Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 353

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019            11                 29                                               2019/ШЦТ/353                              

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Т.Батжаргал, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ, 

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч Ч.Оюунцэцэг,

шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, Б.Уранчимэг, Б.Гүнтэвчимэг

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Отгон,

хохирогч П.Базархүү, тэдний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шинжээч Э.Эрхэмбаяр, Ц.Цэрэнмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц овгийн Ч.Эад холбогдох эрүүгийн 1834000000313 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Манхан суманд 1964 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Борнуур сум, Мон Газ ШТС-д түгээгч, эрхлэгчээр ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Төв аймаг, Борнуур сум, Мандал 2 дугаар багийн Пүүний дэнжийн 161 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ПМ64091414 дугаарын регистртэй, Ц овгийн Ч.Э

  

                                       Холбогдсон хэргийн талаар

                                     /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ч.Э нь Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт 2-13 тоот хашааны гадна 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 13:20 цагийн орчим иргэн Б.Чулуунбаатартай маргалдаж, улмаар түүний хоолойг нь боож алсан,

Мөн тус аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэн П.Базархүүг нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчоос

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э:

...2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хэрэг болсон. Би 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээр гагнуур хийх гээд гагнуурын аппарат авсан. Тэгээд би 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө ажлаасаа буугаад гагнуурын аппарат өгөх гээд очсон. Гэтэл Чулуунбаатар гуай гарч ирэхээр нь би гагнуурын аппаратыг нь буулгаж тавьсан. Базархүү нь манай түгээгч би эрхлэгч нь байсан. Манайд түгээгчээр ажиллаж байсан. Тэгээд би Базархүүг мөнгө дутаагаад байхаар нь тухайн үед санаандгүй таны хүү 69200 төгрөг дутаасан байна гэж хэлээд багаажаа хаах гэтэл над дээр ирээд та нар дандаа идэж уулаа гэх юм ямар учиртай юм гээд намайг заамдаж аваад шууд толгой руу цохиод, миний уруулыг сэтэлсэн. Тэгээд миний чихнээс цус гараад байсан. Би багаажаа хааж чадалгүй Чулуунбаатар гуайтай барилцаад авсан. Гэтэл эгч гарч ирээд бид 2-ыг салгах гэтэл Чулуунбаатар гуай хойшоо унасан. Эгч гарч ирээд намайг заамдаад авсан байсан. Тэгэхээр нь би эгч ээ намайг тавьж бай би яваад эмч аваад ирье гээд эгчийн гарыг тавиулсан. Тэгээд би машиндаа жолоодоод Оюунцэцэг эмчийг авч ирсэн. Ирэхэд нас барчихсан байсан. Есүй гэж хүүхэд мэдүүлэг өгөхдөө намайг араас нь очиж боосон гэж мэдүүлэг өгсөн байна лээ. Барилцаж авсныг боосон гэж яриад байна. Жаахан хүүхэд харахдаа боосон гэж харсан байж болно. Түүнээс бид 2 заамдалдаад зогсож байсан. Тэгээд намайг цохиод байхаар нь би өөрийн эрхгүй бие ээ хамгаалаад бариад авсан. Өөр зүйл болоогүй. Би танай хүүхэд мөнгө идээд байна гэж хэлсэн нь миний буруу. Би буруугаа ойлгож байгаа. Базархүүгийн хувьд намайг эмч авч ирчихээд машинд байж байтал та манай өвөөг алчихсан байна гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би чи цаашаа байж байлдаа гээд гараараа түлхсэн. Тэгэхдээ цохичихсон юм шиг байна лээ. Би сайн мэдэхгүй байгаа. Хэрэг болох үед тэр гэрч байгаагүй. Харин Отгон гуай л байсан. Өөр ярих зүйл байхгүй...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Отгон:

...Би ногоо тарьдаг байсан. Манай нөхөр ахынхаа газар трактор барьдаг байсан. Тэгээд тэр өдөр дүү нар Отгон эгч ээ та хурдан ир гээд бид 2 ногоондоо явах гэж байсан. Манай нөхөр машиндаа нэг юм гагнах гээд гагнуурын аппарат аваад ир гэсэн. Тэгээд өдөр 13 цаг өнгөрч байхад гагнуурын аппарат авч ирж өгсөн. Би гэртээ явах бэлтгэлээ хийгээд цай чанаад, ногоо хийх шуудай, ам боох боолтоо бэлдэж байсан. Гэрт надтай хамт манай 2 ач байсан. Манай жаахан зээ талийгчийг байнга дагаж явдаг байсан. Тэр Базархүүг электродонд явуулаад, 8 дугаар ангийн охиноо дэлгүүр явуулсан байсан. Тэгээд жаахан зээтэйгээ байсан. Гэтэл эмээ Ч.Э ах өвөөг боогоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гүйгээд гарсан чинь энэ 2 бие биенээ заамдчихсан байсан. Би очоод яаж байгаа юм бэ хэлэх юм байвал миний дүү тавьж байгаад ярьчих бие муутай хүн шүү дээ гэж хэлсэн чинь хоёулаа муудалцаад, маргаад байсан. Намайг дөнгөж тэр хоёрыг салгасан чинь манай нөхөр унаад өгсөн. Тэгээд би чи хүн алчихлаа шүү дээ эмч дуудъя гэсэн чинь намайг түлхэж хаячихаад би эмч дуудлаа гээд явсан. Тэр үед ойр хавьд ямар ч хүн байгаагүй. Тэгээд би орилоод байж байтал 2 хүүхэд маань гүйгээд талийгчийн эгчийнд очоод хэлсэн байсан. Тэр үед эгч нь ногоондоо явсан байсан болохоор гэртээ байгаагүй. Харин охин нь нөхөнтэйгөө гарч ирсэн. Тэгээд ийм зүйл болчихлоо гэсэн чинь эмч дуудах гээд очсон чинь Ч.Э эмнэлэг дээр байсан гэсэн. Тэгээд Оюунцэцэг эмч та яаж байгаа юм бэ гэсэн чинь газар унасан арай үхээгүй байх аа гэсэн. Гэтэл Базархүү миний өвөөг та алчихлаа шүү дээ гээд орилоод байсан. Би энэ хүүхдийн шүдийг нь цохисон гэж мэдээгүй. Би тэр үед нөхөрөө босгож авах юмсан гэж бодож байсан болохоор өөр юманд анхаарлаа хандуулж чадаагүй. Ийм л юм болсон...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Базархүү:

...2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өвөө намайг электрод аваад ир гээд дэлгүүр явуулсан. Намайг ирэхэд өвөө газар уначихсан байсан. Тэгээд эмээ намайг цаашаа яваад эмч дуудаад ир гэсэн. Тэгэхээр нь би эмч дуудаад гэр рүүгээ буцаад ирсэн..., гэж тус тус мэдүүлжээ.  

 

Эрүүгийн 1834000000313 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгон /хх-ийн 88-89 дүгээр хуудас/, хохирогч П.Базархүү /хх-ийн 194-195, 196 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Ж.Есүй /хх-ийн 90 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Ж.Хишигтогтох /хх-ийн 91 дүгээр хуудас/, гэрч С.Оюунцэцэг /хх-ийн 92 дугаар хуудас/, гэрч Б.Пүрэвбат /хх-ийн 93-94 дүгээр хуудас/, гэрч С.Сарангэрэл /хх-ийн 95-96 дугаар хуудас/, гэрч П.Базархүү /хх-ийн 99-100 дугаар хуудас/, гэрч О.Алтанцэцэг /хх-ийн 101-102 дугаар хуудас/, гэрч Ж.Үдэлмаа /хх-ийн 103-104 дүгээр хуудас/, гэрч Ч.Бямбадэлгэр /хх-ийн 105 дугаар хуудас/, гэрч С.Сарантуяа /хх-ийн 106-107 дугаар хуудас/, гэрч Э.Ням-Осор /хх-ийн 108 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Ж.Есүй, Ж.Хишигтогтох нарыг нүүрэлдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 111 дүгээр хуудас/, гэрч П.Базархүү /хх-ийн 112 дугаар хуудас/, шинжээч Э.Эрхэмбаяр /хх-ийн 128-129 дүгээр хуудас/, гэрч П.Базархүү /хх-ийн 197, 198  дугаар хуудас/, гэрч Ж.Отгон /хх-ийн 199 дүгээр хуудас/, гэрч Б.Пүрэвбат /хх-ийн 200 дугаар хуудас/, гэрч С.Сарангэрэл /хх-ийн 201 дүгээр хуудас/, гэрч С.Оюунцэцэг /хх-ийн 202 дугаар хуудас/, гэрч Б.Даваасамбуу /хх-ийн 203 дугаар хуудас/, гэрч О.Алтанцэцэг /хх-ийн 204, 205 дугаар хуудас/, яллагдагч Ч.Э /хх-ийн 151-154, 236-238 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, 

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 645 дугаартай дүгнэлт /хх-ийн 114 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10292 дугаартай дүгнэлт /хх-ийн 116 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10291 дугаартай дүгнэлт /хх-ийн 117-118 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 164 дугаар дүгнэлт /хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 960 дугаартай дүгнэлт /хх-ийн 125-127 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 683 дугаар дүгнэлт /хх-ийн 208 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 130 дугаар дүгнэлт /хх-ийн 214-216 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт /2-р хх-ийн 67-72 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хохирогч П.Базархүүгийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 191-192 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21 дүгээр хуудас/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл, зөрчил гаргасан иргэнийг согтууруул хэмжигч багажаар үлээлгэсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25-45 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгоны хохирлын баримт /хх-ийн 47-81 дүгээр хуудас/, шүүгдэгч Ч.Э хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 156-178, 240-242 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.  

    

Шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 13 цаг 20 минутын орчим Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт 2-13 тоот хашааны гадна иргэн Б.Чулуунбаатартай маргалдаж, улмаар түүний хоолойг нь боож алсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгоны ...манай Хишигтогтох Эрка өвөөг боочихлоо гээд хашхираад ирсэн. Тэгэхээр нь би тавиач наадахаа, зүрх муутай хөгшин хүнийг яах гээд байгаа юм, сая эмчилгээ хийлгээд гарч байгаа юмыг гэж хэлсэн чинь тавихгүй байсан. Тэгсэн чинь талийгаач газар сөхрөөд нүүрээрээ доошоо хараад унасан. Тэгсэн чинь Ч.Э намайг түлхэж хаячхаад машиндаа суухаар нь би араас нь очоод татаж машинаас нь буулгасан чинь намайг цээж рүү түлхэж хаячхаад машиндаа суугаад явчихсан. Тэгэхээр нь би талийгаач дээр очоод дээш нь эргүүлж харуулсан чинь царай нь цэлдэн хөх болчихсон байсан. Нэрээр нь дуудсан чинь дуугарахгүй байсан... ...Тэгээд байж байтал удалгүй эмч ирж  үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн... /хх-ийн 88-89 дүгээр хуудас/,

хохирогч П.Базархүүгийн ...эмээ Отгон маань Базархүү миний хүү өвөөг чинь Ч.Э боогоод унагчихлаа чи яваад эмч дуудаад ир гэсэн. Тэгэхээр нь би эмч дуудах гээд эмнэлэг яваад эмнэлэг рүү ороход Ч.Э нь би хүнд зодуулчихлаа гээд үзүүлээд сууж байсан. Тэгэхээр нь би та юу яриад байгаа юм бэ, та миний өвөөг боогоод алчихлааш дээ очоод хар гээд Ч.Э мөн эмч Оюунцэцэг нарыг дагуулан гараад хүргэн ахх Пүрэвбатын машинд суулгаад машинд явж байхдаа та яагаад миний өвөөг алчихаж байгаа юм бэ гэхэд Ч.Э нь чи юу яриад байгаа юм бэ би алаагүй гэж уурлаад миний нүүр рүү гараараа цохисон. Ингээд удалгүй өвөөгийн гэрийн хашааны гадна очиж бүгд буухад эмч Оюунцэцэг нь өвөөг маань үзээд нас барчихсан байна гэсэн... ...маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай төрлийн ах болох Даваасамбуу гэх хүн намайг харснаа чиний шүд унасан байна яасан юм бэ гэхэд нь би миний шүд унасныг мэдсэн. Тухайн үед өвөө маань нас бараад бид нар ажил ихтэй байсан болохоор би өөрийнхөө шүд унасныг мэдээгүй... /хх-ийн 194-195, 196 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Ж.Есүйгийн ...гагнуурын аппаратыг нь буулгаж тавьчхаад тэгээд өвөөг араас нь хүзүүг нь боосон. Тэгэхээр нь би эмээд өвөөг боогоод байна гэж хэлээд хашаанаас гарсан. Араас эмээ гарч ирээд Хар Эрка гэдэг хүнд наад хүн чинь зүрх муутай дөнгөж сая эмнэлгээс гарсан, тавчихаач гэсэн чинь тэр хүн өвөөг тавихгүй байсан. Тэгээд эмээ хар Эрка гэдэг хүнтэй ноцолдож байгаад өвөөг тавиулсан чинь өвөө урагшаа өвдгөн дээрээ сөхөрч унасан. Тэгсэн чинь хар Эрка гэдэг хүн зугтах гээд машиндаа суухаар нь манай эмээ машинаас нь чирч гаргаад наад хүн чинь үхчихлээ шүү, ядаж эмч дуудаад яв гэсэн чинь хар Эрка гэдэг хүн эмээгийн нүүр рүү нь алгадаад, зүрх хавьцаа нь 2-3 удаа цохисон. Тэгээд эмээ эмнэлэг дуудсан... ...ойролцоогоор 3-4 орчим минут хоёр гараа раа боогоод байсан... ...өвөөг боочхоод нүүр рүү нь хоёр удаа цохисон... /хх-ийн 90 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй гэрч Ж.Хишигтогтохийн ...өвөө тэр хар Эрка гэдэг хүнтэй маргалдсан. Тэгсэн чинь тэр хүн өвөөг хоёр гараараа хоолойноос нь боосон. Тэгэхээр нь би эмээ рүү хашааны гаднаас өвөөг боогоод байна гэсэн чинь эмээ гарч ирээд салгах гээд дундуур нь орсон. Тэгээд наад хүн чинь зүрх муутай, саяхан эмнэлгээс гарсан тавчхаач гэсэн чинь тэр хар Эрка гэдэг хүн тавихгүй, эмээд чи өөрөө эхлээд намайг тавьчхаач гээд  байсан. Тэгээд эмээ хар Эрка гэдэг хүний гарыг тавиулсан чинь өвөө урагшаа сөхрөөд  унасан. Тэгээд тэр хар Эрка гэдэг хүн машиндаа суугаад явах гэхээр нь эмээ машинаас чирээд буулгаж ирээд чи ядаж эмнэлэг дуудчихаач гэсэн чинь зүрх рүү нь цохиод алгадсан. Тэгсэн эмээ Есүй эгч бид хоёрыг Намид ахындаа очоод хүн дуудаад ир гэхээр нь бид хоёр очсон чинь том хүн байгаагүй... ...өвөөг боочхоод нүүр рүү нь 1 удаа гараараа цохисон... /хх-ийн 91 дүгээр хуудас/,

гэрч С.Оюунцэцэгийн ...2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 13 цаг 25 минутад манай эмнэлэг дээр манай сумын Ч.Э гэдэг ах өөрийн биеэр ирж Чулуунбаатар ахтай муудалцсан чинь ухаан алдаад уначихлаа гэж хэлсэн. Ингээд би эмнэлгийн асрагч Алтанцэцэгийн хамт сумынхаа Чулуунбаатар гэдэг хүний гэрт нь очиход Чулуунбаатар ах хашааныхаа гадна дээшээ хараад хэвтчихсэн дүү нь хажууд нь суугаад дээрээс нь зүрхний массаж хийж байсан. Тэгээд би Чулуунбаатар ахыг үзсэн чинь царай нь хөхөрчихсөн ухаангүй, зүрх нь зогсчихсон захын судсанд лугшилт мэдэгдэхгүй, өөрөөр хэлбэл намайг очиход нас баричхсан байсан... ...анх өөрөө эмнэлэг дээр очсон Ч.Э нь би Чулуунбаатар ахтай муудалцаад  барилцсан чинь муужраад уначихлаа гэж хэлсэн. Талийгаачийн эхнэр Отгон нь уйлж орилоод Ч.Эыг чи өвгөнийг минь алчихлаа, унтуулчихлаа гэж байсан. Бусад хүмүүс юу гэж байсныг анзаараагүй... /хх-ийн 92 дугаар хуудас/,

...хар Эрка гэдэг хүн ирээд би Чулуунбаатартай муудалцаад барилцсан чинь уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би асрагчаа аваад гарах гэсэн чинь зөрж талийгаач Чулуунбаатарын ач хүү Базархүү орж ирээд Эрка руу чи миний өвөөг яачихваа гээд тэр хоёр муудалцаад гарч байсан чинь сумын Пүрэвбат хаалган дээр таараад биднийг машиндаа суулгаад талийгаачийн гэр рүү хөдөлсөн. Ингээд гэрт нь очиход талийгаач хашааныхаа гадна дээшээ хараад хэвтчихсэн байхаар нь очоод үзсэн чинь нас барчихсан байсан... ...машинаас буухад Базархүүгийн амнаас нь цус гарсан байсан. Би цохисон эсэхийг нь сайн анзаараагүй... /хх-ийн 202 дугаар хуудас/, 

гэрч Б.Пүрэвбатын ...талийгаачийн зээ охин Есүй, дүүтэйгээ хамт манай өвөө уначихлаа гээд уйлалдаад ороод ирэхээр нь эхнэрийгээ машиндаа суулгаад тэднийд очиход талийгаач Чулуунбаатар нь газар хэвтчихсэн эхнэр Отгон нь толгойг нь түшчихсэн байдалтай байхаар нь эхнэр маань талийгаачийн хажууд бууж үлдээд би цаашаа эмнэлэг рүү явсан... ...очтол өөдөөс манай сумын эмч эгч, асрагч эгч, манай сумын хар Эрка гэдэг хүн, талийгаачийн ач Базархүүтэй хаалган дээр таарсан. Тухайн үед би эмч дуудах гээд явж байсан болохоор шууд эмчийг нь урд талын суудал дээр суулгаад ард талын суудал дээр асрагч, хар Эрка, Базархүү нарыг суулгаад талийгаачийн гэр рүү явсан. Замд Базархүү нь хар Эркатай маргалдаад нэг нь нэгийгээ түг хийтэл нь цохих чимээ гарсан. Миний сонссоноор талийгаачийг Ч.Э боогоод тавихгүй байсан юм шиг байна лээ... ...явж байхад ард Базархүү, Ч.Э хоёр муудалцаад нэг нь нэгийгээ цохиж байсан чимээ гарсан ба машинаас хүмүүс буухад Базархүүгийн амнаас нь цус гарсан байдалтай байсан юм. Тэгээд бодохоор Ч.Э, Базархүүг нэг удаа цохисон байх. Тэр хоёр нэг нэгэнтэйгээ буюу Базархүү, Ч.Эыг хэрвээ талийгаач үхчихсэн байвал чамайг ална гээд маргалдсан юм... /хх-ийн 93-94, 200 дугаар хуудас/,

гэрч С.Сарангэрэлийн ...талийгаач Чулуунбаатарын зээ охин Есүй, зээ хүү Хишигтогтох нар өвөө ухаан алдаад уначихлаа гээд манай гэрт ороод ирсэн... ...гадаа нь очиход талийгаач Б.Чулуунбаатар нь хашааныхаа гадаа дээшээ хараад уначихсан байхаар нь би бууж үлдээд нөхрийгөө эмнэлэг рүү явуулсан... ...тэгэхэд талийгаачийн хажууд түүний эхнэр Отгон нь уйлчихсан хар Эрка манай нөхрийг алчихлаа ш дээ яах уу гээд байж байсан. Тэгэхээр нь би хурдаан цагдаа эмнэлэг дуудъя гээд талийгаачийн гар хурууг барьж үзэхэд хүйтэн, царай нь хөхөрчихсөн нас барчихсан байсан... ...намайг очиход талийгаачийн царай нь нэлэнхүйдээ хөхөрчихсөн зүүн хөмсөгнийх нь дээд талд нь улаан хүрэн болоод зулгарчихсан байсан... /хх-ийн 95-96, 201 дүгээр хуудас/,

гэрч П.Базархүүгийн ...Ч.Э цагаан машинтайгаа хашааны гаднаас хүчтэй хөдлөөд урагшаа явж байсан ба өвөө маань хашааны гадаа дээшээ хараад уначихсан харин эмээ болон манай аавын дүүгийн хүүхдүүд болох Есүй, Хишигтогтох нар хажууд нь хашхираад уйлалдсан байсан... ...тэгээд яваад очтол эмээ маань надад цаашаа эргээд эмнэлэг дуудаарай сая Ч.Э ирээд өвөөг чинь боож унагаачихаад явчихлаа гэхээр нь би эмнэлэг рүү гүйгээд орсон чинь эмнэлэг дотор Ч.Э надаас түрүүлээд ирчихсэн би ингээд зодуулчихлаа гээд согтуу зогсож байсан... ...Ч.Эыг чи өвөөг алчихлаа гээд машин руу оруулаад гэррүү авч явтал Ч.Э нь согтуу өвөөг чинь би алаагүй ээ гээд үүдэн шүд рүү маш хүчтэй нэг удаа цохисон... ...миний үүдэн шүд Ч.Эад  цохиулснаас болж унасан байгаа... /хх-ийн 99-100, 197 дугаар хуудас/,

гэрч О.Алтанцэцэгийн ...манай сумын хар Эрка гэдэг хүн эмнэлэг дээр манай сумын Чулуунбаатар гэдэг хүн хашааныхаа гадаа ухаан алдаад уначихлаа гээд ирэхээр нь би тухайн үед эмч Оюунцэцэгийн хамт гарч байхад гаднаас талийгаачийн ач хүү Базархүү орж ирээд хар Эрка руу манай өвөөг алчихлаа гээд дайраад байсан... ...замдаа машин дотор намайг Базархүү, Ч.Э хоёрын хажууд суулгаад эмчийг урд суулгаад явж байхад хажууд байсан хоёр нэг нэгэнтэйгээ муудалцаад нэгнийгээ цохисон. Тэгэхээр нь би боль гэж хэлсэн ба хэн нь хэнийгээ цохисон эсэхийг хараагүй юм. Буугаад ирэхэд нь Базархүүгийн амнаас нь цус гарчихсан байсан... ...тухайн үед талийгаачийн биед ил харагдах гэмтэл шарх байсан эсэхийг хараагүй... /хх-ийн 101-102 дугаар хуудас/,

...Ч.Э нь орж ирээд дуудлага өгөх гэсэн юм тэнд хүн ухаан алдаад уначихлаа үзээд өгөөч гэсэн. Тэгээд эмч Оюунцэцэг намайг Алтанцэцэгээ хамт явъя гэхээр нь би хамт эмнэлгээс гартал гадаа цагаан өнгийн машин байсан... ...жолоочийн хажууд эмч Оюунцэцэг суугад машины арын суудал дээр Алтанцэцэг би Ч.Э, Базархүү нарын хамт суугаад явж байтал Базархүү уурлаад Эрэднэбат руу чи миний өвөөг алчихлаа гээд цохих гэхээр нь чи болио гээд би болиулсан. Удалгүй бид нар талийгаач дээр очоод эмч талийгаачийг үзээд нас барсан байна гэсэн... ...Ч.Э нь Базархүүг цохиж зодсон талаар би мэдэхгүй, хараагүй... /хх-ийн 204 дүгээр хуудас/,

...Базархүү эхлээд Ч.Эыг чи миний өвөөг алчихлаа гээд 1 удаа цохисон. Тэгтэл Ч.Э би алаагүй гээд Базархүүг бас 1 удаа цохисон. Тэгэхээр нь би боль гэж хэлэхэд тэр хоёр зодолдохоо больсон... ...машинаас буугаад харахад Базархүүгийн уруулнаас нь цус гарсан байсан... /хх-ийн 205 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Ж.Есүйгийн нүүрэлдүүлсэн мэдүүлэг...Эрка ирэхээр нь өвөө маань аппаратаа авахдаа түүнд хандан яагаад удав гэсэн чинь танай хүү мөнгө дутаадаг биз дээ хуцаад бай гээд боосон юм...,

насанд хүрээгүй гэрч Ж.Хишигтогтох нүүрэлдүүлсэн мэдүүлэг ...манай өвөө эхлээд аппарат удаалаа гээд дараа нь хар Эрка танай хүн чинь мөнгө дутаадаг биз дээ гэж хар Эрка хэлээд маргалдаад манай өвөөг боосон юм... /хх-ийн 111 дүгээр хуудас/,

гэрч С.Сарангэрэлийн нүүрэлдүүлсэн мэдүүлэг ...би тухайн үед эмнэлэг рүү яваагүй, нөхрийгөө явуулчихаад талийгаачийн хажууд үлдсэн юм...,

гэрч П.Базархүүгийн нүүрэлдүүлсэн мэдүүлэг ...би тухайн үед шоконд орчихсон байсан болохоор Сарангэрэл эгчийг нөхөртэйгөө машинтай ирсэн байсан гэж бодоод байсан чинь одоо бодоход Пүрэвбат ах ганцаараа ирсэн юм байна... /хх-ийн 112 дугаар хуудас/,

шинжээч Э.Эрхэмбаярын ...2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр талийгаач Б.Чулуунбаатарын цогцост гадна үзлэг, шинжилгээ хийж 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 164 дугаартай дүгнэлтийг гаргасан юм... ...талийгаач Б.Чулуунбаатарын биед учирсан хүзүүний арьс, булчинд цус харвалт, духанд зулгаралт, хэвлийд цус хуралт гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... /хх-ийн 128-129 дүгээр хуудас/,

гэрч Ж.Отгоны ...зээ хүү Хишигтогтох өвөөг Ч.Э ах боогоод байна гээд гүйгээд ороод ирсэн. Тэгээд би гартал гадаа Ч.Э нь манай өвгөн Чулуунбаатарыг хувцсанаас нь боогоод барьсан байсан. Би тавиулах гэж их оролдсон тавихгүй нилээн удаж байгаад тавиултал өвгөн Чулуунбаатар маань газар унаад өгсөн. Тэгээд байж байтал манай төрлийн хамаатан болох Пүрэвбат эхнэр Сарангэрэлийн хамт ирсэн... ...тэгээд эмч талийгаачийг үзээд нас барсан байна гэж хэлсэн... /хх-ийн 199 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 645 дугаартай ...Ж.Отгоны биед гэмтэл тогтоогдоогүй... талаарх дүгнэлт /хх-ийн 114 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10292 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн Ч.Эын гэх цус нь АВО системээр А/П/ бүлгийн харьяалалтай байна... гэх дүгнэлт /хх-ийн 116 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10291 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн “IX/30 35/эр Ч.Э” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна... гэх дүгнэлт /хх-ийн 117-118 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 164 дугаар ...талийгаач Б.Чулуунбаатарын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний арьс, булчинд цус харвалт, духанд зулгаралт, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... ...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна... ...Талийгаач Б.Чулуунбаатар нь боолтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ... гэх дүгнэлт /хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 960 дугаартай ...Ч.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна... ...Ч.Э нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна... ...Ч.Э нь өөрийнхөө үйлдлийг ойлгон мэдэж хянах чадвартай байсан байна... ...Ч.Э нь мэдүүлэг өгөх чадвартай байна. Ч.Э нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна... дүгнэлт /хх-ийн 125-127 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 130 дугаартай ...талийгаач Б.Чулуунбаатар нь шүүх эмнэлгийн шинжилгээ болон эд эсийн шинжилгээгээр зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, зүрхний  булчингийн сорвижил өвчтэй байжээ... ...талийгаач Б.Чулуунбаатарын дээрх архаг хууч өвчин нь эд эсийн шинжилгээгээр сэдэрсэн гэх шинж тэмдэг илрээгүй байна... ...Талийгаач нь хүзүү хоолойд боолгосны улмаас механикаар амьсгал бүтэж нас баржээ... ...шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 164 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна... ...Гистологийн /эд эсийн/ шинжилгээгээр илэрсэн хүзүүний арьс, булчин, өөхөн эдийн цус харвалт нь зүрхний болон бусад өвчтэй хүн нас барах, зүрх гэнэт зогсох үед үүсэхгүй бөгөөд хүзүүнд хүч үйлчлэх үед үүсэх өөрчлөлт юм... дүгнэлт /хх-ийн 214-216 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ...Ч.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр сэтгэцийн өвчингүй байсан байна... ...Ч.Э нь одоо органик диссоциатив эмгэгтэй байна... ...Ч.Э нь одоо өөрийнхөө үйлдлийг ойлгон мэдэж хянах чадвартай байна... ...Ч.Э нь одоо хэрэг хариуцах чадвартай байна... ...Ч.Э нь одооо мэдүүлэг өгөх чадвартай байна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 67-72 дугаар хуудас/

 

мөн 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт иргэн П.Базархүүг нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч П.Базархүүгийн ...Ч.Э мөн эмч Оюунцэцэг нарыг дагуулан гараад хүргэн ах Пүрэвбатын машинд суулгаад машинд явж байхдаа та яагаад миний өвөөг алчихаж байгаа юм бэ гэхэд Ч.Э нь чи юу яриад байгаа юм бэ би алаагүй гэж уурлаад миний нүүр рүү гараараа цохисон... /хх-ийн 194-195, 196 дугаар хуудас/,

гэрч Б.Пүрэвбатын ...очтол өөдөөс манай сумын эмч эгч, асрагч эгч, манай сумын хар Эрка гэдэг хүн, талийгаачийн ач Базархүүтэй хаалган дээр таарсан. Тухайн үед би эмч дуудах гээд явж байсан болохоор шууд эмчийг нь урд талын суудал дээр суулгаад ард талын суудал дээр асрагч, хар Эрка, Базархүү нарыг суулгаад талийгаачийн гэр рүү явсан...  Замд Базархүү нь хар Эркатай маргалдаад нэг нь нэгийгээ түг хийтэл нь цохих чимээ гарсан. Миний сонссоноор талийгаачийг Ч.Э боогоод тавихгүй байсан юм шиг байна лээ... ...явж байхад ард Базархүү, Ч.Э хоёр муудалцаад нэг нь нэгийгээ цохиж байсан чимээ гарсан ба машинаас хүмүүс буухад Базархүүгийн амнаас нь цус гарсан байдалтай байсан юм. Тэгээд бодохоор Ч.Э, Базархүүг нэг удаа цохисон байх. Тэр хоёр нэг нэгэнтэйгээ буюу Базархүү, Ч.Эыг хэрвээ талийгаач үхчихсэн байвал чамайг ална гээд маргалдсан юм... /хх-ийн 93-94, 200 дугаар хуудас/,

гэрч П.Базархүүгийн ...Ч.Э цагаан машинтайгаа хашааны гаднаас хүчтэй хөдлөөд урагшаа явж байсан ба өвөө маань хашааны гадаа дээшээ хараад уначихсан харин эмээ болон манай аавын дүүгийн хүүхдүүд болох Есүй, Хишигтогтох нар хажууд нь хашхираад уйлалдсан байсан... ...тэгээд яваад очтол эмээ маань надад цаашаа эргээд эмнэлэг дуудаарай сая Ч.Э ирээд өвөөг чинь боож унагаачихаад явчихлаа гэхээр нь би эмнэлэг рүү гүйгээд орсон чинь эмнэлэг дотор Ч.Э надаас түрүүлээд ирчихсэн би ингээд зодуулчихлаа гээд согтуу зогсож байсан... ...Ч.Эыг чи өвөөг алчихлаа гээд машин руу оруулаад гэр рүү авч явтал Ч.Э нь согтуу өвөөг чинь би алаагүй ээ гээд үүдэн шүд рүү маш хүчтэй нэг удаа цохисон... ...миний үүдэн шүд Ч.Эад  цохиулснаас болж унасан байгаа... /хх-ийн 99-100 дугаар хуудас/,

гэрч О.Алтанцэцэгийн ...манай сумын хар Эрка гэдэг хүн эмнэлэг дээр манай сумын Чулуунбаатар гэдэг хүн хашааныхаа гадаа ухаан алдаад уначихлаа гээд ирэхээр нь би тухайн үед эмч Оюунцэцэгийн хамт гарч байхад гаднаас талийгаачийн ач хүү Базархүү орж ирээд хар Эрка руу манай өвөөг алчихлаа гээд дайраад байсан... ...замдаа машин дотор намайг Базархүү, Ч.Э хоёрын хажууд суулгаад эмчийг урд суулгаад явж байхад хажууд байсан хоёр нэг нэгэнтэйгээ муудалцаад нэгнийгээ цохисон. Тэгэхээр нь би боль гэж хэлсэн ба хэн нь хэнийгээ цохисон эсэхийг хараагүй юм. Буугаад ирэхэд нь Базархүүгийн амнаас нь цус гарчихсан байсан... ...тухайн үед талийгаачийн биед ил харагдах гэмтэл шарх байсан эсэхийг хараагүй... /хх-ийн 101-102 дугаар хуудас/,

...Ч.Э нь орж ирээд дуудлага өгөх гэсэн юм тэнд хүн ухаан алдаад уначихлаа үзээд өгөөч гэсэн. Тэгээд эмч Оюунцэцэг намайг Алтанцэцэгээ хамт явъя гэхээр нь би хамт эмнэлгээс гартал гадаа цагаан өнгийн машин байсан... ...жолоочийн хажууд эмч Оюунцэцэг суугад машины арын суудал дээр Алтанцэцэг би Ч.Э, Базархүү нарын хамт суугаад явж байтал Базархүү уурлаад Эрэднэбат руу чи миний өвөөг алчихлаа гээд цохих гэхээр нь чи болио гээд би болиулсан. Удалгүй бид нар талийгаач дээр очоод эмч талийгаачийг үзээд нас барсан байна гэсэн... ...Ч.Э нь Базархүүг цохиж зодсон талаар би мэдэхгүй, хараагүй... /хх-ийн 204 дүгээр хуудас/,

...Базархүү эхлээд Ч.Эыг чи миний өвөөг алчихлаа гээд 1 удаа цохисон. Тэгтэл Ч.Э би алаагүй гээд Базархүүг бас 1 удаа цохисон. Тэгэхээр нь би боль гэж хэлэхэд тэр хоёр зодолдохоо больсон... ...машинаас буугаад харахад Базархүүгийн уруулнаас нь цус гарсан байсан... /хх-ийн 205 дугаар хуудас/,

гэрч С.Оюунцэцэг ...хар Эрка гэдэг хүн ирээд би Чулуунбаатартай муудалцаад барилцсан чинь уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би асрагчаа аваад гарах гэсэн чинь зөрж талийгаач Чулуунбаатарын ач хүү Базархүү орж ирээд Эрка руу чи миний өвөөг яачихваа гээд тэр хоёр муудалцаад гарч байсан чинь сумын Пүрэвбат хаалган дээр таараад биднийг машиндаа суулгаад талийгаачийн гэр рүү хөдөлсөн. Ингээд гэрт нь очиход талийгаач хашааныхаа гадна дээшээ хараад хэвтчихсэн байхаар нь очоод үзсэн чинь нас барчихсан байсан... ...машинаас буухад Базархүүгийн амнаас нь цус гарсан байсан. Би цохисон эсэхийг нь сайн анзаараагүй... /хх-ийн 202 дугаар хуудас/,                                                            

гэрч Б.Даваасамбуугийн ...Би Базархүүгийн шүд унасан талаар мэдээгүй. Базархүүгийн шүд унасан байна гэж би хэлээгүй. Базархүү андуурсан байна. Тухайн үед их олон хүн байсан... /хх-ийн 203 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд, 

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 683 дугаар ...П.Базархүүгийн биед 21-р шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 208 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хохирогч П.Базархүүгийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 191-192 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21 дүгээр хуудас/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл, зөрчил гаргасан иргэнийг согтууруул хэмжигч багажаар үлээлгэсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25-45 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгоны хохирлын баримт /хх-ийн 47-81 дүгээр хуудас/, шүүгдэгч Ч.Э хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 156-178, 240-242 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.      

    

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:  

Шүүгдэгч Ч.Эын амь хохирогч Б.Чулуунбаатрын хоолойг нь боож алсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний хоолойг боох нь амь насанд аюул учруулах боломжтой гэдгийг ухамсарлаж, үр дагаврыг урьдчилан харж хууль бус шинжтэй гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, амь насыг нь зориуд хохироосон, амь насанд аюул учруулсан хууль бус шинжтэй боосон үйлдэл, уг үйлдлийн улмаас хүний амь насанд учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой тул

 

мөн П.Базархүүгийн нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хөнгөн хохирол зориуд учруулсан, хууль бус шинжтэй цохиж зодсон үйлдэл, уг үйлдлийн улмаас учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой тул шүүгдэгч Ч.Эын дээрх 2 үйлдэл, эс үйлдэхүй нь гэм буруугийн санаатай хэлбэр байна.

 

Түүнчлэн шүүгдэгч амь хохирогчийн хоолойг цамц болон хүрэмний захаар боож амь насыг нь аюултай байдалд оруулснаар хүнийг санаатай алах гэмт хэрэг төгссөн, уг гэмт хэрэг төгссөний дараа амь хохирогчид тусламж үзүүлэхээр эмнэлгийн байгууллагын ажилтнууд болон хохирогч П.Базархүү нартай хамт хэргийн газар руу очих замдаа түүнийг цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүд нь гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хувьд өөр санаа зорилготой, хүнийг санаатай алах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцлоо.

 

Тухайн эрүүгийн 1834000000313 дугаартай хэрэгт Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Эыг хүнийг санаатай алсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаг ба түүний өмгөөлөгч А.Мөнхтулга ...санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах эсхүл хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргүүдийг аль нэгээр нь зүйлчилж шийдвэрлэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг гаргадаг боловч 1 дүгээр хавтас хэргийн 125-127 дугаар хуудсанд авагдсан шүүх сэтгэц эмгэг судлалын 960 дугаартай дүгнэлт, 2 дугаар хавтас хэргийн 67-72 дугаар хуудсанд авагдсан шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчээр оролцсон Ц.Цэрэнмөнхийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Ч.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн органик диссоциатив эмгэгтэй болсон байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээч Ц.Цэрэнмөнхийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэгдэх үед санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах нөхцөл байдал үүсээгүй, шүүгдэгч нь болж өнгөрсөн үйл баримтын талаар нэг бүрчлэн цэгцтэй, ойлгомжтой, дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаагаас үзэхэд санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэхгүй, харин санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан нөхцөл байдал үүссэн гэдэг нь болж өнгөрсөн үйл баримтын талаар дээрх байдлаар мэдүүлэг өгөх боломжгүй, санаж байгаа зүйлээ мэдүүлээд, санахгүй байгаа зүйлээ мэдүүлж чадахгүй байх нөхцөл байдал үүсдэг талаар мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан нөхцөл байдал үүсээгүй бөгөөд амь хохирогчийн зүгээс шүүгдэгчийн санаа сэтгэлийг хүчтэй цочрон давчидахаар довтолгоо хийсэн үйл баримт тогтоогдоогүй болно.

 

Мөн хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэх боломжгүй. Учир нь шүүгдэгч амь хохирогчтой харилцан заамдалцаж авсан бөгөөд цамц, хүрэмнийх нь захаар боож байгаа үйлдэл, эс үйлдэхүйгээ амь насанд аюултай үйлдэл гэдгээ мэдсээр байж амь хохирогчийн гэр бүлийн хүн болох амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг гарыг нь тавиулах гэж оролдлого хийхэд тавихгүй боогоод байгаа нь өөрөө санаатай үйлдэл, эс үйлдэхүй ба амь насанд нь аюултай байдалд зориуд хүргэх гэсэн сэтгэхүйн санаатай үйлдэл юм.

 

Иймд дээрх үндэслэл, нөхцөл байдлуудаар шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлт, 

 

Мөн шүүгдэгч Ч.Эын өмгөөлөгч Б.Уранчимэг, Б.Гүнтэвчимэг нар ...тухайн хэргийг мөрдөн байцаалтад шатанд шалгах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, дутуу шалгасан, гэрчүүдийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй бөгөөд гэрч Ж.Үдэлмаагийн мэдүүлэг эргэлзээ төрүүлэхээр, хүнийг санаатай алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүд нь нотлогдоогүй, эргэлзээтэй зэрэг нөхцөл байдлууд байгаа учраас хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү... гэсэн дүгнэлтийг гаргадаг боловч дээрх ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, дутуу шалгасан, хүнийг санаатай алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүд нь нотлогдоогүй, эргэлзээтэй, гэрчүүдийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байна... гэсэн дүгнэлтүүд нь насанд хүрээгүй гэрч Ж.Есүйгийн ...гагнуурын аппаратыг нь буулгаж тавьчхаад тэгээд өвөөг араас нь хүзүүг нь боосон. Тэгэхээр нь би эмээд өвөөг боогоод байна гэж хэлээд хашаанаас гарсан... ...ойролцоогоор 3-4 орчим минут хоёр гараараа боогоод байсан... /хх-ийн 90 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй гэрч Ж.Хишигтогтохийн ...өвөө тэр хар Эрка гэдэг хүнтэй маргалдсан. Тэгсэн чинь тэр хүн өвөөг хоёр гараараа хоолойноос нь боосон. Тэгэхээр нь би эмээ рүү хашааны гаднаас өвөөг боогоод байна гэсэн чинь эмээ гарч ирээд салгах гээд дундуур нь орсон... /хх-ийн 91 дүгээр хуудас/,

гэрч С.Оюунцэцэгийн ...хар Эрка гэдэг хүн ирээд би Чулуунбаатартай муудалцаад барилцсан чинь уначихлаа гэж хэлсэн... ...машинаас буухад Базархүүгийн амнаас нь цус гарсан байсан.../хх-ийн 202 дугаар хуудас/,

гэрч Б.Пүрэвбатын ...очтол өөдөөс манай сумын эмч эгч, асрагч эгч, манай сумын хар Эрка гэдэг хүн, талийгаачийн ач Базархүүтэй хаалган дээр таарсан. Тухайн үед би эмч дуудах гээд явж байсан болохоор шууд эмчийг нь урд талын суудал дээр суулгаад ард талын суудал дээр асрагч, хар Эрка, Базархүү нарыг суулгаад талийгаачийн гэр рүү явсан...  ...Замд Базархүү нь хар Эркатай маргалдаад нэг нь нэгийгээ түг хийтэл нь цохих чимээ гарсан. Миний сонссоноор талийгаачийг Ч.Э боогоод тавихгүй байсан юм шиг байна лээ... ...явж байхад ард Базархүү, Ч.Э хоёр муудалцаад нэг нь нэгийгээ цохиж байсан чимээ гарсан ба машинаас хүмүүс буухад Базархүүгийн амнаас нь цус гарсан байдалтай байсан юм. Тэгээд бодохоор Ч.Э, Базархүүг нэг удаа цохисон байх... /хх-ийн 93-94, 200 дугаар хуудас/,

гэрч П.Базархүүгийн ...Ч.Эыг чи өвөөг алчихлаа гээд машин руу оруулаад гэр рүү авч явтал Ч.Э нь согтуу өвөөг чинь би алаагүй ээ гээд үүдэн шүд рүү маш хүчтэй нэг удаа цохисон... ...миний үүдэн шүд Ч.Эад  цохиулснаас болж унасан байгаа... /хх-ийн 99-100 дугаар хуудас/,

гэрч О.Алтанцэцэгийн ...манай сумын хар Эрка гэдэг хүн эмнэлэг дээр манай сумын Чулуунбаатар гэдэг хүн хашааныхаа гадаа ухаан алдаад уначихлаа гээд ирэхээр нь би тухайн үед эмч Оюунцэцэгийн хамт гарч байхад гаднаас талийгаачийн ач хүү Базархүү орж ирээд хар Эрка руу манай өвөөг алчихлаа гээд дайраад байсан... ...замдаа машин дотор намайг Базархүү, Ч.Э хоёрын хажууд суулгаад эмчийг урд суулгаад явж байхад хажууд байсан хоёр нэг нэгэнтэйгээ муудалцаад нэгнийгээ цохисон... ... Базархүү уурлаад Ч.Э руу чи миний өвөөг алчихлаа гээд цохих гэхээр нь чи болио гээд би болиулсан... ...Базархүү эхлээд Ч.Эыг чи миний өвөөг алчихлаа гээд 1 удаа цохисон. Тэгтэл Ч.Э би алаагүй гээд Базархүүг бас 1 удаа цохисон. Тэгэхээр нь би боль гэж хэлэхэд тэр хоёр зодолдохоо больсон... ...машинаас буугаад харахад Базархүүгийн уруулнаас нь цус гарсан байсан... /хх-ийн 101-102, 204, 205 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

мөн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 130 дугаартай ...талийгаач Б.Чулуунбаатар нь шүүх эмнэлгийн шинжилгээ болон эд эсийн шинжилгээгээр зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, зүрхний  булчингийн сорвижил өвчтэй... ...талийгаач Б.Чулуунбаатарын дээрх архаг хууч өвчин нь эд эсийн шинжилгээгээр сэдэрсэн гэх шинж тэмдэг илрээгүй... ...Талийгаач нь хүзүү хоолойд боолгосны улмаас механикаар амьсгал бүтэж нас баржээ... ...Гистологийн /эд эсийн/ шинжилгээгээр илэрсэн хүзүүний арьс, булчин, өөхөн эдийн цус харвалт нь зүрхний болон бусад өвчтэй хүн нас барах, зүрх гэнэт зогсох үед үүсэхгүй бөгөөд хүзүүнд хүч үйлчлэх үед үүсэх өөрчлөлт юм... гэх дүгнэлт /хх-ийн 214-216 дугаар хуудас/,

 шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 683 дугаартай ...П.Базархүүгийн биед 21-р шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... гэх дүгнэлт /хх-ийн 208 дугаар хуудас/ болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгоны хохирлын баримт /хх-ийн 47-81 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэж байгаа болно.       

 

Харин гэрч Ж.Үдэлмаагийн мэдүүлэг эргэлзээтэй байна гэсэн дүгнэлтэд шүүх уг гэрч Ж.Үдэлмаагийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж үзлээ.

Учир нь гэрч Ж.Үдэлмаагийн мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадаагүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй болон гэрчүүд түүний мэдүүлгийн эх сурвалжийг үгүйсгэсэн талаарх мэдүүлгийг өгсөн байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.Эын гэм буруутай үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгон нь мөрдөн байцаалтын шатанд оршуулгын зардалтай холбоотой баримтаар 7.218.598 /долоон сая хоёр зуун арван найман мянга таван зуун ерэн найм/ төгрөгийг нэхэмжилсэн ба энэ талаарх баримт 1 дүгээр хавтас хэргийн 48-79 дүгээр хуудсанд авагдсан бөгөөд шүүгдэгч Ч.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгонд оршуулгын зардал болон бусад зардалтай холбоотойгоор 15.700.000 /арван таван сая долоон зуун мянга/ төгрөг төлсөн болох нь 2 дугаар хавтас хэргийн 92-93, мөн хавтас хэргийн 94 дүгээр хуудсанд авагдсан хүсэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгон, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарын мэдүүлэг, дүгнэлтээр,

мөн хохирогч П.Базархүү нь шүүгдэгч Ч.Эад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь 2 дугаар хавтас хэрэгт авагдсан шүүхийн шатанд гаргаж өгсөн хүсэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Базархүүгийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Эыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ч.Эыг хүнийг санаатай алах, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх тухай шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхтулга, Б.Уранчимэг, Б.Гүнтэвчимэг нар ...шүүгдэгч Ч.Э нь анхнаасаа амь хохирогчийг алсан талаараа маргаагүй бөгөөд зөвхөн санаатай алсан уу, болгоомжгүйгээр алсан уу, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас алсан уу гэдэг талаар л маргаж байсан бөгөөд энэ байдлуудаас үзэхэд шүүгдэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцдэг боловч шүүх дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэх боломжгүй гэж дүгнэлээ.

Учир нь: шүүгдэгч Ч.Э нь шүүхээс түүнийг хүнийг санаатай алах, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зорилгоор гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэлбэрийн төдий үйлдэл, эс үйлдэхүйг үзүүлсэн болон түүний анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдал нь хавтас хэргийн

 

хохирогч П.Базархүүгийн ...хүргэн ах Пүрэвбатын машинд суулгаад машинд явж байхдаа та яагаад миний өвөөг алчихаж байгаа юм бэ гэхэд Ч.Э нь чи юу яриад байгаа юм бэ би алаагүй гэж уурлаад миний нүүр рүү гараараа цохисон... /хх-ийн 194-195, 196 дугаар хуудас/,

гэрч С.Оюунцэцэгийн ...2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 13 цаг 25 минутад манай эмнэлэг дээр манай сумын Ч.Э гэдэг ах өөрийн биеэр ирж Чулуунбаатар ахтай муудалцсан чинь ухаан алдаад уначихлаа гэж хэлсэн... ...анх өөрөө эмнэлэг дээр очсон Ч.Э нь би Чулуунбаатар ахтай муудалцаад  барилцсан чинь муужраад уначихлаа гэж хэлсэн... /хх-ийн 92 дугаар хуудас/,

гэрч П.Базархүүгийн ...Ч.Эыг чи өвөөг алчихлаа гээд машин руу оруулаад гэр рүү авч явтал Ч.Э нь согтуу өвөөг чинь би алаагүй ээ гээд үүдэн шүд рүү маш хүчтэй нэг удаа цохисон... /хх-ийн 99-100, 197 дугаар хуудас/,

гэрч О.Алтанцэцэгийн ...манай сумын хар Эрка гэдэг хүн эмнэлэг дээр манай сумын Чулуунбаатар гэдэг хүн хашааныхаа гадаа ухаан алдаад уначихлаа гээд ирэхээр нь би тухайн үед эмч Оюунцэцэгийн хамт гарч байхад гаднаас талийгаачийн ач хүү Базархүү орж ирээд хар Эрка руу манай өвөөг алчихлаа гээд дайраад байсан... /хх-ийн 101-102 дугаар хуудас/,

...Ч.Э нь орж ирээд дуудлага өгөх гэсэн юм тэнд хүн ухаан алдаад уначихлаа үзээд өгөөч гэсэн... /хх-ийн 204 дүгээр хуудас/,

...Базархүү эхлээд Ч.Эыг чи миний өвөөг алчихлаа гээд 1 удаа цохисон. Тэгтэл Ч.Э би алаагүй гээд Базархүүг бас 1 удаа цохисон... зэрэг мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэж байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ч.Эад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба түүнчлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж хүнийг санаатай алах гэмт хэрэгт нь тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 8 /найм/ жилийн хорих ялыг,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан торгох ялын доод хэмжээгээр буюу дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэвч шүүгдэгч Ч.Эын 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт иргэн П.Базархүүг нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэсэн үндэслэл тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.   

 

Харин шүүх шүүгдэгч Ч.Эад хүнийг санаатай алах гэмт хэрэгт нь оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүгдэгч Ч.Эыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 /нэг/ хоног, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 /жар/ хоног, нийт цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч Ч.Э нь оршуулгын зардал болон бусад зардалд 15.700.000 /арван таван сая долоон зуун мянга/ төгрөг төлснийг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Отгон, хохирогч П.Базархүү нар нь шүүгдэгч Ч.Эад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хэргийн хамт хадгалахыг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

            хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

    36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

   1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

 удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овгийн Ч.Эыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Шүүгдэгч Ц овгийн Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц овгийн Ч.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц овгийн Ч.Эын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 /нэг/ хоног, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 /жар/ хоног, нийт цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч Ц овгийн Ч.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, оршуулгын зардал болон бусад зардалд 15.700.000 /арван таван сая долоон зуун мянга/ төгрөг төлснийг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Отгон, хохирогч П.Базархүү нар нь шүүгдэгч Ч.Эад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хэргийн хамт хадгалахыг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц овгийн Ч.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц овгийн Ч.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

               ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА

 

                     ШҮҮГЧИД                                            Т.БАТЖАРГАЛ

 

                                                                                    Ш.ГАНДАНСҮРЭН

 

 

 

 

                                                                                                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019              11              28                                               2019/ШЦТ/349                               

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дамчаабадгар,

иргэний нэхэмжлэгч Б.Батбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Э.Бт холбогдох эрүүгийн 1934004950366 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Баян суманд 1975 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Төв аймаг, Баян сум, 3 дугаар баг Сондуул гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НВ75112910 дугаарын регистртэй, Боржигин овгийн Эрдэнэ-Очирын Э.Б

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрглэсэн үедээ Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутагт 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 49-91 ТӨВ улсын дугаартай “NISSAN BLUEBIRD” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7.а-д заасан заалтыг зөрчиж улмаар онхолдож 49-91 ТӨВ улсын дугаартай “NISSAN BLUEBIRD” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Нинжбадгарын нас барж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б:

...Хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дамчаабадгар:

...миний дүү Б.Минжбадгар нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зам тээврийн ослын улмаас нас барсан. Оршуулгын зардалд 1.500.000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Батбилэг: 

...миний нэр дээр байдаг миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм... ...би 2019 оны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баян сум орох ажилтай байсан учир Э.Бтай уулзаж машин бариад яваад өг гэж гуйгаад явсан юм. Би өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм. Би найз Э.Быг машин бариад өгөөч гэж гуйсан. Иргэний хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 03 дугаар сард машины мөнгө өгнө гэж шүүгдэгч хэлсний дагуу бид хоорондоо тохиролцсон. Энэ тохиролцсон асуудал нь бидний хоорондын асуудал байгаа юм. Шүүгдэгч бид хоёр найзууд... гэж тус тус мэдүүлцгээсэн болно.   

 

Эрүүгийн 1934004950366 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дамчаабадгар /хх-ийн 28 дугаар хуудас/, иргэний хариуцагч Б.Батбилэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Б.Батбилэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/, гэрч Ш.Ганболд /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрч Ц.Пүрэвдорж /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч Х.Мэндбилэг /хх-ийн 36 дугаар хуудас/, гэрч Н.Нямдорж /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч Б.Алтанчимэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрч Д.Зулгэрэл /хх-ийн 40 дүгээр хуудас/, гэрч Э.Б /хх-ийн 38 дугаар хуудас/, яллагдагч Э.Б /хх-ийн 75-76 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3695 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3696 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 92 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-57 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаартай дүгнэлт /хх-ийн 63 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-13 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 16-17 дугаар хуудас/, цогцсоны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 77-85 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Э.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрглэсэн үедээ Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутагт 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 49-91 ТӨВ улсын дугаартай “NISSAN BLUEBIRD” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7.а-д заасан заалтыг зөрчиж улмаар онхолдож 49-91 ТӨВ улсын дугаартай “NISSAN BLUEBIRD” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Нинжбадгарын нас барж, амь насыг хохироосон үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дамчаабадгарын ...миний дүү Б.Минжбадгар нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зам тээврийн ослын улмаас нас барсан учир би хууль ёсны төлөөлөгчөөр оролцох болсон юм. Тийм учраас цагдаагийн байгууллагад хандсан юм... ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна... /хх-ийн 28 дугаар хуудас/,  

иргэний хариуцагч Б.Батбилэгийн ...миний нэр дээр байдаг миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм... ...би 2019 оны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баян сум орох ажилтай байсан учир Э.Бтай уулзаж машин бариад яваад өг гэж гуйгаад явсан юм. Би өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм. Намайг очиж уулзахад Э.Б архи уугаагүй байх шиг байсан юм. Тэгэхээр нь би гуйгаад машинаа бариулаад явсан юм... /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

гэрч Б.Батбилэгийн ...Майнт руу ирж явах замдаа зам тээврийн осолд орсон. Миний машиныг Э.Б жолоодож явсан юм... ...би архи уусан байсан болохоор Э.Бт машинаа бариулж явсан... ...Э.Б архи пиво бага зэрэг уусан байсан... ...Би найз Мэндбилэг, Э.Б мөн нэрийг нь мэдэхгүй байна. Бид нар Хараа нэртэй 0.5, мөн 0.75 литрийн архи хувааж уусан... ...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

гэрч Ш.Ганболдын ...сумын төв ород буцаад ажилруугаа явж байхад замын хажууд цагаан өнгийн машин онхолдсон байсхаар нь би зогсож очоод тусалсан. Тэгэхэд Батбилэг машинаас гараад ирсэн. Харин Э.Б нь жолооч талын хаалганы цонхоор толгой гар 2 нь гарчихсан байсан... ...жолооны ард Э.Б сууж байсан... /хх-ийн 34 дүгээр хуудас/,

гэрч Ц.Пүрэвдоржийн ...би 2019 оны 06 дугаар сарын 17-нд хүргэн Мэндбилэгийнд байхад Батбилэг, .Э.Б орж ирээд найзууд гэж байсан. Тэгээд Мэндбилэг, Э.Б, Батбилэг нар 1 шил 0.75 граммын Хараа нэртэй архи уугаад дуусч байсан. Тэрийгээ ууж дуусаад гараад явсан... /хх-ийн 35 дугаар хуудас/,

гэрч Х.Мэндбилэг ...Тэр хэд 0.75 граммын Хараа нэртэй архитай ирсэн. Уг архийг Батбилэг, Э.Б, миний хадам ах Пүрэвдорж бид нар хувааж уугаад тэгээд явсан... /хх-ийн 36 дугаар хуудас/,

гэрч Н.Нямдоржийн ...Баян сумын төв рүү явж байтал таньдаг машин унасан байхыг харсан. Тэгээд дотроос нь гарч байгаа хүмүүсийг хараад эмнэлэгт дуудлага өгсөн. Мөн ар гэрийнхэнд нь дуудлага өгсөн... ...Тэрийг бол мэдэхгүй байна. Ямар ч байсан унасан хойно нь би харсан. Тэгэхэд жолоочийн суудал дээр Э.Б суусан байсан... /хх-ийн 37 дугаар хуудас/,

гэрч Б.Алтанчимэгийн ...машинд суугаад бид хоёр явах гэж байгаад би машинаа зогсоогоорой усны гутлаа өмсөөд гараад ирье гэж хэлээд буусан. Тэгэхэд Батбилэг өөрийнхөө машинтай хүүхэдтэйгээ хоёулаа ирсэн. Тэгээд намайг гэр рүү орох хооронд Батбилэг манай машинд ороод суусан юм. Удалгүй машин дугарахаар нь гараад харахад Батбилэгийн машинтай Батбилэг мөн талийгаач хүүхэд нь манай нөхөр Э.Б нар яваад өгсөн. Тэрнээс хойш орой цагийг нь санахгүй байна. Манай сумын олон нийтийн цагдаа гэх хүн залгаад осол болсон талаар надад хэлсэн... /хх-ийн 39 дүгээр хуудас/,

гэрч Д.Зулгэрэлийн ...тэд нар архиа ууж дуусгаад Батбилэг, би, Батбилэгийн бэр Цэцгээ гэх хүнтэй хамт бид нар гэр рүүгээ 1 дугаар зөрлөг рүү явсан юм. Бид нар 18 цаг өнгөрч байхад 12 дугаар зөрлөг дээр очоод намайг хүргэж өгөөд тэд нар харихаар явсан юм... ...тээврийн хэрэгслийг Батбилэгийн бэр Цэцгээ нь жолоодож явсан юм... /хх-ийн 40 дүгээр хуудас/,

гэрч Э.Бын ...би 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрийн хашаандаа өөрийнхөө машиныг янзалж байсан. Тэгтэл Батбилэг хүүгийн хамт өөрийнхөө улсын дугаарыг нь санахгүй байна Ниссан Блуебирд гэдэг машинтай ирээд чи бариад явчих хамт Баян сумын төв ороод ирье гэхээр нь би хониндоо явах гэж байна гэж хэлтэл Батбилэг харанхуй болохоос өмнө яваад ирье чи бариад яваад өг гэсэн. Тэгээд би машиныг нь бариад явж байгаад Баян сумын төвийн ойролцоо ирээд явж байтал замын эвдэрсэн хэсгийг тойрч гарах гэж байгаад замаас гараад осолд орсон. Тэгээд ухаан алдсан байсан... ...би бага зэрэг архи уусан байсан... /хх-ийн 38 дугаар хуудас/,

яллагдагч Э.Бын ...Би өмнө өгсөн мэдүүлгүүд дээрээ үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүлэг өгсөн байгаа бөгөөд нэмж ярих зүйл байхгүй байна... /хх-ийн 75-76 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3695 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна... ...Б.Батбилэг НВ75010810 гэсэн хаягтай цуснаас 1.3 промилли спиртын агууламж илэрч байна... ...Цусанд илэрсэн 1.3 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...  дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3696 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна... ...Эрдэнэ-Очир Э.Б гэсэн хаягтай цуснаас 1.7 промилли спиртийн агууламж илэрч байна... ...Цусанд илэрсэн 1.7 промилли агууламж ньь согтолтын дунд зэрэгт хамаарна... дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 92 дугаартай ...талийгаачийн биед гавал тархины ил гэмтэл: гавал ясны олон салаалч, үйрч бяцарч, зөрсөн хугарал, их, бага тархины эдийн няцрал, хатуу хальс, аалзан хальсны урагдал, хоншоор яс, хацар, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд зовхи, хамар, духанд шарх, дух, зүүн хацарт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, толгой хуйхны дотор гадаргуу, баруун, зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтэлт тогтоогдлоо... ...талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан... талаарх дүгнэлт /хх-ийн 55-57 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаартай ...Ниссан Бульбэйрд маркийн 49-91 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолодож явсан жолооч Э.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн... талаарх дүгнэлт /хх-ийн 63 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-13 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 16-17 дугаар хуудас/, цогцсоны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 77-85 дугаар хуудас/  зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.  

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Бын дунд зэргийн согтолттой согтуурсан үедээ “NISSAN BLUEBIRD” маркийн 49-91 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7.а-д заасан заалтыг зөрчиж улмаар онхолдож “NISSAN BLUEBIRD” маркийн 49-91 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Нинжбадгарын амь нас хохирсон үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус шинжтэй гэдгээ мэдсээр байж өөрөө хүсч жолоодсон үйлдэл, эс үйлдэхүй санаатай хэлбэр боловч согтуурсан үедээ санаатай тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бий болсон хүний амь нас хохирсон үр дагавар нь болгоомжгүй хэлбэр юм. Энэ нь гэм буруугийн хувьд холимог хэлбэр гэж үзсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 

Түүнчлэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүйг болно. 

 

Мөн шүүгдэгч Э.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг давхар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүдээр,

мөн шинжээчийн 3695, 3696, 92, 80 дугаартай дүгнэлтүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, цогцсоны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.  

 

Иймд шүүгдэгч Э.Быг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Бын холимог гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Б.Минжбадгарын амь насанд хохирол учирсан байна.

 

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дамчаабадгар нь оршуулгын зардал болон бусад зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлээгүй бөгөөд энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй боловч шүүгдэгч Э.Бын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дамчаабадгарт оршуулгын зардалд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлсөн болох нь шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргаж хавтас хэрэгт авагдсан “Хохирол барагдуулсан тухай” хүсэлтээр, мөн хавтас хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дамчаабадгарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Э.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар “NISSAN BLUEBIRD” маркийн 49-91 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч Б.Батбилэг нь “NISSAN BLUEBIRD” маркийн 49-91 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглагчаар буюу жолоочоор шүүгдэгч Э.Быг өөрөө томилж түүнд тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн нь хавтас хэргийн 30-31 дүгээр хуудсанд авагдсан иргэний хариуцагч Б.Батбилэгийн ...би 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баян сум орох ажилтай байсан учир Э.Бтай уулзаж машин бариад өг гэж гуйгаад явсан юм..., хавтас хэргийн 32-33 дугаар хуудсанд авагдсан гэрч Б.Батбилэгийн ...би архи уусан байсан болохоор Э.Баар машинаа бариулж явсан..., шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн иргэний хариуцагч Б.Батбилэгийн ... би 2019 оны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баян сум орох ажилтай байсан учир Э.Бтай уулзаж машин бариад яваад өг гэж гуйгаад явсан юм. Би өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм... гэсэн мэдүүлгүүдээр бусдад учирсан гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй ба энэ үндэслэлээр эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулж, гэм хорыг хариуцан арилгуулах үүрэг хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэвч иргэний хариуцагч Б.Батбилэг нь амь хохирогч Б.Минжбадгарын төрсөн эцэг бөгөөд хууль ёсны төлөөлөгч Б.Дамчаабадгарын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн бөгөөд энэ шийтгэх тогтоолоор иргэний хариуцагчаас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэх боломжтой, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө” гэсний дагуу иргэний хариуцагч нь эд хөрөнгийн хохиролтой холбоотой зардлаа гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй боловч энэ талаар нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.Бт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нарт учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх буюу гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах гэсний баримтлан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг оногдуулах боломтой гэж үзлээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу шүүгдэгч Э.Бт оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Э.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ял дээр нэмж оногдуулах нь хуульд нийцэх бөгөөд түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван /5/ жилийн хугацаагаар хассан тул хорих ялыг эдэлж дууссаны дараагаас нэмэгдэл ялын хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.Бын жолоочийн 722662 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

    Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

          хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

      36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт

    заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Э.Быг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Э.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

5. Шүүгдэгч Б овгийн Э.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б овгийн Э.Бын жолоочийн 722662 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасныг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

    

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Э.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.ГАНДАНСҮРЭН