| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогооборын Бямбажав |
| Хэргийн индекс | 139/2016/00012/И |
| Дугаар | 12 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 12
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, шүүгч *******, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 139/ШШ2016/00282 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох, “*******” ХХК-ийн ******* худалдааны төвийн 1 давхарын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүрийг 2012 оны 1 сарын 31-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу 2012 оны 6 сараас 2013 оны 1 сарыг дуустал нийт 8 сарын түрээсийн төлбөр 12.000.000 төгрөг, гэрээний хугацаандаа төлбөрөө төлөөгүйн торгууль болох нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 6.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөг гаргуулах, 2013 оны 1 сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд “” ХХК-ний хүнсний дэлгүүрийг суллаж өгөөгүй, зориулалтын дагуу ашигласнаас бий болсон үр шимийг мөнгөн дүнгээр тооцож 69600000 /жаран есөн сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах, “” ХХК-ний ******* худалдааны төвийн 1 давхарын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр, 3 агуулахын хамт суллаж, компанид хүлээлгэх өгөхийг *******д даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, *******гийн 2012 оны 01 сарын 31-ний өдрийн 01 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч *******ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* нар оролцов.
Нэхэмжлэгч: “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ХХК”-ний ******* худалдааны төвийн 1 давхарын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүрийг 2012 оны 1 сарын 31-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрийг 2012 оны 6 сараас 2013 оны 1 сарыг дуустал нийт 8 сарын төлбөр 12000000 /арван хоёр сая/ төгрөг, гэрээний хугацаандаа төлбөрөө төлөөгүйн торгууль болох нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 6000000 /зургаан сая/ төгрөг нийт 18000000 /арван найман сая/ төгрөг гаргуулах, 2013 оны 1 сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд “ ХХК”-ний хүнсний дэлгүүрийг суллаж өгөөгүй, зориулалтын дагуу ашигласнаас бий болсон үр шимийг мөнгөн дүнгээр тооцож 69600000 /жаран есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулах, “” ХХК-ний ******* худалдааны төвийн 1 давхарын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр, 3 агуулахын хамт суллаж, компанид хүлээлгэн өгөхийг *******д даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үндэслэлдээ “” ХХК нь 2012 оны 1 сарын 31-ний өдөр ******* худалдааны төвийн 1-р давхарт байрлах 8 нэрийн хүнсний дэлгүүрийг 3 агуулахын хамт *******д түрээслүүлэхээр 2012 оны 01 сарын 31-ний өдөр “Түрээсийн гэрээ” байгуулсан билээ. Тус гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ба түрээслэгч тал нь түрээсийн төлбөрт 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, зуны улиралд 1400000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус төлж байхаар харилцан тохиролцсон юм. Өөрөөр хэлбэл 12 сарын 6 сард нь 1.500.000 /нэг сая таван зуун мянга/, үлдэх 6 сард нь 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг төлж байхаар тохиролцсон.
Түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрийг сар бүрийн 20-ны өдөр төлж байхаар гэрээний 2 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт тус тус заасан боловч 2012 оны 5 сараас хойш түрээсийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр манай компанийг хохироосоор байна. Түрээслэгч гэх *******гаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж түрээсийн төлбөрийг төлөх мөн дэлгүүрийг суллаж өгөхийг удаа дараа амаар болон албан бичгээр шаардсаар байхад бидний шаардлагыг биелүүлэхгүйгээр өнөөг хүрлээ. Иймд *******гаас нийт 8 сарын түрээсийн төлбөр болох 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг нь түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 6.000.000 /зургаан сая/ төгрөг нийт 18.000.000 /арван найман сая/ төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй юм. Мөн түрээсийн гэрээний хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл хугацааны “” ХХК-ний хүнсний дэлгүүр болон 3 агуулахыг “” ХХК-д хүлээлгэн өгөлгүйгээр ашиглаж, ашиг орлого олж байгаа тул Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар .... “эд юмсыг зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн нь эд юмсын үр шим байна”, 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй. 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасныг үзэхэд “” ХХК-ний ******* худалдааны төвийн 1 давхарын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр, 3 агуулахын хууль ёсны эзэмшигч нь “*******” ХХК мөн бөгөөд компаний эд хөрөнгө ашиглаж үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгийг нэхэмжлэх эрхтэй юм. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үнийн дүн нь өмнөх үнийн дүнгээс өөрчлөгдөөгүй тул тэмдэгтийн хураамж төлөгдсөн гэж үзэж байгааг анхаарна уу гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “” ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаас 2013 оны 1 сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд “” ХХК-ний хүнсний дэлгүүрийг суллаж өгөөгүй, зориулалтын дагуу ашигласнаас бий болсон үр шимийг мөнгөн дүнгээр тооцож 69.600.000 /жаран есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, “” ХХК-ний ******* худалдааны төвийн 1 давхрын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүрийн түрээсийн төлбөр болох 2012 оны 6 сараас 2013 оны 1 сарыг дуустал хугацааны 8 сарын түрээс 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг, гэрээний хугацаандаа төлбөрөө төлөөгүйн торгууль болох нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 6.000.000 /зургаан сая/ төгрөг нийт 18.000.000 /арван найман сая/ төгрөгийг гаргуулж, “” ХХК-ний ******* худалдааны төвийн 1 давхарын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр, 3 агуулахын хамт суллаж, компанид хүлээлгэх өгөхийг *******д даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “” ХХК-ний 2016 оны 7 сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тухай гэх нэхэмжлэлийг хүлээн аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай гэсэн нэхэмжлэлийн агуулга ойлгомжгүй, тодорхой бус. Нэхэмжлэгч “” ХХК 2015 оны 3 сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “” ХХК нь 2012 оны 1 сарын 31-ний өдөр ******* худалдааны төвийн 1-р давхарын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр, 3 агуулахын түрээсийн 46.400.000 /дөчин зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн төлбөр, гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги болох нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 23.200.000 /хорин гурван сая хоёр зуун мянга/ төгрөг нийт 69.600.000 /жаран есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг түрээслэгч *******гаас гаргуулах гэсэн шаардлага гаргаж байсан бол 2016 оны 7 сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 1 сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд “” ХХК-ний хүнсний дэлгүүрийг суллаж өгөөгүй, зориулалтын дагуу ашигласнаас бий болсон үр шимийг мөнгөн дүнгээр тооцож 69.600.000 /жаран есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулах гэсэн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлдээ дурьдсан 69.600.000 /жаран есөн сая зургаан зуун мянга/ төгрөг нь түрээсийн төлбөр, гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги болж байсан бол сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад “” ХХК-ний хүнсний дэлгүүрийг суллаж өгөөгүй, зориулалтын дагуу ашигласнаас бий болсон үр шим болж өөрчлөгдөж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн нийт дүн адилхан мөртлөө нэхэмжлэлд дурьдагдсан шаардлагын агуулгаа нэг хэрэгт өөр, өөрөөр тодорхойлж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа бол өмнө нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа эсвэл багасгаж, эсвэл нэмэгдүүлж байгаа талаар огт дурьдаагүй байна. Өмнө нэхэмжилсэн түрээсийн төлбөр, алдангийг хүнсний дэлгүүр ашигласнаас бий болсон үр шим гэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй атал 69.600.000 төгрөгний үр шим хэрхэн тооцсон, үр шим гэдгийг нотолж байгаа нотлох баримтаа нэхэмжлэлдээ хавсаргаж өгөөгүй байна.
2.Нэхэмжлэгчийн 18.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2015 оны 3 сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ “түрээсийн 46.400.000 төгрөг” гэж нэхэмжилж байсан бол 2016 оны 7 сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ 12.000.000 төгрөг, торгуультайгаа 18.000.000 төгрөг гэж дурьджээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж эсвэл багасгаж, өөрчлөөд байгаа нь тодорхой бус, ямар нэгэн санхүүгийн баримт, тооцоо нийлсэн акт зэргээр нотлогдохгүй байна.
3.“******* ХХК-ний ******* худалдааны төвийн 1 давхрын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр, 3 агуулахын хамт суллаж компанид хүлээлгэн өгөхийг даалгах гэсэн шаардлагын тухайд уг шаардлагаа мөн 2015 оны 3 сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ дурьдсан, мөн хэрхэн яаж өөрчлөгдсөн гэдэг нь тодорхойгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т энэ хуулийн 106.1-д заасан шаардлага гаргаснаас хойш эрх зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж заасны дагуу өмчлөгч шаардах эрхтэй боловч хариуцагчийн хувьд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй, өмчлөгчийн эрхэд ямар нэгэн хэлбэрээр халдаж, эрхийг нь зөрчөөгүй.
4.“*******” ХХК-ний 2016 оны 7 сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргана гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
5.Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлдээ “*******” ХХК-ний захирал овогтой гэж дурьдсан байна. Хариуцагчийн хувьд “*******” ХХК-ний захирал н тай түрээсийн гэрээ байгуулаагүй, харин “*******” ХХК гэх хуулийн этгээдтэй уг компаний өмчлөлийн дэлгүүр, агуулахыг түрээслэх гэрээ байгуулсан болно.
Дээрх үндэслэлийг харгалзан “*******” ХХК-ний 2016 оны 7 сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн тухай гэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
******* 2015 оны 07 сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* миний төрсөн дүү нь 2012 оны 01 сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн “*******” ХХК-ний ******* худалдааны төвийн 1 давхарт байх хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт тавих, ашиг орлогыг нь бодитоор тодорхойлж мэдэх зорилгоор өөрөө ажиллуулах болсон байдаг. Дэлгүүрийн ашиг орлогыг бүрэн бодитой үнэн зөв тодорхойлохын тулд дээрх түрээсийн гэрээг миний нэрээр байгуулж түрээсийн орлого, дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлого зарлага ашгийг тооцож үзсэн юм. Тооцоо бүртгэлээр “*******” ХХК-ий захирал ******* нь дэлгүүрийн орлого, зарлага, ашгийн талаар т худал хэлж, татварын байгуулагад тайлан мэдээг худал гарган өгч хууль зөрчиж байсан нь илэрсэн байдаг. Миний бие тухайн түрээсийн гэрээг өөрийн хүсэл сонирхлынхоо дагуу хийгээгүй үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд л байгуулсан. Надад уг хэлцлийг хийх хүсэл зориг угаасаа байгаагүй, тухайн дэлгүүрийг ажиллуулах, ашиг орлого олох сонирхол байгаагүй болно. Иймд 2012 оны 01 сарын 31-ний өдрийн 01 дугаартай “Түрээсийн гэрээ “ нь Иргэний хуулийн 56, 57, 58 дугаар зүйлд нийцээгүй, зөрчсөн байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид нар харилцан тохиролцоод гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Тэр үед ******* хуулийн заалт, гэрээний заалтыг ойлгохооргүй чадваргүй байгаагүй. Гэрээний заалтуудыг ойлгоод, нэг бүрчлэн уншаад, гэрээг байгуулсан. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл дээр ******* гуай энэ хөрөнгө нь манай дүүтэй холбоотой маргаан учраас ******* ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн утгатай байгаа. гэдэг хүн манай компаний хувьцаа эзэмшигч огт байгаагүй. 2010 онд би “*******” ХХК-ийг худалдаж авсан. аас дэмжлэг хүсэж үл хөдлөх хөрөнгийг нь барьцаалж байсан. Зөвхөн барьцаалсныхаа шанд би т 100 сая төгрөг өгсөн. Би ыг хувьцаа эзэмших үү? гэж асуухад эзэмшихгүй гээд гарсан. үүнийг худлаа гэж эрүүгийн журмаар шалгуулсан. Мөн иргэний шүүхэд ч гэсэн нэхэмжлэл гаргасан. Эрүүгийн хэрэг нь 2 жил шалгагдаад хэрэгсэхгүй болгосон. Иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэл нь бас 2, 3 жил болоод энэ жил буюу 2016 оны 5 сарын 24-ний өдөр ын гаргасан нэхэмжлэл нь ямарч хууль зүйн үндэслэлгүй байна гэж шийдэгдсэн. нь Төв аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хуульд нийцэхгүй байна гээд хэрэгсэхгүй болгосон. Би Төв аймгийн шүүхийн шийдвэрийг хүчинтэй гэж үзэж байгаа. Иймээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Анхан шатны шүүх:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ын гаас 17.250.000 /арван долоон сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, “” ХХК-д олгож, ******* худалдааны төвийн 1 давхарын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр, 3 агуулахын хамт суллаж “” ХХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагч *******д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч 69.600.000 /жаран есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж,
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ын гийн “*******” ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 753.900 /долоон зуун тавин гурван мянга есөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 244200 /хоёр зуун дөчин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, “*******” ХХК-д олгож, *******гийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч М.Минжүүрдорж давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.06-ны өдрийн 139/ШШ2016/00282 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна.
Нэхэмжлэгч ХХК нь тус компаний ******* худалдааны төвийн 8 нэрийн барааны хүнсний дэлгүүрийг түрээсэлсэн түрээсийн төлбөр төлөөгүй хугацааны буюу 2012 оны 6 дугаар сараас 2013 оны 1 дүгээр сарыг дуустал хугацаанд түрээсэлсэн түрээсийн төлбөр 12 сая төгрөг, гэрээний хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүйн торгуулийн 50 хувь болох 6 сая төгрөг, дэлгүүрийг суллаж өгөөгүй, зориулалтын дагуу ашигласнаас бий болсон үр шимийг мөнгөн дүнгээр тооцож 69 сая 600 мянган төгрөгийг гаргуулах, дэлгүүрийг 3 агуулахын хамт суллаж компанид хүлээлгэж өгөхийг даалгасан шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дэлгүүрийг ашигласнаас олсон үр шим болох 69 сая 600 мянган төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хувьд дэлгүүр, агуулахыг хууль бусаар эзэмшээгүй, нэхэмжлэгчийн эрхэд ямар нэгэн хэлбэрээр халдаж зөрчөөгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагаа өөрчлөх тухай гэсэн нэхэмжлэлийн агуулга ойлгомжгүй, тодорхой бус .
Нэхэмжлэгчийн 18 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд анхны нэхэмжлэлдээ “түрээсийн 46.400.000 төгрөг” гэж нэхэмжилж байсан бол 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ “ 12 сая төгрөг, торгуультайгаа 18 сая төгрөг” гэж дурьдсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, эсвэл багасгаж, өөрчлөөд байгаа нь тодорхой бус, ямар нэгэн санхүүгийн баримт, тооцоо нийлсэн акт зэргээр нотлогдохгүй байна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гаргасан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн /хуу-1-р хавтас-172/ бөгөөд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг шүүхээс хариуцагчид гардуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Хариуцагч ******* нь ******* ХХК-ний 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр, 3 агуулахыг 1 жилийн хугацаатайгаар түрээслэх гэрээг 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулаад 5 сарын хугацааны түрээсийн төлбөрөө төлсөн боловч түүнээс хойшхи түрээсийн төлбөрийг төлөөгүй бөгөөд төлөхгүй байгаа шалтгаанаа өөр этгээд түрээсэлж байгаа гэж тайлбарладаг. Одоо дэлгүүр, агуулахыг *******гийн төрсөн дүү ажиллуулж байгаа болох нь хариуцагч *******гийн тайлбар, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тогтоол, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл зэргээр нотлогдож байгаа бөгөөд *******гийн ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг дуусгавар болгох, түрээслэгчийг солих талаар түрээслэгч талаас түрээслүүлэгчид санал тавьж байгаагүй байх тул анхан шатны шүүхээс түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хуульд нийцжээ.
Шүүхээс түрээсийн гэрээний төлбөр 11.500.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгууль 5.750.000 төгрөг, нийт 17.250.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, дэлгүүр, 3 агуулахыг суллаж ХХК-д хүлээлгэж өгөхийг хариуцагч *******д даалгаж, хариуцагч *******гийн гаргасан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч анх 69.600.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүнд ногдох 505.950 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 18.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж түүнд ногдох 247.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус тус төлсөн байна. 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай /1-р хавтас хуу-172/ нэхэмжлэлийн үнийн дүнд өөрчлөлт ороогүй байх тул нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 139 /ШШ2016/00282 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 248000 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ
Т.БЯМБАЖАВ