Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2026/ХШТ/34

 

 

Ж.С, Д.М, Г.М, Г.Э, С.Ж,  А.Г , Ж.Э,

С.Б, Б.Т, Ш.Б , А.Ч, Д.Ц, Ч.М, О.С, Б.А, О.Л, Б.Б,

Ц.Х, Б.Д, О.Х, Б.М, Ц.Б, Л.Ж.С, К.К.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, Л.Содбаяр,

шүүгдэгч А.Г-ийн өмгөөлөгч О.Сайнгэрэл, Д.Доржсүрэн,

шүүгдэгч Ж.С-ын өмгөөлөгч О.Мягмарсүрэн,

шүүгдэгч Ж.С, Ц.Б  нарын өмгөөлөгч Б.Ганбаатар,

шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Б.Лхагвадорж,

шүүгдэгч Г.М, өмгөөлөгч Б.Болдбаатар,

шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

шүүгдэгч С.Б, өмгөөлөгч А.Зоригтбаатар,

шүүгдэгч Б.Т, өмгөөлөгч Б.Ганпүрэв,

шүүгдэгч Ш.Б, өмгөөлөгч Г.Намуун,

шүүгдэгч Л.Ж.С, орчуулагч Ц.У, өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүгдэгч Л.Ж.С, Г.Э нарын өмгөөлөгч С.Батнасан,

шүүгдэгч К.К.Б, орчуулагч Д.Уянга, өмгөөлөгч Н.Мандах,

шүүгдэгч Ж.Э, өмгөөлөгч Д.Батсүх,

шүүгдэгч С.Ж-ын өмгөөлөгч С.Соронзонболд, Н.Ууганцэцэг,

шүүгдэгч А.Ч,

шүүгдэгч Г.Э, А.Ч  нарын өмгөөлөгч З.Хүрэлсүх,

шүүгдэгч Д.Ц, өмгөөлөгч Л.Энх-Амгалан,

шүүгдэгч Ч.М, өмгөөлөгч Б.Батцэнгэл,

шүүгдэгч О.С, өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

шүүгдэгч Б.А, өмгөөлөгч Б.Алтанзул,

шүүгдэгч О.Л,

шүүгдэгч Ц.Х, өмгөөлөгч А.Ариунтуул, Б.Цолмон-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Д, Б.Б, тэдний өмгөөлөгч Т.Урангэрэл,

шүүгдэгч О.Х, өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,

шүүгдэгч Б.М, өмгөөлөгч Б.Дашдорж,

шүүгдэгч Ц.Б-гийн өмгөөлөгч Д.Наранбулаг,

хохирогч “Э.Э.И.П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Ц.Гансүх, О.Даваажаргал,

иргэний нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль ёсны төлөөлөгч Б.Э,

иргэний хариуцагч “Т.О” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Э,

иргэний хариуцагч “Т.О” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Э, шүүгдэгч А.Г нарын өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 895 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1240 дүгээр магадлалтай А.Г , Ж.С , Д.М , Г.М, Г.Э, С.Б, Б.Т, Ш.Б, Л.Ж.С, К.К.Б, Ж.Э, С.Ж , А.Ч, Д.Ц, Ч.М, О.С, Б.А, О.Л, Б.Б, Ц.Х, Б.Д, О.Х, Б.М, Ц.Б  нарт холбогдох 2302006440349 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчид, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлуудыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, “Т.О” ХХК-ийн ерөнхий захирал,

1997 онд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 2, 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

2001 онд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж байсан, Б.Г нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, “Т.О” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, Ж.Э нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус заасан гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... ажиллаж байсан, Ж.С нь Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

4.Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... байсан, Д.М нь Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

5.Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... байсан, Г.М нь Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

6.Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... ажиллаж байсан, Г.Э нь Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

7.Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... ажиллаж байсан, С.Ж нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

8.Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... төрсөн, ... настай, эмэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, “...” НҮТББ-ын менежер, “Т.О” ХХК-д эдийн засагч ажилтай, С.Б нь Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

9.Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... ажиллаж байсан, Б.Т нь Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

10.Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, .... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, Ш.Б нь Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

11.Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... ажиллаж байсан, А.Ч нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

12.Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... ажиллаж байсан, Д.Ц нь Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

13.Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, Ч.М нь Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

14.Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, О.С нь Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

15.Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, Б.А нь Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

16.Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, О.Л нь Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

17.Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эмэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... байсан, Б.Б нь Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

18.Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... ажиллаж байсан, Ц.Х нь Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

19.Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... хотод төрсөн, ... настай, эмэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... ажиллаж байсан, Б.Д нь Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

20.Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... хотод төрсөн, ... настай, эмэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... ажиллаж байсан, О.Х нь Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

21.Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Завхан аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хэрэгт  холбогдох үедээ ... ажиллаж байсан, Б.М нь Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

22.Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, В компанийн захирал ажилтай, Л.Ж.С нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт,

23.Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, И.Т компанийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, К.К.Б Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт,

24.Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... хотод төрсөн, ... настай, эмэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Э.Э.И.П” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Ц.Б нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг хянан хэлэлцээд Нийслэлийн прокурорын газраас Д.М, Г.М, Г.Э , Ч.М , Б.А  нарт холбогдох Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Ж.Э, К.К.Б, Л.Ж.С нарт холбогдох Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг, шүүгдэгч Ж.С-т холбогдох Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч А.Г, Ц.Б  нарт холбогдох Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг тухайн үйлдэлд нь цагаатгаж,

шүүгдэгч А.Г-ийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд,

шүүгдэгч Ж.Э-ыг хатгагчаар, шүүгдэгч С.Ж ыг хатгагч, хамжигчаар, шүүгдэгч Д.Ц-ыг хамжигчаар шүүгдэгч С.Б, Б.Т, Ш.Б, А.Ч, О.С, О.Л, Б.Б, Ц.Х, Б.Д, О.Х, Б.М  нарыг гүйцэтгэгчээр тус тус хамтран оролцож нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч А.Г-т Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч С.Б, Б.Т, Ш.Б  нарт Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Ж.Э-д Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч С.Ж-т Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1, 2, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч А.Ч-д Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч О.С, Б.Б, Ц.Х, Б.Д, Б.М  нарт Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч О.Л, О.Х  нарт Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

шүүгдэгч А.Г-т оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч А.Г, С.Ж  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шүүгдэгч А.Г-ийн цагдан хоригдсон 278 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ж.Э-ын цагдан хоригдсон 11 хоног, шүүгдэгч Б.Т-ын цагдан хоригдсон 15 хоног, шүүгдэгч Ш.Б-ийн баривчлагдсан 2 хоногийг тус тус зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, шүүгдэгч Ж.Э, С.Б, Б.Т, Ш.Б, А.Ч, Б.М, О.С, О.Л, Б.Б, Б.Д, О.Х, Ц.Х, Д.Ц  нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суух харьяа дүүргээс гарч явахыг хориглох, өөрийн оршин суух газраас эрхэлж буй ажил, хүүхдийн сургуулийн хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ж.Э-ын I phone 12 pro max загварын гар утсыг буцаан олгож, хавтас дээрээ “Compera” гэсэн бичигтэй тэмдэглэлийн дэвтэр, “2023 personal 32” гэсэн бичигтэй тэмдэглэлийн дэвтэр, камерын бичлэг болон эд зүйлсэд үзлэг хийсэнтэй холбоотой, мөн арилжааны банкны дансны дэлгэрэнгүй хуулга бүхий 25 ширхэг компакт диск, шүүхийн шатанд өмгөөлөгч нараас гаргаж өгсөн 3 ширхэг компакт диск, мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбоотой 1 хавтас, 56 хуудас, 1 ширхэг компакт диск зэргийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1466, 1467, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1519, 1520, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1628, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1705, 1705 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд “Арвижих эстимейт” ХХК-д 4,400,000 төгрөг, “Ашид билгүүн” ХХК-д 20,000,000 төгрөгийг шүүгдэгч А.Г-аас, шүүх хуралдаан явуулсан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Сүлд чуулгын концертын их танхимын түрээс 26,000,000 төгрөгийг шүүгдэгч А.Г, С.Ж, Ж.Э, С.Б, Б.Т, Ш.Б, А.Ч, Б.М, О.С, О.Л, Б.Б, Б.Д, О.Х, Ц.Х, Д.Ц  нараас хувь тэнцүүлэн гаргуулж Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт олгож,

шүүгдэгч Ц.Б 30 хоног, шүүгдэгч Л.Ж.С 13 хоног, К.К.Б 14 хоног цагдан хоригдсон, хохирогч Сангийн яам, иргэний нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

хохирогч “Э.Э.И.П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-гийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 302 дугаар тогтоолоор шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч О.Л, О.С  нарын нэр солигдож бичигдсэн үг үсгийн шинжтэй техникийн алдааг засаж залруулга хийжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсан байна. Үүнд:

Шүүгдэгч Ж.Э-д холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг, шүүгдэгч А.Г т холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хэргийг тус тус “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Т, Ш.Б, Д.Ц, Б.М, Ч.М, О.С, Б.А, О.Л, Б.Б, Ц.Х, О.Х, Б.Д, А.Ч  нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

“Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С, О.Л, О.Х нарт оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй”, “Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С, О.Л, О.Х  нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай” гэсэн нэмэлт заалтууд оруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч А.Г-ийг “ ...бусдад давуу байдал бий болгосон ...” гэснийг, “... өөртөө давуу байдал бий болгосон ...” гэж, шүүгдэгч Ж.Э-ыг “...хатгагчаар оролцсон ...” гэснийг “... гүйцэтгэгчээр хамтран оролцсон ...” гэж, шүүгдэгч С.Ж-ыг “...хатгагч, хамжигчаар оролцсон ...” гэснийг “... гүйцэтгэгч, хатгагчаар хамтран оролцсон ...” гэж, шүүгдэгч С.Б, Б.Т, Ш.Б  нарыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутай” гэсний шүүгдэгч С.Б-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, Ш.Б нарыг “албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэж, шүүгдэгч А.Ч, Д.Ц, О.С, О.Л, Б.Б, Ц.Х, Б.Д, О.Х, Б.М нарыг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон” гэснийг “албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын шүүгдэгч С.Б-д холбогдох хэсгийг “... Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...” гэж,

шүүгдэгч Б.Т, Ш.Б, Д.Ц, Б.Б, Ц.Х, Б.Д, Б.М  нарт холбогдох хэсгийг “... Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял ...” гэж,

шүүгдэгч А.Ч-д холбогдох хэсгийг “... Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял ...” гэж,

шүүгдэгч О.Л , О.Х  нарт холбогдох хэсгийг “... Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял ...” гэж,

шүүгдэгч Ж.Э-д холбогдох хэсэгт “... 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял ...” гэснийг “... 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял ...” гэж,

шүүгдэгч С.Ж-т холбогдох хэсэгт “... Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1, 2, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...” гэснийг “... Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 6, 8, 9 дэх заалтаас “... О.С, О.Л, О.Х  ...” гэснийг хасаж,

тогтоох хэсгийн 10 дахь заалтад “... 25 ширхэг сиди, мөн шүүхийн шатанд өмгөөлөгч нараас гаргаж өгсөн 3 ширхэг сиди, мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбоотой 1 хавтас, 56 хуудас, 1 ширхэг сиди зэргийг ...” гэснийг “... 25 ширхэг сиди /21 ширхэг ажилладаг, 4 ширхэг ажиллахгүй/, мөн шүүхийн шатанд өмгөөлөгч нараас гаргаж өгсөн 5 ширхэг сиди /1 ширхэг сиди ажиллахгүй/, мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбоотой 1 хавтас, 56 хуудас, 3 ширхэг сиди зэргийг ...” гэж,

тогтоох хэсгийн 11 дэх заалтад “... Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1705 дугаартай ... Ц.Б-гийн эзэмшлийн ...” гэснийг “... Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1701 дугаартай ...Ц.Б гийн эзэмшлийн ...” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд ...” гэсэн, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял ...” гэсэн, тогтоох хэсгийн 12 дахь заалтад “... шүүх хуралдааны танхим буюу Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Сүлд чуулгын концертын их танхимын түрээс 26,000,000 төгрөгийг шүүгдэгч А.Г , С.Ж , Ж.Э , С.Б , Б.Т , Ш.Б , А.Ч , Б.М , О.С , О.Л , Б.Б , Б.Д  О.Х , Ц.Х , Д.Ц  нараас хувь тэнцүүлэн гаргуулж Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт олгосугай ...” гэсэн хэсгүүдийг болон тогтоох хэсгийн 4 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18 дугаар тогтоолоор магадлалын тогтоох хэсгийн 1.2 дахь заалтад “... Б.М , Ч.М , О.С , Б.А , О.Л , Б.Б , Ц.Х , О.Х , Б.Д  нарт ...” гэсэн хэсгээс “Ч.М , Б.А ” нарын нэрийг хасаж өөрчилсөн залруулгыг хийсэн байна.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганхөлөг, Ч.Батзориг, Л.Содбаяр нар хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Магадлалтай танилцаад шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар:

1.1.Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-ыг баталж, бүх шүүхүүд дагаж мөрдөхөөр заасан. Уг аргачлалын 3 дугаар хавсралтын 3.1 дүгээр зүйлийн в/-д “анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн нь хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзвэл шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгоно” гэснийг мөрдөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл тогтоогдвол шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөлт оруулна. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, зарим хэсгийг өөрчилж, зарим хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь магадлал хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх” шаардлагыг хангахгүй байна.

1.2.Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шийдвэр гаргахдаа “Гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх”, “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох”, “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэсэн шийдвэрүүдийн аль нэгийг гаргана. Гэтэл давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх 24 хүнд холбогдох хэргээс 9 шүүгдэгчийг цагаатгасан, 2 шүүгдэгчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн хэвээр үлдээж, нэмж 2 шүүгдэгчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, 10 шүүгдэгчийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, 13 шүүгдэгчид холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэлийг бий болгож байна.

1.3.Прокуророос гэмт хэргийн ул мөр агуулсан, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой баримт гэж үзэн эд мөрийн баримтаар тооцсон К.К.Б-ын   “2023 personal 32” гэсэн бичиглэлтэй шар өнгөтэй (Солонгос хэл) дээр бичигдсэн тэмдэглэлийн дэвтрийг шинжлэн судлах хүсэлт гаргасныг шүүхээс хангахаас татгалзсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна” гэж заасан бөгөөд тэмдэглэлийн дэвтэр Солонгос хэл дээр бичигдсэн тул эд мөрийн баримтыг шинжлэн судлахад орчуулагчаас туслалцаа авах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан талуудын эрхийг хязгаарласан явдал боллоо.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно” гэж заасан. Хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий эд мөрийн баримтыг шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлахад талууд хэрэгт авагдсан эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шүүх, шүүгдэгч, гэрч, шинжээчид танилцуулна” гэж заасны дагуу танилцуулах боломжийг олгоогүй нь шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд заасан эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах журмыг зөрчсөн тухай прокурорын эсэргүүцэлд дурдсан боловч давж заалдах шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул ноцтой зөрчил гаргасанд тооцох үндэслэлтэй.

2.Хуулийг илт зөрүүтэй, Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэргийг илтэд үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар:

2.1.Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/157 дугаар тушаалаар төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсэг, “Т.О” ХХК-ийн удирдлагууд хамтран үйлдсэн Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн тухайд:

2.1.1.Давж заалдах шатны шүүх “... прокуророос яллаж ирүүлээгүй үндэслэлээр Ж.Э-ыг гэм буруутайд тооцсон, мөн тэрээр албан бичгийг боловсруулах, хянах, гаргах явцад болон гүйцэтгэгчийг сонгох ажлын хэсгийн гишүүнээр С.Б-г томилсон, ажлын хэсгийн гишүүд хуралдаж шийдвэр гаргасан, гэрээ байгуулсан үйл баримтад гэм буруугийн идэвхтэй хэлбэрээр оролцсон, эсхүл тэдгээрт нөлөөлсөн... талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй” гэсэн үндэслэлээр Ж.Э-д холбогдох хэргээс “сонгон шалгаруулалт”-тай холбоотой үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, яллах, өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн нотолбол зохих байдалд дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй байна. Мөн прокуророос шүүгдэгч Ж.Э-ын “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамран оролцсон” үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс тухайн зүйл, хэсгээр түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг “...прокуророос яллаж ирүүлээгүй үндэслэлээр Ж.Э-ыг гэм буруутайд тооцсон...” гэж дүгнэж, цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Э нь “Т.О” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, тус компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, ерөнхий захирал А.Г-ийн үүрэг, чиглэлийн дагуу компанийг төлөөлж холбогдох шийдвэрүүдийг гаргадаг нөхцөл байдал тогтоогдсон ба тэрээр “Т.О” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 50 дугаартай албан бичгийг А.Г-ийн үүргийн дагуу гарын үсэг зурж, баталгаажуулан “тодруулгад дурдсан бүх шаардлагуудыг хангана” гэсэн агуулгаар албан бичгийг хүргүүлж, ажлын хэсгийн гишүүдэд өөрийн компанийг сонгон шалгаруулахад зориуд хүргэсэн нь гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно” гэж заасан бөгөөд Ж.Э-ыг гарын үсэг зурах үүрэг өгсөн шүүгдэгч А.Г, Ж.Э-ын гарын үсэг зурж, баталгаажуулсан албан бичгийг үндэслэн сонгон шалгаруулсан ажлын хэсгийн гишүүдийг тус тус “гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсон боловч гарын үсэг зурсан Ж.Э-ыг “уншихгүйгээр гарын үсэг зурсан” үндэслэлээр цагаатгаж байгаа нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмуудад нийцэхгүй.

Шүүгдэгч Ж.Э нь “Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 318,000,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий нийтийн тээврийн автобус нийлүүлэгч буюу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерт өөрийн үүсгэн байгуулсан “Т.О” ХХК-ийг шалгаруулж, өөртөө давуу байдал олж авах зорилгоор С.Ж  болон сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, “бүх шаардлагуудыг хангана” гэх агуулгаар өөрийн гарын үсэг бүхий албан бичгийг хүргүүлж гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу хатгагчаар хамтран оролцсон гэж үзсэн анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй.

2.1.2.Давж заалдах шатны шүүхээс “...Шүүгдэгч Б.Т, Ш.Б, А.Ч нарын үйлдлийн хувьд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч, нарийн бичиг, гишүүнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх, хэн нэгэн этгээд тэдгээрт хууль бусаар нөлөөлсөн, тэдгээр нь хууль бус нөлөөнд автаж “Т.О” ХХК-д давуу байдал бий болгосон гэж дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан гэрч К.Т.Г, К.К.Ё, И.С нарын мэдүүлэг, автобус худалдах-худалдан авах экспортын гэрээ, хоорондын харилцсан баримтуудаар “... “Т.О” ХХК-аас сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдахаас өмнө 2022 оны 11 сард урьдчилан том оврын дизель хөдөлгүүртэй 600 автобус захиалгын гэрээг байгуулж, урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн...” гэх, гэрч Э.Г, Ө.О, Д.Э, Ж.Н, Б.Б нарын “... томоохон парк шинэчлэлийн ажилд ийм богинохон хугацаанд судалгаа хийж үнэ хүргүүлэх боломжгүй... шударгаар нээлттэй зарлах ёстой...” гэх, гэрч Ц.Т, О.А, Б.Б, Ц.Б, Ч.Б нарын “... техникийн тодорхойлолтын шаардлагыг хангах эсэхээ саналдаа тодорхой тусгаагүй, эсхүл илтэд техникийн тодорхойлолтын зарим үзүүлэлтийг хангахгүй тоног төхөөрөмж нийлүүлэх талаар санал ирүүлсэн бол сонгон шалгаруулж болохгүй...” гэх агуулга бүхий мэдүүлгүүд, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03/661 дугаартай “Хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах тухай” албан бичиг, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19/03 дугаартай “Авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулах бодисыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, Нийслэлийн Нийтийн тээврийн газар болон Худалдан авах ажиллагааны газрын харилцсан, холбогдох газруудад хүргүүлсэн албан бичгүүд, Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 4 удаагийн хурлын тэмдэглэлүүд, “Т.О” ХХК, “С.б” ХХК, “Т.б” ХХК, “А.т” ХХК, “Э” ХХК, “Э” ХХК, “Б.б” ХХК, И компаниудын албан бичгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байхад шүүхээс хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлийг дурдаагүй байна.

... Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 318,000,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий нийтийн тээврийн автобус нийлүүлэгч буюу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн ахлагчаар Б.Т, нарийн бичгийн дарга Ш.Б, гишүүн А.Ч нар нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, худалдан авах ажиллагааны эрх бүхий байгууллагын зөвлөмж чиглэлийг хэрэгжүүлж ажиллахгүй байх, сонгон шалгаруулалтын талаарх урилга боловсруулах, үнийн санал авах урилга хүргүүлэхдээ цаг хугацааны хувьд ялгамжтай хүргүүлэх, холбогдох албан бичгүүдийг хүргүүлэх, хариуг авах, аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн баримт материалд үнэлгээ хийх, тэдгээрийг шаардлага хангаагүй үндэслэлээр хасах, үнэлэхгүй байх, тодруулга авах, гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах, шийдвэр гаргах зэрэг бүхий л үйл ажиллагаанд оролцож, хамтын шийдвэр гаргасан үйл баримт тогтоогдсон.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/157 дугаар тушаалд “...Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж ажиллахыг ажлын хэсэгт...” даалгаж, улмаар тус тушаалаар байгуулагдсан хөрөнгө оруулалтын ажлын хэсгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй хариуцлагатай байх зарчмыг баримтлан хавсралтад дурдсан шалгуур үзүүлэлтээр сонгон шалгаруулахаар төлөвлөсөн. Гэвч ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцож барааг нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх ашиг, түүнчлэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдлыг зөрчиж, үнийн саналын дагуу материал бүрдүүлэх хугацааг өөр, өөрөөр тогтоон хүргүүлж, өрсөлдөөн явуулсан нэр төдий байдлаар зохион байгуулах замаар үнийн саналын урилга хүргэгдэхээс өмнө нийлүүлэх автобуснуудыг худалдан авах гэрээг 2022 оны 11 дүгээр сард байгуулсан “Т.О” ХХК-ийг шалгаруулах гэсэн зорилгоор ажлын хэсгийн хуралдаанууд явагдаж, энэ талаар шийдвэр гаргасан.

Прокуророос тэднийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Автотээврийн тухай хууль, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19/03 дугаартай “Авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулах бодисыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаартай “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг хууль тогтоомжийн холбогдох хэм хэмжээ зөрчигдөж буй талаар ажлын хэсгийн гишүүн Б.Эаас удаа дараа санал гаргасан байхад ажлын хэсгийн 4 дэх хуралдаанаар “Т.О” ХХК-ийг дэмжсэн шийдвэрийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлын хэсгийн 5 гишүүнээс 4 буюу 80 хувь хамтран гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн” гэж буруутгасан. Энэ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газруудын “Хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах тухай” агуулга бүхий албан бичгүүд, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан зэрэг үйл баримтаар хангалттай тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

2.2.Давж заалдах шатны шүүхээс “...шүүгдэгч Б.Т, Ш.Б, А.Ч  нарын үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэр байхгүй буюу тэдгээр нь ...техникийн шаардлагад нийцээгүй, евро-2 стандартын хөдөлгүүрийн модель болохыг мэдсээр байж хүсэж гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж оролцсон байдал тогтоогдоогүй, харин гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй ...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

Учир нь ажлын хэсгийн дарга Б.Т-ын хувьд анхнаасаа ажлын хэсэгт орж ажиллахаас татгалзаж байсан хэдий ч тухайн ажлын хэсгийн хуралдаануудыг даргалж оролцохдоо ... Нийтийн тээврийн газраас 6 компанийн нэр ирүүлсэн байхад зөвхөн “Т.О” ХХК-д урилга өгөх саналыг дэмжсэн санал өгсөн, урилга өгөхөөр 7 аж ахуй нэгжүүдэд материал бүрдүүлэхэд “Т.О” ХХК-д 6 хоног, бусад компаниудад 1-3 хоног зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн, ...“Т.О” ХХК-ийн үнийн санал болон техникийн тодорхойлолттой танилцаад техникийн үзүүлэлтэд бүрэн нийцэж байна гэсэн санал гаргасан, ажлын хэсгийн гишүүн Б.Энь “Т.О” ХХК-ийн техникийн тодорхойлолтын зөрүүтэй талаар санал гаргасантай холбогдуулан “Т.О” ХХК-аас тодруулга авах санал гаргасан, “Т.О” ХХК-аас тодруулга авч, шалгаруулах саналыг дэмжсэн зэргээр нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон бөгөөд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд “... гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж заасны дагуу тэдгээрээс хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, “Т.О” ХХК-д давуу байдал бий болгох гэсэн зорилгод үндэслэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй юм.

Улмаар дээрх үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан бөгөөд тэдгээрээс ажлын хэсгийн 4 хуралдааны туршид “Т.О” ХХК-тай холбоотой санал, шийдвэрүүдийг гаргаж, улмаар өөрсдийн гаргасан саналыг харилцан дэмжиж, эсрэг санал өгсөн Б.Э гишүүнийг хамтран няцааж, ...худалдан авах автобус буюу техникийн хамгийн гол үзүүлэлт болох хөдөлгүүрийн модель буюу “Дизель турбо евро III... DE08TIS DIESEL (240РS Евро III) огт шалгаагүй эс үйлдэхүй зэрэг нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Б.Т , Ш.Б , А.Ч  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болгож өөрчлөн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн ажлын хэсгийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар 80 хувийн саналаар буюу 4 хүний хамтын шийдвэрээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан нийгэмд аюултай нэг үйлдлийг гүйцэтгэсэн Б.Т , Ш.Б , А.Ч  нарыг “хайнга хандах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, харин С.Б-г “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ажлын хэсгийн дээрх 4 гишүүн яг ижил саналын эрхтэйгээр санал хурааж, “Т.О” ХХК-ийг сонгон шалгаруулсан бөгөөд тэдгээрээс хэн аль нь бие биеэсээ давуу эрх эдлээгүй байхад “хайнга хандах” гэмт хэрэг үйлдсэний улмаас 3 шүүгдэгчийн хувьд 317,949,286,788 төгрөгийн хохирол учруулсан, харин “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэг үйлдсэний улмаас ямар нэгэн хохирол учраагүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хуульд заасан “Хууль ёсны зарчим”, “Шударга ёсны зарчим”-д тус тус нийцэхгүй байна.

2.3.БНСУ-ын иргэн Л.Ж.С, К.К.Б, “Т.О” ХХК-ийн ерөнхий захирал А.Г, гүйцэтгэх захирал Ж.Э нарын залилах гэмт хэргийн хувьд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.Г-ийн холбогдсон залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр заавал үйлдэгдэх ба гэмт этгээдийн хувьд үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй байх, хагасыг нь хийнэ гэсэн гэмт санаа, зорилгоор шилжүүлэн авсан үйлдлийг ойлгоно. …Шүүгдэгч А.Г-ийн үйлдэлд бусдын эд хөрөнгийг залилан авах санаа зорилго, хувьдаа ашиг олох сэдэлт тогтоогдоогүй, харин Нийтийн тээврийн парк шинэчлэлийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх эрхийг авах, ажлын даалгаварт заасан шаардлага хангаагүй автобуснуудыг шаардлага хангасан гэж дүгнүүлж, захиалагчид нийлүүлэх гэмт сэдэлт зорилготой үйлдэгдсэн байна” гэж дүгнэсэн нь хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 661 дүгээр тогтоолоор “...Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлж, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг...” гэж тайлбарласан. Хэргийн хувьд Нийтийн тээврийн автобус /Улаанбаатар/ төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх 318,000,000,000 төгрөгийн төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр “Т.О” ХХК нь “Евро 3 хөдөлгүүртэй” автобус нийлүүлэхээр сонгон шалгарч 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ННТГ23001 дугаартай гэрээ байгуулсны дараагаар “... “Adblue” төхөөрөмжийн банкийг суурилуулсан, “евро 5” гэсэн наалтыг наасан...” үйлдэл хийгдсэн байхад шүүхийн магадлалд “парк шинэчлэлийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх эрхийг авах зорилгоор” гэж дүгнэсэнтэй нийцэхгүй байна.

... Шүүгдэгч А.Г нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ННТГ23001-01 дугаартай нэмэлт гэрээгээр Евро-5 хөдөлгүүртэй автобус худалдан борлуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнуудад итгэл төрүүлэн гэрээ байгуулсан, мөн нэмэлт гэрээг байгуулахаас өмнө болон дараагийн цаг хугацаанд “И”, “Z m” компаниудтай “Евро-5” хөдөлгүүртэй автобус худалдан авах талаар гэрээнд өөрчлөлт оруулалгүй, гэрээгээр халхавчлан 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр евро 2 дизель хөдөлгүүртэй “...“Adblue” төхөөрөмжийн банкийг суурилуулсан, “евро 5” гэсэн наалтыг наасан...” 100 ширхэг автобусыг хилээр оруулж ирэн хуурч мэхэлсэн үйлдлийн хариуд гүйцэтгэлийн урьдчилгаа 88,458,960,700 төгрөгийн санхүүжилт гаргуулан авсан нь хувьдаа ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийн шинжтэй байхад хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болохыг анхаарч үзнэ үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “...Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч...” гэж хуульчилсан.

Хэргийн хувьд А.Г нарын 24 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээдээр Сангийн яамыг хохирогчоор, Нийслэлийн нийтийн тээврийн газрыг иргэний нэхэмжлэгчээр, “Т.О” ХХК, “И” компанийг иргэний хариуцагчаар тогтоож мөрдөн байцаалт явуулсан… Хэргийн үйл баримтын болон хууль хэрэглээний талаарх шүүхийн дүгнэлт нь утга, найруулгын хувьд алдаагүй, ойлгомжтой, тодорхой байхаас гадна холбогдох хуулийн зүйл, заалтыг ягштал баримталсан, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэмт хэрэгт нийтийн албан тушаалтнууд болох А.Г, Ж.Э  нарыг гэм буруутайд тооцсоныг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн боловч “... хоёр өөр эрх ашигт халдсан гэмт хэргийн улмаас нэг хохирол, хор уршиг учруулсан гэж үзэх боломжгүй...” гэж залилах гэмт хэрэг болон түүний улмаас учирсан хохирлыг үгүйсгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэсэн үндэслэлд хамаарч байна.

... “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгох бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр гэмт хэрэг төгсөж болдог буюу шүүгдэгч нарын хувьд “20 ширхэг автобусыг хүлээн авсан”-аар гэмт хэрэг төгссөн бөгөөд үр дүнд хүрсэн эсэхийг шаардахгүй тусдаа гэмт хэрэг байхад шүүхээс буруу дүгнэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

2.4.Давж заалдах шатны шүүх “... шүүгдэгч Ч.М-ыг ажлын хэсгийн гишүүнээр томилсон байх боловч Ч.М нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн бүртгэл мэдээллийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд тухайн ажлын хэсэгт Нийслэлийн Өмчийн харилцааны газраас оролцож байсан… Ч.М-т захиалагчийн хяналт тавих үүрэг үүсээгүй байна… шүүгдэгч Б.А  нь … ажлын хэсэгт томилогдоогүй тул нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэслэлгүй. Ч.М , Б.А  нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн” гэж тус тус дүгнэсэн.

Ч.М-ыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1620 дугаартай Нийслэлийн Засаг даргын “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахаар үүрэг болгосон ба тухайн захирамжийн агуулга нь хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг зохих журмын дагуу бүртгэлд авах, эзэмшил, ашиглалтад хяналт тавих ажил үүргийг тусгасан гэж үзэхээр байна.

Харин Ч.М-ыг Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/65 дугаартай “Автобус хүлээлцүүлэх ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар автобус хүлээж авах, хүлээлцүүлэх ажлын хэсэгт оруулсан бөгөөд тухайн ажлын хэсэг нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1620 дугаартай “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамжид заагдсан үүрэгт ажлаас өөр агуулгатай.

Учир нь Ч.М-т хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг бүртгэх, эзэмшил, ашиглалтад хяналт тавих нэг үүрэг, автобусны парк шинэчлэлтийн хүрээнд нийлүүлэгдэх автобуснууд техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах нэг үүрэг тус тусдаа хоёр захирамжаар үүссэн тул нэг захирамжид заагдсан үүрэг нь тушаалд заасан ажлыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Мөн Ч.М нь бодит байдлаар автобуснууд техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүйг нүдээр үзэж шалгасан атал “автобус хүлээн авах акт”-д гарын үсэг зурсан нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Анхан шатны шүүхээс “С.Ж  нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1620 дугаартай “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу захиалагчийн хяналт тавьж ажиллах үүрэг хүлээсэн байна” гэж дүгнэсэн нь шүүгдэгч Б.М , О.С , А.Ч , О.Л , Д.Ц , Б.Б , Б.Д , О.Х , Ц.Х  нарыг гэм буруутайд тооцсон дүгнэлттэй зөрчилдсөн.

… Шүүгдэгч Б.А нь албан ёсны тушаал шийдвэрээр ажлын хэсэгт орж ажиллаагүй боловч хуулийн тайлбарт дурдсан “... эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээд...” гэсэнд хамаарах тул ажлын хэсэгт орсон Э.С-ийн хийж гүйцэтгэвэл зохих ажил үүргийг гүйцэтгэж, автобуснууд нь техникийн тодорхойлолтод заагдсан эсэхийг нүдээр үзэж шалгаж “автобус хүлээн авах акт”-д гарын үсэг зурж баталгаажуулсан нь эдгээртэй адилтгах ажил хийсэн гэж үзэх үндэслэлтэй.

Мөн Б.А нь тухайн албан тушаалд томилогдоогүй, туршилтын хугацаанд ажиллаж байсан гэх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 64.5-д “Туршилтаар ажиллах ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ” гэж заасны дагуу тухайн ажлын байрны эрх, үүргийг бүрэн хүлээж ажиллаж байсан болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч Б.М , Д.Ц , Б.Б , Б.Д , О.Х , О.С , А.Ч , Ц.Х , О.Л  нарын хувьд:

Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан “хайнга хандах” гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч “хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй” гэж тодорхойлсон. Албан тушаалтан хайнга хандах гэдэгт өөрт нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй, шаардлагатай арга хэмжээг аваагүй эс үйлдлүүд, чиг үүрэгт хамаарах үйл ажиллагаа явуулсан боловч зүй ёсны шаардлагыг хангаагүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан байна.

Энэ гэмт хэргийн заавал байх объектив шинж нь хууль тогтоомжоор өөрт нь олгогдсон бүрэн эрх, чиг үүрэгт хамаарах үйл ажиллагааны хүрээнд үйлдэл, эс үйлдлийг хийж, тодорхой хохирол бий болсон байхаар хуульчлагдсан.

Харин Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ. Субъектив шинжийн хувьд хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох гэсэн зорилгод үндэслэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.

... Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу нийтийн албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М , Д.Ц , Б.Б , Б.Д , О.Х , О.С , А.Ч , Ц.Х , О.Л  нар нь Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/65 дугаартай “Автобус хүлээлцүүлэх ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажиллаж, ... автобусыг хүлээн авах үүргийг бүрэн хүлээсэн. Ажлын хэсэг ... 35 ширхэг цахилгаан автобусыг 2023 оны 06 дугаар сард үзэж, шалган хүлээн авах акт үйлдсэн, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобусыг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авахдаа хэрхэн, ямар байдлаар хүлээн авах, шалгах талаар бүрэн мэдэж байсан боловч тухайн үүргээ санаатайгаар гүйцэтгэхгүй байгаа нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн дээр дурдсан шинжийг бүрэн хангаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд бүрэн дүүрэн дүгнэлт хийхгүйгээр ...Б.М , Д.Ц , Б.Б , Б.Д , О.Х , О.С , А.Ч , Ц.Х , О.Л  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болгож өөрчлөн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль ёсны төлөөлөгч Б.Э хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна.

... Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1526 дугаар захирамжаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Т.О” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, төсөвт учирсан 134,561,367,100 төгрөгийн хохирлыг эрүүгийн хэрэгт шүүгдэгч А.Г-аас нэхэмжилсэн...

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр хуралдаанаар “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Т.О” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, төсөвт учирсан хохирлыг арилгах талаар санал танилцуулах тухай” асуудлыг хэлэлцэн Авлигатай тэмцэх газраас гаргасан саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн байна. “Т.О” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний талаар “Арвижих-Эстимейт” ХХК, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн тайланг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцүүлж хохирлыг барагдуулах үүрэг өгсөн.

Өмгөөлөгч Д.Доржсүрэнгээс 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4/02 дугаартай албан бичгээр хөрөнгийг 75,377,504,180 төгрөгийн хохиролд шилжүүлэх, үлдэгдэл 1,140,377,124 төгрөгийн хохиролд 10 Daewoo BS106 маркийн автобусыг барьцаалан төлбөрийг барагдуулах талаар үйлчлүүлэгч А.Г ийн саналыг уламжлан ирүүлснийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, “Т.О” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөх хэлцэл хийгдэхтэй холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг нотариатаар гэрчлүүлэн байгуулсан.

Улмаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 52 дугаартай тогтоолоор “Т.О” ХХК болон Нийслэлийн нийтийн тээврийн газрын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн дагуу нийт 75,377,504,176.00 төгрөгийн үнэ бүхий 83 төрлийн барилга, байгууламж, газар, эд хөрөнгийг хүлээн авч, Нийслэлийн өмчид бүртгэх зөвшөөрөл олгогдож, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/543 дугаартай захирамжаар дээрх хөрөнгийг “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын өмчид бүртгэж, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллаж байна.

... Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/02/2598 албан бичгээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид “... Иймд нийслэлийн өмчид шилжүүлэн өгсөн 83 ширхэг газар, үл хөдлөх хөрөнгүүдийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах талаар шүүхийн шийдвэр, тогтоолд тусгаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг хүргүүлж байсан.

Харин Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 895 дугаар шийтгэх тогтоолын 454 дүгээр хуудаст “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар гэсэн хэсэгт “... Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч “... нэхэмжлэх зүйлгүй... Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 52 дугаартай тогтоолоор ... нийт 75,377,504,176 төгрөгийн үнэ бүхий барилга, байгууламж, газар, эд хөрөнгийг хүлээн авч нийслэлийн өмчид бүртгэх зөвшөөрөл олгогдож, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/543 дугаар захирамжаар “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын өмчид бүртгэж ... үлдэгдэл 1,140,377,124,455 төгрөгийн хохирол “Т.О” ХХК-ийн 10 Daewoo BS106 маркийн автобусыг барьцаалан төлбөрийг барагдуулах хэлцэл хийгдсэн... хохирол төлөгдсөн гэж дүгнэж байна. ... Иймд эрүүгийн 2300006440349 хэрэгт нэхэмжлэх зүйлгүй болно” гэжээ.

Шүүхээс “иргэний нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... “Т.О” ХХК-тай хэлцэл хийх замаар хохирлыг барагдуулж байгаа, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, тайлбарыг хүлээн авч, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнэсэн байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 13-т “... хохирогч Сангийн яам, иргэний нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар тус тус хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай...” гэж дүгнээд тогтоох хэсгийн 11 дэх заалтаар прокурорын “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрөлд дурдагдсан шүүгдэгч А.Г-ийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Г-ийн өмгөөлөгч Д.Доржсүрэн “Мөн гэрээний дагуу авсан урьдчилгаа төлбөрийг өөрийн хөрөнгөөр буцаагаад төлсөн тул үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон газрын эзэмших эрхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалган шийдвэрлүүлэх хүсэлтийг анхан шатны тойргийн шүүх шийдвэрлээгүй байх тул шийдвэрлэж өгнө үү” гэж гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчийн хувиар дэмжин, шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан боловч гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй буюу энэ талаар магадлалд дурдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан.

Мөн ...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар заасан боловч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн дагуу нийслэлийн өмчид шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон газрын эзэмших эрхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах хүсэлтийг шийдвэрлээгүй байна.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 816 дугаар шийдвэрт “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Ц гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын “2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай” 52 дугаар тогтоолын “Т.О Гуравдугаар бааз” ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай” А/543 захирамжийн “Т.О Гуравдугаар бааз” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн. Энэ нь эрүүгийн хэргийн хохиролд хүлээн авсан 25,960,941,528 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө төлөгдөхгүй, эрүүгийн хэргийн улмаас дахин нэхэмжлэх нөхцөл байдал үүсэж, олон нийтийн эрх ашиг сонирхолд хохирол учруулах нөхцөл байдал үүсээд байна.

Иймд “Т.О” ХХК болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн дагуу нийслэлийн өмчид шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон газрын эзэмших эрхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ш.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах шатны шүүхээс надад холбогдох хэргийг санаатай үйлдсэн гэмт хэрэг биш гэж дүгнэсэн боловч ... шалгаж үзэх үүргээ биелүүлэхгүй, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрэг болсон цаг хугацаанд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулахдаа Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ыг баримталсан ба энэ журмын 2.14 дүгээр зүйлд “Үнэлгээний хороонд ажиллах шаардлагатай тусгайлсан нарийн мэргэжлийн ажилтан /мэргэжилтэн/ захиалагчийн боловсон хүчний дотоод нөөцөд байхгүй бол захиалагч өөрийн санаачилгаар, эсхүл үнэлгээний хорооны хүсэлтээр өөр байгууллагад ажилладаг мэргэшсэн ажилтныг үнэлгээний хорооны гишүүнээр томилж болно” гэж заасан.

Хэдийгээр тухайн үед ногоон автобусны сонгон шалгаруулалт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу зохион байгуулагдсан ч ажлын хэсгийн гишүүдийг томилохдоо дээрх журамд нийцүүлэн, хууль эрх зүйн хэлтсээс холбогдох мэргэжлийн хүмүүсийг томилсон нь ажлын хэсгийн гишүүн Б.Э, А.Ч , С.Б  нар юм. Мөн миний бие ажилд томилогдоод дөнгөж нэг сар болж байхдаа уг ажлын хэсэгт орж ажилласан ба нягтлан бодогч мэргэжилтэй надад ямар ч техникийн мэдлэг байхгүй, өмнө нь огт том оврын автобустай холбоотой ажил эрхэлж байгаагүй гэдгээ хангалттай илэрхийлсэн. Би оны эцэст ажилд орсон учраас тухайн үед хэлтсийнхээ хүмүүсийн архивын нэгж бүрдүүлэлтэд бичиг хэргийн ажилтны заавар, зөвлөмжийн дагуу тусалж байсан бөгөөд анх удаа сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт томилогдсон нь энэ юм. Тийм ч учраас ажлын хэсгийг томилсон даргын тушаалд намайг нарийн бичгээр томилж, тушаалын 3 дахь хэсэгт Сонгон шалгаруулалтын архивын нэгж бүрдүүлж, архивын ажилтанд хүлээлгэн өгөхийг үүрэг болгосон гэж ойлгосон тул хурлын тэмдэглэл хөтлөх, баримт бичиг бүрдүүлэх, төлөвлөх, хурал зарлан хуралдуулах зэрэг техникийн шинжтэй ажлуудад бүх анхаарлаа хандуулж, шөнө орой ажил дээрээ хонон өнжин ажиллаж байж энэ хэрэгт байгаа 2 хавтас бүхий архивын нэгжийг үүсгэсэн юм. Би тухайн үед техникийн тодорхойлолт болон аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн үнийн санал бүхий хүснэгтийг хооронд нь харьцуулж харах үүрэгтэй, түүнд дүгнэлт хийж аль нэг газрыг сонгон шалгаруулна гэж бодоогүй. Мэргэжлийн хүмүүс л шаардлагад нийцэж байгаа эсэхийг дүгнэж, миний хувьд ирүүлсэн баримт материалын бүрдэл бүрэн эсэх асуудлыг хянаж, танилцуулах үүрэгтэй буюу тус тусын үүрэгт ажлыг хийж гүйцэтгэн баг болж ажиллах юм байна гэж ойлгосон.

Газрын даргын тушаалын дагуу миний хийж гүйцэтгэсэн ажил болох архивын нэгж үүсгэхэд ямар ч алдаа дутагдал гараагүй байхад би яагаад мэргэжлийн бус хүн атлаа тэр кодыг мэдээгүйнхээ төлөө гэмт хэрэгт буруутгагдаж буйг ойлгохгүй байна. Энэ хэрэгт холбогдоод байгаа авто техникийн зөвлөх инженер А.Г гэх хүн ч давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлэхдээ “Мэргэжлийн бус хүн энэ кодыг хараад Евро 2 байна уу, Евро 3 байна уу гэдгийг мэдэх боломжгүй” гэсэн. Энэ хэрэгт шалгагдах хугацаанд гэр бүлд минь хүнд гарз тохиолдсон тухай би давж заалдах гомдолдоо дурдсан.

Иймд Улсын дээд шүүх хэргийг үнэн зөв шийдэж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Ш.Б-ийн өмгөөлөгч Г.Намуун хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... нийтийн албан томилогдох, эсхүл сонгогдох эрхийг...” гэж, харин Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн албанд ажиллах эрхийг...” гэж эрх хасах ялыг ялгамжтай томьёолсон. Үүнээс үзвэл хууль тогтоогч авлигын гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг хасах, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хасах буюу зөвхөн сонгуулийн эрх, төрийн өндөр албан тушаал, удирдах албан тушаалд томилогдох эрхийг хязгаарлаж, ялыг ялгамжтай байдлаар оногдуулахаар томьёолсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Дээрх гэмт хэргүүдийн хувьд үндсэн ял шийтгэл ч хугацааны хувьд харьцангуй зөрүүтэй байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгасан атлаа нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаатай хассан нь хууль тогтоогчийн үзэл санааг гуйвуулсан байх тул Улсын дээд шүүх хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.

Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Албан тушаалтан ...албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол ... ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл тухайн гэмт хэрэг бусдад их хэмжээний хохирол учруулсан байхыг шаардах ба гэмт үйлдэл хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.

... Гэтэл Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь хожим сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн оролцоогүйгээр техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулж, Евро 5 хөдөлгүүртэй автобус худалдан авахаар болж, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн нэмэлт гэрээ хийсэн. Нэмэлт гэрээний дагуу “Т.О” ХХК-д санхүүжилт олгогдож, хэрэгт дурдсан хохирол, төлбөр гарсан. Иймд Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гол шинж болох шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна.

Миний үйлчлүүлэгчийн бүрдүүлсэн архивын нэгж бүхий 2 хавтаст хэрэг дүүрэн материал хэрэгт авагдсан ба тушаалаар үүрэг болгосон чиг үүрэгтэй холбоотой алдаа дутагдал гараагүй. Харин нягтлан бодогч мэргэжилтэй, техникийн ямар ч мэдлэг, ойлголт, энэ салбарт ажилласан туршлагагүй миний үйлчлүүлэгчийг давж заалдах шатны шүүхээс албан үүрэгтээ хайнга хандсан гэж буруутгасан нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй.

Энэ хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд “... DE08TIS DIESEL /240РS, Евро-3/ гэсэн тэмдэглэл нь Евро 2 хөдөлгүүрийн модель гэдгийг нарийн мэргэжлийн шинжээчдийн гаргасан дүгнэлтээр тогтоосон. Техникийн мэдлэггүй өөр хэн нэгэн энэ модель дугаарыг Евро 2 хөдөлгүүртэй гэж мэдэхгүй, мэдэх боломжгүй байсан. Мөн магадлалд “Т.О” ХХК-ийн захирал А.Г-ийн залилан хийсэн үйлдлийг цагаатгасан атлаа Евро 2 хөдөлгүүрийн моделийн ард Евро-3 гэж нэмэлт тэмдэглэл хийж, ажлын хэсгийн гишүүдийг төөрөгдүүлсэн асуудалд ямар нэг дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Эрүүгийн хуульд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэжээ. Миний үйлчлүүлэгч даргын тушаалаар тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхээр ажлын хэсгийн нарийн бичиг болж ажиллахдаа өөрийн мэргэжилд үл хамаарах асуудлыг олж хараагүй нь хэрэв гэм буруутай үйлдэл юм бол шүүх дээр дурдсан үндэслэлээр миний үйлчлүүлэгчийг цагаатгах боломжтой тул шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Ш.Б эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Х хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Нийслэлийн Хяналт шалгалтын газар (хуучнаар Хотын стандарт, хяналтын газар)-т автотээврийн хяналтын улсын ахлах байцаагчаар ажилладаг. Төрийн байгууллагад нийт 29 жил, үүнээс 23 жил автотээврийн хяналтын улсын (ахлах) байцаагчаар ажиллаж байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1.Нийслэлийн Засаг даргын А/1620 дугаар захирамжид захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийтийн тээврийн газар (С.Ж)-т даалгасан. Гэтэл Нийслэлийн нийтийн тээврийн газарт ямар ч хамааралгүй Хотын стандарт, хяналтын газрын ажилтан надад захиалагчийн хяналт хэрэгжүүлээгүй хэмээн яллах дүгнэлт үйлдэж, шүүхээс ял оногдууллаа. Хотын стандарт, хяналтын газрын албан тушаалтан намайг захиалагчийн хяналт хэрэгжүүлж ажиллах талаар зохицуулсан эрх зүйн акт байхгүй учир “Захиалагчийн хяналт хэрэгжүүлэх үүрэг хүлээгээгүй гэж үзэн, Өмчийн харилцааны газрын албан тушаалтны хэргийг хэрэгсэхгүй болгосон”-той адил хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Хотын стандарт, хяналтын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар нь нэгэн адил захиалагчийн хяналт хэрэгжүүлэх үүрэг хүлээгээгүй байхад анхан шатны шүүхээс Нийслэлийн өмчийн харилцааны газрын албан тушаалтан Ч.М-ыг “захиалагчийн хяналт хэрэгжүүлэх үүрэг хүлээгээгүй” хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон бол Хотын стандарт, хяналтын газрын албан тушаалтан Ц.Х надад ял оногдуулж, хэргийг зөрүүтэй байдлаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын А/1620 дугаартай захирамжид Хотын стандарт, хяналтын газрын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлсон зүйлгүй, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргын А/65 дугаартай тушаалд ч ажлын хэсгийн гүйцэтгэх ажлыг ерөнхий байдлаар тодорхойлсон байдаг ба ажлын хэсэг нь захиалагчийн хяналт хэрэгжүүлэх талаар үүрэг хүлээгээгүй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Т.О” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу нийлүүлэгдэж буй автобуснуудыг хүлээлцүүлэх үүрэгтэй.

Харин захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийлүүлэгч “Т.О” ХХК-ийн хооронд байгуулсан ННТГ23001 дугаартай гэрээний 7.1-д захиалагчийн хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар зохицуулсан байдаг ба Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийтийн тээврийн газар нь захиалагчийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээсэн болно.

2.“Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобусыг хүлээн авсан комиссын акт”-д тухайн үед 20 автобусны техникийн байдлыг хянаж шалгасан 7 гишүүн гарын үсэг зурж, 3 гишүүн гарын үсэг зурахаас татгалзсан. Харин автобус хүлээлцэх хяналт шалгалтын бүрэлдэхүүнд тухайн үед хүндэтгэн үзэх шалтгааны улмаас орж ажиллаагүй Ц.Х , Б.Д , Б.Б , О.Х  нарын 4 гишүүнээр ажлын хэсгийн ахлагч гарын үсэг зуруулсан. Улсын яллагч 14 гишүүний 7 нь гарын үсэг зурж, акт хүчин төгөлдөр болоогүй байхад хяналт шалгалт хийгээгүй 4 гишүүн гарын үсэг зурж, дийлэнх олонхын саналаар акт хүчин төгөлдөр болсон гэж өөрсдийн зүгээс дүгнэж (ямар эрх зүйн актыг үндэслэн дүгнэсэн нь тодорхой бус) тогтоол гаргаж, яллах дүгнэлт үйлдсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын хэргийн оролцоо, гэмт хэрэг үйлдэхдээ хандсан хандлага, холбогдох эрх зүйн актад заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байдал зэргийг шүүгдэгч тус бүр дээр нэг бүрчлэн авч үзэлгүйгээр “Ажлын хэсэг”-ийн гишүүдэд нэгэн адил ял оногдуулсан нь үндэслэлгүй.

3.Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобусыг хүлээн авсан комиссын актыг хүчин төгөлдөр хэмээн үзэж, “Т.О” ХХК санхүүжилт авсан, автобус хүлээлцүүлэх ажлын хэсгийг улсын төсөвт 6,792,390,700 төгрөгийн хохирол учруулсан хэмээн анхан шатны шүүхээс үзсэн. Гэтэл “Т.О” ХХК нь улсын төсвөөс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 81,666,030,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 12,509,877,600 төгрөг авсан. Харин 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 16,943,785,900 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10,931,823,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 12,509,777,600 төгрөгийн гүйлгээ тус тус хийсэн. Дээрх байдлаас харахад автобус хүлээн авах ажлын хэсгээс гаргасан акт (“Т.О” ХХК нь энэхүү актаас өмнө улсын төсвөөс 94 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байдаг ба санхүүжилт авах асуудал нь актаар хязгаарлагддаггүй байсан гэж үзэхээр байна) нь санхүүжилт авахад нөлөөлсөн эсэх нь тодорхой бус байхад буруутай хэмээн үзэж, шүүхээс ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Ц.Х  би ажлын хэсэгт орж ажиллахдаа захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүргийг хүлээгээгүй бөгөөд автобусыг зөвхөн нийлүүлэгчээс захиалагчид хүлээлцүүлэх ажиллагааг л гүйцэтгэсэн, ашиглалтад оруулах, ашиглагчид шилжүүлэх эсэхийг шийдвэрлээгүй юм. Ц.Х  миний “... 20 их багтаамжийн автобусыг нийлүүлэгчээс захиалагчид хүлээлцүүлэх ажиллагааг гүйцэтгэсэн” үйлдэл нь анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн 22.1 болон 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Х-ын өмгөөлөгч А.Ариунтуул, Б.Ц-Эрдэнэ нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Магадлалыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

... Давж заалдах шатны шүүх “Ц.Х-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектив талын шинж бүрэн хангагдаагүй нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсны улмаас шүүгдэгчид холбогдох хэсэгт хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй” гэж зөв дүгнэсэн боловч Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж, хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг өөрөөр үнэлсэн бөгөөд бидний давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт хийгээгүй.

Шүүгдэгч Ц.Х нь Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан бөгөөд түүнийг Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Автобус хүлээлцүүлэх ажлын хэсэг байгуулах тухай” А/65 тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилсон.

... Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1620 дугаар “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн 2 дахь хэсэгт захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн нийтийн тээврийн газарт даалгажээ. Автобус хүлээлцүүлэх ажлын хэсгийн гишүүд нь автобус хүлээн авах, өгөх, автобус хүлээлцүүлэх гэсэн 3 өөр чиг үүрэгтэйгээр оролцооны ялгаатай байдал тодорхойлогдож байна. А/65 тушаалд ... нийлүүлэгдэж буй автобуснуудыг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу хүлээн авч, акт үйлдэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг ажлын хэсэг /Б.М/-т даалгаж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа удирдлагын хэлтэс /З.Ц/-д үүрэг болгосон агуулгатай. Үүгээр “Автобус хүлээлцүүлэх” ажлыг автобус худалдан авах гэрээний захиалагч тал нь ажлын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах чиг үүрэг хүлээсэн боловч үүнийгээ биелүүлээгүйн улмаас одоо үүсээд буй нөхцөл байдал бий болоход хүргэсэн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх ажлын хэсгийн гишүүд бүрийн “Автобус хүлээлцүүлэх ажил”-д оролцсон оролцооны байдал, ажил албан тушаалын харьяалал, чиг үүрэг бүрээр өөр өөрийн онцлог шинжид хүн тус бүрийн үйлдэлд ялгамжтайгаар бодитой дүгнэлт хийхгүйгээр Ц.Х-ыг захиалагч талын хяналтыг хэрэгжүүлээгүй гэж нийтлэг байдлаар буруутгаж буй нь үндэслэлгүй. Ц.Х нь албан тушаалын тодорхойлолтод зааснаар Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтэс нэгжид харьяалагдан авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан бөгөөд автобус хүлээлцүүлэх үйл ажиллагаанд зөвхөн автобус хүлээлцүүлэх хэлбэрээр оролцсон. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Хотын стандарт, хяналтын газар буюу Ц.Х нь нийтийн тээврийн автобус худалдан авах гэрээний оролцогч бус, дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэр болох хууль тогтоомжоор нийтийн тээврийн автобус худалдан авах гэрээний захиалагч талын эрх хэмжээг хэрэгжүүлэх чиг үүрэг хүлээгээгүй байна. Тодруулбал, Ц.Х-ын үйлдэл Эрүүгийн хуулийн 22.1, 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн аль алины шинжийг хангахгүй байна.

Иймд Ц.Х-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч А.Ч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Магадлалыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1.Давж заалдах шатны шүүхээс “... “Т.О” ХХК нь техникийн тодорхойлолтын шаардлагад нийцээгүй евро-2 стандартын хөдөлгүүр санал болгосон байхад ажлын хэсгийн гишүүд шалгах, хянах үүргээ биелүүлээгүй...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Т.О” ХХК-аас ирүүлсэн техникийн тодорхойлолтын тайлбар хэсэгт “DE08TIS DIESEL (240РS) - Евро III хөдөлгүүр” гэж тодорхой бичигдсэн байсан. Манай ажлын хэсэг тухайн үед ирүүлсэн албан ёсны бичиг баримтад тулгуурлан ажиллах үүрэгтэй. Баримтад “Евро III” гэж шууд бичигдсэн тул уг хөдөлгүүрийг Евро-3 стандартынх гэж ойлгосон нь тухайн үеийн бодит нөхцөл байдал юм.

2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн нийтийн тээврийн автобус худалдан авах гэрээнд Евро-3 стандартын хөдөлгүүртэй автобус нийлүүлэхээр тодорхой тусгагдсан бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ болон бусад баримтаар нотлогддог. Гэрээ байгуулах эцсийн шийдвэрийг манай ажлын хэсэг дангаараа гаргаагүй, харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Т.О” ХХК хоёр тал харилцан тохиролцож байгуулсан. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах эсэх талаар хоёр талд тэгш боломж байсан. Гэрээний гол шаардлага нь Евро-3 стандарт байсан бөгөөд энэ шаардлага гэрээний түвшинд тодорхой, хүчин төгөлдөр тусгагдсан. Ийм нөхцөлд “DE08TIS DIESEL (240РS)” гэдэг моделийг техникийн нарийвчилсан шалгалт хийхгүй байсан нь бодит үр дагаврыг шууд бий болгосон, эсвэл евро-3 стандартад нийцээгүй автобус нийлүүлэх шийдвэрт хүргэсэн гэж үзэх үндэслэл байгаагүй. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1620 дугаар захирамж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/157 дугаар тушаалаар шууд гэрээ байгуулах аргыг хэрэгжүүлэх үүрэг өгсөн боловч тухайн үед мөрдөх нарийвчилсан журам батлагдаагүй байсан нь ажлын хэсгийг эрх зүйн тодорхой бус нөхцөл байдалд оруулсан. Иймд А/157 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь үнэлгээний хороо бус, зөвхөн захиалагчид зөвлөмж өгөх чиг үүрэгтэй байсан бөгөөд гэрээ байгуулах эцсийн шийдвэр гаргах эрх, боломж бодитоор байгаагүйг харгалзан үзэхийг хүсэж байна.

2.Давж заалдах шатны шүүх намайг автобус хүлээн авах болон захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь надад тухайн үед ийм үүрэг, хариуцлага бодитоор үүсээгүй. Би автобус хүлээн авах комиссын акт дээр гарын үсэг зураагүй. Миний гарын үсэгтэй гэж үзэж буй баримт эргэлзээтэй тул гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг мөрдөн шалгах явцад удаа дараа гаргасан боловч уг хүсэлтийг хүлээн авч шалгуулаагүйд миний хувьд харамсаж байна.

Нийтийн тээврийн газрын даргын А/65 дугаар тушаалаар автобус хүлээлцүүлэх ажлын хэсэг байгуулагдсан боловч би тус ажлын хэсгийн нэг ч хуралд оролцоогүй, надад хурлын зар, мэдэгдэл огт ирээгүй, хурал болсон эсэхийг ч тухайн үед мэдээгүй болно. Мөн автобусыг нүдээр үзэж, бодитоор шалган хүлээн авсан үйл ажиллагаанд оролцоогүй. Иймд миний оролцоо нэр төдий байснаас биш бодит шийдвэр гаргалтад оролцсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүх уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон Өмчийн харилцааны газрын мэргэжилтнийг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1620 дугаар захирамжийг үндэслэн цагаатгасан. Тэдэнд захиалагчийн хяналт хэрэгжүүлэх үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн атлаа, яг ижил захирамжийн дор, ижил нөхцөл байдалтай байсан надад эсрэг дүгнэлт гаргасан нь логик, бодит нөхцөл байдалтай нийцэхгүй гэж үзэж байна. Тодруулбал уг захирамжийн 2 дугаар хэсэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст зөвхөн гүйлгээг хянах, баталгаажуулах, санхүүжилтийн эрх нээх чиг үүргийг хүлээлгэсэн байхад, үүнийг үл харгалзан надад захиалагчийн хяналтын үүрэг хүлээлгэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд би тухайн ажлын хэсгийн нэр бүхий гишүүн байсан ч бодит оролцоо, шийдвэр гаргалтад оролцсон үйлдэл, захиалагчийн хяналт хэрэгжүүлэх эрх, үүрэг надад бодитоор үүсээгүй болно. Ийм нөхцөлд надад бодитоор үүсээгүй үүргийг биелүүлээгүй гэж дүгнэсэн нь шударга бус санагдаж байна.

3.Миний хувийн нөхцөл байдлын хувьд тухайн үед төрийн албанд дөнгөж орж байсан, ажлын туршлага багатай залуу мэргэжилтэн байсан. Томоохон худалдан авалт, ийм хэмжээний асуудалд ингэж холбогдоно гэж огт төсөөлөөгүй. Би өөрт өгөгдсөн чиг үүрэг, ирүүлсэн бичиг баримтын хүрээнд л ажлаа хийж явсан. Одоогийн байдлаар ар гэрийн нөхцөл байдал нэн хүндрэлтэй байна. Би эхнэр, бага насны хоёр охиныхоо амьжиргааг бүрэн хариуцан, тэжээн тэтгэж, асран хамгаалж амьдардаг. Миний том охин 2025 оноос хойш хүнд өвчний улмаас байнгын эмнэлгийн хяналтад орж, удаан хугацааны эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эцэг хүний хувьд эмчилгээнд нь тогтмол авч явах, дэргэд нь байх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Ийм нөхцөлд надад зорчих эрхийг хязгаарласан ял оногдуулах нь зөвхөн надад бус, байнгын асаргаа шаардлагатай бага насны хүүхдийн маань эрх, ашиг сонирхолд ноцтойгоор нөлөөлөх бодит нөхцөл байдал үүсгэж байна.

Иймд хэргийг бодит нөхцөл байдал, хүний эрх ашиг, шударга ёсны зарчмыг харгалзан үзэж, магадлалын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг цагаатгах, эсхүл ял шийтгэлийг хөнгөрүүлж, торгох ял болгон өөрчилж өгөхийг хүсэж байна” гэжээ.

 

Шүүгдэгч А.Ч-гийн өмгөөлөгч З.Хүрэлсүх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь, нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлж чадаагүй байх тул шийтгэх тогтоол, магадлалын А.Ч-д холбогдох хэсгийг өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй хэмээн үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан ажлын хэсгийн гишүүний хувьд А.Ч г яллах үндэслэл болсон ямар нотлох баримт байгааг яллах дүгнэлтэд анхнаасаа тодорхойлж тусгаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн судалсан нотлох баримтын чухам аль нь А.Ч-гийн гэмт үйлдлийг нотолж байгаа нь ойлгомжгүй, мөн буруутгаж байгаа хоорондоо ялгаатай дараалсан олон үйлдлийн алиныг дангаар болон бусадтай бүлэглэн үйлдсэнийг баталж яллаж чадаагүй байхад хоёр шатны шүүх зөвтгөлгүйгээр дэмжин үйл баримтын болон эрх зүйн дүгнэлт хийсэн нь бүхэлдээ буруу болсон.

А.Ч-гийн үйлдэлдээ хандсан гэм буруугийн шинжийг зөв тогтооход ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүн Б.Э-ийн “онцгой” саналыг заавал дагаж мөрдөх ёстой, эсхүл эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шийдвэрийг дагаж мөрдөх ёстой гэх зөрчилдсөн үндэслэл зааж түүнийг буруутгах, эсхүл автобус хүлээлцэх ажлын хэсгийн гишүүдийн яллагдагчаар өгсөн зөрүүтэй олон мэдүүлгийг үндэслэн түүнийг буруутгахдаа үйлдэл оролцооны шинж чанар, хэр хэмжээг хэт хийсвэрлэн дүгнэсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хоёроос дээш шүүгдэгчийн мэдүүлэгт ноцтой зөрүү гарсан байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд нотлох баримтыг харьцуулан судлах, эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлээгүй нь хуульд нийцсэнгүй.

Автобус хүлээлцэх ажлын хэсгийн гишүүдийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт яллахдаа хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих чиг үүргийг биелүүлээгүй буюу шаардлагатай арга хэмжээг аваагүй, мөн өөрийн чиг үүргийг хэрэгжүүлсэн боловч тэр нь зохих шаардлага хангаагүй үйлдэл хийсэн гэж яллаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэггүй албан тушаалтны онцлогийг харилцан өөрөөр дүгнэж зарим шүүгдэгчийг цагаатган өөрөөр шийдэж шударга ёсны зарчмыг зөрчсөн. Мөн Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан албан тушаалын гэмт хэргийн зүйлчлэл нь туйлын оновчтой байх ёстой атал төсөөтэй гэмт хэргийн шинжээр нотлох оролдлого улсын яллагч хийснийг анхан шатны шүүх анхаарч зөв дүгнэж чадаагүй.

Гэтэл давж заалдах шатны шүүх А.Ч-г гэм буруугийн санаатай хэлбэрээр албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдээгүй гэж зөв дүгнэсэн атлаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын тушаалаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт томилогдон ажиллаж байхдаа компаниудаас ирүүлсэн материалыг батлагдсан техникийн тодорхойлолттой нийцэж байгаа эсэх, шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг хянах үүргээ биелүүлээгүй, автобус хүлээлцэх ажлын хэсгийн гишүүний хувьд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэн Эрүүгийн хуульд заасан өөр гэмт хэрэгт буруутгасанд гомдолтой байна.

Сонгон шалгаруулах ажлын хэсэг, автобус хүлээлцэх ажлын хэсэгт аль алинд нь орж ажиллахдаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй, Нийтийн тээврийн газар болон Нийслэлийн Засаг даргын тамгын газарт шилжин ажилласан хугацаанд нийтийн албан тушаалтны албан үүрэгтэй нь хамааралгүй асуудлаар байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцуулж үндэслэлгүй буруутгагдсан А.Ч г Эрүүгийн хуулийн 22, 23 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох, ял шийтгэх үндэслэл нотлогдоогүй гэж үзэж байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Х.Базаррагчаа, Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1.Давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгч бидний гаргасан “Б.Т-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах” талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгож, Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзсэн.

Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь албан үүргээ биелээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаардах бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна. Үүнээс үзэхэд Б.Т-ын хувьд “Т.О” ХХК-аас евро-2 стандартын хөдөлгүүртэй их багтаамжийн дизель автобусны санал ирүүлсэн буюу техникийн тодорхойлолтын 6-д заасан шаардлагад нийцээгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, ажлын хэсгээс “Т.О” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон үйлдэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна.

Учир нь Б.Т-ын ахалж ажилласан ажлын хэсгийн хувьд Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын 2022 оны 12 сарын 28-ны өдрийн А/117 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн техникийн тодорхойлолтыг үндэслэн сонгон шалгаруулалт явуулсан бөгөөд уг техникийн тодорхойлолт нь холбогдох стандартад нийцээгүй талаар тухайлбал евро 3, евро 5 хөдөлгүүрийн талаар ажлын хэсэгт орсон Б.Э, А.Ч нар нь тухайлан дурдаагүй бөгөөд ажлын хэсгийн гишүүд санал нэгтэйгээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 01 сарын 12-ны өдрийн албан бичгээр нийт 9 асуудлаар Нийслэлийн нийтийн тээврийн газарт хандаж мэдээлэл ирүүлэх хүсэлтдээ 3 дахь заалтад орчны экологийн стандарт, евро стандарт зэргийг баримтлах эсэх талаар, 4 дэх заалтад техникийн тодорхойлолтыг Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжлийн зөвлөл, холбогдох хэлтсээр баталгаажуулах шаардлагатай эсэх, 8 дахь заалтад энэ салбарын туршлагатай аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл зэргийг ирүүлэхийг хүссэн байдаг.  Нийслэлийн нийтийн тээврийн газар буюу захиалагчийн хяналт хэрэгжүүлэх байгууллагаас ирүүлсэн хариу хүргүүлэх тухай албан бичгийн хавсралт 4 дэх заалтад техникийн тодорхойлолтыг Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын 2022 оны А/117 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс эцэслэн боловсруулсан учир Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх шаардлагагүй гэсэн байдаг. Үүнээс үзэхэд захиалагчийн хяналт хэрэгжүүлэх байгууллагаас эцэслэн баталсан техникийн тодорхойлолтоор сонгон шалгаруулалт явуулсныг буруутгах үндэслэлгүй, уг техникийн тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэгт орсон 2 гишүүн нь сонгон шалгаруулах ажлын хэсэгт орсон байсан учир ажлын хэсгийн даргын хувьд техникийн тодорхойлолт хууль тогтоомж, стандартад нийцсэн гэж үзэж шалгаруулалт явуулсныг буруутгах боломжгүй юм.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс “... техникийн тодорхойлолтын 6-д заасан шаардлагад нийцээгүй байхад үүнийг шалгах, хянах үүргээ ажлын хэсгийн гишүүд биелүүлээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, чухам ямар хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар тухайлан дурдаагүй бөгөөд ажлын хэсгийн гишүүдийн хувьд “Т.О” ХХК-аас Евро-3 хөдөлгүүртэй автобусны санал ирүүлсэн гэж төөрөгдсөн нөхцөл байдлыг анхаарч үзээгүйгээс дээрх дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Учир нь ажлын хэсгийн гишүүн Б.Э, А.Ч нар нь мэргэжлийн инженерийн хувьд “Т.О” ХХК-ийн ирүүлсэн сонгон шалгаруулалтын баримт бичгийн техникийн үзүүлэлт хүснэгтийн 6-р мөр, 3-р багана хэсэгт бичигдсэн бичиглэлийн талаар тухайлан тайлбарлаж яриагүй болох нь тогтоогддог. Уг бичиглэлтэй холбоотой ажлын хэсгийн гишүүдээс ямар нэгэн асуулт, тодруулга хийгээгүй, зөвхөн Евро-3, Евро-5 хөдөлгүүртэй байх талаар л санал гаргаж ярилцсан болохоос тусгай мэдлэгийн хүрээнд дээрх моделийг Евро-2 хөдөлгүүр болох талаар ажлын хэсгийн гишүүдэд хэлээгүйгээс мэргэжлийн инженер биш, тусгай мэдлэггүй этгээдийн хувьд Б.Т нь дээрх бичиглэлийг Евро-3 хөдөлгүүр гэж төөрөгдсөн нөхцөл байдал хуралдааны тэмдэглэлүүдээр тогтоогддог. Үүнээс үзэхэд Б.Т-ын хувьд дээрх бичиглэлийг уншаад Евро-2 хөдөлгүүртэй автобусны санал өгсөн болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь тогтоогдож байгаа тул субъектив тал үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон мэргэжлийн инженерүүд болох Б.Э, А.Ч  нар нь тусгай мэдлэгийн хүрээнд дээрх техникийн үзүүлэлтүүдийг хянаж, ажлын хэсэгт шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл өгөөгүй, тухайн бичиглэлийн талаар тухайлан тайлбарлаагүйгээс төөрөгдөл үүссэн гэж үзэж байна.

2.Б.Т-ын үйлдэл болон хохирлын хооронд шалтгаант холбоо үгүйсгэгдэж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхээс “... шүүгдэгч Б.Т , Ш.Б , А.Ч  нарт холбогдох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв” гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь давж заалдах шатны шүүхээс гэмт хэрэг төгссөн цаг хугацааг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Т.О” ХХК-ийн хооронд ... худалдан авах гэрээ байгуулагдсан 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэж тодорхойлсон байдаг. Гэмт хэргийн хохирлын хувьд “Т.О” ХХК нь Евро-5 хөдөлгүүртэй, их багтаамжийн дизель автобус нийлүүлэхийн оронд Евро-2 хөдөлгүүртэй автобус нийлүүлснээс хохирол учирсан гэж үзэж гэмт хэргийн хохирлыг тогтоосон билээ. “Т.О” ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу их багтаамжийн цахилгаан автобус, дунд оврын автобус нийлүүлсэн бөгөөд уг 2 төрлийн автобус нийлүүлсэнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, хэн нэгнийг буруутгаагүй бөгөөд уг гэрээний дагуу дээрх 2 төрлийн автобус нийлүүлснийг гэмт хэрэг гэж үзээгүй, зөвхөн их багтаамжийн дизель автобусны худалдан авалттай холбоотой үйлдлийг л гэмт хэрэг гэж үзэж шүүхээс шийдвэрлэсэн.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Т-ын ахалж ажилласан ажлын хэсэг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сүүлийн хуралдаанаа хийснээс хойш энэхүү худалдан авалтын ажиллагаатай холбоотой Б.Т нь ямар нэгэн шийдвэр гаргаагүй, үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогддог ... Дээрхээс үзэхэд энэхүү хэргийн улмаас учирсан гэх хохирол болон Б.Т-ын үйлдлийн хооронд шалтгаант холбоо байхгүй байгаа нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалын Б.Т-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч А.Зоригтбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлд хамаарах тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэлт өөрчлөлт орсон ба тус зүйлийн тайлбар хэсэгт “...”нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно” гэж заасан ба ийнхүү нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тухайн хуульд хууль хүчин төгөлдөр болох цаг хугацааг тусгайлан заагаагүй. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж зааснаар тус нэмэлт өөрчлөлт Төрийн мэдээлэл эмхэтгэлд 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нийтлэгдэж, 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш эхлэн хүчин төгөлдөр үйлчилжээ.

Нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг Худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/157 дугаар тушаалаар байгуулагдаж, Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө 3 удаа /2023 оны 01 дүгээр сарын 11, 13, 20-ны өдөр/ хуралдсан байсан ба эдгээр хуралдаанаар “Т.О” ХХК-ийн саналыг хэлэлцэх, урилга хүргүүлэх,  тодруулга авах, гүйцэтгэгчийг сонгох шийдвэрүүдийг тус тус гаргасан. Энэ үйл баримтаас дүгнэхэд, хууль хэрэглээний хувьд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/157 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт орж ажилласан “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” ТББ-ын менежер С.Б-г “Нийтийн албан тушаалтан” гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт орсон нэмэлт, өөрчлөлтийг хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнөх цаг хугацаанд байгуулагдсан ажлын хэсгийн гишүүнд хамааруулан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг тайлбарлахад эргэлзээ үүссэн тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь Монгол Улсын Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан зарчим юм.

Ажлын хэсгийн гишүүн С.Б-д ашиг сонирхлын зөрчил үүссэн, ашиг сонирхлын зөрчилгүй хэмээн мэдэгдэл гаргаж ажлын хэсгийн гишүүнээр ажилласан мэтээр шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй ба хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “...албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана” гэж заасан ба хуулийн дээрх зохицуулалт нь зөвхөн нийтийн албан тушаалтанд хамаарах ба хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн нь гэмт хэрэг биш юм.

Ажлын хэсгийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ажлын хэсгийн 1 дүгээр хуралдаан болоход ямар хуулийн этгээдүүд тухайн сонгон шалгаруулалтад оролцох эсэх нь тодорхойгүй, үнийн санал ирүүлээгүй байсан тул С.Б нь сонгон шалгаруулах ажиллагаанд ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй хэмээн мэдүүлэг гаргасан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” гэж заасан ба хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд С.Б-д ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг зайлшгүй дүгнэн тогтоох шаардлагатай.

Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” ТББ, түүний менежер С.Б-гийн албан тушаал хамаарахгүй. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд ажлын хэсгийн гишүүн буюу шүүгдэгч С.Б нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд биш юм. Шийтгэх тогтоол,  магадлалд С.Б-г нийтийн албан тушаалтан, улмаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг гаргах үүрэгтэй, ийнхүү мэдүүлэг гаргалгүйгээр ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн мэтээр гэм буруутайд тооцсон нь хууль хэрэглээний алдаа юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмын хүрээнд С.Б-г нийтийн албан тушаалтан гэж дүгнэх хууль зүйн боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн субъект” биш тул түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж дүгнэх хууль зүйн боломжгүй.

Иймд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч О.Даваажаргал нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Г, Ц.Б нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухай буюу хэргийг шууд хамааралгүй, олон оролцогч бүхий хэрэгтэй нэгтгэн шалгахдаа алдаа гаргаж, бүрэн дүүрэн шалгаагүй, бодит байдлыг тогтоогоогүй, хохирогчийн эрхийг зөрчсөн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан үндэслэл бүхий хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг тогтоолгох, хэрэгт хамааралтай, гэмт хэрэгт хамтран оролцогч нарыг шалгуулах, нотлох ажиллагаа хийлгэх талаар гаргасан аливаа хүсэлт, гомдлыг үл хэрэгсэн хэргийг яаран шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн. Ингэснээр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоох хамгийн энгийн ажиллагаа ч бүрэн хийгдээгүй буюу шүүгдэгчийн гэмт үйлдлүүд, санаа, сэдэл, зорилго, хор уршиг болон тэдгээрийн хоорондох шалтгаант холбоог бодитой тогтоогоогүй юм. Энэ нь яллах дүгнэлтэд Ц.Б-гийн гэмт үйлдлийг Компанийн тухай хуульд заасан их хэмжээний хэлцэл зөвшөөрөлгүй хийсэн гэж тодорхойлсноос харагдаж байна.

Гэтэл Ц.Б нь өөрийн хамаарал бүхий этгээдийн шинээр байгуулсан компаниар дамжуулан хувьдаа болон бусдад давуу байдал олгох, ашиг хонжоо олохын тулд хууль бус үйл ажиллагаа зохион байгуулж компанийн баримт бичгийг устгасан, өөрчилсөн, “Э.Э.И.П” ХХК-д илт хохиролтой шийдвэрүүд гаргасан, баримт бичиг үйлдсэн, компанийн хөрөнгүүдийг завшсан, татвараас зайлсхийсэн зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байгаа боловч “яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх” гэсэн зарчмын дагуу гэмт хэргийн шинжгүй гэж шийдвэрлэж, хохирогч хохирч үлдэх үр дагавар үүсээд байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1,  1.7 дугаар зүйлийн 1, 2, 3-т заасныг тус тус зөрчсөн байна.

2.Хохирогчоос шүүгдэгч Ц.Б-гийн “их хэмжээний хэлцэл зөвшөөрөлгүй хийсэн” гэсэн үйлдлээс гадна хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг урвуулан ашигласан, хувьдаа болон бусдад давуу байдал олгосон, ашиг хонжоо олсон талаарх бусад үйлдлийн талаар гомдол гаргасныг шалгах ажиллагаа явагдаж, хэрэгт бүхий л нотлох баримтууд хангалттай авагдсан боловч зөвхөн яллах дүгнэлтэд тусгаагүй гэх улсын яллагчийн алдаа, хайхрамжгүй байдлаас болж Ц.Б-гийн үйлдэл цагаатгагдах үр дагавар үүсээд байна.

Магадлалд “... энэхүү асуудлаар эрх бүхий байгууллагад хандах эрхийг хязгаарлаагүй болно” гэх дүгнэлт хийсэн боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлын “тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон, тогтоол, магадлал хүчинтэй байгаа”, мөн шударга ёсны зарчмын дагуу “нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулна”, “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн зарчим зөрчигдөх ноцтой зөрчил, дүгнэлт юм. Хэрэв шүүгдэгчийг цагаатгасан шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болох тохиолдолд хохирогч Ц.Б-гийн хууль бус гэмт үйлдлийн талаар дахин гомдол гаргасан ч дахин хүлээн авч шалгах боломжгүй буюу гомдолд дурдсан агуулга, үйл баримт шалгагдаж, шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүсэхээр байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь хэргийг нэг мөр шийдвэрлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх ганц боломж юм.

3.Шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт, гэмт үйлдлүүдийн талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт гаргаж чадаагүй, нотлох баримтыг харьцуулан үндэслэлтэй үнэлээгүй байна. Хохирогч болон түүний өмгөөлөгчдөөс шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гарган хамаарал бүхий нөхцөл байдал, гэмт үйлдэл, гэмт хэрэг хамтран үйлдсэн хамтран оролцогчдын талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах хүсэлт гаргаж байсан боловч шүүхээс хүсэлтийг хангалгүйгээр шийдвэрлэхдээ Ц.Б-гийн үйлдлээс зөвхөн “их хэмжээний хэлцлийг зөвшөөрөлгүй хийж, хохирол учруулсан” гэх үйлдлийн хүрээнд явцуу дүгнэлт хийж, “Э.Э.И.П” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой гэрээ хэлцлийг хийж, их хэмжээний мөнгөн хөрөнгө, эд хөрөнгийг өөртөө болон хамаарал бүхий этгээддээ шилжүүлж, компанийн эрх, ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулсан үйлдэлд огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Шүүгдэгч Ц.Б нь хувьдаа болон бусдад давуу байдал олгох, ашиг хонжоо олох санаа зорилгоор А.Г-тай үгсэн хуйвалдаж “Э.Э.И.П” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын эрх мэдлээ урвуулан ашиглаж, Скайвэлл брэндийн автобусыг Монгол Улсад дангаар нийлүүлэх борлуулалтын онцгой эрхийг цуцлуулж, өөрийн хамаарал бүхий “Г.Э.М” ХХК-аар дамжуулан “Т.О” ХХК-д автобус нийлүүлж ашиг хонжоо олох үйл ажиллагааг зохион байгуулж, “Э.Э.И.П” ХХК-ийн хөрөнгийг хууль бусаар өөртөө болон хамаарал бүхий этгээддээ шилжүүлж хохирол учруулсан. Энэхүү санаа зорилгоо хэрэгжүүлэхдээ Ц.Б нь “Э.Э.И.П” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын эрхээ урвуулан ашиглаж, А.Г, Б.Б нартай хамтран “Э.Э.И.П” ХХК, “Т.О” ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах тухай 09 дугаартай гэрээг устгаж, хуурамчаар дахин үйлдсэн, “Э.Э.И.П” ХХК-ийн борлуулалтын онцгой эрхийг цуцлуулсан, БНХАУ-ын “Н.Г.Д.б” компанитай байгуулсан борлуулалтын гэрээнүүдийг цуцалсан, “Э.И.Ф” ХХК-тай автобус угаалгын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг байгуулсан.

Гэвч шүүхээс Ц.Б-гийн зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр зөвшөөрөлгүйгээр 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээг байгуулж, 2,636,865,900 төгрөгийг “Т.О” ХХК-д шилжүүлсэн, “Э.И.Ф” ХХК-тай хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулж 96,000,000 төгрөг шилжүүлсэн, БНХАУ руу 285,000 юань буюу 136,800,000  төгрөгийг шилжүүлсэн үйлдлийг дүгнэсэн. Ийнхүү дүгнэхдээ их хэмжээний хэлцэл болон зөвшөөрөлгүй гэрээ байгуулж мөнгө шилжүүлсэн гэдэг нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Ц-гийн мэдүүлгээс “компанийн дүрмийн сангийн 25 хувь түүнээс дээш дүнтэй хэлцлийг их хэмжээний хэлцэл гэж ойлгож байгаа. “Т.О” ХХК-д өгсөн 2,6 тэрбум төгрөгийг мэдэж байсан” гэсэн мэдүүлгүүдийг үндэслэсэн нь буруу байна.

Ц.Б нь их хэмжээний хэлцэл хийх хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс гадна Компанийн тухай хуульд “гүйцэтгэх удирдлага нь компанийн эрх бүхий албан тушаалтан байна. Эрх бүхий албан тушаалтан нь үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх, компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх” гэж заасныг зөрчсөн. Гэтэл өөрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй “Э.Э.И.П” ХХК-д илт хохиролтой хэлцлүүдийг хийсэн, компанийн мөнгөн хөрөнгийг бусад хуулийн этгээд рүү шилжүүлж, уг үйлдлээ хууль ёсны харагдуулахын тулд мөн компанид хохиролтой гэрээ, хэлцлийг хийсэн байгаа нь Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэх үндэслэл хангалттай тогтоогдож байхад дээрх үйлдлүүдийн талаар дүгнээгүй, зөвхөн их хэмжээний хэлцэл зөвшөөрөлгүй хийсэн гэсэн явцуу хүрээнд эрх зүйн дүгнэлт хийсэн нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

4.Ц.Б нь дээр дурдсан хууль бус үйлдэлд өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүүгийнхээ эхнэр Г.Анхзаяатай үгсэн тохиролцож, гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Э.И.Ф” ХХК-ийг үүсгэж байгуулж, тухайн компани руу гүйцэтгэх захирлын эрх мэдлээ урвуулан ашиглаж 96,000,000 төгрөг шилжүүлэн авч хохирол учруулсан үйлдлийг хэрэгт авагдсан баримтаар тогтоох боломжтой байна. Гэвч Ц.Б-тай хамтран оролцож, үйлдлээрээ нэгдсэн зарим этгээдүүдийг холбогдуулан шалгаагүй байх бөгөөд Ц.Б-гийн гэмт хэргийн шинжтэй бусад үйлдлүүдийг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй. Тухайлбал, Ц.Б, Б.Б, А.Г, Ж.Э нар нь урьдчилан үгсэн тохиролцож “Г.Э.М” ХХК-ийг үүсгэн байгуулж, улмаар “Э.Э.И.П” ХХК-ийн эзэмшиж байсан “Н.Г.Д.б” компанийн дистрибьютерийн гэрээг цуцлах албан бичиг өгч “Г.Э.М” ХХК-д дистрибьютерийн эрх олж авсан үйлдэл болон “Т.О” ХХК-д гэрээгээр цахилгаан автобуснууд нийлүүлэх хууль ёсны хэлцэл тохиролцоог урьдчилан үгсэн тохиролцож, үндэслэлгүйгээр цуцалж, автобус нийлүүлэх эрхийг “Г.Э.М” ХХК-д шилжүүлэн авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Мөн Ц.Б нь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа компанийн хөрөнгө захиран зарцуулах, санхүүгийн эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийн нөхөр Б.Б, төрсөн дүү Ц.О нартай үгсэн тохиролцож тэдний дансаар дамжуулан их хэмжээний мөнгөн гүйлгээ гаргаж, хөрөнгө завшсан үйлдэл нь баримтаар нотлогддог.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Авлигатай тэмцэх газарт “Э.Э.И.П” ХХК-аас эрүүгийн хэрэг дэх иргэний нэхэмжлэлийг гаргаж, тухайн нэхэмжлэлд энэхүү хөрөнгө завшсан үйлдлийн талаар дурдаж, холбогдох баримтын жагсаалтыг гаргаж өгсөн боловч энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулалгүй, прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэм буруутай этгээдүүдийн үйлдлийг тогтоон, тэдний үйлдэл оролцоог шалгах шаардлагатай байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч С.Ж-ын өмгөөлөгч С.Соронзонболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

1.Субъектив шинжийн хувьд шүүгдэгч С.Ж нь “Т.О” ХХК-аас нийтийн тээврийн үйлчилгээнд явах автобусыг хүлээн авах үүрэг бүхий ажлын хэсгийг тушаал гарган байгуулсан. Энэхүү үйлдэл нь санаа, зорилгын хувьд өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийн хуваарийн дагуу хийсэн хууль ёсны үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Ж тушаал гарган ажлын хэсэг байгуулах болон байгуулахын өмнө “Т.О” ХХК-ийн нийлүүлж байгаа автобус нь ажлын даалгаварт заасан техникийн шаардлага хангаагүй автобус гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Харин тухайн автобус нь шаардлага хангаж байгаа эсэх, хүлээн авч болох эсэхийг шалгуулах санаа, зорилгоор тушаал гаргаж “Ажлын хэсэг” байгуулсан. Хохирол, хор уршгийг хүсэж буй болгох нь субъектийн үйлдлийн гол зорилго, энэ зорилгоо хэрэгжүүлж, зорьсон үр дүндээ хүсэж хүрэх нь субъектив талын зайлшгүй чухал шинж байдаг. Иймд шүүгдэгч С.Ж-ын гэмт хэрэг үйлдсэн гэх субъектив шинж үгүйсгэгдэж байна.

Объектив шинжийн хувьд шүүгдэгч С.Ж  нь ажлын хэсэг байгуулснаас өөрөөр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “... албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. Автобус хүлээн авах ажиллагааг хуульд нийцүүлэн ажлын хэсэг байгуулж, мэргэжлийн хүмүүст хариуцуулан, бүх эрхийг тэдэнд шилжүүлж, тэдний гаргасан акт, дүгнэлтэд тулгуурласан. Ажлын хэсэг ажиллаад тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд биеэ даасан шийдвэр гаргаж танилцуулах үүрэгтэй байсан. Ажлын хэсгээс ажлын даалгаварт заасан техникийн шаардлага хангасан гэсэн дүгнэлт акт гарсан. Уг ажлын хэсгийн ажлын гүйцэтгэл болон шийдвэр, дүгнэлт, актад шүүгдэгч С.Ж-ын зүгээс шууд болон шууд бусаар оролцсон, хөндлөнгөөс нөлөөлсөн, хууль бус чиглэл өгсөн үйлдэл байхгүй, энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Объектив талын чухал шинж үйлдэл, (эс үйлдэхүй) хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой, хор уршгийг учруулахад нөлөөлсөн байх ёстой байдаг. Шүүгдэгч С.Ж-ын хувьд хуулийн дагуу мэргэжлийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсгээс гарсан акт, дүгнэлт, шийдвэрийг хүлээн авснаас өөрөөр ямар нэг үйлдэл хийгээгүй. Иймд шүүгдэгч С.Ж-ын гэмт хэрэг үйлдсэн гэх объектив шинж үгүйсгэгдэж байна.

Давж заалдах шатны шүүхээс С.Ж-ыг “... Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хатгагчаар оролцсон гэм буруутай” гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлд гүйцэтгэгч нь гэмт хэргийг өөрөө биечлэн үйлдсэн, эсхүл бусдаар дамжуулан шууд хэрэгжүүлсэн байх объектив шинжийг хуульчилсан. Шүүгдэгч С.Ж-ын хувьд өөрөө автобус хүлээн авсан акт үйлдээгүй, техникийн дүгнэлт гаргах эрх бүхий этгээд биш, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаагүй, ажлын хэсгээс гарах дүгнэлт, акт, шийдвэрийг биечлэн гаргаагүй, гүйцэтгэгчийн объектив үйлдэл хийгээгүй, ийм үйлдэл хийсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул гүйцэтгэгчийн шинж үгүйсгэгдэж байна. Мөн хатгагч нь бусдыг гэмт хэрэг үйлдэхэд санаатай татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж урьдчилан ятгасан, тулгасан байх шинжийг хуульчилсан. Шүүгдэгч С.Ж-ын хувьд автобус хүлээн авах үүрэг бүхий ажлын хэсгийг хуулийн дагуу байгуулж албан тушаалын үүргээ хэрэгжүүлснээс өөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Өөрөөр хэлбэл ажлын хэсэгт хууль бус чиглэл өгсөн, дарамталж, нөлөөлж, албадаж, ажлын үе шат бүрд оролцсон үйлдэл байхгүй, дүгнэлт гаргахад нөлөөлсөн үйлдэл байхгүй, гэрчийн мэдүүлэг, баримт нь таамаг, хардлагын шинжтэй, хатгах нь заавал нотлогдох субъектив үйлдэлтэй, гэвч энэ бүрэлдэхүүн тогтоогдоогүй тул хатгагчийн шинж үгүйсгэгдэж байна.

2.Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодитоор хянах үүрэгтэй. Энэ нь шүүгдэгчийн Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн хамгаалалт юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Ж-ыг ямар нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа нь тодорхойгүй, үгүйсгэсэн нотлох баримтын үндэслэлийг тодорхойлоогүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасныг хангахгүй байна. Анхан шатны шүүхийн энэ бодит байдлаас зөрүүтэй хийсэн дүгнэлтэд давж заалдах шатны шүүх үнэлэлт өгөөгүй учир мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн нөхцөл байдлыг өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч С.Ж нь мэргэжлийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсгийн дүгнэлтийг шалгаж, нягтлаагүй, гүйцэтгэлийн хяналт тавиагүй, тэдний гаргасан дүгнэлт, актыг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг ажилласан гэж хөнгөмсгөөр найдаж, албандаа хайнга хандсан.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив болон субъектив шинжийг хангахгүй байхад албан, тушаалын байдалд нь хамааруулан шударга бус хандаж хүнд зүйлчлэлээр ял шийтгэж, хуулийг ноцтой зөрчлөө. Улсын дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 381 дүгээр тогтоолд “Албан тушаалтан хайнга хандах гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх ёстой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг аваагүй байх, мөн өөрийн үүрэгт үйл ажиллагаа явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсан нь алдаа дутагдал гаргахад хүргэсэн байх зэргийг ойлгоно” гэж тайлбарласан. Мөн “Т.О” ХХК-д давуу байдал олгосон үйлдэлд миний үйлчлүүлэгчийн зүгээс ямар нэгэн холбогдолгүй бөгөөд тухайн ажлын хэсгийн гишүүдийг сонгох үйл явцад хөндлөнгөөс нөлөөлөөгүй, ажлын хэсэгтэй холбоотой нэг ашиг сонирхлын зөрчил үүсгээгүй, ажлын хэсгийн гишүүд эрхэлсэн ажилдаа хайнга хандсан гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна.

Улсын яллагчаас С.Ж-ыг Б.М-д үүрэг өгснөөс хойш гарын үсэг зурагдсан гэж гэм буруугийн дүгнэлтээр буруутгаж орж ирсэн. С.Ж нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө дээрх алдаа дутагдлыг огт мэдэх боломжгүй байсан бөгөөд эсрэгээрээ “Т.О” ХХК дээр ажилласан 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн үдээс хойш Д.Ц  нь хурлын тэмдэглэл, актаа үйлдээд, нэр бүхий гишүүд нь тэр өдрөө гарын үсгээ зурсан нь шүүх хуралдааны хэлэлцүүлгээр болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн Д.Ц-ын мэдүүлгээр бүрэн тогтоогддог. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч анх байцаалт өгөхдөө хүснэгтэд оруулсан 8 төрлийн алдааг анх мэдсэн бөгөөд урьдчилаад хэрхэн яаж үүрэг өгөх вэ гэдгийг прокурор анхаарч дүгнэлт хийгээгүйг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Иймд ...миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч С.Ж-ын өмгөөлөгч Н.Ууганцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны А/157 дугаар тушаалтай холбоотой А.Г , С.Ж , Ж.Э , С.Б , Б.Т , Ш.Б , А.Ч  нарын үйлдэл холбогдлын тухайд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээр тогтоогдоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Тухайлбал магадлалын 397 дугаар талд “... гэтэл шүүгдэгч С.Ж  нь Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Техникийн тодорхойлолт боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/117 дугаар тушаалаар “Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд нийлүүлэгдэх автобусны техникийн тодорхойлолтыг боловсруулах” ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж, ажлын хэсгийн ахлагчаар Ч.Б-ийг томилж, улмаар ажлын хэсгийн ахлагч Ч.Б-д хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлсөн болох нь гэрч Ч.Б-ийн мэдүүлгээр тогтоогдсон...” гэж дүгнэсэн.Гэтэл дээрх техникийн тодорхойлолт боловсруулсантай холбоотой үйл ажиллагаанд улсын яллагч С.Ж-ыг буруутгаж, яллах дүгнэлт үйлдээгүй, анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ уг нөхцөл байдлыг тогтоож дүгнээгүй байхад давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах нөхцөл байдал болгож дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Нийтийн тээврийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №6/11 дугаар албан бичгээр Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж, байгууллагуудад хандаж Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд нийлүүлэгдэх автобусны техникийн тодорхойлолтод тусгах саналыг хүлээн авсан бөгөөд улмаар “С.б” ХХК, “Д” ХХК, “Б.б” ХХК, “Э” ХХК, “М” ХХК, “А.Н” ХХК зэрэг компаниудаас автобусыг евро 3 стандартын хөдөлгүүртэй байх талаар санал ирүүлсэн, техникийн тодорхойлолт боловсруулах ажлын хэсгийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №01 хурлын тэмдэглэл, Ч.Б-аас бусад ажлын хэсгийн гишүүдийн мэдүүлэг зэргээр тус ажлын хэсэг өөрсдийн эрх хэмжээний хүрээнд техникийн тодорхойлолтыг боловсруулсан талаар мэдүүлсэн, С.Ж нь тухайн үйл ажиллагаанд оролцсон, нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар анхан шатны шүүхээр дүгнэгдээгүй болохыг дахин дурдах нь зүйтэй. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэх заалтыг зөрчсөн. С.Ж-ыг ... Техникийн тодорхойлолтыг ... “Т.О” ХХК-ийн ирүүлсэн техникийн тодорхойлолтод нийцүүлж, урьд буюу Нийтийн тээврийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр боловсруулсан техникийн тодорхойлолтод заасан нөхцөлийг өөрчлөн хүргүүлсэн үйлдэл нь “Т.О” ХХК-ийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлсэн, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэсэн.

Ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх зарчим болон шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмыг хэрэгжүүлж чадаагүй байхад давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс энэ агуулгаар гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн буруу шийдвэрийг зөвтгөн залруулахгүйгээр, миний үйлчлүүлэгч С.Ж-ын эрх зүйн байдлыг хүндрүүлж Нийтийн тээврийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 7/165 дугаартай албан бичгийг хүргүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “гүйцэтгэгч” гэж дүгнэсэн нь давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай хуулийн заалтыг агуулгын хувьд зөрчиж, хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэхгүй байх зарчмыг зөрчсөн. Учир нь ... 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 7/165 дугаар албан бичгээр Нийтийн тээврийн газраас хүргүүлэхдээ 20, 22 дахь хэсэгт заасан техникийн шаардлага өөр бичигдсэн шалтгааныг С.Ж  мэдүүлэхдээ “...албан бичигт дурдсан шаардлагууд нь Солонгос улсын Х, Д үйлдвэрийн Монгол Улсад нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа их багтаамжийн автобус ямар байгаа талаарх албан бичиг хүргүүлсэн” гэж ойлгосон талаараа мэдүүлсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолын 1.4-т “Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой... тул тэдгээрийн мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай заавал харьцуулна” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтын хүрээнд үнэлэх бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар няцаан үгүйсгээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжтой юм. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх албан тоотыг боловсруулсан Нийтийн тээврийн газрын эрх бүхий албан тушаалтнуудыг гэрчээр асуугаагүй, ямар учраас ийм албан тоот явсан талаарх мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, С.Ж-аас яллагдагчийн мэдүүлэг авахдаа энэ талаар тодруулж асуугаагүй атлаа түүнийг энэ албан бичгийг баталгаажуулсан үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй юм.

Харин хэрэгт авагдсан баримтуудаар Худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Т.О” ХХК-д тодруулга ирүүлэх албан бичиг хүргүүлсний дагуу тухайн компаниас мөн өдрөөр огноолсон 50 дугаартай албан бичиг ирсэн ба “Т.О” ХХК нь тухайн албан бичигтээ захиалагчийн шаардлагын дагуу... техникийн тодорхойлолтын шаардлага хангах байдлаар автобуснуудыг нийлүүлнэ гэж хариу ирүүлсэн. Ийнхүү 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар А.Ч , Б.Т , Ш.Б , Б нар “...Өмнөх хурлаас гарсан тодруулгын хариуг ирүүлсэн байна. Техникийн тодорхойлолтын дагуу нийлүүлэлтийг хийхийг тусгасан. Иймээс хангалттай гэж үзэн “Т.О” ХХК-ийг сонгон шалгаруулах саналтай байна гэснийг Б.Э түдгэлзэж, бусад гишүүд дэмжиж “Т.О” ХХК-ийг шалгаруулсан, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ННТГ23001 дугаартай “Нийтийн тээврийн автобус худалдан авах” гэрээнд техникийн тодорхойлолтын 20, 22-т заасан шаардлагууд өөрчлөгдөөгүй, анх батлагдсанаар гэрээ байгуулсан нөхцөл байдал тогтоогдсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг няцаан үгүйсгэсэн нотлох баримтыг шийдвэртээ заагаагүй, энэ талаарх хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй нь шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

С.Ж  нь Нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байхдаа өөрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлж Нийслэлийн нийтийн тээврийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 7/165 дугаар албан бичгийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн үйлдлийн улмаас “Т.О” ХХК-д давуу байдал бий болгох буюу тус компанийг сонгон шалгаруулах үндэслэл болоогүй, тус албан бичгийн дагуу техникийн тодорхойлолт өөрчлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон буюу “Т.О” ХХК нь Нийтийн тээврийн газраас баталсан техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж автобус нийлүүлэхээ мэдэгдсэн тул тус компанийг шалгаруулахыг дэмжиж ажлын хэсгийн гишүүдийн саналаар тухайн компанийг шалгаруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх С.Ж-ыг “Т.О” ХХК-ийг сонгон шалгаруулсан гэж гэмт хэргийн гүйцэтгэгчийн шинжийг хуулийн жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/65 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн нэр бүхий гишүүдийг давж заалдах шатны шүүхээс зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь зөв боловч миний үйлчлүүлэгч С.Ж-ын үйлдлийг мөн тус зүйл хэсгээр хөнгөрүүлэх ёстой атал хөнгөрүүлээгүй нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Мөн давж заалдах шатны шүүхээс С.Ж-ын Ж.Э , А.Г  нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ийнхүү дүгнэлт хийсэн хууль зүйн үндэслэлээ тодорхойлохдоо “... С.Ж  нь “Т.О” ХХК-ийн захирал А.Г нар нь хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй, хамаарал бүхий этгээд болох нь гэрч С.Жавхлантуяагийн мэдүүлэг, мөрдөгчийн “И.Х.Т” ХХК-ийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон гэж үзнэ” гэжээ.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт С.Ж-ын гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтдээ “...Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобусны техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй талаар ажлын хэсгийн ахлагч Б.М-оос танилцуулахад “төр засгаас дээрх нийлүүлсэн автобусыг хүлээн авах нээлтийн ажиллагаа болно, ямар ч гэсэн ажлын хэсгийн зүгээс хүлээн ав” гэсэн үүрэг чиглэлийг өгч “Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобусыг хүлээн авах акт” үйлдүүлсэн гэж буруутгасан. Харин давж заалдах шатны шүүх мөн л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгохгүй” гэж заасныг зөрчиж, анхан шатны шүүхээр тогтоогдоогүй нөхцөл байдал болох С.Ж , А.Г  нарыг хамаарал бүхий этгээд гэж дүгнэсэн.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд хамаарал бүхий этгээд гэдэгт нийтийн албан тушаалтны эцэг эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр, нөхрийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг ойлгохоор заасан. Энэ хамаарал бүхий этгээдийн тодорхойлолтод А.Г хамаарахгүй ба аливаа байдлаар С.Ж  нь А.Г-тай ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаагүй, түүний дүү С.Жавхлантуяагийн эзэмшлийн дээрх “И.Х.Т” ХХК нь Г.Н хувьцаа эзэмшигчээр орсон гэх цагаас хойш огт үйл ажиллагаа явуулаагүй, аливаа хэлбэрээр ашгийн төлөө хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулсан, ашиг олсон, түүнээс С.Ж  хувь эзэмшсэн, ашиг хүртсэн гэх нөхцөл байдал нотлогдон тогтоогдоогүй байхад А.Г тай ашиг сонирхлын зөрчилтэй, хамаарал бүхий этгээд гэж үзэн түүнийг А.Г-т давуу байдал бий болгох шууд санаа зорилготой гэж таамаглалд үндэслэн буруутгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

С.Ж  нь Монгол Улсад автозамын түгжрэл бууруулах ажлын хүрээнд өөрийн үйлдэлдээ хандсан санаа зорилго нь төрийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхад чиглэсэн байх бөгөөд тухайн автобуснуудыг Бүгд Найрамдах Солонгос Улс болон Вьетнам Улсад шинээр үйлдвэрлэж байгаа нөхцөл байдлыг улс орон даяар танилцуулсан, өөрийн биеэр танилцсан нөхцөл байдалдаа итгэж дээрх шийдвэрийг гаргасан талаараа мэдүүлдэг. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож буй талаарх өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлтэд шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Давж заалдах шатны шүүх ажлын хэсгийн гишүүдээс техникийн үзүүлэлтэд заасан шаардлага хангахгүй байгаа талаар мэдэгдэж, гэрээний үүрэг хангуулах тухай албан бичгийн төслийг боловсруулж удаа дараа хүргүүлсэн байхад хянаж, баталгаажуулж өгөөгүй буцаасан байх ба ажлын хэсгийн ахлагч Б.М-ыг шахаж, санхүүжилтийг гацааж болохгүй байгаа байдлаар нь хүлээж ав, акт үйлдэж, бичиг баримтын бүрдлийг ханга гэсэн хууль бус үүрэг өгч нөлөөлсөн гэж дүгнэхдээ харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг үнэлэх тухай хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна. Хэрэгт С.Ж нь ажлын хэсгийн гишүүдээс техникийн үзүүлэлтэд заасан шаардлага хангаагүй талаарх албан бичгийг огт хүлээж аваагүй, мэдээгүй талаараа мэдүүлдэг бөгөөд түүний энэхүү мэдүүлэг нь Нийслэлийн архивын газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/124 дугаартай албан бичгээр нотлогдох бөгөөд С.Ж  нь Ц-с илгээсэн гэх тухайн албан бичгийг хянасан, баталсан, буцаасан төлөв бүртгэгдээгүй, харин тус байгууллагын өөр нэр бүхий ажилтнууд албан бичгийг буцааж байсан үйл баримт тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх дээрх бичгийн нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж, няцаасан талаарх хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

... Дээрх нөхцөл байдлаас нэгтгэн дүгнэхэд С.Ж нь нэмэлт тоноглолыг сүүлд нь байршуулах боломжтой талаар итгэж, нөхцөл байдлыг буруугаар ойлгож ухамсарласан буюу өөрийн үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандаж, хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй байхад давж заалдах шатны хуулийг буруу хэрэглэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйл болгон хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Ц-ын өмгөөлөгч Л.Энх-Амгалан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Магадлалыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасныг баримтлан дараах гомдлыг гаргаж байна.

Д.Ц нь Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн Б/93 тушаалаар Техник технологийн хэлтсийн нийтийн тээврийн цахилгаан хангамж хариуцсан инженерийн албан тушаалд түр томилогдон ажиллаж байхад 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/65 тушаалаар автобус хүлээлцүүлэх комиссын нарийн бичгийн даргаар томилсон.

Анхан шатны шүүх “... Д.Ц нь “Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобусыг хүлээн авах комиссын акт”-ыг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн огноогоор үйлдэж, ажлын хэсгийн гишүүдийн ажлын байр, гэрийн хаяг, байгаа газарт нь очиж гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн огноогоор актыг Д.Ц  бичээгүй, инженер Т бичсэн гэдэг нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.М, шүүгдэгч Б.М , Д.Ц  нарын мэдүүлгээр нотлогдсон. Нарийн бичгийн дарга Д.Ц  гэдэг нэрийнхээ ард гарын үсэг зурсныг мөн дэмжлэг үзүүлсэн, хамжигч гэж ялгаж салгалгүй мушгин гуйвуулж хууль зөрчин шийтгэсэнд гомдолтой байна. Нарийн бичгийн дарга Д.Ц  гэдэг нэрийнхээ ард гарын үсэг зурвал хэрэгтэн болно гэдгээ урьдчилан мэдэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх заалтыг ноцтой зөрчсөн.

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 24 дүгээр прокурорын яллах дүгнэлтэд Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/65 тушаалын хавсралтаар автобус хүлээлцүүлэх комиссын бүрэлдэхүүний нарийн бичгийн даргаар томилсон тушаалд комиссын нарийн бичгийн дарга ямар чиг үүрэг хүлээж гүйцэтгэж ажиллах талаар танилцуулаагүй, нарийн бичгийн даргын ажиллах чиг үүрэг зөрчвөл хариуцлага хүлээлгэх талаар нотлох баримтгүй юм.

Давж заалдах шатны шүүх “Шүүгдэгч Д.Ц нар нь автобус хүлээлцүүлэх ажлын хэсгийн гишүүнээр томилогдон захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж ажиллахдаа дээд албан тушаалтны шийдвэрт тал засах шахалт нөлөөнд автах, бусдад хэт найдах зэргээр үйлдэлдээ хандаж, өөр өөрсдийн хяналт тавих чиг үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй хайнга хандаж Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарласан.

Иймд Д.Ц-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Б, Б.Д  нарын өмгөөлөгч Т.Урангэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Улсын яллагч миний хоёр үйлчлүүлэгчийг 4 ширхэг баримтаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутай гэж яллах дүгнэлт үйлдсэн ба өмгөөлөгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхэд тэдний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж мэтгэлцсэн. Анхан шатны шүүхээс Б.Б , Б.Д  нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутай гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн.

Иймд хэрэгжүүлэх ёстой үйлдлээ хэрэгжүүлсэн Б.Б, Б.Д нарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Б.Дашдорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэдэг. Шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг (анхдагч болон дамжмал, яллах ба цагаатгах, шууд болон шууд бус) шүүхийн аман хэлэлцүүлгээр шинжлэн, нэг бүрчлэн судалсны үндсэн дээр хэнээс ч хараат бусаар шийдвэрлэх учиртай.

Нийслэлийн тээврийн газрын дарга С.Ж нь “Т.О” ХХК-ийн захирал Гтай найз нөхөд болон урьдын харилцаатай байсан болохыг шүүхийн хэлэлцүүлэгт бид мэдсэн. С.Ж нь гэрээ байгуулагдах үеэс эхлэн тухайн автобусанд ad blue гэх төхөөрөмж тавигдах, тухайн автобусны мотор евро 2 байсан талаар анхнаасаа мэдэж байсан болох нь шүүгдэгч А.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Тухайн автобусыг хүлээн авахын тулд өөрийн эрх хэмжээнд олгогдоогүй тушаал гаргаж, захиалагчийн өмнөөс ажлын хэсэг байгуулсан. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргаас захиалагчийн хяналт тавихыг даалгасан байхад тус автобуснуудыг хүлээлцүүлэх, хүлээн авах ажлын хэсэг байгуулан хууль бусаар акт үйлдүүлсэн байна.

2.Миний үйлчлүүлэгч Б.М нь Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаас өгсөн үүрэг чиглэлийг биелүүлж дээрх актад ажлын хэсгийн гишүүдээр гарын үсэг зуруулсан үйл баримттай огт маргадаггүй. Учир нь, Улаанбаатар хотын иргэд нийтийн тээврийн хомсдолтой цаг үеийн асуудал, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 09 сарын дотор Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зохион байгуулах ажилд саад болчих вий гэсэн айдас, Нийслэлийн түгжрэлийг бууруулах сайдын 2023 оны 08 сард багтаан Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг дуусгах эрх шилжүүлсэн тушаал, 2023 оны 06 сард Үндэсний олон нийтийн телевизээр гарсан Бүгд Найрамдах Солонгос Улс болон Вьетнам Улсад ажилласан ажлыг хэсэг болон ногоон автобустай холбоотой мэдээллүүдээр уг автобусыг үйлдвэрээс гарсан доголдолгүй автобус гэж итгэсэн зэрэг нөхцөл шалтгаан нөлөөлсөн.

3.Б.М нь “Т.О” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэх хэрэгт яллагдагчаар татагдсан.  Б.М  болон ажлын хэсгийн гишүүдээс “Т.О” ХХК болон шүүгдэгч А.Г-т ямар нэгэн давуу байдал үүсгэх шаардлага, ашиг сонирхол байхгүй болох нь хэргийн үйл баримтаар хангалттай нотлогддог, уг гэмт хэргийн шинжийн “давуу байдал” гэдгийг үгүйсгэж байна. Тодруулбал хүлээлцүүлэх ажлын хэсгийн гишүүд тухайн 20 автобусыг хүлээлцүүлэх ажил хийхдээ мэдээлэл дутуу, цаг хугацаанд шахагдсан, тодорхой удирдамж, ямар дүрэм журмын хүрээнд ажил үүргээ хэрэгжүүлэх байсан зэрэг нь тодорхой бус байснаас болж доголдлуудыг бүрэн дүүрэн илрүүлэх боломжгүй, тухайн цаг үед хайнга хандаж ажиллах нөхцөл бүрдсэн байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 сарын 07-ны өдрийн А/877 дугаартай захирамжаар томилогдсон ажлын хэсэг тухайн автобуснуудыг хүлээн авах учиртай байсан. Энэ захирамжаар тухайн автобуснуудыг өөр ажлын хэсэг хүлээн авахаар байсан байхад Нийтийн тээврийн даргын тушаалаар хүлээн авсан нь өөрт олгогдоогүй эрхийг Нийслэлийн Засаг даргын өмнөөс хэрэгжүүлсэн нь Дураар аашлах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

4.Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан судалбал Б.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан үйлдэл, эс үйлдэхүйн шинжтэй. Учир нь хайнга хандах гэмт хэргийн объектив тал нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй гэж албан тушаалтан хуулиар хүлээсэн биелүүлэх ёстой үүргээ биелүүлэхгүй, хийхгүй байх идэвхгүй зан үйлийг хэлнэ. Зохих ёсоор биелүүлээгүй гэж албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх боломжтой байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хангалттай биелүүлээгүйг ойлгоно гэснээс үзэхэд ажлын хэсгийн үйлдэл уг зүйл ангид хамаарч байна.

5.Нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласан гэдэг нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 сарын 07-ны өдрийн А/877 дугаартай захирамжаар томилогдсон ажлын хэсэг тухайн автобуснуудыг хүлээн авах ёстой байхад түүний өмнөөс хүлээн авсан нь энэ зүйл ангид хамаарахаар байна

6.Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлийн хувьд анхан шатны шүүхэд өмгөөлөгчийн гаргасан хууль зүйн үндэслэлийг няцаагаагүй. Иргэдийн төлөөлөгч Б.М-ын үйлдлийг цагаатгах санал гаргасан боловч уг үндэслэлийг бичээгүй. Хавтаст хэрэгт Нийтийн тээврийн газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/65 дугаартай автобус хүлээлцүүлэх ажлын хэсэг байгуулах тухай тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/877 дугаартай захирамжаар автобус хүлээн авах ажлын хэсэг байгуулсан байхад аль нь хууль ёсны дагуу байсан талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Энэ нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл зэргийг тусгаж чадаагүй гэж үзэхээр байна.

7.Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлийн хувьд өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан хууль зүйн үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, тэдгээрийн хэмжээ хязгаар нь Эрүүгийн хуулийн 22.11 /Дураар аашлах/, 23.5 /Хайнга хандах/ гэмт хэргүүдтэй төстэй байх тул үүний ялгааны талаар хууль зүйн дүгнэлт хийж өгөх санал гаргасан боловч огт дүгнэлт хийгээгүй.

Харин давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг 23.5 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсөн боловч ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гол үндсэн шинж нь бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг. Гэтэл уг хэрэгт хохирол байхгүй болохыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн атлаа давж заалдах шатны шүүх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Иймд Б.М-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106, 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Алсын хараа-2050” гэх урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 оны хооронд хэрэгжүүлэх үйл ажиллагааны жагсаалтыг гаргасан бөгөөд уг жагсаалтад нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчдын ая тухтай зорчих нөхцөлийг хангах, нийтийн тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, техник нөхцөлийг сайжруулах, байгальд ээлтэй дэвшилтэт технологи бүхий үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг тусгасан. Тус зорилтуудын хүрээнд нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажилд зориулж улсын төсөвт нийт 318,000,000,000 төгрөг, нийслэлийн төсөвт 77,200,000,000 төгрөгийн төсөв тусгагдсан. Орон нутгийн төсөвт батлагдсан 77,200,000,000 төгрөгийн төслийг хэрэгжүүлэхдээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Тагнуулын ерөнхий газарт нууцын жагсаалтад хамааруулах хүсэлт гаргасан. Улмаар ирсэн бичгийн хариуг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1620 дугаар “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргасан. Уг захирамж нь дотроо 3 агуулгатай бөгөөд захирамжаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон Нийтийн тээврийн газарт хөрөнгө худалдан авах ажлыг зохион байгуулах үүрэг, чиглэл өгсөн. Үүний дагуу хийгдсэн ажлуудыг прокурорын зүгээс үйлдэл тус бүрээр ангилан нийт 5 хэсэгт хуваан гэмт хэргийн шинжийг тодорхойлж, нийт 24 хүнийг гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээс захирамжийн төсөл болон хуулийн этгээдийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглах гэмт хэрэгт ижил дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул энэ хоёр үйлдэлд прокурор эсэргүүцэл бичээгүй, харин бусад 3 үйлдлийн талаар хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн хэрэгт хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул эс зөвшөөрч байна.

Нэгдүгээрт, Нийтийн тээврийн газрын дарга, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 157 дугаар тушаалаар байгуулагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсэг, “Т.О” ХХК-ийн удирдлагууд хамтран үйлдсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг шийдвэрлэсэн шийдвэрт прокурор эсэргүүцэл бичсэн. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенцуудад албаны чиг үүргийн хувьд хуулиар зөвшөөрөгдөөгүй, эсхүл хориглосон үйлдлийг гүйцэтгэсэн, өөртөө болон бусдад давуу байдал олж авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцож, үүнийг үндэсний хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлэхийг гишүүн орнуудад үүрэг болгосон. Түүнчлэн Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд “...гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж заасны дагуу албан тушаалын гэмт хэргийн объектив талын шинжүүд мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоогдсон тохиолдолд үүнээс субьектив талын шинжийг дүгнэх боломжтой байна. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн объектив талын шинж нь албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийх, эсхүл хийх ёстой үйлдлийг хийхгүй байхыг ойлгохоор хуульчилсан. Шүүгдэгч А.Г , Ж.Э , С.Ж , Б.Т , Ш.Б , С.Б , А.Ч  нар нь объектив талын шинжээрээ буюу үйлдлээрээ нэгдэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан 318,000,000,000 төгрөгийн үнэ бүхий автобусыг худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж “Т.О” ХХК-д давуу байдал бий болгосон болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх тус хэргийг үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бусад шүүгдэгч болох Б.Т , Ш.Б , А.Ч  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчилснийг прокурорын зүгээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх эрхийг сонгон шалгаруулалтад оролцож байгаа компаниуд шударгаар олж авах нийтлэг журамтай. Гэтэл зохих аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх ашиг, түүнчлэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдлыг зөрчиж, үнийн саналын дагуу материал бүрдүүлэх хугацааг сонгон шалгаруулалтад оролцож байгаа аж ахуйн нэгжүүдэд өөр өөрөөр тогтоон өрсөлдөх боломжийг нь хязгаарлаж, нэр төдий байдлаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулан “Т.О” ХХК-д давуу байдал олгосон нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын шинжийг хангаж байна. Ажлын хэсгийн хуралдаанаас 4 тэмдэглэл гарсан бөгөөд тус тэмдэглэлүүдээс дээрх нөхцөл байдал тодорхой харагддаг. Тодруулбал, ажлын хэсгийн гишүүн Б.Э нь сонгон шалгаруулалтыг хууль, журмын дагуу явуулах, нэг компанид давуу байдал олгохгүй байх байр суурьтай байсан нь харагддаг. Гэтэл ажлын хэсгийн бусад гишүүд уг зарчмыг зөрчиж, хамтын шийдвэр гаргаснаар хууль зөрчсөн. Давж заалдах шатны шүүх С.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг мөн гэж үзсэн атлаа бусад гишүүдэд холбогдох хэргийг “хайнга хандах” гэмт хэргээр зүйлчилсэн. Сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд С.Б-тэй бусад гишүүд ижил эрх үүрэгтэй, тус бүрдээ бие даасан санал гаргах эрхтэй, сонгон шалгаруулалт хамтын шийдвэрийг үндэслэн гаргасан байхад давж заалдах шатны шүүх хамтын шийдвэр гаргасан 4 гишүүнээс 1 гишүүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж, бусад 3 гишүүний үйлдлийг үйлдэлдээ хайнга хандсан гэж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ж.Э нь “Т.О” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлсөн үйл баримт тогтоогдсон. Тэрээр А.Г-ийн өгсөн чиглэлийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 50 дугаартай албан бичгээр “тодруулгад дурдсан бүх шаардлагыг хангана” гэсэн хариуг ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлж, “Т.О” ХХК-ийг шалгаруулахад нөлөөлсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх “прокурор энэ агуулгаар яллаагүй” гэх үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, зөвхөн шүүгдэгч талд ашигтай, нэг талыг барьсан шийдвэр боллоо.

Хоёрдугаарт, прокурорын зүгээс Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэд болох Л.Ж.С, К.К.Б болон “Т.О” ХХК-ийн ерөнхий захирал А.Г, гүйцэтгэх захирал Ж.Э  нарт холбогдох залилах гэмт хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Нийтийн тээврийн автобус /Улаанбаатар/ гэх 318,000,000,000 төгрөгийн төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчээр “Т.О” ХХК нь “Евро-3” хөдөлгүүртэй автобус нийлүүлэхээр шалгарч, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээг байгуулсны дараа өмнө захиалсан “Евро-2” хөдөлгүүртэй автобусанд “Ad blue” гэх төхөөрөмжийн банкийг суурилуулж, “Евро-5” гэсэн бичиглэл бүхий наалт нааж хуурамч нөхцөл байдлыг зориудаар бий болгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Гэтэл давж заалдах шатны шүүх тус хэргийг “залилах гэмт хэргийн бие даасан шинжийг хангахгүй, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үйлдлийн арга” хэмээн дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь, прокуророос хэргийг зүйлчлэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, залилах гэмт хэргийг материаллаг бүрэлдэхүүнтэй гэж үзэж, энэ гэмт хэргийн улмаас 88,000,000,000 төгрөгийн хохирол учирсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн. Хэрэв дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэж гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг орхигдуулбал хууль хэрэглээний алдаа болно. Иймээс прокурорын зүгээс шүүгдэгч нарын залилах үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн арга биш, харин тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Иймээс залилах гэмт хэргийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үргэлжлэх цаг хугацаанд давхар үйлдэгдсэн гэж үзэж байна. Хууль болон эрх зүйн онолд эрх зүйн хамгаалалтын объект өөр өөр байх тохиолдолд тус тусдаа бие даасан гэмт хэрэг үздэг. Эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн объект нь нийтийн ашиг сонирхол, төрийн албаны хэвийн үйл ажиллагааг хамгаалдаг бол залилах гэмт хэрэг нь өмчлөх эрх, эд хөрөнгийн харилцааг хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, дээрх гэмт хэргүүд нь тус тусдаа объекттой. Тодруулбал прокурорын зүгээс “Т.О” ХХК-ийн ерөнхий захирал А.Г, гүйцэтгэх захирал Ж.Э нар нь нийтийн албан тушаалтан болох С.Ж болон холбогдох сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, автобус худалдан авах эрхийг олж авсан давуу байдлын үр дүнд Нийслэлийн нийтийн тээврийн газартай 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, улмаар гэрээний шаардлага өндөрсөхөд “Евро-2” хөдөлгүүртэй автобусыг “Евро-5” болгон шаардлагад нийцүүлэн нэмэлт гэрээ байгуулсан цаг үеэс эхлэн залилах гэмт хэргийн сэдэлт, санаа үүссэн гэж үзсэн. Улсын дээд шүүхээс “өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилгоор өмчлөгчийг хууран мэхэлж, төөрөгдүүлсний улмаас эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” хэмээн залилах гэмт хэргийг гэрээний эрх зүйн маргаанаас хэрхэн ялгаж шийдвэрлэх талаарх практикийг нэгэнт тогтоосон. Гэтэл хоёр шатны шүүх зарим шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр тогтоогдсон үйл баримтуудаар “Т.О” ХХК-ийн өмнө захиалсан “Z m” компаниас нийлүүлэх их багтаамжийн дизель “Евро-2” хөдөлгүүртэй автобусыг “Евро-5” хөдөлгүүртэй болгох, “Ad blue” банк суурилуулах, хуурамчаар наалт нааж Монгол Улсын хилээр оруулж ирүүлэх талаар Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэд болох Л.Ж.С, К.К.Б нартай хийсэн яриа, өгүүлэмж тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх “Z m” компанийн эрх бүхий албан тушаалтнуудын мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгсөн нотлох баримтуудыг эх сурвалж нь тодорхойгүй үндэслэлээр үнэлээгүй нь нотлох баримтыг үнэлэх нийтлэг зарчимд нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 7.3 дугаар зүйлийн 4, 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад “Z m” компанийн удирдлагуудаас дээрх нотлох баримтуудыг гаргаж өгсөн ба тус баримтууд нь хэрэгт хавсаргагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэж заасан. Хэдийгээр өөр хоорондоо харилцсан е-мэйл, чатуудыг “хэнээс гаргаж өгсөн нь тодорхойгүй, хэн нэгэн зохиох боломжтой” гэж дүгнэсэн боловч тус баримтууд нь эрүүгийн хэрэгт ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход нөлөө үзүүлэх мэдээллийг агуулсан болно. Шүүх дан ганц энэ нотлох баримтаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхгүй, хэргийг бүхэлд нь судалж, хэрэгт авагдсан нотлох баримтуудын харилцан хамаарал, хоорондын уялдаа холбоо зэргийг бүхэлд нь дүгнэх учиртай. Иймээс дан ганц шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож, зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Гуравдугаарт, прокурорын зүгээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Т.О” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу нийлүүлэгдэж буй автобус хүлээлцэх ажлын хэсгийн гишүүдийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн талаар эсэргүүцэл бичсэн. Энэ хэрэгт хамтран оролцсон шүүгдэгч нарын үйлдлийг анхан шатны шүүхээс “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг” гэж дүгнэсэн ба зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх ажлын хэсгийн гишүүдийн үйлдлийг албан үүрэгтээ хайнга хандсан гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. “Хайнга хандах” гэмт хэрэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар өөрт нь олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцад заавал биелүүлэх үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл шаардлагатай арга хэмжээг аваагүй эс үйлдэхүйг ойлгодог. Өөрөөр хэлбэл, тус гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Шүүгдэгч нар тухайн автобуснуудыг чанарын шаардлага хангахгүй тул хүлээн авахгүй гэж шийдвэрлэснийхээ дараа хүлээн авахаар гарын үсэг зурсан нь хууль, тогтоомжоор олгогдсон үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй хайнга хандсан шинжгүй бөгөөд болохгүй гэдгийг мэдсээр атал гарын үсэг зурж, хүлээн авч байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байна. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.М , О.Х , Б.Б , Б.Д , Ж.С , Б.А , Ц.Х , Ч.М , О.Л , Д.Ц , А.Ч , Ж.Э  нарыг Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 65 дугаартай “Автобус хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажиллахдаа “Т.О” ХХК-ийн Нийслэлийн нийтийн тээврийн газартай байгуулсан гэрээний тодорхойлолтод заасан автобуснуудыг хүлээж авах үүргээ зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үйл ажиллагаандаа хайнга хандсан гэж үзэн хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн дээрх ажлын хэсгийн гишүүд нь шүүгдэгч Ж.С , С.Ж , А.Г  нарын хууль бус нөлөөнд дор “Т.О” ХХК-ийн нийлүүлэхээр ирүүлсэн автобусыг гэрээнд заасан шаардлага хангахгүйг мэдсээр байж удирдлагаас өгсөн хууль бус үүрэг даалгаврын дагуу 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, чанарын шаардлага хангахгүй 20 ширхэг автобус хүлээн авч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйл баримт тогтоогдсон байхад хоёр шатны шүүхээс  Ж.С , Б.А , Ч.М  нарыг цагаатгаж, шүүгдэгч Б.М , О.Х , Б.Б , Б.Д , О.С , Ц.Х , О.Л , Д.Ц , А.Ч  нарыг хайнга хандах гэмт хэргээр зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэргийг нэгтгэн дүгнэвэл, “Т.О” ХХК нь улсын төсөв батлагдахаас өмнө Бүгд Найрамдах Солонгос  Улсаас 600 автобус авах гэрээ, хэлцлүүдийг хийсэн байдаг. Тэгэхээр тус компани нь улсын төсөв хэзээ батлагдах талаар урьдчилсан мэдээлэлтэй байж, давуу байдал олж авсан болох нь хэргийн нөхцөл байдлаас харагддаг. Улсын төсөв батлагдсаны дараа сонгон шалгаруулалтад “Т.О” ХХК оролцож Нийслэлийн нийтийн тээврийн газартай гэрээ байгуулах эрхийг хууль бусаар олж авсан бөгөөд Нийтийн тээврийн газраас гэрээнд тавигдах шаардлагыг өөрчлөх үед тус компани нь “шаардлагад нийцсэн автобусыг нийлүүлж чадна” хэмээн нэмэлт гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагад итгэл төрүүлэн төөрөгдөлд оруулах замаар залилж, өмнө нь авсан, гэрээний шаардлагад нийцээгүй 100 автобуснаас 20 автобусыг хүлээн авах ажлын хэсгийн комисст хууль бусаар нөлөөлж, хүлээлгэн өгсөн үйл баримт хэргийг том зургаар нь харвал тогтоогддог. Дээрх ажиллагаануудыг шүүгдэгч нар тайлбарлахдаа “Үндэсний аюулгүй байдалд холбогдох асуудал, нийт ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хийгдэх зайлшгүй шаардлагатай парк шинэчлэлт байсан, тиймээс худалдан авах ажиллагааг төрийн нууцад хамааруулан түргэн шуурхай хийсэн” гэж тайлбарладаг. Худалдан авах ажиллагаа нь Засгийн газар, Улсын Их Хурлаас явуулж буй бодлого, чиглэлийн хүрээнд байх боловч шүүгдэгч нар нь дээрх үйл ажиллагааг өөрт ашигтай байдлаар буюу нийтийн эрх ашигт нийцсэн мэтээр тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй. Хэрэв шүүгдэгч нар нийтийн эрх ашгийг хангах үүднээс үйл ажиллагаагаа явуулсан бол “Евро-2” хөдөлгүүртэй автобус биш, “Евро-5” хөдөлгүүртэй автобусыг нийлүүлэх, нөгөө талаас хүлээн авах байсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт бүхэлд нь дүгнэлт хийж, дээрх үйл баримтуудыг бүрэн, бодитойгоор үнэлээгүй, хэргийн оролцогчдын үйлдэл, оролцоог ялгаж дүгнэлгүйгээр зарим шүүгдэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, зарим шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч А.Г-ийн өмгөөлөгч О.Сайнгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Г-ийн үйлдэлд холбогдуулж прокурор эсэргүүцэлдээ “нэр бүхий холбогдогч нарыг гэмт хэрэг үйлдэхэд хамжсан, дэмжсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон” гэж дүгнэсэн атлаа бусад хамтран оролцогч, тухайлбал, үйлдвэрлэгч “Z m” компанийн үйлдлийг хангалттай шалгаагүй. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүх залилах гэмт хэргийн талаар бүрэн дүгнэлт хийж, учирсан хохирлыг зүй ёсны дагуу барагдуулах боломжгүй болсон гэж үзэж байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс эхлээд үйлдвэрлэгчийг Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, аж ахуйн нэгж гэдгийг тогтоосон. Өөрөөр хэлбэл, автобусыг Монгол Улсад, тэр тусмаа А.Г үйлдвэрлээгүй, “Z m” компани Вьетнамд үйлдвэрлэж, “И.Т” компани зуучилж Монгол Улсад оруулж ирсэн. А.Г болон “Т.О” ХХК-ийн хувьд Нийслэлийн захирагчийн алба буюу захиалагчаар дамжуулан автобус оруулж ирсэн. Гэтэл гэрээнд заагдаагүй, доголдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн субъектэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа захиалагч буюу А.Г-ийг гэмт хэргийн хамжигч, эсхүл гэмт хэргийг зохион байгуулсан хэмээн буруутгасан. Үүнийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй зөвтгөсөн. А.Г-ийг 3 асуудлаар ялласан. “Евро-2” хөдөлгүүртэй автобусанд “Ad blue” банк суурилуулж залилсан, 88,458,960,700 төгрөгийг өөртөө авсан, “Евро-5” хөдөлгүүртэй автобус оруулж ирэх байтал “Евро-2” хөдөлгүүртэй автобус оруулж ирсэн, К.К.Б, Л.Ж.С, Ж.Э нартай хамтран оролцож шалтгаант холбоотой үндэслэлийг бий болгосон гэх үндэслэлгүй байсан тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн холбогдох шийдвэрийг хүчингүй болгосон. Прокурор залилах гэмт хэргийн талаар “гэмт хэрэг үйлдэгдэх авах санаа, сэдэл нь нэмэлт гэрээ байгуулсан үеэс эхэлсэн” гэж тайлбарлаж байна. Гэтэл нэг л гэрээ байдаг. Гэрээний 3 хэсгийн нэгийг нь тасалж аваад гэмт хэрэг болгочихсон, нөгөө 2 нь хүчин төгөлдөр хэвээр байгаа. Улсын дээд шүүхийн тайлбарт дурдсанаар гэмт хэрэг үйлдэгдэх санаа, сэдэлтийг нотлох ёстой. Гэтэл А.Г-т өөртөө авах санаа, зорилго байхгүй байсан. Тэрээр “би мөнгөтэй харьцахгүй, үйлдвэрлэгч нь гадаадын иргэд учраас Голомт банкаар дамжуулан “Х.Б” /H bank/-нд аккредитив хийж өгнө үү” гэх хүсэлтийг Сангийн яам, Голомт банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийтийн тээврийн газар гэх 4 газарт гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, мөнгө авахаас өмнө А.Г  нь дээрх газруудад хүсэлт гаргаж байсан. Энэ талаарх баримтууд хэргийн 7, 15, 43 дугаар хавтаст хангалттай авагдсан. Төр гаргасан хүсэлтүүдийг нь зөвшөөрөөгүй учраас доголдолтой бараатай холбоотой асуудалд иргэн, хуулийн этгээд хохирч, олон албан тушаалтан эрүүгийн хариуцлага хүлээж байна. Энэ шалтгааныг төр өөрөө бий болгосон. Залилах гэмт хэргийн хохирогч нь хувь хүн байхыг шаарддаг. Гэтэл энэ хэрэгт хохирогчийг Сангийн яам буюу байгууллагыг тогтоосон. А.Г-ийн хувьд өөрийн компаниараа дамжуулан төрийн байгууллагатай харьцсан. Тэгэхээр хоёр байгууллагын дундах харилцааг хувь хүний үйлдэлтэй ялгаж салгалгүй Сангийн яамнаас хувиараа мөнгө авсан мэтээр гэмт хэргийн субъектив шинжийг тайлбарлаж байгааг буруу гэж үзэж байна. Прокурор Улсын дээд шүүхийн тайлбарын өөрт ашигтай хэсгийг нь авч “субъектив санаа анхнаасаа үүссэн” гэж тайлбарлаж байна. Гэтэл байгууллагууд хоорондоо харилцсан, үүнд залилах гэмт хэргийн шинж байхгүй, өөрөөр хэлбэл, иргэд хоорондын асуудал л залилах гэмт хэргийн шинжтэй байна. Мөн хохирлыг бүрэн тогтоож чадаагүй буюу ямар ч эдийн засгийн дүгнэлт байхгүй. Энэ асуудлыг зөвхөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 225 тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд тусгагдсан дүнг хохирол болгосон. Гэтэл Сангийн яамнаас “Т.О” ХХК руу шилжүүлсэн мөнгийг бүхэлд нь “И.т” компани болон бусад захиалагч нарт шилжүүлсэн, өөртөө авч үлдээгүй. Улмаар доголдолтой боловч автобуснууд Монгол Улсад орж ирсэн. Автобус өөрөө орж ирсэн шүү дээ. Түүнээс биш хувийн машин оруулж ирээгүй. Тэгэхээр энэ асуудалд гэмт хэргийн шинж анхнаасаа байхгүй байсан. Нэг цаг хугацаанд хийгдсэн нэг гэрээтэй холбоотой асуудлыг 6 хэсэг болгон яллаж Эрүүгийн хуульд заасан бүх зүйлчлэлийг наасан. Нэг хүний нэг удаа хийсэн үйлдлийг нэг гэмт хэргийн шинжээр яллах учиртай гэж үзэж байна. Түүнчлэн гэрээнд доголдол байдаг. Прокуророос гэрээнээс үүдсэн харилцааны улмаас залилах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзсэн. Гэтэл гэрээний доголдлыг Иргэний хууль болон бусад захиргааны журмаар шийдвэрлэнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид бусад хуулийг хэрхэн ашиглах талаар зохицуулсан. Прокурор хуульд заасан үндэслэлийг ашиглаагүй атлаа ашиглаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг буруутгасан нь үндэслэлгүй. Гэрээний 2 талд Засаг даргын Тамгын газар болон Монгол Улсын иргэн байгаа боловч үйлдвэрлэж, Монгол Улсын хилээр оруулж ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын “Z m”, “И.Т” ХК компаниудад Сангийн яамнаас гарсан мөнгөний дийлэнх нь буюу 20,000,000,000 төгрөг байгаа. Прокурор эсэргүүцэлдээ энэ асуудлыг дурдахгүй байгааг ялгамжтай хандахаас гадна, хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5, 3.6-д заасан иргэний хариуцагч, нэхэмжлэгчийн асуудалд дүгнэлт хийгээгүй нь хуульд заасан ноцтой зөрчилд хамаарч байна. Иймээс хяналтын шатны шүүхээс “И.Т” компанийн данс дахь 20,000,000 ам.долларыг Монгол Улсын Сангийн яаманд оруулах тухай дүгнэлтийг хийж өгөхийг хүсэж байна. Учир нь А.Г ийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзсэн бол түүний улмаас олсон ашиг, орлогыг хураах ёстой. Энэ асуудалд дүгнэлт хийлгүйгээр А.Г  бүх асуудалд хариуцлага хүлээхээр буруутгагдсан. Прокурор шударга ёс шаардаж эсэргүүцэл бичиж байгаа гэх боловч дээрх мөнгийг гаргуулах саналыг тавихгүй байгаад, үүний улмаас Монгол Улсын төр хохирсон атал прокурор, шүүх анхаарч үзэхгүй байгаад үнэхээр харамсаж байна. Илт буруу бараа үйлдвэрлэсэн үйлдвэрлэгч нь Монголын ард түмнээс өөрөө уучлалт хүссэн. Телевизээр гарч л байсан. Гэтэл ямар ч хариуцлага тооцохгүй явуулсан. Төр өөрийн иргэдийг нүцгэн байлгаж байгаад цавчиж байна. Ял өгөөд бүх хөрөнгийг нь хураасан. Авлигатай тэмцэх газар маш сайн шалгасан. “И.Т” компанийн Солонгос дахь тодорхой банкны дансны дугаарыг олж шилжин орсон мөнгийг нь илрүүлсэн. 20,000,000 ам.долларын ашиг гаргадаг дистрибьютер дэлхийд байхгүй. Тус компанийг иргэний хариуцагчаар татсан байхад прокурор дүгнэлт өгч эсэргүүцээгүй атлаа гэмт хэрэг хийгээгүй хүнд холбогдуулж эсэргүүцэл бичсэн нь хууль ёсны биш байна. Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан нь хуульд нийцсэн шийдвэр болсон. Бидний зүгээс Бүгд Найрамдах Солонгос Улсад байгаа “И.Т” компани руу шилжсэн мөнгийг гаргуулах тухай хүсэлт гаргаж байна. Энэ талаар анхаарал хандуулж дүгнэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч А.Г ийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-оос шүүгдэгч А.Г-ийн үйлдэлтэй холбоотой гомдол гаргасан учраас тус гомдолтой холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Б.Ц болон түүний өмгөөлөгч нар “албан бичиг устгаж өөрчилсөн, илт хохиролтой шийдвэр гаргасан, хөрөнгө завшсан, татвараас зайлсхийсэн хэргүүдэд дүгнэлт хийгээгүй” гэж маргажээ. Бид энэ асуудалд хангалттай дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд талууд өмнө дурдсан бүх асуудлаар дэлгэрэнгүй тайлбар гаргаж, холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судалж мэтгэлцсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт талууд 2,500,000,000 төгрөг, 250,000,000 төгрөг, 96,000,000 төгрөг зэрэг засварын төвтэй холбоотой хэргийн талаар гэмт хэргийн шинжүүдийн талаар мэтгэлцэж, улмаар шүүх “зөвшөөрөл өгсөн байна. “Э.Э.И.П” ХХК нь энэ хэлцлээс нийтдээ 4,700,000,000 төгрөгийн ашиг олсон, үүнийг Б.Ц нь өөрөө захиран зарцуулсан байна” гэж дүгнэсэн. “Т.О” ХХК нь “Э.Э.И.П” ХХК руу 32,000,000 юань шилжүүлж, 25,000,000 юанийн тоног төхөөрөмж авсан. Ингээд 7,000,000 юанийн авлагатай үлдсэн. Тус авлагадаа засварын төвтэй холбоотой өмнө дурдсан мөнгийг авч хоорондын тооцоонд оруулсан. “Т.О” ХХК-ийн зүгээс и-баримт үйлдэж, үүний талаар татварын тайландаа тусгасан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгтэй холбоотой хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Прокурорын эсэргүүцэлд дурдсан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгтэй холбоотой үндэслэлийн тухайд өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Учир нь, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тус тус заасан хориглосон үйл ажиллагаанд уг хэрэг хамаарахгүй, худалдан авах ажиллагаа нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал байсан бөгөөд үүнийг тусгайлан зохицуулсан хууль, журам тухайн үед байхгүй гэв.

 

Шүүгдэгч Ж.С , Ц.Б  нарын өмгөөлөгч Б.Ганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурор Ж.С-ын үйлдэлтэй холбоотой дүгнэлт танилцуулахдаа “энэ хэргийг том зургаар нь харвал, албан тушаалын байдлаа урвуулан ажлын хэсэгт нөлөөлсний улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон” гэж тайлбарласан. Анхан шатны шүүх Ж.С-ыг “гэм буруутай нь нотлогдоогүй, түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй” гэж үзэж цагаатгасан бөгөөд прокурор давж заалдах шатны шүүхэд Ж.С-т холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичээгүй. Ингэснээрээ Ж.С-ын гэм буруу нотлогдоогүй учир цагаатгах тогтоол хэвээрээ байгаа. Ер нь аливаа хэрэгт том, жижиг зураг гэж байхгүй бөгөөд үйлдэл нь нотлогдсон, нотлогдоогүй, гэм буруутай, гэм буруугүй гэдэг асуудал л яригдана. Энэ бол зарчмын асуудал юм. Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож буй прокурор нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй тул өөрийнхөө үзэл бодлыг хэлсэн гэж ойлгож байна. Ж.С-т холбогдох хоёр шатны шүүхийн шийдвэрт прокурор эсэргүүцэл бичээгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.

Мөн хоёр шатны шүүх Ц.Б-гийн үйлдлийг цагаатгаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байна. Уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа бөгөөд прокуророос эсэргүүцэл бичээгүй болохыг дурдах нь зүйтэй. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан гомдолтой холбогдуулж тайлбар хэлэх шаардлага үүслээ.

Нэгдүгээрт, Б.Ц нь энэ хэргийн хохирогч мөн эсэх талаар өмгөөлөгчийн зүгээс маргаж оролцсон. Тэрээр 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр “Э.Э.И.П” ХХК-д хувьцааны 70 хувийн эзэмшигчээр бүртгэгдсэн. Үүнээс өмнө тус компанитай холбоотой ямар нэгэн эрх зүйн харилцаа байгаагүй. Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигч болсон үеэс хувьцааны эрхээ хамгаалуулах үүднээс компанийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй байдаг. Хувьцаа эзэмшигч болоогүй байхдаа компанийн үйл ажиллагаанд оролцох ямар нэгэн эрх зүйн боломж байхгүй учраас өмгөөлөгчийн зүгээс түүнийг энэ хэргийн хохирогч биш гэж үзэж байна.

Хоёрдугаарт, хохирогч болон шүүгдэгчийн тал Компанийн тухай хуулийн 87, 88 дугаар зүйлийн эрх зүйн зохицуулалтын талаар маргадаг. Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлд их хэмжээний хэлцэл хийхдээ Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авна гэх агуулгаар хуульчлагдсан бол мөн хуулийн 87 дугаар зүйлд компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд энэ хязгаарлалт хамаагүй гэх агуулга бүхий зохицуулалт бий. Шүүхээс автобус зарсан үйл ажиллагааг тухайн компанийн гэрчилгээнд тусгагдсан тээврийн хэрэгсэл худалдаа гэх үйл ажиллагааны чиглэлд үндэслэж компанийн өдөр тутмын ажил гэж үзсэн. Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно” гэсний 3.1.1-д “автотээврийн хэрэгсэл гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг” гэж заасан. Иймд шүүх автобус худалдсан үйл ажиллагааг өдөр тутмын үйл ажиллагаа гэж үзсэн. Мөн ганц “Т.О” ХХК-тай байгуулсан гэрээний тухай асуудал яригдахгүй, үүнээс гадна 12 төрлийн гэрээг иргэн, хуулийн этгээдтэй байгуулж хөдөө орон нутагт хүртэл тээврийн хэрэгсэл худалдсан. Уг асуудалд ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байдаг.

Гуравдугаарт, хохирогч нь гэрээ байгуулсныг зөвшөөрч, ногдол ашиг авсан байдаг. Тус компани нь анх байгуулагдахдаа 80 хувийн хувьцаа эзэмшигч Н.Г, 20 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Б  нар байсан. Тус хувьцаа эзэмшигчдийн хуралдаанаар ногдол ашиг болох 600,000,000 төгрөгийг өөрт нь өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл гэрээтэй холбоотой асуудлыг тус компани хүлээн зөвшөөрсөн. Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан, шүүх хуулийг зөв хэрэглэсэн байна. Тухайн компани баталгаат аудитын газарт санхүүгийн бичиг баримтаа өгч дүгнэлт гаргуулсан ба тус баримтууд дунд алга болсон гэх бүх бичиг баримтууд нь байдаг учраас гэмт хэргийн шинжийг агуулаагүй. Харин иргэний эрх зүйн харилцаа байхыг үгүйсгэхгүй. Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ж.С-ын өмгөөлөгч О.Мягмарсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулах гэсэн агуулгын хүрээнд Ж.С-ын эрх ашиг хөндөгдөж болзошгүй тул тайлбар гаргаж байна. Хоёр шатны шүүх Ж.С-ыг буруутгасан үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ганц хүний мэдүүлгээр Ж.С-ыг буруутгах боломжгүй талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоол, магадлалын холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Б.Лхагвадорж хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс хэргийн оролцогч нараас гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийн хууль зүйн үндэслэлтэй холбогдуулж дараах тайлбарыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, тэдгээрийн харилцан хамаарал, уялдаа холбоо зэргийг харгалзан, баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд тогтоосны үндсэн дээр Д.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг хууль ёсны, үндэслэлтэй болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Д.М-ийг цагаатгасан хоёр шатны шүүхийн шийдвэрт хэргийн бусад оролцогчид, прокурорын зүгээс гомдол, эсэргүүцэл бичээгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон. Харин прокурор эсэргүүцэлдээ Д.М-ийн талаар дурдаагүй боловч хоёр шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах агуулгаар дүгнэлт гаргасан. Гэвч прокурорын эсэргүүцэл нь хууль зүйн ямар үндэслэл, хэрэгт авагдсан ямар баримтад тулгуурласан, шүүхийн шийдвэрийг ямар учраас бүхэлд нь хүчингүй болгох нь тодорхой бус байна.

Иймд Д.М-ийг цагаатгаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Г.М-ийн өмгөөлөгч Б.Болдбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын зүгээс Г.М-ийг цагаатгасан тогтоол, магадлалд эсэргүүцэл бичээгүй. Гэвч шүүх хуралдаанд оролцож буй прокурор дүгнэлтийнхээ эцэстээ “анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн” гэсэн тул тайлбар гаргаж байна. Хэрэв хяналтын шатны шүүх хэргийг аль нэг шүүх рүү буцааж шийдвэрлэвэл Б.М-д холбогдох шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгчийн би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд авлигын эсрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээг Монгол Улсын шүүхэд хэрэглэх үндсэн асуудлын хүрээнд их судалж ажилласан. Учир нь, прокурорын зүгээс яллах дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 28 дугаар зүйлийг эш татаж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийн талаар тайлбарлахдаа тус конвенцод заасан “Ухамсар, санаа, зорилго гэмт хэргийн бүрэлдэхүүн болох нь” гэсэн хэсгийг эш татаж ярьдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо хууль, эсхүл захиргааны хэм хэмжээний актыг зөрчих, эсхүл байгууллагын дотоод заавар, дүрэм, журмыг зөрчсөнөөр эрх мэдэл, албан тушаалын байдлыг урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг хангах ёстой эсэх талаар тодорхой дүгнэлт хийсэн. Энэ хэргийн хувьд Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу дээрх конвенцын зарчмыг эш татаж хэрэглэхэд мөн “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн үндсэн шинж нь хууль зөрчих агуулгатай байна. Эрүүгийн хуульд захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэдгийг 9 тохиолдлоор дурдсан байдаг. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид 1, мөн хуулийн тусгай ангид гэмт хэргийн үндсэн шинж болгож 8 удаа хуульчилсан байдаг. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг хуулийн нэр томъёо, тайлбараас үзвэл, ямар хэм хэмжээний акт, эсхүл хууль зөрчих тухай асуудал тодорхой бус учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зарчим, хэм хэмжээгээр олон улсын гэрээ, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцыг эс дурдаж, мөн конвенцын 19 дүгээр зүйлээр хууль тогтоомжийг зөрчсөн гэх агуулгаар тайлбарлаж хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Зохиол, бүтээл болон шүүхийн шийдвэрт энэ байдал тусгагдаж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Иймд Г.М-д холбогдох анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Г.Э-ны өмгөөлөгч Э.Алтан-Уяа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжилж, харилцан хамаарал, уялдаа холбоогоор нь үнэлэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Харин шүүх хуралдаанд оролцож буй зарим өмгөөлөгчийн зүгээс Г.Э-тай холбоотой асуудал ярьсан тул тайлбар хийх нь зүйтэй. Г.Э нь өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нийслэлийн Засаг даргын 1602 дугаар захирамжийн үндсэн дээр 157 дугаар тушаалыг гаргасан. Тэрээр уг тушаалыг гаргаж ажиллахдаа 2 ажлын хэсгийн хурлаас гарсан шийдвэрийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэвлэмэл хуудсыг ашиглан тамга, тэмдгийг дарсан. Г.Э үйлдэл нь зөвхөн тушаал гаргасан асуудалтай л хамаатай. Зарим өмгөөлөгчийн тайлбарласнаар Г.Э нь ажлын хэсгийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцоогүй бөгөөд холбоогүй байдаг. Хоёр шатны шүүх энэ асуудлыг хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлах замаар бүрэн тогтоож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймээс прокурорын зүгээс Г.Э үйлдэл, оролцооны талаар эсэргүүцэл бичээгүй байна. Худалдан авах ажиллагаа дуусаж, гэрээ байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлснээс хойш Худалдан авах ажиллагааны газраас ямар нэгэн байдлаар уг ажиллагаанд оролцоогүй. Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас албан бичиг ирүүлсэн байдаг. 5 байх ёстой байсан юм биш үү гэдэг асуудлын тухайд, техникийн тодорхойлолт гаргасан Нийслэлийн нийтийн тээврийн газар руу албан бичиг хүргүүлсэн. Түүнээс биш Г.Э нь өөрөө дахин гэрээ байгуулах шийдвэр гаргасан үйл баримт хэрэгт байхгүй. Иймээс тухайн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг үндэслэлгүй байна. Худалдан авах ажиллагаанд оролцсон хүмүүс чиг үүргийнхээ дагуу л оролцсон, чиг үүргийнх нь хүрээнд хариуцлагын асуудал яригдаж байгаа. Тэгэхээр худалдан авах ажиллагааны ажлын хэсэгт орж ажилласан Б.Т-ын үйлдэл, оролцооны асуудалд Г.Э нөлөөлснөөс буруу шийдвэр гарсан тухай баримт хэрэгт байхгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Л.Ж.С-ын өмгөөлөгч Д.Батбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн нөхцөл байдал байхгүй учраас шийтгэх тогтоол, магадлалын Л.Ж.С-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Л.Ж.С нь гэрээний харилцааны үндсэн дээр тээвэрлэлт хийсэн. Тээвэрлэлтийн үйл явц нь “Залилах” гэмт хэргийн шинжийг огт агуулаагүй. Иймд прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Л.Ж.С, Г.Э  нарын өмгөөлөгч С.Батнасан хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч Д.Батбаяртай санал нэг байна. Хоёр шатны шүүхийн шийдвэрийн Л.Ж.С-д холбогдох хэсгийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Л.Ж.С-ын “В.Ж.Э.Э” компани нь тээврийн компани юм. Энэ нь мөрдөн шалгах бүхий л ажиллагаагаар тогтоогдсон. Тус компани нь Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улс руу тээвэр зуучийн үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг бөгөөд одоо ч үйл ажиллагаа явагдаж байгаа. Энэ зарчмаар л А.Г болон Л.Ж.С нарын компанийн хооронд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Тээвэрлэлтийн богино хугацааны гэрээ” байгуулагдсан. Энэхүү гэрээний дагуу А.Г-ийн автобус худалдан авах ажиллагаанд Л.Ж.С нь тээвэрлэлт хийх байдлаар оролцсон. Энэ хэргийн шүүгдэгч Л.Ж.С болон К.К.Б нар нь харилцан эсрэг сонирхолтой, үйл ажиллагаа нь тусдаа хүмүүс байдаг. Прокурор болон зарим өмгөөлөгч нар дүгнэлт, тайлбартаа “Солонгосчууд” гэж тэднийг нэгтгэж, нэг ашиг сонирхолтой мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй бөгөөд зохимжгүй байгааг дурдмаар байна. Л.Ж.С нь зөвхөн тээвэрлэгч тул захиалагч нь ямар хүчин чадалтай, ямар марк дугаарын автобус захиалсныг мэдэх шаардлага, боломж байхгүй. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай ямар загварын автобус авахаар гэрээ байгуулсан, тээвэрлүүлж буй автобус нь тус гэрээний нөхцөлд тохирсон эсэхийг Л.Ж.С болон түүний компани мэдэх ямар ч боломжгүй, мэдсэн ч байгуулсан гэрээ нь хуульд нийцэж байгаа эсэхийг хянах, магадлах эрхгүй байсан. Иймд хоёр шатны шүүх шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан саналыг бүрэн дэмжиж байна.

Шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгчөөр анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон. Г.Э-д холбогдох хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Түүний эрхэлж байсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан тушаалын тодорхойлолтод “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга нь төсвийн ерөнхийлөн захирагчаас эрх шилжиж ирсэн захирамжуудын дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй” гэж заасан. Г.Э нь тус үүргийн дагуу 1620 дугаар захирамжаар захиалагчаас үүрэг болгосон худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, “ажлын хэсэг байгуулах тухай” 157 дугаар тушаалыг гаргаж, ажлын хэсгийг томилсноор түүний ажил дуусгавар болсон. Хэрэгт Г.Э зүгээс ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлсөн үйл баримт тогтоогдоогүй. Ажлын хэсэг нь удаа дараагийн хуралдаанаар асуудлуудаа хэлэлцэж, бие даан шийдвэр гаргасан болох нь шат шатны шүүх хуралдаануудаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Ажлын хэсэг нь тусдаа албан бланк, хэвлэмэл маягт байхгүй тул Худалдан авах ажиллагааны газрын албан бланкаар буюу Г.Э-ны гарын үсгээр ажлаа явуулж байсан нь тогтоогдсон. Үүнийг “Г.Э  дангаараа эрх эдэлж, ажлын хэсгийн зохион байгуулалтыг хийсэн” гэж зарим өмгөөлөгч тайлбарлаж байгаа нь нотолгоогүй, үндэслэлгүй байна. Нөгөөтээгүүр, Г.Э-г буруутгасан өмгөөлөгчийн тайлбар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байна. Иймд Г.Э-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч К.К.Б-ын өмгөөлөгч Н.Мандах хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлд “давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хэлэлцээгүй” гэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг 8 хоног шүүх хуралдаанаар хэлэлцсэн. Иймээс прокурорын эсэргүүцлийн холбогдох хэсэг үндэслэлгүй байна. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд А.Г-т холбогдох залилах гэмт хэргийн тухайд, гэмт хэргийн шалтгаант холбоо, гэм буруугийн хэлбэр, субъектив санаа, сэдэлт, зорилго зэргийг шүүх дүгнэж, улмаар “прокурорын эсэргүүцэлд тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн. Иймээс прокурорын эсэргүүцлийг хэлэлцээгүй гэх хэсэг хууль зүйн үндэслэлгүй байна.

Прокурорын эсэргүүцэлд “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй” гэж дурдсан. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосны үр дагавар, зорилго нь юу болох, хүчингүй болгосноор ямар ажиллагааг нөхөн хийх, эсхүл хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэх эсэх зэрэг яг ямар үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь прокурорын эсэргүүцэлд дурдагдаагүй. Энэ нь бусад оролцогчийн тайлбар, дүгнэлт гаргах боломжийг хязгаарлаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар К.К.Б нь “И.Т” компанийн захирал биш, тус компанийн дэд захирлаар ажиллаж байсан. Эрх зүйн байдлынхаа хувьд ч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй болохыг нотолсон Бүгд Найрамдах Солонгос Улсын эрх бүхий байгууллагын бүртгэлийн баримтууд хэрэгт хангалттай авагдсан. Иймээс шүүгдэгч нь “И.Т” компанийг төлөөлж болон бусад байдлаар хуралдан авах ажиллагаанд оролцох боломжгүй байсан. Түүнчлэн тодорхой мөнгөн хөрөнгүүдийг “И.Т” компаниас гаргуулах тухай зарим хэргийн оролцогчид ярьж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдээгүй ажиллагааг хяналтын шатны шүүх хуралдааны танхимд ярих нь зохимжгүй.

А.Г-т хамаарах үйлдлийг давж заалдах шатны шүүх шалтгаант нөхцөлөөр нь тайлбарлаж дүгнэсэн. Анхан шатны шүүх ч мөн ялгаагүй 4-5 үндэслэлээр “К.К.Б нь залилах гэмт хэрэгт бүлэглэсэн байдлаар оролцоогүй, түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэсэн. Гэтэл шүүх хуралдаанд оролцож буй прокуророос хоёр шатны шүүхийн дээрх дүгнэлтийн талаар огт ярихгүй байна. “Евро-5” хөдөлгүүр бүхий автобус худалдаж авахад автобусны нэгж үнэ 12,000 ам.доллароор нэмэгдэх байсан талаарх үйл баримт хэрэгт авагдсан. Уг баримтыг “И” компанийн захирлаас болон “К.К.Б-аас Л.Ж.С-оос дамжуулж “Т.О” ХХК-ийн захиралд өгсөн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх уг баримт болон өмгөөлөгч нарын тайлбарыг үндэслэж “залилах гэмт хэргийн үндсэн шинж нь үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн. Улсын яллагч яллах дүгнэлтдээ “2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Т.О” ХХК-ийн хооронд байгуулагдсан нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа” гэж дурдсан. Гэтэл тухайн үүргийг гүйцэтгэх, өөрөөр хэлбэл, хариуцах ёстой хүн нь хэн болох, К.К.Б нь гэрээний оролцогч мөн эсэх талаар анхан болон давж заалдах шатны шүүх тодорхой байдлаар дүгнэлт хийсэн. Прокурор Л.Содбаяр анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд 43 хоногийн турш бид нартай хамт оролцож энэ байдлыг л ярилцсан. “Т.О” ХХК болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хооронд байгуулагдсан гэрээний үүрэг өөрчлөгдсөн, тус гэрээний хэрэгжилтэд Бүгд Найрамдах Солонгос Улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд буюу тус компанийн дэд захирал “К.К.Б ямар үндэслэлээр хамааралтай эсэхийг яллах дүгнэлтэд тусгаагүйгээс шалтгаалан энэ хэрэг шийдвэрлэгдэхгүй 3 жил гаруй болсон. Иймд хэрэгт авагдсан баримтууд, хоёр шатны шүүхийн дүгнэлтүүдийн хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ж.Э-ын өмгөөлөгч Д.Батсүх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокуророос Ж.Э-д холбогдох 2 үйлдлийн талаар эсэргүүцэл бичсэн.

Сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой хэрэгт үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэхдээ Ж.Э-н гарын үсэгтэй “Т.О” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 50 дугаар албан бичгийг үндэслэл болгосноос өөр баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, ганцхан албан бичгээр Ж.Э-ыг ялласан. Тухайн цаг хугацаанд Ж.Э нь хавдрын өвчний оноштойгоор хагалгаа хийлгэж, хагалгааны дараах эмчилгээтэй эмнэлэгт хэвтэж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаарх холбогдох баримтуудыг цуглуулж хэрэгт хавсаргасан. Бидний зүгээс ч сүүлд нь уг баримтуудыг гаргаж өгсөн. Тухайн албан бичигт Ж.Э-аар гарын үсэг зуруулах болсон үндэслэл, учир шалтгааны талаар тус компанийн ерөнхий захирал А.Г тодорхой мэдүүлсэн. Тодруулбал “хол ажилтай явсан, хариуг яаралтай өгөх шаардлагатай байсан учраас нарийн бичгээрээ төслийг нь бэлдүүлж, эмнэлэгт байсан Ж.Э аар гарын үсэг зуруулж хүргүүлсэн” гэж мэдүүлсэн. Уг баримтыг үндэслэж яллаж байсныг давж заалдах шатны шүүх бидний гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж шүүгдэгчид холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Прокуророос Ж.Э-ыг залилах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үздэг бөгөөд шүүх хуралдаанд оролцсон прокурор “Евро-5” хөдөлгүүртэй автобус нийлүүлэх үеэс залилах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж тайлбарлаж байна. Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнийг залилах гэмт хэргийн үндсэн шинжийг анхаарч үзэхийг хүсье. Ж.Э  нь “Т.О” ХХК-ийн “В.Ж.Э.Э” ХК /W GLS Co.,Ltd/ болон “И.Т” /I Co.,Ltd/ компаниудтай гэрээ байгуулах үйл ажиллагаанд огт оролцоогүй, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймээс тэрээр талууд гэрээний нөхцөлийг хэрхэн тохирсон, тэр нь хэрхэн солигдсон гэдгийг мэдэх боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл прокурорын буруутгасан залилах гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үйл баримт нотлогдоогүй. Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авсан байхыг шаарддаг. Энэ хэргийн хувьд улсын төсвөөс нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулсан мөнгөн хөрөнгийг өөртөө хууль бусаар авснаар гэмт хэргийн үндсэн шинж тодорхойлогдох байх. Хэрэв залилах гэмт хэрэг гэж үзвэл улсын төсвөөс мөнгө шилжүүлсэн процесс, үйл ажиллагаа нь хууран мэхлэгдсэний улмаас шилжүүлэгдсэн үү, эсхүл сонгон шалгаруулалтын хүрээнд гүйцэтгэх үүргийн төлбөрт шилжүүлэгдсэн үү гэдгийг анхаарч үзэх ёстой. Төлбөр хууран мэхлэгдсэний үндсэн дээр шилжүүлэгдээгүй, сонгон шалгаруулалт явуулаад гэрээ байгуулсан учраас шилжүүлэгдсэн. Харин гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой зөрчил гарсан байхыг үгүйсгэхгүй. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн 2006 оны 51 дүгээр тогтоолын 6, 8 дахь заалтуудыг харьцуулан судалж шийдвэрээ гаргах байх. Хэдийгээр Ж.Э ад хамааралгүй боловч прокурорын залилах гэмт хэрэг гэж үзэж буй үйлдлийн шинжийг тайлбарлах шаардлагатай гэж үзсэнээс дээрх тайлбарыг гаргасан болохыг тодруулах нь зүйтэй. Иймд Ж.Э-ын сонгон шалгаруулалттай холбогдох хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал, залилах гэмт хэрэгт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийн Ж.Э-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ч.М-ын өмгөөлөгч Б.Батцэнгэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр шатны шүүх Ч.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокуророос “Ч.М-т 2 захирамжаар 2 үүрэг үүссэн, үүнээс захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүргээ биелүүлээгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх агуулга бүхий эсэргүүцэл гаргасан. Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлээгүй асуудлын талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Өмгөөлөгчийн зүгээс тус дүгнэлтүүдтэй санал нэг байна. Ч.М-ыг автобус хүлээлцүүлэх ажлын хэсэгт томилсон Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 65 дугаар тушаалаар ямар нэгэн удирдамж гараагүй. Иймээс өөр өөр чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллүүдийг хамруулсан ажлын хэсгийн хувьд, ажлын хэсгийн гишүүдийг өөр өөрсдийн байгууллагын чиг үүргийн хүрээнд ажилласан гэж үзэхээр байна. Ч.М нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 66 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу шинээр бэлтгэгдэж буй тээврийн хэрэгслийн тоо, нэр, төрлийг бүртгэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах чиг үүрэгтэйгээр ажлын хэсэгт оролцсон. Тухайн үед очиж үзэхэд 20 ширхэг автобус байсан бөгөөд нэр, тоо, төрлийн хувьд тохирч байсан учраас хүлээн авах актад гарын үсэг зурсан байдаг. Зарим оролцогч нарын гаргасан гомдлуудад “Ч.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа бусад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлгүй, гэм буруутайд тооцож ял шийтгэсэн” гэж дурдсан. Өмгөөлөгчийн зүгээс тухайн этгээдүүдийн харьяалагддаг байгууллагуудын гүйцэтгэх чиг үүрэгтэй холбоотойгоор шүүх хэргийг ялгамжтай шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрийн Ч.М-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч О.С-ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокуророос анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх агуулгаар эсэргүүцэл бичсэн. Өмгөөлөгчийн хувьд прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх О.С-ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Түүний хувьд анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй. Улмаар анхан шатны шүүх өмгөөлөгчдийн санал, О.С-ын хэргээ хүлээсэн байдал зэргийг харгалзан үзэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор хамгийн бага хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Гэвч шүүхийн зардалтай холбоотой асуудал байсан тул өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Мөн үүнээс гадна О.С нь бага насны олон хүүхэдтэй, өндөр настай эцэг, эхтэй тул түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэх, албадлагын арга хэмжээ авхуулахаар гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх ажлын хэсэгтэй холбоотой асуудлыг хэлэлцээд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг өмгөөлөгчийн зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн тус шүүх өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангасан буюу шүүхийн зардлаас чөлөөлж шийдвэрлэсэн. Прокурорын эсэргүүцэлд ажлын хэсэгтэй холбоотой асуудал дурдагдсан. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, бид давж заалдах шатны шүүх хуралдаанд 47-48 хоног хуралдаж дээрх асуудлуудыг нухацтай хэлэлцсэн. Бидний, шүүх, прокурор, бусад оролцогчдын цаг хугацаа зарцуулагдаж, энэ хэрэг маш удаан хугацаагаар хэлэлцэгдсэн атал ямар үндэслэлээр шийдвэрийг нь хүчингүй болгох саналтай байгааг ойлгохгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын О.С-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Б.Алтанзул хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үедээ Б.А-г ажлын хэсгийн гишүүн хэмээн буруутгасан. Гэтэл Б.А нь ажлын хэсгийн гишүүн биш болох нь нотлогдсоны дараа ажлын хэсгийн гишүүний үүргийг гүйцэтгэж байхдаа гэдэг байдлаар яллах гэж үзсэн. Үүнийгээ тайлбарлахдаа Эрүүгийн хуулийн аудитын тайлбарт заасан үндэслэлийг дурдаж “төсөөтэй ажил үүргийг гүйцэтгэж байсан” гэж тайлбарладаг. Гэтэл Б.А-н хувьд, цаг хугацаа, үйл баримт дарааллын тухайд төсөөтэй ажил үүрэг гүйцэтгэж байсан гэх нэг ч үйл баримт тогтоогдоогүй. Б.А нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр буюу уг хэрэг болдог өдөр “Т.О” ХХК-ийн баазын хашаанд 15 минут байснаараа гэмт хэрэгт буруутгагдсан. Цаг хугацаа, үйл явц, дарааллын тухайд прокурорын эсэргүүцэл, тайлбар харилцан адилгүй өөрчлөгддөг. Прокуророос “Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д зааснаар Б.А нь үүрэг хүлээсэн” гэж үздэг. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д заасныг зөрчсөн нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй. Учир нь, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл санаа, баримтлалын хувьд туршилтаар ажиллах ажилтан нь энгийн ажилтны нэгэн адил хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрлөх эрхүүдийг эдлэх боломжтой тухай зохицуулсан хэм хэмжээ болохоос биш тус хуулиар гэмт хэргийн бүрэлдэхүүн, нөхцөлийг хангах агуулгагүй болох нь тусгагдсан байна. Субъектийн санаа зорилгын хувьд Б.А-н үйлдлийг дотоод болон гадаад илрэлээр гэмт хэрэгт оролцсон эсэх талаар зайлшгүй тайлбар хийх шаардлагатай. Учир нь 65 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд гарын үсэг зурахдаа ажлын хэсгийн гишүүн биш хүнийг “65 дугаартай тушаалын ажлын хэсгийн бүрэлдэхүүн” гэж бичүүлээд гарын үсэг зуруулсан байдаг. Тэгэхээр уг эрх зүйн баримт бичиг нь хүчин төгөлдөр байдлаа хадгалж үлдэх үү гэдэгт дүгнэлт хийх шаардлага үүснэ. Огт хамааралгүй хүнээр гарын үсэг зуруулаад дараа нь “чи ажлын хэсгийн гишүүний хэн нэгнийг орлосон” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь үнэн зөв шийдвэрлэсэн тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч О.Х-ын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Х нь анхнаасаа гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Прокуророос шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулах агуулгаар эсэргүүцэл гаргасан байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, эрүүгийн хариуцлагын зорилго, хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ц.Б-гийн өмгөөлөгч Д.Наранбулаг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокуророос Ц.Б-д холбогдох шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичээгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдолд холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргасан байна. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс энэ талаарх ямар нэгэн хууль зүйн үндэслэлийг гомдолдоо бичээгүй, “мөрдөн байцаалтын явцад онцгой эрхийг цуцлуулсан компанийн бичиг баримт устгасан, татвараас зайлсхийсэн зэрэг асуудлыг шалгаагүй” гэх утга бүхий гомдлыг гаргажээ. Гомдолд дурдагдсан үйл баримтыг Авлигатай тэмцэх газар хангалттай шалгасан бөгөөд гомдлын дагуу Ц.Б-г цагдан хорьж, Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаж шалгасан. Онцгой эрх цуцлуулсантай холбоотойгоор “Н.Г.Д автобус” компаниас ямар учраас онцгой эрх цуцлагдсан, гэрээний ямар зүйл, заалт зөрчигдсөн, уг зөрчилд тухайн компани ямар буруутай байсан зэрэг бүх үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтад тулгуурлан хангалттай мэтгэлцэж, улмаар хэрэг шийдвэрлэгдсэн. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хохирогч “Э.Э.И.П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Гансүх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокуророос эсэргүүцэл бичээгүй, мөн анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудыг үнэлж шийдвэр гаргалгүй илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй талаар дараах тайлбарыг гаргаж байна. Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэж заасан. Ц.Б, А.Г нарын үйлдэл өөрсдөд нь давуу байдлуудыг бий болгосон болох нь компаниудтай хийсэн гэрээ, түүний улмаас олсон орлогуудаар нотлогддог. Тухайлбал “Г.Э.М” ХХК, “Т.О” ХХК, “Э.И.Ф” ХХК зэрэг компаниуд энэ асуудалд хамааралтай. Үүнтэй холбоотой баримтууд хэрэгт байсаар атал хоёр шатны шүүх дүгнэлт хийлгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс 2 агуулгаар гомдол гарсан. Нэгдүгээрт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан дутуу шалгасан ажиллагаануудыг нөхөн гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг хүлээж аваагүй нь шүүгдэгчид холбогдох бусад үйлдлүүдийг шалгуулах нөхцөл бололцоог хязгаарласан. Анхан шатны шүүх хуралдаанаар дээрх маргаануудыг хэлэлцээгүй. Энэ талаар яллах дүгнэлт ч үйлдэгдээгүй. Бидний зүгээс 4 үйлдлийн талаар гомдол гаргаж байсан. Прокурор завшсан үйлдлийг шалгаагүй, түүнчлэн компанийн дансанд байсан 1,000,000,000 гаруй төгрөг хаана байгаа, хаашаа шилжсэн зэрэг талаар дүгнэлт хийгээгүй. Харин хэрэгт холбогдох материалууд бүгд авагдсан. Чухалчилж яригдсан гэрээтэй холбоотой асуудал байдаг. Тус гэрээг зориудаар устгаж давуу байдал бий болгосон болох нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаалтын явцад Нийслэл төслийн агентлагаас нотлох баримтаар анхны “ориг” гэж нэрлэгдэх гэрээг гаргаж өгснөөр тогтоогдсон. Хэрэв гэрээ тэндээс гарч ирээгүй бол асуудал өөр байх байсан. Учир нь бидэнд байсан эх хувийг устгасан байсан. Мөн тамга, тэмдэг, гэрээ хуурамчаар үйлдэх зэрэг асуудал байдаг. Бидний зүгээс 4 төрлийн гэмт хэргийг шалгаагүй гэж үзэж байна. “Ногоон автобус” гэх тодотголтой хэргийн дуулианд хохирогчийн эрх ашгийг хохироож, түүнээс гаргасан хүсэлтийг шалгах процесс ажиллагаа хийгдээгүй. Дахин хэлэхэд хэрэгт нотлох баримтууд байсаар атал хоёр шатны шүүх илт үндэслэлгүй дүгнэлт хийж, хохирогчийн гаргасан хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлээгүй, хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэв.

 

Шүүгдэгч О.Л хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн хурал давхацсан учраас шүүх хуралдаанд ирээгүй. Юуны өмнө эрүүгийн хэрэг шалгагдсан бүхий л хугацаанд үгийг минь хэлүүлж, сонсож байсан анхан болон давж заалдах шатны шүүхэд талархаж байгаагаа хэлэх нь зүйтэй. Иргэн би 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 895 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн 1240 дүгээр магадлалаар хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулж, надад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйл болгон хөнгөрүүлсэн. Би авто тээврийн салбарт 1987 онд хүүхэд байхаасаа ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө 29 дэх жилдээ ажиллаж байна. Бидний ярьж заншсанаар тэтгэврийн насанд очих гэж байгаа ахмад ажилтны нэг байгаа юм. Тухайн үед би ээлжийн амралттай байсан. Байгууллагын удирдлагаас “Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд захиалсан автобуснууд ирсэн. Ирж ажлын хэсэгт орж ажиллах шаардлагатай байна” гэсний дагуу 65 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт гишүүнээр ажилласан үндэслэлээр буруутгагдан гурван шатны шүүхээр хэргээ хянуулж байна. Энэ хэргийг бүхэлд нь хянан үзэхдээ тус худалдан авах ажиллагааг төр захиргааны, төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага, улс төрч, дарга, тэдгээрийн багийнхан удирдан зохион байгуулж явуулсныг, мөн хэн нэгний буруутай үйл ажиллагаанд нийтийн тээврийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг үйлчилгээний ажилтан бид хэрхэн нэрвэгдсэн болохыг онцгойлон анхааралдаа авч, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон шударга ёс, хүний эрхийг хангах баталгааны зарчим зэрэг тулгуур үзэл баримтлалын үүднээс нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж, надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Нийслэлийн нийтийн тээврийн салбарт шинээр автобус худалдан авалт хийхдээ албан тушаалаа урвуулан ашигласан, гэрээний гүйцэтгэгч техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл нийлүүлж залилан, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэргүүдийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хэрэглээний зөрүү гаргасан талаар прокурорын бичсэн эсэргүүцэл, оролцогчдын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хяналтын шатны шүүхээс оролцогчдын гомдлуудад дурдсан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, эсхүл шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох, нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэл хэргээс тогтоогдоогүй, харин давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн, хоёр шатны шүүх зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Нэг. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1620 дугаар “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн төслийг боловсруулах шатанд албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийн тухайд:

 

Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын ХХ.3.1-д Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын багцад нийтийн тээврийн автобус худалдан авахад зориулан 318,000,000,000 төгрөгийн төсөв батлагдсан бөгөөд салбарын сайдын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар дээрх төсвийн хүрээнд төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн Засаг дарга Д.С-т шилжүүлжээ.

 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулж, санал авах ажлыг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс хариуцсан бөгөөд хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.М-ийн цохолтоор ахлах мэргэжилтэн Ж.Э нь худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасныг үндэслэн хэрэгжүүлэхээр захирамжийн төсөл боловсруулж, 2022 оны 12 дугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд эрх бүхий албан тушаалтнуудаас санал авах ажиллагаа явагдсан байна.

 

Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М уг захирамжийн төсөлтэй 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр танилцахдаа өмнөх 77,200,000,000 төгрөгийн төсөвтэй автобус худалдан авах ажиллагаанд Тагнуулын ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1080 тоот албан бичгээр ирүүлсэн “...  Нийтийн тээврийн шинэ шийдэл төсөл, парк шинэчлэлийн ажил нь үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой худалдан авах харилцаа байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу хэрэгжүүлэх боломжтой ...” гэсэн хариуг үндэслэн хууль зүйн үндэслэлийг өөрчлөх чиглэлийг хэлтсийн дарга Г.М-д өгснөөр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1620 дугаар захирамж гарч, 318,000,000,000 төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт шилжүүлэхээр шийдвэрлэхдээ худалдан авах ажиллагааг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасны дагуу шууд худалдан авалт хийхээр тусгажээ.

 

Нийслэлийн Засаг даргын дээрх А/1620 дугаар захирамжийн 1 дүгээр заалтад “…уг төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар /Г.Э/-т үүрэг болгосугай” гэсний дагуу Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Э 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/157 дугаар тушаалаар төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан байна.

 

Прокуророос Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнийг шууд худалдан авалт хийх үндэслэл тогтоогдсон эсэхийг нягталж шалгалгүй хэлтсийн дарга Г.М, Г.Э нарт хууль бус үүрэг, чиглэл өгч худалдан авах ажиллагааг нээлттэй сонгон шалгаруулах журмаар явуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэн, “Т.О” ХХК-д хууль бус давуу байдал олгосон хэмээн буруутгаж, хамтран оролцооны хэлбэрийн хувьд Д.М , Г.М, Г.Э нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээсэн бөгөөд хоёр шатны шүүхийн гэм буруугүйн талаар хийсэн дүгнэлтийг үгүйсгэх, буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Учир нь хэргээс үзэхэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.С-аас нийслэлийн агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааг төрийн нууцад хамруулах, шууд худалдан авалт хийх чиглэл хүсэж, Тагнуулын ерөнхий газарт удаа дараа хандаж байжээ. Тухайлбал Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/3155 дугаар “Төрийн нууцад хамаарах асуудлаар хүсэлт хүргүүлэх тухай” албан бичигт “Монгол Улсын Их Хурлаас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “хотын нийтийн тээврийг шинэчлэх төсөл” болон “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх төсөл”, нийслэл хотын “Шинэ тойрог зам барих” төслүүд нь 2022 оны улсын төсвийн тодотгол, Хэмнэлтийн хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлах зэрэг цаг хугацааны олон шалтгаанаас хамаарч өнөөг хүртэл дорвитой, тодорхой арга хэмжээ авч чадахгүй байна. Нийслэл хотод хэрэгжүүлэх хөгжлийн төслийг нийтэд нээлттэй тендер зарлаж, олон шаттай олон улсын сонгон шалгаруулалт явуулахад хугацаа их алддаг, чанаргүй бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэх эрсдэлтэй болон эдгээр төслүүд нь зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг цахимжуулахтай холбоотой их өгөгдөлд суурилсан нэгдсэн систем бий болгох, энэ чиглэлийн газар доорх инженерийн шугам сүлжээ, шилэн кабелийн системийг барьж байгуулах ажил нь улсын нууцлалтай холбоотой байдаг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан төрийн нууцад хамруулах шаардлагатай байна”,

 

2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/3467 дугаар “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичигт “Монгол Улсын Засгийн газраас нийслэл хотод хэрэгжих тус төслийн хэрэгжилтийг төрийн нууцад хамруулах эсэх талаар 2021 оны 11 дүгээр сарын 24, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэсэн. Мөн шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор төслийн хэрэгжилтийг төрийн нууцад хамруулах асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Засгийн газрын энэ оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 31, 06 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар хуралдаанд танилцуулж байсан. ...Иймд нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, улс орон, үндэсний язгуур эрх ашиг, дотоодын аюулгүй байдлыг хангах хүрээнд нийслэл хотын замын түгжрэлийг бууруулахад ач холбогдол бүхий Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн төсөлд тусгагдсан нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл, түүний худалдан авах үйл ажиллагааг нууцлах саналтай байгаа тул Төрийн болон албаны нууцад хамааруулах, мөн хуулийн 12.1.6-д заасны дагуу Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, батлуулах хүсэлтийг үүгээр уламжилж байна”,

 

2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/4138 дугаартай “Чиглэл хүсэх тухай” албан бичигт “2022-2024 онуудад нийт их багтаамжийн 856 автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс насжилтаар хасагдахаар байгаагаас 2022 онд 569 автобус хасагдана. “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 үндэсний стандартын 7.4 дэх хэсэгт заасан “Нийтийн тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэгдсэнээс хойш 12-оос дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг Стандарт хэмжил зүйн газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн С/41 дүгээр тушаалаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түр түдгэлзүүлж хугацааг сунган ашиглаж байна. Олон автобус насжилтаар хасагдаж байгаа нь Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлд аюул учруулж, улмаар ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулснаар гал гарч шатах (2021-2022 онд 4 автобус), техникийн бүрэн бус байдлаас үүсэж зам тээврийн осол гаргах, өвлийн улиралд хасах 40 хэмийн хүйтэнд 40 минутаас дээш хугацаагаар иргэд автобусны буудал дээр автобус хүлээх зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн тасралтгүй байдлыг хангах чиглэлээр улс, нийслэлийн 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Нийтийн тээврийн шинэ шийдэл төсөл, парк шинэчлэлтэд 77,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвлөсөн. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3 дугаар зүйлийн 3.4.1, 3.4.3 дахь заалтад заасан нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хийгдэх Нийтийн тээврийн шинэ шийдэл төсөл, парк шинэчлэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасан үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, байгууламж, ажил үйлчилгээнд хамаарах эсэх талаар бидэнд чиглэл өгч хамтран ажиллана уу” гэжээ.  

 

Нийслэлийн удирдлагын түвшинд дээрхтэй ижил байр суурьтай байсан болох нь гэрч Ү.Г /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга/ “...Одоо үйлчилгээнд явж байгаа автобусны насжилт дууссан бөгөөд иргэдийн эрүүл мэнд, амь насанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал бий болсон. Сүүлийн жилүүдэд автобус шатах аюул нэмэгдсэн. Нийтийн тээврийн парк шинэчлэлээр тендер зарлахад шалгарсан компаниуд нь асуудалтай, шүүхээр маргах асуудлууд гардаг. Нийтийн тээврийн салбарт тулгамдсан парк шинэчлэлийг богино хугацаанд шийдвэрлэхийн тулд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг баримталсан шийдвэрийн төслийг оруулж ирсэн. Энэ төслийг би дэмжиж саналаа өгсөн...” /1хх 230-235/,

 

гэрч И.Б /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга/ “...өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус их хүнд байгаа. Нийт 900 гаруй автобус байдгаас 700 гаруй нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон. Өөрөөр хэлбэл насжилтаараа стандартын шаардлага хангахгүй ба нэг жилийн дотор 17 автобус шатсан, хүрэлцээ муу, гэнэт эвдрэл гардаг, дээр нь хорт утаа их, тав тух муу гэх мэтээр шаардлага хангахгүй болсон учир яаралтай автобусны парк шинэчлэлт хийх хэрэгцээ бий болсон юм. УИХ-аас парк шинэчлэл хий гэж төсөв тавьж өгсөн. Засгийн газрын бодлого шийдвэр ч гэсэн түргэн шуурхай парк шинэчлэл хий гэдэг чиглэл өгсөн ба миний зүгээс түргэн шуурхай, чанартай, үр дүнтэй парк шинэчлэлт хийх гэсэн итгэл үнэмшилтэй байсан...” /1хх  187-190/,

 

гэрч Ж.С /Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч/ “... иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэж Тагнуулын бичиг нь 3.4-т хамаатуулсан...”,

 

түүний яллагдагчаар өгсөн “...Нөхцөл байдлын хувьд тэр үед хэд хэдэн автобус шатсан. Дээр нь өвлийн ид хүйтэн үе ирэх гэж байсан. Энэ үед автобусны хүлээлтийн хугацаа олшрох, дээр нь автобуснууд жагсаалтаас гарах, элэгдлийн хугацаа дуусаад ашиглалтаас гарах нөхцөл байдал тулсан. Энэ нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэж миний хувьд үзэж байгаа. Тэгэхээр 3.4 дүгээр заалтыг энэ тохиолдолд хэрэглэхэд буруудахгүй. Хуучин автобуснуудын агаарын бохирдолд үзүүлж байгаа нөлөө бол иргэдийн эрүүл мэндэд шууд хохирол учруулж байгаа талаар Нийтийн тээврийн газрын судалгаанууд гарсан...” /1хх 243-244, 22 хх 46-47, 50-52/,

 

гэрч Д.С /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч/ “...Нийслэл Улаанбаатар хотод автобус худалдан авах хэрэгцээ шаардлага зайлшгүй байсан. Нийтийн тээвэрт төр, хувийн хэвшил нийлсэн 900 гаруй автобус явдаг. Үүнээс 759 автобус нь 13-14 жил ашиглагдсан. Уг нь олон улсын стандартаар автобус нь 6 жил тээвэрт явах ёстой. Манайх үүнийг 10 жил болгоод хүчээр стандартаа батлаад явуулж байсан. Сүүлдээ 10 жил нь өнгөрөхөд дахиад л стандартынхаа хугацааг сунгаад 12 жил болгосон. Ер нь Нийслэл жилд 80 орчим автобус худалдан авсан бол ийм бөөгнөрөл үүсэхгүй байсан. Одоо нөхцөл байдал маш хүнд байгаа. 759 автобус зогсвол нийтийн тээвэр маш хүнд байдалд орно. Энэ автобуснуудыг шинэчлэхгүй бол иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирох нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой болоод байна. Тийм учраас Нийслэлийн автобус худалдан авалт нь үндэсний аюулгүй байдалд хамаарах эсэхийг Тагнуулын байгууллагаар дүгнэлт, зөвлөмж гаргуулсан. Бид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгээр худалдан авалт хийе гэсэн чиглэлтэй байна. Доод талын захирамжийн төсөл боловсруулсан албан тушаалтнууд юу мэдэх вэ дээ. Хуулийн 3.4 дэх хэсгээр явуул гэсэн чиглэл Засгийн газрын гишүүдээс ирж байсан. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн, ялангуяа иргэдийн амь нас, эрүүл мэндэд нөлөөлөхөөр асуудал тул хуулийн 3.4 дэх хэсгээр яв гэсэн Засгийн газрын чиглэлтэй байсан. “Автобусыг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний дотор гэхэд оруулж ир” гэдгийг надад Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр үүрэг болгосон. Мөн Түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос тэгж үүрэг болгосон.

Тухайн үед автобусны хэрэгцээ шаардлага Улаанбаатар хотод тулчихсан, ард иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй тул автобус худалдан авах нь нэн шаардлагатай гэж үзээд энэ захирамжийг гаргасан. Тэгээд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу зохион байгуулахыг даалгасан байгаа. Энэ асуудлыг захирамжийн төслийг боловсруулж оруулж ирсэн Б.М зөвлөх мэдэж байгаа. Ямар ч байсан Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн байна гэж үзсэн...” /24хх 65-69/,

 

яллагдагч Д.М /Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх/ “...Тагнуулын ерөнхий газраас Нийслэл Улаанбаатар хотын Нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал мөн байна гэж дүгнэсэн. Тендерийн хуулийн 3.4-т Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд хамаарахгүй гэж заасан. 700 гаруй автобус нь стандартад заасан хугацаа хэтэрсэн, аюултай нөхцөл байдалтай, жилдээ олон автобус шатлаа, золоор хүний амь нас хохирсонгүй гээд мэдээ гардаг, автобус бохир заваан гээд иргэдийн бухимдал их, парк шинэчлэлийг яаралтай хийх нь Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдэхэд ч гэсэн чухал асуудал байсан. Тийм учраас би Тагнуулын байгууллагаас үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж дүгнэсэн дүгнэлтийг ойлгож хүлээж авсан.

...Улаанбаатар хотоос Тагнуулын байгууллага руу явсан бичиг нь Улаанбаатар хотод үүссэн нийтийн тээврийн 800 гаруй автобус ашиглалтаас гарах болж байна, ашиглалтын хугацаа нь хэтэрсэн байна, 2022 оны хувьд Нийслэлийн төсөвт ийм мөнгөөр ажил хийгдэх гэж байна. Энэ парк шинэчлэлтийн ажил нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал мөн үү гэж бичиг явуулахад мөн байна, тийм учраас 3.4-р явж болох юм байна гэсэн хариу ирсэн...” /21хх 233-238/ гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд нийслэлийн нийтийн тээврийн автобуснууд талаас илүү хувь нь ашиглалтын хугацаа дуусаж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд сөргөөр нөлөөлж, Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн, Засгийн газрын бодлого, чиглэлийн дагуу яаралтай парк, шинэчлэл хийх үүрэг хүлээсэн зэрэг цаг үеийн тулгамдсан нөхцөл байдлаас шалтгаалан шууд худалдан авалт хийхэд хүрсэн талаар Нийслэлийн Засаг дарга, түүний орлогчид, Засаг даргын Тамгын газар зэрэг нийслэлийн удирдлагын түвшинд нэгдсэн байр суурийг илэрхийлж байхад тухайн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд бус захирамжийн төсөл боловсруулсан, санал өгсөн зөвлөх, хэлтсийн дарга нарыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэж яллаж буй нь үндэслэлгүй гэж үзэв.

 

Тагнуулын ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1080 дугаар “... Нийтийн тээврийн шинэ шийдэл төсөл, парк шинэчлэлтийн ажил нь үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой худалдан авах харилцаа байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу хэрэгжүүлэх боломжтой...” гэсэн албан бичгийг үндэслэн явагдсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн нийтийн тээврийн газраас 77,200,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий автобусны шууд худалдан авах ажиллагааны талаар прокуророос дүгнэлт хийгээгүй атал үүнтэй ижил нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлээр гарсан захирамжийн төслийг боловсруулахад оролцсон албан тушаалтнуудыг тодорхой гэмт хэргийн сэдэлт, санаа зорилготой буюу “Т.О” ХХК-ийг сонгож, давуу байдал олгох гэсэн ашиг сонирхлын үүднээс шууд худалдан авалт хийх санал гаргасан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар нотолж чадаагүй нөхцөлд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Шүүгдэгч, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Г.Э хувьд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1620 дугаар “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамжийг боловсруулах, албажуулах үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцоогүй, дээд шатны удирдах албан тушаалтны гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, гагцхүү тухайн захирамжийн 1 дэх заалтад “… уг төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар /Г.Э/-т үүрэг болгосугай” гэж заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/157 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон…” гэсэн шинжид нийцэхгүй байна.   

 

Иймд шүүгдэгч Д.М , Г.М, Г.Э  нарын Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулсан, санал өгсөн, тус захирамжаар үүрэг болгосны дагуу ажлын хэсэг байгуулсан үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон гэм буруугийн санаатай хэлбэрийн гол шинж болох үйлдлийнхээ хууль бус үр дагавар буюу “Т.О” ХХК-д давуу байдал олгохыг урьдаас мэдэж, хүсч үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гэж үзлээ.

 

Прокурор болон бусад хэргийн оролцогчдоос дээрх шийдвэрийн талаар гомдол, эсэргүүцэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/157, Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/65 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдтэй холбоотой хэргийн талаар:

 

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1620 дугаар захирамжаар улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хавсралтаар баталж, уг төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар /Г.Э/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн нийтийн тээврийн газар /С.Ж/-т тус тус даалгасан байна.

 

Дээрх захирамжаар хүлээлгэсэн үүргийн дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/157 дугаар тушаалаар гүйцэтгэгчийг сонгох ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ахлагчаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, гишүүдэд Нийслэлийн нийтийн тээврийн газрын техник, технологи, стандарт хариуцсан мэргэжилтэн А.Ч, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Б.Э, “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” НҮТББ-ын менежер С.Б, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Б нарыг томилсон,

Төслийн гүйцэтгэгчийг сонгох үүрэг бүхий ажлын хэсэг нийт 4 удаа хуралдсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар “Т.О” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгохыг ажлын хэсгийн дарга Б.Т, гишүүд А.Ч, С.Б, нарийн бичгийн дарга Ш.Б нар дэмжиж, гишүүн Б.Э татгалзсанаар 80 хувийн саналаар шалгаруулж, гэрээ байгуулах мэдэгдлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Т.О” ХХК-д хүргүүлсэн,

Дээрх шийдвэрийг гаргахдаа ажлын хэсэг Нийслэлийн нийтийн тээврийн газраас боловсруулсан их багтаамжийн дизель евро-3 стандартын хөдөлгүүртэй автобусны техникийн тодорхойлолт нь Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19/03 дугаартай “Авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулах бодисыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 1 дэх хэсгийн 1.1-д “... евро-5 стандартын шаардлага хангасан хөдөлгүүр бүхий автобусаар шинэчлэх ...” гэж заасан шаардлагыг зөрчсөн, энэ талаар ажлын хэсгийн гишүүн Б.Э-ийн удаа дараагийн хуралдаанд хэлсэн санал, шүүмжийг үл хайхарч, “Т.О” ХХК-аас нийлүүлэх автобусны техникийн үзүүлэлт нь евро-2 стандартын хөдөлгүүртэй байсныг нягталж шалгахгүйгээр олонхоороо дэмжсэн санал гаргаж шийдвэрлэснээр тус компани улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийх гүйцэтгэгчээр шалгарч 317,949,286,788 төгрөгийн гэрээ байгуулах эрх олж авах нөхцөлийг бүрдүүлж давуу байдал олгосон,

Шүүгдэгч С.Ж нь гүйцэтгэгчийг сонгох ажлын хэсгээс техникийн тодорхойлолтын талаар тодруулга авах хүсэлтэд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 7/165 дугаар албан бичгээр автобусны техникийн шаардлагыг “Т.О” ХХК-ийн ирүүлсэн саналд нийцүүлэн “хойд тэнхлэг хавтсан нумтай, 5-аас доошгүй халаалтын төхөөрөмжтэй” гэх зэргээр үндсэн техникийн тодорхойлолтын шаардлагыг дур мэдэн өөрчилсөн,

Шүүгдэгч А.Г нь хувьцаа эзэмшиж, ерөнхий захирлаар ажилладаг “Т.О” ХХК-ийг сонгон шалгаруулах гэсэн ашиг сонирхлын үүднээс техникийн тодорхойлолтын шаардлагыг хангана гэсэн албан бичгээр баталгаа гаргаж, эсрэг байр суурь илэрхийлсэн ажлын хэсгийн гишүүн Б.Э-т удирдах албан тушаалтнаар нь дамжуулан дарамт шахалт үзүүлсэн хэргийн үйл баримтын талаар,

 

Мөн Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/65 дугаар тушаалаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Т.О” ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ННТГ23001 дугаар гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулж “евро-5 стандартын дизель хөдөлгүүртэй 600 автобус нийлүүлэх” болгон өөрчилсөн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ННТГ23001-01 дугаар гэрээний дагуу автобус хүлээн авахад захиалагчийн хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Нийтийн тээврийн газрын Ачаа тээвэр, логистикийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.М, гишүүдэд Тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Х, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б, Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Д, Хөрөнгө оруулалт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Л.С, Авто тээврийн хяналтын улсын байцаагч М.М, О.С, Техникийн үзлэг, хяналтын инженер Э.С, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тээвэр, логистикийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн А.Ч, Хотын стандарт, хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Х, Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Ч.М, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хэлтсийн дарга О.Л , “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын хэлтсийн дарга Ц.Б, гүйцэтгэгч талаас “Т.О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Э, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Нийтийн тээврийн газрын Нийтийн тээврийн цахилгаан хангамж хариуцсан инженер Д.Ц нарыг томилсон,

 

2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ажлын хэсгийн гишүүн Б.М, О.С, М.М, Д.Ц, Ч.М, О.Л, Ц.Б, Б.А  /Э.С-г төлөөлж оролцсон/ нар болон “Т.О” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал А.Г, гүйцэтгэх захирал Ж.Э нарын бүрэлдэхүүнээр 20 автобусыг газар дээр нь үзэж шалгаад гэрээнд заагдсан техникийн шаардлага хангаагүй талаар санал зөрөлдөн хүлээж аваагүй,

 

Тухайн үед “Т.О” ХХК-аас нийлүүлсэн автобуснууд гэрээнд заасан техникийн тодорхойлолтын 6-д “хөдөлгүүр дизель евро-5”, 8-д “шатахууны савны хэмжээ 200 литр, түүнээс дээш”, 15-д “үндсэн арал ферм /truss/ бүтэцтэй, тулгуур хэсгүүдэд хүчитгэж даацыг сайжруулж зэврэлтээс хамгаалагдсан байх”, 16-д “Автобусны хана, тааз, шалыг өвөл, зуны улиралд халуун, хүйтнийг тусгаарлах, галд тэсвэртэй материалаар тоноглосон, битүүмжлэл сайтай”, 17-д “Салхины шил нь 3 хэсэг бүхий ойролцоогоор 6 мм зузаантай, аюулгүй наамал шил байна. Хажуу шил нь дээд болон доод хэсгээс бүрдэх бөгөөд аль нэг хэсэгт гулсаж онгойдог, бууралттай, цантдаггүй, давхар /вакум/, аюулгүй шил байна”, 19-д “Урд, хойд тэнхлэг хийн нум, амортизатортой бөгөөд хийн нум тохируулагчтай байна”, 25-д “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан шат, тавцан ... тэргэнцрийн бэхэлгээ ... гурван талд гадагш харсан чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэц самбартай байна ...” гэсэн шаардлагуудыг хангаагүй байхад Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нь “Т.О” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс “автобус хүлээн авах нээлтийн ажиллагаа болно, ямар ч байсан хүлээж ав” гэсэн хууль бус үүрэг, чиглэл өгч, ажлын хэсгийн ахлагч Б.М, нарийн бичгийн дарга Д.Ц нар “Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобусыг хүлээн авах комиссын акт”-ыг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөр огноолон үйлдэж ажлын хэсгийн гишүүдээр гарын үсэг зуруулах ажлыг гардан гүйцэтгэсэн,  

 

Тус актад санал зөрсөн ажлын хэсгийн гишүүн М.М, Ц.Б нар гарын үсэг зураагүй, харин бусад гишүүд болох Б.М , Д.Ц, О.С , Ч.М, О.Л  нар нь дэмжиж гарын үсэг зурснаас гадна техникийн тодорхойлолтын шаардлага хангасан эсэхийг мэдээгүй буюу автобусыг газар дээр нь үзэж шалгахад оролцоогүй ажлын хэсгийн гишүүн Б.Б, Б.Д, О.Х, Ц.Х, А.Ч нар актад гарын үсэг зурж баталгаажуулснаар 20 автобусыг хүлээн авсан шийдвэр хүчин төгөлдөр болсон,

 

“Т.О” ХХК-ийн ерөнхий захирал А.Г, Ж.Э  нар гэрээнд заасан техникийн тодорхойлолтын шаардлага хангахгүй автобуснуудыг ажлын хэсэгт хүлээн авахад нөлөөлж хатгагчаар хамтран оролцсон хэргийн үйл баримтуудыг анхан шатны шүүх үндэслэлтэй тогтоосон байна.

 

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “нийтийн албан тушаалтан” гэж ... байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно” гэжээ. Энэхүү тайлбарт тодорхойлсон хороо, комисс, тэдгээртэй адилтгах бүтэц нь тодорхой нэг асуудлыг судлах, шийдвэрлэх, удирдан зохион байгуулах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдах бөгөөд албан тушаалын гэмт хэргийн субъект болох гол шалгуур нь хамтын зарчмаар шийдвэр гаргаж, тухайн шийдвэр нь хууль зүйн үр дагавар үүсгэсэн байдаг онцлогтой.

 

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/157, Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/65 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдийн олонхын саналаар гаргасан шийдвэрүүд нь “Т.О” ХХК-тай гэрээ байгуулах, гэрээний дагуу нийлүүлсэн автобусыг хүлээн авах, улмаар дараагийн санхүүжилтийг олгох нөхцөлийг бүрдүүлсэн байх тул эдгээр хоёр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдийг эрхэлж байсан үндсэн ажил, албан тушаалын чиг үүрэг ямар байсныг үл харгалзан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект мөн гэж үзнэ.    

 

Энэ тайлбарыг Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар баталж, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Төрийн мэдээлэл сэтгүүл”-д албан ёсоор нийтлэгдэн, 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд тухайн цаг хугацаанд төслийн гүйцэтгэгчийг сонгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсний дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Т.О” ХХК-ийг сонгон шалгаруулах шийдвэрийг олонхын саналаар гаргасан байх тул “Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн нийтийн албан тушаалтны тайлбарыг буцаан хэрэглэхгүй” гэсэн агуулгаар шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч А.Зоригтбаатарын гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэн “Т.О” ХХК-ийн санал болгож буй автобусны техникийн үзүүлэлт шаардлага хангахгүй болохыг мэдсээр байж сонгож, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргасан ажлын хэсгийн гишүүд болох шүүгдэгч Б.Т, С.Б, А.Ч, Ш.Б нар, техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй автобусыг хүлээн авах шийдвэр гаргасан ажлын хэсгийн гишүүд болох Б.М, Д.Ц, О.Х, Б.Б, Б.Д, О.С, А.Ч, Ц.Х, О.Л нарыг гүйцэтгэгчээр, удирдах албан тушаалын байдлаа ашиглаж техникийн шаардлагыг өөрчилсөн, ажлын хэсгийн гишүүдэд хууль бус үүрэг, чиглэл өгсөн С.Ж , “Т.О” ХХК-ийн ерөнхий захирал А.Г, гүйцэтгэх захирал Ж.Э нар нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарах гэсэн ашиг сонирхлын үүднээс ажлын хэсэгт хууль бусаар нөлөөлөн хатгагчаар хамтран оролцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт, шийдэл, оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь хууль ёсны, үндэслэлтэй болжээ.

 

Гүйцэтгэгчийг сонгох ажлын хэсгийн гишүүд Б.Т, А.Ч, С.Б, Ш.Б нар нь нийслэлийн нийтийн тээврийг евро-5 стандартын шаардлага хангасан хөдөлгүүр бүхий автобусаар шинэчлэх талаар Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19/03 дугаартай “Авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулах бодисыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гарсныг, Нийтийн тээврийн газраас евро-3 стандартын хөдөлгүүртэй автобусны техникийн тодорхойлолт боловсруулсан нь дээрх тогтоолтой нийцээгүй болохыг мэдсэн атлаа нийтийн тээврийн салбарт баримтлах төрийн бодлогоос гажиж “Т.О” ХХК-ийн евро-3 стандартын автобус нийлүүлэх гэсэн саналыг дэмжсэн, мөн сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн материал дотор нь БНСУ-ын “И.Т” компанитай байгуулсан гэрээ, түүний хавсралт баримтуудаар бодит байдал дээр евро-2 стандартын хөдөлгүүртэй автобус худалдан авахаар тохиролцсоныг нягтлан шалгалгүй шийдвэр гаргасан,

“Т.О” ХХК-ийн нийлүүлэх автобусанд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Б.М, Д.Ц, О.С, О.Л нар гэрээний гол нөхцөл болох автобусны техникийн үзүүлэлт шаардлага хангаагүйг мэдсэн, зарим гишүүд О.Х, Б.Б, Б.Д, А.Ч, Ц.Х нарын хувьд газар дээр нь үзэж шалгах ажилд оролцоогүй, автобус шаардлага хангасан эсэх талаар огт мэдээлэл аваагүй атлаа хүлээн авсан актад гарын үзэг зурж олонх дэмжсэн саналыг бүрдүүлснээр шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг баталгаажуулсан үйлдлүүдээс үзэхэд нэр дурдагдсан шүүгдэгч нар өөрийн үйлдлийн хууль бус шинж чанарыг мэдсэн, мэдэх боломжтой нөхцөл байдалд хүсч үйлдсэн гэж дүгнэхээр байна.  

 

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1620 дугаар захирамжаар улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хавсралтаар баталж, уг төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар /Г.Э/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн нийтийн тээврийн газар /С.Ж/-т тус тус даалгаснаас үзэхэд хоёр ажлын хэсгийн хийж гүйцэтгэх ёстой үндсэн чиг үүргийг тодорхойлж өгсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хэрэгжилтийн шатанд албаны эрх ашгийн эсрэг, “Т.О” ХХК-ийн ашиг сонирхлыг хангаж ажилласан байх тул анхан шатны шүүхээс нийтийн албан тушаалтан хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал олгосон гэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Харин давж заалдах шатны шүүх ажлын хэсгийн гишүүдийг албан үүрэгтээ хайнга хандаж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн хэмээн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.    

 

“Хайнга хандах” гэмт хэрэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйг хэлнэ. Албан тушаалтан тухайн нөхцөл байдалд албан үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүй, шаардлагатай арга хэмжээг аваагүй, эсхүл хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн нь зохих ёсны шаардлага хангаагүй, чанаргүй, хугацаа алдсан зэрэг алдаа, дутагдал, доголдол гаргах гэх мэт хэлбэрээр илрэх бөгөөд энэ гэмт хэрэг нь өөрийн үйлдлийн хууль бус шинж, учирч болох хохирол, хор уршгийг урьдчилан мэдсэн, эсхүл мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн шинжээрээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээс ялгаатай.

 

            Давж заалдах шатны шүүх зүйлчлэлийг өөрчлөхдөө ажлын хэсгийн гишүүд өөрийн үйлдлийн хууль бус шинж, түүнээс учирч болох хохирлын шинж чанарыг мэдсэн эсэх, эсхүл мэдэлгүйгээр шийдвэр гаргасан эсэх талаар үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байх тул шүүгдэгч нарын албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэм буруутай үйлдлийг хяналтын шатны шүүхээс дээр дурдсанаар тайлбарлан прокурорын эсэргүүцлийг хангаж магадлалын зохих хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Ж-ын үйлдэл хайнга хандсан шинжтэй гэх гомдлын тухайд гүйцэтгэгчийг сонгох ажлын хэсгээс техникийн тодорхойлолтод тодруулга авах тухай албан бичигт хариу өгөхдөө зарим шаардлагыг “Т.О” ХХК-ийн саналд нийцүүлэн өөрчилсөн, түүнчлэн захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх явцад ажлын хэсгийн ахлагчаас техникийн шаардлага хангаагүй автобусны талаар мэдээлэл өгөхөд заавал хүлээж авах талаар хууль бус үүрэг чиглэл өгч гүйцэлдүүлсэн зэрэг үйлдэл нь албан үүрэгтээ хайнга хандсан бус, харин “Т.О” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс зориуд санаатай хийсэн үйлдэл байна. 

 

Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Ж-ын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Техникийн тодорхойлолт боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/117 дугаар тушаалаар ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Нийтийн тээврийн газрын мэргэжилтэн Ч.Б гэрчээр “... ажлын хэсэг хуралдаад Засгийн газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолын дагуу евро-5 хөдөлгүүртэй автобус худалдаж авах ёстой гэж тохирсон юм. Гэтэл манай удирдлага болох С.Ж дарга евро-3 хөдөлгүүртэй автобус авахаар техникийн үзүүлэлт боловсруулах үүрэг өгсний дагуу техникийн тодорхойлолт боловсруулж, ажлын хэсгээр дэмжүүлсэн ...” хэмээн мэдүүлсэн нь шүүгдэгч С.Ж-ын гэмт санаа зорилгыг давхар нотолсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг баримтат мэдээллийг анхан шатны шүүх хуралдаанд прокурорын саналаар танилцуулж шинжлэн судалсан байх тул давж заалдах шатны шүүх гэмт санаа, зорилгыг тодорхойлох хэмжээнд шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль зөрчөөгүй гэж үзнэ. 

 

Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан Ш.Б, Д.Ц нарын тухайд хурал зохион байгуулах, тэмдэглэл хөтлөх, гарсан шийдвэрийг албажуулах, архивын нэгж үүсгэх зэрэг эрх, үүргээс хальж, шүүгдэгч Ш.Б нь ажлын хэсгийн 4 гишүүн олонх болж, 80 хувийн саналаар шийдвэр батлагдахад саналын эрхтэй оролцсон, шүүгдэгч Д.Ц нь нарийн бичгийн даргын хувьд автобусны техникийн үзүүлэлт гэрээний шаардлагыг хангахгүй болохыг мэдэж, энэ талаар ажлын хэсгийн гишүүн М.М-н албан мэдэгдлийн төслийг боловсруулж байсан атлаа С.Ж-ын хууль бус нөлөөнд автаж “Автобус хүлээн авах акт”-ыг боловсруулан ажлын хэсгийн гишүүдийг ятгаж, гарын үсэг зуруулсан зэргээр хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж дүгнэх үндэслэлтэй. 

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ бүлэгт заасан “нийтийн албанд ажиллах эрхийг хасах” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1-д заасан албан тушаалд сонгогдох, томилогдох, ажиллах эрхийг хасахыг ойлгоно” гэжээ.      

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгээр нийтийн албанд сонгогдох, томилогдох этгээдийг нэрлэн зааснаас үзвэл Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд нэмэгдэл ялыг “… нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг …” хасах,  22.1 дүгээр зүйлд “… нийтийн албанд ажиллах эрхийг …” хасах гэж тус тус хуульчилсан нь зарчмын хувьд онцлог ялгаагүй байх тул өмгөөлөгч Г.Намууны энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахыг хүссэн шүүгдэгч Ш.Б , түүний өмгөөлөгч Г.Намуун, шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч А.Ариунтуул, Б.Ц-Эрдэнэ, шүүгдэгч А.Ч, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Х.Базаррагчаа, Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв, шүүгдэгч С.Б гийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүгдэгч Д.Ц-ын өмгөөлөгч Л.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Б, Б.Д  нарын өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан гомдол болон шүүгдэгч С.Ж-ын өмгөөлөгч С.Соронзонболд, Н.Ууганцэцэг нарын “зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэрэг болгон өөрчлөх” талаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

 

Прокуророос шүүгдэгч Ж.С-ыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа “Т.О” ХХК-аас хүлээлгэж өгөхөд бэлэн болсон 20 автобус шаардлага хангахгүй гэдгийг мэдсээр байж Нийтийн тээврийн газрын дарга С.Ж-т “нийтийн тээврийн парк шинэчлэлийг олон нийтэд танилцуулах нээлтийн үйл ажиллагаа болно, 20 автобусыг байгаа чигээр нь хүлээж ав, дараагийн санхүүжилтийг зогсоож болохгүй” гэсэн хууль бус үүрэг, чиглэл өгсөн хэмээн буруутгаж, яллагдагчаар татсан байна.

 

Хэргээс үзэхэд зөвхөн шүүгдэгч С.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... хэрэв С сайд “автобусыг байгаа байдлаар нь хүлээж ав” гэж надад шахалт үзүүлээгүй бол тэр 20 автобусыг шаардлагад нийцүүлж л авах байсан. С сайдаас надад үүрэг өгсөн учраас би ажлын хэсгийн дарга Мөнхболдод үүрэг чиглэл өгсөн...” гэж нэг удаа мэдүүлснээс өөр нотлох баримтгүй, уг мэдүүлгээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үгүйсгэсэн, түүний удаа дараагийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй гэсэн хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд шүүгдэгчийн гэм буруу хангалттай тогтоогдсон гэж үзэх боломжгүй. Шүүгдэгч Ж.С Засгийн газрын гишүүний хувьд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нийслэлийн нийтийн тээврийг шинэчилж дуусгах албан үүргийн хүрээнд автобус хүлээж авах чиглэл өгсөн, эсхүл “Т.О” ХХК-ийн эрх ашгийг гүйцэлдүүлсний аль нь болохыг мөрдөн байцаалтаар эргэлзээгүй нотолж чадаагүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Энэ шийдвэрийн талаар прокурор, оролцогчоос гомдол, эсэргүүцэл гаргаагүй болохыг дурдаж байна.

 

Мөн шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Учир нь тэрээр Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/65 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэгт нэр нь ороогүй, энэ үед ямар нэгэн ажил, албан тушаал эрхэлж байгаагүй бөгөөд туршилтын хугацаанд ажиллаж байхдаа 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр автобусыг газар дээр нь үзэж шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд гишүүн Э.С-ийн оронд оролцож, актад гарын үсэг зурсан хэргийн үйл баримт тогтоогдсон. Прокуророос түүнийг яллахдаа Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “нийтийн албан тушаалтан” гэж … байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно” гэсний “эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээд” гэдэгт хамааруулж нийтийн албан тушаалтан хэмээн эсэргүүцэл бичжээ.  

 

Гэтэл тайлбарт дурдсан хороо, комиссын гишүүн нь тодорхой зорилго, үр дүнд хүрэхийн тулд эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр бүрэлдэхүүнд томилогдож, уг шийдвэр нь гишүүнд тодорхой эрх эдэлж, үүрэг, хариуцлага хүлээх үндэслэл болох бөгөөд “… эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээд…”-д ч нэгэн адил үйлчлэх стандарт шаардлага тул ажлын хэсэг байгуулах үед ажил хөдөлмөр эрхлээгүй байсан Б.А-г нийтийн албан тушаал эрхэлж байсан буюу захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүдтэй адилтган гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн прокуророос “Т.О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Э ын хамтран оролцсон хэлбэрийг тодорхойлохдоо гүйцэтгэгчийг сонгох ажлын хэсэгт техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан автобус нийлүүлэх агуулга бүхий 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 50 дугаар албан бичиг хүргүүлсэн үйлдлээр ялласан боловч давж заалдах шатны шүүх энэ цаг хугацаанд мэс заслын дараах химийн эмчилгээнд хамрагдан эмнэлэгт байсан шалтгаанаар компанийн ажилд оролцох, баримт бичиг боловсруулах, хянах боломжгүй буюу гэмт хэргийн субъектив талын шинж тогтоогдоогүй үндэслэлээр түүнд холбогдох хэргээс сонгон шалгаруулах ажлын хэсэгт нөлөөлж хатгагчаар хамтран оролцсон үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутган дүгнэх боломжгүй гэж үзэв.

 

Шүүх зургаан үйлдэл бүхий 24 хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан шаардлагын дагуу шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоог дүгнэж шийдвэрээ гаргасан бөгөөд олон үйлдэл, оролцогчтой хэргийн талаар гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс магадлан хянахдаа зөвхөн хэвээр, өөрчлөх, хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргах нь логикийн хувьд ч, хууль зүйн хувьд ч боломжгүй байхад прокуророос давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар эсэргүүцэл бичсэн нь ойлгомжгүй байна.

 

Харин шүүгдэгч Ч.М-ыг хашиж байсан албан тушаал болох Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн бүртгэл мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн гэсэн агуулгад ач холбогдол өгч захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээхгүй гэсэн анхан шатны шүүхийн хийсэн эрх зүйн дүгнэлт алдаатай байсныг давж заалдах шатны шүүх залруулалгүй хэвээр үлдээж, хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. 

 

Тэрээр Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/65 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүнээр томилогдож, автобус хүлээн авах ажилд оролцон актад гарын үсэг зурж, хамтын шийдвэрийг баталгаажуулсан хэргийн үйл баримтад тулгуурлан ажлын хэсгийн бусад гишүүдээс ялгаатай авч үзэх болсон хууль зүйн үндэслэлийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбар, хэргийн зүйлчлэлд тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоол, магадлалаас шүүгдэгч Ч.М т холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Гурав. “Т.О” ХХК-ийн ерөнхий захирал А.Г, гүйцэтгэх захирал Ж.Э, БНСУ-ын иргэн Л.Ж.С, К.К.Б нарын холбогдсон залилах гэмт хэргийн талаар:

 

“Т.О” ХХК нь нийтийн тээврийн парк шинэчлэл хийх төслийн гүйцэтгэгчээр сонгогдох зорилгоор БНСУ-ын “И.Т” компанитай 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр New BS106 загварын евро-2 дизель хөдөлгүүртэй 600 ширхэг автобусыг нэг бүрийг 96,900 ам.доллар, нийт 58,140,000 долларын, CS-County гэх дунд оврын дизель хөдөлгүүртэй 50 ширхэг автобусыг нэг бүрийг 63,000 ам.доллар, нийт 3,150,000 долларын өртгөөр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “И.Т” компани, Вьетнам Улсад үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын “Z m” корпорацтай автобус үйлдвэрлэх гэрээ байгуулсан,

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03/661 дугаар албан бичгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар “... Нийтийн тээврийн автобус худалдан авах арга хэмжээг зохион байгуулахдаа евро-5 стандартын шаардлага хангасан хөдөлгүүр бүхий автобусаар шинэчлэх, цахилгаан хөдөлгүүртэй автобус болон евро-5 хөдөлгүүртэй автобусны тооны харьцааг үндэслэлтэй тогтоох...” гэсэн албан шаардлагыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэнээр гэрээний талууд “евро-5 стандартын хөдөлгүүр бүхий 600 автобус худалдан авах”-аар 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Нийтийн тээврийн автобус /Улаанбаатар/ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт ННТГ23001-01 дугаартай гэрээ байгуулж, улсын төсвөөс нийт  134,561,367,100 төгрөгийн санхүүжилт “Т.О” ХХК-д олгогдсон,

“Т.О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж. нь 2023 оны 07 дугаар сарын 06-наас 09 дүгээр сарын 25-ны хооронд евро-2 дизель хөдөлгүүртэй 100 автобусыг Монгол Улсын хилээр оруулж ирсэн,

Автобус евро-5 стандартын хөдөлгүүртэй мэт харагдуулахын тулд “Z m” компанийн “Вьетнам Daewoo Bus” үйлдвэрт евро-5 стандартын хөдөлгүүрт зориулагдсан хорт утаан агууламжийг бууруулах зориулалттай “Ad blue” төхөөрөмжид ашигладаг банкийг захиалан суурилуулж, “евро-5” гэсэн бичиглэл бүхий наалтыг автобусанд наасан хэргийн үйл баримт тогтоогдсон гэж шүүх дүгнэжээ.

 

Прокуророос шүүгдэгч А.Г, Ж.Э, Л.Ж.С, К.К.Б нарыг залилах гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, хоорондын гэрээний дагуу үйлдвэрлэсэн евро-2 стандартын хөдөлгүүртэй автобусыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу евро-5 стандартын хөдөлгүүртэй мэтээр харагдуулахын тулд “Z m” компанийн “Вьетнам Daewoo Bus” үйлдвэрт евро-5 стандартын хөдөлгүүрт зориулагдсан хорт утаан агууламжийг бууруулах зориулалттай “Ad blue” төхөөрөмжид ашигладаг банкийг захиалан суурилуулж, “евро-5” гэсэн бичиглэл бүхий наалтыг автобусанд нааж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 88,458,960,700 төгрөгийн санхүүжилт авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгч Л.Ж.С, К.К.Б нар бусдыг залилах санаа зорилготой байсан нь эргэлзээгүй нотлогдоогүй, шүүгдэгч Ж.Э үйлдвэрлэгчээс нийлүүлж буй автобусыг хүлээн авч Монгол Улсын хилээр оруулж ирснээс бус залилах гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж дүгнэн тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.Г-т бусдын эд хөрөнгийг залилж авах санаа зорилго, хувьдаа ашиг хонжоо олох сэдэлт тогтоогдоогүй, харин шаардлага хангаагүй автобус нийлүүлэх зорилготой, өөрөөр хэлбэл гэрээний зөрчилгүй гэж харагдуулахын тулд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхдээ хэрэгжүүлсэн аргыг залилах гэмт хэргээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн агуулгаар дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргажээ.

 

Шүүх нотлох баримтын хууль ёсны байдлыг хянаж, шалгасны дараа тэдгээрийн харилцан хамаарал, уялдаа холбоог тогтоон, бүхэлд нь үнэлж, дүгнэх замаар хэргийн үйл баримтыг тогтоохоос бус нотлох баримт нэг бүрийн үнэлгээ хийж, болж өнгөрсөн үйл явдлыг батлах, үгүйсгэх дүгнэлт хийх боломжгүйг анхан шатны шүүх анхаарвал зохино.

 

Магадлалд “... Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэлт, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж чадаагүй, яллах болон цагаатгах нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн гүйцэд шалгаж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг цогц байдлаар үнэлэхийн оронд зөвхөн процессоор хянаж, яллагдагчаар татсан этгээдүүдийн заримыг цагаатгаж, заримыг гэм буруутайд тооцохдоо ямар нотлох баримтаар үйл баримт сэргээн тогтоогдсон, түүнд хэрхэн хууль зүйн дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй ...” гэж анхан шатны шүүхийн хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлт хийхдээ гаргасан алдааг зөв илрүүлсэн байна.

 

Харин давж заалдах шатны шүүх залилах гэмт хэргийн гол шинж болох хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах арга нь гэм буруугийн санаатай хэлбэрийн мэдэх, хүсэх шинжүүдийг нэгэн зэрэг хангасан нөхцөлд үйлдэгддэг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үйлдэх арга байх боломжтой гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Энэ хэргийн тухайд ажлын хэсгийн гишүүд албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгагдаж буй тул тэд шаардлага хангасан автобус хүлээн авсан мэтээр төөрөлдөж хууртсан байх боломжгүй бөгөөд ийм нөхцөл байдал хэргээс тогтоогдоогүй болно.

 

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал, зарим шүүгдэгч нарыг үндэслэлгүй цагаатгасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, тогтоол, магадлалаас шүүгдэгч А.Г, Ж.Э, К.К.Б, Л.Ж.С нарт холбогдох “залилах” гэмт хэрэгтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор иргэний нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль ёсны төлөөлөгч Б.Э-н гаргасан “...нийслэлийн өмчид шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон газрын эзэмших эрхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж өгнө үү” гэх гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Дөрөв. Шүүгдэгч А.Г болон “Э.Э.И.П” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б  нарын холбогдсон “хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийн талаар:

 

“Т.О” ХХК-ийн ерөнхий захирал А.Г, “Э.Э.И.П” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ц.Б нарыг бүлэглэн Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана”, 88.2 дахь хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах бөгөөд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус зөрчиж 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр “160 ширхэг бүрэн цахилгаан автобус, 41 ширхэг цэнэглэгч төхөөрөмжийг 201,510,000 юаниар худалдах-худалдан авах тухай” гэрээний холбогдох заалтыг ашиг хонжоо олох зорилгоор хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэлгүйгээр өөрчлөлт оруулж, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан мэтээр А.Г, Ц.Б  нар дахин гэрээ байгуулж, гүйцэтгэх удирдлагын эрх мэдлийг урвуулан ашигласны улмаас 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Э.Э.И.П” ХХК-аас “Т.О” ХХК-д 2,636,865,900 төгрөг шилжүүлж их хэмжээний хохирол учруулсан,

“Э.Э.И.П” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр гэрээний 4.7-д заасан “угаах үйлдвэр барьж өгнө” гэх заалтыг үндэслэн өөрийн хамаарал бүхий Г.Анхзаяагийн эзэмшдэг “Э.И.Ф” ХХК-тай хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ХХГ23/05/26-03 дугаартай “Автобусны угаалгын төхөөрөмж худалдах, худалдан авах” тухай 358,133,712 төгрөгийн гэрээ байгуулсны улмаас “Э.Э.И.П” ХХК-аас 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 96,000,000 төгрөгийг “Э.И.Ф” ХХК-д шилжүүлсэн гэх хэргүүдэд яллагдагчаар татагдсан. Өөрөөр хэлбэл дээрх хоёр удаагийн гэрээг байгуулахдаа их хэмжээний хэлцлийг хувьцаа эзэмшигчид мэдэгдээгүй нь хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын эрх мэдлийг урвуулан ашигласан гэмт хэрэг гэж прокурор үзжээ.

 

Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар “Э.Э.И.П” ХХК-ийн их хэмжээний хэлцлийг тодорхойлж чадаагүй, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр талууд тохиролцон нэмэлт өөрчлөлт оруулсан, энэхүү нэмэлт, өөрчлөлт нь цахилгаан автобусны засварын төв, угаалгын газар барьж өгөх агуулгатай байсан бөгөөд энэ талаар хувьцаа эзэмшигч, хохирогч гэх Б.Ц мэдэж байсан, “Т.О” ХХК-ийн автобусны төлбөрт шилжүүлсэн мөнгөний тодорхой хэсгийг хувьцааны ноогдол ашиг нэрээр хувааж авсан нөхцөл байдлаас дүгнэхэд компани их хэмжээний хэлцэл байгуулсан, энэ талаар хувьцаа эзэмшигчид мэдэгдээгүй гэх үйл баримт эргэлзээгүй бүрэн гүйцэд нотлогдоогүй байна.

 

Дээрх гэрээг байгуулахдаа хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж хөрөнгө завшсан гэм буруутай эсэх талаар шүүхээс дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж ирүүлсэн байх бөгөөд нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гараагүй гэж үзлээ.

 

Шүүх хэрэг хэлэлцэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн “Их хэмжээний хэлцлийг хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүргээ зөрчиж хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан” гэх хэргийн хүрээнд явуулж, А.Г, Ц.Б  нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцсэн байх тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр тогтоол, магадлалыг хүчингүй болгохыг хүссэн хохирогч Б.Ц, түүний өмгөөлөгч О.Даваажаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хохирогчоор тогтоогдсон Б.Ц, өмгөөлөгч О.Даваажаргал нарын гомдолд дурдсанчлан шүүгдэгч Ц.Б-гийн энэ хэргээс өөр гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах эрх нээлттэй бөгөөд ийнхүү гаргасан гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тогтоол, шийдвэр ямар нэгэн хориг саад болохгүй талаар шүүхээс тодорхой дүгнэжээ.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, шүүгдэгч Б.Т, Ш.Б , Б.М , О.С, О.Л , Б.Б, Ц.Х, О.Х, Б.Д, А.Ч , Д.Ц  нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн магадлалын холбогдох хэсэг,

шүүгдэгч Ч.М-т холбогдох Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг, шүүгдэгч А.Г, Ж.Э, К.К.Б, Л.Ж.С нарт холбогдох Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас тогтоов.   

 

Хэрэгт хэлэлцэгдээгүй, хуульд заасан шинэ нөхцөл байдалд хамаарах үндэслэл, баримт нотолгоо илэрвэл прокуророос шинэ нөхцөл байдал илэрснээр энэхүү тогтоолын Ж.С-т холбогдох хэсгийг дахин хянуулах эрхтэй. Түүнчлэн зарим гэрчүүдийн мэдүүлж буй “... дээрээс өгсөн чиглэл ...” гэх хэн нь тодорхойгүй нөхцөл байдлын талаар эзнийг олж тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1240 дүгээр магадлалын шүүгдэгч Б.Т, Ш.Б, Б.М, О.С, О.Л, Б.Б, Ц.Х, О.Х, Б.Д , А.Ч , Д.Ц  нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 895 дугаар шийтгэх тогтоолын тэдэнд холбогдох хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 895 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1240 дүгээр магадлалын шүүгдэгч А.Г, Ж.Э, шүүгдэгч К.К.Б, Л.Ж.С нарт холбогдох Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг,  шүүгдэгч Ч.М-т холбогдох Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3.Прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч О.Даваажаргал, шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Х.Базаррагчаа, Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв, шүүгдэгч С.Ж-ын өмгөөлөгч Н.Ууганцэцэг, С.Соронзонболд, шүүгдэгч Д.Ц-ын өмгөөлөгч Л.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Д, Б.Б нарын өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Г.Намуун, шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч А.Ариунтуул, Б.Цолмон-Эрдэнэ, шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч А.Ч, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүгдэгч С.Б гийн өмгөөлөгч А.Зоригтбаатар нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч А.Г-т урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Ж.Э, К.К.Б, Л.Ж.С, Ч.М нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ                                                 Ч.ХОСБАЯР

            ШҮҮГЧИД                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                  М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ