Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 08

 

*******гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1.Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 516 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, *******гийн нэхэмжлэлтэй *******т хариуцагдах гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр  буцаасугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******оос  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

   3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ                          Ц.ОТГОНЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД                           П.ДОЛГОРМАА

                                            Т.БЯМБАЖАВ