Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2016/00935

 

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2016/00935

Улаанбаатар хот

 

 

    Зохигчдын эвлэрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

   ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******т холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 465.000 төгрөгөөс нэхэмжлэгч нь 183.750 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 281.250 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигчдын эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 7.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.

        

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй

 

          4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ