Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2016/00887

 

 

         2016 оны 10 сарын 06 өдөр

        Дугаар 183/ШШ2016/00887

Улаанбаатар хот

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Т-Д  холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 750.000 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгтзааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.550 төгрөг төлснийг дурдаж, түүний 50 хувь буюу 11.275 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь буюу 11.275 төгрөгийг хариуцагч Т-өөс тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж  ХХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

           

                                               

 

 

 

ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ