| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0566/Э |
| Дугаар | 573 |
| Огноо | 2019-09-04 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 573
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи,
Улсын яллагч Ц.Отгонсүрэн,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
....дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Г овогт Г-н Г-д холбогдох эрүүгийн …………дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, … оны … дугаар сарын …-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, …. настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, захирал ажилтай, ам бүл .., эхнэр, .. хүүхдийн хамт, … дүүрэг, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Г-н Г
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Г.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр .. дүүргийн … дугаар хорооны үйл ажиллагаа явуулж байгаа газарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “Аюулгүй ажилллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас П.Ц амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 4 сард манайх ажлаа эхлээгүй засвар үйлчилгээ хийж байсан юм. Би А гэдэг жолоочдоо засвар үйлчилгээ хийх заавар өгчихөөд өөрөө хотод ажилтай явж байсан юм. Манайд туслах ажилтнаар ажиллаж байсан экскаваторын жолоочийн туслах залуу ирчихсэн байсан юм. Тэдэнтэй хамтарч ажиллаж байгаад ийм зүйл болсон. Ийм асуудал болсныг А надад утсаар мэдэгдэж би яаравчлан газар дээр нь очиж танилцсан ...” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: / хх-н3-10-р тал/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: / хх-н 11-14-р тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Г.П нь над руу залгаад дунд хүү П.Ц нь ....дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрт операторчноор ажиллаж байгаад өөрийн унадаг ковш маркийн хүнд даацын механизмын шанаганы гидер шахдаг цилиндрийг солих гэж байгаад дарагдаж нас барсан талаар хэлсэн юм. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгуй. Өмнө би нэхэмжлэлд оршуулгын зардал нэхэмжилсэн байсан. Гын (зүгээс оршуулга болон бусад зардалд 7 сая төгрөг, мөн эхнэр хүүхдэд нь Баянзүрх дүүрэгт байрлалтай 45 сая төгрөгийн үнэ бүхий 1 өрөө байрыг өгсөн. Иймээс бидний зүгээс одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ялыг нь хөнгөлж өгнө үү гэсэн хүсэлтэй байна...” гэжээ. / хх-н 30, 151-р тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Талийгаач нөхөр маань . оны … дүгээр сарын …-ний өдөр ....дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг хайрганы үйлдвэрт ажиллаж байгаад нас барсан. Хайрганы үйлдвэрийн захирал Г гэх хүн оршуулгын зардал болон бусад мөнгөний тусламжийг бидэнд үзүүлсэн. Охин бид хоёрт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 2-28 тоот 1 өрөө байрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн. Миний зүгээс цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-н 173-р тал/
Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цагийн орчим Б.У цай уучихаад ирье гэж хэлээд явсан хойгуур П.Ц нь улсын дугаартай ковшны гидр хувиарлагчийг УБ улсын дугаартай ковшны гидр хувиарлагчтай солих гээд авч байсан юм. Тухайн үед би УБ улсын дугаартай ковшны гидр хувиарлагчийг авахад бэлдээд тосыг нь цэвэрлэж байсан. Тэгтэл хажуу талын УБ улсын дугаартай ковшны шанага газар унах сул дуу гарсан. Тэгээд гайхаад П.Цийг дуудахад надад хариу өгөөгүй. Тэгэхээр нь би ковшны доод хэсэгт байсан учир мөлхөж очоод П.Цийг хөлнөөс татахад хөдлөхгүй, дугарахгүй байсан юм. Тэгэхээр нь сандран доороос гараад яваад очтол П.Ц нь УБ улсын дугаартай ковшны шанагны зүүн талын цлиндрийн доор, гидр хувиарлагчийг авч байгаад гидр хувиарлагчийн шингэн алдаж ковшны шанага доош бууж шанаганы зүүн гаран доор гидр хувиарлагч авч байсан П.Ц нь хавчуулагдсан байсан учир яаран Б.Уыг дуудаж, эксковаторыг асааж шанаганаас нь машин чирэгч уяж ковшны шанагыг өргөж байгаад хавчуулагдсан П.Цыг авахад нүүрэн тус газар нь цус болчихсон. Ямар нэгэн хөдөлгөөнгүй байсан...” гэжээ. /хх-н 56-57-р тал/
Гэрч Ш.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б.У, П.Ц нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй анхнаасаа гэрээ байгуулж үзээгүй юм. ХАБЭАА-ны зааварчилгааг 2017-2018 онд захирал Г.Г өөрийн биеэр өгч байсан. Түүний дараагаар засаг даргын захирамж гараад ажил зогссоны дараагаар ХАБЭАА-ны зааварчилгаа огт өгөгдөөгүй юм. Тухайн осол болох үед ч ХАБЭАА-ны зааварчилгаа өгөгдөөгүй...” гэжээ /хх-н 44-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүx эмнэлгийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 985 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “... Талийгаачийн биед баруун чамархайн урд хэсгээс хойш суурь ясыг дайрч дагз ясны зүүн хэсэг хүрсэн, зүүн чамархайн урд хэсгээс дагз ясны баруун хэсэг дээш хүрсэн, баруун зуүн зөрсөн ташуу сэлтэрч үйрсэн хугаралтай, баруун нүдний ухархайн дээд хана цөмөрсөн хугарал, тархины баруун духны хэсэг, баруун чамархай, дагзны хэсэгт хатуу хальсан доорхи цусан хураа, тархины суурь болон баруун дагз хэсгийн аалзан хальсан доор цус харвалт, дагзны зүүн баруун хэсгийн хуйхан доорхи цус хуралт өвчүү ясны 2,3-р хавиргатай бэхлэгдэх бүдэрхийн хугарал, духанд шарх зулгаралт, баруун зүүн мөр, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлийг авсаи хүн нь хэвтээ болон суугаа, зогсож байх үед үүсгэгдэнэ. Талийгаач нь нас барх үедээ согтолтгүй байжээ. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болно. Талийгаач нь А/II бүлгийн цустай байна...” гэжээ /хх-н 61-63-р тал/
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Х 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Хэрэг бүртгэптийн 191000997 дугаар хэргийн материалд шинжилгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт, /хх-н 71-74-р тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-81/, ял шалгах хуудас / хх-153/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ....дүүргийн 13 дугаар хорооны үйл ажиллагаа явуулж байгаа газарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасаи “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас П.Цийн амь насыг хохироосон болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Ц “... 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Г.П нь над руу залгаад дунд хүү П.Ц нь ....дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монстрой ХХК-ны карьерын үйлдвэрт операторчноор ажиллаж байгаад өөрийн унадаг ковш маркийн хүнд даацын механизмын шанаганы гидер шахдаг цилиндрийг солих гэж байгаад дарагдаж нас барсан талаар хэлсэн юм. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгуй. Өмнө би нэхэмжлэлд оршуулгын зардал нэхэмжилсэн байсан. Гын зүгээс оршуулга болон бусад зардалд 7 сая төгрөг, мөн эхнэр хүүхдэд нь Баянзүрх дүүрэгт байрлалтай 45 сая төгрөгийн үнэ бүхий 1 өрөө байрыг өгсөн. Иймээс бидний зүгээс одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ялыг нь хөнгөлж өгнө үү гэсэн хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Бийн “...Талийгаач нөхөр маань 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ....дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг хайрганы үйлдвэрт ажиллаж байгаад нас барсан. Хайрганы үйлдвэрийн захирал Г гэх хүн оршуулгын зардал болон бусад мөнгөний тусламжийг бидэнд үзүүлсэн. Охин бид хоёрт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 2-28 тоот 1 өрөө байрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн. Миний зүгээс цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Г.Аын “...2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цагийн орчим Б.У цай уучихаад ирье гэж хэлээд явсан хойгуур П.Ц нь УБ улсын дугаартай ковшны гидр хувиарлагчийг УБ улсын дугаартай ковшны гидр хувиарлагчтай солих гээд авч байсан юм. Тухайн үед би УБ улсын дугаартай ковшны гидр хувиарлагчийг авахад бэлдээд тосыг нь цэвэрлэж байсан. Тэгтэл хажуу талын УБ улсын дугаартай ковшны шанага газар унах сул дуу гарсан. Тэгээд гайхаад П.Цийг дуудахад надад хариу өгөөгүй. Тэгэхээр нь би ковшны доод хэсэгт байсан учир мөлхөж очоод П.Цийг хөлнөөс татахад хөдлөхгүй, дугарахгүй байсан юм. Тэгэхээр нь сандран доороос гараад яваад очтол П.Ц нь УБ улсын дугаартай ковшны шанагны зүүн талын цлиндрийн доор, гидр хувиарлагчийг авч байгаад гидр хувиарлагчийн шингэн алдаж ковшны шанага доош бууж шанаганы зүүн гаран доор гидр хувиарлагч авч байсан П.Ц нь хавчуулагдсан байсан учир яаран Б.Уыг дуудаж, эксковаторыг асааж шанаганаас нь машин чирэгч уяж ковшны шанагыг өргөж байгаад хавчуулагдсан П.Цыг авахад нүүрэн тус газар нь цус болчихсон. Ямар нэгэн хөдөлгөөнгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Эы “...Б.У, П.Ц нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй анхнаасаа гэрээ байгуулж үзээгүй юм. ХАБЭАА-ны зааварчилгааг 2017-2018 онд захирал Г.Г өөрийн биеэр өгч байсан. Түүний дараагаар засаг даргын захирамж гараад ажил зогссоны дараагаар ХАБЭАА-ны зааварчилгаа огт өгөгдөөгүй юм. Тухайн осол болох үед ч ХАБЭАА-ны зааварчилгаа өгөгдөөгүй...” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 985 дугаартай шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд ....дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Г-д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тэнсэж, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Н.Тодгэрэлийн засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ц, Д.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7 сая төгрөг, 45 сая төгрөгний үнэ бүхий 1 өрөө байрыг мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хохирол төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт УБ улсын дугаартай маркийн ковш 1 ширхэг битүүмжлэгдсэнийг битүүмжлэлээс чөлөөлж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г овогт Г-н Г-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г-н Г-г 2 / хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн УБ улсын дугаартай маркийн ковш 1 ширхэгийг битүүмжлэлээс чөлөөлж, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Г нь тэнсэн харгалзсан хугацаанд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Г.Гын засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ