| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Сансармаа |
| Хэргийн индекс | 183/2016/01292/И |
| Дугаар | 890 |
| Огноо | 2015-10-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 890
2016 оны 10 сарын 07 өдөр
|
| Дугаар 183/ШШ2016/00890 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Номин юнайтед цогцолбор 7 давхарт байрлах “Номин Юнион” ХЗХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 28 дугаар байрны 30 тоотод оршин суух, Боржигон овогтой Чулуунжавын Мандхай /РД:ХЕ86112261/-д холбогдох
Зээлийн төлбөрт 783,719.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Ч.Мандхай шүүхэд гаргасан тайлбартаа:
“Ч.Мандхай миний бие 2014 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр авсан зээлийн үлдэгдэл 783,719.63 төгрөгийн зээлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нацагдорж шүүхэд гаргасан тайлбартаа:
“Номин Юнион” ХЗХ-н ы 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн зээлдэгч Ч.Мандхайд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь буюу 783,719.63 төгрөгийг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийг бидний зүгээс хүлээн авахад татгалзах зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Номин Юнион” ХЗХоршоо нь хариуцагч Ч.Мандхайгаас зээлийн төлбөрт 783,719.63 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Шүүх уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харъяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн иргэний хэрэг үүсгэсэн.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Ч.Мандхай нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 783,719.63 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Номин Юнион” ХЗХоршооны нэхэмжлэлтэй Ч.Мандхайд холбогдох зээлийн төлбөрт 783,719.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.Мандхай 783,719.63 төгрөгийг нэхэмжлэгч “Номин Юнион” ХЗХоршоонд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,359 төгрөгнөөс 11,679 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Улаанбаатар хотын банк дахь 2603030349 тоот данснаас, хариуцагч Ч.Мандхайд 11,679 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож, 11,679 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.САНСАРМАА