Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 349

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019              11              28                                               2019/ШЦТ/349                               

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дамчаабадгар,

иргэний нэхэмжлэгч Б.Батбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Э.Бт холбогдох эрүүгийн 1934004950366 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Баян суманд 1975 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Төв аймаг, Баян сум, 3 дугаар баг Сондуул гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НВ75112910 дугаарын регистртэй, Боржигин овгийн Эрдэнэ-Очирын Э.Б

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрглэсэн үедээ Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутагт 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 49-91 ТӨВ улсын дугаартай “NISSAN BLUEBIRD” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7.а-д заасан заалтыг зөрчиж улмаар онхолдож 49-91 ТӨВ улсын дугаартай “NISSAN BLUEBIRD” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Нинжбадгарын нас барж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б:

...Хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дамчаабадгар:

...миний дүү Б.Минжбадгар нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зам тээврийн ослын улмаас нас барсан. Оршуулгын зардалд 1.500.000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Батбилэг: 

...миний нэр дээр байдаг миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм... ...би 2019 оны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баян сум орох ажилтай байсан учир Э.Бтай уулзаж машин бариад яваад өг гэж гуйгаад явсан юм. Би өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм. Би найз Э.Быг машин бариад өгөөч гэж гуйсан. Иргэний хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 03 дугаар сард машины мөнгө өгнө гэж шүүгдэгч хэлсний дагуу бид хоорондоо тохиролцсон. Энэ тохиролцсон асуудал нь бидний хоорондын асуудал байгаа юм. Шүүгдэгч бид хоёр найзууд... гэж тус тус мэдүүлцгээсэн болно.   

 

Эрүүгийн 1934004950366 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дамчаабадгар /хх-ийн 28 дугаар хуудас/, иргэний хариуцагч Б.Батбилэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Б.Батбилэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/, гэрч Ш.Ганболд /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрч Ц.Пүрэвдорж /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч Х.Мэндбилэг /хх-ийн 36 дугаар хуудас/, гэрч Н.Нямдорж /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч Б.Алтанчимэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрч Д.Зулгэрэл /хх-ийн 40 дүгээр хуудас/, гэрч Э.Б /хх-ийн 38 дугаар хуудас/, яллагдагч Э.Б /хх-ийн 75-76 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3695 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3696 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 92 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-57 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаартай дүгнэлт /хх-ийн 63 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-13 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 16-17 дугаар хуудас/, цогцсоны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 77-85 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Э.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрглэсэн үедээ Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутагт 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 49-91 ТӨВ улсын дугаартай “NISSAN BLUEBIRD” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7.а-д заасан заалтыг зөрчиж улмаар онхолдож 49-91 ТӨВ улсын дугаартай “NISSAN BLUEBIRD” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Нинжбадгарын нас барж, амь насыг хохироосон үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дамчаабадгарын ...миний дүү Б.Минжбадгар нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зам тээврийн ослын улмаас нас барсан учир би хууль ёсны төлөөлөгчөөр оролцох болсон юм. Тийм учраас цагдаагийн байгууллагад хандсан юм... ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна... /хх-ийн 28 дугаар хуудас/,  

иргэний хариуцагч Б.Батбилэгийн ...миний нэр дээр байдаг миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм... ...би 2019 оны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баян сум орох ажилтай байсан учир Э.Бтай уулзаж машин бариад яваад өг гэж гуйгаад явсан юм. Би өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм. Намайг очиж уулзахад Э.Б архи уугаагүй байх шиг байсан юм. Тэгэхээр нь би гуйгаад машинаа бариулаад явсан юм... /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

гэрч Б.Батбилэгийн ...Майнт руу ирж явах замдаа зам тээврийн осолд орсон. Миний машиныг Э.Б жолоодож явсан юм... ...би архи уусан байсан болохоор Э.Бт машинаа бариулж явсан... ...Э.Б архи пиво бага зэрэг уусан байсан... ...Би найз Мэндбилэг, Э.Б мөн нэрийг нь мэдэхгүй байна. Бид нар Хараа нэртэй 0.5, мөн 0.75 литрийн архи хувааж уусан... ...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

гэрч Ш.Ганболдын ...сумын төв ород буцаад ажилруугаа явж байхад замын хажууд цагаан өнгийн машин онхолдсон байсхаар нь би зогсож очоод тусалсан. Тэгэхэд Батбилэг машинаас гараад ирсэн. Харин Э.Б нь жолооч талын хаалганы цонхоор толгой гар 2 нь гарчихсан байсан... ...жолооны ард Э.Б сууж байсан... /хх-ийн 34 дүгээр хуудас/,

гэрч Ц.Пүрэвдоржийн ...би 2019 оны 06 дугаар сарын 17-нд хүргэн Мэндбилэгийнд байхад Батбилэг, .Э.Б орж ирээд найзууд гэж байсан. Тэгээд Мэндбилэг, Э.Б, Батбилэг нар 1 шил 0.75 граммын Хараа нэртэй архи уугаад дуусч байсан. Тэрийгээ ууж дуусаад гараад явсан... /хх-ийн 35 дугаар хуудас/,

гэрч Х.Мэндбилэг ...Тэр хэд 0.75 граммын Хараа нэртэй архитай ирсэн. Уг архийг Батбилэг, Э.Б, миний хадам ах Пүрэвдорж бид нар хувааж уугаад тэгээд явсан... /хх-ийн 36 дугаар хуудас/,

гэрч Н.Нямдоржийн ...Баян сумын төв рүү явж байтал таньдаг машин унасан байхыг харсан. Тэгээд дотроос нь гарч байгаа хүмүүсийг хараад эмнэлэгт дуудлага өгсөн. Мөн ар гэрийнхэнд нь дуудлага өгсөн... ...Тэрийг бол мэдэхгүй байна. Ямар ч байсан унасан хойно нь би харсан. Тэгэхэд жолоочийн суудал дээр Э.Б суусан байсан... /хх-ийн 37 дугаар хуудас/,

гэрч Б.Алтанчимэгийн ...машинд суугаад бид хоёр явах гэж байгаад би машинаа зогсоогоорой усны гутлаа өмсөөд гараад ирье гэж хэлээд буусан. Тэгэхэд Батбилэг өөрийнхөө машинтай хүүхэдтэйгээ хоёулаа ирсэн. Тэгээд намайг гэр рүү орох хооронд Батбилэг манай машинд ороод суусан юм. Удалгүй машин дугарахаар нь гараад харахад Батбилэгийн машинтай Батбилэг мөн талийгаач хүүхэд нь манай нөхөр Э.Б нар яваад өгсөн. Тэрнээс хойш орой цагийг нь санахгүй байна. Манай сумын олон нийтийн цагдаа гэх хүн залгаад осол болсон талаар надад хэлсэн... /хх-ийн 39 дүгээр хуудас/,

гэрч Д.Зулгэрэлийн ...тэд нар архиа ууж дуусгаад Батбилэг, би, Батбилэгийн бэр Цэцгээ гэх хүнтэй хамт бид нар гэр рүүгээ 1 дугаар зөрлөг рүү явсан юм. Бид нар 18 цаг өнгөрч байхад 12 дугаар зөрлөг дээр очоод намайг хүргэж өгөөд тэд нар харихаар явсан юм... ...тээврийн хэрэгслийг Батбилэгийн бэр Цэцгээ нь жолоодож явсан юм... /хх-ийн 40 дүгээр хуудас/,

гэрч Э.Бын ...би 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрийн хашаандаа өөрийнхөө машиныг янзалж байсан. Тэгтэл Батбилэг хүүгийн хамт өөрийнхөө улсын дугаарыг нь санахгүй байна Ниссан Блуебирд гэдэг машинтай ирээд чи бариад явчих хамт Баян сумын төв ороод ирье гэхээр нь би хониндоо явах гэж байна гэж хэлтэл Батбилэг харанхуй болохоос өмнө яваад ирье чи бариад яваад өг гэсэн. Тэгээд би машиныг нь бариад явж байгаад Баян сумын төвийн ойролцоо ирээд явж байтал замын эвдэрсэн хэсгийг тойрч гарах гэж байгаад замаас гараад осолд орсон. Тэгээд ухаан алдсан байсан... ...би бага зэрэг архи уусан байсан... /хх-ийн 38 дугаар хуудас/,

яллагдагч Э.Бын ...Би өмнө өгсөн мэдүүлгүүд дээрээ үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүлэг өгсөн байгаа бөгөөд нэмж ярих зүйл байхгүй байна... /хх-ийн 75-76 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3695 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна... ...Б.Батбилэг НВ75010810 гэсэн хаягтай цуснаас 1.3 промилли спиртын агууламж илэрч байна... ...Цусанд илэрсэн 1.3 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...  дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3696 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна... ...Эрдэнэ-Очир Э.Б гэсэн хаягтай цуснаас 1.7 промилли спиртийн агууламж илэрч байна... ...Цусанд илэрсэн 1.7 промилли агууламж ньь согтолтын дунд зэрэгт хамаарна... дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 92 дугаартай ...талийгаачийн биед гавал тархины ил гэмтэл: гавал ясны олон салаалч, үйрч бяцарч, зөрсөн хугарал, их, бага тархины эдийн няцрал, хатуу хальс, аалзан хальсны урагдал, хоншоор яс, хацар, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд зовхи, хамар, духанд шарх, дух, зүүн хацарт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, толгой хуйхны дотор гадаргуу, баруун, зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтэлт тогтоогдлоо... ...талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан... талаарх дүгнэлт /хх-ийн 55-57 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаартай ...Ниссан Бульбэйрд маркийн 49-91 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолодож явсан жолооч Э.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн... талаарх дүгнэлт /хх-ийн 63 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-13 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 16-17 дугаар хуудас/, цогцсоны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 77-85 дугаар хуудас/  зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.  

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Бын дунд зэргийн согтолттой согтуурсан үедээ “NISSAN BLUEBIRD” маркийн 49-91 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7.а-д заасан заалтыг зөрчиж улмаар онхолдож “NISSAN BLUEBIRD” маркийн 49-91 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Нинжбадгарын амь нас хохирсон үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус шинжтэй гэдгээ мэдсээр байж өөрөө хүсч жолоодсон үйлдэл, эс үйлдэхүй санаатай хэлбэр боловч согтуурсан үедээ санаатай тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бий болсон хүний амь нас хохирсон үр дагавар нь болгоомжгүй хэлбэр юм. Энэ нь гэм буруугийн хувьд холимог хэлбэр гэж үзсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 

Түүнчлэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүйг болно. 

 

Мөн шүүгдэгч Э.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг давхар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүдээр,

мөн шинжээчийн 3695, 3696, 92, 80 дугаартай дүгнэлтүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, цогцсоны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.  

 

Иймд шүүгдэгч Э.Быг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Бын холимог гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Б.Минжбадгарын амь насанд хохирол учирсан байна.

 

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дамчаабадгар нь оршуулгын зардал болон бусад зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлээгүй бөгөөд энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй боловч шүүгдэгч Э.Бын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дамчаабадгарт оршуулгын зардалд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлсөн болох нь шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргаж хавтас хэрэгт авагдсан “Хохирол барагдуулсан тухай” хүсэлтээр, мөн хавтас хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дамчаабадгарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Э.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар “NISSAN BLUEBIRD” маркийн 49-91 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч Б.Батбилэг нь “NISSAN BLUEBIRD” маркийн 49-91 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглагчаар буюу жолоочоор шүүгдэгч Э.Быг өөрөө томилж түүнд тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн нь хавтас хэргийн 30-31 дүгээр хуудсанд авагдсан иргэний хариуцагч Б.Батбилэгийн ...би 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баян сум орох ажилтай байсан учир Э.Бтай уулзаж машин бариад өг гэж гуйгаад явсан юм..., хавтас хэргийн 32-33 дугаар хуудсанд авагдсан гэрч Б.Батбилэгийн ...би архи уусан байсан болохоор Э.Баар машинаа бариулж явсан..., шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн иргэний хариуцагч Б.Батбилэгийн ... би 2019 оны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баян сум орох ажилтай байсан учир Э.Бтай уулзаж машин бариад яваад өг гэж гуйгаад явсан юм. Би өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм... гэсэн мэдүүлгүүдээр бусдад учирсан гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй ба энэ үндэслэлээр эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулж, гэм хорыг хариуцан арилгуулах үүрэг хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэвч иргэний хариуцагч Б.Батбилэг нь амь хохирогч Б.Минжбадгарын төрсөн эцэг бөгөөд хууль ёсны төлөөлөгч Б.Дамчаабадгарын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн бөгөөд энэ шийтгэх тогтоолоор иргэний хариуцагчаас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэх боломжтой, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө” гэсний дагуу иргэний хариуцагч нь эд хөрөнгийн хохиролтой холбоотой зардлаа гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй боловч энэ талаар нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.Бт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нарт учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх буюу гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах гэсний баримтлан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг оногдуулах боломтой гэж үзлээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу шүүгдэгч Э.Бт оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Э.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ял дээр нэмж оногдуулах нь хуульд нийцэх бөгөөд түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван /5/ жилийн хугацаагаар хассан тул хорих ялыг эдэлж дууссаны дараагаас нэмэгдэл ялын хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.Бын жолоочийн 722662 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

    Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

          хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

      36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт

    заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Э.Быг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Э.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

5. Шүүгдэгч Б овгийн Э.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б овгийн Э.Бын жолоочийн 722662 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасныг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

    

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Э.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.ГАНДАНСҮРЭН