Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 418

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2016/00418

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Амарын гудамж, Өнгөт хэвлэлийн байр 2-р давхарт байрлах “Ард даатгал” ХХК,

Нэхэмждэгч:Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 8-р давхарт байрлах “Юнител” ХХК нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо, Баян цагаан 1-р гудамж, 6 тоотод оршин суух Бэсүд овогт Нямын Пүрэвдорж /рд:ЧБ80090317/-д  холбогдох

Үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээний үүрэг 1,562,502 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ард даатгал”, “Юнител” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Пүрэвдорж нь 2013 оны 7-р сарын 17-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулж Galaxy Note2 гар утас зээлээр худалдан авч сар бүр 80,000 төгрөгийн суурь хураамж төлөхөөр үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч гэрээнд заасан үүргээ зөрчиж төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Иймд хариуцагч Н.Пүрэвдоржоос талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгт 1,562,502 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Пүрэвдорж нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ард даатгал ХХК, Юнител ХХК нарын нэхэмжилсэн 1,562,502 төгрөгийг 2016 оны 8-р сарын 26-нд 781,251 төгрөг, 9-р сарын 26-нд 781,251 төгрөгөөр хувааж төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК, “Юнител” ХХК нар нь хариуцагч Н.Пүрэвдоржид холбогдуулан үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээний үүрэгт 1,562,502 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Пүрэвдорж нь нэхэмжлэлийн шаардлага 1,562,502 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 8-р сарын 26-нд 781,251 төгрөг, 9-р сарын 26-нд 781,251 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулах талаар тайлбараа ирүүлсэн байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. “Ард даатгал” ХХК, “Юнител” ХХК нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Пүрэвдоржид холбогдох үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээний үүрэг 1,562,502 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Пүрэвдорж нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 8-р сарын 26-нд 781,251 төгрөг, 9-р сарын 26-нд 781,251 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,950 төгрөгний тал хувь болох 19,975 төгрөгийг улсын төсвөөс, үлдэх 19,975 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
  3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
  4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  •