Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2016/00814

 

 

 

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2016/00814

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                           
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,
Хариуцагч: *******,*******,,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ,, нарт холбогдох
56.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч гийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов. 
    
                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:  2 өрөө байрыг бартераар худалдана гэсэн зарын дагуутэй холбогдсон. би д Бетон зуурмагийн үйлдвэр зарсан юм түүнээс 100.000.000 төгрөгийн авлагатай юм. нь аас 2 өрөө байрыг ажлын хөлсөндөө тооцож бартераар авч байгаа.  , нар хоорондоо гэрээ байгуулсан байдаг. Гэрээн дээр ажлын хөлсөнд 2 өрөө байр өгнө гэсэн тул 2 өрөө байрны үнэ 58.000.000 төгрөгөөр тохиролцоод энэ гурван хүнтэй ярьж байгаад 50,1 метр квадрат хэмжээтэй байр авлаа гэж бодоод энэ гурван хүнд 50.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Уг байрны үнэнд Исузу /ISUZU/ маркийн автомашиныг 6.000.000 төгрөгөөр үнэлж оос, нарт хүлээлгэж өгөхөд нь байлцсан. Хүлээж авсан хүний гарын үсгийг нь нь зурсан. Ингээд 11 дүгээр сард ашиглалтад орно гэж хэлсэн боловч дараа жилийн 1 дүгээр сард ашиглалтад орсон. 1 дүгээр сард яваад очиход мөнгө авсны дараа байр өгнө гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл ороогүй юм чинь байраа буцаая гэхээр хэн ч хариуцахгүй гээд байгаа.  Ч.Алтангэрэл нь би гээс авах авлагатай  байрыг авч байгаа учраас би хариуцахгүй нь тоног төхөөрөмжийн наймаагаа буцаж байгаа би хариуцахгүй гэсэн. нь нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 16.000.000 төгрөгийн л ажил гүйцэтгэж, бусад үүргээ гүйцэтгээгүй тул гэрээгээ цуцалж байна гэдэг. Энэ хэргийг хариуцах эзэнгүй болчихсон. Мөнгө авах үедээ энэ гурав гурвуулаа баталгаа гаргасан. Тиймээс энэ гурваас гаргуулж өгнө үү гээд цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага дээр очихоор гурвуулаа л өгөх ёстой боловч нь аваагүй гэсэн. Ингээд өнөөдөр 50.000.000 төгрөг, 6.000.000 төгрөгийн автомашиныг хэн хэн нь ч хариуцахгүй гэсэн байдал үүсээд байна. Хэдийгээр гарын үсэг зураад мөнгийг авсан ч энэ хэлхээгээр гурвуулаа мөнгийг нь төлөх ёстой гэж үзэж байна. Байрыг авах гэж шүүхэд хандсан боловч болохгүй бол мөнгөө авмаар байна. Эсвэл гарын үсэг зурснаараа хариуцдаг юм уу, аль нэг нь хариуцаж төлөх байх. 50.000.000 төгрөгийг нь Ч.Алтангэрл гарын үсэг зурж авсан. Одоо тайлбарлахдаа автомашиныг д өгсөн гэдэг.ийн тайлбараар ын барилгад тодорхой хэмжээгээр гийн хөрөнгө оруулсан юм шиг өөрийгөө төлбөр төлөхөөс зайлсхийж байна гэв.
 
Хариуцагч гийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна. Байр нэхэмжлээд байгаа юм уу, мөнгө нэхэмжлээд байгаа уу гэдэг нь тодорхойгүй байна. Хэнээс хэдэн төгрөг гаргуулах, хувь тэнцүүлэхээр гуравдагч этгээдийг хариуцагчаар татаж гурав хуваах гээд байгаа ч юм шиг нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлл заасны дагуу нэхэмжлэгч өөрөө нэхэмжилж байгаа зүйлээ нотлох үүрэгтэй. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 56.000.000 төгрөг хүлээж авсан гэсэн баримт байна. тэй холбоотой баримт байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьснаар 2 гэрээ байна. Нэхэмжлэлийн шаардлага нь нь, нарыг хариуцагчаар татаад 56.000.000 төгрөгийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэгт авагдсан гэрээ бол өөрөө гаргаж өгсөн гэрээ байгаа. Энэ гэрээ нь , Түшиг багана ХХК-нийн хооронд хийгдсэн гэрээ юм. Хоёр хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан гэрээ нь энэ хэрэгт хамааралгүй. Тэгэхээр нь хэрэгт авагдсан нотлох баримтаарээс нэг ч төгрөг аваагүй. Тоног төхөөрөмж д зарсан энэ мөнгөнөөс нь авна гээд байна. Хэрэв энэ хоёрын хооронд холбоо байгаа бол жич нэхэмжлэл гаргаад нэхэж болно. энэ нэхэмжилж байгаа зүйлээс авсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Харин нь д 150.000.000 төгрөгийн тоног төхөөрөмж зарж 130.000.000 төгрөгийг нь бэлнээр авсан боловч энэ тоног төхөөрөмж нь өөр хүний өмчлөлийн зүйл, шүүхийн ажиллагаа дуусаад дуудлага худалдаанд оруулах гээд байж байгаа. Бусдын өмчлөлийн зүйлийг зөвшөөрөлгүй зарж хохирол учруулсан байна гээд залилангийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгээд явж байгаа нь энэ хэрэгт хамааралгүй. Шаардлага болох байр юм уу, 56.000.000 төгрөгийн аль алиныг нь   төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. д оногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хэрэгт ямар ч хамааралгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэв.
 
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үндсэн нэхэмжлэлийг нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч хариуцагч, нарт холбогдуулан 56.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгийн үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа байр бус 56.000.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Шүүх хруралдаанд хариуцагч өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож, мэдсэн боловч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. /хх40/

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Харин хариуцагч Сүхбаатар аймагт ажилтай, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хөдөө ажилтай байгаа тул миний эзгүйд шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй, шүүх хуралдааныг  хийж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч 2 өрөө орон сууц худалдаж авахаар, нартай орон сууц худалдаж авахаар амаар хэлэлцэн тохиролцож, уг байрыг хариуцагч нар гуравдагч этгээдэд Түшиг багана ХХК-ийн захирал ад элс, хайрга нийлүүлсэн болохоор тээврийн зардалдаа бартераар уг 2 өрөө 50,1 м.кв байрыг 1.250.000 төгрөгөөр тооцож авахаар тохиролцсон гэж хэлсэнийх нь дагуу хоорондын гэрээнүүдийг нь харсаны үндсэн дээр итгэж, 50.000.000 төгрөгийг бэлнээр өгч, 6.000.000 төгрөгөнд нь Исузу /ISUZU/ маркийн машиныг шилжүүлэн өгсөн боловч хариуцагч нар үүргээ биелүүлээгүй учир байрыг гуравдагч этгээд өгөхгүй гэснээр би хохирч байгаа тул 56.000.000 төгрөгөө шаардаж байна гэжээ.    

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа “......би Бямбацэрэнгээс 78.000.000 төгрөгийн авлагандаа 2 өрөө байр аван Баяр-Отгонд уг байраа шилжүүлсэн. Гэрээний дагуу Бямбацэрэн уг нэхэмжлэлийг барагдуулна.”гэж татгалзжээ.    

Харин хариуцагч “....миний бие Бат-Отгоноос бэлэн мөнгө өолон эд хөрөнгө огт аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж татгалзжээ. 

Нэхэмжлэгч “...хариуцагч нартай БЗД-ийн 8 дугаар хороонд байрлах Сайхан хотхоны 7А байрны 5 давхарын 50,1 м.кв байрыг худалдаж авахаар тохиролцсоны дагуу 50.000.000 төгрөгийг бэлнээр 6.000.000 төгрөгөнд нь машин бодож, үлдсэн 2.000.000 төгрөгийг Д.Алтангэрэлтэй гэрээ хийсэнээр дараа өгөхөөр тохиролцож мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг дээр нь хариуцагч өөрөө гарын үсгээ зурж авсан. ” гэсэн нь Мөнгө өгөлцөж авсан баримт /хх4/, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5787 дугаартай прокурорын тогтоол /хх7/, 56.000.000 төгрөг нэхэмжлэгчээс авсан гэх бичиг /хх8/, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар /хх17/ болон талуудын тайлбараар мөнгийг хариуцагч авсан гэдэг нь тогтоогдож байна гэж үзлээ. 

Нэхэмжлэгч хариуцагч нартай “Мөнгө өгөлцөж авсан баримт” нэртэй Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг  үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. ” гэж заасны дагуу 56.000.000 төгрөг өгсөн талаархи хэлцлийг БЗД-ийн 8 дугаар хороонд байрлах Хангай хотхоны 7А байрны 50,1 м.кв байрыг худалдаж авахаар тохиролцсоны дагуу хэлцлийг бичгээр байгуулсаныг шүүх талуудын хооронд байгуулсан дээрхи гэрээг талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, хүчин төгөлдөр “Мөнгө өгөлцөж авсан баримт” гэсэн нэртэйгээр байгуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэх үндэслэлтэй байна. 
 

Харин хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... нь нэхэмжлэгчээс дээрхи мөнгө болох 56.000.000 төгрөгийг аваагүй буюу авсан гэх баримт хэрэгт байхгүй. Хэрэгт байгаа гэрээ бол , Түшиг багана ХХК нарын хоорондын гэрээ. Мөн энэ гэрээний тусгай нөхцөлийн 4.1-д байрны төлбөр 100% төлөгдсөн нөхцөлд д шилжүүлнэ гэсэн байх боловч энэ гэрээний дагуу ажил хийгдээгүй, акт үйлдээгүй. Мөн энэ гэрээ бол 2 хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан гэрээ тул хүлээн зөвшөөрөхгүй. ” гэсэн Мөнгө өгөлцөж авсан баримт /хх4/, 56.000.000 төгрөг нэхэмжлэгчээс авсан гэх бичиг /хх8/, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар /хх17/, Материал нийлүүлэх, тээврээр үйлчлэх гэрээ /хх5-6, 9-11/, Тоног төхөөрөмж худалдан авах гэрээ /хх21-25/, -ийн захирал Бямбацэрэнгийн тайлбар /хх26/, гийн шүүхэд ирүүлсэн тайлбар /хх35/, Түшиг багана ХХК-ийн тайлбар /хх36/ болон бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Харин хариуцагч “....би Бямбацэрэнгээс авах 78.000.000 төгрөгийн авлагандаа 2 өрөө байр аван Баяр-Отгонд уг байраа шилжүүлсэн. Гэрээний дагуу Бямбацэрэн уг нэхэмжлэлийг барагдуулна.”гэж татгалзаж байгаа боловч Мөнгө өгөлцөж авсан баримт /хх4/, 56.000.000 төгрөг нэхэмжлэгчээс авсан гэх бичиг /хх8/, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар /хх17/, Материал нийлүүлэх, тээврээр үйлчлэх гэрээ /хх5-6, 9-11/, Тоног төхөөрөмж худалдан авах гэрээ /хх21-25/, -ийн захирал Бямбацэрэнгийн тайлбар /хх26/, гийн шүүхэд ирүүлсэн тайлбар /хх35/, Түшиг багана ХХК-ийн тайлбар /хх36/ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу орон сууцыг худалдаж авахаар тохиролцсоны дагуу Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг  үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ.” гэж заасны дагуу шаардах эрхтэй байна.
 
Иймд дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагчээс 56.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
 
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон      

         ТОГТООХ нь:

           1.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт хэсгийг тус тус баримтлан хариуцагчээс 56.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгож, хариуцагч д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 438.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчээс 438.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бат-Отгонд олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 
 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ