| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00994/И |
| Дугаар | 184/ШШ2016/00778 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2016/00778
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3-р хороо, ЭТНО, “Пийс таур” барилга 7 давхар 705 тоотод байрлах “ВишнФанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Хилчин хотхон 12 байр 128 тоотод оршин суух, эмэгтэй, ШВ77091308 регистрийн дугаартай, Оргодолын Отгонсүрэнд холбогдох
зээлийн гэрээний үүргийн биелэлт 1 285 320 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “ВишнФанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч тусгай активын ажилтан Б.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
О.Отгонсүрэн нь 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “ВишнФанд” ББСБ-ын Улаанбаатар-2 салбараас 10218799 тоот зээлийн гэрээ байгуулан 2 500 000 төгрөгийн зээлийг “Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх” зориулалтаар 18-н сарын хугацаатай сарын 2,7 хувийн хүүтэй зээлж авсан. 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч О.Отгонсүрэн нь үндсэн зээл 1 141 710 төгрөг, хүү 135 110 төгрөг, нотариатын зардал 8 500 төгрөг, нийт 1 285 320 төгрөгийн төлбөртэй байна.
Иймд хариуцагч О.Отгонсүрэнгээс зээлийн үлдэгдэл төлбөр болон хүү төлбөр 1 285 320 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Отгонсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Би нэхэмжилсэн 1 285 320 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ны дотор төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “ВишнФанд” ББСБ хариуцагч О.Отгонсүрэнд холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 1 285 320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
О.Отгонсүрэн нь “ВишнФанд” ББСБ-аас 2015 оны 3 дуаар сарын 13-ны өдөр 2 500 000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 2,7 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлсэн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, 10218799 тоот зээлийн гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “ВишнФанд” ББСБ нь хариуцагч О.Отгонсүрэнгээс 1 285 320 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 1 285 320 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор маргаангүйгээр, бүрэн төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч “ВишнФанд” ББСБ-ын хариуцагч О.Отгонсүрэнд холбогдох 1 285 320 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 17 700 төгрөг, хариуцагчаас 17 700 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хариуцагч О.Отгонсүрэн нь 1 285 320 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр зохигч тохиролцсон болохыг дурдсугай.
4.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ