Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2026/ХШТ/48

 

О.С, Т.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва,

өсвөр насны шүүгдэгч Т.Ц-ий өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, А.Шинэгэрэл,

өсвөр насны шүүгдэгч О.С-ын өмгөөлөгч Б.Буянжаргал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 540 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар магадлалтай О.С, Т.Ц нарт холбогдох 2425 00497 0268 дугаартай эрүүгийн хэргийг өсвөр насны шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал, өсвөр насны шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, А.Шинэгэрэл нарын гаргасан гомдлоор 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хаалттай хянан хэлэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

2.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 540 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

“Орхон аймгийн прокурорын газраас Б овгийн Т-ийн Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар, Б овгийн О-ийн С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

1 дэх заалтыг “Өсвөр насны шүүгдэгч Б овгийн Т-ийн Ц-ийг бүлэглэж бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

өсвөр насны шүүгдэгч Б овгийн О-ийн С-ыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

 

2 дахь заалтыг “Өсвөр насны шүүгдэгч Т.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял,

өсвөр насны шүүгдэгч О.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж,

 

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.С-т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 10 (арав) жилийн хугацаагаар тогтоосугай” гэж,

 

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.С-т оногдуулсан 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял, өсвөр насны шүүгдэгч Т.Ц-д оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус хоёр дахин багасгаж, өсвөр насны шүүгдэгч О.С-ын эдлэх ялыг 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Т.Ц-ий эдлэх ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай” гэж,

 

5 дахь заалтын “… Т.Ц-д оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар …” гэснийг “… Т.Ц-д оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар …” гэж тус тус өөрчилсүгэй.

 

3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч А.Шинэгэрэл, Э.Мөнхзолбоо нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангаж, өсвөр насны шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

 

            ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

 

Б.БАТЦЭРЭН

 

М.ПҮРЭВСҮРЭН

 

Б.ЦОГТ