| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0260/Э |
| Дугаар | 1301 |
| Огноо | 2019-12-09 |
| Зүйл хэсэг | 11.1, 12.1.1., 10.1.2, |
| Улсын яллагч | Б.Чинбилиг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 1301
2019 12 09 2019/ШЦТ/1301
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.АлтанТ даргалж, шүүгч Б.Дашдондов, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Д.Баянжаргал,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр хөтлөн,
улсын яллагч Б.Чинбилиг,
хохирогч Э.О, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0611/,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Энхболд /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2668/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б овогт Бын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалт, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,
-Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0000 01505 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Бын Б, 1987 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ хувиараа барилга дээр ажиллаж байсан гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн Э.Оийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон,
-2018 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн Э.Оийн биеийг олон удаа хутгаар гэмтээж, онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдах зорилгоор хүнийг алахыг завдсан,
-2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны ... дугаар гудамжинд иргэн П.Тгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон,
-2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ... дугаар гудамжинд иргэн П.Тг газар унаган, өшиглөж, архины шилээр толгойн тус газарт нь цохиж, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, түүнчлэн тухайн цаг хугацаанд иргэн П.Тгийн эд хөрөнгө болох “Самсунг галакси нөүт 2” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэж авахаар довтолж, дээрэмдсэн тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг.Шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Би ажлаа тараад ““...”” бааранд ороод Улаанаа гэдэг найзын хамт сууж байхад О орж ирсэн. О миний хажууд суугаад миний гуя, нурууг илээд байхаар нь би баарнаас гараад явсан. Гадаа гараад Улаанаатай тамхи татаад зогсож байтал О гарч ирээд замын цаанаас такси барих гээд зогсож байсан. О Улаанаад хандан “манайх руу явъя” гэж дуудаад, бид гурав хамт Оийн гэр рүү явсан. Оийнд очиж “Модун” нэртэй архи уучихаад гараад явах гэсэн чинь Улаанаа, О хоёр тэврэлдээд сууж байсан. О хүйтэн байна гээд орондоо хэвтэхээр нь хажуугаар нь ороод хэвтсэн. О “Улаанааг хүргэж өгчихөөд ир” гэж хэлсэн. Би Улаанааг хүргэж өгчихөөд Оийнд буцаж ирсэн. Хоёулаа ярилцаж сууж байгаад тохиролцоод бэлгийн харьцаанд орсон. Би Оийг хүчиндээгүй. Босоод хувцсаа өмсөөд байж байтал О намайг түлхээд миний хамрыг халцалсан. Би уурандаа матрасны хажууд байсан хутгыг аваад Оийг айлгаж сүрдүүлэх зорилгоор хоолойнд нь тулгахад “та намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Сарны гэрэлд хүзүүг нь харахад цус их гараагүй байсан. Отэй юм яриад сууж байсан чинь цус гараад байхаар нь би нойлын цаас авч өгөөд, явлаа гээд гэрээс нь гарсан.
Хохирогч Тгийн хувьд би “Харз” гэх бааранд сууж байтал Т хүмүүст пиво авч өгөөд яваад байсан, надад бас пиво авч өгсөн. Баарнаас гараад такси бариад суутал Т араас орж ирээд суучихсан. Тг хүчиндсэн гэх хэргийг зөвшөөрөхгүй. Гар утсыг нь бол авсан. Би цааш нь ярьж чадахгүй нь гэв.
Хохирогч Э.О мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би гэртээ ганцаараа байсан. Баянхошуунд байдаг “...” баарны хамгаалагч нь манай ахын найз учраас түүнийг манайд хамт хоноё гэж хэлэх гээд тус бааранд очсон. Тэр бааранд суугаад ахынхаа найзыг хүлээх зуур нэг шил пиво уугаад сууж байтал Б, Улаанаа нар бааранд орж ирсэн. Улаанааг би таньдаг байсан. Улаанаа надад хамт гарч ууя гэсэн. Тэгэхээр нь би архи уухгүй, хэрвээ уух гэж байгаа бол манай гэрт очиж ууя, манай гэрт хүн байхгүй, та хоёр ууж дуусаад явчих гэсэн. Тэгээд бид гурав баарнаас гараад такси бариад явах замдаа дэлгүүр ороод “Модун” нэртэй архи, өөр бусад зүйл аваад манай гэрт 23.00 цагийн үед очсон. Надад архи хийж өгөхөд нь амсаад өгсөн. Архиа ууж дуусаад Улаанаа буйдан дээр унтсан байсан. Би орон дээр хэвтэж байхад Б.Б намайг оролдох гээд байхаар нь би түүнийг түлхэж унагаасан. Тэгээд Улаанааг сэрээгээд та хоёр одоо яв, Б.Б намайг оролдох гээд байна гэж хэлээд тэр хоёрыг явуулж, хаалгаа түгжсэн. Удалгүй 30-40 минутын дараа хаалга тогшсон. Хэн бэ гэж асуутал Б байна гэхээр нь хаалгаа онгойлгосон. Хаалга онгойлгож өгөхөд Б орж ирээд захирангуйгаар “чи хувцсаа тайл” гэж хэлээд миний үснээс зулгаагаад байхаар нь би юу ч хэлж чадахгүй хувцсаа тайлсан. Тэгээд Б намайг хүчиндсэн. Хүчиндсэнийхээ дараа гал тогооны өрөөний ширээн дээрээс хутга аваад намайг хутгалсан. Бийн ар гэрээс 1.200.000 төгрөг хүлээн авсан. Өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг нэхэмжилнэ. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэв.
Хоёр. Эрүүгийн 1808 0000 01505 дугаартай хэргээс талуудын судалсан баримтууд болон хэрэгт цугларсан бусад баримтууд: Үүнд:
Хохирогч Э.Оийг хүчиндсэн, онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдах зорилгоор хүнийг алахыг завдсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд.
1. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ... тоотод буюу хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 8-13 дугаар тал), үзлэгээр хутга нэг ширхэг, 4 ширхэг нойлын цаас, цус мэт зүйлээр бохирлогдсон юүдэнтэй эмэгтэй хүний цамц, куртик, цагаан эрээн өнгийн даавуутай хөнжил, цус мэт зүйлээр бохирлогдсон цаас, дотоож, оймс гэх зэрэг эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар тал),
2. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар тал),
-хутганд үзлэг хийсэн тэмдэглэлд “ажлын хэсэг нь 15 см урттай, бариул хэсэг 12.4 см урттай хар өнгийн иштэй...” тухай тэмдэглэл, гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 34-35 дугаар тал),
3. Хохирогч Э.Оийн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлсэн 16360 дугаартай өвчний түүх (1 дүгээр хавтаст хэргийн 104-125 дугаар тал),
4.Хохирогч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд:
2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:
“...2018 оны 11 дүгээр сарын 27-нд 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд сууж байтал гаднаас зүс таних Улаанаа гэх залуу танихгүй залуутай хамт орж ирсэн. Улаанаа над дээр ирээд “хамт гарч архи ууя” гээд байсан. 23 цагийн үед Улаанаа болон хамт ирсэн залуутай нь “...” баарнаас гараад хажуу талд нь байрлах хүнсний дэлгүүр орж “Модун” нэртэй 0.5 литрийн архи, ундаатай авсан. Дэлгүүрээс гараад такси бариад гэр лүүгээ явах гэтэл Улаанаа нөгөө залуутай хамт таксинд орж ирээд суусан. Бид гурав манай гэрт очоод Улаанаа тэр хоёр авсан архиа хувааж уусан. Надад хийж өгөхөөр нь амсаад өгсөн. Тэр хоёр архиа ууж дуусаад унтахаар болсон. Би пийшингийн хажууд байрлах матрас дээр хэвтсэн. Улаанаа буйдан дээр хэвтсэн. Улаанаатай хамт явж байсан залуу миний хажуугаар орж ирээд хэвтсэн, хэсэг байж байснаа намайг оролдох гээд байхаар нь би түлхээд унагаасан. Тэр залуу Улаанааг сэрээгээд “явъя” гээд гарсан. Би хаалгаа түгжээд унтаж байтал хаалга нүдэх шиг болсон. Хаалгаа тайлтал Улаанаатай хамт явж байсан залуу манай гэрт орж ирээд “намайг хувцсаа тайл, би одоо чамайг хүчиндэнэ” гэж хэлээд үснээс зулгааж, бүх хувцсыг тайлуулж нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орсоны дараа намайг суулгаж байгаад “би чамайг ална” гээд миний цээж рүү 6 удаа хөлөөрөө өшиглөөд, гал тогоонд байсан хутга авч ирээд миний гэдэс, хоолой хэсгийг хутгалсан. Тэр залуу “чиний үхэхийг харна” гэж хэлээд хэсэг сууж байснаа, “түргэн дуудчихсан гэрээсээ битгий гараарай” гэж хэлээд гараад явсан. Би дээгүүрээ куртик, доогуураа гутлаа өмсөөд түргэн дуудах санаатай Уулын 3-15 тоотод явж очиход хашааны хаалга нь цоожтой байхаар нь хашааг нь давж хаалгыг онгойлгож ороод цонхыг нь нүдсэн. Дотроос нь Цээгий эгч гарч ирээд түргэн, цагдаа дуудсан. Тэр өдөр “...” бааранд ...Цогоо ахын ажлыг тарахыг хүлээгээд байж байсан. Улаанааг зүс таних төдий, Улаанаатай тэр өдөр бааранд анх танилцсан, өмнө нь 2-3 удаа харж байсан. Улаанаатай хамт явж байсан залуу өөрийгөө Гантөмөр гэж танилцуулсан. “...” бааранд байхдаа нэг ширхэг пиво уусан. Улаанаатай хамт явж байсан залуу манайд гаднаас орж ирээд “хувцсаа тайл” гээд, үснээс зулгааж байгаад бэлгийн харьцаанд орсон. Би тухайн үед эсэргүүцэл үзүүлэх гэсэн боловч дийлээгүй. Бэлгийн харьцаанд орчихоод миний цээж рүү 6 удаа өшиглөж, хутгаар хутгалсан. Миний хоолойг 2 удаа хутгаар зүссэн, бас миний биед олон шарх байгаа. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19-22 дугаар тал),
-2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:
“...Манай гэрт 2 ширхэг хутга байдаг. Нэг нь хар иштэй жижиг хутга, нөгөөх нь ногоон иштэй том заазуур байдаг. Тухайн хэрэг гардаг өдөр заазуур гал тогооны өрөөнд байдаг тавилгын шургуулганд байсан. Харин хар иштэй хутга нь пийшийнгийн хажууд байсан. ...Би хар өнгийн иштэй хутгыг харвал танина. Б миний цээжин хэсэгт өшиглөөд байсан. Тэгэхдээ гуталтай байсан. ...Бэлгийн харьцаанд орж дууссаныхаа дараа намайг өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 36-37 дугаар тал),
-2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:
“...Улаанаатай цуг явж байсан залуу Улаанааг “явъя” гэж хэлээд гараад явсан. Тэгээд би хаалгаа түгжсэн. Тухайн үед Улаанаа буцаж ирээд хаалга тогшоод юу болсон талаар асуусан. Би тэгэхээр нь “наад залуу чинь намайг оролдох гээд байна, наад залуугаа аваад яв” гэж хэлсэн. ...Сүүлд намайг ганцаараа байхад орж ирээд “чамайг алчихъя, чамайг алчихсан байхад хэн ч мэдэхгүй” гэж ярьж байсан. Би их гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),
5. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...хохирогч Э.Оээс:
Асуулт: “танай гэрт байсан хутгыг харвал таних уу” гэхэд
Хариулт: Манай гэрт хоёр хутга байдаг. Нэг нь жижиг хар иштэй хутга, нөгөөх нь том заазуур байдаг.
Асуулт: Та 1-4 гэж дугаарласан 4 хутгыг харлаа, заана уу гэхэд:
Хариулт: 4 хутгыг харлаа, 2 дугаарт байгаа хар өнгийн хутга нь манай гэрт байсан хутга мөн байна. Байнга хэрэглэдэг болохоор хараад шууд таньж байна. Бас хутганы ишэн дээр 3 жижиг нүх байдаг, тэрний дээд талынх нь нэг нүх нь онгорхой байсан. ...” гэсэн тэмдэглэл бүхий хэсэг, гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),
6. Гэрч Б.Цэенгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн:
“...2018 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 02 цаг өнгөрч байхад ...манай байшингийн цонхыг нүдсэн. Би харсан чинь хажуу айлын эмэгтэй “Эгчээ би хутгалуулчихлаа, түргэн тусламж дуудаад өгөөч” гэсэн. Би гэрээсээ гараад өөрийн 90187920 дугаараас түргэн тусламж дуудсан. Манай хажуу айлын хутгалуулсан гэх охины нэр О, О нь доогуураа гуталтай, өмд өмсөөгүй, хоолой хэсэгтээ нимгэн сальфетак наасан, дээгүүрээ хүрэн өнгийн куртик өмссөн, ...хоолой хэсгээрээ сальфетикаар дараад байсан. ...О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар тал),
7. Гэрч Н.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн:
“...2018 оны 11 дүгээр сарын 28-ны ...өглөө 08 цагийн үед дунд эгч Болормаа “дүү О чинь хүнд хутгалуулчихсан байна, “Цэргийн төв” эмнэлэгт яаралтай хагалгаанд орж байна” гэсэн. Цэргийн төв эмнэлэг дээр очиж, биеийн байдлыг нь асуухад эмч Энхбаяр хэлэхдээ “О хүзүүндээ 2 шархтай, 1 шарх нь мөгөөрсөн хоолойг нь гэмтээсэн, цоорсон, цээжиндээ 2 шархтай, нэг нь уушиг руу 2 см орсон, хэвлийдээ бас шархтай, нэвтэрсэн, ходоодыг хөндлөн цоолсон, элэг нь гэмтсэн гэж хэлсэн. Нийт 9 шархтай, үүнээс 5 шарх нь ноцтой. ...Биед нь 8 гуурс тавьсан, амь насанд нь аюултай шүү, зүрх нь шархнуудаа даахгүй зогсчихож магадгүй” гэсэн. ...О бас сэтгэцийн өөрчлөлттэй болоод хэдэн сарын өмнө “Шар хад”-ны эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гарч ирсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар тал),
8. Гэрч Б.Цэрэнчимэд/Улаанаа хочтой/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн:
“...Би 2018 оны 11 дүгээр сарын 27-нд 21 цаг өнгөрч байхад “Жанцан”-ийн урд байрлах гутал засвар дээр гутал уллаад сууж байхад хуучин таних Б манай ажил дээр ирсэн. Тэгээд “найз нь цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр байцаагдаж байгаа, удахгүй таслагдаж шоронд явах гээд байна, найз нь сэтгэлээр унаад явж байна, ганц юм уух уу” гэхээр нь “тэгье, тэгье” гээд сэтгэлийг нь засах санаатай “...” бааранд 22 цагт санагдаж байна, орсон. Б хоёр шил боргио уусан, би 2 шил лимонтой “Сэнгүр” нэртэй пиво авч уусан. О бид хоёр дээр ирээд “ганц пиво аваад өгчих” гэхээр нь би “очоод авчих" гээд хэлсэн. Тэгсэн пивоо аваад өөрийнхөө ширээн дээр суусан. Б бид хоёр пиво ууж дуусаад “...” баарнаас гараад зогсож байтал хуурай ах Хүүхэнбаатартай таараад юм яриад байж байтал Б надад ”хоёулаа ганц архи аваад танай гутал засвар руу чинь орж ууя” гэсэн. Би “тэгье” гээд “Оюу Хужирт” хүнсний дэлгүүр орж нэг шил “Модун” шимийн архи, ундаа нэгийг аваад байж байтал О дэлгүүр лүү орж ирсэн. “Наад ганц шил архийг чинь манайд очиж ууя, би гэртээ ганцаараа байгаа” гэсэн. О “надад 1500 төгрөг өгчих” гэхээр нь би “мөнгө байхгүй” гээд дэлгүүрээс гарсан. Гутал засвар руу Б бид хоёр алхаад явж байхад замын зүүн талд О “Тоуоtа ist” загварын машин зогсоочихсон суух гээд байж байсан. Б намайг “наад Оээ дуудчих” гэхээр нь би “чадахгүй дуртай юм бол чи дууд” гэсэн. Б машин дээр нь очоод намайг дуудаад “суучих, суучих” гээд байхаар нь суусан. Бид гурав Оийнд ирсэн. “Модун” нэртэй архи хувааж уусан. О “даараад байна” гээд орондоо хэвтсэн. Би даараад байхаар нь Оээс “хажуугаар чинь ороод хэвтчих үү” гэсэн чинь “тэг тэг” гэхээр нь хажуугаар нь хэвтсэн. Тэгээд хэвтэж байтал Б “миний хажуугаар орж ирээд намайг чимхээд бос бос” гээд байхаар нь би эргэж хараад унтсан. Тэгсэн намайг түлхээд унагаачихаар нь би өрөөний баруун талд байрлуулсан буйдан дээр унтсан. Нэг мэдсэн О намайг татаад сэрээсэн. “Юу болсон бэ” гэхэд “та хоёр манайхаас яв” гэсэн. Бөөс “юу болсон юм бэ” гэсэн чинь “гаръя гаръя” гээд байхаар нь гэрээс нь гарсан. О хаалгаа түгжсэн. Бийг хашааны хаалган дээр үлдээгээд буцаж Оийн цонхыг цохиод “юу болсон юм бэ” гэсэн чинь “наад Б чинь …хэнд ч мэдэгдэхгүйгээр хоолойг чинь хэрчинэ шүү” гээд байсан гэж хэлсэн. ...Б намайг гэрийн үүдэнд хүргэж өгөөд явсан. ...Намайг унтаж байх хойгуур Б Оийг оролдоод тэрнээс болж О уурласан юм шиг байна лээ. ..Б “би Оийн мээмнээс нь барьсан чинь уурлаад байсан” гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар тал),
9. Гэрч Ц.Цэрэнчунт /Цэргийн төв” эмнэлгийн эмч/-ын мөрдөн шалгах ажиллагаанд
2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:
“...О гэдэг хүн миний хяналтанд эмчлүүлж байгаад 12 дугаар сарын 10-ны өдөр эмнэлгээс гарсан. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө үүрийн 04 цагт бусдад хутгалуулсан байдалтай 103-аар хүргэгдэж ирсэн. Ирэх үедээ биеийн байдал муу, архи уусан, орчны харьцаа суларсан, асуусан асуултад толгой дохиж хариулахаар байдалтай, олон тооны шархтай ирсэн. 04 цаг 20 минутад амь насны даалтаар яаралтай хагалгаанд орсон. Хүргэгдэж ирэх үедээ хоолойдоо хутганы шархтай, цээжиндээ хутганы 2 шархтай, хэвлийдээ хутганы 2 шархтай, баруун бугалгандаа хутгаар нэвт хатгагдсан байдалтай ирсэн. Хагалгааны явцад цагаан мөгөөрсөн хоолой хатгагдаж гэмтсэн байсныг оёдол тавьж сэргээсэн. Цээжний зүүн хөндийд хийтэй, өрцөн дор хийтэй байсныг суганы дунд шугамаар 6, 7 дугаар хавирганы завсарт арьсанд нь 0,7 см зүслэг хийж цээжний хөндийд гуурс байршуулсан. Элэг болон ходоодны хойд хана хатгагдсан байсныг оёдол тавьсан. Ирсэн өдрөө яаралтайгаар нэг удаа хагалгаанд орсон. Хагалгаа хийлгэсний дараагаар Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж, 2 хоногийн дараа гэмтлийн тасагт шилжин эмчлүүлсэн. Хагалгааг яаралтай журмаар хийсэн, хэрэв удсан бол амь насанд нь аюултай байдалд байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35-37 дугаар тал),
-2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дахин өгсөн:
“...Хүний биед хатгагдсан шарх авсан тохиолдолд хий хуралт үүсэх боломжтой. Э.Оийн цээжний хөндийд үүссэн хий хуралт нь цээжний 6, 7-р хавирганы түвшинд хутгалуулсан шархтай байсан. Түүнээс үүдэж хий хуралт үүссэн. Хүнд цохиж зодуулснаас болж хий хуралт үүсэх боломжгүй. Олон удаа өшиглүүлсэн тохиолдолд хүний биед зөөлөн эдийн няцрал үүсэн шингэн хурах зэрэг гэмтлүүд ихэвчлэн тохиолдоно. Мөн ясны хугарлууд үүсэх боломжтой. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 31-32 дугаар тал),
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14230 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Хүзүүний урд хэсгийг нилэнхүйд нь хамарсан хүрэн улаан өнгийн зулгаралттай, зулгаралтын голд 4 см шарханд 4 ширхэг, 2.8 см шарханд 2 ширхэг мэс заслын оёдолтой. Хэвлийн баруун хажууд 2.5 см шарханд 2 ширхэг, 1 см шарханд 1 ширхэг мэс заслын оёдолтой. Цээжний зүүн хажууд доод хэсэгт 3 см шарханд 2 ширхэг мэс заслын оёдолтой. Хэвлийн голын шугамаар мэс заслын шархтай, баруун зүүн доод талд гуурс байрлуулсан байдалтай. Зүүн доод зовхинд 5.5смх2см хэмжээтэй шар ногоон өнгийн цус хуралттай. Зүүн сарвууны алганд 8х7см талбайд олон тооны 0.2см зах ирмэг тэгш хатгагдсан ором бүхий зулгаралт, цус хуралттай.
Тусгайлсан үзлэгт: Охин хальс цагираг хэлбэртэй, суурь нам, махархаг, сунамтгай, 7 цагийн түвшинд хуучин урагдалтай. Үтрээнээс гарсан зүйлгүй.
“...Гэмтлийн эмчийн үзлэгт: Биеийн ерөнхий байдал хүндэвтэр.
...Хэсэг газрын үзлэг: Хэвлийн баруун дунд хэсэгт хатгагдсан шархтай, баруун бугалганы ар хэсэгт 2 хатгагдсан шархтай, цээжний урд суганы дунд шугамаар хатгагдсан шархтай. Хоолойд 2 газар гүн хатгагдсан, зүсэгдсэн шархтай. Онош: цээжний хөндийд нэвтэрсэн олон тооны шарх, цээжний хөндийд хий хуралт. Элэгний 4-р сегмент, ходоодыг гэмтээсэн хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, гялтангийн цус хуралт. Мөгөөрсөн хоолойг гэмтээсэн хүзүүний гүн шарх, арьсан доорх хий хуралт. ...Гэмтлийн шок.
Мэс заслын тэмдэглэлд: Хүзүүний өмнөд хэсгийн шархыг томруулж шалгахад цагаан мөгөөрсөн хоолой хатгагдаж гэмтсэн байсныг оёдол тавьсан. Шархыг ариутгаад арьсанд оёдол тавьж битүүлэв. Цээжний зүүн хажууд суганы дунд шугамаар 6-7-р хавирганы завсарт арьсанд 0.7см орчим зүслэг хийж уг шархаар цээжний хөндийгөөс гуурс байрлуулж арьсанд оёж бэхлэв. Гуурсыг цээжний самбарт холбосон. ...ходоодны ар хана их махианы орчимд З см шархтай байсныг 2 эгнээ оёдол тавьж шархыг битүүлэв. Уг шарх ходоодны өмнөд хананд гарах хэсэгт нэвтэрч гараад элэгний 4-р сегментэд хатгагдсан байсныг ходоодны шархыг 2 эгнээ оёдол тавьж шархыг битүүлэв. Элэгний 4-р сегментийн хатгагдсан шарханд 2 хэлбэрийн оёдол тавьж цус тогтоов. ...Хэвлийд элэгний дээр ба доор мөн зүүн хажуу суваг, бага аарцгийн хөндийд тус бүр хос долиэтилен гуурс байрлуулж арьсанд оёж бэхлэв.. ...Цагаан мөгөөрсөн хоолойн хутгалагдсан гүн шарх. Цус, гэдэсний агуулагдахуунаас үүссэн гялтангийн үрэвсэл. Арьсан доор хий хуралт.
ДҮГНЭЛТ: Э.Оийн биед хэвлиин хөндийд нэвтэрч ходоодны их махиа, элэгний 4-р сегментийг гэмтээсэн шарх /хэвлийн хөндийд гэдэсний агуулагдахуун/, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий хуралт, хүзүүнд зулгаралт, цагаан мөгөөрсөн хоолойг гэмтээсэн шарх, баруун бугалганд шарх, зүүн зовхинд цус хуралт, зүүн алганд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх шарх бүхий гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн, цус хуралт зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9, 3.1.11, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна.
-Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
-Э.Оийн охин хальс 7 цагийн түвшинд хуучин урагдалтай байна. Шинжээч Т.Номинцэцэг. ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дугаар тал),
11. Шинжээч Т.Номинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:
“...Хэвлийн хөндийд нэвтэрч, ходоодны махиа, элэгний 4-р сегментийг гэмтээсэн шарх, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
Цагаан мөгөөрсөн хоолойг гэмтээсэн шарх нь 3.1.9-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун бугалганы шарх, зүүн зовхины цус хуралт нь тус тусдаа гэмтлийн зэргийн 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний зулгаралт, зүүн алганы цус хуралт зулгаралт нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн. Шарх бүр тус тус нэг удаагийн, хүзүүний зулгаралт нь нэг ба түүнээс олон удаагийн, сарвууны алганы цус хуралт, зулгаралт нь нэг ба түүнээс олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Ир үзүүртэй ирмэг зүйлээс бусад мохоо гадаргуутай бүх зүйл нь мохоо зүйлийн үйлчлэл, ир үзүүртэй зүйл нь ирмэгтэй, мохоо гадаргуутай зүйлээс бусад нь орно. Жишээ нь хутга. Цээжний зүүн талын хутгалуулсан шархнаас болж цээжний хөндийд хий хуралдсан байна. Энэ нь дангаараа гэмтлийн зэргийн 3.1.11-т зааснаар хүнд зэрэгт хамаарна. Хий хуралт нь уушиг гэмтсэнээс болж үүсдэг. Цохиж зодсоноос болж уушиг гэмтсэн бол хий хуралт үүснэ. Э.Оийн хувьд хутгалснаас болж уушигийг гэмтээж цээжний хөндийд хий хурсан. 6 удаа өшиглүүлсэн хүнд гэмтэл учрах үе ч байгаа, учрахгүй үе ч байгаа. Үйлчлэлийн хүчнээсээ хамаардаг. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 22-24 дүгээр тал),
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний хүний биед хийсэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14085 дугаартай дүгнэлтэд:
-Б.Б нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна.
-Б.Б нь бэлгийн замын халдварт заг хүйтэн өвчний үүсгэгчтэй төстэй үүсгэгч илэрсэн байх тул өсгөвөр шинжилгээ хийх шаардлагатай. /шинжээч Т.Номинцэцэг/ ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар тал),
13. Шинжээч Б.Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд:
2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: “...Заг хүйтэн өвчтэй хүн эмчилгээ хийлгээд халдваргүй болсон тохиолдолд хүнд халддаггүй. Мөн хамгаалалттай бэлгийн харьцаанд орсон тохиолдолд халдахгүй. Эмчилгээ хийгдсэн хугацаанаас хойш хэсэг хугацааны дараа заг хүйтэн өвчин хүний биеэс устаж үгүй болдог. Мөн заг хүйтэн өвчинд нууц үе гэж байдаг. Тухайн үед заг хүйтэн өвчин хүний биед халдаж болно, халдахгүй байж болно. Тухайн үзүүлж байгаа хүн хэрэг гарсны маргааш нь шинжилгээ өгсөн байсан. Тиймээс тухайн үед заг хүйтэн өвчин нь нууц үедээ байсан байж болзошгүй. Бэлгийн замын халдварт өвчин авсан бол хэсэг хугацааны дараа илэрдэг. Тиймээс дахин шинжилгээнд хамрагдах шаардлагатай. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дүгээр тал),
-мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:
“...Өсгөвөр шинжилгээг тухайн өвчний үүсгэгчийг сонгомолоор үржүүлдэг тусгай тэжээлт орчин байдаг. Олон үүсгэгч дундаас ялгаж мөн бишийг тогтоохын тулд тусгай лабораторид хийгддэг. Энэ төрлийн шинжилгээг манайд хийдэггүй. Заг хүйтэн өвчин нь бэлгийн замын халдварт өвчин. Шинж тэмдэг нь эрэгтэй хүнд бэлэг эрхтэн бие засах явцад хорсох, ногоон ялгадас гардаг. Харин эмэгтэй хүнд шинж тэмдэг харьцангуй бага явагддаг. Бэлгийн замаар халдварладаг. Бэлгийн харьцаанд бэлгэвчгүй орсон эсхүл уг өвчин нь халдваргүй болсон тохиолдолд халдахгүй. Эрэгтэй хүнд 2-7 хоног нууц үе гэж байдаг. Эмэгтэй хүнд харьцангүй удаан шинж тэмдэггүй яваад байх боломжтой. ...Э.Од уг өвчин халдварлагдаагүй байна гэсэн үг. Хэрэгт холбогдсон Б.Бийн өвчин халдваргүй үедээ байгаа учраас уг өвчин нь хохирогчид халдварлагдаагүй. Б.Б тухайн үед бэлгийн харьцаанд орж байх үедээ заг хүйтэн өвчин аваагүй байж байгаад сүүлд заг хүйтэн өвчин туссан бол халдварлах боломжгүй гэсэн үг. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 29-30 дугаар тал),
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дугаартай дүгнэлтэд:
-Биологийн шинжээчийн 12738 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон хар өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн куртик, ногоон өнгийн юүдэнтэй цамц, шаргал өнгийн дотоож, ягаан эрээн өнгийн хөнжил зэрэгт илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоов.
- Илэрсэн цус нь Э.Оийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” гэсэн дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дугаар тал),
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай дүгнэлтэд:
-Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг нойлын цаас дээр цус илэрч байна.
-Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг тамхины иш дээр шүлс илэрч байна.
-Илэрсэн цус болон шүлсний ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн 0331358, ТН01, D21S11, D18S51, Реnta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, СSF1Р08, Реnta D, Vwa, D8S1179, ТРОХ, FG гэсэн локусын аллелиар тогтоов. /шинжээч Б.Тэнүүн/. ...” гэсэн дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дугаар тал),
16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 516 дугаартай дүгнэлтэд:
-Э.Оийн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, ТН01, D21S11, D18S51, Реnta Е, D5S818, D13S317, D7S820, D16S539, СSF1Р08 Репtа D, vWA. D8S1179, ТРОХ, FGА гэсэн локусын аллелиар тогтоов.
-22 дугаартай дүгнэлтээр 4 ширхэг нойлын цаас дээрээс илэрсэн цус нь Э.Оийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /шинжээч Б.Тэнүүн/. ...” гэсэн дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дугаар тал),
17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн ахлах шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12739 /12738/ дугаартай дүгнэлтэд:
-Болсон хэргийн товч: Э.О нь бусдад хүчиндүүлж хутгалуулсан гэнэ.
-Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх оймс болон трикон дээр цус илрээгүй. Бусад хувцаснууд болон хөнжил дээр цус илэрсэн. АВО системээр 0/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. /шинжээч Ж.Оюунаа/ ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 69 дүгээр тал),
18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын бактериологийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12853 дугаартай дүгнэлтэд:
-Шинжилгээнд ирүүлсэн Э.Оийн гэх наалдацны материалд бэлгийн замын халдварт өвчин илрээгүй. /Шинжээч Б.Оргил/. ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар тал),
19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын бактериологийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12854 дугаартай дүгнэлтэд:
-Э.Оийн гэх умайн хүзүү гэж хаягласан арчдас, үтрээний хүнхрээ гэж хаягласан арчдас, умайн хүзүү гэж хаягласан наалдац, үтрээний хүнхрээ гэж хаягласан наалдац зэрэгт эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн. /Шинжээч Б.Оргил/ ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 74 дүгээр тал),
20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 517 дугаартай дүгнэлтэд:
-Б.Бийн гэх цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1P08 Penta D, VwA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоов.
-Э.Оийн үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь Б.Бийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /шинжээч Б.Тэнүүн/ ...” гэсэн дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (2 дугаар хавтаст хэргийн 16-17 дугаар тал),
21. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 183 дугаартай дүгнэлтэд:
Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: ...Улаанаатай хамт явсан залуу эргэж орж ирээд миний үснээс зулгаагаад, цээж рүү цохиод, “хувцсаа тайл” гэсэн. Тэгээд намайг хүчиндсэн. Тэр бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Үснээс зулгаасан байсан болохоор эсэргүүцэж чадаагүй. Бэлгэвч хэрэглээгүй. 10 минут болсон. Хүчиндэж дууссаны дараа намайг хутгалсан. Гал тогооноос хутга аваад “чамайг алаад хаячихъя, чамайг алсан байхад хүн мэдэхгүй” гээд хүзүү, хоолой, гэдэс, гар руу хутгалсан. Хутгалж дууссаны дараа тэр манайд 30 минут орчим байсан. Би “үхлээ түргэн дуудаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхэд тэр “чамайг үхэхийг чинь харна” гээд байсан. ...Энэ үед хоолойноос цус гараад байсан. Түүнийг гарсны дараа би гэрээсээ гараад доод айлын хашааг давж ороод “түргэн дуудаад өгөөч” гэж хэлсэн. ...Түргэн ирээд дусал хийгээд “Госпиталь”-д очсон. ...Тухайн үед миний сэтгэцийн байдал зүгээр байсан.
“...Онош оношийн үндэслэл: / үзүүлэгчийн өвчний түүх,өөрийн өгүүлэмжээс/
- Удамд төрсөн ээж нь СЭМҮТ-д эмчлүүлж хяналт болон группэд байдаг.
- Зан ааш интроверт личность
- Өвчин анх 2016 онд эмээ нас барсаны дараагаас шөнө ажил хийдэг байсны улмаас нойргүй олон хоног явсан. Тухайн үед өөрийгөө ална гээд хутга бариад байсан. Хоол унд идэхгүй. Сэтгэл санаа гутраад ямар ч сонирхол зорилгогүй болсон. СЭМҮТ-д анх 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нойргүй, энд тэнд орж байна, хүн байна, үхмээр байна гээд хутга бариад далайж байсан гэнэ.
- Сэтгэцийн байдал нь дэмийрэл, сэтгэл гутрал, амиа хорлох оролдлоготой хэвтсэн. Кпиникт нь хий үзэгдэл дэмийрлийн байдал, дэмийрэл хөнгөн хэлбэрийн сэтгэл хөөрөл зэрэг хам шинжээр хэвтэн эмчлэгдсэн. Үүнээс хойш Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 4 удаа хэвтэн эмчлэгдсэн, голдуу зан төрхийн өөрчлөлт, сэтгэл хөөрлийн хам шинж, сэтгэл хөөрөл дэмийрлийн хам шинж, дэмийрлийн байдлаар хэвтэж, Шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр гэдэг оношоор эмчлэгдсэн байна.
Одоогоор сэтгэцийн байдал нь засрал сайжралын байдалтай.
Сэтгэцийн онош. Шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр, засрал сайжралын байдалтай.
Дүгнэлт: Комиссын гишүүд доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав.
-Э.О нь Шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг удамших хандлагатай дотоод шалтгаантай сэтгэцийн эмгэг болно. Э.О ...Шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Дээрх сэтгэцийн эмгэг нь цаашид эмийн эмчилгээнд засрал сайжралд орох боломжтой эмгэг болно. Э.Оийн дээрх сэтгэцийн эмгэг нь хөдөлсөн, сэдэрсэн тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй. Э.О нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна. ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 45-48 дугаар тал),
22. Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд:
сэжигтнээр 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн:
“...Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жанцангийн автобусны буудлын орчим Улаанаа гэх найзтайгаа таарсан. Улаанаа бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр “...” бааранд орж хоёр ширхэг пиво уугаад сууж байсан чинь гаднаас Улаанаагийн таньдаг гэх О орж ирсэн. Улаанаа тэр эмэгтэйтэй юм ярьж байгаад ирсэн. Улаанаа бид хоёр пиво ууж дуусаад баарнаас гарахад араас О гэх эмэгтэй гараад ирсэн. О гэх эмэгтэй Улаанаагаас “мөнгө байна уу, эсхүл манай гэрт очиж ганц юм ууя, манай гэрт хүн байхгүй” гээд байсан. Хүнсний дэлгүүрээс “Модун” нэртэй 0.75 литрийн нэг шил архи худалдаж аваад Улаанаа бид хоёр О гэх эмэгтэйтэй такси бариад гэр рүү нь явсан. О гэх эмэгтэйн гэрт ороод бид гурав архиа хувааж уусан. Хэсэг хугацааны дараа Улаанаа, О нар нь маргалдаад байх шиг байхаар нь би Улаанааг аваад О гэх эмэгтэйн гэрээс гараад явсан. Улаанаа “энэ хавьд манай найзынх байгаа” гээд салаад явсан. Би эргээд хартал Улаанаа Оийн гэр рүү явж байхаар нь би дуудаад Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах гэрт нь хүргэж өгсөн. Би О гэх эмэгтэй дээр очмоор санагдаад буцаад Оийн гэрт очсон. Гэрт нь очиход Оийн гэр онгорхой байсан. Намайг гэрт нь ороход О газар байсан матраасан дээр хувцастайгаа хэвтэж байсан. Би Оийг “чи хувцсаа хурдан тайл” гэж хэлсэн. Намайг чанга дуугаар “хувцсаа тайл” гэж хэлсэн чинь О бүх хувцсаа тайлаад шалдан болсон. О газар байсан матраасан дээр хэвтэхээр нь би өөрийнхөө бүх хувцсыг тайлаад Оийн дээр гараад бэлэг эрхтэнээ Оийн бэлэг эрхтэн рүү хийгээд хурьцал үйлдэж эхэлсэн. Би хурьцал үйлдэхдээ зөвхөн дээр нь гарч хэвтэж байгаад өөрийнхөө бэлэг эрхтэнг Оийн бэлэг эрхтэн рүү хийж хурьцал үйлдсэн. О ямар нэгэн эсэргүүцэл, дуу авиа гаргахгүй байсан. Би Отэй хурьцал үйлдээд 3-4 орчим минут болсон. Би Оийн бэлэг эрхтэн дотор дур тавьсан. Дараа нь Отэй явах явахгүйгээсээ болоод хоорондоо маргалдсан. Тэгээд гэнэт уурандаа ширээн дээр байсан хар иштэй ахуйн хэрэглээний хутгыг аваад хэд, хэдэн удаа биеийн хэсэгт нь хутгалсан. Оийг хутгалсныхаа дараа сандраад хувцсаа өмсөөд гэртээ харих гээд явсан. Тухайн үед Оийнх харанхуй байсан болохоор хаана, хаана нь хутгалсан, О хутгалуулсныхаа дараа ямар байдалтай байсан талаар мэдэхгүй байна. Би өөрийн гэрт шөнийн 01 цаг 30 минутын орчимд очсон, яагаад сайн мэдэж байгаа вэ гэхээр зурагт асаагаад цаг харсан. О намайг “одоо яв” гээд байхаар нь уурандаа хутга гартаа бариад хэд, хэдэн удаа хутгалж гэмтээсэн. Би Оийг хутгалж гэмтээж байхдаа архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн. Гэхдээ болсон хэргийн талаар санаж байна. Би хүчингийн гэмт хэрэг үйлдээд шалгагдаж байгаа. Жавзанжаргал гэдэг бүсгүйгээс салаад сэтгэл санаа тавгүйтээд байгаа болохоор ийм гэмт хэрэг үйлдэх болсон. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дүгээр тал),
- яллагдагчаар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн:
“...Би 2018 оны 11 дүгээр сарын 27-нд 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жанцангийн автобусны буудлын орчим Улаанаа гэх найзтайгаа таарч, бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “...” бааранд орж, хоёр ширхэг пиво уугаад сууж байсан чинь гаднаас Улаанаагийн таньдаг О гэх эмэгтэй орж ирсэн. Улаанаа бид хоёр пивоо ууж дуусаад баарнаас гарахад араас О гарч ирээд Улаанаагаас “мөнгө байна уу, эсхүл манай гэрт очиж ганц юм ууя, манай гэрт хүн байхгүй” гэсэн. Хүнсний дэлгүүрээс “Модун” нэртэй 0.75 литрийн нэг шил архи худалдаж аваад Улаанаа бид хоёр О гэх эмэгтэйтэй хамт такси бариад гэр рүү нь явсан. Гэрт нь ороод бид гурав архиа хувааж уусан. Хэсэг хугацааны дараа Улаанаа, О нар маргалдаад байх шиг байсан. Би Улаанааг аваад Оийн гэрээс гарч явсан. Улаанаа “энэ хавьд манай найзынх байгаа” гээд салаад явсан. ...Би О гэх эмэгтэй дээр очмоор санагдаад буцаад Оийн гэрт очсон. Намайг гэрт нь ороход О газар байсан матраасан дээр хувцастайгаа хэвтэж байсан. Би Оийг хоёулаа бэлгийн харьцаанд оръё гэж хэлэхэд О хувцсаа тайлаад газар матраасан дээр хэвтсэн. Би бас өөрийнхөө бүх хувцсыг тайлаад Отэй бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орчихоод байж байтал намайг О гэрээс яв гээд түлхээд байхаар нь би ширээн дээр байсан хутгыг аваад хутгалчихсан. Биеийн аль хэсэгт нь хэдэн удаа хутгалснаа мэдэхгүй. Би тухайн үед сандраад гэр рүүгээ явсан. Намайг гэрт ороход 01 цаг 30 минут болж байх шиг байсан. ...Тухайн үед уурандаа хутга гартаа бариад хэд хэдэн удаа хутгалж, гэмтээсэн. Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглээгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 142-143 дугаар тал),
-2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:
“...Намайг ороход О унтаж байгаад босч ирээд бид хоёр хувцсаа тайлаад бэлгийн харьцаанд нэг удаа орсон. Бид хоёрын бэлгийн харьцаанд орсон гэх газраас ширээ ойрхон байсан. Оийн гэрт ороход ширээн дээр хөглөрсөн зүйлүүд их байсан. Хутга нь ширээн дээр байсан. Би тухайн эмэгтэйн бэлэг эрхтэн рүү хуруу гараа хийсэн зүйл байхгүй. Анусанд бэлэг эрхтнээ хийсэн зүйл байхгүй. О бид хоёр бэлгийн харьцаанд орж дуусаад босоод хувцсаа өмсөөд байж байтал О намайг “одоо яв” гэж хэлээд түлхсэн. Би гутлаа өмсөх гээд байж байтал О дахиад намайг “яв” гээд түлхсэн. Миний уур хүрээд ширээн дээрээс хутга аваад хутгалчихсан. Тухайн үед хутга байсныг би мэдээгүй. Гэнэт цонхоор тусч байгаа сарны гэрэлд харахад гартаа хутга барьчихсан байсан. Би сандарсандаа хутгаа шидчихээд гэр рүүгээ явсан. Түүнийг хутгалж байхад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Надад “та намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлсэн. Би сандраад тусламж үзүүлэх талаар бодолгүй гараад явсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 144-145 дугаар тал),
-2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгсөн:
“...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Жанцангийн автобусны буудлын хажуу талд байрлах гутал засварын газар орж Улаанаа гэх найзтайгаа уулзсан юм. Бид хоёр Улаанаагийн гутал засварын газраас гараад Жанцанд байрлах “...” бааранд орсон. Бид хоёр тэр бааранд хоёр шил боргио нэртэй пиво уугаад сууж байтал гаднаас Улаанаагийн найз нь гэх танихгүй эмэгтэй орж ирсэн. Тэр эмэгтэй бааранд орж ирээд Улаанаатай уулзаж байгаад нөгөө талын буланд очоод суусан. Удалгүй бид хоёр баарнаас гарч явсан. Бид хоёрыг баарнаас гарч ирээд “Хаан” банкны цаана байрлах хүнсний дэлгүүр орж 0.75 литрийн “Модун” нэртэй архи аваад байж байтал араас нөгөө эмэгтэй орж ирээд Улаанаагаас “мөнгө байна уу” гэж асуусан. Улаанаа “надад юу байдаг юм бэ” гэхэд тэр эмэгтэй “тэгвэл нэг чипс аваад өгчих” гэсэн. Дэлгүүрээс гараад байж байтал нөгөө эмэгтэй замын цаанаас такси барьсан. Тэгээд Улаанааг манай гэр рүү явъя гээд Улаанаа бид хоёр тэр эмэгтэйн хамт таксинд суугаад гэрт нь очсон. Архиа хувааж ууж дуусаад явах гэтэл Улаанаа яах гээд байгаа юм бэ, байж бай гэхээр нь би цонхон талынх нь орон дээр очиж хэвтсэн. Улаанаа тэр эмэгтэй хоёр пийшийнгийн хажууд нэг оронд хэвтчихээд маргалдаад байх шиг байхаар нь би Улаанааг явъя гэж хэлээд тэр эмэгтэйн гэрээс авч гарсан. Улаанааг гэрт нь хүргэж өгчихөөд буцаад нөгөө эмэгтэйн гэрт очсон. Гэрт нь явж ороход О пийшингийн хажуу талын матраасан дээр хэвтэж байсан. Бид хоёр юм ярьж сууж байгаад хувцсаа тайлж бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орчихоод байж байтал О намайг гэрээсээ яв гээд хөөгөөд түлхээд байсан. Тухайн үед миний уур хүрээд ширээн дээр байсан хутгыг аваад Оийг хутгалчихсан юм. ...Тэр эмэгтэй та намайг хутгалчихлаа шүү дээ гэсэн. Хэсэг хугацаанд шоконд орчихсон, тэдний гэрт зогсож байгаад, хутгаа хаяад гараад явсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 52-53 дугаар тал),
-Хохирогч Э.Оийн гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөллийн хөлс хүлээлцсэн гэх баримт (2 дугаар хавтаст хэргийн 109-120 дугаар тал),
Хохирогч П.Тг хүчиндсэн, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, дээрэмдсэн гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:
23. Хохирогч П.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд:
2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 12 цаг өнгөрч байхад хадам эгч Ичинхорлоогийнд очоод байж байхад Чимгээ, Заяа нар ирж, бид 0.75 литрийн 2 шил архи уусан. Ганцаараа 17 цагийн үед Баянхошууны эцэс дээр ирж, цагдаагийн хажуу талын пабад орж хоёр шил пиво уугаад, тэндээс Гармаа гэх үйлчлэгч эгчтэй гараад “Халиун Марал” пабад орсон. Гармаа эгчтэй 0.5 литрийн “Экс” гэх нэртэй архи хувааж уугаад, тэндээс Гармаа эгчээс салаад, “Харз” пабад ганцаараа орж пиво уусан. Тухайн үед нэг залуутай танилцаад тэнд ойролцоогоор 3-4 шил пиво уугаад муудаад байхаар нь гэр рүүгээ харих санаатай “Харз”-аас гарч байх шиг байсан. Тэгээд тасарсан. Нэг мэдэхэд такси бариад гэрийнхээ үүдэнд хүргүүлээд ирж байх шиг байсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдээгүй. Нэг хүн намайг нүүр рүү өшиглөөд зодож, цохиод байх шиг байсан. Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Миний нүүр, ам, бие сорви болсон байсан. Ямар хүн зодсон талаар санахгүй байна. Тухайн үед миний “Самсунг Галакси Нөүт-2” загварын гар утас алдагдсан. Гар утсаа 2017 онд 150.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний баруун уушиг бяцралттай аппарат тавиулсан. Баруун талын 3 хавирга хугарсан. Хамрын самалдаг яс цөмөрсөн. Нүүрэндээ 10 оёдол тавиулсан. Нугасандаа гэмтэл авсан. Баруун гарын эрхий хуруу тулсан зэрэг гэмтэл үүссэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 164-165 дугаар тал),
-2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:
“... Би хэрэг болсон өдөр болон тэрнээс өмнөх өдрүүдэд ямар нэгэн хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй. Би гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эмнэлгээс гарч, ...1 дүгээр эмнэлэгт очиж үзүүлж байхад миний нүүр болон толгойны гэмтэл байж магадгүй гээд компьютер томографикт толгой болон хамрын дайвар хөндийн зургуудыг авахуулсан. Миний хамар болон нүүрний яснууд чихэгдсэн байгаа. Хагалгаа хийлгэх гэсэн боловч одоохондоо миний нүүрийг хавдартай байна, бас нүүрний яснууд бэхжихээр нэг сарын дараа хагалгаа хийлгэ гэсэн. Хагалгаанд орох гэсэн боловч мөнгөгүйн улмаас орж чадахгүй байна. Миний нүүрний яс тэр чигтээ цөмөрчихсөн болохоор их зовиуртай байдаг. Бас миний нүүрний хавдар одоо болтол буугаагүй байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 166 дугаар тал),
-2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:
“...Надад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон талаар би санахгүй байна. Тухайн үед манай нөхөр Басамба хөдөө ажлаар яваад нэг сар орчим болсон байсан. Би тэр хугацаанд хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй. Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр миний шулуун гэдэснээс авсан наалдац дээр үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн байсан. ...Мөн тухайн хэрэг гарсан гэх газраас 3 хашааны цаана манай гэр байдаг юм. Мөн хэрэг гарсан гэх газарт би дээгүүрээ хувцастай доогуураа шалдан байсан гэсэн. Энэ бүгдийг харахад надад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэдэг нь харагдаж байна. Надад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд ороогүй байсан бол миний шулуун гэдэснээс үрийн шингэн илрэхгүй байсан. Би 1.300.000 төгрөгийг эмчилгээний зардал болгож авсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 203-204 дүгээр тал),
24. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Самсунг нөүт 2” гар утсыг хохирогч П.Тд хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 161 дүгээр тал), хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 41 дүгээр тал),
25. Гэрч Ж.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 23-ны өглөө үүрээр 04 цагийн орчимд ...хашааныхаа хаалгыг онгойлгоод машинаа гаргах гэж байтал манай хашааны эсрэг талд эмэгтэй хүн сууж байх шиг харагдсан. Сайн хартал нүүр хэсэг нь цус болчихсон, доогуураа нүцгэн эмэгтэй байсан. ...102 дугаар руу залгаж цагдаад мэдэгдсэн. Тухайн үед тэр эмэгтэйгээс өөр хүн байгаагүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 167 дугаар тал),
26. Гэрч Б.Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:
“...Би 04 цаг 11 минутад ...Баруун баянуулын 17 дугаар гудамжаар дээш өгсөөд явж байхад шороон зам дагуу энд нэг хүн цус нь гараад хэвтэж байна гэж жолооч хэлсэн. Манай эхнэрийн гар утаснаас жолооч цагдаад дуудлага өгсөн. Автомашин дотроос цонхны цаанаас харсан. Цус гарчихсан байсан. Таксины жолооч ах уг гудамжинд байсан хүнээс ахын дүү юу болсон бэ гэж асуухад дээрэмдүүлсэн гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дүгээр тал),
27. Гэрч П.Хулан /хохирогчийн эгч/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:
“...Т нь ...Сонсгол муутай болохоор группэд байдаг. Баянхошууны эцэст нөхөр Самбуугийн хамт амьдардаг. ...Хальт сонсоход 2018 оны 10 дугаар сарын 22-ны орой 22 цагийн орчимд Баянхошууны эцэст байрлах Халиун мөрөн караокед орсон гэж ярьсан. Бас шөнө 03 цагийн үед саарал өнгийн Приус 20 маркийн машинд сууж явсан гэсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 172-173 дугаар тал),
28. Гэрч З.Жавзанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 27-ны орчим Б ээжийн дугаар руу залгаад хоёулаа уулзъя гээд Баянхошууны эцсийн “Боса” худалдааны төвийн хоёр давхарт 13 цагийн үед уулзсан. Тэгээд гар утас байхгүй гэсэн чинь Б надад “Самсунг нөүт 2” маркийн гар утсыг барьж бай гээд өгсөн. Бид хоёр Жанцангийн “...” үйлчилгээний газарт хоолонд орсон. 15 цаг өнгөрч байхад тэндээс салаад би хөдөө гэр рүүгээ явсан. Тэрнээс хойш би энэ хоёр сим карттай “Самсунг нөүт 2” маркийн гар утсыг барьж байсан.
Би Б гэх хүнтэй 2016 оны намар 9 сард танилцаж хамтран амьдарч байгаад 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр архи дарс уугаад муудалцаж салсан. Салснаас хойш бид хоёр хааяа утсаар ярьж уулздаг. Хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын сүүлээр уулзахдаа “Самсунг нөүт 2” утсыг хүнээс худалдаж авсан гэж байсан. Б надад “Самсунг нөүт 2” маркийн гар утас “Эйс Самсунг” гэсэн бичигтэй шаргал өнгийн бөгжтэй утастай гэртэй хойд тал нь таглагддаггүй хоёр сим карт уншдаг, ногоон алаг өнгийн батериатай шилэн наалт нь хагарсан хэвийн ажилладаг хөх өнгийн гар утас өгсөн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 178-179 дүгээр тал),
29. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн хийсэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12872 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн дээд хэсэгт 1см, зүүн хацрын доод хэсэгт 1см, эрүүний зүүн талд 1см мэс заслын оёдол бүхий шархнуудтай. Хамарт гурвалжин хэлбэртэй мэс заслын оёдол бүхий 6 см урт шархтай. Баруун хацарт 2х1,5 см, 2х0,2 см хэмжээтэй хоёр ширхэг, духанд 0,3х0,3см хүрэн өнгийн зулгаралттай. Дээд уруулын дотор салстад язарсан шархтай, баруун нүдний алиманд цус хурсан. Нүүр нилэнхүйдээ хавдсан. Хоёр нүдний зовхи, эрүүний 2 талд хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Хүзүүний урд дээд хэсгээр хавдсан, хөхөлбөр өнгийн цус хуралттай. Цээжний баруун талаар өвчин эмзэглэл ихтэй.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн 13835 тоот өвчний түүхээс:
Өвчний түүх нээсэн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, Хэсэг газрын үзлэгт: толгой, нүүр хаван хавдар ихтэй. Хамар ил хугарал бүхий хууларч бяцарсан шархтай. Зүүн хацарт зүсэгдсэн шархтай, цээжний баруун талд өвчин эмзэглэл ихтэй. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Цээжний хөндийн Компьютер томографид: цээжний баруун талд 12 хавирга нугалмын хажуугаар зөрөө багатай хугаралтай /зурагт багтсан бүсэлхийн 2, 3-р нугалмын баруун хөндлөн сэртэн зөрөөтэй хугаралтай/. Баруун уушиг бүрэн ателектазитай. ...голт бага зэрэг зүүн тийшээ шилжсэн. Цээжний баруун хажуу болон ар хэсгээр хүзүүнээс дээш цээжний ихэнхи хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцралтай.
Нэмэлтээр: 8, 9, 10-р хавирга суганы дунд шугамаар баруун талд хугаралтай. Цээжний баруун хөндийд гуурс байрлуулсан, ...цээжний баруун талд ... 6, 7-р хавирганы завсарт 1см өргөн зүслэг хийж гуурсыг 6 см орчим оруулж арьсанд оёж бэхлэв. Гуурсаар соруулахад 2 литр орчим хий гарсныг соруулан авч вакум үүсгээд гурсыг холбов гэжээ.
2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн толгойн Компьютер томографид: ...хамрын ясны цөмөрсөн хугаралтай, хамрын салст хавагнасан. ...баруун, зүүн зовхи, хамрын зөөлөн эд хаван хавдар ихтэй. Хүзүүний эргэн тойрны зөөлөн эдэд хаван хавдартай.
2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Цээжний эгц рентген зурагт: ...Цээжний баруун талд 9, 10, 11-р хавирга хугаралтай гэжээ.
Дүгнэлт: П.Тгийн биед баруун талын 9, 10, 11, 12-р хавирганы хугарал, баруун уушигны няцрал, цээжний баруун хөндийд хий хуралт, бүсэлхийн 2, 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрөөтэй хугарал, хамар ясны ил хугарал, дух, зүүн хацар, дээд уруул, эрүүнд шарх, баруун хацар, духанд зулгаралт, баруун нүдний алим, хоёр нүдний зовхи, эрүү, хүзүүнд цус хуралт, хүзүү, цээжний баруун хэсгийн арьсан доорх хий хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба бүгд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч Ш.Цэцэгмаа/. ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 190 дүгээр тал),
30. Шинжээч Ш.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:
“...Баруун уушигны няцрал, цээжний баруун хөндийд хий хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар хүнд гэмтэл юм. Баруун талын 9, 10, 11-р хавирганы хугарал, бүсэлхийн 2, 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн үйлчлэл буюу цохих, дэвсэх, өшиглөснөөс үүсэх боломжтой. Цээжний хөндийд хий хуралт нь уушиг гэмтсэнээс болж үүсгэгддэг. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
31. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын бактериологийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11168 дугаартай дүгнэлтэд:
-Шинжилгээнд ирүүлсэн П.Тгийн гэх наалдацны материалд бэлгийн замын халдварт өвчин илрээгүй. /Шинжээч Б.Оргил/. ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 193 дугаар тал),
32. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11202 дугаартай дүгнэлтэд:
-П.Тгийн үтрээнээс авсан гэх наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна. П.Тгийн шулуун гэдэснээс авсан гэх наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй байна. ДНХ-ийн харьцуулах шинжилгээг наалдацаас хийх боломжгүй. /Шинжээч Б.Тэнүүн/ ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 202 дугаар тал),
-Шинжээч Б.Тэнүүний мөрдөн шалгах ажиллагаанд:
2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн:
“...Наалдац /мазокны шил/ дээрээс шинжилгээ хийх арга зүй байдаггүй. Мөн наалдац дээр бэхжүүлэгдсэн эр бэлгийн эс нь ДНХ шинжилгээнд хүрэлцдэггүй. Тиймээс ДНХ шинжилгээг хийх боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 169-170 дугаар тал),
-2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:
“...Тухайн үед Тд илэрсэн эр бэлгийн эсэнд шинжилгээ хийх боломжгүй байсан тул Баттмөрийн ДНХ бүтцийг тогтоох шаардлагагүй байсан. Сүүлд Оийн хэрэг дээр гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтээр Бийн ДНХ бүтцийг тогтоож генетик мэдээллийн санд бүртгэж оруулсан. Харин бүлгийн харьяалал тогтоох шинжилгээг хийгээгүй: Учир нь бүлгийн харьяалалыг тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 208-209 дүгээр тал),
33. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12127 дугаартай дүгнэлтэд:
Болсон хэргийн товч: “Харз” зочид буудлын үүднээс такси бариад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг Зүүн баяны уулын 15-р гудамжинд эд зүйлээ дээрэмдүүлсэн гэх хэрэг.
-ДҮГНЭЛТ:Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн авсан хүрэн улаан өнгийн зүйл нь хүний цус бөгөөд тухайн цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. Уг цус нь эмэгтэй хүний цус байна. ДНХ-ийг тогтоосон учир бүлгийн харьяалал тогтоох шаардлагагүй. /Шинжээч С.Ганболд/. ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 210 дугаар тал),
34. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2924 дугаартай дүгнэлтэд:
-2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12127 тоот дүгнэлтэд тусгагдсан хэргийн газраас хураан авсан цусны ДНХ-ийн тогтоц П.Тгийн ДНХ-тэй 16 генетик үзүүлэлтээр тохирч байна. Н.Тгийн ДНХ-ийн тогтоцыг тогтоосон учир цусны бүлгийн харьяалалыг тогтоох шаардлагагүй болно. /Шинжээч С.Ганболд/. ...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 179 дүгээр тал),
35. Хохирогч П.Тгийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 29-нийг дуустал 6 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 13835 тоот өвчний түүх (1 дүгээр хавтаст хэргийн 216-224 дүгээр тал), “Ай Ти” дүрс оношилгооны төвийн П.Тд хийгдсэн шинжилгээний хариу (1 дүгээр хавтаст хэргийн 227 дугаар тал),
36. Гэрч Ц.Батбаяр /Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч/-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 23-нд бусдад зодуулсан гэх хүн ирж хэвтсэн. Тухайн ирсэн өдөр нь шинжилгээ хийхэд цээжний баруун талд олон хавирганы хугаралтай, баруун талын уушиг шалчийсан, баруун талын цээжний хөндийд цус болон хийтэй, нүүр хэсэг нь тэр чигтээ хавантай байсан. Тэмтрэхэд цээжний баруун талд арьсан доор хий тэмтрэгдсэн. Ерөнхийдөө өвчний биеийн байдал хүнд, ухаантай, орчиндоо харьцаатай, асуусан асуултад хариулж байсан. П.Тд компьютер томографикаар толгой, цээж, хэвлий эхо, лабораторын шинжилгээнүүд авагдсан. Тухайн өдөр цээжний баруун талд мэс ажилбар хийж гуурс тавьж 2 литр орчим хий соруулан авч, химийн эмчилгээнүүд хийгдсэн. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан. Цээж хэвлийн талаас эмчилгээ хийх шаардлагагүй. Хамрын хугарлыг чих хамар хоолойн мэс заслын эмч шийдвэрлэнэ. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 226 дугаар тал),
37. Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд:
Яллагдагчаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:
2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Харз” пабад 2-3 пиво уугаад сууж байтал гаднаас танихгүй эмэгтэй орж ирээд “нөхөртэйгээ муудалцсан” гээд пиво авч өгөөд байсан. Пабаас гараад такси бариад явах гэж байтал нөгөө пабад пиво авч өгөөд байсан эмэгтэй гарч ирээд миний суух гэж байсан таксинд суучихсан. Би тэр эмэгтэйг гэрт нь хүргэж өгөхөөр Баянхошууны эцсээс хойшоо явж байсан. Тэр эмэгтэй таксинаас буухдаа намайг цуг бууя гээд байхаар нь би таксинд 1500 төгрөг өгчихөөд араас нь буусан. Таксинаас буугаад тэр эмэгтэй намайг үнсэх гээд байхаар нь би тэр эмэгтэйг түлхэж газар унагаагаад тэр эмэгтэйтэй нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орчихоод явах гэж байтал тэр эмэгтэйн хэвтэж байсан газар утас нь уначихсан байхаар нь утсыг нь аваад явах гэтэл миний араас зуураад тавихгүй байхаар нь би хашааны хажуу талд байсан архины шилийг аваад толгойн тус газар нь цохичихоод зугтаасан. Би “Харз” пабад 4 шил пиво уусан, биеэ удирдан авч явах чадвартай байсан. ...Тэр эмэгтэй өөрөө эхэлж намайг үнсээд байсан. Бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалт хэрэглээгүй. Би тэр эмэгтэйг түлхэж унагаагаад өшиглөөд архины шилээр нэг удаа цохисон. Газар унасан утсыг Жавзанжаргал гэх эмэгтэйд өгөх санаатай авч явсан юм. “Самсунг галакси нөүт 2” маркийн утас байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 235-236 дугаар тал),
2018 оны 12 дугаар сарын 26-нд өгсөн:
“...Тэр эмэгтэйг түлхэж унагаахад дээшээ хараад унасан. Тэгэхээр нь би дээр нь хэвтэж байгаад өмдийг нь дотоожтой нь цуг шувталж бэлгийн харьцаанд орсон. Эсэргүүцэл үзүүлээгүй, бэлгийн харьцаанд орж байхад ёо ёо толгой өвдөөд байна гээд байсан. Би тэр эмэгтэйн бэлэг эрхтэнд тавьчихсан. Би бэлгийн харьцаанд орчихоод босоод явах гэтэл тэр эмэгтэйн хажуу талд утас уначихсан байсан. Тэр утсыг нь авчихаад явах гэтэл миний хөлнөөс барьчихаад тавихгүй байсан. Би хажуу талд байсан архины шилийг аваад толгой руу нь цохисон. Бас хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Биеийн аль хэсэгт нь өшиглөснөө мэдэхгүй. Тэр эмэгтэй юм дуугарахгүй байсан, зүгээр л хөлнөөс хоёр гараараа зулгааж байсан. Утсыг нь салсан эхнэр Жавзанжаргалд өгөх гэж авсан. Салснаас хойш утас алга болчихлоо гээд над руу яриад байдаг. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 237-238 дугаар тал),
2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгсөн:
“...Тэр эмэгтэй пиво ууж байгаад согтсон байх шиг байсан, “нөхөртэйгээ муудалцсан, сэтгэл санаа тавгүй байна” гээд хүмүүст пиво авч өгөөд байсан. Надад бас пиво авч өгсөн юм. ...“Харз”аас гараад такси бариад зогсож байтал нөгөө эмэгтэй араас гарч ирээд миний суучихсан байсан таксинд суусан. Тэр эмэгтэй орж ирээд таксины жолоочид гэрээ зааж өгөөд Баянхошууны эцсээр хойшоо өгсөөд явсан. Гэрийнх нь гадаа ирээд буулгах гэтэл намайг татаад байсан. Тэгэхээр нь би таксинд 1500 төгрөг өгчихөөд буусан. Таксинаас буугаад намайг үнсээд байхаар нь би түлхэж унагаагаад өмдийг нь дотоожтой нь цуг тайлж бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орчихоод явах гэж байтал тэр эмэгтэйн гар утас нь хажууд нь уначихсан байхаар нь аваад явах гэхэд миний хөлнөөс зуураад байхаар нь нэг удаа өшиглөөд хашааны хажууд байсан архины шилээр толгойнд нь цохичихоод явсан. ...Тэр эмэгтэй пабад байхдаа гар утас гаргаж ирээд барьчихсан явж байсан. Бас ширээн дээрээ сууж байхдаа хажуудаа тавьчихсан харагдаж байсан. Миний цуг амьдарч байсан Жавзанжаргал гэх эмэгтэйд утасны хэрэг гараад байхаар нь би авчихсан юм. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 51-53 дугаар тал),
38. “Мастер үнэлгээ” ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18/126 дугаартай “Самсунг Галакси нөүт-2” маркийн гар утсыг 150.000 төгрөгөөр үнийг тогтоосон тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 185 дугаар тал), хохирогч П.Тгийн гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 121-124 дүгээр тал), түүний хохиролд 1.300.000 төгрөг шилжүүлсэн тухай “Хаан” банкны 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн орлогын мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 106 дугаар тал),
Шүүгдэгч Б.Бийн хувийн байдлын талаарх баримтууд.
39. Гэрч Б.Магнайсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн:
“...Б.Б ...7 дугаар ангиасаа сургуулиасаа гарсан. Б манай гэрт амьдарч байгаад 2006 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу цэрэгт явж 1 жилийн цэргийн алба хааж ирсэн. 2017 оны хавраас нэг эмэгтэй хүнтэй цуг амьдрахаар 61-ийн гарамын тийшээ явсан. 2018 оны 10 дугаар сард цуг амьдарч байсан эмэгтэйтэйгээ муудалцаад ирсэн гээд манай гэрт амьдарч байсан. Манай дүү албан ёсоор эхнэр авч байгаагүй. Яагаад ийм гэмт хэрэг хийх болсон талаар мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дугаар тал),
40. Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өгсөн:
“...Б.Б Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өссөн. ...2004 оноос Улаанбаатар хотод манай ах Магнайсүрэнгийн гэрт очиж ахын ажилд туслах болсон. Сүүлд сонсоход хүнтэй сууж байгаа гэж сонсогдсон, түүнээс хойш холбогдоогүй, сүүлд гэмт хэрэгт холбогдсон талаар нь сонссон. Бт албан ёсоор гэрлэсэн хүн байхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),
41. Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 149 дугаартай дүгнэлтэд:
Комиссын үзлэгт : ...Улаанаа гээд найзтайгаа архи авсан. Архи аваад зогсож байхад хохирогч орж ирсэн. Тэндээс хохирогчийнд очиж бид 3 архи уусан. Тэгээд явъя гээд явсан. ... буцаж очоод ...хохирогчийг хувцсаа тайл гэсэн юм. Тэгээд бид ярилцаад бэлгийн харьцаанд орсон. Тэгтэл намайг яв гээд байхаар нь бид хоёр муудалцаад ширээн дээрээс хутга аваад хутгалчихсан гэнэ.
Сэтгэцийн онош: Эрүүл
Дүгнэлт: Комисс доорхи дүгнэлтийг санал нэгтэй гаргав.
Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан, ...үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай, хэрэг хариуцах чадвартай. Б.Бт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Б.Б нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтанд байдаг, мөн хэвтэж эмчлүүлж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй. Б.Бийн сэтгэлзүйн байдал нь одоогийн насандаа тохирсон байна. ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 40-42 дугаар тал),
42. Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 240 дүгээр тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 249 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хохирогч нарын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, согтуурсаны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хоёр хүнийг хүчиндсэн, Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хүнийг алахыг завдсан,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
-Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн тус тус гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч нарын өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан хохирогч, гэрч, яллагдагч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Хэргийн материалд хохирогч Э.О нь хэрхэн хутгалуулсан талаар харуулсан гэрэл зураг байдаг, шинжээчийн дүгнэлтээр түүний биед ямар гэмтэл учирсан бэ гэдэг нь харагдана. Шүүгдэгч өөрөө гэмт үйлдлээсээ татгалзаад гарсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлана гэж өмгөөлөгч ярьж байх боловч энэ талаар баримтгүй. Шүүгдэгч нь хохирогч Э.Оийг үхэхийг тодорхой хэмжээнд хүлээсэн, тэгээд гэрээс нь гарсан талаар хохирогч, шүүгдэгч хэлдэг. Мөн Э.Оийн үснээс зулгааж, үс нь халцартал хүч хэрэглэсэн Б.Бийн үйлдэл нь бэлгийн харьцаанд орохоор тохиролцоогүй гэдгийг илэрхийлж байна.
Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь хохирогч П.Тг хүчиндээгүй гэж маргах боловч тус хэрэг болсоны дараа хохирогч П.Тгаас шинжилгээ авахад түүнээс эр бэлгийн эс илэрсэн, тус хохирогч нь 2018 оны 7 дугаар сараас хойш бэлгийн харьцаанд өөр хүнтэй ороогүй талаараа мэдүүлсэн зэргээр тус хохирогчийг Б.Б нь хүчиндсэн болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Б архины шилийг тусгайлан бэлтгээгүй байдаг, өөрөөр хэлбэл шууд газарт байсан шилийг авч хохирогчийг цохисон байдаг тул зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзээгүй.
Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалт, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг ;
Хохирогч Э.Оийн өмгөөлөгч Г.Энхтүвшин нь “...Хохирогч Э.Оээс өөрийг нь хүчиндсэн болохыг, мөн гэрт нь байсан хутгыг авч түүнийг алахыг завдаж, олон удаа хутгалж хүнд хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдлийн талаар мэдүүлж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 104-125 дугаар хуудаснуудад байгаа шинжээчийн дүгнэлтүүд болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Э.Оийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон. Улмаар уг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хохирогчийг хутгалж алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан материалаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлогдсон гэж үзэж байна.
Шүүгдэгч Б.Б нь “хохирогч Э.Оийг “хүчиндээгүй, тохиролцож бэлгийн харьцаанд орсон” гэж байгаа боловч хүнтэй бэлгийн харьцаанд тохиролцож орсон бол зодох, алахыг завдах үйлдэл хийхгүй. Шүүгдэгч хууль бус үйлдлээ нуун далдлахын тулд дараагийн хууль бус үйлдлийг хийсэн. Шүүгдэгч нь хохирогчийг хүчиндэхээсээ өмнө 6 удаа хохирогчийн цээж рүү нь өшиглөсөн. Хүчиндэх гэмт хэрэг нь халдлагад өртөж байгаа хүний хүсэл зоригийн эсрэг үйлдэж байгаа үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн үснээс нь зулгааж, үгээр айлган сүрдүүлж хүчиндсэн. Мөн хохирогч Э.Оийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан тул хэргийг хүнд гэмтлээр нь зүйлчлэх ёстой гэж шүүгдэгчийн өмгөөлөгч мэтгэлцэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж байна. Үхэхийг нь хүлээж байгаа үйлдэл ямар зорилгоор хохирогчийг хутгалсаныг нь харуулна. Мөн хохирогчийн хоолойг боосон нь хүчиндэж байхдаа хийсэн үйлдэл биш, хүчиндэхийнхээ өмнө хийсэн үйлдэл юм. Дараа нь хутгаа аваад хоолойг нь зүссэн. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Б нь хохирогч Тгийн утсыг дээрэмдэх явцад хохирогч гар утсаа өгөхгүй гэж зууралдахад шүүгдэгч санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд хохирогчийн толгой руу архины шилээр цохиж гэмтэл учруулсанаа, утсыг нь дээрэмдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Харин хохирогч Тг хүчиндсэн гэдгийг зөвшөөрөхгүй. Шинжээчийн дүгнэлтээр Тгийн бэлэг эрхтнээс эр бэлгийн эс илэрсэн боловч хэнийх болохыг тогтоогоогүй.
Мөн хохирогч Э.Отэй тохиролцож бэлгийн харьцаанд орсон. Шүүгдэгч Б.Б буцаж ирээд хаалгыг нь тогшсон, Э.О түүнийг гэртээ оруулсан нь Э.Оийг зөвшөөрч байна гэж ойлгосон. Үснээс нь зулгааж бэлгийн харьцаанд орсон гэж байгаа боловч их хэмжээгээр үс унасан гэх зүйл хэрэгт байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр толгой, хуйханд гэмтэл гараагүй. Мөн Б.Б нь Э.Оийн цээжинд 6 удаа өшиглөсөн гэж байгаа боловч гэмтэл үүсээгүй. Мөн түүнийг 9-10 удаа хутгалж онц харгис, хэрцгий аргаар үйлдсэн гэж байгаа боловч шинжээчийн дүгнэлт, хагалгаа хийсэн эмчийн мэдүүлэг, мэс засал хийхэд цугларсан баримтуудаар хохирогч “хүзүүндээ 2 удаа зүсэгдсэн, 1 шарх нь гүн орсон, мөгөөрсөн хоолойнд 2 удаа оёдол тавьж сэргээсэн, цээжнийхээ зүүн талдаа нэг удаа хутгалуулсан, гуурс тавьж хийг нь гаргасан, хэвлийдээ нэг удаа хутгалуулсан” байдаг ба, хохирогчийн биед 4 удаа хутгалж гэмтэл учруулсан байх тул онц харгис хэргийд хамаарахгүй байна. Шүүгдэгч хохирогчийг хутгалж байхад хохирогч ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан. Шүүгдэгч өөрөө гэмт үйлдлээ зогсоосон. Иймд улсын яллагч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, хүнд гэмтэл учруулснаар хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж, мэтгэлцэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Бт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Хохирогч Э.Оийг хүчиндсэн, онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдах зорилгоор хүнийг алахыг завдсан гэмт хэргийн талаар.
Хэргийн үйл баримтаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүгдэгч Б.Б, гэрч Б.Цэрэнчимэд нар нь хохирогч Э.Отэй “...” бааранд тааралдсан, тэд хамт архи уухаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ... тоот хохирогч Э.Оийн гэрт очиж, хамтдаа архидан согтуурсан, улмаар согтуурсан байх үедээ шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн Э.Оийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, түүний согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн;
- түүнчлэн дээрх хүчиндэх гэмт хэргийг нуун далдах зорилгоор тухайн цаг хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө иргэн Э.Оийг гэрт нь олон удаа хутгаар гэмтээж, онц харгис хэрцгийгээр алахыг завдсан тус тус гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 8-13 дугаар тал),
-Хохирогч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...Манай гэрт очоод Улаанаа тэр хоёр авсан архиа хувааж уусан. ...Би хаалгаа түгжээд унтаж байтал Улаанаатай хамт явж байсан залуу буцаад ирсэн. Тэр манай гэрт орж ирээд “намайг хувцсаа тайл, би одоо чамайг хүчиндэнэ” гээд үснээс зулгааж, бүх хувцсыг тайлуулж нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орсны дараа ...“би чамайг ална” гээд миний цээж рүү 6 удаа хөлөөрөө өшиглөсөн, гал тогоонд байсан хутга авч миний гэдэс, хоолой хэсгийг хутгалсан. Тэр залуу “чиний үхэхийг харна” гэсэн. ... Би тухайн үед эсэргүүцэл үзүүлэх гэсэн боловч дийлээгүй. ...миний хоолойг 2 удаа хутгаар зүссэн, бас миний биед олон шарх байгаа ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19-22 дугаар тал),
-2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн “...наад залуу чинь намайг оролдох гээд байна, наад залуугаа аваад яв” гэж Улаанаад хэлсэн. ...Сүүлд намайг ганцаараа байхад орж ирээд “чамайг алчихъя, чамайг алчихсан байхад хэн ч мэдэхгүй” гэж ярьсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр тал), мөн хохирогчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр (2 дугаар хавтаст хэргийн 36-37 дугаар тал) болон шүүх хуралдаан /шүүх хурлын тэмдэглэлд/-д тус тус өгсөн мэдүүлэг,
-Э.Оийн талаар гаргасан Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 183 дугаартай дүгнэлт дэх “... Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: ...Улаанаатай хамт явсан залуу эргэж орж ирээд миний үснээс зулгаагаад, цээж рүү цохиод, “хувцсаа тайл” гэсэн. Тэгээд намайг хүчиндсэн. Тэр бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Үснээс зулгаасан байсан болохоор эсэргүүцэж чадаагүй. Бэлгэвч хэрэглээгүй. 10 минут болсон. Хүчиндэж дууссаны дараа намайг хутгалсан. ...хутга аваад “чамайг алаад хаячихъя, чамайг алсан байхад хүн мэдэхгүй” гээд хүзүү, хоолой, гэдэс, гар руу хутгалсан. Хутгалж дууссаны дараа манайд 30 минут орчим байсан. Би “үхлээ түргэн дуудаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхэд тэр “чамайг үхэхийг чинь харна” гээд байсан. ...Энэ үед хоолойноос цус гараад байсан. гэж ярьсан тухай. ...Э.О нь ...үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай ...” гэсэн дүгнэлт бүхий хэсэг (1 дүгээр хавтаст хэргийн 45-48 дугаар тал),
-гэрч Б.Цэенгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 02 цаг өнгөрч байхад ...хажуу айлын эмэгтэй “Эгчээ би хутгалуулчихлаа түргэн тусламж дуудаад өгөөч” гэсэн. ...хутгалуулсан гэх О нь доогуураа гуталтай, өмд өмсөөгүй,...хоолой хэсгээрээ сальфеткаар дараад байсан. ...О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар тал),
-гэрч Н.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ...эгч Болормаа “дүү О чинь хүнд хутгалуулчихсан байна, Цэргийн төв эмнэлэгт яаралтай хагалгаанд орж байна” гэсэн. ...эмч Энхбаяр нь хэлэхдээ “О хүзүүндээ 2 шархтай, 1 шарх нь мөгөөрсөн хоолойг нь гэмтээсэн, цоорсон, цээжиндээ 2 шархтай, 1 нь уушиг руу 2 см орсон, хэвлийдээ бас шархтай, нэвтэрсэн, ходоодыг хөндлөн цоолсон, элэг нь гэмтсэн, нийт 9 шархтай, үүнээс 5 шарх нь ноцтой, ...биед нь нийт 8 гуурс тавьсан, амь насанд нь аюултай гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар тал),
-гэрч Б.Цэрэнчимэд /Улаанаа хочтой/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... “Модун” нэртэй архиа хувааж уусан, нэг мэдсэн О намайг татаад сэрээсэн. Бөөс “юу болсон юм бэ” гэсэн чинь “гаръя гаръя” гээд байхаар нь гэрээс нь гарсан. ... Оийн цонхыг цохиод “юу болсон юм бэ” гэсэн чинь “наад Б чинь ...хэнд ч мэдэгдэхгүйгээр хоолойг чинь хэрчинэ шүү” гээд байсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар тал),
-гэрч Ц.Цэрэнчунт /Цэргийн төв эмнэлгийн эмч/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О гэдэг хүн ...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 04 цагт хутгалуулсан байдалтай 103-аар ирсэн. Ирэх үедээ биеийн байдал муу архи уусан, олон тооны шархтай, хоолойдоо хутганы шархтай, цээжиндээ хутганы 2 шархтай, хэвлийдээ хутганы 2 шархтай, баруун бугалгандаа хутгаар нэвт хатгагдсан байдалтай ирсэн. Хагалгааны явцад цагаан мөгөөрсөн хоолой хатгагдаж гэмтсэн байсныг оёдол тавьж сэргээсэн. Цээжний зүүн хөндийд хийтэй, өрцөн дор хийтэй байсныг суганы дунд шугамаар 6, 7 дугаар хавирганы завсарт арьсанд нь 0,7 см зүслэг хийж цээжний хөндийд гуурс байршуулсан. Элэг болон ходоодны хойд хана хатгагдсан байсныг оёдол тавьсан. Ирсэн өдрөө яаралтайгаар нэг удаа хагалгаанд орсон, ...хэрэв удсан бол амь насанд нь аюултай байдалд байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35-37 дугаар тал) болон түүний 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 31-32 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14230 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтас хэргийн 54-55 дугаар тал), шинжээч Т.Номинцэцэгийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 22-24 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21 (1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дугаар тал), 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай дүгнэлтүүд, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 516 дугаартай ... 4 ширхэг нойлын цаас дээрээс илэрсэн цус нь Э.Оийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” гэсэн дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12739 (12738) дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтат хэргийн 69 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12854 дугаартай “...Э.Оийн гэх умайн хүзүү гэж хаягласан арчдас, үтрээний хүнхрээ гэж хаягласан арчдас, умайн хүзүү гэж хаягласан наалдац, үтрээний хүнхрээ гэж хаягласан наалдац зэрэгт эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн. ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтас хэргийн 74 дүгээр тал),
-Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 517 дугаартай “... Э.Оийн үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь Б.Бийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” гэсэн дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (2 дугаар хавтас хэргийн 16-17 дугаар тал) болон
-Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр өгсөн “...Би Оийг “чи хувцсаа хурдан тайл” гэж хэлсэн. Намайг чанга дуугаар “хувцсаа тайл” гэж хэлсэн чинь О бүх хувцсаа тайлаад шалдан болсон. ...би өөрийнхөө бүх хувцсыг тайлаад Оийн дээр гараад бэлэг эрхтнээ Оийн бэлэг эрхтэн рүү хийгээд хурьцал үйлдэж эхэлсэн. ...хурьцал үйлдээд 3-4 орчим минут болсон. ...гэнэт уурандаа ширээн дээр байсан хар иштэй ахуйн хэрэглээний хутгыг аваад хэд, хэдэн удаа биеийн хэсэгт нь хутгалсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 128-129 дүгээр тал),
-яллагдагчаар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн “...Отэй бэлгийн харьцаанд орсон. ...Тухайн үед уурандаа хутга гартаа бариад хэд хэдэн удаа хутгалж, гэмтээсэн. Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглээгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 142-143 дугаар тал) болон түүний 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр (1 дүгээр хавтас хэргийн 144-145 дугаар тал), 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус тус яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 52-53 дугаар тал),
-эд мөрийн баримт (1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар тал), хохирогч Э.Оийн өвчний 16360 дугаартай түүх (1 дүгээр хавтаст хэргийн 104-125 дугаар тал), 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 38-39 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Тус хэргийн хохирогч Э.О нь сэтгэцийн эмчийн дүгнэлтээр“Шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр”-ийн эмгэгтэй байсан байх боловч засрал сайжралын байдалтай байсан, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай талаар шинжээч дүгнэжээ.
Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх зэргээр хурьцал үйлдэхийг хэлэх ба, хүч хэрэглэж хурьцал үйлдэх нь хохирогчийн биед гэмтэл учруулах, боох, цохих, зодох гэх мэт бусад аргаар үйлдэгдэхийг ойлгох бөгөөд тус гэмт хэргийн объект нь хохирогчийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал юм. Мөн биеэ хамгаалах чадваргүй байдал гэдэгт согтуурсаны улмаас өөрийгөө хамгаалах чадваргүй этгээдийг ойлгоно.
Хохирогч Э.О согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуу байсан болох нь гэрч Б.Цэен, Б.Цэрэнчимэд, Ц.Цэрэнчунт нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба, шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Оийг согтуурсан, мөн гэртээ ганцаараа байсан, шөнийн цагаар бусдаас тусламж хүсэх бололцоогүй байсан нөхцөл байдлын улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан үснээс нь зулгааж хохирогчийн эсэргүүцлийг дарж хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэрэг үйлджээ. Харин хохирогч Э.Оийн сэтгэцийн эмгэг засрал сайжралын байдалтай байсан учраас сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан гэж үзээгүй болно.
Мөн хууль зүйн хувьд хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон бол онц харгис хэрцгий аргаар үйлдсэнд хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Оийг хүчиндсэний дараа өшиглөх, удаа дараа хутгалах зэргээр түүнд олон тооны шарх гэмтэл учруулсан нь гэрч Ц.Цэрэнчунтын өгсөн “...О олон тооны шархтай буюу хоолойдоо хутганы шархтай, цээжиндээ хутганы хоёр шархтай, хэвлийдээ хутганы хоёр шархтай, баруун бугалгандаа хутгаар нэвт хатгагдсан байдалтай ирсэн. ...цагаан мөгөөрсөн хоолой хатгагдаж гэмтсэн байсныг оёдол тавьж сэргээсэн. ...Элэг болон ходоодны хойд хана хатгагдсан байсныг оёдол тавьсан. ...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 35-37 дугаар тал), шинжээчийн 14230 дугаартай “...Э.Од хэвлиин хөндийд нэвтэрч ходоодны их махиа, элэгний 4-р сегментийг гэмтээсэн шарх, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий хуралт, хүзүүнд зулгаралт, цагаан мөгөөрсөн хоолойг гэмтээсэн шарх, баруун бугалганд шарх, зүүн зовхинд цус хуралт, зүүн алганд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учирсан, дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн дүгнэлт, шинжээч Т.Номинцэцэгийн “...Э.Од учирсан шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн. Шарх бүр тус тус нэг удаагийн, хүзүүний зулгаралт нь нэг ба түүнээс олон удаагийн, сарвууны алганы цус хуралт зулгаралт нь нэг ба түүнээс олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. ...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 22-24 дүгээр тал) зэргээр тогтоогдсон тул онц харгис хэрцгий аргаар хүнийг алахыг завдсан гэж үзнэ.
Түүнчлэн гэрч Ц.Цэрэнчунтаас “...Э.О нь хэрэв удсан бол гэмтэл нь амь насанд нь аюултай байдалд байсан. ...” гэж (1 дүгээр хавтаст хэргийн 35-37 дугаар тал) мэдүүлсэн, шинжээчийн 14230 дугаартай дүгнэлтээр “...Э.Оийн биед учирсан гэмтэл нь амь насанд нь аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэж дүгнэсэн (1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дугаар тал), хохирогч Э.Оээс “... Э.Б нь би чамайг ална гээд цээж рүү 6 удаа өшиглөсөн, тэр залуу чиний үхэхийг харна гээд хэсэг суусан. ...чамайг алчихъя, чамайг алчихсан байхад хэн ч мэдэхгүй” гэж ярьж байсан. .” гэж мэдүүлсэн.
Дээрх нөхцөл байдлууд буюу хохирогчийг хүчиндсэнийхээ дараа хутгалж олон тооны шарх гэмтэл учруулсан шүүгдэгчийн энэхүү үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирогч Э.О нь хөрш айлаасаа тусламж хүсэж эмнэлэгт хүргэгдсэнээр түүний амь нас аврагдсан байдал, “чамайг үхэхийг чинь харна гээд 20-30 минут Б.Б хүлээж суусан” гэсэн хохирогчийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд Б.Б нь хүчиндэх гэмт хэргээ нуун далдах зорилгоор, онц харгис хэрцгийгээр хүнийг алах санаа зорилготой байсныг давхар нотолсон гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан” гэж заасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч өөрөө үйлдлээ таслан зогсоосон гэж мэтгэлцэх боловч хохирогч өөрөө бусдаас тусламж гуйж эмнэлэгт хүргэгдсэнээр амь нас нь аврагдсан байна.
Иймд шүүгдэгч Б.Б нь онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хүнийг алахыг завдсан гэж үзэх үндэслэл, хүндрүүлэх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байна.
Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Отэй тохиролцож бэлгийн харьцаанд орсон, онц харгис хэрцгий аргаар үйлдээгүй гэх дүгнэлт үндэслэлгүй байна.
Хохирогч П.Тг хүчиндсэн, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, дээрэмдсэн гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ... дугаар гудамжинд иргэн П.Тгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, түүний согтуурсаны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн;
-улмаар иргэн П.Тг өшиглөх, архины шилээр толгойн тус газарт нь цохих зэргээр онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь баруун талын 9, 10, 11, 12-р хавирганы хугарал, баруун уушигны няцрал, цээжний баруун хөндийд хий хуралт, бүсэлхийн 2, 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрөөтэй хугарал, хамар ясны ил хугарал, дух, зүүн хацар, дээд уруул, эрүүнд шарх, баруун хацар, духанд зулгаралт, баруун нүдний алим, хоёр нүдний зовхи, эрүү, хүзүүнд цус хуралт, хүзүү, цээжний баруун хэсгийн арьсан доорх хий хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан;
- тухайн цаг хугацаанд иргэн П.Тгийн эд хөрөнгө болох 150.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси нөүт 2” маркийн гар утсыг хүч хэрэглэж дээрэмдсэн тус тус гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч П.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн “...Нэг хүн намайг нүүр рүү өшиглөөд зодож, цохиод байх шиг байсан. ...гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Миний нүүр, ам, бие сорви болсон байсан. ...Тухайн үед миний “Самсунг Галакси Нөүт-2” загварын гар утас алдагдсан. ..Миний баруун уушиг бяцралттай аппарат тавиулсан. Баруун талын 3 хавирга хугарсан. Хамрын самалдаг яс цөмөрсөн. Нүүрэндээ 10 оёдол тавиулсан. Нугасандаа гэмтэл авсан. Баруун гарын эрхий хуруу тулсан зэрэг гэмтэл үүссэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 164-165 дугаар тал),
-2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “...Би хэрэг болсон өдөр болон тэрнээс өмнөх өдрүүдэд ямар нэгэн хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй. ...Миний хамар болон нүүрний яснууд тэр чигтээ чихэгдсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 166 дугаар тал) болон шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /шүүх хурлын тэмдэглэлд/,
-гэрч Ж.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 23-ны өглөө үүрээр 04 цагийн орчимд ...манай хашааны эсрэг талд эмэгтэй хүн сууж байх шиг харагдсан. ...нүүр хэсэг нь цус болчихсон доогуураа нүцгэн эмэгтэй байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 167 дугаар тал),
-гэрч Б.Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 04 цаг 11 минутад ...Баруун баянуулын 17 дугаар гудамжаар дээш өгсөөд явж байхад шороон зам дагуу нэг хүн цус нь гараад хэвтэж байна гэж жолооч хэлсэн. ...Таксины жолооч ах уг гудамжинд байсан хүнээс “ахын дүү юу болсон бэ” гэж асуухад “дээрэмдүүлсэн” гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дүгээр тал),
-гэрч З.Жавзанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“... Б надад “Самсунг нөүт 2” маркийн гар утас “Эйс Самсунг” гэсэн бичигтэй шаргал өнгийн бөгжтэй утастай, гэртэй хойд тал нь таглагдаггүй хоёр сим карт уншдаг, ногоон алаг өнгийн батериатай шилэн наалт нь хагарсан хэвийн ажилладаг хөх өнгийн гар утас өгсөн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 178-179 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12872 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 190 дүгээр тал), шинжээч Ш.Цэцэгмаагийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11202 дугаартай “П.Тгийн үтрээнээс авсан гэх наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна. ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 202 дугаар тал),
мөн 12127 дугаартай “...хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн авсан хүрэн улаан өнгийн зүйл нь хүний цус бөгөөд, уг цус нь эмэгтэй хүний цус байна. ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 210 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2924 дугаартай “...хэргийн газраас хураан авсан цусны ДНХ-ийн тогтоц П.Тгийн ДНХ-тэй 16 генетик үзүүлэлтээр тохирч байна. ...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 179 дүгээр тал),
-хохирогч П.Тгийн хэвтэн эмчлүүлсэн тухай Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 13835 тоот өвчний түүх (1 дүгээр хавтаст хэргийн 216-224 дүгээр тал),
-гэрч Ц.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 226 дугаар тал),
-Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “...тэр эмэгтэй намайг үнсэх гээд байхаар нь би түлхэж газар унагаагаад тэр эмэгтэйтэй нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орчихоод явах гэж байтал тэр эмэгтэйн хэвтэж байсан газар утас нь уначихсан байхаар нь утсыг нь аваад явах гэтэл миний араас зуураад тавихгүй байхаар нь би хашааны хажуу талд байсан архины шилийг аваад толгойн тус газар нь цохичихоод зугтаасан. ...Бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалт хэрэглээгүй. Би тэр эмэгтэйг түлхэж унагаагаад өшиглөөд архины шилээр нэг удаа цохисон. Газар унасан утсыг Жавзанжаргал гэх эмэгтэйд өгөх санаатай авч явсан. “Самсунг галакси нөүт 2” маркийн утас байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 235-236 дугаар тал) болон түүний яллагдагчаар 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 237-238 дугаар тал), 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус тус өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 51-53 дугаар тал), “Мастер үнэлгээ ХХК-ний үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 185 дугаар тал), гар утсыг хохирогч П.Тд хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 161 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч П.Тг хүчиндэх гэмт хэрэг үйлдээгүй гэж маргасан.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Б, хохирогч П.Т нар нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны орой “Харз” бааранд танилцаж, хамт пиво ууж согтуурсан, тус баарнаас гарч хамт таксинд суусан талаар хэн аль нь мэдүүлсэн, мөн хохирогчийн гар утас нь шүүгдэгч Б.Бийн хамтран амьдрагч З.Жавзанжаргалаас хураагдсан, тухайн хүн гар утсыг Б.Бөөс хүлээн авснаа гэрчээр мэдүүлсэн, нөгөө талаас шүүгдэгч Б.Б нь З.Жавзанжаргалд гар утас олж өгөхийн тулд хохирогч П.Тгийн гар утсыг авсан талаар, мөн хохирогч гар утсаа өгөхгүй гэж эсэргүүцэл үзүүлэхэд нь архины шилээр цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр түүнийг зодож, хүч хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.
Түүнчлэн хохирогч П.Т тухайн гэмт хэрэг гарахаас өмнө өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй байсан талаар мэдүүлэх бөгөөд, хохирогч П.Т согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас таксинд суусны дараа өөрийгөө удирдах чадваргүй болсон байх ба, түүнтэй хамт таксинд суусан Б.Б нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсоныг мэдсэн, энэ талаар яллагдагчаар “тэр эмэгтэй пиво уугаад согтсон байх шиг байсан” гэж мэдүүлсэн, шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар “...хохирогч П.Ттай бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалт хэрэглээгүй талаараа удаа дараа мэдүүлсэн, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хохирогч П.Тгаас авсан шинжилгээгээр түүний үтрээнээс авсан гэх наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн зэрэг нөхцөл байдал мөн тогтоогдсон.
Дээрх үйл баримт, нотлох баримт зэргээс дүгнэхэд шүүгдэгч Б.Бийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд дээр дурдсан үйл баримт, нотлох баримтуудаар шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдсэн.
Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.Тгийн биед “...баруун талын 9, 10, 11, 12-р хавирганы хугарал, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийд хий хуралт, бүсэлхийн 2, 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрөөтэй хугарал, хамар ясны ил хугарал, дух, зүүн хацар, дээд уруул, эрүүнд шарх, баруун хацар, духанд зулгаралт, баруун нүдний алим, хоёр нүдний зовхи, эрүү, хүзүүнд цус хуралт, хүзүү, цээжний баруун хэсгийн арьсан доорх хий хуралт гэмтлүүд тогтоогдсон, эдгээр гэмтэл нь хэд хэдэн удаагийн үйлчлэлэээр үүсгэгдэх ба, гэрч Ц.Батбаяраас /Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч/ “...2018 оны 10 дугаар сарын 23-нд бусдад зодуулсан гэх хүн ирж хэвтсэн. ...шинжилгээ хийхэд цээжний баруун талд олон хавирганы хугаралтай, баруун талын уушиг шалчийсан, баруун талын цээжний хөндийд цус болон хийтэй, нүүр хэсэг нь тэр чигтээ хавантай байсан...” гэж мэдүүлсэн (1 дүгээр хавтаст хэргийн 226 дугаар тал) зэргээр П.Тгийн биед олон тооны шарх гэмтэл учирсан байна.
Харин шүүгдэгч Б.Б нь тухайн хэрэг үйл явдал болсон газар тохиолдлын шинжтэй байсан архины шилээр хохирогч П.Тг цохиж гэмтэл учруулсан байх тул уг архины шилийг тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан гэж үзэх боломжгүй, энэ үндэслэлээр түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Бийг:
-хохирогч нарын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, согтуурсаны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, хоёр хүнийг хүчиндсэн;
-онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хүнийг алахыг завдсан;
-хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн,
-Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн тус тус гэмт хэрэг үйлдсэнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалт, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас:
-Хохирогч Э.Оийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний зардалд 720.830 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 3.000.000 төгрөг тус тус нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлсэн.
Шүүх дээрх баримтуудыг судлаад Э.Оийн эмчилгээний зардлын 720.830 төгрөгийн нэхэмжлэлээс 542.830 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд хохирогч өмгөөлөгч авах эрхтэй ба, нөгөө талаас тус хэргийн хохирогч нь сэтгэцийн хувьд “...Шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй” талаар сэтгэцийн эмчийн 183 дугаартай дүгнэлт гарсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцсон, өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэстэй гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Бөөс 3.542.830 төгрөг гаргуулахаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Э.Од төлөгдсөн 1.200.000 төгрөгийг хасч, үлдэх 2.342.830 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Э.Од олгож, үлдэх 178.000 төгрөгийг болон цаашид гарах зардлыг шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдав.
-Мөн хохирогч П.Тгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба, эмчилгээний зардалд 1.073.758 төгрөг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлснээс 499.956 төгрөг нь нотлох баримтын шаардлага хангасан гэж шүүх үзсэн ба, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б нь хохирогч П.Тд 1.300.000 төгрөг нөхөн төлсөн байна. Иймд энэ тогтоолоор хохирогч П.Тд шүүгдэгч нь төлөх төлбөргүй гэж үзэв.
2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч П.Т оролцохдоо сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч сэтгэл санааны хохирлыг тооцон гаргах эрх зүйн зохицуулалтгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин хохирогч П.Т цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Бийг:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг 20 жилийн хорих ялд багтааж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг устгуулах” тухай дүгнэлтийг;
Хохирогч Э.Оийн өмгөөлөгч Г.Энхтүвшин “улсын яллагчийн саналыг дэмжиж байна, энэ хэргийн улмаас хохирогч Э.Од сэтгэл санааны хохирол учирсан, өнөөдрийг хүртэл хохирлыг нөхөн төлөхгүй байгаа зэргийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анхаарч үзнэ үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд нь “шүүгдэгч Б.Б нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт тодорхой хэмжээний хохирлыг төлсөн, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд ял оногдуулахдаа хамгийн хүнд ялтай бүлгийн гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж заасан байдаг. Иймд улсын яллагчаас шүүгдэгч Б.Бт оногдуулах талаар гаргасан 20 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байна.
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр шүүгдэгч Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай талаар дүгнэсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирогч нарт учирсан хохирлын гэм хор арилаагүй, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 18 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, ял эдлэх дэглэмийг түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг багасгах өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.
4. Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ажлын хэсэг нь 15 см урттай, бариул хэсэг нь 12.4 см урттай, хар өнгийн жижиг иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тогтоолд дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 375 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Бийг:
- хохирогч нарын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, согтуурсаны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, хоёр хүнийг хүчиндсэн; онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хүнийг алахыг завдсан; хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн тус тус гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалт, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Бийн биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 18 (арван найм) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 18 (арван найм) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 375 (гурван зуун далан тав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ажлын хэсэг нь 15 см урттай, бариул хэсэг нь 12.4 см урттай хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Бийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөөс 2.342.830 (хоёр сая гурван зуун дөчин хоёр мянга найман зуун гуч) төгрөгийг гаруулж хохирогч Э.Од олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Тгийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.Оийн нэхэмжлэлээс үлдэх 178.000 төгрөгийг болон хохирогч нар нь цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТ
ШҮҮГЧИД Б.ДАШДОНДОВ
М.МӨНХБААТАР