| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2016/01432/И |
| Дугаар | 00995 |
| Огноо | 2016-10-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 00995
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 5 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...хариуцагч аас зээлийн гэрээний үүрэгт 5 500 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Ю.Нямлхагвын нэхэмжилсэн 5 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Нямлхагва нь зээлийн гэрээний үүрэгт 5 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
Талуудын тайлбар, төлбөр төлсөн баримт, банкны хуулга зэргээс үзэхэд хариуцагч Ю.Нямдулам нь 5 500 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 5 500 000 төгрөгийг хариуцагч Ю.Нямдулам нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ю.Нямлхагвын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 5 500 000 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч аас 51 475 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 51 475 төгрөгийг тус тус гаргуулж д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016.10.17-ны өдөр төлсөн 102 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д. ЭНХЦЭЦЭГ