Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 18

 

2017.3.21 ¹18

Л.Амарсайханд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

  226/2017/0020/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв. 

Шүүх хуралдаанд: 

Нарийн бичгийн дарга: Н.Энхзул

Прокурор:П.Эрдэнэбаатар, /онлайнаар/ нар оролцов.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын  шүүхийн  2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 21 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор П.Эрдэнэбаатарын эсэргүүцлээр Л.Амарсайханд холбогдох эрүүгийн 201623010058 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1992 онд Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймаг Бор-Өндөр сум 4-р баг, Уурхайчны 15-08 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  урьд нь 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 290 дүгээр шүүгчийн захирамжаар Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жилийн хорих ялыг өршөөн хассан гэх Боржигон овогт Лувсансовдын Амарсайхан  /РД:НЕ92102615/.

Л.Амарсайхан нь  Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 39-00 тоотод 2016 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө иргэн М.Сандагсүрэнгийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын  шүүхийн  2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 21 дүгээр шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Л.Амарсайханд холбогдох 201623010058 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж, Л.Амарсайханд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ. 

 

Прокурор П.Эрдэнэбаатар нь давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлдээ: ... Шинжээч томилсон тогтоолын хариуцлага сануулсан хэсэгт шинжээч эмч Ж.Ариунзаяагийн гарын үсэг байхгүй хэдий ч гэмтлийн зэргийн дүгнэлтийг гаргахдаа шинжээч томилох тогтоолын дагуу “Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Ариунзаяа ... гарын үсэг, тэмдэг дарж дүгнэлт гаргасан байхад  хариуцлагыг урьдчилан сануулаагүй дүгнэлт гаргасан гэж үзэж үндэслэлгүй байна.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Даваасүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 8539, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 8540, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 8537, 8538, 8541, 8536 дугаартай дүгнэлтийг тус тус гаргажээ. Гэвч дээрх дүгнэлтүүдийг ямар тогтоол шийдвэрийн үндсэн дээр гаргасан нь тодорхойгүй, мөрдөн байцаагчийн шинжээч томилж, хариуцлага сануулсан хэсэгт шинжээч эмч Ж.Ариунзаяа гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн байна гэж шүүх үзжээ.

Дээрх дүгнэлтүүд 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Бор-Өндөр сум дахь цагдаагийн тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Энхнямын шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолоор, тус сум дахь шинжээч эмч Ж.Ариунзаяад хүргүүлж тус тогтоолын дагуу шинжээч эмч нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтэст шүүх бактериологи, биологи, эд эс судлалын нарийн мэргэжлийн эмчид дагалдах хуудас буюу илгээлт бичгийг үндэслэн биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч О.Даваасүрэн нь дүгнэлт гаргаж, шинжээч эмч Ж.Ариунзаяа нь дээрх дүгнэлтүүдийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 14-нд 07,08,09 дугаартай дүгнэлтийг нэгтгэж гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай  хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5, 7, 8 дугаар заалтыг зөрчөөгүй, дээрх үндэслэлээр нэмэлт,  дахин дүгнэлт гаргах үндэслэлгүй.

Яллагдагч Л.Амарсайхан нь М.Сандагсүрэнгийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурцал үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогчийн мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 8540 дугаартай дүгнэлтээр М.Сандагсүрэнгийн үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн Л.Амарсайханых болох нь тогтоогдсон атал шүүх нэмэлт мөрдөн байцаалтаар гэрч Х.Ууганбаяраас хохирогч болж байгаа байдлыг ухамсарлах чадвартай хариу, үйлдэл, үг яриа гаргаж байсан эсэхийг тогтоолгохоор буцаасан нь үндэслэлгүй байна. Хэрэв шүүх шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд гэрч Х.Ууганбаярыг оролцуулан хэргийг шийдвэрлэх боломжтой.

            Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шүүгийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Анхан шатны шүүх Л.Амарсайханд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар “...шүүгдэгчийн хувьд түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэх боломжтой” байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож тус шүүхээр  хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 322 дугаар зүйлийн 322.1,  325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын  шүүхийн  2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 21 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Л.Амарсайханд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхэд эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

Энэхүү магадлалд гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ

                                                                                                    Б.ДЭНСМАА