Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2026/ХШТ/42

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.С-т холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.6-д заасан “шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” гэсэн үндэслэлээр А.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжавын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

 

                    ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                         Б.БАТЦЭРЭН

 
                                                               Ц.ОЧ

 

                                                               Б.ЦОГТ