Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2016/00905

 

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2016/00905

Улаанбаатар хот

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, 2 дугаар хороо,*******,*******,*******-д холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 183.940 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж дараа төлбөрт ВС үйлчилгээний 91910849 дугаарын хэрэглэгч болсон. Гэтэл нь гэрээний үүргээ үл биелүүлэн 228.940 төгрөгийг төлөөгүй байна. Иймд барьцаа 50.000 төгрөгийг хасаад нийт 183.940 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 183.940 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч ад холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 183.940 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж дараа төлбөрт ВС үйлчилгээний 91910849 дугаарын хэрэглэгч болсон. Гэтэл нь гэрээний үүргээ үл биелүүлэн 228.940 төгрөгийг төлөөгүй байна. Иймд барьцаа 50.000 төгрөгийг хасаад нийт 183.940 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 183.940 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл ... баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 183.940 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгтзааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.168 төгрөг төлснийг дурдаж, түүний 50 хувь буюу 3.084 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь буюу 3.084 төгрөгийг хариуцагч аас тус тусгаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

           

                                               

 

 

 

ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ