| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 183/2016/01317/и |
| Дугаар | 183/ШШ2016/00921 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2016/00921
| 2016 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2016/00921 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 229.500 төгрөгийг хариуцагч бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгтзааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.535 төгрөг төлснийг дурдаж, түүний 50 хувь буюу 3.767 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь буюу 3.767 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ