Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 574

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын яллагч Ц.Отгонсүрэн,

Хохирогч Г.Б,

Шүүгдэгч Я.Ш, түүний өмгөөлөгч Ш.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Я-н Ш-т холбогдох эрүүгийн ……….. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. оны … дугаар сарын ..ний өдөр ….. аймагт төрсөн, … настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл …, эхнэр, хуүхдийн хамт ……… дүүргийн оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Я-н Ш

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Я.Ш нь … оны … дугаар сарын …-ны өдөр .. цагийн үед … дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Бтай “зам хаалаа” гэж маргалдан түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь “зүүн ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, хоёр бугалга, зүүн гуяанд цус хуралт, дээд уруул, дээд уруулын дээр хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Я.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.

Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би …..оны … дугаар сарын 10-ны өдөр компани дээрээ ажилтай байсан. .. дүүргийн Байгаль орчны газраас … дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин тэрэг явж болохгүй гэдэг захирамж гарсан. Тэгээд захирал руугаа яриад машин тэрэг яваад байгаа талаар хэлэхэд очоод замыг нь хаа битгий явуулаад бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод ковшоороо хаасан. Тэгээд намайг гаргасангүй гээд л намайг зодсон. Уг нь тойроод гарах боломж байсан. Гэтэл тойроод гарчихгүй намайг зодсоныхоо дараа зүгээр тойроод гараад явчихсан. Тийм л зүйл болсон. Би гаргахгүйгээр нам замыг нь хаасан зүйл байхгүй. Миний биед хамар хугарсан, нүдний ухархааны яс цөмөрсөн. Эмчилгээний зардалд 1 сая төгрөг авсан...” гэв.

Хохирогч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би ковш асаагаад манай компаний талбай дээгүүр яваад байгаа том машины замыг хааж газар ухаж шуудуу татаад байж байтал ачаатай УНТ улсын дугаартай автомашин ирсэн. Жолооч нь бууж ирээд яагаад зам хаагаад байгаа юм гэж асуухаар нь чи явах ёсгүй газраар яваад байгаа учраас замыг хааж байна гэтэл гухайн жолооч би энэ замаар явахгүй бол өөр явах газар байхгүй байна, өөр хаагуур явах ёстой юм гээд надтай хэсэг маргалдсан. Тэгэхээр нь тэр залуугийн зогсож байсан газрын наахан талд нь газар ухтал нөгөө залуу чинь баруун гартаа чулуу барьчихсан ковшийн баруун талын хаалган дээр гарч ирээд надтай хэрүүл хийж байгаад миний зүүн талын шанаа руу хэд цохичихоод ковшоос буусан. Тухайн үед гартаа чулуу бариад намайг цохьсон үгүй би мэдэхгүй ямар ч л байсан гараараа нүүр рүү цохьсон. Би хэсэг шоконд орж ковшиндоо байж байгаад, ковшинд байсан жижиг 80 см орчим урттай төмрийг аваад нөгөө залууг цохьдог юм билүү гэж бодоод буутал нөгөө залуу чи наадхаараа намайг цохих гэж байгаа юм уу май цохь гээд дөхөөд хүрээд ирэхээр би тэр төмрөө газар хаятал чи чадахгүй байж пиздаа минь гээд намайг цохиж зодчихоод яваад өгсөн. ... Би ковшинд сууж байхад тухайн залуу гартаа чулуу барьчихсан гарч ирээд миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохьсон. ... Энэ үед миний зүүн талын хөмсөг сэтэрч цус гарсан чинь тэр залуу яваад өгсөн, ...нийт 5.421.600 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн, мөн 2019 оны 06 дугаар сарын 10-наас 27-ны өдрийг хүртэл 17 хоног ажилдаа явж чадаагүй бөгөөд 1 өдрийн 50.000 төгрөгийн цалинтай ажилладаг ажлаа хийж чадаагүй 850.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ /хх-н 23-24, 26-р тал/

Гэрч Т.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “... Шороон замаар явж байтал шороон замыг нэг ковштой залуу хааж машин явахааргүй болгоод шуудуу ухчихсан байсан. Намайг ирэхэд 2 ачаа аччихсан цагаан, шар машин ирээд зогсчихсон жолооч нар нь нөгөө ковшийн /Г.Б/ залуугаас зам нээгээд өгчих гээд гуйж байсан. Би очоод мөн адил гуйтал ковшийн жолооч /Г.Б/ муу сайн пиздаанууд явдаг замаараа явсангүй гээд уурлаад бид нарын зогсож байсан газрыг ухсан.Тэгэхээр нь бид нар холдсон. Тэгтэл Я.Ш гэх залуу тухайн ковшийн жолооны кабин дээр авирч гараад нөгөө залуу дээр очоод чи хүн аллаа пиздаа минь гэж хэлчихээд буугаад ирсэн. Тэгтэл араас нь нөгөө ковшийн жолооч гартаа 50-60 см урттай арматурын төмөр барьж ковшноосоо бууж ирээд Я.Ш гэх залууг цохих гэж далайсан энэ үед нэг нь гарт нь барьж байсан төмрийг нь барьж аваад булааж шидсэн байх тэгээд тэр хоёр хоорондоо заамдалцаж цохилцсон. Я.Ш гэх залуу тухайн ковшийн жолооч Г.Бын уруул, хөмсөг орчимд нь 2-3 удаа цохьсон.Тэгэхээр нь шар машины жолооч бид хоёр салгасан. ... Бид хоёрыг салгах үед Я.Шын биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй байсан харин өмсөж явсан фудволк нь урагдчихсан байсан. Миний санаж байгаагаар Г.Бын баруун талын дээд уруул, зүүн талын нүд орчмоос нь цус гарч байсан санагдаж байна...” гэжээ. / хх-н 37-38-р тал/

Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хогийн цэгийн хажуугаар өнгөрдөг уулын замаар явж байтал шороон замыг нэг ковштой залуу хааж байсан тэгэхээр нь наагуур чинь гарчихъя гэтэл та манай эзэмшлийн газар дээр машинтайгаа яваад байна гээд уурлаад зам хаасан. Би гуйгаад байж байтал араас 2 машинтай хүн ирээд мөн адил гарах талаар хэлээд байж байтал бид гурвын  зогсож байсан газрыг Г Б ковшоороо хутгахаар нь бид нар холдсон. Тэгтэл Я.Ш гэх залуу ковшийн кабин руу авирч гартал Г.Б нь  Шын мөр орчимд гараараа цохих шиг болсон. Тэгээд тэр хоёр бууж ирээд хоорондоо барьцалдаж авсан. Энэ үед Я.Ш, Г.Бын нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохьсон. Тэгэхээр нь би хажууд байсан нэг залуутай нийлж салгасан...” гэжээ. /хх-н 40-41-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7312 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Г.Бын биед зүүн ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал таславчийн мурийлт, зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, хоёр бугалга, зүүн гуянд цус хуралт, дээд уруул, дээд уруулын дээр, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Нүдний хараа алдалтыг одоогоор тогтоох боломжгүй ...” гэжээ. /хх-н 45-р тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63/,  ял шалгах хуудас / хх-65/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Я.Ш нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны дэвсгэрт иргэн Г.Бтай “зам хаалаа” гэж маргалдан түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь “зүүн ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, хоёр бугалга, зүүн гуяанд цус хуралт, дээд уруул, дээд уруулын дээр хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Бын “...Би ковш асаагаад манай компаний талбай дээгүүр яваад байгаа том машины замыг хааж газар ухаж шуудуу татаад байж байтал ачаатай УНТ улсын дугаартай автомашин ирсэн. Жолооч нь бууж ирээд яагаад зам хаагаад байгаа юм гэж асуухаар нь чи явах ёсгүй газраар яваад байгаа учраас замыг хааж байна гэтэл тухайн жолооч би энэ замаар явахгүй бол өөр явах газар байхгүй байна, өөр хаагуур явах ёстой гээд надтай хэсэг маргалдсан. Тэгэхээр нь тэр залуугийн зогсож байсан газрын наахан талд нь газар ухтал нөгөө залуу чинь баруун гартаа чулуу барьчихсан ковшийн баруун талын хаалган дээр гарч ирээд надтай хэрүүл хийж байгаад миний зүүн талын шанаа руу хэд цохичихоод ковшоос буусан. Тухайн уед гартаа чулуу бариад намайг цохьсон үгүй би мэдэхгүй ямар ч л байсан гараараа нүүр рүү цохьсон. ...Энэ үед миний зүүн талын хөмсөг сэтэрч цус гарсан чинь тэр залуу яваад өгсөн, ... нийт 5.421.600 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Т.Эын “... Шороон замаар явж байтал шороон замыг нэг ковштой залуу хааж машин явахааргүй болгоод шуудуу ухчихсан байсан. Намайг ирэхэд 2 ачаа аччихсан цагаан, шар машин ирээд зогсчихсон жолооч нар нь нөгөө ковшийн /Г.Б/ залуугаас зам нээгээд өгчих гээд гуйж байсан. Би очоод мөн адил гуйтал ковшийн жолооч /Г.Б/ муусайн пиздаанууд явдаг замаараа явсангүй гээд уурлаад бид нарын зогсож байсан газрыг ухсан.Тэгэхээр нь бид нар холдсон. Тэгтэл Я.Ш гэх залуу тухайн ковшийн жолооны кабин дээр авирч гараад нөгөө залуу дээр очоод чи хүн аллаа пиздаа минь гэж хэлчихээд буугаад ирсэн. Тэгтэл араас нь нөгөө ковшийн жолооч гартаа 50-60 см урттай арматурын төмөр барьж ковшноосоо бууж ирээд Я.Ш гэх залууг цохих гэж далайсан энэ үед нэг нь гарт нь барьж байсан төмрийг нь барьж аваад булааж шидсэн байх тэгээд тэр хоёр хоорондоо заамдалцаж цохилцсон. Я.Ш гэх залуу тухайн ковшийн жолооч Г.Бын уруул, хөмсөг орчимд нь 2-3 удаа цохьсон. Миний санаж байгаагаар Г.Бын баруун талын дээд уруул, зүүн талын нүд орчмоос нь цус гарч байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг, гэрч Э.Бгийн “...Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хогийн цэгийн хажуугаар өнгөрдөг уулын замаар явж байтал шороон замыг нэг ковштой залуу хааж байсан. Тэгэхээр нь наагуур чинь гарчихъя гэтэл та манай эзэмшлийн газар дээр машинтайгаа яваад байна гээд уурлаад зам хаасан. Би гуйгаад байж байтал араас 2 машинтай хүн ирээд мөн адил гарах талаар хэлээд байж байтал бид гурвын зогсож байсан газрыг Г.Б ковшоороо хутгахаар нь бид нар холдсон. Тэгтэл Я.Ш гэх залуу ковшийн кабин руу авирч гартал Г.Б нь Я.Шын мөр орчимд гараараа цохих шиг болсон. Тэгээд тэр хоёр бууж ирээд хоорондоо барьцалдаж авсан. Я.Ш, Г.Бын нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохьсон. Тэгэхээр нь би хажууд байсан нэг залуутай нийлж салгасан...” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон №7312 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд ……… дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Я.Шт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Шт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Я.Шт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Г.Бт гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан ба эмчилгээний зардал 6.271.600 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн зүгээс 1.000.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх 5.271.600 төгрөгнөөс нотлох баримтын шаардлага хангасан баримтаар 4.101.600 төгрөгийг шүүгдэгч Я.Шаас гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Г.Б нь цаашид гаргах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Я-н Ш-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я-н Ш-г 450 нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Я.Шт оногдуулсан торгох ялыг  1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Я.Ш нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Я.Шт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Шаас 4.101.600 / дөрвөн сая нэг зуун нэг мянга зургаан зуун / төгрөг гаргуулж, олгосугай.

8. Хохирогч Г.Б нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч Я.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  И.ГАНБАТ