Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2016/00812

 

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2016/00812

Улаанбаатар хот

         

  Зохигчдын эвлэрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон         

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох *******,*******, 378,81 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч ******* ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч *******гийн өмчлөлд бүрэн шилжүүлж, чөлөөлөн хүлээлгэн өгөхөөр зохигчидын эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй

 

          4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ