| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 183/2016/00950/и |
| Дугаар | 183/ШШ2016/00858 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2016/00858
| 2016 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2016/00858 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******
Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох
1318.8 ам.доллар болон 189.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын дунд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэлийн шаардлага 1318,8 ам.доллар болон 189.500 төгрөг буюу нийт 3.161.072 төгрөгөөс нэхэмжлэгч нь 1.241.072 төгрөгийг татгалзаж, хариуцагчаас 1.920.000 төгрөгийг гаргуулж, хариуцагч нь уг төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүрэн төлж барагдуулана гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан 1318.8 ам.доллар болон 189.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын дунд байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэлийн шаардлага 1318,8 ам.доллар болон 189.500 төгрөг буюу нийт 3.161.072 төгрөгөөс нэхэмжлэгч нь 1.241.072 төгрөгийг татгалзаж, хариуцагчаас 1.920.000 төгрөгийг гаргуулж, хариуцагч нь уг төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүрэн төлж барагдуулана гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасны дагуу зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ийн нэхэмжлэлтэй хариуцагч д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага 1318,8 ам.доллар болон 189.500 төгрөг буюу нийт 3.161.072 төгрөгөөс нэхэмжлэгч нь 1.241.072 төгрөгийг татгалзаж, хариуцагчаас 1.920.000 төгрөгийг гаргуулж, хариуцагч нь уг төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож,зохигчдын эвлэрсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64.500 төгрөгийн 50 хувь буюу 32.250 төгрөгийг улсын төсвөөс, 32.250 төгрөгийг хариуцагч эс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ