Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 205

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ, улсын яллагч Г.Энхмаа, шүүгдэгч Б.Ганзориг, түүний өмгөөлөгч А.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ач хариад овогт Баярсайханы Ганзоригт холбогдох эрүүгийн 1931002570164 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Ач хариад овогт Баярсайханы Ганзориг, Монгол улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 3 дугаар баг, Бугант тосгон, Чулуут гудамжны 2-64 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, РД:/РУ87071011/ Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч Б.Ганзориг нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, “Hyundai-2900 LC-3” маркийн экскаватор ашиглан 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 07 дугаар 25-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн “Ерөө” сумын 3 дугаар багийн нутаг Бугант тосгоны “35-ын ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайж олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж, байгаль экологид 4,455,720 /дөрвөн сая дөрвөн зуун тавин таван мянга долоон зуун хорин/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Ганзориг нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, “Hyundai-2900 ” маркийн экскаватор ашиглан 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн “Ерөө” сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг “Гучин тавын ам” гэх газарт иргэн зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж, байгаль экологид 4,455,720 /дөрвөн сая дөрвөн зуун тавин таван мянга долоон зуун хорин/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ганзориг гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж ш үүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: 2 1. Гэрч Б.Батхүрэлийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Ганзоригийн хамт экскаватортой Бугант тосгоны “35-ын ам” гэх нэртэй газар руу очсон. Уг газар очиж 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Ганзориг өөрөө экскаватор бариад миний хувьд туслах ажилтан хийж ойр зуурын ус зөөдөг ажилтай. Тухайн үед Ганзоригийг зөвшөөрөлтэй гэж бодсон. Дараа нь цагдаагийн газар баригдах үед зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал олборлож байсан талаар мэдсэн” гэх мэдүүлэг , 2. Гэрч О.Алтанбаярын 2019 оны 07 дугаар 28-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Бугант тосгоны цагдаагийн хэсгийн алба хаагч, прокурор, бусад албаны хүмүүсийн хамт очиж өөрийн биеэр үзсэн. 35-ын ам гэх газарт ашигт малтмал олборлохоор газрын хэвлийд халдсан байсан” гэх мэдүүлэг, 3. Хохирогч Д.Эрдэнэбулганы 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн: “...Б.Ганзоригт энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, нөхөрлөл байхгүй. Үйл ажиллагаа явуулах зорилгоор хүсэлт өргөдлийг надад гаргаж байгаагүй. Өөр газар “Ерөө” суманд гаргаж байсан эсэхийг би мэдэхгүй. “35-ын ам” гэх газарт ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгогдоогүй” гэх мэдүүлэг, 4. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Болд-Эрдэний 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №18-05- 038/28 дугаартай шинжээчийн дүгнэлт, 5. Шүүгдэгч Б.Ганзоригийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Надад Бугант тосгоны нутаг дэвсгэр “35-ын ам” гэх нэртэй газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй, ашигт малтмал олборлох талаар сум, орон нутгийн удирдлага болон байгаль орчны газарт хандаж хүсэлт, өргөдөл өгч байгаагүй. Миний хувьд хүмүүст мөнгөний өртэй байсан учраас өрөө дарахын тулд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаад улам хүнд байдалд орчихлоо. ...Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг 6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 7. Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, 8. Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №СЭА-86 дугаартай “Hyundai-2900 LC-3” маркийн шар өнгийн экскаваторын өнгө үзэмж, техникийн байдлаас хамаарч, 2019 оны 07 дугаар сарын байдлаар 16,000,000 /арван зургаан сая/ төгрөг болохыг тодорхойлов. Уг экскаватор нь бичиг баримтгүй бөгөөд техник хэрэгслийн их бие дээрх аралын дугаараар үйлдвэрлэгдсэн оныг тогтоон гаргав. Үзлэг хийхэд явах эд анги болон мотор насос өөр маркийн эд ангиудыг хүчээр тааруулж сольсон, гинж катги одон дугуй муудаж дуу орсон, гаднах өнгө үзэмж муудсан, шанага солигдсон сэргээн засварласан хуучин экскаватор байв” гэсэн тодорхойлолт, 9. Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №ТХҮ/118-95 дугаартай үнэлгээний дүгнэлт зэрэг болно. № Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ төгрөгөөр Нийт үнэ, төгрөгөөр Тайлбар 3 1 Алт угаах төхөөрөмж /Скупр/ ш 1 1,000,000 1,000,000 30 скупр аргаар угсарсан үзлэг хийхэд ажиллахгүй байв. 2 Нийт дүн 1,000,000 Хүснэгт “Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 07 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 1,000,000 (нэг сая) төгрөгөөр тогтоов” гэсэн үнэлгээний дүгнэлт, Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Ганзоригийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар. Шүүгдэгч Б.Ганзоригийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 4,455,720 /дөрвөн сая дөрвөн зуун тавин таван мянга долоон зуун хорин/ төгрөгийн хохирол учирсныг төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.Ганзориг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрөө барагдуулсан болон түүний хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганзоригт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг эрх бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэх зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн “Hyundai 2900 LC-3” маркийн экскаватор 1 ширхэг, 30 маркийн скупр /алт угаах төхөөрөмж/ 1 ширхэгийг битүүмжлэлээс чөлөөлж, тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй байна 4 Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилан заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Ганзориг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ач хариад овогт Баярсайханы Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганзоригт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Ганзориг нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Ганзориг нь оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн “Hyundai 2900 LC-3” маркийн экскаватор 1 ширхэг, 30 маркийн скупер /алт угаах төхөөрөмж/ 1 ширхэгийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар Бугант тосгоны “Гучин тавын ам” гэх газарт битүүмжилснийг битүүмжлэлээс чөлөөлж, тус тус улсын орлогод оруулсугай. 

6. Ялтан Б.Ганзориг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 

7. Ялтан Б.Ганзоригт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх 5 хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРГЭРЭЛ