| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/1254/Э |
| Дугаар | 1255 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 1255
2019 11 28 2019/ШЦТ/1255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,
улсын яллагч Ж.Отгончимэг,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824) нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
М овогт Бын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М овогт Бын Б, Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, иргэний бүртгэлээр Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч УлаанБ хотод оршин суух тодорхой хаяггүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.1, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор Б.Бийн эдлээгүй үлдсэн 04 жил 02 сар 04 хоногийн хорих ялаас 03 жилийг өршөөн хасч, 01 жил 02 сар 04 хоногийн хорих ялыг биеэр эдэлж, 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 15 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын хажууд явган хүний зам дээр иргэн Ч....гийн халааснаас “Samsung S8 Plus” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 960.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг.Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын судалсан нотлох баримтууд:
01-ний өдөр өгсөн:
“...Би 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 15 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын харалдаа явган хүний зам дээр “Samsung S8 plus” маркийн гар утсаар чихэвч зүүчихсэн дуу сонсоод явж байгаад гэнэт дуу явахаа болихоор нь ноосон цамцны баруун талын утас байсан халаасаа шалгаж үзтэл гар утас байхгүй байсан. Миний гар утсыг 5 секундын дотор л авсан байх, эргээд харахад яг ард талд хэсэг залуучууд зогсож байсан. Тэгээд гэртээ хариад өөрийн гар утас руу залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан. Миний гар утас шууд нээгдэхгүй, доторх программ, файл зэргүүдийг ашиглах боломжгүй, дэлгэцээр болон хурууны хээ, нүдний хүүхэн хараагаар таньж нээгдэж хаагддаг. ...Хяналтын камерын бичлэг дээрх залуучуудыг сэжиглэж байна. Эдгээр залуучуудыг шалгуулна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),
оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “... Би 5 дугаар сарын эхээр “Тэди” гар утас худалдааны төв дээр хоёр симтэй гар утас хайж явж байгаад “Тэди”-гийн 2 давхрын махлаг, шар залуугаас дэлгэц нь хагархай “Samsung S8 Plus” маркийн гар утсыг 250.000 төгрөгөөр худалдаж аваад дэлгэцийг нь 150.000 төгрөгөөр солиулж 20 гаруй хоног ашиглаад байж байтал Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс эрүүгийн мөрдөгч залгаад “таны гар утас хулгайн гар утас байна, таньтай холбогдож дуудахаар ирж гар утсыг нь өгөөрэй” гэхээр нь гар утсаа ашиглахаа болиод орхичихсон. Түүнээс хойш намайг дуудалгүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын эхээр дуудахаар нь очиж гар утсыг нь хүлээлгэн өгсөн. Хулгайн гар утас байсныг нь мэдээд “Тэди” дээр байсан гар утасны ченжийг хайгаад олоогүй. Тухайн гар утас хэвийн ажиллаж байсан. Гэхдээ батерей нь муудаад таг нь бөмбийчихсөн. Би 400.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95 дугаар тал),
3. “Unitel” ХХК-ний 35436008343036 имэй кодтой утсанд манай сүлжээний дугаар ороогүй байна. ...88113438 дугаарыг хийж ашигласан байна. 88113438-Солоон Баярбаясгалан, УБ, Баянгол, 3-р хороо, 2 дугаар хороолол, 63 дугаар байрны 36 тоот. ...” гэх хариу тоот болон орсон гарсан дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 58-61 дүгээр тал),
4. Иргэний нэхэмжлэгч С.Баярбаясгалангаас Samsung S8 Plus маркийн 354360/08/343036/3 Имэй дугаартай, мөнгөлөг саарал өнгийн, таг нь нэг талаараа салсан гар утсыг хураан авч, хохирогч Ч....д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 100-101 дүгээр тал),
5. Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“... Миний бие 100 айл, 32, Нарантуул, 1 дүгээр хороолол орчмоор архи ууж, тэнэмэл амьдралаар амьдраад 6 жил өнгөрч байна. Надад тогтмол оршин суух хаяг, утасны дугаар байхгүй. ...Би 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн үед архи уусан халамцуу ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын харалдаа явган хүний зам дээр явж байтал хажуугаар хойноос урагш чиглэлтэй зөрсөн, үл таних, 45-50 орчим насны, саарал өнгийн ноосон цамцтай эмэгтэй хүний халааснаас нэг гар утас цухуйгаад байхаар нь мэдэгдэлгүй гараа оруулаад хулгайлсан юм. Тэгээд авсан гар утсаа 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр танихгүй ченжид 100.000 төгрөгөөр зарсан. Олсон мөнгөөрөө хүмүүстэй архидаад, идэж уугаад дуусгасан. ...Би дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дугаар тал),
6. “Дамно” ХХК-ний 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн CX3-19-334 дугаартай хөрөнгийн үнэлгээнд ...Samsung S8 Plus маркийн гар утсыг зах зээлийн үнэлгээгээр 960.000 төгрөгөөр тогтоосон” тайлан (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),
7. 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “...” төвийн 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 57 дугаар тал), дээрх камерын бичлэгт 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд:
“... Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”
зочид буудлын урд талд цагаан өнгийн урт хүрэмтэй, хөх өнгийн өмдтэй, 45 орчим насны, туранхай, халимаг үстэй эмэгтэйг 35 орчим насны, хар савхи мэт зүйлийн хүрэмтэй, хөх өнгийн өмдтэй, 165 см орчим өндөртэй, халимаг үстэй, бор царайтай, эрэгтэй хүн дагаж яваад халааснаас нь нэг зүйл авч өөрийн халаасанд хийгээд буцааж явж байгаа бичлэгт тэмдэглэл үйлдэв. ...” гэх тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 10 дугаар тал),
8. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд “... Яллагдагчид Samsung Galaxy XCover 4 маркийн гар утсан дээр бичигдсэн 22 секундын бичлэгийг үзүүлж, тус бичлэгт гарч буй хүмүүс дундаас таних хүн байна уу гэж асуухад “...Энэ бичлэгт би өөрөө харагдаж байна. Тодруулбал би уг бичлэгт харагдаж байгаагаар бол 0:08 секундэд бичлэгний баруун хэсэгт байгаа хаалгаар зүүн талын халаасандаа гараа хийгээд гарч ирж чигээрээ алхаж байснаа больж цааш хэд алхаад эргээд хяналтын камерын чигт бичлэг дуустал алхаад өнгөрч байгаа дүрс харагдаж байна гэв.
-Ямар шинж тэмдгээр өөрийгөө таньж байгаа юм бэ гэж асуухад
-Би тухайн үед дээгүүрээ хар саарал пиджак, доогуураа цайвар цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар цэнхэр өнгийн пүүзтэй байсан. Тухайн үед өмссөн хувцсаараа таньж байна. Бас би өөрийгөө хараад танилгүй яахав дээ. Царай төрх нь би мөн байна. ...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 102 дугаар тал),
9. Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 126 дугаар тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 31 дүгээр тал), шийтгэх тогтоол, Өршөөл үзүүлэх комиссын тогтоол, суллагдасан тухай баримтууд (хавтаст хэргийн 104-117 дугаар тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот (хавтаст хэргийн 125 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Бд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 15 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын хажууд явган хүний зам дээр иргэн Ч....гийн халааснаас “Samsung S8 Plus” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 960.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, яллагдагч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа, камерын бичлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байгаа тул шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг; өмгөөлөгч Л.Батаа дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, мөн шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Бийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 15 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын хажууд явган хүний зам дээр иргэн Ч....гийн халааснаас “Samsung S8 Plus” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 960.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:
-хохирогч Ч....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...“...” зочид буудлын харалдаа явган хүний зам дээр “Samsung S8 plus” маркийн гар утсаар чихэвч зүүчихсэн дуу сонсоод явж байгаад гэнэт дуу явахаа болихоор нь ноосон цамцны баруун талын утас байсан халаасаа шалгаж үзтэл гар утас байхгүй байсан. Миний гар утсыг 5 секундын дотор л авсан байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),
-шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ... “...” зочид буудлын харалдаа явган хүний зам дээр явж байтал хажуугаар хойноос урагш чиглэлтэй зөрсөн, үл таних, 45-50 орчим насны, саарал өнгийн ноосон цамцтай эмэгтэй хүний халааснаас нэг гар утас цухуйгаад байхаар нь мэдэгдэлгүй гараа оруулаад хулгайлсан. ...авсан гар утсаа 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр танихгүй ченжид 100.000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дугаар тал),
-иргэний нэхэмжлэгч С.Баярбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“... “Тэди”-гийн 2 давхрын махлаг, шар залуугаас дэлгэц нь хагархай Samsung S8 Plus маркийн гар утсыг 250.000 төгрөгөөр худалдаж аваад дэлгэцийг нь 150.000 төгрөгөөр солиулж 20 гаруй хоног ашиглаад байж байтал Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс эрүүгийн мөрдөгч залгаад “таны гар утас хулгайн гар утас байна, гар утсыг нь өгөөрэй” гэхээр нь гар утсаа ашиглахаа болиод орхисон. ....гар утсыг нь хүлээлгэн өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95 дугаар тал),
-“...” төвийн 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 57 дугаар тал), дээрх камерын бичлэгт 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дугаар тал),
-2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчийг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 102 дугаар тал), “Дамно” ХХК-ний үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 27-28 дугаар тал), “Unitel” ХХК-ний лавлагаа (хавтаст хэргийн 58-61 дүгээр тал), гар утас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 100-101 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Б нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан болох нь тогтоогдсон.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан.
Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Энэ хэргийн улмаас хохирогч Ч....д 960.000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч нь гар утсаа биетээр хүлээн авсан тул шүүгдэгч Б.Б нь хохирогч Ч....д төлөх төлбөргүй байна.
Харин хохирогчийн гар утсыг бусдаас худалдан авсан иргэний нэхэмжлэгч С.Баярбаясгалан нь өөрт гарсан зардлыг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Б.Бээс 400.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Баярбаясгаланд олгохоор шийдвэрлэв.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1 хоногоор тооцож, 2 сар 2 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт 10 сар 2 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа дүгнэлтдээ “...Иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольсон тохиолдолд цагдан хоригдсон хоногийг оруулж нийтэд тустай ажил хийлгэх ялыг биеэр эдэлсэнд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү ...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд хоёр удаа ял шийтгэгдэж байсан байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Бийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон ба, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Б.Б нь сүүлд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байх боловч уг ялыг биелүүлээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/23171 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бд энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, нийт 02 сар 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 01 жил 02 сар 02 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
4. Бусад асуудлаар.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Бийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” төвийн 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Бын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 02 сар 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 (нэг) жил 2 (хоёр) сар 2 (хоёр) хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сар 2 (хоёр) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 (далан нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ч....д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” төвийн 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бээс 400.000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Баярбаясгаланд олгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА