Эрдэнийг хамгаалах зорилгоор худлаа хэлсэн. Үнэндээ бол найзаа ажилгүй болгох боллоо гэж харамсаж байна” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Гансүхийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч Ц.Гансүхийн депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Гансүхийн сонгон авсан өмгөөлөгч Ж.Энхжаргалаас “...Ц.Гансүх нь хүнээс мөнгө зээлсэн боловч тээврийн хэрэгслийг нь өгөөд явуулахаар нь өөрт нь мөнгөний хэрэгцээ байсан тул тэр мөнгийг нь хувьдаа авч хэрэглэн Р.Мөнх-Эрдэний данс руу шилжүүлж юм захисан л асуудал юм. Миний үйлчлүүлэгч Ц.Гансүх нь Ж.Батсайхантай бүлэглэж бусдад хахууль өгөөгүй гэдгийг нотлох өөр нэг асуудал бол Ж.Батсайханы хэргийн талаарх ойлголт, шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлэг зэргээс харагдлаа. Бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй хүн хуулийн нарийн асуудлыг яагаад ч ойлгохгүй. ...Тэгэхээр миний үйлчлүүлэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бусдад авилга өгөх гэмт хэргийн шинж нь нотлогдон тогтоогдохгүй байна. ...миний үйлчлүүлэгч Ц.Гансүхэд холбогдуулсан зүйл ангиуд нь нотлогдохгүй байгаа тул түүнд холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй гэж үзэж байна” гэж, Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...Шүүгдэгч Ж.Батсайханы хувьд ямар асуудалд оролцоод явж байгаагүй ойлгох чадваргүй гэж яригдлаа. Хувь хүнийхээ хувьд ойлгохгүй байж болох ч тухайн үед гаргасан зөрчлөө бүрэн дүүрэн ойлгож 11 байсан. Өмнө нь ямар өмгөөлөгчтэй байсан тухайн өмгөөлөгч нь эрх зүйн туслалцаа үзүүлж чадсан эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ нэг өмгөөлөгчөөс нөгөө өмгөөлөгчид шилжих явцад мэдэн будилах асуудал гаргаж байгааг үгүйсгэхгүй. Ц.Гансүхтэй хамт утсаар яриад мөнгө авсан тухайгаа ярилаа. Тэгэхээр Ж.Батсайхан өөрийн идэвхит ухамсарт үйлдлээр өөрийн холбогдоод байгаа хэргийг үйлдсэн. Тиймээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах эхний саналаа дэмжиж байна” гэж мэтгэлцсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Гансүх нь мэдүүлэхдээ: “...Тэгээд Мөнх-Эрдэнэ рүү яриад “...манай эхнэр төрчихсөн чи Сэлэнгэ явах гэж байгаа юм бол ирэхдээ надад нэг блок тамхи, нэг виски авч ирээд өгөөч гэж хэлээд мөнгөө Мөнх-Эрдэний данс руу шилжүүлсэн ийм л зүйл болсон. Түүнээс биш би өөрийгөө авилга өгсөн гэж үзэхгүй байна” гэж, мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр мэдүүлсэн “...модны компанитай Энхболд гэх найзтайгаа утсаар ярихдаа “манай нэг ажлын ядарсан нөхөр архи ууж машин барьж яваад цагдаад журамлагдаж эрхээ хасуулахад хүрээд байна. 400,000 төгрөг түр хугацаагаар зээлдээч” гэхэд тэрээр “намайг дансаа явуулчих” гэхээр нь өөрийн Хаан банкны 5001302299 гэсэн дансыг явуулахад удалгүй 400,000 төгрөг миний дансанд шилжиж орсон. Уг мөнгийг орсны дараа би Мөнх-Эрдэнэтэй утсаар ярьж “чиний данс руу мөнгө шилжүүлье” гээд дансыг нь аваад Хаан банкны АТМ-аас Мөнх-Эрдэний 5688091909 гэсэн данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэний дараа жолооч Ж.Батсайханы бичиг баримт болон ковшийн бичиг баримтыг авч энэ асуудлыг шийдвэрлэсэн...” гэх мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлж, би гэм буруугүй гэж маргасан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Гансүх нь Р.Мөнх-Эрдэнэ рүү 300,000 төгрөгийг шилжүүлж, нэг блок тамхи, нэг виски авч ирж өгөөч гэж захисан гэх боловч тус бүр нь ямар үнэтэй болох талаар ямар ч ойлголтгүй, мэдэхгүй, баримжаа байхгүй байдаг. Түүний хувьд тухайн үед эхнэр нь төрчихсөн, амьдралд нь мөнгөний хэрэгцээ их байсан тул Батсайханд тулгарсан асуудлыг зохицуулж өгөөд л дундаас нь ашиг олох шунахай сэдэлт байсан гэж харж болно. Тэрээр эхний мэдүүлэгтээ болсон бодит үнэнийг мэдүүлээд дараа нь найзыгаа эвгүй зүйлд холбогдуулснаа ухаарч мэдүүлгээсээ буцсан. Иймд шүүгдэгч Ц.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх”, “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. 2.Шүүгдэгч Ж.Батсайханы гэм буруугийн талаар. Шүүгдэгч Ж.Батсайхан нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хүнийг 400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 400,000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгохоор заасан зөрчлийг гаргасан байхад Ж.Батсайханы жолоодох эрхийг хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс хот тохижуулах газрын механик Ц.Гансүхтэй бүлэглэн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн ахмад Р.Мөнх-Эрдэнэд 400,000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгийн хахууль өгч, жолоодох эрхээ хасуулаагүй гэмт хэрэг үйлдсэн болох нь -мөрдөн байцаалтад гэрч Б.Батгэрэлийн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр замын цагдаагийн постонд үүрэг 12 гүйцэтгэж байхдаа зам дээр шалгалт хийж байхад ковш явж байхаар нь зогсоогоод бичиг баримтыг нь шалгахад жолооч Батсайхан нь жолооны үнэмлэхгүй байхаар нь торгуулийн хар машинаар регистрийн дугаарыг нь хийгээд шалгаж үзэхэд механизм барих ангилал байхгүй байсан. Мөн жолооч Батсайханаас архи үнэртээд байхаар нь драгер үлээлгэхэд 0.53 хувьтай гарсан. ...Хот тохижилтын инженер Гансүх гэх хүн манай хэсгийн дарга Мөнх-Эрдэнэтэй хамт ирсэн. Хэсгийн дарга Мөнх-Эрдэнэд рапорт өгсөн. Тэгтэл “ковшийн жолооч Батсайхан яасан юм бэ?” гэхээр нь “ангилал бус, мөн согтуу байна” гэхэд эргэж Гансүх рүүгээ хараад “энэ чинь согтуу юм байна шдээ” гээд машиндаа суугаад буцаад яваад өгсөн. 10-20 минутын дараа хэлтэс дээр очоод Наранбаатар дэслэгчээс бичиг баримтыг нь аваад өг гэж гуйсан юм шиг байна лээ. Дэслэгч Наранбаатар над руу утасдаад “Мөнх-Эрдэнэ дарга гуйгаад байна, наадахаа явуулчих” гэсэн. Батсайхан жолооч дараа нь “би 400,000 төгрөгөөр торгуулсан, авахуулдаг арга хэмжээгээ авахуулчихсан” гэсэн. “Юу яриад байгаа юм бэ? хэн чамайг 400,000 төгрөгөөр торгосон юм” гэхэд “Гансүх инженер нь шалгасан цагдаад чинь өгнө гээд хүнээс мөнгө зээлж өгсөн. Эрхийг нь хасуулаагүй үлдээсэн” гэж хэлсэн байсан. Яг энэ хүнийг явуулсныхаа дараа Мөнх-Эрдэнэ дарга Сэлэнгэ яваад өгсөн болохоор нь дарга мөнгө авчихаад явчихаж гэж ойлгосон” гэх мэдүүлэг, -мөрдөн байцаалтад гэрч Ц.Гансүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...2018 оны 03 дугаар сарын 12-ны өглөө ажилдаа ирээд эхнэр төрөх гээд эмнэлэгт хэвтсэн байсан учраас буцаад гараад эмнэлэг рүү явж байтал манай дарга Баасанхүү над руу утсаар “Ж.Батсайхан жолоочийг бичиг баримтын зөрчилтэй гээд цагдаагийн постон дээр зогсоосон байна. Чи өөрөө оч” гэхээр нь Мандал сумын цагдаагийн хэлтэст ажилладаг найз Мөнх-Эрдэний 99039252 дугаарын утсаар нь холбогдож “манай нэг техникийг үзлэгт ороогүй гээд цагдаа Батгэрэл зогсоосон гэнэ. Чи ярьж хэлээд явуулаад өгөөч” гэж хэлэхэд тэрээр “намайг ирээд авчих хамт очоод ирье” гэхээр нь түүнийг шүүхийн үүднээс аваад замын цагдаагийн постон дээр очиж, МөнхЭрдэнийг цагдаа Батгэрэлтэй уулзуулахад Батсайхан нь бичиг баримтын зөрчлөөс гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилтэй учраас чадахгүй юм байна гээд буцаад явсан. Гэтэл дарга Баасанхүү надад “...жолооч Батсайханы эрхийг хасуулахгүй авах ямар арга байна, ажилгүй болох нь...” гэхэд нь “Батсайхантай уулзаад чиний жолоодох эрхийг чинь хасаад дээр нь 480,000 төгрөгөөр торгуулах юм байна шүү дээ, эсвэл 400,000 төгрөг олчих тэгвэл хүнтэй ярилцаж байгаад эрхийг чинь хасуулахгүй бичиг баримтыг нь аваад өгье” гэхэд тэрээр “надад ямар ч мөнгө байхгүй яах бэ?” гэсэн. Тэгвэл “би хүнээс мөнгө олоод өгье чи дараа нь төлөөрэй” гэхэд тэр зөвшөөрсөн” гэх мэдүүлэг, -шүүгдэгч Ж.Батсайханы 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ковшны жолооч байхгүй, шүлхий гараад үхэр устгалд оруулах ажилтай байсан тул ковшийг бариад явж байтал замын цагдаагийн постонд замын цагдаа Батгэрэл зогсоосон. Тэгээд бичиг баримт шалгахад ангилал байхгүй, би жолооны В,С ангилалтай байсан. Ковш болон хүнд даацын Е ангилал байхгүй байсан. Мөн драгер үлээлгэхэд 0,5 бүхэлтэй гарсан. Тэгээд байж байтал манай механик Гансүх ирээд “одоо яах уу?” гэсэн. Гансүх “одоо чиний эрхийг хасна гээд байна. 400,000 төгрөг ол гэсэн” Тэгэхээр нь “надад мөнгө байхгүй, хаанаас мөнгө зээлэх юм“ гэхэд “ямар ч байсан ол” гэсэн. Тэгээд Гансүх өөрөө хүнээс мөнгө асууя, тэгээд чиний эрхийг хасуулахгүй авч үлдье, дараа нь чи төлөөрэй” гэсэн. Ямар хүнд мөнгө өгөх гэж байгаагаа хэлээгүй, би ямар хүнд өгснийг нь ч мэдээгүй” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ж.Батсайханы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн 13 нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Батсайхан нь “...Чамаас архи үнэртээд байгаа юм уу” гэхээр нь уусан тухайгаа хэлэхэд “чамайг явуулахгүй” гээд саатуулсан. Би дарга руугаа яриад саатуулагдсан тухайгаа хэлэхэд удалгүй механик Ц.Гансүх ирсэн. Тэгээд намайг 400,000 төгрөгөөр торгуулахаар боллоо мөнгө байгаа гэхээр би “надад ямар ч мөнгө алга” гэхэд тэгвэл хүнээс зээлээд өгье. Харин дараа нь чи өгөөрэй” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр Энхболд гэдэг хүнтэй яриад 400,000 төгрөг зээлсэн. Дараа нь би Энхболд гэдэг хүнд ажил хийж өгөөд 100,000 төгрөгний өрөө дарсан. 300,000 төгрөгийг төлөөгүй байгаа. ...торгуулийн мөнгө төлсөн болохоор шийтгэлээ хүлээсэн гэж бодож байна” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн талаар маргасан. Шүүгдэгч Ж.Батсайханы сонгон авсан өмгөөлөгч Ц.Цогзолмаагаас: “...Миний үйлчлүүлэгч Ж.Батсайханы хувьд 400,000 төгрөг төлөөд эрхээ хасуулахгүй үлдэж байгаа гэсэн ойлголттой үлдсэн. Тэр байтугай хээл хахууль, торгууль хоёрыг ч ялгахгүй. Хүнд хахууль өгөх нь битгий хэл өнөө маргаашийн амьдрал нь хэцүүхэн байдалтай амьдардаг. Тиймээс миний үйлчлүүлэгч Ж.Батсайхан нь Ц.Гансүхтэй бүлэглэж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Р.Мөнх-Эрдэнэд 400,000 төгрөгийн хахууль өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Дээрх нөхцөл байдлууд нь хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байх тул миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж, Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “Шүүгдэгч Ж.Батсайхан нь Ц.Гансүхтэй хамт утсаар яриад мөнгө авсан тухайгаа ярилаа. Тэгэхээр Ж.Батсайхан өөрийн идэвхит ухамсарт үйлдлээр өөрийн холбогдоод байгаа хэргийг үйлдсэн. Тиймээс шүүгдэгч Ж.Батсайханыг гэм буруутайд тооцуулах эхний саналаа дэмжиж байна” гэж мэтгэлцсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн Цагдаагийн ерөнхий газрын хяналт шалгалтын материал, шүүгдэгч нарын депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байв. Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. Гурав.Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар. Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ, Ц.Гансүх, Ж.Батсайхан нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ: 1. Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ нь албан тушаалын бүрэн эрх, албан тушаалын 14 байдлаа урвуулан ашиглаж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон С.Тайванжаргал, С.Ширнэнбаатар, Ж.Нямдорж, Ж.Батсайхан нарыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгохоор заасан байхад торгуулахгүй давуу байдал бий болгож, төрийн санд төвлөрөх 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/-н төгрөгийг төвлөрүүлээгүй, мөн Ж.Батсайханы жолоодох эрхийг хасаагүй, 400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 400,000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгуулаагүй явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Ж.Батсайхан, Ц.Гансүх нараас 300,000 /гурван зуун мянга/-н төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт: Эрүүгийн ял оногдуулах хэлэлцүүлгийн явцад шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялын саналыг хэлээгүй, ял халдаагаагүй байх тул шүүхээс ял оногдуулах боломжгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийг нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна. 2. Шүүгдэгч Ц.Гансүх нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ж.Батсайханыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгохоор заасан байхад Ж.Батсайханы жолоодох эрхийг хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс Ж.Батсайхантай бүлэглэн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн ахмад Р.Мөнх-Эрдэнэд 400,000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгийн хахууль өгч, жолоодох эрхийг хасуулаагүй, -мөн Ц.Гансүх нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн боловч 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг нь эрс зөрүүтэй худал мэдүүлсэн гэмт хэрэгт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 3 сарын хугацаагаар хасаж, 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Гансүхэд Эрүүгийн 15 хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, 2700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 3 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ял, 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна. 3. Шүүгдэгч Ж.Батсайхан нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хүнийг 400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 400,000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгохоор заасан зөрчлийг гаргасан байхад Ж.Батсайханы жолоодох эрхийг хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс хот тохижуулах газрын механик Ц.Гансүхтэй бүлэглэн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн ахмад Р.Мөнх-Эрдэнэд 400,000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгийн хахууль өгч, жолоодох эрхээ хасуулаагүй гэмт хэрэгт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрөөгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, нийгэмд учруулсан хохирол, хор уршиг, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа эсэхийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгч нар нь гэмт хэргийг санаатай үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах ...эрхийг 1 жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ”; мөн энэ зүйлийн 2 дахь хэсэгт: “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж хуулчилсны дагуу шүүгдэгч нарын нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг тодорхой хугацаагаар хасаж, уг ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов. Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ, Ц.Гансүх, Ж.Батсайхан нар нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. 16 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгуулийн ял шийтгэлийг тэдний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг үүрэг болгож, ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан. Ялтан Р.Мөнх-Эрдэнэ, Ц.Гансүх, Ж.Батсайхан нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, энэ хэрэгт Р.Мөнх-Эрдэний эзэмшлийн 61- 11СЭҮ улсын дугаартай, “Тоёота камри” маркийн тээврийн хэрэгсэл, Ц.Гансүхийн эзэмшлийн 51-51СЭА улсын дугаартай, “Тоёота марк 2” маркийн тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, шүүхээс оногдуулсан ялыг биелэгдтэл хэвээр үлдээхээр шийдвэрлэв. Ялтан Р.Мөнх-Эрдэнэ, Ц.Гансүх, Ж.Батсайхан нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Рагчаагийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль авах”, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Бэрсүд овогт Цэрэндоржийн Гансүхийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх”, “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Боржигон овогт Жавхланбатын Батсайханыг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
4. Шүүгдэгч Боржигон овогт Рагчаагийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч Бэрсүд овогт Цэрэндоржийн Гансүхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцүү 17 хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 3 сарын хугацаагаар хасаж, 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, 2700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 3 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ял, 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
6. Шүүгдэгч Боржигон овогт Жавхланбатын Батсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгуулийн ял шийтгэлийг тэдний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг үүрэг болгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнэ, Ц.Гансүх, Ж.Батсайхан нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
10. Ялтан Р.Мөнх-Эрдэнэ, Ц.Гансүх, Ж.Батсайхан нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
11. Энэ хэрэгт Р.Мөнх-Эрдэний эзэмшлийн 61-11СЭҮ улсын дугаартай, “Тоёота камри” маркийн тээврийн хэрэгсэл, Ц.Гансүхийн эзэмшлийн 51-51СЭА улсын дугаартай, “Тоёота марк 2” маркийн тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан ялыг биелэгдтэл хэвээр үлдээсүгэй.
12. Ялтан Р.Мөнх-Эрдэнэ, Ц.Гансүх, Ж.Батсайхан нарт урьд авсан хувийн 18 баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ