| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0539/Э |
| Дугаар | 576 |
| Огноо | 2019-09-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.3.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 576
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи,
Улсын яллагч Н.Пүрэвтогтох,
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа
Гэрч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Б.Э-д холбогдох эрүүгийн …………… дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, …. оны … дугаар сарын …-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, … настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, …. дүүргийн оршин суудаг,
- урьд 1997 онд ….. дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20.000 торгох ялаар,
- 1988 онд ……. дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 131 дүгээр зүйлийн 131.2 дугаар зүйлд зааснаар 3 жил хорих ялыг тэнссэн,
- 1999 онд ……. дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 287 дугаар зүйлийн 287.3 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,
- 2002 онд ........... аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял оногдуулж, тэнссэн,
- 2004 онд …….. дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар,
- 2010 онд …… дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,
- 2011 онд ……… дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,
- 2014 онд ………. эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,
- 2017 онд ………. дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар,
- 2018 онд ……..дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б овогт Б.Э
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.Э нь :
1. 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр …………. дүүргийн тоотод оршин суух иргэн Т.Аын өвлийн сууцны түлхүүрийг хулгайлж, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн “Samsung” загварын LCD зурагт, систем хөгжим, үнэртэй ус, MP тоглуулагч зэрэг эд зүйл хулгайлж бусдад 249.000 төгрөгийн хохирол,
2. 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр …… дүүргийн оршин суух иргэн Д.Гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн “Панасоник” маркийн зурагт, эрэгтэй хүний өвлийн нэхий дээл, хөгжим зэрэг эд зүйл хулгайлж бусдад 244.960 төгрөгийн хохирол,
3. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ………... дүүргийн тоотод оршин суух Ш.Сгийн гэрт зурагт янзлаж өгнө гэж орж ирээд жижиг өрөөнийх нь орон дээр байсан хүрэн өнгийн түрийвчин дотроос 1.000.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.000.000 төгрөгийн хохирол,
4. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр …….. дүүргийн тоотод оршин суух Д.Дгийн байшингийн цонхыг хагалж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Хайер” маркийн зурагтыг хулгайлж бусдад 579.900 төгрөгийн, 38.000 төгрөгийн гэм хор учруулсан,
5. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ……. дүүргийн тоотод оршин суух иргэн Т.Тгийн гэрийн түлхүүрийг хулгайлж нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч их гарын шүр, оюу, номин чулуугаар чимэглэж алтаар бүрсэн мөнгөн аяга, 42 инчийн Самсунг маркийн зурагт, шинэ эрэгтэй хүний өвлийн гутал зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 2.416.598 төгрөгийн хохирол,
6. 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ……… аймгийн тоотод оршин суух иргэн П.Нгийн гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч зурагтын кабелийн сувгийн төхөөрөмж, залгуурын хамт хулгайлж бусдад 30.000 төгрөгийн хохирол,
7. 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ……. аймгийн оршин суух иргэн Ц.Жаын гэрээс 530.390 төгрөгийн эд зүйл, бэлнээр 320.000 төгрөг, 22.000 төгрөгийн нэгж зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 872.390 төгрөгийн хохирол,
8. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ………. сумын байрлах иргэн Ж.Тын ажлын байрнаас 17 шил архи, ноолууран малгай, цүнх зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 501.000 төгрөгийн хохирол,
9. 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ………. аймгийн тоотод оршин суух иргэн П.Нгийн 20.000 төгрөгийн барьцаанд тавьсан иргэн Ц.Бын унадаг дугуйг завшиж бусдад 450.000 төгрөгийн хохирол,
10. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ………. дүүргийн тоотод оршин суух Ш.Сд зурагтыг янзалж өгнө, төхөөрөмж хэрэгтэй гэж итгүүлэн бусдыг төөрөгдөлд оруулж, 50.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Т.Т гэдэг айлаас 42 инчийн Самсунг маркийн хар өнгийн зурагт авсан. Тэднийхээс их гарын шүрэн, оюу наалттай аяга аваагүй. Эхлээд надаас аяганы үнэ 5.250.000 төгрөг нэхэж байснаа сүүлдээ 2 сая төгрөг нэхээд байгааг ойлгохгүй байгаа. Бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Гэрч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Манай хамгийн бага хүүхэд байгаа юм. Бид 5-6 хүүхэд хүмүүжүүлсэн. Хамгийн бага хүүгээ буруу хүмүүжүүлсэн. Багаас нь хүссэн бүх зүйлийг нь биелүүлж өгсөөр байгаад муу зан сургасан. Архины хамааралтай болчихсон хүн байгаа юм. Архи уугаад л гар утас ч юм уу, айлын зурагт ч юм уу аваад тэр мөнгөөр нь караокед суусан дуулдаад байдаг юм. Найз нөхөд нь гэхээр шоронгоор явсан шоронд хамт байсан нөхдүүд нь байгаад байдаг. Тэдэнтэйгээ нийлээд ууж идээд яваад байдаг. Би Эыг ажилд оруулж нийгэмшүүлэхээр нилээн олон удаа оролдож үзсэн. Ямар ч байсан энэ шалбаагнаас нь гаргаад үзье гэдэг байсан. Өөрөө явахаараа мэргэжилгүй болохоор барилга дээр болон гүний уурхай, жоншонд ажилласан боловч хэд хоног ажиллуулаад цалин мөнгийг нь өгөхгүй гаргачихдаг юм. Тэгэхээр энэ бэлэн мөнгө хэрэгтэй болоод архи ууж баар саваар явдаг юм шиг байгаа юм. Хүн хулгайчаас айгаад хаалга үүдээ түгжээд байгаа. Хүн юунаас айдаг юм хулгайчаас айж байгаа гэдгийг нь би Эад зөндөө хэлдэг юм. Би энэ хүмүүсийн хохирлыг төлье гэж бодож байгаа. Э ч төлөөд өгөөч гээд гуйгаад байгаа юм. Гэтэл бид 2 тэтгэвэрийн зээлтэй болохоор төлж болохгүй байгаад байгаа юм. Зарим хүмүүсийн хохирол айхтар байгаад байгаа юм. Нэг айлын 32 инчийн зурагт авсан байгаа юм. Би тэрийг төлье гэтэл дэлгүүрт цоо шинэ зурагт 300.000 төгрөг байна. Гэтэл тэр хүний нэхэмжилсэн мөнгө нь 620.000 төгрөг байна гэх жишээний. Мөн нэг айлаас бэлэн 300.000 төгрөг авсан гэдэг боловч тэр нь 1 сая төгрөг нэхэмжилсэн байна лээ. Байцаагч залуу намайг тэр хүмүүстэй нь очоод уулзчих гэсэн боловч уулзаж чадалгүй байтал прокуророор дамжаад хүрээд ирчихлээ. Арай залуу байсан бол Эын 3 сая төгрөгийг төлчих байлаа нас 70 гарчихсан, тэтгэврийн зээлийн хугацаа хүлээгээд төлж чадахгүй байна. Өөрт нь хохирлоо төлчих боломж байсан. Би хивс угаадаг машин олж өгсөн боловч шоронд. Хивс угаавал 20-40 мянган төгрөгний орлоготой байдаг. Хивс угаагч нь одоо айлд байгаа. Тэгээд архи уугаад хүний итгэл эвдээд байгаа юм...” гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-9-р тал/
2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 56-62-р тал/
Хохирогч Т.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Замын үүд рүү хувийн ажлаар явсан ба гэрийнхээ түлхүүрийг найз Угийн машинд сууж байхдаа өгсөн. Тэндээсээ Вокзал орж Замын-Үүдийн машинд суусан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өглөө манай хүү Э гэрт хулгай орсон байна. Зурагт хөгжим алга болсон байна гэхээр нь цагдаад мэдэгдэхгүй яасан юм бэ? цагдаад хэл гээд манай хүү Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний У үлдээсэн түлхүүр манай гэрт цоожтой цуг байсан гэж манай хүү хэлж байсан. Манай гэрээс хүү Эын үнэртэй ус, МР тоглуулагч алга болсон байсан, хүүгийн үнэртэй ус Угийн машинд хувцсаа орхиж буусан Эын цүнхэн дотроос гарч ирсэн тул Э манай гэрээс хулгай хийсэн байх...” гэжээ /хх-н 15-16 -р тал/
Гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Үүдний амбаарын гэрэл асаатай байсан. Байшинд ороход 32 инчийн Самсунг маркийн зурагт, Bloot нэртэй систем хөгжим 2 ширхэг өсгөгчийн хамт алга болчихсон байсан. ...Ээж рүү залгаж түлхүүрээ яасан талаар асуухад ээж найз У гэх хүнийг гэрт чинь түр байж байя гээд гуйгаад байхаар нь үлдээчихсэн гэж хэлсэн...” гэжээ. /хх-н 18-19-р тал/
Гэрч Д.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...А-г А бид хоёр суулгаж өгөөд Э миний машинд үлдсэн...Этай уулзаад Аын гэрт хулгай орсон байна гэрийнх нь түлхүүр нь гэрт нь байна гэхэд би аваагүй гэж машинд дотор сууж байгаад машинаас гараад зугтчихсан. Тэгэхээр нь Э А гэрийнх нь түлхүүрийг аваад хулгай хийсэн байж магадгүй гэж бодож байна...” гэжээ /хх-н 20-р тал/
Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би тухайн үед машинд үлдсэн байсан. Тэр үед машины урд талын 2 сандлын дунд тавиур дээр ил байсан Аын гэрийн түлхүүрийг авсан. ...Аын гэрт ирээд түлхүүрээр нь гэрийг нь онгойлгож хананд өлгөөтэй байсан 32 инчийн зурагт, мөн зурагтан дор байсан хөгжмийг аваад гарсан...” гэжээ /хх-н 22-р тал/
Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би зогсоод хаашаа явах уу гэсэн чинь хотын төв орно гэсэн. Тэгснээ ах түр байж байгаарай гэж хэлээд зогсож байсан газраасаа зурагт, хөгжим аваад машины багажинд хийсэн. ...Тэгснээ ах би саяын багажинд хийсэн юм аа зарчихмаар байна гэсэн. Ахдаа жаахан доош нь татаад 180.000 өгчих гэсэн чинь эхлээд үгүй гэж байснаа ав гэж хэлсэн. Надаас бэлэн мөнгө тоолж аваад машинаас буугаад явсан. ...Саяхан цагдаагаас ярьж байна ирээд уулз, хүнээс авсан юмаа аваад ир гэхээр нь нөгөө танихгүй залуугаас авсан зурагт хөгжим хоёрыг авч ирээд буцааж өгсөн...” гэжээ. /хх-н 24-р тал /
Гэрч С.Э-А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Анх машинд суухдаа хар өнгийн үүргэвчтэй цүнхээ машины хойд тал багажинд хийсэн байсан бөгөөд тэрийгээ авалгүй үлдээгээд явсан байсан. Тэр цүнхийг Аад аваачиж өгтөл цүнхийг нь ухаж үзээд дотроос нь хар өнгийн үнэртэй ус гаргаж ирснээ энэ манайхаас алдагдсан хүүгийн үнэртэй ус байна. Э л хулгай хийсэн юм байна гэж хэлсэн...” гэжээ./ хх-н 26-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05/402 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн №2 “Зурагтны доорх хөгжим байсан шилэн шүүгээний тавцан дээрээс “ гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь Папилон санд 24192, 117230, MN0006100049428 ММ00007100089928 MN00031200021888 MN00052100035538 MN0052100085388 ММ000ӨРШ02194 дугаараар бүртгэгдсэн Б.Эын зүүн гарын алганы хээтэй, ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна...” гэжээ. /хх-н 29-30-р тал/
“Дамно” ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан ХУ2-18- 337, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ХУ2-18-414 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-н 35-36, 37-40-р тал /
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 190-193-р тал/
Хохирогч Д.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Нөгөө залуу та цайны газарт ороод цай аваад сууж бай би гэрээс мөнгө аваад ирье гээд Буянт-Ухаа 1 хороолол руу явахаар нь би цайны газарт ороод хүлээгээд нэлээн удаад байхаар нь миний утсан дээр тэмдэглэж үлдээсэн дугаар руу нь залгахад нөгөө үл таних залуу за би худлаа болчихлоо та одоо гэртээ харь гэхээр нь гайхаад шууд гэртээ харьтал манай гэрийн хаалга онгорхой байхаар нь гэрт яваад ортол хананд байсан 32 инчийн зурагт, өлгүүрт байсан нэхий дээл зэрэг эд зүйл алга байхаар нь эхнэр рүү ярьж хэлээд манай хүү ирээд цагдаад дуудлага өгсөн байсан. ...Би юу бодож хаа хамаагүй танихгүй хүнд түлхүүр өгч байхав дээ тэр хэдийдээ миний түлхүүрийг авчихсан байгаа юм, тэрийг ёстой санахгүй байна, халааснаас л авсан байх даа, би май гэж хэлээд өөрөө түлхүүрээ гаргаж өгсөн асуудал огт байхгүй...” гэжээ /хх-н 201-р тал/
Гэрч Г.Э-А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Хан-Уул дүүргийн тоотод очиж үзэхэд манай аав Г халамцуу байдалтай байсан ба хананд тогтоосон байсан 32 инчийн хар өнгийн Панасоник маркийн зурагт байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм...” гэжээ /хх-н 207-р тал/
2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Дамно ХХК-ний ХУ2-19-029 дугаартай эд зүйлийн үнэлгээ /хх-н 213-214-р тал /
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 241-245-р тал/
Хохирогч Ш.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өдрийн алхаагаа хийж 16 цаг 40 минут орчим хийж байхдаа байрны гадаа гартаа антентай цүнх барьчихсан эрэгтэй хүн явж байхаар нь би чи зурагт засдаг хүн мөн үү гээд гэртээ дагуүлж орж ирээд зурагтаа үзүүлэхэд янзална гэж үзэж байгаад төхөөрөмж хэрэгтэй байна би захиалж өгнө гээд 50.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь би жижиг өрөөнд байсан цүнхнээсээ мөнгө авч өгсөн. Тэгээд тэр залуу зурагт янзалж байгаад 00 руу орчихоод гараад явсан. Тэгээд явсны дараа нь 00 ороход миний жижиг өрөөнд байсан цүнх 00 өрөөнд байсан ба онгойлгож үзэхэд мөнгө байхгүй байсан. Яг 1 сая төгрөг байсан. Би тэтгэврийн мөнгөө авсан. Дээрээс нь цагаан cap болж хамаатан садангууд надад ирж золгоод мөнгө төгрөг өгөөд би нэлээд мөнгөтэй болсон байсан...” гэжээ / 2-р хавтас 5-р тал/
Гэрч Э.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “. Манай өвөө С нь орой утсаар яриад цагаан сараар хүүхдүүд нь ирж золгохдоо өгсөн мөнгийг зурагт засна гэж орж ирсэн хүнд алдсан гэж хэлэхээр нь би гэрт нь очоод цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирсэн...бас цагаан сарын үед тэтгэвэрээ авсан гэж хэлж байсан. Нийтдээ цагаан сарын золголтонд 1.300.000 төгрөг цугларсан гэж хэлж байсан...С гэх хүн нь надад л бүх зүйлээ ярьдаг бөгөөд цагаан сарын үеэр цугларсан мөнгийг нь тоолж цэгцэлж хүлээлгэн өгч байсан юм. Миний тоолж өгөх үед 1.300.000 төгрөг болж байсан бөгөөд 200.000 орчим төгрөгийг нь өөрөө хэрэглэсэн гэж хэлж байсан...” гэжээ / 2-р хавтас 9-р тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзуүлэлтүүд / 2-р хавтас 59-63-р тал/
Хохирогч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ингээд би хүүхдүүдийн хамт 20 цаг 40 минутын орчимд гэртээ иртэл манай байшингийн цонхыг хагалан, цонхон доор байсан загастай байсан аквариумыг хагалж, 32 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан. Манай гэрийн модон араамтай 2 давхар цонх хагарсан, ариун цэврийн хэрэгсэл тавьдаг 4 ширхэг тавцантай тавиурыг тоосгоор цохиж хагалсан байсан...” гэжээ / 2-р хавтас 69-70-р тал/
2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хавтас 81-р тал /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар 27-ны өдрийн 06/682 дугаартай дүгнэлтэд: “... Шинжилгээнд тэнцэж буй 3 дугаартай гарын мөр санд 3,4,6 дугаартай гарын мөр санд MN000610004942, MN005210003553, MN003120002188, MN003120002188, MN000510022865, MN0000ӨРШ02194, 117230, 24192 дугаараар бүрттэгдсэн Б овогтой Эын баруун гарын дунд хуруу, баруун гарын ядам хуруу, зүүн гарын долоовор хурууны дардастай ерөнхий болон дараах хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна...” гэжээ / 2-р хавтас 85-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар 27-ны Нөдрийн 06/682, 06/83 дугаартай “... Шинжилгээнд тэнцэж буй 3 дугаартай гарын мөр санд 3,4.6 дугаартай гарын мөр санд MN000610004942 MN005210003553, MN0031200021В8, MN003120002188, MN000510022865, MN0000ӨРШ02194, 117230, 24192 дугаараар бүртгэгдсэн Б овогтой Эын баруун гарын дунд хуруу, баруун гарын ядам хуруу, зүүн гарын долоовор хурууны дардастай ерөнхий болон дараах хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна...” гэжээ / 2-р хавтас 84-85, 100-101-р тал/
Хэргийн газарт үзлэг:хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2-р хавтас 233-236-р тал/
Хохирогч Т.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Намайг гэртээ ирэхэд манай нөхөр гэрийнхээ үүдэнд 2 дугаар давхрын шатан дээр сууж байсан ба түлхүүрээ алга болгочихсон байсан болохоор гэртээ орж чадалгүй сууж байгаагаа хэлсэн. Гэтэл хаалга түгжилгүй орхисон байсан болохоор хэн нэгэн хүн орж ирээд хаалга түгжилгүй гараад явсан юм шиг санагдаад шууд юу алга болсон байж болохыг бодоод гэр доторх байдлыг ажиглан шалгахад жижиг өрөөний шүүгээн дотор байсан миний алтаар бүрсэн, шүр, оюу, номин чулуугаар чимэглэж шигтгэсэн мөнгөн аяга алга болсон байсан. Ингээд том өрөөнд орж харахад хананд суурилуулсан байсан 42 инчийн Самсунг маркийн хар өнгийн зурагт алга болсон байсан. Алтаар бүрсэн, шүр, оюу, номин чулуугаар чимэглэж шигтгэсэн мөнгөн аяга, 42 инчийн Самсунг маркийн хар өнгийн зурагт, эрэгтэй хүний шинэ өвлийн гутал 1 хос зэрэг алга болсон байна...” гэжээ / 2-р хавтас 244-245-р тал/
Гэрч Т Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 17 цаг 46 минутын үед ээж Т.Тгийн хамт гэртээ ирж, түүнийг гэр рүү нь оруулаад би гадаа орцны үүдэнд зогсож байтал 5 орчим минутын дараа ээж маань яанаа гэрт хулгай орсон шиг байна, хаалга онгорхой, жижиг өрөөнд байсан алтан аяга, том өрөөнд байсан зурагт алга болсон байна” гэж хэлэхэд нь гэртээ ороод харахад зурагт байхгүй байсан болохоор ээжийн 99193340 дугаарын утсаар цагдаагийн 102 дугаарт залган мэдээлсэн...” гэжээ / 2-р хавтас 249-р тал
Гэрч Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд дахин архи согтууруулах ундааны зүйл уух зорилгоор манай гэрийн зүг бид хоёр явсан. Бид хоёр манай гэрийн үүдэнд ирсний дараа тэр хүн манай гэрийн орцны үүдэнд үлдсэн ба би гэр рүүгээ орж 20.000 төгрөг аваад гарсан. Миний санаж байгаагаар 15-16 цаг орчимд би гэрээсээ гарсан. Орцноос гараад бид хоёр хамт 24 дүгээр сургуулийн зүүн талд байдаг Мандухай зочид буудлын эсрэг талд байдаг хүнсний дэлгүүрээс 0.33 литрийн 1 шил Хараа нэртэй архи худалдаж аваад цааш зам дагуу явж хүүхдийн сааданд сууж уусан. Би ойролцоогоор 16 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн ба гэртээ орох гэтэл түлхүүрээ хайгаад олоогүй тул үүдэндээ сууж байтал хөрш айлын залуу манай эхнэр рүү залгаж дуудсан юм шиг байсан. Хүн танихдаа муу ямар ч гэсэн өндөр нуруутай оросж уу төрхтэй шар царайтай нөхөр байх шиг байсан шүү. ...Би түлхүүрээ гинжээр унжуулж зүүж явдаг юм. Тэр нөхөр надтай зэрэгцээд суугаад байсан. Тэр үед миний согтууг далимдуулаад авсан байх. ...Манай хүү Н эхнэр бид хоёрт бэлэглэж байсан алтаар бүрсэн дотроо номин шигтгээтэй тийм аяга байсан гэжээ. / 2-р хавтас 250-р тал, 3-р хавтас 2-р тал/
Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн ойролцоогоор 13 цагийн орчимд Т ахыг найгасан байдалтай 30 гаруй насны өөрөөс нь өндөр хар куртик, хар өмдтэй залуутай хамт орцноос гараад явахыг харсан .Т ах надад хэлэхдээ түлхүүр, утсаа алдчихсан гэж хэлсэн...” гэжээ./ 3-р хавтас 5-р тал/
Гэрч А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би ажил дээрээ байж байтал өндөр нуруутай монхор хамартай оросжуу царайтай залуу надад ирээд зурагт авах уу гэж асуухаар нь би rap утасны засвар ажиллуулдаг ийм эд зүйл авахгүй гэж хэлсэн чинь авчих тэгэх үү гээд бүр намайг шалаад хэсэг зогссон...дараа уулзана шүү гэж баахан юм ярьж байгаад зурагтаа тэврээд гарсан...” гэжээ / 3-р хавтас 6-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06/649 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд тэнцэж буй гарын мөр нь Б овогтой Э гэх нэрээр бүртгэгдсэн хүний гарын дардастай тохирч байна...” гэжээ / 3-р хавтас 12-13-р тал/
2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Дамно ХХК-ний эд зүйлийн үнэлгээний тайлан / 3-р хавтас 38-39-р тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 3-р хавтас 85-38-р тал/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 3-р хавтас 101-103-р тал/
Хохирогч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай байрны мухрын өрөөнд байдаг Э гэр рүү ороод мөнгө байна уу ахдаа түр зээлээч гэж хэлсэн чинь нөгөө манай гэрийн хаалгыг цохиод архи уух уу гэдэг залуу мөнгө байна гэсэн. Тэгэхээр ах нь унадаг дугуйгаа барьцаанд тавиад мөнгө авъя гэсэн. Тэгсэн нөгөө залуу тэг тэг гэхээр 20.000 төгрөг аваад зах руу явсан. Тэгээд зах ороод 30 минут болоод буцаад гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалгыг эвдээд гэр рүү хүн орсон байсан. Мөн нөгөө дугуй авч үлдсэн залуу дугуйг маань аваад яваад өгсөн байсан. Би унадаг дугуйны содон шинжийг санахгүй байна. Зурагтын дөрвөлжин хар хүлээн авагч 1 ширхэг эд зэрэг зүйлс алдсан..." гэжээ. / 3-р хавтас 107-108-р тал/
Гэрч Н.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Н ахтай уулзсан чинь танай гэрт байсан залуу миний унадаг дугуйг аваад манай гэрийн хаалгыг эвдээд зурагтын хүлээн авагч төхөөрөмж авсан гэж хэлж байсан...” гэжээ. / 3-р хавтас 111-р тал/
Капитал зууч ХХК-ийн-2018 оны 08 сарын 02-ны Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай үнэлгээ / 3-р хавтас 126-127-р тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 3-р хавтас 154-155-р тал/
Хохирогч Ц.Жа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр найз Б, Б нарын хамт Бөхөөгийн гэрт 0.75 литрийн хоёр шил архи уусан. Тэгээд би нилээн согтоод хуучин Д төмөр зам үүдэнд сууж байтал үл таних залуу ирээд ахаа пиво уух уу гэхээр нь би тэгвэл тэгье гээд дэлгүүр орсон. Тэгээд нөгөө залуу “Нийслэл" нэртэй лаазтай пиво аваад ирсэн. Тэрнээс нэг лаазтай пиво уугаад юм ярьж байгаад нөгөө залуу ахаа танай гэрт очъё гээд манайх руу явсан. Тэгээд гэрт ирээд авсан пиво ууж байхад ахаа утсаар чинь нэг яръя гээд миний утсаар нэг хүн рүү залгаад байсан. Би тухайн үед хоол хийх гээд мах гаргахаар гал зуухны өрөө рүү орсон байсан. Тэгээд махаа гаргаж тавьчихаад нойр хүрээд унтсан байна лээ. Тэгээд өглөө 09 цагийн үед сэрэхэд нөгөе залуу байхгүй, манай гэрт байсан дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэг, цагаан канттай хар бэлтгэлийн хослол нэг ширхэг, хар захтай цагаан өнгийн бэлтгэлийн цамц нэг ширхэг, хар өнгийн пүүз нэг ширхэг, шинэ цагаан халтар манан хөөрөг нэг ширхэг, бэлэн 320.000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэсэн Groed маркийн утас 1 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон...” гэжээ / 3-р хавтас 170-171-р тал/
2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан / 3-р хавтас 180-181-р тал/
Хохирогч Ж.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Э над руу залгаад би Замын Үүд суманд галчаар ажиллах болчихлоо, маргаашнаас ажилдаа орно, танайд нэг хоночих уу гэхээр нь би Замын-Үүд сумын подволын түлхүүрийг өгөөд чи эртхэн унтаж амраад өглөө эрт ажилдаа яваарай гэж хэлээд гэртээ очиж амарсан. ...21 цаг өнгөрч байхад ажлын байр болох подвол руу орсон чинь өрөөнд байсан татваргүй барааны дэлгүүрээс авсан архи болон чемодан, ноолууран малгай зэрэг эд зүйлс алга болчихсон байхаар нь тээшний хашаанд байдаг манаач Ш руу яриад Э түлхүүр үлдээсэн үү гэж асуусан чинь үлдээгээгүй гэж хэлсэн...Манай ажлын байр болох байрны подволоос нэг бүрийн үнэ нь монгол мөнгөөр 21.000 төгрөгний үнэтэй 1 литрийн “viru” нэртэй архи 11 шил, 19.000 мянган төгрөгний “корп” архи 6 шил, 2017 оны цагаан сарын үеэр Улаанбаатар хотоос 120.000 төгрөгөөр худалдан авч байсан цайвар шаргал өнгийн ноолууран малгай, монгол мөнгөөр 180.000 төгрөгөөр худалдан авч байсан цүнх зэрэг эд зүйлсүүд алга болсон байсан...” гэжээ / 3-р хавтас 236-237-р тал/
Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ- 818/033 дугаартай үнэлгээний тайлан / 3-р хавтас 245-р тал /
Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Ах нь маргааш ажлаас буухдаа унадаг дугуйг чинь унаад очьё үлдээгээд явчих гэхээр нь би Н ахад өөрийн саарал цэнхэр өнгийн рамтай унадаг дугуйгаа үлдээгээд явсан юм. Тэгээд 3 хоногийн дараа унадаг дугуйг чинь алдчихлаа гэж залгаж байсан. Би үнэлгээний байгууллагаар нэхэмжилсэн мөнгөө нэхэмжилж байна ..” гэжээ / 3-р хавтас 115-р тал/
Капитал зууч ХХК-ийн 2018 оны 08 сарын 02-ны Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай үнэлгээ / 3-р хавтас 126-127-р тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 66 тал/, ял шалгах хуудас / хх 138, 206 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн тоотод оршин суух иргэн Т.Аын өвлийн сууцны түлхүүрийг хулгайлж, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн “Samsung” загварын LCD зурагт, систем хөгжим, үнэртэй ус, MP тоглуулагч зэрэг эд зүйл хулгайлж бусдад 249.000 төгрөгийн хохирол,
- 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн тоотод оршин суух иргэн Д.Гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн “Панасоник” маркийн зурагт, эрэгтэй хүний өвлийн нэхий дээл, хөгжим зэрэг эд зүйл хулгайлж бусдад 244.960 төгрөгийн хохирол,
- 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух Ш.Сгийн гэрт зурагт янзлаж өгнө гэж орж ирээд жижиг өрөөнийх нь орон дээр байсан хүрэн өнгийн түрийвчин дотроос 1.000.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.000.000 төгрөгийн хохирол,
- 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн тоотод оршин суух Д.Дгийн байшингийн цонхыг хагалж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Хайер” маркийн зурагтыг хулгайлж бусдад 579.900 төгрөгийн, 38.000 төгрөгийн гэм хор учруулсан,
- 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн тоотод оршин суух иргэн Т.Тгийн гэрийн түлхүүрийг хулгайлж нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч их гарын шүр, оюу, номин чулуугаар чимэглэж алтаар бүрсэн мөнгөн аяга, 42 инчийн Самсунг маркийн зурагт, шинэ эрэгтэй хүний өвлийн гутал зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 2.416.598 төгрөгийн хохирол,
- 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн тоотод оршин суух иргэн П.Нгийн гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч зурагтын кабелийн сувгийн төхөөрөмж, залгуурын хамт хулгайлж бусдад 30.000 төгрөгийн хохирол,
- 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул тоотод оршин суух иргэн Ц.Жаын гэрээс 530.390 төгрөгийн эд зүйл, бэлнээр 320.000 төгрөг, 22.000 төгрөгийн нэгж зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 872.390 төгрөгийн хохирол,
- 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Замын-Үүд сумын байрлах иргэн Ж.Тын ажлын байрнаас 17 шил архи, ноолууран малгай, цүнх зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 501.000 төгрөгийн хохирол,
- 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн оршин суух иргэн П.Ннгийн 20.000 төгрөгийн барьцаанд тавьсан иргэн Ц.Бын унадаг дугуйг завшиж бусдад 450.000 төгрөгийн хохирол,
- 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух Ш.Сд зурагтыг янзалж өгнө, төхөөрөмж хэрэгтэй гэж итгүүлэн бусдыг төөрөгдөлд оруулж, 50.000 төгрөгийг залилан авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Аын “...2018 оны 05 дугаар сарын 14-ний өглөө манай хүү Э гэрт хулгай орж зурагт хөгжим алга болсон байна гэхээр нь цагдаад хэл гэсэн. Манай гэрээс хүү Эын үнэртэй ус, МР тоглуулагч алга болсон байсан, хүүгийн үнэртэй ус Угийн машинд хувцсаа орхиж буусан Эын цүнхэн дотроос гарч ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Эын “...Байшинд ороход 32 инчийн Самсунг маркийн зурагт, Bloot нэртэй систем хөгжим 2 ширхэг өсгөгчийн хамт алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.У “...Этай уулзаад Аын гэрт хулгай орсон байна гэрийнх нь түлхүүр нь гэрт нь байна гэхэд би аваагүй гэж машин дотор сууж байгаад машинаас гараад зугтчихсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эын “...Би Аын гэрийн түлхүүрийг авсан. ...Аын гэрт ирээд түлхүүрээр нь гэрийг нь онгойлгож хананд өлгөөтэй байсан 32 инчийн зурагт, мөн зурагтан дор байсан хөгжмийг аваад гарсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эн “...Би зогсоод хаашаа явах уу гэсэн чинь хотын төв орно гэсэн. Тэгснээ ах түр байж байгаарай гэж хэлээд зогсож байсан газраасаа зурагт, хөгжим аваад машины багаажинд хийсэн. ...Тэгснээ ах би саяын багажинд хийсэн юм аа зарчихмаар байна гэсэн. Надаас бэлэн мөнгө тоолж аваад машинаас буугаад явсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Э-А “...Тэр цүнхийг Аад аваачиж өгтөл цүнхийг нь ухаж үзээд дотроос нь хар өнгийн үнэртэй ус гаргаж ирснээ энэ манайхаас алдагдсан хүүгийн үнэртэй ус байна. Э л хулгай хийсэн юм байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 05/402 дугаартай дүгнэлт, “Дамно” ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний тайлан, хохирогч Д.Гын “...Гэртээ харьтал манай гэрийн хаалга онгорхой байхаар нь гэрт яваад ортол хананд байсан 32 инчийн зурагт, өлгүүрт байсан нэхий дээл зэрэг эд зүйл алга байхаар нь эхнэр рүү ярьж хэлээд манай хүү ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Э-А “...манай аав Г халамцуу байдалтай байсан ба хананд тогтоосон байсан 32 инчийн хар өнгийн Панасоник маркийн зурагт байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг, Дамно ХХК-ний 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ, хохирогч Ш.С “...2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 16 цаг 40 минут орчим байрны гадаа гартаа антентай цүнх барьчихсан эрэгтэй хүн явж байхаар нь би чи зурагт засдаг хүн мөн үү гээд гэртээ дагуулж орж ирээд зурагтаа үзүүлэхэд янзална гэж үзэж байгаад төхөөрөмж хэрэгтэй байна би захиалж өгнө гээд 50.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь би жижиг өрөөнд байсан цүнхнээсээ мөнгө авч өгсөн. Тэгээд тэр залуу зурагт янзалж байгаад 00 руу орчихоод гараад явсан. Дараа нь 00 ороход миний жижиг өрөөнд байсан цүнх 00 өрөөнд байсан ба онгойлгож үзэхэд мөнгө байхгүй байсан. Яг 1 сая төгрөг байсан. Би тэтгэврийн мөнгөө авсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Золжаргалын “... Манай өвөө С цагаан сараар хүүхдүүд нь ирж золгохдоо өгсөн мөнгийг зурагт засна гэж орж ирсэн хүнд алдсан гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгсөн. ...Нийтдээ цагаан сарын золголтонд 1.300.000 төгрөг цугларсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Дгийн “...Би хүүхдүүдийн хамт 20 цаг 40 минутын орчимд гэртээ иртэл манай байшингийн цонхыг хагалан, цонхон доор байсан загастай байсан аквариумыг хагалж, 32 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг, Дамно ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 06/682 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 06/83 дугаартай дүгнэлт, хохирогч Т.Тгийн “...Гэтэл хаалга түгжилгүй орхисон байсан болохоор хэн нэгэн хүн орж ирээд хаалга түгжилгүй гараад явсан юм шиг санагдаад шууд юу алга болсон байж болохыг бодоод гэр доторх байдлыг ажиглан шалгахад жижиг өрөөний шүүгээн дотор байсан миний алтаар бүрсэн, шүр, оюу, номин чулуугаар чимэглэж шигтгэсэн мөнгөн аяга, 42 инчийн Самсунг маркийн хар өнгийн зурагт, эрэгтэй хүний шинэ өвлийн гутал 1 хос алга болсон байна...” гэх мэдүүлэг, гэрч Т Н “...ээж гэрт хулгай орсон шиг байна, хаалга онгорхой, жижиг өрөөнд байсан алтан аяга, том өрөөнд байсан зурагт алга болсон байна” гэж хэлэхэд нь ээжийн 99193340 дугаарын утсаар цагдаагийн 102 дугаарт залган мэдээлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Тгийн “...Би гэр рүүгээ орж 20.000 төгрөг аваад гарсан. Миний санаж байгаагаар 15-16 цаг орчимд би гэрээсээ гарсан. Орцноос гараад бид хоёр хамт 24 дүгээр сургуулийн зүүн талд байдаг Мандухай зочид буудлын эсрэг талд байдаг хүнсний дэлгүүрээс 0.33 литрийн 1 шил Хараа нэртэй архи худалдаж аваад цааш зам дагуу явж хүүхдийн сааданд сууж уусан. Хүн танихдаа муу ямар ч гэсэн өндөр нуруутай оросж уу төрхтэй шар царайтай нөхөр байх шиг байсан шүү... гэх мэдүүлэг, гэрч Б.Х “... 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ойролцоогоор 13 цагийн орчимд Т ахыг найгасан байдалтай 30 гаруй насны өөрөөс нь өндөр хар куртик, хар өмдтэй залуутай хамт орцноос гараад явахыг харсан. Т ах надад хэлэхдээ түлхүүр, утсаа алдчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч А “...өндөр нуруутай монхор хамартай оросжуу царайтай залуу надад ирээд зурагт авах уу гэж асуухаар нь би rap утасны засвар ажиллуулдаг ийм эд зүйл авахгүй гэж хэлсэн чинь авчих тэгэх үү гээд бүр намайг шалаад хэсэг зогссон...дараа уулзана шүү гэж баахан юм ярьж байгаад зурагтаа тэврээд гарсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 06/649 дугаартай дүгнэлт, Дамно ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний тайлан, хохирогч Б.Нн “...Зах ороод 30 минут болоод буцаад гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалгыг эвдээд гэр рүү хүн орсон байсан. Мөн нөгөө дугуй авч үлдсэн залуу дугуйг маань аваад яваад өгсөн байсан. Зурагтын дөрвөлжин хар хүлээн авагч 1 ширхэг эд зэрэг зүйлс алдсан..." гэх мэдүүлэг, гэрч Н.Э “... Н ахтай уулзсан чинь танай гэрт байсан залуу миний унадаг дугуйг аваад манай гэрийн хаалгыг эвдээд зурагтын хүлээн авагч төхөөрөмж авсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, Капитал зууч ХХК-ийн-2018 оны 08 сарын 02-ны Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай үнэлгээ, хохирогч Ц.Жаын “...Би нилээн согтоод хуучин Дарханд төмөр зам 16 дугаар байрны үүдэнд сууж байтал үл таних залуу ирээд ахаа пиво уух уу гэхээр нь би тэгвэл тэгье гээд дэлгүүр орсон. Тэгээд нөгөө залуу ахаа танай гэрт очъё гээд манайх руу явсан. Тэгээд гэрт ирээд авсан пиво ууж байхад ахаа утсаар чинь нэг яръя гээд миний утсаар нэг хүн рүү залгаад байсан. Би хоол хийх гээд мах гаргахаар гал зуухны өрөө рүү орсон. Тэгээд махаа гаргаж тавьчихаад нойр хүрээд унтсан байна лээ. Тэгээд өглөө 09 цагийн үед сэрэхэд нөгөө залуу байхгүй, манай гэрт байсан дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэг, цагаан канттай хар бэлтгэлийн хослол нэг ширхэг, хар захтай цагаан өнгийн бэлтгэлийн цамц нэг ширхэг, хар өнгийн пүүз нэг ширхэг, шинэ цагаан халтар манан хөөрөг нэг ширхэг, бэлэн 320.000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэсэн Groed маркийн утас 1 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон...” гэх мэдүүлэг, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч Ж.Тын “...Э над руу залгаад би Замын Үүд суманд галчаар ажиллах болчихлоо, маргаашнаас ажилдаа орно, танайд нэг хоночих уу гэхээр нь би Замын-Үүд сумын байрны подволын түлхүүрийг өгөөд чи эртхэн унтаж амраад өглөө эрт ажилдаа яваарай гэж хэлээд гэртээ очиж амарсан. ...21 цаг өнгөрч байхад ажлын байр болох подвол руу орсон чинь өрөөнд байсан татваргүй барааны дэлгүүрээс авсан архи болон чемодан, ноолууран малгай зэрэг эд зүйлс алга болчихсон байхаар нь тээшний хашаанд байдаг манаач Ш руу яриад Э түлхүүр үлдээсэн үү гэж асуусан чинь үлдээгээгүй гэж хэлсэн...Манай подволоос нэг бүрийн үнэ нь монгол мөнгөөр 21.000 төгрөгний үнэтэй 1 литрийн “viru” нэртэй архи 11 шил, 19.000 мянган төгрөгний “корп” архи 6 шил, 2017 оны цагаан сарын үеэр Улаанбаатар хотоос 120.000 төгрөгөөр худалдан авч байсан цайвар шаргал өнгийн ноолууран малгай, монгол мөнгөөр 180.000 төгрөгөөр худалдан авч байсан цүнх зэрэг эд зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээний тайлан, хохирогч Ц.Бын “...Би Н ахад өөрийн саарал цэнхэр өнгийн рамтай унадаг дугуйгаа үлдээгээд явсан юм. Тэгээд 3 хоногийн дараа унадаг дугуйг чинь алдчихлаа гэж залгаж байсан. Би үнэлгээний байгууллагаар нэхэмжилсэн мөнгөө нэхэмжилж байна ..” гэх мэдүүлэг, Капитал зууч ХХК-ийн 2018 оны 08 сарын 02-ны Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай үнэлгээ, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-9, 190-193, 241-245, 2-р хавтас 59-63, 2-р хавтас 233-236, 3-р хавтас 85-38, 3-р хавтас 154-155-р тал/, эд зүйл түр хураан авч, хүлээлэгэн өгсөн тэмдэглэл /хх-н 56-62-р тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 3-р хавтас 101-103-р тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд Б.Э-д Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.Шүүгдэгч Б.Э нь …….. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн бөгөөд дээрхи ялыг эдлээгүй болох нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн “ 2019.06.25-ны өдрийн 3/14970 тоот албан бичиг”-ээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, 2 сар 15 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 144 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Хохирол төлбөрийн хувьд:
Гэмт хэргийн улмаас бусдад нийт 6.024.458 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Аад 249.000 төгрөгний эд зүйлийг хүлээлгэн өгснийг хасч, үлдэх 5.775.458 төгрөгийг шүүгдэгч Б.Эаас гаргуулж, хохирогч нарт олгох нь зүйтэй.
Иймд хохирогч Д.Гад 244.960 төгрөг, хохирогч Ж.Тд 501.000 төгрөг, хохирогч Т.Тд 2.416.598 төгрөг, хохирогч П.Нд 480.000 төгрөг, Ц.Жат 515.000 төгрөг, Ш.Сд 1.000.000 төгрөг, хохирогч П.Дд 617.900 төгрөг олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Эыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн,
бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 / зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 / зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.05-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсанаас эдлээгүй үлдсэн 600 цагийн ялын найман цагийг 1 хоногт дүйцүүлж 2 сар 15 хоногийн хугацааг нэмж нэгтгэн, Б.Э-н биечлэн эдлэх ялыг 4 жил 2 сар 15 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй
6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-н цагдан хоригдсон 144 / нэг зуун дөчин дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас 5.775.458 / таван сая долоон зуун далан таван мянга дөрвөн зуун тавин найман / төгрөг гаргуулж,
- хохирогч Д.Гад 244.960 / хоёр зуун дөчин дөрвөн мянга есөн зуун жаран/ төгрөг,
- хохирогч Ж.Тд 501.000 / таван зуун нэг мянга/ төгрөг,
- хохирогч Т.Тд 2.416.598 / хоёр сая дөрвөн зуун арван зургаан мянга таван зуун ерэн найман/ төгрөг,
- хохирогч П.Нд 480.000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөг,
- хохирогч Ц.Жат 515.000 / таван зуун арван таван мянган/ төгрөг,
- хохирогч Ш.Сд 1.000.000 / нэг сая / төгрөг,
- хохирогч П.Дд 617.900 / зургаан зуун арван долоон мянга есөн зуун / төгрөг тус тус олгосугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ