Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 570

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын яллагч Г.Эсэн,

Хохирогч А.И,

Шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх,

Гэрч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн З овогт Э-н О-д холбогдох эрүүгийн ……….. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, … оны … дугаар сарын …-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, … настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, банкинд ажилтан ажилтай, ам бүл …, эцэг, эх, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, З овогт Э-н О /РД:……/,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Э.О нь ….. дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “…” гэх баарны гадна … оны … дүгээр сарын …-ны шөнийн 04 цагийн орчим А.И той маргалдаж түүний биед санаатайгаар “хамрын баруун угалзанд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би “….” баарнаас шөнө 03 цаг өнгөрч байхад найзтайгаа хамт гарсан. Бид хоёрыг тамхилаад зогсож байхад манай найзын машин руу 2 эмэгтэй хүн суучихсан байсан. Тэгэхээр нь би очоод машин андуурчихсан юм биш үү гээд учирлаж тайлбарлаж хэлсэн. Тэгтэл хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. Тэгэхээр нь яагаад ингэж байгаа юм бэ гэхэд би өөрийнхөө машинд суучихсан байна гэсэн. Тэгтэл араас А.И хүрч ирсэн. А.И нилээн согтуу байсан ба намайг шууд заамдаж авсан. Тэр үед хажууд “…” баарны хамгаалагч байсан болохоор хамгаалагчийг дуудаад салгасан. Ийм л процесс болсон. Миний бодлоор хамгаалагч бүгдийг харсан байх ёстой...” гэв.

Хохирогч А.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед машин андуурч суусан хүн бол манай эхнэр, эхнэрийн найз хоёр юм. Манай эхнэр найз О-н хамт “RX биш Harrier” маркийн хар өнгийн машинтай түрүүлж ирсэн юм байна лээ. Бид нарыг гарахаас өмнө О найзыгаа дуудаад машинаа аваад явчихсан байсан ба О-н утас руу  эхнэр маань залгаад  холбогдож чадаагүй. Тэгээд манай эхнэр, Х гэдэг найзынхаа хамт … баарнаас гараад найзынхаа машиныг андуураад Т-н машинд орж суусан байсан. Тухайн үед машиных нь хаалга нь онгорхой байсан юм байна лээ. Би Ц гэдэг найзынхаа хамт тамхи татаад зогсож байгаад араас нь очсон. Тэгээд очоод удаагүй байтал О найзынхаа хамт гараад ирсэн юм. Би эхлээд учрыг нь ч олоогүй, машин андуурч суусан гэдгийг. Эд нарын машины хойхон нь бид хоёр зогсож байсан юм. Анх маргалдах шалтгаан нь машин андуурч суусан манай эхнэрийн буруу болсон. Эхлээд энэ хэд үл ойлголцсон байсан. Манай эхнэрийг элдэв янзаар хэлсэн байсан. Тухайн үед бид хоёр яагаад маргалдсан гэхээр тэр хэрүүлээс болоод маргалдсан. Би машин андуурч суусан байсныг нь ойлгож байсан. О бид хоёр нэг нэгнийгээ заамдсан байхад … баарны хамгаалагч ирж салгасан. Хамгаалагч явсаны дараа О ирж намайг цохисон. Тэгээд манай найз Ц намайг машинд суулгасан. Би хамар руугаа цохиулаад  хамраас цус гарсан. Би зүгээр л цус гарч байгаа юм байна гэж бодтол хамар сэтэрчихсэн байсан. Ингээд гэмтлийн эмнэлэгт ирсэн. Тэгээд эхнэр бид хоёр Хан Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн. Тийм процесс болсон. Хэрэв би хамар цохих төдий цус гараад л өнгөрсөн бол гэмтлийн эмнэлэг орох ч үгүй  цагдаа, шүүхийн байгууллагын ажилд хүндрэл учруулаад явахгүй байх байсан. Нэмж хэлэхэд Ө гэдэг байцаагч миний утсыг Оад өгч уучлалт гуйж очоорой гэсэн үү ? эсвэл О өөрөө миний утасны дугаарыг олж авсан уу гэдгийг сайн мэдэхгүй байна. О манай ажил дээр ирж надтай уулзсан. Яг нөгөө андуурсан машин, нөгөө найзтайгаа ирсэн. Тэгээд надаас уучлалт гуйсан.  Тэгээд гадаадад сургуульд явах гэж байгаа амьдралдаа ийм алдаа хийчмээргүй байна гэсэн. Тэгэхээр нь би энэ залууг өөр шигээ бодсон. Өөрт нь миний хамар жаахан сорвитой эдгэрчихсэн гэдгээ хэлсэн. Гэтэл прокурор дээр бичиг хийгээд өгчихдөг юм байна. Өөрийгөө гэмтээсэн болгоод биччих гээд бид хоёр хамт прокурорын газарт очсон. Өөрийхөө хамар руу цагаараа цохисон гэдэг санаа нь өмгөөлөгч, О хоёрын санаа байсан. Яг үнэнийг хэлэхэд ямар ч мэдрэл муутай хүн өөрийнхөө гараар өөрийгөө цохихгүй нь ойлгомжтой. Би энэ бичгийг бичих хүртлээ ямар нэгэн хуулийн  мэдлэг надад байхгүй байсан. Би энэ хүн болон өмгөөлөгчийнх нь үгээр явж байсан. Дараа нь өмгөөлөгч нь над руу ярьж байсан. Би өөрийн санаагаа хэлэхэд миний санааг өмгөөлөгч нь ойлгосон байсан. Надад  Оад ямар нэгэн өс санасан зүйл байхгүй. Прокурор дээр бичиг өгөөд салдаг юм бол хэргээ шийдүүлээд салцгаая гэдгээ хэлсэн. Би хамар оёдолтой байсан учраас ажлаа алдаад 7 хоног явж чадаагүй. Би тухайн үедээ 800.000 төгрөг гэж хэлсэн. О ч өөрөө би чамд зүгээр байхгүй ээ гэж хэлж байсан. Бичиг өгсний дараа гарч ирчихээд бид  хоёр ярилцаад 800.000 төгрөг арай дэндүү байна гэхээр нь за за 500.000 төгрөг өгчих гэхэд хэрэг шийдэгдсэний дараа 500.000 төгрөг өгөхөөр болоод  бид хоёр гараа барилцаад салцгаасан. Түүнээс хойш миний бичиж өгсөн бичигнээс болоод байцаагч надад уурлаж “Чи чинь одоо ямар тэнэг үйлдэл хийдэг юм бэ? өөрөө хохирогч нь байж одоо юу яриад байгаа юм бэ” гэсэн. Би яг үнэндээ шүүх цагдаагийн байгууллагын ажлыг хүндрүүлээд, ойлгоогүй, хүндлээгүй. Хувь иргэн байж өөрөө өргөдөл бичиж өгчихөөд дахин өргөдөл бичээд явж л байдаг тэнэг алхам хийсэн байна лээ. Тэрийгээ би сүүлд нь ойлгосон.  Би цагдаад хандаагүй байсан бол энэ хүн шүүхийн ширээний ард зогсохгүй, сэтгэл зүйн хувьд ч сайхан байх байсан байх.  Оад хандаж хэлэхэд “чи баарны гадаа нэг хүний хамрыг цохиж болдог юм байна гэдэг ойлголттой үлдэх байсан байх. Энэ явдал  надад айхтар том сургамж болж байна. Чиний амьдралын хувьд хамгийн бага шийтгэл байж магадгүй, гэхдээ чамайг ололгүй өнгөрсөн бол чамд илүү том шийтгэл хожим ирэх байсан байх аа. Энэ нийгэмд хууль сахиулах ажлаа хийж яваа прокурор, шүүгч, мөрдөгч, цагдаа нарын ажлыг хүндрүүлсэндээ уучлалт гуйж байна...” гэв.

Гэрч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Х гэдэг найзынхаа хамт О  гэдэг найзынхаа утас руу нь залгахад утас нь  холбогдохгүй болохоор нь гадаа машиндаа байгаа юм байх гэж бодоод гарсан. Адилхан Harrier маркийн хар өнгийн машины хаалга нь онгойрхой болохоор нь ороод суусан. Гэтэл лүкийг нь хараад мэдэнгүүтээ биш байна андуураад суучихаж гээд бууж байтал өөдөөс нэг өндөр туранхай залуу, энэ нүдний шилтэй залуу буюу О  2 ирэхээр нь уучлаарай машиныг чинь андуурчихсан байна гэж хэлсэн. Гэтэл тэр хоёр бид нар тамхилаад зогсож байгаад гайхаад хүрээд ирлээ гэсэн. Тэгэхээр нь манай найз адилхан ийм машинтай байсан юм. Машиндаа суучихсан юм байх гэж бодоод иртэл  хаалга нь онгорхой байсан шүү уучлаарай гээд зөрөөд буусан. Тэгтэл манай нөхөр, Цтой хамт ирээд юун баахан залуучууд вэ? гээд энэ хэд хоорондоо үл ойлголцоод. О манай нөхөр хоёр хоорондоо муудалцсан. Бид хоёрыг буцаад явж байтал О дуртайдаа ирээд машинд суучихсан юм биш үү гэх зүйл хэлсэн. Манай нөхөр анх намайг ямар машинтай ирснийг мэдээгүй болохоор залуучууд ирж хоргойж байгаа юм байна гэж бодсон юм шиг байгаа юм. Энэ хоёр хоорондоо заамдалцаж аваад муудалцаад нилээн хэдэн минут болсон. Бараг 20 минут болсон байх. Гэтэл цаанаас хамгаалагч нь ирсэн ба дуудлагын жолооч ирээд Ц, И хоёрыг машинд суулгаад хөдөлтөл хамарнаас нь цус гоожоод байна гээд хартал хамар нь онгорхой сэтэрчихсэн байсан. Ийм үйлд явдал болсон...” гэв.

Хохирогч А.И мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цагийн орчим найз М, О, Х, Ц нарын хамтаар орчихоод 01 дүгээр сарын 20-ны шөнө 03 цаг 30 минутын орчим гарсан. М, Х 2 машины зогсоол дээр байсан марк, дугаарыг нь мэдэхгүй нэг машины хаалгыг татаад дотор нь ороод би Цын хамт машиных нь гадна зогсож байхад үл таних 3-4 залуу ирсэнээ миний машинд хэн суусан бэ? гэхэд М Х 2 бууж ирээд хамт зогсож байхад тэр залуучууд дайраад хэл, амаар доромжлоод байж байхад баарны 2 хамгаалагч бид нарыг салгаж байхад хар хувцастай, шар царайтай, нүдний шилтэй залуу хамар руу нэг удаа гараараа цохихоор нь Цд хэлэхэд Оийн машин байна гэж бодоод хүний машинд суусан байна гээд намайг машинд суулгахад хамарнаас цус гарах шиг болсон. Тэгээд Хд харуулахад хамар сэтэрсэн байна гэхээр нь шууд гэмтлийн эмнэлэг орсон. О над руу утсаар яриад уулзах хэрэг байна гэхээр нь би хаана гээд асуусан чинь Дүүргийн прокурорын газарт уулзая гэхээр нь би за гээд Прокурорын газрын гадна уулзсан чинь О цаас гартаа барьсан байсан. О надаас гуйгаад чи өөрөө өөрийгөө гэмтээсэн гээд утгатай хүсэлт бичээд өгчүүл энэ хэрэг хэрэгсэхгүй болдог гэхээр нь би юу бичихээ мэдэхгүй байсан чинь би хэлээд өгье чи миний хэлсэнийг биччих гэхээр би гараараа бичээд Дүүргийн прокурор Г.Э хүсэлт бичих нь гээд бичсэн чинь Эсэн прокурор байхгүй байсан тэгтэл миний гартаа барьсан хүсэлтийг О аваад энд өгдөг гээд 1 давхарт байдаг бичиг хэрэгт өгсөн би бол өгөөгүй. О тэр хүсэлтийг өгсөн. О над руу тогтмол яриад одоо энэ прокурор дээр шилжинэ “Хохирогч нь прокурорт хүсэлт гаргахаар хэрэгсэхгүй болгодог гэж байна гээд” 03 дугаар сарын эхээр Оын өмгөөлөгч байна гээд нэг хүн над руу залгаад би чиний санааг үйлчлүүлэгч Оаас сонссон эвлэрэлийн гэрээ хийчмээр байна гэхээр нь би мэдэхгүй байцаагчаасаа асууж болно гээд утсаа тасалсан. Би уг нь шүүх хуралд оролцох бодолтой байсан шүүхийн туслах над руу залгаад хүрээд ир гэхээр нь би яваад очсон чинь Оын өмгөөлөгч хүсэлт тавьсан хэлэлцүүлэг хийхийг хүсэж байна гэхээр нь би ямар учиртай бэ? гэхээр нь та өөрөө оролцож болно гэж хэлж байсан. Тэр үед би хэргийн материалыг харсан чинь прокурорын хүсэлтийг хавтаст хэрэгт хийгээгүй гэж утга бүхий бичиг байсан тэгээд уурлаад би юу бичээд байгаа гээд хэлсэн чинь наад прокурор, мөрдөгч нар чинь ажлаа үнэлүүлэх гэж зүтгээд байгаан тэгээд иймэрхүү байдлаар хугацаа хожиж 1 жил болохоор хаадаг гэхээр нь би шүүх хуралд орж болохын муу гээд асуусан чинь бараг оруулахгүй байх талаар яриад байсан орохгүй гээд бичиг өгчих гээд байхаар нь би шүүх хуралд орохын бол худлаа ярьж чадахгүй цохисон нь үнэн юм чинь гээд хэлээд утсаа тасалсан...” гэжээ. /хх-н 11-15, 117-119-р тал/

Гэрч Э.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...2019 оны 01 дүгээр сарын 20-нд Минт бааранд И, М, Х нарын хамт үйлчлүүлж байгаад 04 цагийн орчим баарнаас гарсан. И бид 2 баарны гадна хөшөөний хажууд тамхи татаад зогсож байхад Х, М бид 3 дугаарыг нь хараагүй хар өнгийн RX-450 маркийн автомашинд ороод суухад үл таних 2 залуу ирээд та нар яагаад миний машинд суугаад байгаа юм бэ? миний машинаас зайл гэхээр нь М юу яриад байгаа юм бэ? гээд салоныг нь хараад өөр байхад М уучлаарай гээд хэлсэн чинь машины жолоочийн найз хэл амаар доромжлоод байхаар нь И эхнэр Мийг өмөөрөөд машины эзний найзтай заамдалцаад байж байхад Минт баарны хамгаалагч нар ирээд бид нарыг салгасан. Бид нар явах гэж байхад намхан, махлагдуу, нүдний шилтэй залуу ирээд Итой дахин заамдалцаад байхаар нь би салгасан. Иын хамраас цус гарсан байсан. Тэгээд бид нар удалгүй машиндаа явж байхад дуудлагын жолооч Иыг таны наад хамарнаас чинь цус гараад байна гэхээр нь харахад цус гарсан байсан...”гэжээ /хх-н 23-24-р тал/

Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Минт баарны гадна жолооч авах уу гээд зогсож байхад үл таних залуу ирээд жолооч авъя гэхээр нь машин руу нь очсон чинь дотор нь 1 эмэгтэй суусан 2 эрэгтэй гадна нь байж байсан. Автомашины эзэн юун хүмүүс вэ гэхэд дотор нь сууж байсан эмэгтэй манай найзын машин чи өөрөө хэн юм бэ? гэжхэлсэн. Тэгээд би өөрийн машиндаа сууж байгаад 10 орчим минутын дараа эргээд нөгөө ах дээр очсон чинь явъя гээд зогсоолоос автомашин бариад Кристал тауны эсрэг талд нэгийг нь буулгаад эзнийг нь Энканто таун хотхоны гражид машиныг байрлуулж өгчхөөд явсан. Намайг машин дээр очиход хоорондоо маргалдаад байсан би цохисон үгүйг нь хараагүй маргалдаад байхаар нь би жолооч авахгүй юм байна гээд өөрийнхөө машинд ороод суусан...” гэжээ /хх-н 27-28-р тал/

Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Минт баарны автомашины зогсоол дээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхад үл таних хүмүүс хоорондоо маргалдаж байсан. Тэгээд би очиход энэ 2 залуу миний автомашинд андуурч суусан гэж хэлсэн тэгтэл машины эзэнтэй хамт явж байсан намхан махлагдуу залуу нь “наад 2 залууг чинь алчихна шүү” нэг бол наад машинаа унаад яв, нэг бол би наад 2-г чинь ална гэж хэлж байсан. Тухайн үед би зодооныг салгаж байхад намхан бондгор залуу нь зодуулсан гэх нүдний шилтэй залуугийн нүүр рүү 4 удаа цохиж байсан Би дийлэхгүй болохоор дотор үүрэг гүйцэтгэж байсан Э болон бусад хамгаалагч нарыг станцаар дуудахад гарч ирээд салгасан...”гэжээ /хх-н 29-30-р тал/

Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 23 цагийн орчим Минт бааранд ороод шөнө 04 цагийн үед харихаар болоод М бид 2 түрүүлээд гараад явсан. Тэгээд Минт баарны автомашины зогсоол дээр байсан Оийн авто машиныг андуурч хар өнгийн Харриер маркийн машин дээр очсон чинь найз М ороод суусан чинь дуудлагын жолооч гээд нэг залуу машины үрүүлийн ард суусан чинь М тэр жолооч залуутай маргалдаад байх шиг байсан. Тэр үед үл таних 2 залуу Минт баарнаас гарч ирээд бид нарыг яагаад хүний машинд сууж байгаа юм бэ? гээд хэл амаар доромжлоод байсан тэр үед Мийн нөхөр И цаанаас гарч ирээд юу болоод байгаа юм бэ? гээд асуусан чинь та нар хүний машинд суучихаад юу яриад байгаан гээд маргалдаад зогсож байсан. И үл таних маргалдсан гэх 25-30 орчим насны 165-168 см өндөртэй махлагдуу залуутай бие биенийхээ хувцаснаас заамдалцсан зогсож байсан тэр үед Минт баарны хамгаалагч болон Иын үеэл гэх Ц 2 салгаад Иын өөрийн эзэмшлийн приүс-30 маркийн автомашиныг бариулахаар жолооч дуудаад бид нар явах гээд машинд ороод суусан чинь Иын хамарнаас цус гарсан байхыг мэдсэн тэгээд тэд нар намайг хүргэж өгчихөөд явсан...” гэжээ /хх-н 31-32-р тал/

Гэрч С.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Бид нар маргалдчаад явах гээд Иын машинд суугаад дуудлагын жолоочоор машинаа бариулаад явах гэж байхад И миний хамарнаас цус гараад байна гэхээр нь заалны гэрэл асаагаад харсан чинь хамарны баруун талд нь сэтэрсэн цус гараад байхаар нь би мэдсэн...” гэжээ /хх-н 35-36-р тал/

Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...05 цагийн үед хамгаалагч Оаас хэдэн залуучууд хоорондоо маргалдаад байсан нэгнийхээ машинд андуурч суусан гээд маргаан болоод нүдний шилтэй залуу нэг хүнийг цохисон гэж надаа хэлж байсан болохоос биш би тэр болсон үйл явдалыг хараагүй мэдээгүй байсан...” гэжээ. /хх-н 37-38-р тал/

Гэрч Ч.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Хамрын баруун талд угалз хэсэгт шархтай хамрын орчимд хаван ихтэй ерөнхий байдал ухаан санаа саруул 2 талд хүүхэн хараа гэрлийн урвал жигд байсан...” гэжээ./хх-н 125-126-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №1525 тоот шинжээчийн дүгнэлтэд: “... А.Иын биед хамрын баруун угалзанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-н 41-р тал/

Шинжээч эмч Т.Ч-О “...Гараа атгаж цохивол үений төвгөр хэсэг тааруул үүсэх боломжтой. Намайг харахад таславчийн хугарал байгаагүй хамрын угалзны шарх байсан учираас би үзлэг хийж дүгнэлт гаргасан...” гэжээ /хх-н 120-122-р тал/

Гэмтэл согог судлалын үндэсний төвд хохирогч А.И 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 цаг 56 минутанд бүртгүүлж үзүүлсэн тухай баримт /хх-н 73-р тал/, Камерийн хяналтын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8-10-р тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-62/,  ял шалгах хуудас / хх-61/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Э.О нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны гадна 2019 оны 01 дүгээр сарын 20-ны шөнийн 04 цагийн орчим А.Итой маргалдаж, түүний биед санаатайгаар “хамрын баруун угалзанд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Иын  “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цагийн орчим найз М, О, Х, Ц нарын хамтаар орчихоод 01 дүгээр сарын 20-ны шөнө 03 цаг 30 минутын орчим гарсан. М, Х 2 машины зогсоол дээр байсан марк, дугаарыг нь мэдэхгүй нэг машины хаалгыг татаад дотор нь ороод би Цын хамт машиных нь гадна зогсож байхад үл таних 3-4 залуу ирсэнээ миний машинд хэн суусан бэ? гэхэд М Х 2 бууж ирээд хамт зогсож байхад тэр залуучууд дайраад хэл, амаар доромжлоод байж байхад баарны 2 хамгаалагч бид нарыг салгаж байхад хар хувцастай, шар царайтай, нүдний шилтэй залуу хамар руу нэг удаа гараараа цохихоор нь Цд хэлэхэд Оийн машин байна гэж бодоод хүний машинд суусан байна гээд намайг машинд суулгахад хамарнаас цус гарах шиг болсон. Тэгээд Хд харуулахад хамар сэтэрсэн байна гэхээр нь шууд гэмтлийн эмнэлэг орсон...” гэх мэдүүлгээр, гэрч Э.Цын “...2019 оны 01 дүгээр сарын 20-нд Минт бааранд И, М, Х нарын хамт үйлчлүүлж байгаад 04 цагийн орчим баарнаас гарсан. И бид 2 баарны гадна хөшөөний хажууд тамхи татаад зогсож байхад Х, М бид 3 дугаарыг нь хараагүй хар өнгийн RX-450 маркийн автомашинд ороод суухад үл таних 2 залуу ирээд та нар яагаад миний машинд суугаад байгаа юм бэ? миний машинаас зайл гэхээр нь М юу яриад байгаа юм бэ? гээд салоныг нь хараад өөр байхад М уучлаарай гээд хэлсэн чинь машины жолоочийн найз хэл амаар доромжлоод байхаар нь И эхнэр Мийг өмөөрөөд машины эзний найзтай заамдалцаад байж байхад Минт баарны хамгаалагч нар ирээд бид нарыг салгасан. Бид нар явах гэж байхад намхан, махлагдуу, нүдний шилтэй залуу ирээд Итой дахин заамдалцаад байхаар нь би салгасан. Иын хамраас цус гарсан байсан. Тэгээд бид нар удалгүй машиндаа явж байхад дуудлагын жолооч Иыг таны наад хамарнаас чинь цус гараад байна гэхээр нь харахад цус гарсан байсан...” гэх мэдүүлгээр, гэрч Г.Г “...2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Минт баарны гадна жолооч авах уу гээд зогсож байхад үл таних залуу ирээд жолооч авъя гэхээр нь машин руу нь очсон чинь дотор нь 1 эмэгтэй суусан 2 эрэгтэй гадна нь байж байсан. Автомашины эзэн юун хүмүүс вэ гэхэд дотор нь сууж байсан эмэгтэй манай найзын машин чи өөрөө хэн юм бэ? гэж хэлсэн. Тэгээд би өөрийн машиндаа сууж байгаад 10 орчим минутын дараа эргээд нөгөө ах дээр очсон чинь явъя гээд зогсоолоос маркийн автомашин бариад Кристал тауны эсрэг талд нэгийг нь буулгаад эзнийг нь Энканто таун хотхоны гражид машиныг байрлуулж өгчхөөд явсан. Намайг машин дээр очиход хоорондоо маргалдаад байсан би цохисон үгүйг нь хараагүй маргалдаад байхаар нь би жолооч авахгүй юм байна гээд өөрийнхөө машинд ороод суусан...” гэх мэдүүлэг, Гэрч Б.Оын “...2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Минт баарны автомашины зогсоол дээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхад үл таних хүмүүс хоорондоо маргалдаж байсан. Тэгээд би очиход энэ 2 залуу миний автомашинд андуурч суусан гэж хэлсэн тэгтэл машины эзэнтэй хамт явж байсан намхан махлагдуу залуу нь “наад 2 залууг чинь алчихна шүү” нэг бол наад машинаа унаад яв, нэг бол би наад 2-г чинь ална гэж хэлж байсан. Тухайн үед би зодооныг салгаж байхад намхан бондгор залуу нь зодуулсан гэх нүдний шилтэй залуугийн нүүр рүү 4 удаа цохиж байсан. Би дийлэхгүй болохоор дотор үүрэг гүйцэтгэж байсан Э болон бусад хамгаалагч нарыг станцаар дуудахад гарч ирээд салгасан...” гэх мэдүүлгээр, гэрч Б.Хгийн “...2019 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 23 цагийн орчим Минт бааранд ороод шөнө 04 цагийн үед харихаар болоод М бид 2 түрүүлээд гараад явсан. Тэгээд Минт баарны автомашины зогсоол дээр байсан Оийн авто машиныг андуурч хар өнгийн Харриер маркийн машин дээр очсон чинь найз М ороод суусан чинь дуудлагын жолооч гээд нэг залуу машины үрүүлийн ард суусан чинь М тэр жолооч залуутай маргалдаад байх шиг байсан. Тэр үед үл таних 2 залуу Минт баарнаас гарч ирээд бид нарыг яагаад хүний машинд сууж байгаа юм бэ? гээд хэл амаар доромжлоод байсан тэр үед Мийн нөхөр И цаанаас гарч ирээд юу болоод байгаа юм бэ? гээд асуусан чинь та нар хүний машинд суучихаад юу яриад байгаан гээд маргалдаад зогсож байсан. И үл таних маргалдсан гэх 25-30 орчим насны 165-168 см өндөртэй махлагдуу залуутай бие биенийхээ хувцаснаас заамдалцсан зогсож байсан тэр үед Минт баарны хамгаалагч болон Иын үеэл гэх Ц 2 салгаад Иын өөрийн эзэмшлийн приүс-30 маркийн автомашиныг бариулахаар жолооч дуудаад бид нар явах гээд машинд ороод суусан чинь Иын хамарнаас цус гарсан байхыг мэдсэн...” гэх мэдүүлгээр, гэрч С.Мийн “...Бид нар маргалдчаад явах гээд Иын машинд суугаад дуудлагын жолоочоор машинаа бариулаад явах гэж байхад И миний хамарнаас цус гараад байна гэхээр нь заалны гэрэл асаагаад харсан чинь хамарны баруун талд нь сэтэрсэн цус гараад байхаар нь би мэдсэн...” гэх мэдүүлгээр, гэрч Б.Эий  “...05 цагийн үед хамгаалагч Оаас хэдэн залуучууд хоорондоо маргалдаад байсан нэгнийхээ машинд андуурч суусан гээд маргаан болоод нүдний шилтэй залуу нэг хүнийг цохисон гэж надаа хэлж байсан...” гэх мэдүүлгээр, гэрч Ч.Тын “...Хамрын баруун талд угалз хэсэгт шархтай хамрын орчимд хаван ихтэй ерөнхий байдал ухаан санаа саруул 2 талд хүүхэн хараа гэрлийн урвал жигд байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1525 тоот шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Т.Ч-О “...Гараа атгаж цохивол үений төвгөр хэсэг тааруул үүсэх боломжтой. Намайг харахад таславчийн хугарал байгаагүй хамрын угалзны шарх байсан учраас би үзлэг хийж дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг, гэмтэл согог судлалын үндэсний төвд хохирогч А.И 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 цаг 56 минутанд бүртгүүлж үзүүлсэн тухай баримт, камерын хяналтын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оад холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид 1.100.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.О-д  оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч А.Ит гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан ба эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч З овогт Э-н Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-н Оыг 1100 нэгж буюу 1.100.000 /  нэг сая нэг зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.О нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Оад оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.

6. Шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  И.ГАНБАТ