| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/05116/И |
| Дугаар | 00994 |
| Огноо | 2016-10-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 00994
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******, “ таун” хотхонд байрлах “” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, “ таун” хотхон,*******,*******/-д холбогдох,
дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1 571 719 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, “” СӨХ-ны 2014 оны 3 сарын 5-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хан-уул дүүрэг 11-р хороо, “ таун” хотхоны бүх оршин суугчдын 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрээр “” СӨХ байгуулагдаж Хан уул дүүргийн засаг даргын тамгын газрын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/18 тоот гэрчилгээгээр батламжлагдан СӨХ-ны үйлчилгээ, үйл ажиллагаагаа эхлээд хууль дүрмийн дагуу нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгах, засвар үйлчилгээнд шаардагдах сангийн хөрөнгө бүрдүүлэх, сууц өмчлөгчдийн эрх ашиг, тав тухтай амьдарч, ажиллах боломжоор хангах үүднээс гадна орчиноо тохижуулах, ногоон байгууламж хийх, хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэх, харуул хамгаалалтаа сайжруулах, камержуулах зэрэг ажлуудыг хийж оршин суугчдад тайлангаа тавьж хангалттай үнэлгээ авч 3 дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Гэтэл тус СӨХ-ны гишүүн 106-р байрны 15 тоотод оршин суух Сэр-Од овогтой Ганцэцэг нь СӨХ-ны төлбөрөө 26 сар төлөхгүй байгаагаас СӨХ-ны санхүү хүндэрч сарын цалингаа зээлээр тавьж, саван вокоо гэрээсээ зөөхөд хүрч, дээврийн дусаал гоожиж байгааг зогсоох, хагарч задарсан сантехникийн урсгал засварыг ч хийж чадахгүйд хүрээд байна. Бусдын төлсөн мөнгөөр засагдаж гагнагдаж, цэвэрлэгдэж, хамгаалагдаж байгаа тавлаг орчин дээр төлбөрөө төлөхгүй амьдарч байгаа ганц хоёр айл өрхөд хугацаатай шаардлага өгөх, эс биелүүлбэл хуулийн байгууллагад өгөхийг бүх оршин суугчид СӨХ-ны захиргаанд хатуу шаардаж байна. “ Сөх нь үйл ажиллагаагаа явуулаад 3-4 жил болж байгаа. СӨХ нь үйл ажиллагаа явуулаад оршин суугчдаас мөнгө авах ёстой байтал. нь Маршил СӨХ-ны мөнгөө төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн үнийн дүнд алданги тооцоогүй бөгөөд нийт төлөөгүй Маршил СӨХ-ны мөнгөн дүнг нэхэмжилж байна. Удирдах зөвлөлийн бүх гишүүдийн хурал нь хагас жилд бүтэн жилээр болдог. Маршил СӨХ-ын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах зөвлөл удирддаг. Удирдах зөвлөлийн хурлаар СӨХ-ын суугчдаас авах төлбөрийг хэлэлцэж тогтоох батлах эрх нь хуулиар олгогдсон байдаг. Уг олгогдсон эрхийн дагуу авах ёстой мөнгөн дүнг бууруулж нэхэмжилсэн. Иймд Монгол Улсын иргэний хуулийн 147.1, 148.1,2,3, 149.1,2 заалтуудыг үндэслэн ээс 2014 оны 02 сараас 2016 оны 3-р сарын 31-нийг дуустал 26 сарын төлбөр болох нийт 1 571 719 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжпэгч "” СӨХ нь өөрийн үйлчилгээ, үйл ажиллагаагаа хууль болон дүрэмд заасан шаардлагын хэмжээнд явуулдаггүй, сууц өмчлөгчдийн эрх ашиг, тав тухтай амьдрах нөхцлийг хангаж ажилладагүй, СӨХ-ны төлбөр үндэслэлгүй, хэт өндөр үнэтэй, засвар үйлчилгээ хийдэггүй, харуул хамгаалалт муу ажилладаг. Тийм ч учраас хариуцагч би амаар болон бичгээр СӨХ-нд хандаж, удаа дараа шаардлага тавьж байсан боловч СӨХ-ноос тодорхой арга хэмжээ авааггүй, хариу ч надад өгөөгүй билээ. Түүнчлэн хариуцагч би сууц өмчлөгчдийн хурлыг яаралтай товолж, хуралдуулах, хурлаар СӨХ-ны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох зайлшгүй шаардлагатай байгааг СӨХ-ны гүйцэтгэх захирал болон Удирдах зөвлөлийн гишүүдэд мэдэгдэж байсан боловч өнгөрсөн хугацаанд хурал хийгдээгүй товлогдоогүй өнөөдрийг хүрлээ. СӨХ-ны Удирдах зөвлөл өөрийн үзэмжээр сууц өмчлөгчдөөс сар тутам хураах СӨХ-ны төлбөрийг тогтоож байгаа нь хууль бус тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй бөгөөд үүнтэй холбогдуулан хариуцагч би сөрөг нэхэмжлэл гаргах болно” гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “ би СӨХ-ны бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэрийг биелүүлэхгүй гэж маргаагүй, мөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг төлөхгүй гэж маргаагүй. Гол нь талуудын хооронд үүссэн маргаан бүхий асуудлыг зөвхөн СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж хууль болон СӨХ-ны дүрэмд заасан байхад уг асуудлыг хурал биш, харин СӨХ-ны Удирдах зөвлөл шийдвэрлэсэн нь хууль бус тул миний хувьд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, мөн сөрөг нэхэмжпэл гаргах үндзслэл болсон юм. Тодруулбал: СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “ Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, мөн хуулийн 7.2-д “ Дараах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж тус тус заагаад 7.2.3-т “Холбооны сангийн бүрдүүлэлтийг ... зөвхөн бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж заажээ. Түүнчлэн “” СӨХ-ны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна“ гэж, мөн дүрмийн 4.1.3-д “Бүх гишүүдийн хурал нь Холбооны санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг тогтооно “ гэж тус тус заасан. Гэтэл “” СӨХ-ны Удирдах зөвлөл Холбооны санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг тогтоох эрхгүй байж, мөн уг асуудлыг СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэлгүйгээр сууц өмчлөгчөөс сар бүр хураах мөнгөний хэмжээг дур мэдэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцээгүй гэж үзсэн юм. Тодруулбал: 2014.03.05-ны өдөр “” СӨХ-ны Удирдах зөвлөл 06 дугаартай тогтоол гаргаж, Холбооны санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг буюу сууц өмчлөгчдөөс сар бүр хураах мөнгөний хэмжээг энэ тогтоолоороо тогтоосон нь Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль болон Холбооны дүрмийн дээрхи заалтуудыг зөрчсөн хууль бус шийдвэр юм. Иймд “” СӨХ-ны 2014 оны 03-р сарын 05-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “” СӨХ шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: “ “” СӨХ зохих хуулийн дагуу бүх оршин суугчдын 2013.12.22-ны хурлын шийдвэрээр байгуулагдан ажилаа эхлэхдээ урьд нь ажиллаж байсан “ Комфорт” ХХК-ийн шийдвэрээр оршин суугчдаас 3 жил авч байсан 6 төрлийн төлбөрийн хураамжийг үндэслэн тооцож 3 сар орчим ажиллаж байгаад уг хураамжуудыг бууруулах арга замуудыг нарийн судалж байр, орцын дарга, орцын нөхөрлөл, хөршийн холбоодоор дамжуулан бүх оршин суугчдынхаа саналыг санал авах хуудас, дэвтэр, хэсэгчилсэн орцын хурлаар хэлэлцүүлэн олонхийн /60-78%/ санал авч түүнийгээ үндэслэн “”СӨХ-ны удирдах зөвлөлийн 2014.03.05-ны өдрийн №06, “” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2015.11.25-ны №27-р тогтоолууд гарган үйл ажиллагаа 3 дах жилдээ амжилттай явуулж ирсэн байна. “”СӨХ-ны №06 дугаар тогтоолын тэмдэглэл, үндсэн хэсэгт ч бүх оршин суугчдын хурлын шийдвэрийг “үндэслэн” гэсэн нь үүнийг баталж байна. Тэгээд ч дээрх №06, №27 тогтоолууд нь урдах 2014 онд авч байсан хураамжуудыг /3700, 17030, 7186, 5400, бүгд 33316 төгрөгөөр бууруулан тогтоож одоо энэ тарифийг тус СӨХ-ны 320 өрх мөрдөн ажиллаж байгаа нь дээрх тогтоолууд бодит үндэслэлтэй нь тогтоогдож байгаа билээ. Тус СӨХ-ны 1кв метрээс авч буй 300 төгрөгийн хураамж нь бусад Япон таун, ривер гарден гэх мэт/ бусад хотхонуудаас доогуур, Налайх, Багануур, Сонгинохайрхан гэх мэт захын хороолол, аймгуудын орон сууцны СӨХ-ны хураамжийн хэмжээнд байгаа боловч орон сууцны орчны тохижилт агаар дуу чимээ үйлчилгээ цэвэрлэгээ, гэрэлтүүлэг нь харьцангуй сайн байгаа болохыг олонхи суугчид сайшаан ярьдаг нь СӨХ-ны ажлын дэвшилттэй үзүүлэлт билээ. Иймд ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна” гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх сууц өмчлөгч ээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1 571 719 төгрөг гаргуулахыг хүссэн “” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “” СӨХ-ны 2014.03.05-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд тус байрны оршин суугч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх бөгөөд 2014 оны 2 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарын 31-ийг хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байна.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй байна.
Хариуцагч тал төлбөр төлөгдөөгүй хугацаа болон төлбөрийн хэмжээний тухайд маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа үндэслэлээ СӨХ-ны үйл ажиллагаа хангалтгүй, мөн удирдах зөвлөл өөрийн үзэмжээр сууц өмчлөгчдөөс сар тутам хураах СӨХ-ны төлбөрийг тогтоож байгаа нь хууль бус гэж тайлбарладаг боловч энэ нь төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлж байхаар, харин уг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд олгосон байх тул “” СӨХ нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн гэж үзлээ.
Хариуцагч ийн сөрөг нэхэмжлэлд дурдсан асуудлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар холбооны эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хуралдааны товыг хариуцагч т мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар ээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1 571 719 төгрөгийг гаргуулж “” СӨХ-нд олгож, “” СӨХ-ны 2014.03.05-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 40 097 төгрөг гаргуулж “” СӨХ-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 110 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д. ЭНХЦЭЦЭГ