Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 1088

 

 

 

 

      2019            10            16                                           1088

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн,

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Х овогт Нын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Х овогт Нын Э, 2000 оны 10 дугаар сарын 09-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, ...д лангуу түрээслэн ажиллуулдаг, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын ойролцоо иргэн Ц.Мтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож, улмаар түүний биед дээд нэг, доод нэг шүдний эмтрэл, уруулд цус хуралт, зүүн хацар, эрүү хамарсан зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эаас: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хоёр: Эрүүгийн ... дугаар хэргээс оролцогч нарын судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

            1.Хохирогч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр өгсөн:

            2019 оны 7 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчим ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны “Жавхлант” төвд Алтанбагана, Ундрах хоёртой орж, хүний 3, 3 пиво уусан. 00 цагийн үед тэндээс гараад гэр рүүгээ харихаар салсан. Гэр рүүгээ алхаж байгаад “Хангай” захын харалдаа явж байтал үл таних 3 залуу тамхи байна уу гэж асуусан. Би тамхи гаргаж өгөөд хамт тамхилаад зогсож байтал дахиад үл таних хоёр залуу ирээд хамт тамхилж байсан 3 залуугийн нэгийг нь зодох гээд дайраад байхаар нь би голоор нь ороод салгасан. Гэтэл үл таних 2 залуугийн нэг нь над руу дайраад, түлхээд зууралдаад зогсож байтал замын цаанаас 6-7 залуу бид нар руу гүйж ирээд над руу дайрсан. Тэгсэн сүүлд нэрийг нь мэдсэн өндөр залуу болох Э намайг үсдээд доош дараад нүүр рүү өвдөглөөд байсан. Хамт тамхилж байсан 3 залуу салгаад цагдаад дуудлага өгсөн. Э намайг ямар ч шалтгаангүй цохисон. Э архи уусан, үнэртэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),

            -2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 31-ний 23 цагийн үед ажил тараад, Алтанбагана, Ундрахжаргал нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жавхлант” төвийн бааранд орсон. 0.5 литрийн архи, 3 шил пиво уусан. 00 цаг өнгөрч байхад гараад бид гурав гэр гэр рүүгээ алхаж явсан. 21 дүгээр хорооллын гэрлийн дохиотой уулзварын ард “Хангай” захын харалдаа төв замын баруун талд алхаж явахад үл таних 3 залуу тамхи байвал тамхилаач гэхээр нь би тамхи өгсөн. Тамхилаад зогсож байхад “Sweet Land” нэртэй байгууллагын арын гарцны хажууд зогсож байсан газар урдаас хойш чиглэлтэй 2 залуу тамхи татаад алхаад ирж байсан. Надтай хамт зогсож байсан нэг залуутай маргалдаж эхэлсэн. Би юу болоод байгаа юм бэ боль гэж хэлэхэд сүүлд нэрийг нь мэдсэн Э гэх залуу “давраад байгаарай пизда нар” гээд бид нар руу дайрсан. алгаад холдуулах гэхэд чи өвгөнтийнхөнтэй нийлдэг хэн юм бэ гэж хэлээд миний хувцаснаас зуурсан. Э гэх залууг цохих гэсэн боловч оноогүй. Энэ үед замын зүүн талаас 2 залуу зам хөндлөн гарч ирээд бидний дундуур орсон. Тэгэхэд Э миний үснээс зулгааж доош нь дараад ямар нэгэн зүйл хэлээд өвдгөөрөө нүүр рүү цохиод, дээш өндийх үед гараараа 1-2 удаа нүүр хэсэг рүү цохисон. ...Удалгүй цагдаа нар ирсэн. Миний харснаар Э дундаж согтолттой байсан. Тухайн хэрэг явдал 2019 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед Хангай захын чанх баруун талд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Sweet Land нэртэй байгууллагын арын гудамжны үзүүрт, төв зам дагуу болсон. Намайг Эаас өөр цохиж зодсон хүн байхгүй. Надад эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн төлбөрийн баримт байхгүй. Э миний биед учирсан гэмтлийг эмчлүүлэх зорилгоор бодит зардал болох 300.000 төгрөгийг өөрийн сайн дураар өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

            2. Насанд хүрээгүй гэрч Ж.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 31-ний орой 00 цаг өнгөрөөд ...Ариунболд миний гар утас руу залгаад хаана байгаа талаар асуусан. ...Эын машин эвдэрсэн байна, хамт очих уу гэж асуухаар нь хариуд нь за гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээр уулзахаар болж ажлынхаа ахаар хүргүүлсэн. Бид хоёр Э ахын байгаа газар руу алхаж явахад Э ах, Үнэнбат ах хоёр 3-4 ах нартай маргалдаад зогсож байхаар нь гүйгээд очих гэтэл нэг ах нь Э ахыг хальт цохиж авсан. Э ах зөрүүлээд 1-2 удаа нүүр хэсэгт нь цохисон. Энэ үед бид хоёр очоод Э ахыг салгаад холдуулсан. Үнэнбат нөгөө ах нараас одоо больё гэж хэлээд араас гүйгээд ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал),

 

3. Гэрч Ч.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн “... 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед Үнэнбаттай Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Орчлон хороололд уулзаад, Этай гар утсаар ярихад ...машин эвдэрсэн байна хүрээд ир гэсэн. Би ...Төгөлдөр рүү залгаад Эын машин эвдэрсэн байна, хамт очьё гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээр уулзсан. Эын байгаа газар явж очиход Э, Үнэнбат хоёр хүмүүстэй маргаж байсан. Э нэг ахыг цохиж байсан. Бид хоёр нөгөө ахыг салгасан. Хэсэг хугацааны дараа Э машин дээрээ очихгүй бол болохгүй гээд байхаар нь очиход цагдаа нар ирсэн байсан. Тухайн хэрэг үйл явдал 2019 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 хороо, “Sweeт Land” байгууллагын хажуугийн гудамжинд болсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),

 

4.Гэрч Г.Үнэнбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 31-ний орой Ариунболдтой уулзахаар тохирсон. 18 цагийн үед уулзаад, Э руу 21 цагийн үед хаана байгаа талаар асуугаад уулзахаар болсон. Бид гурав Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны 9 дүгээр сургуулийн гадаа саравчинд сууж 2.5 литрийн пиво уусан. Ариунболд харихаар явсан. Э хоёулаа миний машин дээр очъё гэсэн. Хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт 21 дүгээр хороололын гэрлэн дохиотой уулзварын баруун хойд талд байрлах караокены хажууд очиход Эын машины жолооч талын урд дугуй мултраад унасан байсан. Дугуйг нь хийх гэж оролдох үед эвдэрсэн байсан болохоор арын тээшинд хийгээд гэртээ хариад буцаж ирэхээр болоод байж байтал махлагдуу өндөр ах нааш ир гэж дуудаад хүрч ирээд Этай маргалдаж эхэлсэн. Нөгөө ах Эыг хальт цохих үед Э зөрүүлээд 2-3 удаа нүүр хэсэгт нь цохисон. Би дундуур нь орж салгасан. Энэ үед Ариунболд, Төгөлдөр 2 Эыг аваад холдох үед нь би нөгөө ах нарт “...одоо болно, хэрэггүй шүү дээ...” гэж хэлсэн. Тухайн хүмүүс Этай юм ярьж байгаад маргалдаад байсан. ...Э  бага зэрэг согтолттой байсан. Гараараа нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар тал),

 

            5. Шүүгдэгч Н.Эын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн:

            “...2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед өөрийн эзэмшлийн 82-02 УБЭ улсын дугаартай автомашинаа Давхарын автобусны буудлын ойролцоо авто угаалгын газар угаалгаад байж байхад надтай адил спорт машин сонирхдог танил Соко гэх залуу “...машинаа түр өгөөч би өөрийнхөө машины сэлбэгэнд яваад ирье..” гэхээр нь өгч явуулсан. Үнэнбатын гар утас руу залгахад Ариунболдын гэрт байна гэсэн.  Би одоо очлоо гэж хэлсэн. Үнэнэбат, Ариунболд хоёр Дүүхээ-2 худалдааны төвийн ойролцоо ирсэн хүлээж байсан. Пиво худалдан авч 9 дүгээр сургуулийн гадаа байрны сааданд хувааж уусан. Ууж дуусаад Ариунболд гэртээ харихаар явсан. Үнэнбат бид хоёр ...гэр рүүгээ хамт явсан. Шөнө 01 цагийн үед миний гар утас руу ...Баяржавхлан залгаад “чиний автомашин Сонгинохайрхан дүүргийн ойролцоо эвдэрсэн байна” гэхээр нь Үнэнбатын хамт яваад очсон. Миний машин Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Есөнбулаг зочид буудлын ойролцоо төв зам дагуу жолооч талын дугуй салсан, 4 хаалга нь цоожлоогүй, түлхүүр нь машин дотор нь зоолттой зогсож байсан. Би Ариунболд руу залгаад миний машиныг гэрлэн дохионы хойно эвдээд орхисон байна хүрээд ир гэж дуудсан. Дугуйгаа хийх гэж оролдоход болохгүй байхаар нь хараад зогсож байхад 3-4 ах нарын нэг нь надад хандаад энэ чиний машин мөн юм уу, хүний машины дугуй авах гээд байгаа юм уу гэхээр нь энэ миний машин гэж хэлэхэд худлаа яриад байгаарай гэхээр нь би хариуд нь битгий давраад байгаарай пизда нар минь гэж хэлсэн. Дугуйгаа машиндаа хийж нуучихаад машинаа түгжээд гэр рүүгээ яваад эргэж ирье гэж Үнэнбаттай ярилцаад алхтал нэг ах намайг барьж аваад “чи яасан овоо бацаан бэ” гээд татаж чангаагаад явуулахгүй болохоор нь маргалдсан.  Нэг ах нь намайг цохиод авахаар нь би зөрүүлээд 2-3 удаа цохисон. Энэ үед найз Ариунболд, Төгөлдөр нар ирээд салгасан. Би Ариунболдтой түүний гэр рүү нь явсан. Төгөлдөр шууд гэр рүүгээ явсан. Үнэнбат нөгөө ах нартай үлдсэн. Би Ариунболдын гэрт байж байгаад машиндаа санаа зовоод Ариунболдтой хамт удалгүй машин дээрээ очиход цагдаа нар ирсэн байсан. Намайг шууд цагдаагийн газар авч ирсэн. М гэх хүнтэй хамт зогсож байсан залуучууд намайг хоргоож өдөөд байсан. Миний машины дугуйг авах гээд энэ чинийх юм уу хүний дугуй авах гээд байгаа юм уу гээд байхаар нь маргалдаж байхад нэг ах дундуур орж ирээд цохих гээд хальт цохихоор нь би нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Би гараараа нүүр хэсэгт 2-3 удаа цохиж зодсон. Бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Надад гэмтэл учирсан гэмтэл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дугаар тал),

 

            6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 9397 тоот дүгнэлтэд:

            Хэсэг газрын үзлэгт: Дээд үүдэн баруун 2-р шүдний доод ирмэг 0.2х0.2 см, доод баруун 2-р шүдний дээд ирмэг 0.3х0.2 см хэмжээтэй эмтэрсэн, хөдөлгөөнгүй, дээд уруулын дотор салстад 0.4х0.4 см хөхөлбөр цус хуралттай. Зүүн хацар, эрүү хамарсан хаван хавдартай, эмзэглэл ихтэй.

            ДҮГНЭЛТ:

            -Ц.Мын биед дээд нэг, доод нэг шүдний эмтрэл, уруулд цус хуралт, зүүн хацар, эрүү хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20 дугаар тал),

 

            7. Шүүгдэгч Н.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа  (хавтаст хэргийн 71 дүгээр тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 68 дугаар тал), ам бүл 2 амьдардаг тухай хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 62 дугаар тал), түүний банкинд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 63-67 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар тал), хохирогч, яллагдагч  нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд (хавтаст хэргийн 100-101 дүгээр тал), Н.Эад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай прокурорын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 248 дугаар тогтоол (хавтаст хэргийн 103 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Э нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасныг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 248 дугаар тогтоолоор прокурор шийдвэрлэж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Эад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Эын  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Н.Э нь 2019 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө иргэн Ц.Мын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Н.Э өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, зүйлчлэл гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч Н.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын ойролцоо иргэн Ц.Мтой тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас маргалдан, улмаар түүнийг зодож, биед дээд нэг, доод нэг шүдний эмтрэл, уруулд цус хуралт, зүүн хацар, эрүү хамарсан зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

-хохирогч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),

-мөн түүний 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “...00 цаг өнгөрч байхад ..Хангай захын харалдаа төв замын баруун талд алхаад явж байхад 3 залуу тамхи байвал өгөөч гэсэн, би тамхи өгч, хамт тамхилаад зогсож байхад ...хоёр залуу тамхи татаад алхаж ирээд надтай хамт зогсож байсан нэг залуутай маргалдсан. Би боль гэж хэлэхэд сүүлд нэрийг нь мэдсэн Э гэх залуу “давраад байгаарай пизда нар” гээд дайрсан, ...миний хувцаснаас зуурсан. ...Э миний үснээс зулгааж доош нь дараад ямар нэгэн зүйл хэлээд өвдгөөрөө нүүр рүү цохиод, дээш өндийх үед гараараа 1-2 удаа нүүр хэсэг рүү цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

Насанд хүрээгүй гэрч Ж.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ариунболд...Эын машин эвдэрсэн байна, хамт очих уу гэж асуухаар нь за гэж хэлээд ...бид хоёр Э ахын байгаа газар руу очиход Э ах, Үнэнбат ах хоёр 3-4 ах нартай маргалдаж байсан. ...нэг ах нь Э ахыг хальт цохиж авсан. Э ах зөрүүлээд 1-2 удаа нүүр хэсэгт нь цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал),

-Гэрч Ч.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эын байгаа газар очиход Э, Үнэнбат хоёр хүмүүстэй маргалдаж. Э нэг ахыг цохиж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),

-Гэрч Г.Үнэнбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э хоёулаа миний машин дээр очъё гэсэн. ...очиход Эын машины жолооч талын урд дугуй мултраад унасан байсныг хийх гэж оролдох үед ...махлагдуу өндөр ах нааш ир гэж дуудаад хүрч ирээд Этай маргалдаж эхэлсэн. Нөгөө ах Эыг хальт цохих үед Э зөрүүлээд 2-3 удаа нүүр хэсэгт нь цохисон. Энэ үед Ариунболд, Төгөлдөр хоёр Эыг салгасан. ...Э  бага зэрэг согтолттой байсан. Гараараа нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар тал),

             Шүүгдэгч Н.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... Баяржавхлан залгаад чиний автомашин Сонгинохайрхан дүүргийн ойролцоо эвдэрсэн байна гэхээр нь Үнэнбатын хамт яваад очсон. ...жолооч талын дугуй салсан, 4 хаалга нь цоожлоогүй, машины түлхүүр дотор нь зоолттой байсан. Би Ариунболд руу залгаад миний машиныг гэрлэн дохионы хойно эвдээд орхисон байна хүрээд ир гэж дуудсан. Дугуйгаа хийх гэж оролдоход ....хараад зогсож байхад 3-4 ах нарын нэг “энэ чиний машин мөн юм уу, хүний машины дугуй авах гээд байгаа юм уу” гэсэн. ...би хариуд нь битгий давраад байгаарай пизда нар минь гэж хэлсэн. ...машинаа түгжээд Үнэнбаттай ярилцаад алхтал нэг ах намайг барьж аваад “чи яасан овоо бацаан бэ” гээд татаж чангаагаад, ...маргалдсан.  Нэг ах нь намайг цохиод авахаар нь би зөрүүлээд 2-3 удаа цохисон. Энэ үед найз Ариунболд, Төгөлдөр нар  салгасан. ...М гэх хүнтэй хамт зогсож байсан залуучууд намайг хоргоож өдөөд байсан. Миний машины дугуйг авах гээд энэ чинийх юм уу хүний дугуй авах гээд байгаа юм уу гээд байхаар нь маргалдаж байхад нэг ах дундуур орж ирээд цохих гээд хальт цохихоор нь би нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Би гараараа нүүр хэсэгт 2-3 удаа цохиж зодсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дугаар тал),

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9397 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 20 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Хохирогч Ц.Мын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Н.Э түүний биед цохисоноос үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үр дагаварын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Эын хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

Хохирогч, шүүгдэгч нарын хооронд тухайн үед үүссэн үл ойлголцол, хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь хоорондоо маргаан үүсгэх нөхцлийг бүрдүүлсэн зэрэг нь хэрэг гарахад  нөлөөлжээ.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Н.Эын хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ оношилгоо хийлгэсэн болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсанаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Тус хэрэгт хохирогч Ц.М нь гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт  ирүүлээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Э хохирогч Ц.Мын эмчилгээний зардалд 300.000 төгрөг нөхөн төлсөн талаар хэн аль нь мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Н.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулсан, шүүх хуралдаанд дээрх торгох ялыг шүүгдэгч Н.Эад оногдуулах дүгнэлт гаргасан, шүүгдэгч  Н.Э нь эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “...торгохыг ялыг зөвшөөрч байгаа, харин хөгжлийн бэрхшээлтэй ээжийгаа асардаг, мөн ...д лангуу түрээслэн ажиллуулахдаа автомашины сэлбэг худалддаг боловч сарын орлогын хэмжээ бага тул торгох ялыг төлөх хугацааг гурван сараас дээш хугацаагаар тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Э нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас баримтад “мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 62х/ баримттай  байна

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба, түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Н.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй зэргийг харгалзан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний хувийн байдал буюу хөгжлийн бэрхшээлтэй эхийгээ асардаг, сар бүрийн орлогын хэмжээ бага зэргийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг 8 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

 

 

4.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хөх морьт овогт Нын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 (дөрвөн зуун далан мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эад оногдуулсан 470.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Эын  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.Мод төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Н.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА