Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2016/00886

 

2016 оны 10 сарын 06 өдөр

 Дугаар 183/ШШ2016/00886

Улаанбаатар хот

 

                                      

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******-ид холбогдох

Тээврийн хөлсний төлбөр 71.400 ам доллар буюу 142.296.630 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч ийн 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1/125 тоот гэрээ болон 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2012/05 тоот гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   ХХК нь иргэн оос чингэлэг тээврийн хөлсийг нэхэмжилж байгаа.  Учир нь АНУ-ын “Балтик ауто шиппинг” ХХК-д иргэн ийн төлөх ёстой байсан тээврийн хөлсийг Балтик ауто шиппинг ХХК-тай шаардах эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр ХХК шилжүүлэн авсны дагуу манайх нэхэмжлэл гаргасан. Гэрээ байгуулахад ямар нэгэн байдлаар ийг хүчилсэн зүйл байхгүй. Төлбөр тооцоо барагдуулах гэрээг өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурж төлбөр төлөх график, хугацаагаа өөрөө тооцон гаргасан. Гэрээ хийхдээ ямар нэгэн хууль зөрчөөгүй. Далайн тээврийн түрээсийн контейнер саатсанаас болж хоногийн 100 долларын торгууль гарсаныг төлөөгүй. Уг 3 контейнер нь 2011 оны 12 дугаар сард ирчихээд буцаж сулраад далайн тээвэрт явах ёстой байсан контейнерыг 4 сар саатуулсаныг ХХК нь өөрсдөө эрсдэлээ хариуцан шийдвэрлэсэн. Балтик ауто шиппинг ХХК-д төлөх ёстой тээврийн хөлсийг манай компани нэхэмжилж байгаа. Чингэлэг тээврийн хөлс нийт 53.672 ам доллар байсанаас 6.100 ам даллорыг АНУ-д төлсөн гэж хүлээн зөвшөөрөхгүй байсан тул той төлбөр тооцоо барагдуулах гэрээ байгуулж, дээрхи төлбөрийг хасч тооцон 46.700 ам доллараар тооцож той гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 46.700 ам доллар, алданги 23.800 ам долларын хамт нийт 71.400 ам доллар буюу 142.296.630 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “” ХХК-ийг ажиллуулж байхдаа АНУ-д үйл ажиллагаа явуулж байсан учир намайг  АНУ-руу очиж болохгүй нөхцөл байдлыг маань ашиглан өөрсдийн дураар миний эрх ашигт нөлөөлөх зүйл хийсэн. Мөн ХХК миний өмнөөс 71.400 ам доллар буюу 142.296.630 төгрөгийг төлсөн гэх баримт үзүүлээгүй. Намайг 3 контейнерийн төлбөрөөс 2 контейнерийнх нь төлбөрийг хийсэн байхад Балтик ауто шиппинг ХХК дураараа компани хоорондох төлбөрт авсан байсан тул би дараагийн төлбөрөө ХХК-иар дамжуулж төлөх нь зүйтэй юм байна гэж бодож уг гэрээг хийсэн. Миний бие ХХК-иар төлбөрөө төлүүлсэн мөртлөө мөнгө өгөхгүй гэх зүйл байхгүй. Харин “” ХХК болон “Балтик ауто шиппинг”ХХК болох хуулийн этгээдүүдийн хоорондох харилцаа тул АНУ-ын хуулиар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. “Балтик ауто шиппинг” ХХК-руу 2012 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 12.200 ам долларыг шилжүүлсэн тухай асуудлыг АНУ-ын хуулиар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. ХХК-ийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ нь ХХК намайг уг 3 контейнерийг дур мэдэн өөрөө гаргаж авсан гэж байгаа. Гэтэл би “Балтик ауто шиппинг” ХХК-руу 2 контейнерийн төлбөр 12.200 ам долларыг явуулсан. Би Төлбөр тооцоо барагдуулах гэрээ байгуулсан гэдэт маргаагүй. Харин энэ асуудлыг АНУ-ын хуулиар шийдүүлэх хүсэлтэй байна. Би зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийг дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Балтик ауто шиппинг ХХК нарын хооронд 53.672  ам долларын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явагдсан байна. Уг контейнерийн ачааг зөвшөөрөлгүй авсан байсан тул ХХК нь ийн өмнөөс уг төлбөр тооцооог Балтик ауто шиппинг  ХХК-д төлсний дараа той ХХК Төлбөр тооцоо барагдуулах гэрээ байгуулж, төлбөр төлөх графикаа гаргаж өгсний дагуу талууд тохиролцсон байна. Иймд уг төлбөр тооцоо барагдуулах гэрээний дагуу ХХК нь 53.672 төгрөгийг нэхэмжилж байгаа. Шаардах эрх шилжүүлэх гэрээ болон төлбөр тооцоо барагдуулах гэрээ нь талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээ байгаа тул хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн дагуу шаардаж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч хариуцагчийн татгалзлыг дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК-иас гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч талын зүгээс шаардах эрх шилжүүлэх гэрээ, төлбөр барагдуулах гэрээг хүчинтөгөлдөр бус хэлцэл болсон гэдгийг тогтоож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 180, 190 дүгээр зүйлд заасны дагуу уг үйл явдал нь АНУ-ын нутаг дэвсгэрт болсон үйл явдал байна. Төлбөрийг хэн барагдуулах, контейнерийг хэн гаргаж өгсөн гэх асуудал нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр  болсон гэх үйл баримтаар нотлогдож байгаа. Иймд энэ иргэний хэрэгт иргэн нь хариуцагч бол биш. Болсон үйл явдал нь АНУ-д болсон байна. Балтик ауто шиппинг ХХК болон  ХХК болох АНУ-ын хуулийн этгээдүүдийн хоорондын үйл баримт байгаа. Балтик ауто шиппинг ХХК-ийн  захиралтай харьцаж 12.000 ам долларыг 2012 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлж,  компани нь хүлээж авсан боловч үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээр нийт үлдэгдэл чинь 53.672 ам доллар юм гэдгийг уг кампанийн захирал илэрхийлсэн албан захидлыг нотлох баримтаар гаргаж байгаа.  Гэтэл тэр албан бичигт хуулийн үйл ажиллагааг зөвхөн АНУ-д шийдвэрлэнэ шүү гэсэн байдаг. Иргэний хуулийн 540 дүгээр зүйлд дурьдсанаар АНУ-ын нутаг дэвсгэрт болсон үйл явдал нь тухайн улсын хуулиар шийдвэрлэгдэнэ гэх эрх үндэслэлтэй байна. Балтик ауто шиппинг  ХХК болон ХХК нарын хооронд хийгдсэн шаардах эрх шилжүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.3 дахь хэсэгт заасны дагуу ямар хэмжээнд байх гэдгийг тодорхойлсон байдаг. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ уг 3 контейнерийн төлбөрийг дурьдсан байгаа боловч төлбөр барагдуулах гэрээн дээр өөрсдийн дураар ийг аргагүй байдалд оруулж, 9 контейнерийг дурьдсан байна. Контейнер, ачаа тээвэрлэлт нь гэрээний эрх үүргийн хэмжээнд нотлогдохгүй байгаа. 53.672 ам долларын гэрээг Балтик ауто шиппинг ХХК шаардах эрхээ шилжүүлсэн юм бол яагаад тэр хэмжээнд нэхэмжлээгүй байгаа нь эргэлзээтэй байна. Үүргийн хэмжээг иргэний хуулийн 8 дугаар зүйлд тодорхойлсны дагуу тооцооллын аргаар тогтоох ёстой гэж үзэж байна. Гэтэл 3 контейнер, 9 контейнер гэх 2 өөр үүргийн асуудал байгаа. Мөн шаардах эрх шилжүүлэх гэрээний хэмжээнд асуудлыг ярих ёстой болохоос түүнээс давсан төлбөр барагдуулах гэрээнд дурьдсан асуудал яригдахгүй.  Монгол улсын иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрх шилжүүлэх тохиолдолд талууд үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байдаг. Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийнхээ дагуу шаардах эрх шилжүүлэхэд үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх албагүй гэх онцгой тохиолдол байгаа боловч үүргийн эрх зүйн үүднээс үзэх юм бол үүргийн хэмжээ түүний мөн чанарын үүднээс заавал мэдэгдэх үүрэгтэй. Төлбөр тооцоо барагдуулах гэрээний 3 дугаар зүйлд төлбөрийн зориулалт гэх хэсэгт, 3.1 дэх хэсэгт төлбөр хүлээн авч нь ХХК, төлбөр төлөгч нь АНУ-ын Балтик ауто шиппинг ХХК-д шилжүүлсэн ачаа тээвэрлэлтийн үлдэгдэл төлбөрийг төлбөр төлөгчөөс гаргуулж АНУ-ын Балтик ауто шиппинг ХХК-д шилжүүлэх зорилготой болно гэсэн байна. Уг гэрээний зорилгоос харахад шаардах гэрээнд заасан уг гэрээний зорилго биш байна. ХХК-ийн хийж байгаа зүйл нь оос төлбөрийг гаргуулж Балтик ауто шиппинг ХХК руу шилжүүлэх зорилготой байсан гэдгийг гэрээн дээрээ зааж өгсөн байна. Одоо нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа үндэслэл нь шаардах эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан гэж 3 контейнерийн хүрээнд бус 9 контейнерийн хүрээнд 53.600 ам долларыг оор төлүүлж авч Балтик ауто шиппинг ХХК-д шилжүүлэх асуудлыг зохиуцуулсан байна. Уг хоёр хэлцэл хууль зүйн шаардлага хангахгүй Монгол улсын Иргэний хуульд заасан үүрэг зорилгыг үгүйсгэж байгаа хэлцэл тул уг хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь хэсэгт заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХнь:

           

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч ид холбогдуулан тээврийн хөлсний төлбөр 71.400 ам доллар буюу 142.296.630 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч   2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1/125 тоот гэрээ болон 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2012/05 тоот гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн хувьд:

Нэхэмжлэгч ХХК хариуцагч ид холбогдуулан тээврийн хөлсний төлбөр 71.400 ам доллар буюу 142.296.630 төгрөг гаргуулахыг шаарджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгийн үед нэхэмжлэгч нь “Балтик ауто шиппинг” ХХК  хариуцагч оос 53.672 ам долларыг тээврийн зардалд авах ёстойгоос   ХХК Балтик ауто шиппинг” ХХК-аас шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу шаардсаныг хариуцагч нь 6.100 ам долларыг төлсөн гэсний дагуу дээрхи мөнгийг хасч тооцон 47.600 ам долларыг хариуцагч графикийн дагуу төлнө гэж хүлээн зөвшөөрсөний дагуу төлбөр тооцоо барагдуулах гэрээ байгуулсан боловч хариуцагч төлбөрийг төлөөгүй тул гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр 47.600 ам.доллар, алданги 23.800 ам долларыг нэмж тооцож, нийт 71.400 ам доллар буюу 142.296.630 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

 

Хариуцагч хэлэхдээ ”... нэхэмжлэгч талын ажилтан гэх Батцэнгэл чингэлэгийг дур мэдэн хүмүүсд өгсөнөөс болж, мөн 2012 оны 1 дүгээр сарын 06-нд 12.000 ам долларыг  3-н чингэлэгийнхээ төлбөрт Балтик ауто шиппинг” ХХК-нд төлсөнөөр төлбөрийг бүрэн барагдуулсан. Энэ тээврийн асуудлыг АНУ-ын шүүхээр шийдвэрлүүлэх ёстой тул зөвшөөрөхгүй.” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2012оны 6 дугаар сарын 27-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр АНУ-ын“Балтик Ауто Шиппинг” компани оос 53.672 ам долларыг шаардан авах гэрээг бичгээр байгуулан дээрхи гэрээг үндэслэн хариуцагчийн хүсэлтээр 2012 оны 8 дугаарсарын 24-ний өдөр хариуцагчтай Төлбөр тооцоо барагдуулах гэрээг байгуулсан боловч дээрхи гэрээний үүрэг биелэгдээгүй гэсэн нь хэрэгт авагдсан Шаардах эрх шилжүүлэх гэрээ 1/125 /хх5-9/, Төлбөр тооцоо барагдуулах гэрээ /хх10-14/, Сүхбаатар дүүргийн прокурорын тогтоол /хх15/, хариуцагчийн тайлбар /хх32/, сөрөг нэхэмжлэл /хх62/, хариуцагч “Балтик ауто шиппинг” ХХК-тай харилцаж байсан гэх и-мэйл /хх145, /, “Балтик ауто шиппинг” ХХК-ийн нэхэмжлэл /хх245-250, 2хх1-8/, /, “Балтик ауто шиппинг” ХХК-аас шүүхэд ирүүлсэн албан бичиг /2хх9/, хариуцагч “Балтик ауто шиппинг” ХХК-ийн хооронд харилцаж байсан гэх цахим захиа /2хх10-15/,Худалдаа хөгжлийн банкны гадаад шилжүүлгийн даалгавар /хх9/ болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч болох  ХХК нь АНУ-ын “Балтик ауто шиппинг” ХХК-аас шаардах эрх шилжүүлэн авсан талаар үүрэг гүйцэтгэгч болох ид мэдэгдсэний дагуу хариуцагч өмнөх үүрэг гүйцэтгүүлэгчид 6.100 ам долларыг төлсөн гэж хэлсэнийг үндэслэн хасч тооцож, хариуцагч нь 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 20.000 ам долларыг, мөн оны 10 дугаар сарын 17-ны өдөр 27.600 ам долларыг тус тус төлөхөөр харилцан тохиролцож, үлдсэн 47.672 ам долларыг хариуцагч төлнө гэж талууд 2012 оны8 дугаар сарын 24-ний 2012/105 дугаартай Төлбөр тооцоо барагдуулах гэрээ хийсэн гэдэг нь 2012 оны 8 дугаар сарын 24-ний 2012/105 дугаартай Төлбөр тооцоо барагдуулах гэрээ /хх10-14/, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар /хх32/, шүүх хуралдаанд хариуцагчийн “.....нэхэмжлэгч шаардах эрх шилжүүлж авсан гэдгийг Төлбөр тооцоо барагдуулах гэрээ байгуулсан тэр өдөр мэдсэн. Харин шаардах эрх шилжүүлэх гэрээ хийх үед нь би мэдээгүй.” гэх тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл /хх62/, талуудын тайлбар болон бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ.”, 123.2 дахь хэсэгт “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид шаардах эрх шилжүүлсэн гэдгийг хариуцагч мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зохигчдын хооронд 2012 оны 8 дугаар сарын 24-ний 2012/105 дугаартай Төлбөр тооцоо барагдуулах гэрээ Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан Тооцоо нийлэх гэрээ бичгээр байгуулагдсан, талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч Төлбөр тооцоо барагдуулах гэрээ байгуулсан гэдэгт маргаагүй боловч анх АНУ-д “Балтик ауто шиппинг” ХХК-тай “Ю мон инк” /U mon ink / нэртэй компани нарын хооронд байгуулсан гэрээний асуудал тул хуулийн дагуу АНУ-ын хуулиар шийдвэрлэх ёстой болон төлбөрийг барагдуулсан гэж татгалзаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;”, 38 дугаар зүйлийн 38дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу хариуцагч өөрийн татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу Иргэний хуулийн 550 дугаар зүйлийн 550.1 дэх хэсэгт “ Шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шаардах эрх шилжих нь хуучин үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нарын тухайн гэрээг байгуулахдаа баримталсан улсын хуулиар тодорхойлогдоно.”, 550.2 “Үүрэг гүйцэтгэгчийн хуучин болон шинэ үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх эрх, үүрэг нь шаардах эрх шилжүүлэхэд баримталсан улсын хуулиар тодорхойлогдоно.”, Төлбөр тооцоо барагдуулах гэрээний 8 дугаар зүйлд тус тус заасны дагуу нэхэмжлэгч шаардаж байгаа нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн татгалзал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Зохигчдын хооронд байгуулсан Төлбөр тооцоо барагдуулах гэрээний 1.1, 4.1.1, 6.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу үндсэн төлбөр 47.600 ам доллар болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасны дагуу анзын хэмжээ 50 хувиас хэтэрч болохгүй хуулийн шаардлагад нийцүүлэн алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож 23.800 ам доллар нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэл гаргах үеийн долларын ханшыг Монгол банкны ханшын лавлагаа / хх19/-аар 1992,95 төгрөгөөр тооцож, нийт 142.296.630 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлтэй байна. 

Шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1/125 тоот Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ болон 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2012/05 тоот Төлбөр тооцоо барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1/125 тоот Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийг зөрчиж байгуулсан болон  2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2012/05 тоот Төлбөр тооцоо барагдуулах гэрээ илтэд хууль зөрчсөн зөрүүтэй гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал дээрхи 2 гэрээг хуулинд заасны дагуу талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлж байгуулсан, хүчин төгөлдөр, хуулиар тогтоосон ямар нэгэн хэлбэрийг зөрчөөгүй хүчин төгөлдөр гэрээ гэж татгалзжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;” гэж заасны дагуу 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1/125 тоот “Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ” Иргэний хуулийн 123, 550 дугаар зүйлд заасны дагуу, 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2012/05 тоот “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ” Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасны дагуу тус тус байгуулагдсан гэдэг нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт заасан  бичгээр хийх хуулийн шаардлагыг биелүүлж, бичгээр хийх шаардлагыг хангасан байна гэж шүүх үзлээ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гүйцэтгээгүй үүрэг болох 47.600 ам доллар, алданги  23.800 ам доллар, нийт 71.400 ам доллар буюу 142.296.630 төгрөгийг хариуцагч оос гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн гаргасан 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1/125 тоот “Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ”, 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн байгуулсан гэх 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2012/05 тоот Төлбөр тооцоо барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 869.435 төгрөг, хариуцагчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 869.435 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч оос 142.296.630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.

 

            2.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн гаргасан 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1/125 тоот “Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ”, 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн байгуулсан гэх 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2012/05 тоот “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-г  тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.           

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 869.435 төгрөг, хариуцагчийн улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 869.435 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                                                                                                                      

 

 

 


                                        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АРИУНХИШИГ