| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2016/00131/И |
| Дугаар | 399 |
| Огноо | 2016-07-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух ******* овогт *******ын *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/-д холбогдох автомашины хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, хууль бус эзэмшлээс автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “Иргэн Д.******* нь миний дүү Ц.*******ийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр түр хугацаагаар авч унана гээд аваад өнөөг хүртэл буцааж өгөхгүй байгаа юм. Д.******* нь манай эгч Ц.гийн нөхөр бөгөөд эгч Ц. маань 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өвчний улмаас нас барсан. Эгчийн ажил явдал буяны ажлын үеэр машин хэрэг болно гээд ******* нь уг машиныг *******од түр хугацаагаар унуулахаар амаар тохиролцож өгсөн юм. Гэтэл ******* нь ямар ч холбогдолгүй шалтгаан гаргаж, автомашиныг хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүй маргалдаж 6 сар боллоо. ... талийгаач эгч маань *******тэй хамтарч Да хүрээ зах дээр автомашины сэлбэг худалдаалдаг байсан ба ******* нь энэ машиныг 2014 оны 06 дугаар сард Гонконгоос оруулж ирж байсан. Яагаад энэ машиныг булаацалдаад өгөхгүй байгааг ойлгохгүй байна. Энэ машиныг оруулж ирээд 2015 оны 12 дугаар сар хүртэл ******* өөрөө эзэмшиж, унаж байсан шүү дээ. Хэрэв өөрийнх нь машин мөн байсан юм бол яагаад өмнө нь шаардаж авна гэж байгаагүй юм бэ. ... иймээс энэ машины хууль ёсны эзэмшигч нь Ц.******* мөн болохыг тогтоож, *******ын хууль бус эзэмшлээс гаргуулж эзэмшигчид нь олгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Иргэн ******* нь миний гэр бүлийн амьдралд оролцож эд хөрөнгийг маань булаацалдаж байгаад гомдолтой байна. *******тэй уулзахад та *******тэй өөрөө уулзаж учраа ол гэж хэлж байсан. Би энэ тоёота приус маркийн улсын дугаартай автомашиныг машиныг *******т өгөхөд татгалзах зүйлгүй, гэхдээ эхнэр маань нас бараад нэг жил болоогүй байгаа учир өв нээгдсэний дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өнгөрсөний дараа өгнө. Хэрэв машиныг авна гэвэл энэ машины зэх зээлийн үнэлгээ 5 сая төгрөг байгаа ба энэ мөнгийг өгвөл машиныг өгч болох юм. Учир нь энэ машин бол манай гэр бүлийн дундын хөрөнгө юм. Эхнэр, бид хоёр хуучин машинаа зараад 4,2 сая төгрөгийг *******ийг Гонконг улс руу сэлбэгэнд явахад нь өгч энэ машиныг захиж авчруулж байсан. 2014 оны 06 дугаар сард Гонконгоос оруулж ирж байсан ба *******ээс машинынхаа нэрийг шилжүүлж авъя гэж хэлж байсан боловч шилжүүлж авахаар нэр дамжсан гээд үнэ буурчихдаг юм гэж гэсэн шалтгаанаар хойшлуулж байсан. ******* нь өөрөө 3 машинтай учир надаас болон миний хоёр охиноос машиныг булаацалдахгүй гэдэгт итгэж байна. Хэрэв авна гэвэл өв нээгдсэний дараа энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дэлгэрцэцэг нь Ц.*******ээс олгосон итгэмжлэлийн дагуу хариуцагч Д.*******од холбогдуулж автомашины хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоолгох, түүний хууль бус эзэмшлээс автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хэргийг тал бүрээс нь хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Маргааны зүйл болох Тоёота приус маркийн улсын дугаартай суудлын автомашиныг Ц.******* нь Гонконг улсаас оруулж ирсэн огноог тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр “2004 он” гэж тэмдэглэсэн боловч 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр оруулж ирсэн үйл баримтын талаар зохигч талуудын хэн аль нь маргадаггүй, харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “ ... Эхнэр, бид хоёр хуучин машинаа зараад 4,2 сая төгрөгийг *******т өгч, Гонконг улс руу сэлбэгэнд явахад нь энэ машиныг захиж авчруулж байсан, ... *******ээс машинынхаа нэрийг шилжүүлж авъя гэж хэлж байсан боловч шилжүүлж авахаар нэр дамжсан гээд үнэ буурчихдаг юм гэж гэсэн шалтгаанаар хойшлуулж байсан ... “ гэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... Эгчийн ажил явдал буяны ажлын үеэр буюу 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр машин хэрэг болно гээд ******* нь уг машиныг *******од түр хугацаагаар унуулахаар амаар тохиролцож өгсөн юм. ... Д.******* нь ямар ч холбогдолгүй шалтгаан гаргаж автомашиныг хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүй маргалдаж 6 сар боллоо, ... ******* нь энэ машиныг 2014 оны 06 дугаар сард Гонконгоос өөрөө оруулж ирсэн ба 2015 оны 12 дугаар сарыг хүртэл өөрөө л эзэмшиж, унаж байсан ... “ гэжээ.
Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171-д “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ.”, Монгол Улсын Зам тээврийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 59 дугаартай тушаалаар батлагдсан “Aвтотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 1.8-д “Иргэн, хуулийн этгээд шинээр автотээврийн хэрэгсэл өмчилж авсан бол 72 цагийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх ба иргэний тухайд зөвхөн 16 нас хүрсэн бол түүний нэр дээр холбогдох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ.” гэж заасны дагуу улсын дугаартай, Тоёота приус маркийн автомашины өмчлөгчөөр *******ын ******* бүртгэгдсэн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа, тээврийн хэрэгслийн № дугаартай гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.
Тодруулбал Ц.******* уг автомашиныг 2014 оны 06 дугаар сард Монгол Улсад оруулж ирж өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн үеэс уг автомашиныг өмчлөх эрх түүнд үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.”, хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.” гэж заасан ба хууль ёсны эзэмшигч нь хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т зааснаар өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах, хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн улсын дугаартай, Тоёота приус маркийн автомашиныг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцэх зарчимд үндэслэгдэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг юм. Хариуцагч Д.******* нь автомашиныг эзэмших, өмчлөх эрхтэй болохоо нотлох баримтаар хангалттай нотолж чадаагүй ба автомашиныг гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө тул өв нээгдсэний дараа шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн татгалзлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Хариуцагч жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт баримт, автозам ашигласны төлбөр, автомашины албан татвар төлсөн баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч дээрх баримтуудад машины эзэмшигч, өмчлөгчийг Ц.******* гэж тэмдэглэсэн байх ба хариуцагч Д.******* нь автомашиныг өөрийн эзэмшилд байлгах хугацаандаа холбогдох татвар, төлбөрийг төлсөн нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нөхцөл болохгүй юм.
Иймд шүүх нэхэмжлэгч Ц.*******ийн өмчлөлийн № арлын дугаартай, Тоёота приус0 маркийн, улсын дугаартай суудлын автомашиныг хариуцагч Д.*******ийн эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ автомашины үнийг 5,000,000 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй ба хариу тайлбартаа машины үнийг мөн адил 5,000,000 төгрөг гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******оос 94,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН