Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2016/00039

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2016/00039

                         Улаанбаатар хот

 

 Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.“*******” ХХК-ны нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 2016 оны 06 дугаар сарын 10-наас 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 30-наас 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 25-наас 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-наас 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 21,259,660 төгрөг нийт 42,259,660 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369,249 төгрөгний 184,625 төгрөгийг улсын төсвөөс, 184,625 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

          3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч *******гээс татгалзсан болохыг дурдсугай.

         

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

          5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Д.БАЙГАЛМАА