Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 580

 

    Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын  яллагч Б.Гүнсэл,

Шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Б.Мандхай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б.Э.Э-гад холбогдох эрүүгийн ,,,,,,,,,, тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ,,,, оны ... дугаар сарын ...-ний өдөр ........ хотод төрсөн, ..настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын удирдлага мэргэжилтэй, Амур зочид буудалд ажилладаг, ам бүл ..., ......... хамт ...дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.Э.Э-г, /РД:...../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Э.Э- нь Т.Д, Б.М, Н.Э, С.Л, Н.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 40-68 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ,, дүүргийн ,,,дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “......” амралтын газрын ресторан бүхий Монгол гэрийн подволын давхрын цонхоор дотогш нэвтрэн орж том гарын мөнгөн аяга 10 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, бага гарын мөнгөн аяга 22 ширхэг, жижиг цөгцөн мөнгөн аяга 11 ширхэг, мөнгөн хундага 12 ширхэг, “Dell” маркийн комьпютер, комьпютерийн гар, хулганы хамт, 0.75 хэмжээтэй “Гольд Чингис” архи 6 ширхэг, “Грей гүүс” архи 1 ширхэг, Улаан вино 1 ширхэг, цагаан вино 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан бусдад 8.253.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхийг зохион байгуулсан,

 

Давтан үйлдлээр Т.Д, Б.М, Н.Энартай урьдчилан үгсэн тохиролцож,бүлэглэн урьд өмнө үйлчлүүлж байсан караокены газраас эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу “бахь” ашиглан 2016 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “.....” нэртэй караоке-ны газрын нэг давхрын цонхоор нь дотогш нэвтрэн орж “Самсунг” маркийн 42 инчийн “LCD” зурагт 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн “LCD” зурагт 1 ширхэг, Мадине нэртэй вино 3 ширхэг, Шанет вино 3 ширхэг, 0.75 хэмжээтэй Соёмбо архи 2 ширхэг, 0.75 хэмжээтэй Хар сувд архи 1 ширхэг, 0.75 хэмжээтэй Болор архи 4 ширхэг, мөн 0.75 хэмжээтэй Экс-40 нэртэй архи 1 ширхэг, 0.75 хэмжээтэй Вэлвэт архи 2 ширхэг, 0.75 хэмжээтэй Соёрхол архи 2 ширхэг, “Тофитте” шоколад 2 ширхэг, Лаазтай самар 2 ширхэг, Альфен голд шоколад 3 ширхэг зэрэг нийт 1.091.400 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдад нийт 9.344.400 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Хохирогч Ч.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Э.Э- гээд энэ хэргийн холбогдогч нь манай байгууллагад 2016 оны 07 дугаар сарын сүүлээр орсон. Тэгээд 8 дугаар сарын эхээр гарсан. Цалин гэж түүнд ажилласан өдрөөр нь 140.000 төгрөг өгсөн. Цалин мөнгийг нь бол бид өгсөн. Ямар нэгэн байдлаар хүнийг цалин мөнгөгүй ажиллуулаагүй...”,  “...манай Чингис хааны хүрээ амралтын газраас алдагдсан эд зүйлсээс одоо 475.000 төгрөгийн хохирол мөнгө үлдээд байгаа юм. Би уг мөнгийг нэхэмжилж байгаа бөгөөд 475.000 төгрөгийг төлчихвөл гомдол санал байхгүй...” гэжээ. / 2-р хавтас, 168-р тал/

 

Хохирогч М.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. нэртэй өөрийн ажиллуулдаг караокег шөнийн 03 цагийн үед хаасан. Ажиллаж байхад арын цонхыг хүмүүс халуун байна гээд нээчихдэг тэрийг хаагаарай гээд Мягмарсүрэн зөөгчид хэлсэн. Манайх орой 18 цагаас онгойж ажилладаг 2016 оны 08 дугаар сарын 20-ны орой очиход текен дээр байсан архинууд, хөлдөөгч дотор байсан архинууд алга болсон байхаар нь №8 өрөө рүү ороход цонх нь онгорхой байдалтай байсан.Тэгээд өрөөнүүдээр шалгаж үзэхэд №4-т байсан хятад зурагт, №5-т байсан Самсунг зурагтууд байхгүй байсан...” гэжээ. /1-р хавтас, 97-98-р тал/

 

Иргэний нэхэмжлэгч Г.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...Би өөрийгөө Т.Д гэж танилцуулсан залуугаас 2016 оны 08 дугаар сарын 13-15-ны хооронд гэж санаж байна. Нийт 5 ширхэг дунд гарын мөнгөн аяга, нэг мөнгөн хундага, нэг ширхэг жижиг цөгцний жижиг мөнгөн аяга зэргийг нийтэд нь 510.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед энэ залуу надад хэлэхдээ “ахых нь машин эвдэрчихсэн, засуулах гэж байгаа юм, үүнийг яаралтай зарж мөнгөтэй болох хэрэгтэй болчихлоо, ах машинаараа машин мөргөсөн. Засуулах мөнгө хэрэгтэй байна, та авчихаач” гэж хэлсээр байгаад надад зарсан. Би эхэндээ түүнээс энэ чинь хулгайн эд зүйлс биш биз дээ гэж асуутал үгүй ээ тийм биш. Хулгайн эд зүйлс биш та миний бичиг баримтыг үз гээд иргэний цахим үнэмлэхээ үзүүлсэн. Зураг нь өөрийнх нь зурагтай нь ижилхэн байсан. Т-ийн Д, ............ гэсэн регистрийн дугаар+тай, Чь гэсэн ургийн овогтой гэсэн бичиглэлтэй байсан. Гэрийн хаяг нь: ...дүүрэг ... хороо ............ тоот гэсэн бичиг иргэний цахим үнэмлэх дээр нь байсан. Тэгээд би хэлсэн үгэнд нь итгээд 510.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ Т.Д гэж залуу нь өөрөөсөө арай нэг өндөр залуутай хамт явж байсан. Хоёулаа явж байсан. Худалдаж авсан өдрийнхөө маргааш нь би мөнгөн аягануудын гадна мөнгийг нь өөрөө хуулж аваад эмээлийн тоног-нд хийгээд тэр эмээлээ хүнд худалдсан. Худалдсан хүнийг би бол таньж мэдэхгүй. Иймд надад нэхэмжлэх зүйл байхгүй. Мөнгөн аяганы мөнгөнүүдийг нь хэрэглэсэн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь хураалгасан мөнгөн аяганы тагш нь зах зээлд үнэ хүрэхгүй тул надад нэхэмжлэх зүйл алга байна...” гэжээ. /1-р хавтас, 225-р тал/

 

Иргэний нэхэмжлэгч Г.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ”...Би 2016 оны 08 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Урт цагаан дээр ажлаа хийгээд байж байхдаа гадаа тамхи татаад зогсож байтал хоёр насаар дүү залуус ирээд “та мөнгөн аяга авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би ямар аяга юм гэсэн чинь “Мөнгөн аяга” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаана байгаа юм, машинд байгаа гэж хэлсэн. Машинд нь очоод үзсэн чинь хар цүнхэн дотор нэлээн хэдэн ширхэг мөнгөн аяга байсан. Жижиг том янз бүр хэмжээтэй байсан. Мөн арван ширхэг мөнгөн хундага байсан. Мөнгөн аяга, мөнгөн хундага нийлээд 39 ширхэг байсан. Иймд би тэр үед “энэ чинь хулгайн эд зүйл биш биз дээ, ямар учиртай аяганууд юм” гэж асуутал тэр хоёр хэлэхдээ “хулгайн эд зүйл биш ээ ахаа, сургуульдаа сургалтын төлбөр хийх гэсэн юм аа, манай ээж, аав хөдөөнөөс өгч явуулсан юм” гэж хэлсэн. Тэгээд би хулгайн эд зүйл биш биз дээ гэж анхааруулж маш олон удаа асуусан. Тэгтэл хулгайн эд зүйлс биш ээ л гээд байсан. Тэгэхээр нь тэр хоёрын мөнгөн аяга, хундагнуудтай нь урт цагааны хоёр давхарт цайны газарт ороод тэнд сууж байгаад 1.000.0000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр хоёр өөрсдөө 1 сая төгрөгөөр авчих гэхээр нь тэр хэлсэн үнээр нь худалдаж авсан. 1 сая төгрөгийг би өөрөөсөө тэр хоёрт бэлнээр өгсөн. Тэр хоёр залууг би одоо танихгүй. Нэрийг нь тухайн үед асууж байсан. Одоо мартсан байна. Ямар ч байсан нэг нь туранхай өндөр, шар царайтай залуу байсан. Нөгөөх нь арай намхан нуруутай, бор царайтай хоёр залуу байсан. Нэг нь ямар ч байсан машины жолооч залуу байсан. ......... маркийн, саарал өнгийн машин байсан. Энэ хоёртой бас хэд хэдэн залуус хамт явж байсан. Тэдэнтэй би тулж уулзаагүй. Худалдаж авсан мөнгөн аяга, хундагануудыг гэртээ авч ирж байгаад мөнгөн аягануудын гаднах мөнгийг нь хуулаад цэвэр мөнгөөр нь нэг хүнд зарсан. Тэр хүнээ мэдэхгүй. Тагшнууд нь байсан. Түүнийг нь цагдаад хураалгасан. Мөн жижиг болон дунд гарын мөнгөн аягануудын доод мөнгөн ёроолуудыг бас хураалгасан. Бас арван ширхэг мөнгөн хундага зэргийг хураалгасан. Одоо бол надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь би мөнгөн аягануудын гадна цэвэр мөнгийг зараад 800,000 орчим төгрөгний ашиг олсон. Иймд надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /1-р хавтас , 227-р тал/

 

Гэрч Ч.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 08 дугаар сарын 20-ны үед байх манай ломбарданд үлдсэн бичиг баримтаас харахад Э-ын Э гэх хүн өөрийн бичиг баримтаар “Самсунг” маркийн хар өнгийн 40 инчийн зурагт барьцаанд тавьж 250.000 төгрөгийн зээл авсан байна...” гэжээ. / 1-p хавтас, 51-р тал/

 

Гэрч Г.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэр хэрэг гардаг өдөр нь би Т.Д-г өөрийнхөө ажил дээр лангуундаа ажиллуулж байсан. Энэ өдөр гадаа нь Э.Э-, Н.Э нар ирчихсэн байсан. Миний хүү Т.Д тэд аваад явсан. Уг нь би түүнийг тэр үед чи битгий яваа гэж зөндөө хэлсэн боловч гарчихаад ирье гээд явсан. Тэгээд Чингис хааны хүрээ гэдэг амралтын газраас мөнгөн аяга, ай-3 маркийн комьпютер хулгайлсан гэж хэлж байсан. Энэ үйлдэлд зургуулаа бүгдээрээ оролцож хийсэн гэсэн. Би тэгэхээр нь Т.Д-с энэ газраас хулгай хийх санааг хэн анх гаргасан бэ гэсэн чинь Э.Э- нь тэр газарт өмнө нь ажиллаж байсан тэнд мөнгөн аяга зэрэг эд зүйлс байдаг гэдгийг мэддэг учраас түүнийг нь очиж хулгайлъя гэж санаа гаргасан гэж хэлсэн. Энэ хэргийнхээ дараа мөн нэг караокений газраас хоёр ширхэг зурагт, архинууд хулгайлсан байсан. Энэ хэрэгт миний мэдэж байгаагаар Э.Э-, Н.Э, Б.М, хүү Т.Д нар оролцсон байсан. Хулгайлсан зурагтуудыг нь би Т.Д хамт явж байж байгаад тавьсан зээл олгох газруудаас нь үндсэн мөнгө болон хүүг нь төлөөд авсан. Мөн ай-3 комьпютер зэргийг авсан...” гэжээ. /1-р хавтас, 57-58-р тал/

 

Яллагдагч Т.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Уг Чингис хааны хүрээ амралтын газарт очиж дээрх эд зүйлсийг хулгайлах санааг анх Э.Э- гаргасан. Энэ санаагаа надад ээжийн ажил дээр ирж хэлсэн. Тэгээд бид хэд буюу Э.Э-, түүний дүү Н.Э, Б.М, С.Л, Ц.Т бид нар машинтай шөнө очсон. Тэнд очиход амрагч нар шоу хийж байсан тул хэсэг хүлээсэн. Хүлээх зуур Л.Л амрагч нарын гэр рүү архи хулгайлж ирсэн. С.Л-ыг бид нар амрагч нарыг гэр рүү явж архи хулгай хийгээд ир гэж бид нар огт хэлээгүй. Тэрээр өөрөө машинаас би өлсөөд байна гээд гараад явсан. Тэгээд буцаж орж ирэхэд нэг шил 0.75 хэмжээтэй, Болор нэртэй архи аваад ороод ирсэн. Уг нь энэ архийг авч ирэхийн өмнө өөрөө өлсөөд байна гээд гарсан. Гэтэл архи авч орж ирсэн. Түүнийг бид нарын хэн нь ч амрагч нарын гэр рүү яваад эд зүйлс хулгайлаад ир гэж хэлээгүй. Тэрээр өөрөө энэ санаагаа гаргаад өөрөө дээрх үйлдлээ ганцаараа хийсэн. Харин тэр архийг ууж дууссаны дараа амралтын газрын шоу дууссан. Тэгээд ресторантай том Монгол гэр рүү Э.Э-, Ц.Т бид гурав орохоор болсон. Энэ ресторан бүхий том Монгол гэр рүү орох санааг Э.Э- гаргасан. Тэр үед Э.Э- надаас “чи надтай хамт дотогшоо орчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт орсон. Ц.Т бас хамт дотогшоо орсон. Дотроос Э.Э- намайг “ай-3” гээд дэлгэцэндээ мэдрэгчтэй комьпютер байгаа тэрийг аваарай гэж хэлсэн. Харин Ц.Тийг цүнхэндээ мөнгөн аягануудыг хийчих гэж хэлсэн. Тэгээд дотогшоо яг хэлснээр нь дээрх үйлдлээ хийцгээсэн. Э.Э- өөрөө архи, пивонуудыг авсан. Ай-3 гээд комьпютерийг Э.Э- эхэндээ салгаж авч байхаар нь би бас хажуугаас нь тусалж салгаж авсан. Тэгээд бид гурав дотогшоо орсон цонхоороо буцаад гарсан. Гарахаасаа өмнө өөрсдөө дотроо байж байгаад хулгайлсан юмнуудаа гадаа байгаа Н.Э, С.Л, Б.М нарт дамжуулж өгсөн. Тэр хэд аваад Ц.Т-ийн приус-11 маркийн автомашинд хийсэн. Энэ үед С.Л амрагч нарын гэр рүү дахин яваад гар утаснууд болон пиво, бэлэн мөнгө хулгайлсан байсан. Бид нар түүнийг амрагч нарын гэрээс юм хулгай хийгээрээ гэж огт хэлээгүй. Хэн нэгэн шахаж шаардаагүй Энэ талаар өмнөх мэдүүлэгтээ би дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэгээд дээрх хулгайлсан юмнуудаа зараад дуусгасан. Ресторанаас хулгайлсан юмнуудыг зарахад С.Л оролцсон. Бүгдийг нь зараад олсон мөнгөөрөө идэж, уугаад дуусгасан. Дараагийн удаа 2016 оны 08 дугаар сарын 19-20-ны шилжих шөнө би Э.Э-, түүний дүү Э.Э Б.М бид дөрөв “,,,,,,,,,,,” ойролцоо байдаг “,,,,” гэдэг нэртэй караокены газарт очиж цонхных хаалт сараалжин төмрийг Б.М гэрээс авсан цэнхэр өнгийн иштэй бахиар бүгдээрээ ээлжилж тасдаж цонхноос нь салгасан. Тэр цонх нь вакум цонх байсан ба нээлттэй байсан. Тэгээд цонхоор нь би Э.Э-ын хамт явж орсон. Гадаа нь Б.М, Н.Э хоёр хүн харж үлдсэн. Дотроос нь Э.Э- бид хоёр хоёр ширхэг эл си ди зурагт, нэлээн хэдэн шил архи, вино, самар, шоколад зэргийг хулгайлаад цонхоор нөгөө хоёрт дамжуулж өгсөн. Тэр хоёр аваад цаана байшингийн буланд хүнээс далд газар аваачиж тавьсан. Тэгээд тэндээс бид аваад Б.М руу явсан. Машин тэрэг хэрэглээгүй. Дээрх хоёр зурагтыг барьцаалан зээл олгох газар тавьсан. Бусад архинуудыг нь уухыг нь уугаад дуусгасан. Энэ үйлдэлд Ц.Т, С.Л нар оролцоогүй. Гэхдээ энэ хоёр сүүлд нь мэдсэн. Ц.Т Э.Э- хэлэхдээ “машинаар чинь зурагт зөөх гэсэн юм аа, караокены газраас хулгай хийсэн гэж энэ хэргийг хийсний дараа нь зурагтыг барьцаалан зээл олгох газарт тавихын өмнө хэлж байсан юм. Харин С.Л нь энэ хэргийн талаар мэдсэн байсан. Ямар ч байсан С.Л сүүлд нь Б.М гэрт байдаг шүүгээнээс хулгайлсан архинуудын заримыг нь аваад явсан байсан. Болсон асуудал гэвэл энэ юм. Би дээрх хийсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байгаа. Би учруулсан хохирлоо тодорхой хэмжээгээр барагдуулсан байгаа...” гэжээ./ 1-p хавтас, 229-230-р тал/

 

Яллагдагч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би дээрх эд зүйлс хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байгаа. Өмнө нь би гэмт хэрэг, зөрчлийн улмаас Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Шүүхээр ял шийтгэл эдэлж байгаагүй. Энэ амралтын газраас хулгай хийх санааг анх Э.Э- гаргасан. Э.Э- намайг хоёр найз болох Т.Д С.Л нараар дамжуулж дуудуулсан. Учир нь Э.Э- нь уг амралтын газарт очиж хулгай хийхэд машин хэрэгтэй байна гэж хэлсэн байсан. Би тэр үед аав С.Ц-ийн эзэмшлийн ,,,,,,,,,маркийн автомашиныг унаж хэрэглэж байсан юм. Тэгээд амралтын газарт очиход Э.Э- нь цуг дотогшоо оръё гэж хэлсэн. Очих замд тэрээр хулгай хийх гэж байгаа талаар надад хэлсэн. Эхэндээ би дургүй байсан. Гэхдээ зөвшөөрсөн. Тэгээд амралтын газарт ирэхэд том ресторан байдаг гэрийн подволын цонхоор Э.Э-, Т.Д бид гурав орсон. Э.Э- хамт орчих гэсэн болохоор нь хамт орсон. Дотогшоо ороод дээшээ шатаар өгсөөд ресторан руу нь орсон чинь “Э.Э- нь надад ширээний доод талд байгаа уутан дотор хийсэн байсан мөнгөн аягануудыг харуулаад үүнийг аваад, цүнхэндээ хийчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би цүнхэндээ хийсэн. Нийтдээ 40 гаран жижиг, том хэмжээтэй мөнгөн аягануудыг цүнхэндээ хийсэн. Мөн арав гаран мөнгөн хундагыг цүнхэндээ хийсэн. Т.Д Э.Э- хоёр ай-3 маркийн комьпютер, архи, вино зэргүүдийг хулгайлаад орсон цонх руугаа очоод цонхоор гадаа байгаа С.Л, Б.М, Н.Э гуравт дамжуулж өгсөн  тэр гурав дээрх эд зүйлсүүдийг аваад машин руу зөөж оруулсан. С.Л энэ үед өөрөө тусдаа яваад амрагч нарын нэг гэр рүү ороод ай фоне 5 эс маркийн rap утас 1 ширхэг, самсунг эс - 1 маркийн гар утас, самсунг эс - 2 гээд гар утас бас нэг ширхэг байсан. Мөн нэг Хужаа утас хулгайлсан байсан. Бас шилтэй пиво 9 орчим ширхэгийг хулгайлсан байсан. Бэлэн мөнгө хулгайлсан гэж тэр үедээ хэлээгүй. Түүнийг бэлэн мөнгө хулгайлсныг сүүлд нь цагдаад ирээд мэдсэн. Яг хэдэн төгрөг хулгайлсан болохыг нь мэдэхгүй байна. Дээрх эд зүйлсээ хулгайлахдаа бид нарт хэлээгүй. Бид нар түүнийг хулгай хийгээд ир гэж хэлээгүй. Тэрээр өөрөө санаачилгаараа хулгай хийсэн байсан. Би Э.Э-ын дүү Н.Эг энэ хэрэг үйлдэх үед насанд хүрээгүй гэдгийг нь мэдээгүй байсан. Учир нь тэрээр өндөр нуруутай ба 19-20 орчим настай байх гэж бодож байсан. Бид нартай “чи" гэж харьцдаг. Ах Э.Э-ыг бас “чи” гэж харьцаж байсан. Н.Э миний хувьд хэрэгт уруу татаагүй. Түүнийг бид нар айлган сүрдүүлж, хэрэгт оролцуулсан асуудал байхгүй. Н.Э өөрөө хүсэл сонирхолоороо оролцсон. Хулгайлсан юмнуудаа зараад мөнгөөр нь идэж, уугаад дуусгасан. Мөн би Э.Э-, Т.Д, Б.М, Н.Энарыг ,,,, гэдэг караокены газраас эд зүйлс хулгайлсан гэдгийг нь мэдэж байсан боловч зохих байгууллагад мэдэгдээгүй хэргээ хүлээн зөвшөөрч байна. Учир нь надад энэ хэргийг хийснийхээ дараахан нь тэр хэд над руу залгаад “хоёр ширхэг зурагтыг машинаар чинь зөөе” гэж хэлж байсан. Дараа нь хоёроос гурван хоногийн дараа Т.Д-тай уулзсан чинь тэрээр хэлэхдээ “уг караокены газарт очих зурагт” хоёр ширхэг зурагт, архи, винонууд хулгайлсан гэж хэлсэн. Цонхных нь гадна талынх нь хаалтыг бахиар тасдаж явж орсон гэж хэлсэн...” гэжээ /1-р хавтас, 231-р тал/

 

Яллагдагч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би ямар хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаагаа мэдсэн. Уг амралтын газраас эд зүйл хулгайлах санааг бид нараас хамгийн анх Э.Э- нь гаргасан. Эхлээд тэрээр хэлэхдээ “амралтын газарт өмнө нь ажиллаж байсан. Цалингаа авна гэж хэлж байснаа сүүлдээ тэнд байдаг мөнгөн аяганууд, ай-3 маркийн комьпютерийг хулгайлъя” гэж хэлж санааг гаргасан. Энэ Н.Э бид хоёр Т.Д-гийн ажил дээр ирсэн байхад хэлсэн. Э.Э-ын дүү Н.Эг дээрх хулгайн хэргүүдийг хийх үед хэдэн настай байсан талаар нь надад мэдэх зүйл байгаагүй. Э.Э- нь дүүгээ буюу Н.Эг энэ хэргийг хийхэд битгий оролц гэж хэлж байгаагүй. Би өмнөх өгсөн мэдүүлэгтээ хулгай хийж олж авсан юмнуудаа хэрхэн хэрэглэж дуусгасан талаараа мэдүүлсэн. Өнөөдөр би “NBS” нэртэй караокены газрын гадна талын төмөр хаалтыг тасдахад хэрэглэсэн цэнхэр, цагаан иштэй бахийг гэрээсээ авч ирсэн. Мөн С.Л нь Э.Э-, Н.Э, Т.Д- бид нарыг дээрх караокены газраас эд зүйлс хулгайлаад хулгайлсан архинуудыг манай гэрийн шүүгээнд хийсэн байсныг мэдэж байсан үгүйг нь би мэдэхгүй байна. Учир нь тэрээр манайхаас ирж цүнхээ авах гэж ирсэн юм. Гэхдээ авч явчихаад авч явсан орой нь хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсэн. Учир нь бид нар түүнтэй утсаар холбогдоод “чи яагаад архинууд аваад явчихваа, авч ирж өг” гэж хэлсэн. Мөн ингэж хэлэхдээ дээрх газраас хулгайлсан гэдгээ хэлсэн. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна...” гэжээ /1-р хавтас, 232-р тал/

 

Яллагдагч С.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа ойлгож мэдлээ. Би үйлдсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байна. Амралтын газрын амрагч нарын гэрээс эд зүйлс хулгайлах талаар надад нөгөө хэд хэлээгүй. Би өөрөө дээрх үйлдлээ хийсэн. Уг нь би нөгөө хэдтэй хамт ресторан байдаг том гэр рүү нь орж эд зүйлс хулгайлах гэж очсон. Гэхдээ би тэнд очоод айдас хүрээд байсан болохоор тэр том гэр рүү ороогүй. Энэ газарт ирж хулгай хийх санааг анх Э.Э- гаргасан. Дотор талаас нь хаанаас юу юу авах вэ гэдгийг Т.Д-, Ц.Т хоёртой ярилцаад орсон байх. Харин би тэр хэдээс салаад амрагч нарын гэр рүү орж ай фоне 5 эс маркийн гар утас 1 ширхэг, самсунг эс-1, самсунг эс-2, Хятад марк тодорхойгүй утас 1 ширхэг, бэлнээр 25,000 төгрөг, 0.75 хэмжээтэй, болор архи 1 шил, яг хэдэн ширхэг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Хайникен нэртэй шилтэй пиво зэрэг эд зүйлс хулгайлсан. Энэ үйлдэлд надтай хамт оролцсон хүн байхгүй. Дээрх зүйлсээс эхэлж би 0.75 хэмжээтэй, Болор нэртэй архийг хулгайлж нөгөө хэдтэй хамт хувааж уусан. Тэгээд Ц.Тийн машин руу очсон. Дараа нь би нөгөө хэд рүү дөхөж очсон чинь ресторан бүхий том гэрийн дотор талын цонхоор нь Э.Э-, Т.Д-, Ц.Т гурав хар цүнхтэй, мөнгөн аягануудыг гаргаж өгөхөөр нь би машинд аваачиж хийсэн...” гэжээ /1-р хавтас, 233-р тал/

 

Яллагдагч Н.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр намайг Б.М-тай хамт интернетэд инернетээр мэдээлэл хараад байж байсан чинь “фейсбүүк” чатаар Э.Э- нь “уулзья, уулзаа байна” гэж хэлсэн.Э.Э- ахыг уулзья гэхээр нь Б.М- бид хоёр түүнийг Т.Д-гийн ажил дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Т.Д-гийн ажил дээр очоод Б.М- бид хоёр Э.Э- ахтай уулзсан. Тэр үеэс Э.Э- дээрх санаагаа анх бидэнд хэлж эхэлсэн юм. Тухайн үед Б.М- бид хоёр Э.Э- ахтай уулзсан. Тэр үеэс Э.Э- дээрх санаагаа анх бидэнд хэлж тэгэхээр нь Б.М- бид хоёр өөрсдийнхөө хүслээр түүнтэй хамт явахаар болсон. Тэр үед би Э.Э- ахаас “дараад нь ямар нэгэн асуудал болохгүй биз дээ" гэж асуусан чинь хариулахдаа “үгүй ээ” гэж хэлсэн, Тэгээд энэ тухай яриаг Т.Д-д хэлээд үзье гээд Т.Д-тай уулзаж энэ асуудлын талаар би түүнд ........... гэдэг амралтын газраас мөнгөн аяга хулгайлъя гэж Э.Э- хэлж байна, хамт явах уу” гэж асуусан. Тэгтэл Т.Д- тэгье гэж хэлсэн. Тэгээд бид нар уг Чингис хааны хүрээ гэдэг амралтын газар руу орой явахаар болсон. Орой явах тул машинтай байх хэрэгтэй болсон. Тэгэхээр нь Ц.Тийг машинтай болохоор нь дуудсан. Ц.Тийг дуудахдаа С.Лыг цайз захын ойролцоо байдаг гэрт нь очиж авсан. С.Лт бол яг түүнийг гэрээс нь авахдаа бид бүгдээрээ түүнд ........... гэдэг амралтын газраас эд зүйл хулгайлна гэж хэлсэн. С.Л тэгтэл эхлээд хэсэг дуугүй байж байгаад сүүлд нь хамт явахаар болоод зөвшөөрсөн. Тэгээд тавуулаа болоод Ц.Тийг хүлээсэн чинь удалгүй Цайз захын автобусны буудал дээр ирчихлээ гэсэн. Явж очоод уулзаад түүний машинд нь эхэлж бүгдээрзэ суучхаад машин дотор нь байхдаа түүнд ........... гэдэг амралтын газраас мөнгөн аяганууд хулгайлъя, машинтай чинь явъя гэж хэлсэн. Ингээд Ц.Т бас хамт явахаар болсон. Эхэндээ түүнд уг амралтын газраас очиж Э.Э-ын цалинг авна гэж хэлж байсан. Дараа нь машинд нь суугаад үнэнгээ хэлэхэд тэрээр хамт явахаар болсон. Ингэж бид нэг нэгнийгээ дуудаж цуг хулгай хийхээр явахаар болохдоо нэг нэгнийгээ айлгаж, дарамталж, шахалт үзүүлсэн асуудал огт байгаагүй. Бид өөрсдийнхөө хүслээр явцгаасан. Тэгээд амралтын газарт шөнө ирэхэд тэнд “шоу” болж байсан. Тэгэхээр нь бид нар хамаагүй ойртож очоогүй. Шоу нь дуусахыг Ц.Тийн машин дотор хүлээсэн. Ингэж хүлээж байх зуур С.Л нь машинаас буугаад нэг мэдсэн чинь амрагч нарын гэрээс нэг шил 075 хэмжээтэй, Болор гээд архи аваад ирсэн. Яаж олж ирсэн юм бэ гэсэн чинь С.Л нь “амрагч нарын гэрийн хаяа нь сөхөөтэй байхаар нь гараа оруулаад авчихлаа гээд инээгээд хэлж байсан. Тэгээд энэ архийг нь бид нар хувааж уусан. Ууж дуусаад миний хувьд согтоогүй. Гэхдээ архи бүгдэд нь нөлөөлсөн. Тэр дундаас Ц.Т нь машин барьж байсан болохоор архи бага уусан. Удалгүй амрагч нарын шоу дуусаад амралтын газрын том ресторан бүхий гэр рүү Э.Э-, Т.Д-, С.Л нар орно гээд ярилцаж байсан. Тэгтэл Ц.Т нь би оръё гэсэн болохоор С.Л орохоо болиод Э.Э-, Т.Д-, Ц.Т гурав ресторан бүхий гэрийн доод талын цонхоор нь орсон. Харин Б.М-, С.Л бид гурав гадаа нь хүн харах гэж болон гаргаж ирсэн юмыг нь авах гэж үлдсэн. Тэгтэл нөгөө гурвыг хүлээж байх зуур С.Л нь Б.М- бид хоёрт хэлэлгүй яваад өгсөн. Удалгүй С.Л буцаж ирэхдээ хэдэн шил хайникэн нэртэй пиво авч ирсэн. Харин нөгөө гурав тэр үед цонхоор нэг хар цүнхтэй зүйл гаргаж өгсөн түүнийг С.Л аваад Ц.Тийн машин руу авч явсан. Харин надад ай-3 гээд дэлгэцэндээ мэдрэгчтэй комьпютерийг гартай нь цуг авч явсан. Б.М-т ууттай архинууд гаргаж өгсөн  нь бид хэд машин руу зөөж хийсэн. Араас нь тэд өөрсдөө гарч ирсэн. Дээрх байдлаар хулгай хийх хооронд С.Л нь яваад ирэхдээ нэг амрагч нарын гэр рүү ороод “ай фоне 5 утас, самсунг эс-1 гар утас, мөн нэг хятад гар утас” зэрэг эд зүйлс хулгайлсан байсан. Өөр-1 гар утас, мөн нэг хятад гар утас” зэрэг эд зүйлс хулгайлсан байсан. Би Э гээд Э.Э-ын найзынд очсон. Ээгий гэдгийн гэрт очих санааг Э.Э- гаргасан. Учир нь Э.Э-ын найз нь байгаа юм. Тухайн үед гэртээ ганцаараа байсан. Гэрт нь очоод хулгайлсан юмнуудаа Ээгийгийн гэрийн нэг өрөөнд оруулсан. Ээгий унтаж байсан. Бид нарт хаалга тайлж өгчихөөд буцаад унтаад өгсөн. Бид нар Ээгийгийн хажууд хулгай хийсэн гэж яриагүй. Учир нь хулгай хийсэн гэдгээ нууцалсан. Хулгайлсан юмнуудаа Ээгийд үзүүлээгүй. Маргааш нь өглөө нь Ээгий бид нарыг сэрэхээс өмнө ажилтай гээд түлхүүрээ үлдээгээд яваад өгсөн байсан. Ээгийд хэлэхдээ хулгайлсан юмнуудаа аваад явсан. Гэхдээ ай-3 комьпютерийг хэдэн шил архитай тэнд үлдээсэн. Мөнгөн аягануудыг миний мэдэхээр аваад явсан. Авч явсан мөнгөн аяга, хундагнуудыг урт цагаан дээр танихгүй хүмүүст зарсан. Би яг зараагүй. Хэнд, урт цагааны хаана зарсан болохыг нь мэдэхгүй байна. Зараад олсон мөнгөөрөө идэж уугаад дуусгасан. Амралтын газраас хулгайлсан архинуудыг энэ тэнд уугаад дуусгасан. Тэгээд дараа нь ай-3-ийг хороололд нэг дэлгүүрт Т.Д- авч ороод 350.000 төгрөгөөр зарсан. Тэр зарсан дэлгүүрийг нь мэдэхгүй. Олсон мөнгөөрөө идэж уугаад дуусгасан. Амралтанд яваад идэж уугаад дуусгасан. Тэгээд сүүлд нь С.Лын хулгайлсан утсыг Э.Э- ах аваад нэг мэдсэн чинь хүнд 210.000 төгрөгөөр зарсан гэсэн. Би энэ талаар нь сайн мэдэхгүй байна. Надад энэ утас зарах гэж байгаа талаараа хэлээгүй. Тэгээд дараагийн удаа би болон Э.Э- ах, Б.М-, Т.Д- бид дөрөв Халдвартын эмнэлгийн ойролцоо байдаг караокены газраас хоёр ширхэг эл си ди зурагт, архинууд, шоколад зэрэг зүйлс хулгайлсан. Би энэ караокены газрын дээд талын хоолны газарт нь зөөгчөөр ажиллаж байсан юм. Тэгээд гарчихсан ямар нэгэн хамааралгүй. Зүгээр өөрөө ажлаа хаячихсан юм. Энэ караокены газраас эд зүйлс хулгайлах санааг Э.Э- ах бас гаргасан. Учир нь энэ караокены газарт очиж үйлчлүүлж дуулдаг байсан юм. Т.Д-, Ц.Т нараас бусад нь өмнө нь энэ караокед дуулж байсан юм. Гэхдээ тийм олон удаа үйлчлүүлж байгаагүй. Ажлуулдаг хүн нь тогтвортой биш. Зөөгч нар нь нэг нэг өдрөөр ээлжилж ажиллуулдаг. Дээрх газар руу нэг давхрынх нь онгорхой цонхоор нь орсон. Гэхдээ гадна талдаа төмөр торон хаалт, хамгаалалтай байсан. Түүнийг нь бахиар тасдаж цонхоор нь орсон. Бахийг Б.М-ын гэрээс авсан. Эндээс хулгайлсан юмнуудаа Б.М-ын гэрт аваачсан. Машин тэрэг хэрэглээгүй. Зурагтыг нь барьцаалан зээл олгох газруудад тавьсан. Одоо яг хаана тавьсаныг нь мэдэхгүй байна. Олсон мөнгөө хувааж авцгаасан. Хүний 100,000 төгрөг авсан санагдаж байна. Архинуудыг нь Б.М-ын гэрт шүүгээнд нь хадгалж байсан чинь С.Л нь авч яваад заримыг нь алга болгоод үлдсэнийг нь Б.М-ын гэрт яг хэдэн ширхэг байсныг нь сайн санахгүй байна. Архинуудыг уухыг нь уугаад дуусгасан. Дээрх үйлдсэн хэрэгтээ миний хувьд харамсаж гэмшиж байна...” гэжээ. /1-р хавтас, 234-235-р тал/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хавтас 5-17, 28-29, 38, 88-92/, Төрсний бүртгэлийн лавлагаа / 2-р хавтас175 тал/,  ял шалгах хуудас 1-р хавтас 175 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Э.Э- нь Т.Д-, Ц.Т, Б.М-, С.Л, Н.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 40-68 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, ........... амралтын газрын ресторан бүхий Монгол гэрийн подволын давхрын цонхоор дотогш нэвтрэн орж том гарын мөнгөн аяга 10 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, бага гарын мөнгөн аяга 22 ширхэг, жижиг цөгцөн мөнгөн аяга 11 ширхэг, мөнгөн хундага 12 ширхэг, “Dell” маркийн комьпютер, комьпютерийн гар, хулганы хамт, 0.75 хэмжээтэй “Гольд Чингис” архи 6 ширхэг, “Грей гүүс” архи 1 ширхэг, Улаан вино 1 ширхэг, цагаан вино 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан бусдад 8.253.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхийг зохион байгуулсан,

Давтан үйлдлээр Т.Д, Б.М, Н.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож,бүлэглэн урьд өмнө үйлчлүүлж байсан караокены газраас эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу “бахь” ашиглан 2016 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “NBS” нэртэй караоке-ны газрын нэг давхрын цонхоор нь дотогш нэвтрэн орж “Самсунг” маркийн 42 инчийн “LCD” зурагт 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн “LCD” зурагт 1 ширхэг, Мадине нэртэй вино 3 ширхэг, Шанет вино 3 ширхэг, 0.75 хэмжээтэй Соёмбо архи 2 ширхэг, 0.75 хэмжээтэй Хар сувд архи 1 ширхэг, 0.75 хэмжээтэй Болор архи 4 ширхэг, мөн 0.75 хэмжээтэй Экс-40 нэртэй архи 1 ширхэг, 0.75 хэмжээтэй Вэлвэт архи 2 ширхэг, 0.75 хэмжээтэй Соёрхол архи 2 ширхэг, “Тофитте” шоколад 2 ширхэг, Лаазтай самар 2 ширхэг, Альфен голд шоколад 3 ширхэг зэрэг нийт 1.091.400 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдад нийт 9.344.400 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч Ч.У-ын “...Э.Э- гээд энэ хэргийн холбогдогч нь манай байгууллагад 2016 оны 07 дугаар сарын сүүлээр орсон. “...манай ,,,,,,,, амралтын газраас алдагдсан эд зүйлсээс одоо 475.000 төгрөгийн хохирол мөнгө үлдээд байгаа юм. Би уг мөнгийг нэхэмжилж байгаа бөгөөд 475.000 төгрөгийг төлчихвөл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, хохирогч М.Б-гийн “...2016 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ,,,,.... нэртэй өөрийн ажиллуулдаг караокег шөнийн 03 цагийн үед хаасан. 2016 оны 08 дугаар сарын 20-ны орой очиход текен дээр байсан архинууд, хөлдөөгч дотор байсан архинууд алга болсон байхаар нь №8 өрөө рүү ороход цонх нь онгорхой байдалтай байсан.Тэгээд өрөөнүүдээр шалгаж үзэхэд №4-т байсан хятад зурагт, №5-т байсан Самсунг зурагтууд байхгүй байсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Л-ын “...Би өөрийгөө Т.Д- гэж танилцуулан залуугаас 2016 оны 08 дугаар сарын 13-15-ны хооронд нийт 5 ширхэг дунд гарын мөнгөн аяга, нэг мөнгөн хундага, нэг ширхэг жижиг цөгцний жижиг мөнгөн аяга зэргийг нийтэд нь 510.000 төгрөгөөр худалдаж авсан. Би эхэндээ түүнээс энэ чинь хулгайн эд зүйлс биш биз дээ гэж асуутал үгүй ээ тийм биш. Хулгайн эд зүйлс биш та миний бичиг баримтыг үз гээд иргэний цахим үнэмлэхээ үзүүлсэн. Худалдаж авсан өдрийнхөө маргааш нь би мөнгөн аягануудын гадна мөнгийг нь өөрөө хуулж аваад эмээлийн тоног-нд хийгээд тэр эмээлээ хүнд худалдсан. Худалдсан хүнийг би бол таньж мэдэхгүй. Мөнгөн аяганы мөнгөнүүдийг нь хэрэглэсэн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь хураалгасан мөнгөн аяганы тагш нь зах зээлд үнэ хүрэхгүй тул надад нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.О-ын “...Би 2016 оны 08 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Урт цагаан дээр ажлаа хийгээд байж байхад хоёр насаар дүү залуус ирээд “та мөнгөн аяга авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би хаана байгаа юм, машинд байгаа гэж хэлсэн. Машинд нь очоод үзсэн чинь хар цүнхэн дотор нэлээн хэдэн ширхэг мөнгөн аяга байсан. Жижиг том янз бүр хэмжээтэй байсан. Мөн арван ширхэг мөнгөн хундага байсан. Мөнгөн аяга, мөнгөн хундага нийлээд 39 ширхэг байсан. Иймд би тэр үед “энэ чинь хулгайн эд зүйл биш биз дээ, ямар учиртай аяганууд юм” гэж асуутал тэр хоёр хэлэхдээ “хулгайн эд зүйл биш ээ ахаа, сургуульдаа сургалтын төлбөр хийх гэсэн юм аа, манай ээж, аав хөдөөнөөс өгч явуулсан юм” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрын мөнгөн аяга, хундагнуудтай нь урт цагааны хоёр давхарт цайны газарт ороод тэнд сууж байгаад 1.000.0000 төгрөгөөр худалдаж авч, би өөрөөсөө тэр хоёрт бэлнээр өгсөн. Тэр хоёр залууг би одоо танихгүй.Тагшнууд нь байсан. Түүнийг нь цагдаад хураалгасан. Мөн жижиг болон дунд гарын мөнгөн аягануудын доод мөнгөн ёроолуудыг бас хураалгасан. Бас арван ширхэг мөнгөн хундага зэргийг хураалгасан. Одоо бол надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь би мөнгөн аягануудын гадна цэвэр мөнгийг зараад 800,000 орчим төгрөгний ашиг олсон. Иймд надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Т-ийн “...2016 оны 08 дугаар сарын 20-ны үед байх манай ломбарданд үлдсэн бичиг баримтаас харахад Э.Э гэх хүн өөрийн бичиг баримтаар “Самсунг” маркийн хар өнгийн 40 инчийн зурагт барьцаанд тавьж 250.000 төгрөгийн зээл авсан байна...” гэх мэдүүлэг, гэрч Г.О-ын “...Тэр хэрэг гардаг өдөр Э.Э-, Н.Э нар ирчихсэн миний хүү Т.Д-г тэд аваад явсан. Уг нь би түүнийг тэр үед чи битгий яваа гэж зөндөө хэлсэн боловч гарчихаад ирье гээд явсан. Тэгээд Чингис хааны хүрээ гэдэг амралтын газраас мөнгөн аяга, ай-3 маркийн комьпютер хулгайлсан гэж хэлж байсан. Энэ үйлдэлд зургуулаа оролцож хийсэн гэсэн. Би тэгэхээр нь Т.Д-гаас энэ газраас хулгай хийх санааг хэн анх гаргасан бэ гэсэн чинь Э.Э- нь тэр газарт өмнө нь ажиллаж байсан тэнд мөнгөн аяга зэрэг эд зүйлс байдаг гэдгийг мэддэг учраас түүнийг нь очиж хулгайлъя гэж санаа гаргасан гэж хэлсэн. Хулгайлсан зурагтуудыг нь би Т.Д-гийн хамт явж байж байгаад тавьсан зээл олгох газруудаас нь үндсэн мөнгө болон хүүг нь төлөөд авсан. Мөн ай-3 комьпютер зэргийг авсан...” гэх мэдүүлэг , яллагдагч Т.Д-гийн“...Уг .......... амралтын газарт очиж дээрх эд зүйлсийг хулгайлах санааг анх Э.Э- гаргасан. Энэ санаагаа надад ээжийн ажил дээр ирж хэлсэн. Тэгээд бид хэд буюу Э.Э-, түүний дүү Н.Э, Б.М-, С.Л, Ц.Т бид нар машинтай шөнө очсон. Тэгээд ресторантай том Монгол гэр рүү Э.Э-, Ц.Т бид гурав орохоор болсон Монгол гэр рүү орох санааг Э.Э- гаргасан. Тэр үед Э.Э- надаас “чи надтай хамт дотогшоо орчих” гэж хэлсэн ба би хамт орсон. Ц.Т бас хамт орсон. Э.Э- намайг “ай-3” гээд дэлгэцэндээ мэдрэгчтэй комьпютер байгаа тэрийг аваарай гэж хэлсэн. Харин Ц.Тийг цүнхэндээ мөнгөн аягануудыг хийчих гэж хэлсэн. Яг хэлснээр нь дээрх үйлдлээ хийцгээсэн. Э.Э- өөрөө архи, пивонуудыг авсан. Ай-3 гээд комьпютерийг Э.Э- эхэндээ салгаж байхаар нь би хажуугаас нь тусалж салгаж авсан. Тэгээд бид гурав дотогшоо орсон цонхоороо буцаад гарсан. Гадаа байгаа Н.Э, С.Л, Б.М- нарт дамжуулж өгсөн. Тэр хэд аваад Ц.Тийн приус-11 маркийн автомашинд хийсэн. Тэгээд дээрх хулгайлсан юмнуудаа зараад дуусгасан. Ресторанаас хулгайлсан юмнуудыг зарахад С.Л оролцсон. Бүгдийг нь зараад олсон мөнгөөрөө идэж, уугаад дуусгасан. 2016 оны 08 дугаар сарын 19-20-ны шилжих шөнө би Э.Э-, түүний дүү Э.Э, Б.М- бид дөрөв “Халдвартын” ойролцоо байдаг “....” гэдэг нэртэй караокены газарт очиж цонхных хаалт сараалжин төмрийг Б.М-ын гэрээс авсан цэнхэр өнгийн иштэй бахиар бүгдээрээ ээлжилж тасдаж цонхноос нь салгасан. Тэр цонх нь вакум цонх байсан ба нээлттэй байсан. Тэгээд цонхоор нь би Э.Э-ын хамт явж орсон. Гадаа нь Б.М-, Н.Э хоёр хүн харж үлдсэн. Дотроос нь Э.Э- бид хоёр хоёр ширхэг эл си ди зурагт, нэлээн хэдэн шил архи, вино, самар, шоколад зэргийг хулгайлаад цонхоор нөгөө хоёрт дамжуулж өгсөн...” гэх мэдүүлэг, яллагдагч Ц.Тийн “...Би дээрх эд зүйлс хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байгаа. Өмнө нь би гэмт хэрэг, зөрчлийн улмаас Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Шүүхээр ял шийтгэл эдэлж байгаагүй. Энэ амралтын газраас хулгай хийх санааг анх Э.Э- гаргасан. Э.Э- нь уг амралтын газарт очиж хулгай хийхэд машин хэрэгтэй байна гэж хэлсэн байсан. Би тэр үед аав С.Ц-ийн эзэмшлийн ........ маркийн автомашиныг унаж хэрэглэж байсан юм. Замд тэрээр хулгай хийх гэж байгаа талаар надад хэлсэн. Эхэндээ би дургүй байсан. Тэгээд амралтын газарт ирэхэд том ресторан байдаг гэрийн подволын цонхоор Э.Э-, Т.Д- бид гурав орсон. Э.Э- нь надад ширээний доод талд байгаа уутан дотор хийсэн байсан мөнгөн аягануудыг харуулаад үүнийг аваад, цүнхэндээ хийчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би цүнхэндээ хийсэн. Нийтдээ 40 гаран жижиг, том хэмжээтэй мөнгөн аяганууд болон арав гаран мөнгөн хундагыг цүнхэндээ хийсэн. Хулгайлсан юмнуудаа зараад мөнгөөр нь идэж, уугаад дуусгасан. Мөн би Э.Э-, Т.Д, Б.М, Н.Энарыг .... гэдэг караокены газраас эд зүйлс хулгайлсан гэдгийг нь мэдэж байсан боловч зохих байгууллагад мэдэгдээгүй хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, яллагдагч Б.М-ын  “...Уг амралтын газраас эд зүйл хулгайлах санааг бид нараас хамгийн анх Э.Э- нь гаргасан. Тэр хэлэхдээ “амралтын газарт өмнө нь ажиллаж байсан. Цалингаа авна гэж хэлж байснаа сүүлдээ тэнд байдаг мөнгөн аяганууд, ай-3 маркийн комьпютерийг хулгайлъя” гэж хэлж санааг гаргасан. Би өмнөх өгсөн мэдүүлэгтээ хулгай хийж олж авсан юмнуудаа хэрхэн хэрэглэж дуусгасан талаараа мэдүүлсэн. Өнөөдөр би “NBS” нэртэй караокены газрын гадны талын төмөр хаалтыг тасдахад хэрэглэсэн цэнхэр, цагаан иштэй бахийг гэрээсээ авч ирсэн. Мөн С.Л нь Э.Э-, Н.Э, Т.Д- бид нарыг дээрх караокены газраас эд зүйлс хулгайлаад хулгайлсан архинуудыг манай гэрийн шүүгээнд хийсэн байсныг мэдэж байсан үгүйг нь би мэдэхгүй байна. Учир нь тэрээр манайхаас ирж цүнхээ авах гэж ирсэн юм. Гэхдээ авч явчихаад авч явсан орой нь хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсэн. Учир нь бид нар түүнтэй утсаар холбогдоод “чи яагаад архинууд аваад явчихваа, авч ирж өг” гэж хэлсэн. Мөн ингэж хэлэхдээ дээрх газраас хулгайлсан гэдгээ хэлсэн. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна...” гэх мэдүүлэг, яллагдагч С.Л-ын “...Би амралтын газрын амрагч нарын гэрээс эд зүйлс хулгайлах талаар надад нөгөө хэд хэлээгүй. Би өөрөө дээрх үйлдлээ хийсэн. Уг нь би нөгөө хэдтэй хамт ресторан байдаг том гэр рүү нь орж эд зүйлс хулгайлах гэж очсон. Гэхдээ би тэнд очоод айдас хүрээд байсан болохоор тэр том гэр рүү ороогүй. Энэ газарт ирж хулгай хийх санааг анх Э.Э- гаргасан. Харин би тэр хэдээс салаад амрагч нарын гэр рүү орж ай фоне 5 эс маркийн гар утас 1 ширхэг, самсунг эс-1, самсунг эс-2, Хятад марк тодорхойгүй утас 1 ширхэг, бэлнээр 25,000 төгрөг, 0.75 хэмжээтэй, болор архи 1 шил, яг хэдэн ширхэг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Хайникен нэртэй шилтэй пиво зэрэг эд зүйлс хулгайлсан. Энэ үйлдэлд надтай хамт оролцсон хүн байхгүй. Тэгээд Ц.Тийн машин руу очсон. Дараа нь би нөгөө хэд рүү дөхөж очсон чинь ресторан бүхий том гэрийн дотор талын цонхоор нь Э.Э-, Т.Д-, Ц.Т гурав хар цүнхтэй, мөнгөн аягануудыг гаргаж өгөхөөр нь би машинд аваачиж хийсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч Н.Эгийн “...Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр намайг Б.М-тай хамт интернетэд инернетээр мэдээлэл хараад байж байсан чинь “фейсбүүк” чатаар Э.Э- нь “уулзья, уулзаа байна” гэж хэлсэн. Э.Э- ахыг уулзья гэхээр нь Б.М- бид хоёр түүнийг Т.Д-гийн ажил дээр хүрээд ир гэж хэлсэн. Т.Д-гийн ажил дээр Б.М- бид хоёр Э.Э- ахтай уулзсан. Тэр үеэс Э.Э- дээрх санаагаа анх бидэнд хэлж эхэлсэн юм. Б.М- бид хоёр өөрсдийнхөө хүслээр түүнтэй хамт явахаар болсон. Би Э.Энхабат ахаас “дараад нь ямар нэгэн асуудал болохгүй биз дээ" гэж асуусан чинь хариулахдаа “үгүй ээ” гэж хэлсэн, энэ тухай Т.Д-д хэлээд үзье гээд Т.Д-тай уулзаж би түүнд ........... гэдэг амралтын газраас мөнгөн аяга хулгайлъя гэж Э.Э- хэлж байна, хамт явах уу” гэж асуусан. Т.Д- тэгье гэж хэлсэн. Чингис хааны хүрээ  амралтын газар руу орой явахаар болсон ба машинтай байх хэрэгтэй болсон. Тэгэхээр нь Ц.Тийг дуудаж С.Лыг  гэрт нь очиж авсан. С.Лт ........... гэдэг амралтын газраас эд зүйл хулгайлна гэж хэлсэн. С.Л тэгтэл эхлээд хэсэг дуугүй байж байгаад сүүлд нь хамт явахаар болоод зөвшөөрсөн. Машин дотор нь байхдаа түүнд Төгөлдөрт ........... гэдэг амралтын газраас мөнгөн аяганууд хулгайлъя, машинтай чинь явъя гэж хэлсэн ба Ц.Т хамт явахаар болсон. Ингэж бид нэг нэгнийгээ дуудаж цуг хулгай хийхээр явахаар болохдоо нэг нэгнийгээ айлгаж, дарамталж, шахалт үзүүлсэн асуудал огт байгаагүй. Бид өөрсдийнхөө хүслээр явцгаасан. С.Л нь “амрагч нарын гэрийн хаяа нь сөхөөтэй байхаар нь гараа оруулаад авчихлаа гээд инээгээд хэлж байсан. Удалгүй Э.Э-, Т.Д-, Ц.Т гурав ресторан бүхий гэрийн доод талын цонхоор нь орсон. Харин Б.М-, С.Л бид гурав гадаа нь хүн харах гэж болон гаргаж ирсэн юмыг нь авах гэж үлдсэн. Харин нөгөө гурав тэр үед цонхоор нэг хар цүнхтэй зүйл гаргаж өгсөн түүнийг С.Л аваад Ц.Тийн машин руу авч явсан. Харин надад ай-3 гээд дэлгэцэндээ мэдрэгчтэй комьпютерийг гартай нь цуг авч явсан. Б.М-т ууттай архинууд гаргаж өгсөн  нь бид хэд машин руу зөөж хийсэн. Араас нь тэд өөрсдөө гарч ирсэн. Дээрх байдлаар хулгай хийх хооронд С.Л нь яваад ирэхдээ нэг амрагч нарын гэр рүү ороод “ай фоне 5 утас, самсунг эс-1 гар утас, мөн нэг хятад гар утас” зэрэг эд зүйлс хулгайлсан байсан. Өөр-1 гар утас, мөн нэг хятад гар утас” зэрэг эд зүйлс хулгайлсан байсан. Энэ караокены газраас эд зүйлс хулгайлах санааг Э.Э- ах бас гаргасан. Т.Д-, Ц.Т нараас бусад нь өмнө нь энэ караокед дуулж байсан юм. Дээрх газар руу нэг давхрынх нь онгорхой цонхоор нь орсон. Гэхдээ гадны талдаа төмөр торон хаалт, хамгаалалтай байсан. Түүнийг нь бахиар тасдаж цонхоор нь орсон. Бахийг Б.М-ын гэрээс авсан. Эндээс хулгайлсан юмнуудаа Б.М-ын гэрт аваачсан. Машин тэрэг хэрэглээгүй. Зурагтыг нь барьцаалан зээл олгох газруудад тавьсан. Одоо яг хаана тавьсаныг нь мэдэхгүй байна. Олсон мөнгөө хувааж авцгаасан. Хүний 100,000 төгрөг авсан санагдаж байна. Архинуудыг нь Б.М-ын гэрт шүүгээнд нь хадгалж байсан чинь С.Л нь авч яваад заримыг нь алга болгоод үлдсэнүүдийг нь Б.М-ын гэрт яг хэдэн ширхэг байсныг нь сайн санахгүй байна. Архинуудыг уухыг нь уугаад дуусгасан. Дээрх үйлдсэн хэрэгтээ миний хувьд харамсаж гэмшиж байна...” гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж хуульчилжээ.

 

Иймд Э.Э-ад Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Хохирол төлбөрийн хувьд:  

Хохирогч Ч.Ууганбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 475.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүхийн шатанд шүүгдэгч нь төлж барагдуулсан өгсөн байх тул хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 169 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Э.Э-гыг бусадтай бүлэглэж, давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Энхболдын Энхбатыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Э- нь 169 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан, битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ад  энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жил 1 сарын хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түтгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        И.ГАНБАТ