Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 564

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч Г.Эсэн,

Шүүгдэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Н.Баяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-н Ч холбогдох эрүүгийн 1910013650488 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, … оны … дугаар сарын …-ны өдөр Төв аймгийн төрсөн, … настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн … дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Б овогт Ц-н Ч

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдснаар:

Яллагдагч Ц.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах давхарт хохирогч Г.Н-ыг түлхэж унагаан хүч хэрэглэж, түүний цүнхтэй эд зүйл болон бэлнээр 400,000 төгрөг, нийт 434.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шидлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би анх ийм хэрэг хийгээгүй гэж бодож байсан. Сүүлдээ камерын бичлэгийг хараад өөрийгөө ийм хэрэг хийсэн гэдгийг мэдсэн. Буруугаа хүлээж үнэн зөвөөр мэдүүлсэн...” гэв.

Хохирогч Г.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... оны … дугаар сарын ..-ны өдөр 11 цагийн үед Хаан банк руу орж тэтгэврээ аваад, .. цагийн үед Хаан банкнаас гараад 19-ийн үйлчилгээний төвийн Мөнхсуврага хүнсний дэлгүүр орж хиам, акбар цай авчихаад цүнхэндээ хийгээд аваад гарсан юм. Тэндээс гараад Хан-Уул дүүргийн давхар руу гэр рүүгээ явж байхад үл таних нэг танихгүй эрэгтэй хүн намайг дагаж орж ирээд араас дагаад яваад байхаар нь “зөрөөд яв” гэж хэлсэн. Тэгээд би явж байхад нөгөө эрэгтэй 3 давхрын голын айлын хаалга нүдээд явсан. Нэг айлаас хүн нь гарч ирээд “тийм айл байхгүй” гэж хэлээд хаалгаа хаах шиг болсон. ...тэр хүн буцаж эргэж доошоо буугаад намайг “гарья” гээд хувцаснаас зуурсан. Тэгээд миний тортой эд зүйлсийн доторхийг тэмтэрч үзээд, мөн миний “…..” цүнхийг тэмтэрч үзсэн. Ингээд миний “…..” цүнхийг булаагаад намайг түлхэж унагаагаад гараад явсан. Орцонд өөр хүн байгаагүй. ...сүүлд цагдаагаас цүнхтэй эд зүйлсийг бичиг баримтууд зэрэг мөнгөнөөс бусад зүйлс бүрэн бүтэн олсныг хүлээн авсан. ...тэтгэврийн 400.000 төгрөг алга болсон...” гэжээ. /хх-н 25х/,

Гэрч Э.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...намайг гэртээ ганцаараа байхад хаалга цохихоор нь янз бүрийн юм асуулгүй шууд хаалганы цоожийг тайлж хагас онгойлгоод хар царайтай хүн согтуу бололтой 50-60 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэгээд би айгаад янз бүрийн юм ярилгүй шууд хаалгаа хаачихсан...” гэжээ /хх-н 95х/

“…..” ХХК-ний …. оны … дугаар сарын …-ны өдрийн Х-172 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /хх-41-42/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-1З/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-14/, Камерын бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл /хх-92/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58/,  ял шалгах хуудас / хх-97/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Ц.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр .... дүүргийн давхарт хохирогч Г.Н-ыг түлхэж унагаан хүч хэрэглэж, түүний цүнхтэй эд зүйл болон бэлнээр 400.000 төгрөгийг дээрэмдэж, нийт 434.000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-6-13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 14х/, “……” ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Х-172 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /хх-41-42/, камерын бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл /хх-92/, хохирогч Г.Н-ын “...“...оны … дугаар сарын …-ны өдөр 11 цагийн үед Хаан банк руу орж тэтгэврээ аваад, 12 цагийн үед Хаан банкнаас гараад 19-ийн үйлчилгээний төвийн М хүнсний дэлгүүр орж хиам, акбар цай авчихаад цүнхэндээ хийгээд аваад гарсан юм. Тэндээс гараад Хан-Уул дүүргийн давхар руу гэр рүүгээ явж байхад үл таних нэг танихгүй эрэгтэй хүн намайг дагаж орж ирээд араас дагаад яваад байхаар нь “зөрөөд яв” гэж хэлсэн. Тэгээд би явж байхад нөгөө эрэгтэй 3 давхрын голын айлын хаалга нүдээд явсан. Нэг айлаас хүн нь гарч ирээд “тийм айл байхгүй” гэж хэлээд хаалгаа хаах шиг болсон. ...тэр хүн буцаж эргэж доошоо буугаад намайг “гарья” гээд хувцаснаас зуурсан. Тэгээд миний тортой эд зүйлсийн доторхийг тэмтэрч үзээд, мөн миний “….” цүнхийг тэмтэрч үзсэн. Ингээд миний “….” цүнхийг булаагаад намайг түлхэж унагаагаад гараад явсан. Орцонд өөр хүн байгаагүй. ...сүүлд цагдаагаас цүнхтэй эд зүйлсийг бичиг баримтууд зэрэг мөнгөнөөс бусад зүйлс бүрэн бүтэн олсныг хүлээн авсан. ...тэтгэврийн 400.000 төгрөг алга болсон...” гэх мэдүүлэг / хх-25/, гэрч Э.М “...намайг гэртээ ганцаараа байхад хаалга цохихоор нь янз бүрийн юм асуулгүй шууд хаалганы цоожийг тайлж хагас онгойлгоод хар царайтай хүн согтуу бололтой 50-60 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэгээд би айгаад янз бүрийн юм ярилгүй шууд хаалгаа хаачихсан...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ц.Ч-д ….. дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Ч-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Г.Н нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 400.000 төгрөг нэхэмжилсэнийг  шүүхийн шатанд  хүлээлгэн өгсөн байх тул хохирол төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 хоног баривчлагдсан болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Ц-н Ч г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц-н Ч-г  2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ц.Ч-ийн шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 2 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Ц.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүний эдлэх ялыг ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                      

                                      

                                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ