Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 134/ШШ2016/00157

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар С овогт Н-ийн А, Г овогт Н-ийн М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү А.Б-г эцэг Н.А-ын, охин А.Н-ийг эх Н.М-ийн асрамжид тус тус үлдээсүгэй.

3.Зохигч хүүхдийн тэтгэлэг харилцан нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

4.Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Н.М-д ногдох хэсэг болох 16 740 000 төгрөгийн үнэ бүхий 211 толгой мал буюу зүс харгалзахгүй 131 ямаа / үүнээс 50 эм ямаа, 23 эр, 27 эр борлон, 15 эр ямаа, 6 хязаалан эр ямаа, 10 соёолон эр ямаа/, 80 хонь / үүнээс 40 эм хонь, 9 эр төлөг, 11 эм төлөг, 9 эр хонь, 5 хязаалан эр хонь, 6 соёолон эр хонь/-ийг Н.А нь нэхэмжлэгч Н.М-д өгөхөөр тохиролцсоныг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эхийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Н.М, Н.А нарт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчид тус тус мэдэгдсүгэй.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Билгүүнбаярт даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311 850 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 311 850 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.НАРАНЧИМЭГ