| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Сансармаа |
| Хэргийн индекс | 102/2016/10029/И |
| Дугаар | 940 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 940
| 2016 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2016/00940 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******,*******,*******,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,,,, нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , С.Шаравын гудамж Ивээл хотхоны 41а байрны 106 тоотод байрлах “Монь ивээл” ХХК-д холбогдох
Талбайн зөрүүний үнэ 5,214,000 төгрөгийг үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөгөөс хасч тооцуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч “Мон-Ивээл” ХХК нь нэхэмжлэгч т холбогдуулан 13.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч , нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн , нар нь 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “” ХХК-тай №В05/505 тоот, №В05/506 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ хийн тус компанийн Хан Уул дүүргийн 3-р хороонд баригдаж байсан орон сууцны зориулалттай барилгын 5 давхрын 506 тоот 68.76 м.кв, 5 давхрын 505 тоот 52.36 м.кв орон сууцнуудыг худалдан авсан байна. Тус гэрээг байгуулах үед орон сууцны барилгын ажил явагдаж байсан бөгөөд барилгын компанийн удирдлагуудтай харилцан тохиролцож худалдан авсан орон сууцнуудын дотор зохион байгуулалтыг өөрчлөн нэгтгэжээ. 2015 оны 2 дугаар сард тухайн орон сууц ашиглалтанд орж иргэн , нар нь худалдан авсан орон сууцандаа орсон бөгөөд тухайн үед 10 сая төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан ба худалдан авсан орон сууцнуудын талбайн хэмжээ нь м.кв-ын зөрүүтэй эсэхийг нягтлах зорилгоор үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байжээ. 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр орон сууцны талбайн м.кв хэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрөлтэй “” ХХК-иар худалдан авсан орон сууцнуудыг хэмжүүлэхэд 505 тоот орон сууц нь гэрээнд заасан 52.36 м.кв талбайтай байхаас 50.50 м.кв хэмжээтэй байж 1.86 м.кв дутуу, 506 тоот орон сууц нь гэрээнд заасан 68.76 м.кв байхаас 68.25 байж 0.51 м.кв дутуу нийт 2.37 м.кв талбай гэрээнд заасан талбайн хэмжээнээс дутсан. Орон сууц захиалгаар бариулах гэрээнд заасан хэмжээнээс дутсан м.кв-ын үнэ нь тухайн үеийн ханшаар бодоход /2.37*2.200.000=5.214.000/ төгрөг болох бөгөөд 10 сая төгрөгийн үлдэгдэл төлбөрөөс /5.214.000=4.786.000/ дээрх м.кв-ийн зөрүүг хасан 4.786.000 төгрөгийг “” ХХК-д төлөх саналыг удаа дараа гаргасан ч бидний саналыг хүлээж авалгүй үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсаар байна.
Иймд “” ХХК-тай байгуулсан 2014 оны 04 сарын 11-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах №В05/505 тоот гэрээ, мөн өдрийн №В05/506 тоот гэрээний дагуу Хан Уул дүүргийн 3-р хороо 41Б байрны 5 давхар 505, 506 тоот худалдан авсан орон сууцны нийт талбайн хэмжээнээс дутсан 2.37 м.кв талбайн зөрүүний үнэ 5.214.000 төгрөгийг “” ХХК-д орон сууцны төлбөрт төлөх 10 сая төгрөгийн үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцуулж өгнө үү гэв.
Хариуцагч “” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2012 оны хавраас ны нутаг болох Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын урд “Ивээл хотхон” нэртэй орон сууцны 3 блок барилгын төслийг эхэлж, төслийн санхүүжилтыг гадна, дотны хөрөнгө оруулалтаар шийдэж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тэднээр гүйцэтгүүлж 2013 оны 4 дүгээр сард 41а тоот барилгыг, 2015 оны 01 дүгээр сард 416, 41 в тус тус тоот барилгыг ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн юм. Иргэн , нар нь барилгын ажил үргэлжилж байх үед буюу 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр №В05/505, №В05/50б тоот тус тус гэрээнүүдээр 416 барилгын 5-р давхрын 505 /52.36м2/, 506 /68 76м2/ тоот байруудыг захиалж, тус 2 байраа нэгтгэж 1 байр болгоод дотоод зохион байгуулалтыг нь өөрчлүүлэх хүсэлт тавьсан байдаг. Гэрээгээ тус тусад хийдэг нь 1 байран дээрээ орон сууцны ипотекийн 8%-ийн зээлэнд хамрагдах хүсэлтэй байгаа тухай бидэнд хүсэлт тавьсны дагуу шийдвэрлэж өгсөн байдаг. Мөн 2 байрыг нэгтгэж дотоод зохион байгуулалтыг нь хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгсөн юм. Өөрөөр хэлбэл тус 2 иргэний захиалсан байр нь 2 гэрээтэй боловч бодит байдал дээр 1 байр буюу 121.12м2 талбайтай, дотоод зохион байгуулалт нь анхны зургаас өөрчлөгдсөн байр юм. Иргэн нь манай компанид 16,082,400 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан ч манай компанид байрандаа орох хүсэлт удаа дараа гаргасны үндсэн дээр 2015 оны 02 дугаар сарын 15-нд акт үйлдэж байраа хүлээж авч байрандаа орсон байдаг. Гэтэл удаа дараа янз бүрийн шалтаг шалтгаанаар үлдэгдэл төлбөрөө төлөхөөс зайлсхийж, хэл ам гаргах болсон бөгөөд бид хуучин зарим нэг ажил дээр хамтарч ажиллаж байсны хувьд хүлээцтэй хандаж ирсэн билээ. Байрандаа жижиг засвар хийх, банн угаалтуураа солих нэрээр 2,082,400 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөсөө хасуулсан байдаг. Мөн дараа нь газар шорооны ажил дээр экскаватороор хашааны суурийн нүх ухуулах жижиг ажил гүйцэтгүүлсэн боловч мөн хэл ам хийсээр 4,000,000 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөсөө хасуулж үлдсэн 10 сая төгрөгөө ойрын хугацаанд төлөхөөр аман байдлаар ерөнхий захиралтай тохиролцсон байдаг. Гэтэл тус иргэн нь захиалсан байрныхаа талбайг хэмжүүлэн 2,37м.квадрат талбай дутсан гэдэг зүйл ярьж эхэлсэн бөгөөд манай компанийн зүгээс мөн л хүлээцтэй хандаж, бид мэргэжлийн компаниар хяналтын хэмжилт хийлгэе тэгээд энэ асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Ингээд бид мэргэжлийн компанид хандаж 2-3 удаа хэмжилт хийх гэсэн боловч байранд хүн байхгүй, Баяр нь өөрөө хамт байж хэмжүүлнэ гэх мэтчилэн тус компанийн хүнийг буцаасан. Ингээд тус асуудал 10 дугаар сарын эхээр тал талаасаа хэмжүүлэхээр “Гранд Тек” ХХК-иар хэмжүүлэхээр болж иргэн ч өмнө нь өөрөө хэрэгжүүлсэн гэх “” ХХК-ийн ажилтаныг хамт байлцуулж байгаад манай компанийн зүгээс ажлын хөлс болох 180.000 төгрөгийг төлж хэмжилт хийлгэсэн байдаг. Гэтэл иргэн нь “” ХХК-иар өмнө нь хэмжүүлэхдээ бодит байдал дээр талбайгаа хэмжүүлээгүй бөгөөд 2 тусад нь буюу 2 тусдаа айл мэтээр хэмжүүлж тус тусад нь хэмжилтийн үр дүн гаргасан байдаг. Ингэхдээ байхгүй хана, өрөөний хана зэргийг ийм байх ёстой мэтээр гаргуулсан нь хууль журамд нийцэхгүй бөгөөд ингэж зохиож хэмжилт хийсэн “” ХХК-ийн хариуцлагагүй үйлдэл юм. Энэ хэмжилтийг манай компани анхнаасаа хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан юм. Хоёр талаасаа байлцаж 10 дугаар сарын эхээр хийсэн “Гранд тек” ХХК-ийн хэмжилтийн үр дүн гарсан бөгөөд манай компанийн оффисийн байранд тус компанийн ажилтан болон гүйцэтгэх захирал А.Батбаяр нарт танилцуулсан бөгөөд хэмжилтээр 120.52м.квадрат талбайтай гарсан тухай танилцуулсан байдаг. Гэтэл иргэн нь тус хэмжилтийн “Гранд төк” ХХК-ийн ажилтан руу хэл амаар доромжилж дайраад зогсохгүй компанийн байранд зүй бус авир гаргаж манай компанийн захиалгаар 3 тал “” ХХК, , “” ХХК-ийн төлөөлөгчийг байлцаж байгаад хэмжүүлсэн хэмжилтийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн уурлаж, тус хэмжилтийн дүгнэлтийг би авна хэмээн булааж оффисоос гарахыг завдсан бөгөөд түүнд өгөхгүй хэмээн миний бие авахыг оролдоход тус дүгнэлтийг урсан байдаг тус үйлдэл нь манай компанийн камерын бичлэг болон тус оффист байсан ажилчдаар нотлогдоно. Манай компанийн зүгээс иргэн тай гэрээнийхээ дагуу аливаа асуудлыг ярилцаж шийдвэрлэхийг хичээж ирсэн бөгөөд тус иргэн нь гэрээ надад хамаагүй гэдэг асуудал ярьдаг бөгөөд маш бүдүүлэг ёс зүйгүй авир гаргадаг учир бидний зүгээс ч шүүх дээр учраа олох хүсэлтэй байгаа билээ. Бид тус иргэнтэй гэрээний 1.3, 4.1, 5.2.4, 6.1, 8.2-т заасан заалтуудаар зөвшилцөхийг зорьж ирсэн бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр буюу түлхүүрээ хүлээж авсан өдрөөс үлдэгдэл төлбөр дээр нь гэрээний 8.2-т заасны дагуу алданги тооцож байгаа бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус 2 иргэнд мэдэгдэл албан ёсоор хүргүүлж, иргэн нь гарын үсэг зуран хүлээж авсан. Тус өдрийн байдлаар алдангын хэмжээ нь 3,2 сая төгрөг болж байгааг мэдэгдэж, төлөхийг шаардсан. Тиймээс иргэн болон нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй бөгөөд манай компанийн зүгээс үлдэгдэл төлбөр болон тус төлбөрөөс төлөөгүй хугацаанд нь гэрээнд заасан хувиар алдангийг нэмж төлөхийг нэхэмжлэх болно.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх орон сууцыг худалдан авах үед гэрээний дагуу 505 тоот орон сууцны нийт талбайн хэмжээ 52.36 м.квадрат, 506 тоот орон сууцны нийт талбайн хэмжээ 68.76 м.квадрат байхаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн худалдан авсан орон сууцны талбайн хэмжээнд “” ХХК-иар хэмжилт хийлгэсэн. Уг хэмжилтээр 505 тоот орон сууцны нийт талбайн хэмжээ 50.50 м.квадрат 506 тоот орон сууцны нийт талбайн хэмжээ 68.25 м.квадрат талбайн хэмжээтэй байна гэсэн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин хариуцагч компанийн зүгээс “Гранд Тек” ХХК-иар 505, 506 тоот орон сууцнуудад хэмжилт хийлгэхэд нэхэмжлэгч 505, 506 дугаартай орон сууцнуудыг нийлүүлээд дизайныг нь өөрчилж, засварласан тул талбайн хэмжээ нийтдээ 120.52 м.квадрат байна гэсэн дүгнэлт гарсан. Ингээд талууд тус тусдаа шинжээч томилуулан хэмжилт хийлгүүлсэн учраас шүүхээс шинжээч томилсон. Шүүхээс томилогдсон шинжээчийн хэмжилтэнд 505 тоот орон сууцны нийт талбайн хэмжээ 51.40 м.квадрат, 506 тоот орон сууцны нийт талбайн хэмжээ 67.97 м.квадрат талбайн хэмжээтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Сүүлийн томилогдсон шинжээчийн дүгнэлтийн талаар ямар нэгэн байр сууриа илэрхийлж, нэхэмжлэгч тал маргадаггүй. Анх талуудын харилцан тохиролцсон гэрээнд зааснаас 505 тоот орон сууцны нийт талбайн хэмжээ 0.96 м.квадратын зөрүүтэй. 506 тоот орон сууцны нийт талбайн хэмжээ 0.79 м.квадратын зөрүүтэй дүгнэлт гарсан байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэсний дараа орон сууцыг хүлээлгэн өгөхөд 1 м.квадрат нэмэх, хасах хэлбэлзэл гарна гэж талууд харилцан тохиролцсон байдаг. Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талуудын чөлөөт байдал яригдах учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч “” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь 2012 оноос Хан-Уул дүүргийн 3-р хороо Хан-Уул дүүргийн ШДТГ-ын урд “Ивээл хотхон” нэртэй орон сууцны 3 блок барилгын төслийг хэрэгжүүлэн барьж 2015 оны 01-р сард 416, 41в орон сууцны барилгуудыг ашиглалтанд оруулан улсын комисст хүлээлгэн өгсөн юм. Иргэн , /эхнэр, нөхөр/ нар 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах №В05/505, В05/506 тоот гэрээ, автомашины зогсоол захиалгаар бариулах В01-07, В02-08 тоот гэрээнүүдийг тус тус байгуулан ивээл орон сууцны 416 байрны 5-р давхрын 505 /52.36м2/, 506 /68.76м2/ тоот байр, №7, №8 тоот зогсоолуудыг худалдан авч, 2 орон сууцны байрны дотоод зохион байгуулалтыг өөрчлөн нэгтгэж 1 байр болгон өмчлөх болсон. Орон сууцнуудын төлбөрт 155,381,600 төгрөг төлж үлдэх төлбөртөө орон сууцны ипотекийн 8%-ийн зээлд хамрагдах хүсэлт илэрхийлэхэд нь манай компани 1 дүгээр байрны холбогдох материалуудыг бүрдүүлэн өгч 100,000,000.00 төгрөгний зээлд хамруулсан. 2 зогсоолын 60,000,000,00 төгрөгийн төлбөрөөс Ивээл хотхоны гадна зам (талбайн ажлыг 55,000,000.00 төгрөгөөр гүйцэтгэн барагдуулсан. Худалдан авсан 2 орон сууцандаа тус тусдаа гэрээ байгуулсан. Зохион байгуулалтыг өөрчлөн нийлүүлж орон сууцны талбайн хэмжээ 121.12м.квадрат болсон. Иргэн нь орон сууц захиалгаар бариулах гэрээ, автомашины зогсоолын гэрээний үлдэгдэл төлбөр 16,082,400 төгрөгийг манай компанид төлөх үүрэгтэй байсан манай компанид орон сууцандаа орох талаар удаа дараа хүсэлт гаргахад манай компаний зүгээс 2015 оны 02 дугаар сарын 15-нд акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Гэтэл нь орон сууцандаа нүүн орсон боловч удаа дараа янз бүрийн шалтаг шалтгаанаар орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлөхөөс зайлсхийж, хэл ам гаргах болсон тул компаний зүгээс зарим нэг ажил дээр иргэн тай хамтарч ажиллаж ирсэн. Орон сууцандаа жижиг засвар хийх банн, угаалтуураа солих нэрээр үлдэгдэл төлбөрөөс 2,082,400 жижиг ажил гүйцэтгүүлсэн боловч мөн хэл ам хийсээр 4,000,000 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөсөө хасуулан үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөгийг ойрын хугацаанд төлөхөөр ерөнхий захиралтай тохиролцсон. Гэтэл нь 2 орон сууцны үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөгөө гэрээний дагуу төлөлгүй 11 сар гаруй хугацаа өнгөрч байна.
Нэгэнт талууд харилцан тохиролцоод гэрээ байгуулсан байхад хэн ч гэрээний чөлөөт байдалд халдах хууль зүйн үндэслэлгүй. Барилгын MNS6058:2009 стандартай маргаан байхгүй. Нэхэмжлэгч нь 505, 506 хоёр тусдаа орон сууцыг аваад дизайныг нь өөрчилж хийцийг эвдээд ханыг нь нураасан учраас м.квадратын хэлбэлзэл гарна. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгийн биет байдлын доголдлыг 6 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хэрэв гомдол гаргах хугацааны 6 сар өнгөрсөн учир нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хариуцагч “Мон-Ивээл” ХХК-ийн зүгээс т холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэрээний дагуу нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлбөрөө бүрэн төлж дуусгах ёстой байсан. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан төлбөрийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар үүргээ биелүүлж, төлбөрөө төлөөгүй 7 хоногийн хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.1 хувийн алданги тооцно гэж заасан. Орон сууцны үлдэгдэл төлбөр төлөхгүй 11 сарын хугацаа өнгөрсөн. Иймд үндсэн төлбөрийн үлдэгдэл 10.000.000 төгрөг, алданги 3.300.000 төгрөг нийт 13.300.000 төгрөгийг нэхэмжлэгч аас нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хэрлэнхүү нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Иргэн миний бие эхнэр ийн хамт 2014 оны 04 сарын 11-ний өдөр “” ХХК-тай №В05/505 тоот, №В05/50б тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ хийн тус компанийн Хан Уул дүүргийн 3 дугаар хороо С.Шаравын гудамжинд баригдаж байсан орон сууцны зориулалттай барилгын 5-р давхрын 506 тоот 68.76 м.кв, 5-р давхрын 505 тоот 52.36 м.кв орон сууцнуудыг худалдан авсан. Тухайн гэрээг байгуулах үед орон сууцны барилгын ажил явагдаж байсан бөгөөд барилгын компанийн удирдлагуудтай харилцан тохиролцож худалдан авсан орон сууцнуудын дотор зохион байгуулалтыг өөрчлөн нэгтгэсэн юм. 2015 оны 2 дугаар сард тухайн орон сууц ашиглалтанд орж худалдан авсан орон сууцандаа орсон бөгөөд тухайн үед 10 сая төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан ба худалдан авсан орон сууцнуудын талбайн хэмжээ нь м.квадратын зөрүүтэй эсэхэд эргэлзэж мэргэжлийн байгууллагаар худалдан авсан орон сууцны хэмжээг тогтоолгосны дараа үлдэгдэл тооцоог хийхээр төлөвлөсөн юм. 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр орон сууцны талбайн м.квадрат хэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрөлтэй “” ХХК-иар худалдан авсан орон сууцнуудыг хэмжүүлэхэд 505 тоот орон сууц нь гэрээнд заасан 52.36 м.квадрат талбайтай байхаас 50.50 м.квадрат хэмжээтэй байж 1.86 м.квадрат дутуу, 506 тоот орон сууц нь гэрээнд заасан 68.76 м.квадрат байхаас 68.25 байж 0.51 м.квадрат дутуу нийт 2.37 м.квадрат талбай гэрээнд заасан талбайн хэмжээнээс дутсан... хэрэв дээрх м.кв-ийн дутуу төлбөрийг хасч тооцсон тохиолдолд бидний зүгээс үлдэгдэл төлбөрийг тооцоо нийлэн төлөхөд татгалзах зүйлгүй болно. Бид дээрх асуудлаар Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандсан бөгөөд тус дүүргийн шүүгч Мөнхцэцэг иргэний хэрэг үүсгэн тухайн маргааныг хянан шийдвэрлэж байна. “" ХХК нь шүүхэд хариуцагчаар татагдан оролцуулж байгаа хэрнээ тус маргаанаар дахин шүүхэд хандсан нь ойлгомжгүй байна. Иймд “” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг буцааж хэргийг хэрэгсэхгүй өгнө үү.
Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “” ХХК-д гэрээний дагуу төлөх ёстой 10.000.000 төгрөгний үлдэгдэл төлбөр байгаа. Тухайн маргаан бүхий орон сууц нь 2015 оны 02 дугаар сард ашиглалтад ороход нэхэмжлэгч эхлээд м.квадратын зөрүү байгаа эсэхийг тогтоогоод, үлдэгдэл төлбөрийг төлөх эсэх асуудлыг шийдвэрлүүлэх тухай саналыг тавихад хариуцагч “” ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй. Орон сууцны м.квадратын зөрүүтэй эсэхийг хүний нүдээр хараад шууд илрүүлэх боломжгүй тул “” ХХК-иар хэмжилт хийлгүүлж, 2.37 м.квадратын зөрүү төлбөрийг хасаад, үлдэгдэл 4.788.000 төгрөгийг төлнө гэхэд “” ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу ажил гүйцэтгэгч компани нь ямар нэгэн эд хөрөнгийн доголдолгүй эд хөрөнгийг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Ингээд нэхэмжлэгч Иргэний хуулийн 209 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч , нар нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан талбайн зөрүүний үнэ 5.214.000 төгрөгийг үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөгөөс хасч тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч “” ХХК нь нэхэмжлэгч т холбогдуулан 13,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 06009 дугаартай “хүсэлт шийдвэрлэж, хэрэг нэгтгэх тухай” захирамжаар , нарын нэхэмжлэлтэй “” ХХК-д холбогдох иргэний хэрэгт, “” ХХК-ийн нэхэмжлэлтэй т холбогдох хэргийг нэгтгэсэн байна.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч , , хариуцагч “” ХХК нар нь 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, ны нутаг дэвсгэрт баригдаж буй “Мон ивээл” орон сууцны 41б байрны 5 давхрын 506 тоот 68.76 м2 талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн 41б байрны 5 давхрын 505 тоот 52.36 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус бүр 1 м.кв талбайг 2.200.000 төгрөгөөр тооцож, нийт 506 тоотыг 151.272.000 төгрөг, 505 тоотыг 115.192.000 төгрөгөөр худалдах худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь Орон сууц захиалгаар бариулах гэрээ, нэхэмжлэгч хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. /хэргийн 4-11-р хуудас/
Зохигч талууд 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах” гэрээ байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь хариуцагчийг гэрээгээ зөрчиж, биет байдлын доголдолтой хөрөнгө шилжүүлсэн болох нь “” ХХК-ийн байрны талбайн хэмжээг тогтоосон тухай дүгнэлт, тайлангаар нотлогдоно, орон сууцыг м.квадрат дутуу гэдгийг хараад мэдэх боломжгүй гэж тайлбарласан.
Хариуцагчийн төлөөлөгч нь уг орон сууцыг м.кв зөрөө байхгүй, “Гранд Тек” ХХК-иар 505, 506 тоот орон сууцнуудад хэмжилт хийлгэхэд нэхэмжлэгч 505, 506 дугаартай орон сууцнуудыг нийлүүлээд дизайныг нь өөрчилж, засварласан тул талбайн хэмжээ нийтдээ 120.52 м.квадрат байна гэсэн дүгнэлт гарсан гэж мэтгэлцсэн.
Шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 13637 дугаар шүүгчийн захирамжаар орон сууцны талбайн метр, квадратын хэмжээг тогтоолгохоор “Эм Эм Инженеринг” ХХК-ийг шинжээчээр томилсон. Тус компанийн “Барилга, орон сууцны өрөө тасалгааны талбайн хэмжээг тогтоосон акт”-аар маргаж буй 505 тоот 2 өрөө байрны орон сууцны талбайн хэмжээ нийт 51.40 м.квадрат, 506 тоот 3 өрөө байрны орон сууцны талбайн хэмжээ 67.97 м.квадрат болох нь тогтоогдсон болно.
“Эм Эм Инженеринг” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй болно.
Ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т “гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй” гэж үзнэ.
Зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №В05/505, №В05/506 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээнүүдийн 1.3 дахь хэсэгт “Захиалагчид санал болгож буй талбай нь ажлын зургаар тооцоолсон бөгөөд гадна хананы дотор талаас эсрэг хананы дотор хэсэг хүртэл хэмжээн дээр тагтыг 0,7хувиар бууруулан тооцсон хэмжээг нэмсэн бөгөөд бүрэн гүйцэтгэл хийгдсэний дараа уг хэмжээнд 1 хувийн нэмэх хасах хэлбэлзэл гарч болох бөгөөд энэ нь гэрээний үнэд нөлөөлөхгүй” гэж тохиролцож гэрээг байгуулжээ.
“” ХХК-ийн бариулсан , 41Б байрны 505 тоотын талбайн хэмжээ 52.36 м.квадрат байхаас 51.40 м.квадрат болж 0,96 м.квадратын зөрүүтэй, 506 тоот байр 68.76 м.квадрат байхаас 67.97 м.квадрат болж 0.79 м.квадрат зөрүүтэй ба энэ зөрүүтэй байгаа нь 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №В05/505, №В05/506 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээнүүдийн 1.3-т заасан хэлбэлзэлд багтаж байгаа гэрээний үнэд нөлөөлөхгүй гэж үзлээ.
Иргэний хуулий 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар зохигч талууд орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, гэрээний агуулгыг өөрсдөө тохиролцон тодорхойлжээ.
Дээрх маргаж буй талбайн зөрүүг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 353 дугаар зүйлийн 353.2-т заасан доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч , нарын талбайн зөрүүний үнэ 5.214.000 төгрөгийг үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөгөөс хасч тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч “” ХХК нь нэхэмжлэгч т холбогдуулан 13,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шаардах эрхтэй ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Талуудын хооронд 2014 оны 4-р сарын 11-ний өдөр “орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулагдаж, ны нутаг дэвсгэрт баригдаж буй “Мон ивээл” орон сууцны 41б байрны 5 давхрын 506 тоот 68.76 м.квадрат талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн 41б байрны 5 давхрын 505 тоот 52.36 м.квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус бүр 1 м.квадрат талбайг 2.200.000 төгрөгөөр тооцож, нийт 506 тоотыг 151.272.000 төгрөг, 505 тоотыг 115.192.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцжээ. /хэргийн 4-11-р хуудас/
Зохигч 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан талаар маргаангүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан шаардлагыг хангасан байх тул “Мон-Ивээл” ХХК, нарын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна.
Гэрээний дагуу орон сууцны төлбөрийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлөгдөөгүй байгаа талаар талууд маргаагүй.
Талуудын байгуулсан худалдах худалдан авах гэрээний 4.4.1-д 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаар гэрээнд тохиролцсон хугацааны дотор төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч “... байр эд хөрөнгийн доголдолтой, учир алданги төлөхгүй” гэж тайлбарласан. Гэвч хариуцагч нь алдангийг төлөхгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч нь уг байрыг эд хөрөнгийн доголдолтой гэж мэтгэлцэж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй баримт, татгалзах үндэслэл түүнтэй холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар талууд гэрээ байгуулахдаа алдангийг 0.1 хувиар тогтоосон байх бөгөөд “” ХХК нь гэрээний дагуу алданги тооцож аас нэхэмжилснийг буруутгах боломжгүй байна.
Иймд хариуцагч аас үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөг алданги 3.000.000 төгрөг нийт 13.000.000 төгрөг гаргуулах “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч , нарын талбайн зөрүүний үнэ 5.214.000 төгрөгийг үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөгөөс хасч тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч аас 13.000.000 төгрөг гаргуулан хариуцагч “” ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.822 төгрөг, хариуцагч “” ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахад төлсөн 224.450 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч аас 224.450 төгрөгийг гаргуулан хариуцагч “” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САНСАРМАА